210 Үнэн сэтгэлийн гэмших хүсэл

1 Бурханы алдрын өдөр ойртохыг хараад зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй гунигтай, түгшүүртэй болдог. Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцсэнээ эргээд бодоход харуусал, сэтгэлийн түгшүүр, өртэй байдал зүрх сэтгэлд минь бялхдаг. Бурхан намайг сонгосон тул би Түүн рүү эргэж, хаанчлалын найрт оролцож чадсан. Миний явах ёстой замыг, хадгалах учиртай арга замыг Бурхан чин сэтгэлээсээ зааж сургадаг. Надад удаа дараа сургамжилдаг, гэвч би сонсдоггүй. Би үнэнийг хараахан олж аваагүй, Бурхантай нүүр учрахад зохисгүй.

2 Итгэсэн хугацаандаа би сургаалыг бодит байдал гэж хараад, үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг нь шаргуу ажиллах явдал гэж бодсон. Үүрэгтээ үнэнч бус байж, хайхрамжгүй байдал, заль мэх л гаргасан. Засалт, харьцалт туулахдаа би шалтаг тоочиж, учирласан. Намайг төгс болгож, үнэнийг олоход минь туслахаар Бурхан хүмүүс, зүйлсийг зохицуулсан. Гэвч би дуулгавартай дагадаггүй, үнэнийг эрж хайдаггүй. Фарисайчуудын замаар зөрүүдлэн алхаад, би эргэж харахгүй. Бурханд үзэн ядагдсан амьдрал бараан, үхлээс ч долоон дор.

3 Бурханы шүүлтийн үг бүр зүрх сэтгэлийг минь донсолгодог. Тэр үед л миний хөшүүн, сохор зүрх хөдөлж эхэлдэг, тэгээд би үнэнээс цэвдэгшин зугтсанаа үзэн яддаг. Амьдран харуулдаг зүйл минь гагцхүү Сатаны зан чанар, Бурханы ажил төгсөх гэж байна; удахгүй Тэр Сион руу буцна. Бурханд итгэдэг ч Түүнийг хангалуун байлгаж чадахгүй байна гэдэг ичгүүртэй зүйл. Би үнэхээр Бурханы үгийг амтлахад зохихгүй, Түүнд үнэхээр өртэй билээ. Сүүлийн энэ цаг хугацаагаа Бурханд зориулна гэдэг нь ховор бэлэг билээ. Үнэнийг эрж хайхаар би зориг шулуудаж, Бурханы нигүүлслийг хариулахад бүх амьдралаа зориулна.

Өмнөх: 209 Шүүлт туулснаар төрсөн гэмшил

Дараах: 211 Зүрх сэтгэлийн минь гүнд шаналал бий

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх