93-р бүлэг

Хүний нүдний өмнө бодит баримтууд биелж, бүх зүйл аль хэдийн биелсэн; Миний ажлын явц түргэсэж, харвасан пуужин шиг өндөрт хөөрч байна. Хэн ч ингэнэ гэж таамаглаж байгаагүй. Аливаа зүйл болж өнгөрсний дараа л та нар Миний үгийн жинхэнэ утгыг ойлгоно. Агуу улаан лууны үр сад ч ялгаагүй, Миний гайхалтай үйл хэргийг тэдэнд харуулах ёстой. Одоо чи Миний үйл хэргийг хараад Миний талаар бат итгэлтэй болсон тул Би чамайг хаяхгүй гэж бүү бод—энэ тийм энгийн биш! Би хэлсэн үг, шийдсэн үйл хэргээ гарцаагүй биелүүлэх бөгөөд тэдгээр нь Над руу хоосон буцаж ирэхгүй. Миний ууган хөвгүүд болсон цөөнхөөс гадна Миний ардууд болсон тоотой хэдэн хүн Хятадад бий. Иймээс та нар (Намайг хамгийн аймшигтайгаар хяхаж хавчсан агуу улаан лууны үр сад) асар их найдвар тээх ёсгүй, Миний ажил (дэлхийг бүтээсэн цагаас хойш) Миний ууган хөвгүүд болон Хятадын чанад дахь хэдэн улс оронд төвлөрч байсан гэдгийг өнөөдөр Би та нарт тодорхой хэлье. Ийм учир, Миний ууган хөвгүүд өсөж том болсон цагт Миний хүсэл биелэх болно. (Миний ууган хөвгүүд өсөж том болмогц бүх зүйл хийгдэнэ, учир нь ирээдүйн даалгаврыг тэдэнд өгсөн.) Одоо Би агуу улаан лууг шившиглэхийн тулд л энэ хүмүүст Өөрийн гайхалтай үйл хэргийн нэг хэсгийг харуулж байна. Энэ хүмүүс үүнээс таашаал авч ерөөсөө чадахгүй боловч Надад үйлчлэл үзүүлж байгаадаа л баярлах болно. Надад захиргааны зарлиг байгааг хэн ч зөрчиж зүрхлэхгүй тул тэдэнд өөр ямар ч сонголт үгүй.

Одоо Би харийнхны ирэхтэй холбоотой зарим нөхцөл байдлын тухай нөхөрлөе, ингэснээр та нар энэ талаар урьдаас мэдэж авч, Миний нэрийг гэрчлэхийн тулд бүхнийг зохих ёсоор бэлдэж, тэдний дээр зогсон, тэднийг захирна. (Тэдний дундах хамгийн агуу нь та нарын дундах хамгийн өчүүхэн нь учир Би “тэдний дээр зогсон, тэднийг захир” гэж хэлдэг.) Энэ хүмүүс бүгд Ариун Сүнсний илчлэлийг олж авсан бөгөөд ирээдүйд тэд урьдчилсан зохицуулсан мэт Хятад руу бүгд бөөгнөрөн орж ирнэ. Агуу улаан луу цочирдож, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийх ч нэг зүйлийг санаж яв! Миний удирдлагын төлөвлөгөө бүрмөсөн биелсэн бөгөөд Миний алхамд хүн ч, юу ч саад хийж зүрхлэхгүй. Би тэдэнд цаг ямагт илчлэл өгч, тэд Ариун Сүнсний удирдамжийг даган үйлддэг. Миний дотор бүгд чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болдог тул тэд агуу улаан луунд яавч хүлэгдэхгүй. Би бүх зүйлийг зохих ёсоор зохицуулсан бөгөөд тэднийг хариулах бэлтгэл ажлыг базаахыг чинь хүлээж байна. Би байнга ингэж хэлдэг байсан ч олонх чинь одоо ч хагас хугас итгэдэг. Одоо яаж байна? Та нар гайхширч орхиж, тийм биз?

Эдгээр зүйл бүгд хоёрдогч; гол зүйл гэвэл та нар бүх бэлтгэл ажлыг аль болох хурдан базаах явдал юм. Бүү түгш. Ажлыг хийдэг Нэгэн нь Би бөгөөд цаг нь ирэхэд Би Өөрийн ажлыг Өөрөө хийх болно. Би агуу улаан лууг хэдэн хэсэг болгон няц дарсан. Өөрөөр хэлбэл, Миний Сүнс Миний ууган хөвгүүдээс бусад бүх хүнээс холдсон (хэн нь агуу улаан лууны үр сад болохыг илчлэхэд одоо амархан болж байна). Энэ хүмүүс Надад үйлчлэл үзүүлж дууссан бөгөөд Би тэднийг ёроолгүй нүх рүү буцаана. (Энэ нь Би тэдний хэнийг ч ашиглахгүй гэсэн үг. Одоогоос эхлээд Миний ууган хөвгүүд бүрэн илчлэгдэнэ, Миний хажууд байгаа, Надаар ашиглуулахад тохирох хүмүүс Миний ууган хөвгүүд байх болно). Миний ууган хөвгүүд ээ, та нар Миний хайрласан ерөөлийг албан ёсоор эдэлж (учир нь Миний жигшдэг бүх хүн жинхэнэ дүр төрхөө харуулсан), үүнээс хойш Намайг эсэргүүцэх явдал та нарын дунд дахин тохиолдохгүй. Та нар Надад үнэхээр 100 хувь бат итгэлтэй байдаг. (Өнөөдөр л энэ бүрэн биелсэн, Би энэ цагийг урьдчилан товлосон.) Та нарын зүрх сэтгэл, оюун ухаандаа тээдэг зүйл чинь Намайг гэх эцэс төгсгөлгүй хайр, хүндлэл бөгөөд та нар цаг ямагт Намайг магтаж, Надад алдар суу өгдөг. Та нар үнэхээр Миний хайрын халамж, хамгаалалтад, гурав дахь тэнгэрт амьдарч байна. Ямар зүйрлэшгүй жаргал, баяр баясал вэ! Энэ бол хүмүүс төсөөлөхийн аргагүй өөр нэгэн ертөнц—жинхэнэ сүнсний ертөнц юм!

Бүх гамшиг ар араасаа тохиож, нэг бүр нь өмнөхөөсөө ширүүсэж, нөхцөл байдал өдрөөс өдөрт улам түгшүүртэй болж байна. Энэ бол ердөө гамшгийн эхлэл; дараа нь тохиох бүр ширүүн гамшгийг хүн төсөөлж ч чадахгүй. Миний хөвгүүд тэднийг зохицуулаг; энэ бол Миний аль эрт зохицуулсан Миний захиргааны зарлиг. Хүний урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тэмдэг, гайхамшгууд Надаас гарч, нэг нэгээрээ бүх хүнд (Миний хаанчлалын бүх хүн гэсэн үг) үзэгдэж байна. Гэвч энэ бол ойрын ирээдүйд болох зүйл. Бүү сэтгэл түгш. Хаанчлалд орох энэ явдлыг хүн бүр ярьцгааж байсан—тэгвэл хаанчлалд орох байдал нь ямар байх вэ? Бас хаанчлал гэж юу вэ? Энэ нь бодит хот уу? Та нар буруугаар ойлгодог. Хаанчлал газар дээр ч байхгүй, бодит тэнгэр дээр ч байхгүй, харин хүний харж, хүрч чадахгүй сүнсний ертөнц юм. Миний нэрийг хүлээн аваад Надаар бүрэн төгс болгуулж, Миний ерөөлийг эдэлдэг хүмүүс л үүнд орж чадна. Урьд нь үргэлж дурдаж байсан сүнсний ертөнц гэдэг бол хаанчлалын гадаргуу юм. Хаанчлалд үнэхээр орох нь харин амаргүй хэрэг. Үүнд орох хүмүүс Миний амлалтыг авах ёстой, мөн Миний урьдчилан тогтоож, Өөрөө сонгосон хүмүүс байх ёстой. Иймээс сүнсний ертөнц гэдэг нь хүмүүс дураараа ирж, очиж болох газар биш. Энэ талаарх хүмүүсийн ойлголт маш өнгөцхөн байсан бөгөөд тэр чигээрээ хүний үзлээс л бүрддэг. Зөвхөн хаанчлалд орсон хүмүүс л ерөөл эдэлж чадах учир хүн эдгээр ерөөлийг эдэлж чадахгүйгээр үл барам, харж ч чадахгүй. Энэ бол Миний захиргааны зарлигийн сүүлчийнх нь юм.

Өмнөх: 92-р бүлэг

Дараах: 94-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх