140 Өө Бурхан минь, би Таныг санаж байна

I

Би чимээгүй Тан руу тэмүүлж;

үгийг тань уншаад зүрхэнд харуусал дүүрдэг.

Нүдэнд нулимс цийлгэнэж,

Тантай дахин уулзахыг хүсдэг.

Урьд нь би тэрслүү байж

Таныг шархлуулснаа мэднэ.

Бас би засах боломжгүй олон алдаа гаргасан.

Таныг хараагүй үедээ зүрх минь өвддөг.

Дөрвөн улирал ээлжлэхэд би Таныг хүлээн,

харуусал дүүрэн өдөр хоног өнгөрдөг.

Өр, шаналлын нулимс хацар даган урсдаг.

Урьдын буруугаа залруулж,

Танд сэтгэлээ уудлахыг би хүсдэг.

Хайрт Та минь хаана байна вэ?

Зүрх минь царайг тань харахыг хүсдэг.

Хайрт Та минь хаана байна вэ?

Танд тэврүүлэх гэж зүрх минь шатдаг.

Зүрх сэтгэл, оюун бодол маань ижил байж,

бид үүрд хамт байх болно.

Зүрх сэтгэл, оюун бодол маань ижил байж,

бид хамтдаа хайрын дуу зохионо.


II

Тэр жаргалтай өдрүүдийг дурсан

Таны хоолой, инээмсэглэлийг би үргэлж боддог.

Таны чин сэтгэлийн үг

насан туршид минь чихэнд цуурайтна.

Ганцаардлын он жилүүд тарчлаантай,

тэсвэрлэшгүй бэрх байсан.

Цаг хугацааг ухраахыг мөрөөдөн,

Таны дэргэд байхыг би хүснэ.

Хайрт Та минь хаана байна вэ?

Зүрх минь царайг тань харахыг хүсдэг.

Хайрт Та минь хаана байна вэ?

Танд тэврүүлэх гэж зүрх минь шатдаг.

Зүрх сэтгэл, оюун бодол маань ижил байж,

бид үүрд хамт байх болно.

Зүрх сэтгэл, оюун бодол маань ижил байж,

бид хамтдаа хайрын дуу зохионо.

Өмнөх: 139 Өө Бурхан минь, Таныг би яасан их үгүйлнэ вэ?

Дараах: 141 Төгс Хүчит Бурханыг санагалзана

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх