141 Төгс Хүчит Бурханыг санагалзана

I

Өө Бурхан минь, өө Бурхан минь! Таныг бид санагалздаг.

Та хүний Хүүгийн дүрээр махбод болж, чуулганууд дунд алхалдаг.

Та үгээрээ биднийг усалж, тэтгэн, цагийг нь олж биднийг удирдан, дэмждэг.

Таны үгийг бид өдөр бүр амтлан, Таны өмнө амьдарч, сэтгэлдээ тайван, амгалан байдаг.

Өө Бурхан минь, өө Бурхан минь! Хайрт Төгс Хүчит Бурхан минь.

Таны үгийн шүүлт, гэсгээлт өөрсдийгөө мэдэхэд биднийг хүргэдэг,

Сатаны хорлолоос мултран, амьдралын зөв замд ордог.

Таны авралын нигүүлсэл зүрх сэтгэлд минь мартагдашгүй тод сийлэгддэг.

Таныг бид санагалздаг!


II

Өө Бурхан минь, өө Бурхан минь! Таныг бид санагалздаг.

Та өдөр бүр бидний дунд үг айлдаж, ажил хийдэг.

Та бидэнд сануулж, захиж, биднийг хатуу шүүж, илчлэхэд үгээ ашигладаг.

Завхрал маань хэтэрхий гүн гэдгийг бид харж, тун их гэмшин, нүүр хийх газаргүй болдог,

Таныг гэх хүндлэл маань өсдөг.

Өө Бурхан минь, өө Бурхан минь! Хайрт Төгс Хүчит Бурхан минь.

Амийг маань өсгөхийн тулд Та боломжтой үг бүрийг айлдан, амсхийх завгүй ажилласан.

Аврагдаж, Таны бүх хайрыг хүртэг гэсэндээ Та биднийг шүүж, цэвэрлэдэг.

Энэ бол бидний ерөөл билээ, Танд бид улам их хоргоддог билээ.


III

Өө Бурхан минь, өө Бурхан минь! Таныг бид санагалздаг.

ХКН-ын хавчлага дунд Та үргэлж бидэнтэй хамт байсан,

Таны үг цагаа олж биднийг замчилдаг.

Бид айж, эмээхээ больсон. Таны үг биднийг залж чиглүүлж, дэмждэг болохоор

зовлонгийнхоо дунд бид эрэлхэгээр бат зогсоод, Таныг гэрчилж, алдаршуулдаг.

Өө Бурхан минь, өө Бурхан минь! Хайрт Төгс Хүчит Бурхан минь.

Дайсагнагч Сатаныг ялахад Таны үг биднийг замчилдаг.

Бэрхшээл, шалгалт дунд бид Таны хайрыг мэдрэн, зүрх сэтгэлдээ Танд ойртдог.

Таны ариун, зөвт байдал, төгс хүчин, мэргэн ухааныг хараад Таныг бид үүрд магтана.


IV

Өө Бурхан минь, өө Бурхан минь! Таныг бид санагалздаг.

Та олон жил ажиллаж, бидний дэргэд, бидэнтэй хамт амьдарлаа.

Инээд хөөрөөр дүүрэн, үнэхээр сайхан дурсамжууд үлдээлээ.

Таны жинхэнэ хайрыг бид мартаж чадахгүй, зүрх сэтгэл маань аль эрт Таныг гэх хайраар дүүрсэн,

Танд бид үүрд үнэнч байхаар шийдсэн.

Өө Бурхан минь, өө Бурхан минь! Хайрт Төгс Хүчит Бурхан минь.

Таны захиасыг бид санаж, үгийг тань хэрэгжүүлдэг,

Таныг гэрчилж, алдаршуулахын тулд үүргээ үнэнчээр биелүүлдэг.

Газар дээр бид Таныг үүрд дуулгавартай дагаж, шүтэн мөргөнө.

Тантай үүрд ойр холбоотой байж, Танаас хэзээ ч хагацахгүй.

Өмнөх: 140 Өө Бурхан минь, би Таныг санаж байна

Дараах: 142 Бурханы хайрыг бид оюун санаандаа үргэлж хадгална

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх