28. Би хариуцлагаас айхаа больсон
2020 оны 11 сарын нэгэн өдөр удирдагч манай багийн цуглаанд оролцоод, цуглаан дууссаны дараа хянан засварлах ажлыг маань хариуцах багийн удирдагчийг сонгоорой гэж хэлэв. Гайхалтай нь би хамгийн их санал авлаа. Би бүр мэл гайхсан: Би багийн удирдагчаар сонгогдчихлоо гэж үү? Надад амийн оролт бараг байхгүй, үнэний бодит байдал ч байхгүй. Би баг удирдах үүрэг хүлээж үнэхээр чадна гэж үү? Ажилд маань асуудал гарвал хариуцлага хүлээх багийн удирдагч хайх нь зүйн хэрэг биш гэж үү? Би тэр асуудлыг нь шийдэж чадахгүйгээс болоод ажил маань хэцүүдвэл яах вэ? Тэгээд би багийн удирдагчийн үүрэг гүйцэтгэж байсан өмнөх туршлагынхаа талаар бодож үзэв. Би үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр хаяагаа л манаад байсан. Хүмүүс чуулганы ажлыг үймүүлж, саад болж байгааг хараад тэдний дургүйг хүргэхээс эмээсэндээ нэн даруй таслан зогсоодоггүй байсан. Үүнээс болж чуулганы ажилд асуудал гарч, би үүргээс чөлөөлөгдсөн. Энэ удаад үүргээ сайн гүйцэтгэхгүй, харин Бурханы гэрийн ажил, ах эгч нарын амийн оролтыг саатуулбал мууг үйлдэхтэй агаар нэгэн гэж надад санагдсан. Үүргээс чөлөөлөгдөөд зогсохгүй, бүр таягдан хаягдах ч магадлал байж болно. Би тийм юм болохыг хүсээгүй бөгөөд энэ үүргийг хүлээж авч болохгүй гэж санагдсан. Тиймээс, би удирдагчид надад хангалттай амийн оролт байхгүй, би бусдын асуудлыг шийдвэрлэх чадваргүй учраас энэ албан тушаалд сайн тохирохгүй гэж хэлээд, маш олон шалтаг гаргаж ирсэн. Тэрээр надад энэ үүргийг хүлээн авч, дуулгавартай захирагдах хэрэгтэй гэж хэлсэн хэдий ч би үүнийг хүлээн зөвшөөрч огт чадахгүй, оюун санаа минь төвлөрөхгүй байв. Яг тэр үед Бурханы үгийн энэ хэсэг гэнэтхэн надад бодогдсон: “Чи захирагдаж, идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол чиний үүрэг, чиний хариуцлага. Урдах зам ямар байсан ч хамаагүй, дуулгавартай дагах зүрх сэтгэл чамд байх ёстой. Үүрэгтээ хандах хандлагад чинь хулчийх, эмээх, санаа зовох, сэжиглэхийн аль нь ч байж болохгүй” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”). Үүнийг тунгаан бодоод тайвшралыг мэдэрч эхэлсэн бөгөөд миний өмнө тавигдсан энэ үүрэг Бурханы захиралт, зохицуулалтаас ирсэн гэдгийг ухаарсан юм. Тухайн үедээ Бурханы хүслийг ойлгоогүй ч гэсэн Бурханаар хөтлүүлж, захирагдахыг өөртөө зөвшөөрөх ёстойгоо би олж харсан билээ.
Үүний дараа, үүрэгтээ бүхий л төрлийн асуудал, бэрхшээлтэй тулгарах болж, ялангуяа багийн маань ажилд ахиц гарахгүй байгааг олж харлаа. Бидний гүйцэтгэл сайжрахгүй бол багийн удирдагчийн хариуцлагаасаа зайлсхийж ердөө чадахгүй болно хэмээн дахиад л санаа зовж эхлэв. Энэ талаарх бодол намайг бүрэн хямраасан. Нэг орой надтай хамгийн ойр ажилладаг эгчтэй өөрсдийн байдлын талаар ярилцах үед эгч үнэнийг эрэлхийлж, эсвэл илүү сайн хийхийг эрмэлзээгүй учраас чөлөөлөгдсөн өмнөх багийн удирдагчийн тухай ярихад надад үнэхээр тавгүй санагдаж эхэлсэн. Тэрээр мэргэжлийн ур чадвараа огт сайжруулаагүй, ямар ч бодитой ажил хийж чадаагүй. Олон бэрхшээл, асуудалтай тулгарч байгаа багийн удирдагчаар нь ажиллаж байгаагаа би мэдэж байсан, тиймээс хэрвээ тэдгээр асуудлыг гартаа авч, бодитой ажил хийж чадахгүй бол би ч бас чөлөөлөгдөх болов уу? Би буцаад багийн энгийн гишүүн болж, ийм их хариуцлага хүлээхгүй байхыг хүсэж байлаа. Би дөнгөж саяхан сонгогдсон болохоор одоохондоо энэ үүргийг гүйцэтгэж байгаад тохирохгүй болж таарвал, чуулганы ажилд саад болж, хор хохирол учруулахуйц мууг үйлдээд чөлөөлөгдөхгүйн тулд аль болох хурдан, аятайхан чөлөөлөгдөх нь зүйтэй гэж би бодож байсан. Хэрэв тийм зүйл болбол эцсийн хүрэх газартаа очих боломжоо алдана гэсэн үг ч байж болно. Би үүргээ сайн гүйцэтгэхгүй байхаас, аливаа асуудалд хариуцлага хүлээхээс үхтлээ айсан байдалдаа гацчихсан байлаа. Ажил дээрээ бэрхшээлтэй тулгарах үедээ зохицуулж чадахгүй байх вий гэхээс онцгойлон эмээх болж, шаналал, зовлонгийн ертөнцөд байнга хоригдож байв.
Тэгтэл нэгэн өдөр миний уншсан, антихристийн зан чанарын мөн чанарыг илчилж буй Бурханы үгийн энэ хэсэг миний өөрийн байдлыг ойлгуулсан: “Үүрэгт чинь энгийн тохируулга хийгдэхэд хэлснээр нь хий, хийж чадах зүйлээ хий, юу ч хийсэн гэсэн бүх зүрх сэтгэлээрээ, бүх чадлаараа, чадлынхаа хэрээр сайн хий. Бурханы хийсэн зүйл алдаагүй. Үүн шиг ийм энгийн үнэн хүртэл Антихристийн зүрх сэтгэлд байдаггүй. Тэдний зүрх сэтгэлд юу байдаг юм бэ? Сэжиглэх, эргэлзэх, үл тоомсорлох, уруу татах… Ийм энгийн асуудал атал антихрист үүнийг нэг их юм болгож, цурам ч хийхгүй ахин дахин эргэцүүлэн боддог. Тэд яагаад ингэж боддог вэ? Энгийн зүйлийг тэд яагаад ийм төвөгтэй болгож боддог вэ? Шалтгаан нь энгийн бөгөөд нэг л шалтгаан байдаг: Тэдэнд хамаарах хэрэг явдал буюу Бурханы гэрийн зохицуулалт болгонд тэд тухайн зүйлийг өөрсдийнхөө хүрэх газар ба ерөөл хүртэх хүсэлтэйгээ холбосон зангилааг чангахан зангидна. Тийм учраас тэд ингэж боддог ‘Би болгоомжтой байх хэрэгтэй; нэг буруу алхахад бүх алхам буруудахад хүрнэ, тэгээд би ерөөл хүртэх хүсэлдээ баяртай гэж хэлж болно—тэгвэл би дуусна. Би хайхрамжгүй байж болохгүй! Бурханы гэр, ах эгч нар, дээд удирдлага, бүр Бурхан хүртэл бүгд найдваргүй. Тэдгээрийн алинд нь ч итгэж болохгүй. Хамгийн найдвартай, хамгийн итгэл хүлээж болох хүн бол би өөрөө; өөртөө зориулж төлөвлөгөө гаргахгүй бол өөр хэн чамайг харж хандах билээ? Өөр хэн чиний ирээдүйн төлөвийг, ерөөл хүртэх эсэхийг чинь бодолцох билээ? Тиймээс өөртөө зориулж төлөвлөгөө гаргахын тулд туйлын шаргуу ажиллаж, нямбайлан бэлдэж, тооцоолох ёстой; би хальтарч болохгүй, өчүүхэн төдий ч хайнга байж болохгүй, эс бөгөөс хүмүүс намайг будилуулж, завшихад амархан болно’” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (29)”). Бурханы эдгээр үгийг уншсаныхаа дараа л, үүрэгтээ өөрчлөлт туулах нь бүхэлдээ хэвийн бөгөөд үүнд зөв хандлагаар хандах ёстойгоо би ойлгосон. Ажлаа сайжруулж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой, бүхий л чадлаараа хичээгээд ч амжилт олж чадаагүй бол үүргээс чөлөөлөгдөхийг баяртайгаар хүлээн зөвшөөрөх ёстой болно. Бурханы гэрийн хэрэгцээ, мөн тухайн үүргийг хүлээж авах хүмүүсийн хувийн чадварынх нь дагуу үүрэг солигдож байдаг. Энэ нь хүмүүсийн төгсгөл, хүрэх газартай ямар ч хамаагүй. Гэвч Бурханыг гэх жинхэнэ итгэл надад байхгүй, Бурханы гэр доторх хүмүүсийн үүрэг дэх бүрэн дүүрэн тохирсон өөрчлөлтийг би зохих ёсоор ойлгож чадахгүй байсан. Харах өнцөг минь гажуудсан байж, миний хүрэх газар, төгсгөл, эцэстээ ерөөгдөх эсэхтэй минь миний үүрэг зайлшгүй холбоотой гэж бодож байв. Би бүх зүйлд эргэлзэж, Бурханаас болгоомжилж, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бол илчлэгдэж, таягдан хаягдана, тэгээд ямар ч байр суурьгүй эсвэл ирээдүйгүй үлдэнэ гэж айж байсан. Би үнэхээр хэтрүүлэн бодож, ёрын мууд маш их автсан! Би хувийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд ов мэхтэй байж, Бурханыг мэхлэхийг хичээж, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бол бууж өгөх төлөвлөгөө зохиож байв. Үнэндээ үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх талаар нэг ч бодохгүй, харин өөрийн хэтийн ирээдүйд анхаарч байсан юм. Бурхан намайг багийн удирдагчийн үүрэг гүйцэтгүүлэхээр өргөж байгаа нь өөрийн ажил, амийн оролтод тодорхой хэмжээний ахиц гаргаж чадаасай гэсэндээ өөрийгөө сургах боломжийг надад өгч байгаа хэрэг. Тэр нь намайг гэх Бурханы хайр байж. Гэтэл би Бурханы хайрын талаарх төсөөллөө мушгин гуйвуулж, өөрийгөө үнэндээ илчлэгдэж, таягдан хаягдах гэж байна гэж бодож байжээ. Энэ бол Бурханыг доромжилж байгаа хэрэг бус уу? Би яг л антихристийн ёрын муу зан чанарыг илчилж байсан бус уу?
Тухайн үед би юу илчилж байснаа эргэн дурссан: Би Бурханыг өчүүхэн ч ойлгоогүй, харин ердөө л таамаглал, болгоомжлолд автсан байлаа. Би туйлын их гонсойж, яагаад тийм байдалд байгаагаа, асуудлын үндэс нь үнэндээ хаана байгаа талаар гайхширахаа больж чадахгүй байв. Хожим нь, антихристийн зан чанарыг ил болгосон Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан минь миний сэтгэлд үнэхээр хүрсэн: “Бурханы үгэнд үнэн байдагт антихристүүд итгэдэггүй, Түүний зан чанар, ялгамж чанар, мөн чанарт итгэдэггүй. Тэд эргэн тойрондоо болж байгаа бүхэнд дүн шинжилгээ хийж, шинжлэхийн тулд энэ бүхнийг хүний бодол, хүний харах өнцгөөр авч үздэг бөгөөд хүмүүст Бурхан хэрхэн ханддагийг, хүмүүст хийдэг Бурханы төрөл бүрийн ажлыг мөн л хүний харах өнцөг, бодол, заль мэхээр авч үздэг. Түүнээс гадна, хүний бодол, хүний арга барил ашиглаж Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг авч үзэхдээ Сатаны логик, сэтгэлгээг хэрэглэдэг. Мэдээжийн хэрэг, Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг антихристүүд зүгээр нэг хүлээн авдаггүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй, харин Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарын талаар үзэл бодол, тодорхойгүй, хоосон санаагаар дүүрэн байдаг. Тэд хүний ойлголтоор л дүүрэн байдаг; тэдэнд бодитой мэдлэгийн өчүүхэн хэлтэрхий ч байхгүй. Тийм болохоор эцсийн эцэст, Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг антихрист яаж тодорхойлох юм бэ? Бурхан бол зөв бөгөөд хүний хувьд Тэр бол хайр гэдгийг тэд тогтоож чадах уу? Тэд яагаад ч чадахгүй. Бурханы зөвт байдал болон хайрын талаарх антихристийн тодорхойлолт бол асуултын тэмдэг, эргэлзээтэй байдал билээ. Бурханы зан чанар Түүний ялгамж чанарыг тодорхойлдог бөгөөд тэд Түүний зан чанарыг шоолон басамжилж, үл итгэх үзлээр дүүрэн, үгүйсгэл, гүжирдлэгээр дүүрэн байдаг болохоор Түүний ялгамж чанар юу болох вэ? Бурханы зан чанар Өөрийнх нь ялгамж чанарыг төлөөлдөг; тэд тэгж авч үздэг болохоор Бурханы ялгамж чанарыг шууд үгүйсгэх нь ойлгомжтой. Энэ бол антихристийн мөн чанар билээ” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (26)”). Антихристүүд Бурханы зөвт зан чанарыг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы үг үнэн гэдэгт итгэдэггүй гэдгийг Бурханы үг харуулдаг. Тэд юмсын талаарх үзэл бодлоо Бурханы үгэнд хэзээ ч суурилдаггүй, харин хүний ойлголт, Сатаны логикт үндэслэн бүх зүйлд ханддаг. Би ч мөн адил тийм антихрист зан чанар өвөрлөдөг ба чуулган албан тушаалыг зохицуулж, хүмүүсийг чөлөөлж, таягдан хаяхтай холбоотой Бурханы зөвт зан чанарын талаар ямар ч ойлголтгүй гэдгээ би олж харсан. Харин ч “Өндөрт байх тусмаа төдий чинээ чанга унадаг”, “Шулуун модыг эхлээд тайрдаг”, “Дээр байх нь ганцаардмал” гэх мэт сатанлаг логикийн линзээр эдгээр асуудлыг харж байсан байна. Илүү их байр суурь, хариуцлагатай байх нь ердөө л намайг тэр хэмжээгээр хурдан илчилж, дараа нь таягдан хаягдахад хүргэнэ гэж бодож байсан. Тийм ч учраас хэдийгээр гаднаа багийн удирдагчийн албан тушаалыг хүлээж авсан боловч Бурханаас болгоомжилсон хэвээр, алдаа гаргавал илчлэгдэж, таягдан хаягдаж, эцэст нь эцсийн хүрэх газраа алдахаас айж байв. Би Бурханы үгийг уншдаг итгэгч байсан боловч юмыг харах өнцөг маань огт өөрчлөгдөөгүй бөгөөд асуудал тулгарахад үнэнийг хэзээ ч эрж хайгаагүй, эсвэл аливааг Бурханы үгийн дагуу хараагүй, харин ч сатанлаг үзэлд үндэслэж Бурханы ажлыг үнэлж дүгнэн, өчүүхэн л алдаа гаргахад минь намайг илчилж, таягдан хаядаг нэг төрлийн дарангуйлагч мэтээр Бурханыг төсөөлж байсан минь Бурханы зөвт зан чанарыг үгүйсгэж байсан хэрэг бус уу? Би Бурханыг доромжилж байсан бус уу? Үнэндээ, чуулган хэн нэгнийг үүргээс чөлөөлж, таягдан хаях болгонд энэ нь зарчим дээр үндэслэдэг. Ингэхдээ хүний хэв чанарыг ерөнхийд нь бодолцож үзэн, сайн эсвэл муу хүн чанартай эсэх, үнэнийг эрэлхийлдэг эсэх, ямар зам дээр байгаад нь үндэслэдэг. Тэднийг хааяахан үйлдсэн гэм буруу эсвэл түр зуурын илэрхийлэл, өндөр байр суурьтай эсэхэд нь үндэслэн хүнийх нь хувьд тодорхойлж, үүргээс чөлөөлж, таягдан хаядаггүй. Ямар нэг гэм буруутай байсан ч гэсэн Бурханы төлөө өөрсдийгөө үнэхээр зарлагадаж, үнэнийг эрэлхийлдэг удирдагчдад Бурханы гэр нэмэлт боломж олгоно. Тэднийг засаж, тэдэнтэй харьцаж, тэдэнд сануулж, анхааруулах бөгөөд өөрсдийгөө мэдэх чадвартай, гэмшиж, өөрчлөгддөг хэнийг ч ашиглаж, боловсруулсаар байх болно. Бодитой ажил хийдэггүй, тав тухад шунадаг, үүргээ биелүүлэхээс зайлсхийдэг, удирдагчийн хүлээх ёстой үүргийг хүлээхгүйгээр удирдагчийн албан тушаал хашдаг зарим нэг хуурамч удирдагч бий. Ийм хүмүүс албан тушаалаасаа гарцаагүй чөлөөлөгдөнө, гэвч бүхий л төрлийн ёрын мууг үйлддэг хорон муу хүн л биш бол тийм амархан таягдан хаягдаж, чуулганаас хөөгдөхгүй. Бурханы гэр тэдэнд тохирсон өөр үүрэг оноож, гэмших, өөрийгөө эргэцүүлэх боломж олгоно. Аливаа үнэнийг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн өөрсдийн байр суурь, эрх мэдлийн төлөө л ажилладаг, чуулганы удирдлагыг гартаа авч эрх мэдэлтэй болохыг л хүсдэг антихристүүд байдаг—зөвхөн тэд л бүрэн илчлэгдэж, таягдан хаягдаж, чуулганаас бүрмөсөн хөөгдөнө. Бурханы гэр хүмүүст эрх тэгш, шударга ханддаг, Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдгийг би олж харсан. Сайн хүнийг хэзээ ч шударга бусаар буруутгахгүй, муу хүнийг амархан зүгээр өнгөрөөхгүй. Хэн нэгэн илчлэгдэж, таягдан хаягдах эсэх нь албан тушаалтай нь ямар ч хамаагүй. Үнэнийг хүлээн зөвшөөрч, эрэлхийлж чадах эсэх нь л үнэндээ хамаатай. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс чухал үүрэг авч, илүү их хариуцлага хүлээхдээ өөрийгөө хөгжүүлэх илүү их боломжийг олж авч, Бурханаар төгс болгуулж илүү сайн чаддаг. Харин үнэнийг эрэлхийлдэггүй, үүрэгтээ зарчмыг эрж хайдаггүй, шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт туулахыг хүлээн авахаас татгалздаг, байр суурь нь ямар байхаас үл хамааран завхарсан зан чанар нь өчүүхэн ч өөрчлөгддөггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдах болно. Үүнийг сайтар бодож үзээд өмнө нь багийн удирдагчийн албан тушаалаас чөлөөлөгдөхдөө уг чанартаа хувиа хичээсэн, жигшүүртэй, үнэнийг огтхон ч хэрэгжүүлдэггүй байсан учраас тэгсэн гэдгээ ухаарсан юм. Би чуулганы ажилд саад болж байсан. Бурханы зөвт зан чанар над дээр ирсэн нь тэр, Бурхан надад гэмшиж, өөрчлөгдөх боломж өгч байсан нь тэр байж. Харин тэгтэл би яг л үл итгэгч шиг аяглаж, Бурханы авралд үл итгэж, Түүнийг буруу ойлгож байжээ. “Өндөрт байх тусмаа төдий чинээ чанга унадаг” гэх сатанлаг гүн ухаан надад ямар их хор хүргэснийг тэр үед эцэст нь би ухаарсан. Би буруу ойлголтод автаж, Бурханаас болгоомжилдог болсон төдийгүй улам ов мэхтэй, ёрын муу болжээ. Би тиймэрхүү сатанлаг логик, дүрмээр амьдарсаар байж болохгүй, харин Бурханы үгэнд үндэслэн юмыг харж, юманд хандах ёстойгоо мэдэж байсан. Багийн удирдагчийн энэхүү үүргийг хүлээж авах нь Бурханаар өргөгдсөн хэрэг бөгөөд Бурхан надад сурах боломж өгч байсан хэрэг юм. Энэ боломжийг би нандигнах хэрэгтэй байв. Урьд нь би өөрийн үүрэгт саад тотгор болж байсан, харин энэ удаад урьдын бүтэлгүйтлээ залруулахын тулд үүрэгтээ төлөөс төлж, үнэний зарчмыг илүү их эрж хайж, үүргээ сайн гүйцэтгэхэд бүхнээ зориулах ёстой гэдгээ мэдэж байлаа.
Эдгээр зүйлийг ойлгосон нь надад бас үнэхээр эрх чөлөөг мэдрүүлсэн юм. Бурханыг хэрхэн буруу ойлгож, болгоомжилж байснаа одоо эргээд бодоход Бурханы талаар ямар ч ойлголтгүй, ямар ухаангүй, ямар мунхаг, харалган байснаа ойлгосон. “Өө Бурхан минь, өөрийнхөө булай муухайг харах боломж олгож, эдгээр сатанлаг үзэл Та бид хоёрын дунд ямар том хаалт бий болгосныг харуулж өгсөн Танд, Таны удирдамжид баярлалаа. Би хатуу сэтгэлтэй, тоомжиргүй байж, юмыг буруу ойлгож, болгоомжилж, Танд ямар санагдаж байгааг огт хайхраагүй. Би маш тэрслүү байжээ, Танд бүрэн дүүрэн гэмшиж байна” хэмээн би зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн залбирсан юм.
Нэг өдөр би нэгэн нийтлэл уншсан бөгөөд үүнийг бичигч нь миний өөрийн байдлыг бүрэн дүүрэн илэрхийлж, Бурханы үгээс хэдийг эш татсан нь надад хэрэгжүүлэх зам болж өгсөн: “Хүний үүргийн биелэлт гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь алгуур туршлагаар болон шүүлт туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэлд нь саад тотгор гарч болзошгүй гэж айсандаа үйлчлэхээ больж, бууж өгч, эсвэл ухарч няцдаг хүмүүс бол бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм… Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Үүнийг эргэцүүлэн бодоод би Бурханы хүслийг ойлгож эхэлсэн. Бурхан хүн төрөлхтнөөс тийм ч ихийг хүлээдэггүй. Тэр ердөө л биднийг үнэнийг эрэлхийлж, ухаарч чадах, гүйцэлдүүлж чадах бүхнээ гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хийж, аргацаахгүй, арга зальтай хуурамч биш байж, харин ч бүхнээ зориулж, биднээс Бурханы хүссэн зүйлийг хийгээсэй гэж хүсдэг. Бид энэ явцдаа бага зэрэг бүтэлгүйтэж, буруу алхам хийсэн ч гэсэн, үнэнийг хүлээн авч, засалт, харьцалтыг хүлээн авч чадаж л байвал эдгээр асуудлыг шийдвэрлэж болно. Бид ахиц дэвшил, өөрчлөлт гаргаж чадна. Тэрхүү даалгаврыг хүлээж авснаас хойш хүлээн зөвшөөрч, захирагдах хандлага надад огт байхгүй байсан. Өчүүхэн л буруу алхам, ямар нэг гэм буруу хийвэл би таягдан хаягдана, төгсгөл, хүрэх газраа алдах болно хэмээн эмээж байсан. Үнэний талаар надад үнэхээр ямар ч ойлголт байхгүй, Бурханы ажлыг үнэхээр ойлгодоггүй байснаа би олж харсан. Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэж байсан тэр бүх жилүүдэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд биш, харин өөрийн ирээдүй, хүрэх газрын төлөө л эрмэлзэж байснаа онцгойлон олж харсан юм. Би маш хувиа хичээсэн, ов мэхтэй байв! Үүрэг бол Бурханаас ирсэн даалгавар, бүтээгдсэн зүйл болгоны биелүүлэх ёстой хариуцлага билээ. Эцэстээ ерөөгдөх эсвэл хараагдах нь хамаагүй, бид бүгдээрээ өөрсдийн үүргийг гүйцэтгэх ёстой. Би ердөө л мууг үйлдэхээс айсандаа үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болохгүй. Миний амийн оролт ялихгүй, үнэний бодит байдал надад байхгүйг үл хайхран Бурхан намайг багийн удирдагчаар ажиллуулахаар өргөсөн байна. Би одоо энэ албан тушаалд очих гавьяатай учраас тэгсэн юм биш, энэ ажил үүргийг гүйцэтгэх явцдаа үнэнийг эрэлхийлж, шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг хүлээн авч, өөрийн дутагдлыг сайжруулсаар байж чадна гэж найдсан учраас тэр юм. Тэгэхдээ эцэст нь би энэ үүргийг хангалттай гүйцэтгэж чадна гэж найдаж байна. Ингээд Бурханы хүслийг ойлгомогцоо би үүрэгт минь гарч ирсэн асуудал, бэрхшээлтэй нүүр тулахдаа илүү итгэлтэй болж, тэрхүү үүргийг гүйцэтгэх замаар Бурханыг сэтгэл хангалуун болгохоор шийдсэн юм.
Дараа нь би Бурханы үгээс үүнийг уншсан: “Үнэнч хүний илэрхийлэл юу вэ? Асуудлын гол нь бүх зүйлд үнэнийг хэрэгжүүлэх явдал юм. Чи өөрийгөө үнэнч гэж хэлдэг атлаа Бурханы үгийг үргэлж хайхралгүй орхиж, хүссэн бүхнээ хийдэг бол энэ нь үнэнч хүний илэрхийлэл мөн үү? ‘Хэв чанар минь дорд ч гэлээ би үнэнч зүрх сэтгэлтэй’ гэж чи хэлдэг. Гэвч үүрэг хүлээх үедээ чи зовлонгоос айж, сайн биелүүлж чадахгүй бол хариуцлага үүрэх хэрэгтэй болно гэж эмээдэг тул үүнээс бултах гэж шалтаг тоочиж, үүнийг хий гэж бусад хүнд даалгадаг. Ингэх нь үнэнч хүний илэрхийлэл мөн үү? Мэдээж биш. Тэгвэл, үнэнч хүн яаж авирлах ёстой вэ? Тэд хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой бөгөөд дараа нь үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэхээр зүтгэж, Бурханы хүсэлд нийцэхээр чармайх ёстой. Үүнийг хэд хэдэн арга замаар илэрхийлдэг. Нэг арга зам нь, чи өөр юу ч бодолгүйгээр үүргээ үнэнчээр хүлээн зөвшөөрөөд, хайнга бус байх ёстой. Өөрийнхөө ашиг тусын төлөө бүү хуйвалд. Энэ бол үнэнч байдлын илэрхийлэл мөн. Өөр нэг арга зам нь гэвэл, бүх хүч чадал, зүрх сэтгэлээ зориулах явдал юм. ‘Миний хийж чадах бүхэн энэ; би үүнийгээ бүгдийг нь ашиглаж, Бурханд үүнийг бүрэн зориулна’ гэж чи хэлнэ. Энэ нь үнэнч зангийн илэрхийлэл бус уу? Чи өөрт байгаа бүхнийг, өөрийн хийж чадах бүхнийг зориулдаг—энэ нь үнэнч зангийн илэрхийлэл билээ. Хэрвээ чи өөрт байгаа бүхнийг зориулах хүсэлгүй бол, эдгээрийг нууж, цааш хийдэг, үйлдэлдээ тогтворгүй, үүргээсээ бултдаг ба урагшгүйтвэл үр дагаврыг нь үүрэх ёстой болохоос айсандаа өөр хүнээр хийлгэдэг бол энэ чинь үнэнч байгаа хэрэг үү? Үгүй, тийм биш. Иймээс үнэнч хүн байх нь гагцхүү хүсэлтэй байх явдал биш. Хэрвээ аливаа зүйл нүүрлэхэд үүнийг хэрэгжүүлдэггүй бол чи үнэнч хүн биш. Асуудалтай тулгарах үедээ чи үнэнийг хэрэгжүүлж, бодит илэрхийлэлтэй байх ёстой. Энэ бол үнэнч хүн байх цорын ганц зам бөгөөд зөвхөн энэ л үнэнч зүрх сэтгэлийн илэрхийлэл мөн” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”). Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай бөгөөд үнэнч шударга хүмүүс ерөөлд сэтгэл татагддаггүй. Тэд хариуцлага хүлээхээс айдаггүй боловч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд ажил үүргээ сайн гүйцэтгэхийг үнэн сэтгэлээсээ хичээдэг. Тэд чадах бүхнээ хийхийн тулд бүхнээ зориулдаг. Энэ талаарх бодол намайг үнэхээр ичээсэн. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг тухайгаа үргэлж ярьж байсан боловч даалгавар хүлээж авч, ямар нэгэн зүйлд жинхэнээсээ зүрх сэтгэлээ зориулах цаг үнэхээр ирэхэд би шударга биш болж, зугтаахыг хүссэн. Тэгээд ердөө л гоё сонсогдох хэдэн зүйл хэлж байгаа боловч үнэндээ Бурханыг мэхлэхээр оролдож байсан бөгөөд зүрх сэтгэлдээ огт үнэнч шударга биш байснаа би ухаарсан. Үүнийг ухаараад би ийм байдлаар байгаад байж болохгүй гэдгээ мэдсэн юм. Хэдийгээр надад олон асуудал, дутагдал байгаа ч Бурханы шаардлагын дагуу үнэнч шударга хүн болж дадах ёстой байлаа. Би зүрх сэтгэлээ Бурханд өгч, үүргээ ул суурьтайгаар чадлынхаа хэрээр гүйцэтгэх ёстой байсан. Юм яаж ч эргэсэн бай, би Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байв. Үүний дараа би ер бусын их тайвширсан юм. Үүрэгт минь бэрхшээл тулгарахад тэдгээрийг эрж хайж, шийдвэрлэхийн тулд Бурханд залбираад, төөрөлдөж будилсан үедээ ах эгч нарын хамт аливааг судалж шинжилж, үнэний зарчмыг эрж хайдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж чадна гэдгээ би олж мэдсэн юм.
Бурханы шүүлт, гэсгээлт үнэндээ бол хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, аврал гэдгийг надад энэ туршлага харуулсан билээ. Би хариуцлага хүлээхээс айх айдсаа орхисон бөгөөд тэгж их сэрэмжилж, буруу ойлгохоо больсон. Хэдийгээр надад олон завхарсан зан чанар байгаа ч гэсэн Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг хүлээн авч, цэвэрлэгдэж, өөрчлөгдөхийг эрэлхийлэхдээ бэлэн байна. Бурханд талархъя!