156 Бурханыг гэх хайр минь хэзээ ч өөрчлөгдөхгүй
I
Насан туршдаа салхи бороонд тэнүүчлэхийн зовлон;
Түүний туулдаг шаналлыг хэн мэдэх билээ?
Номхон даруу биед Тэр тэвчээртэйгээр ажилладаг ч,
хүний хайрыг олж авна гэдэг хэцүү.
Тоймгүй олон үг хэлж,
сэтгэлээ урагдтал Тэр санаа зовсон,
хүнийг аврахын төлөө
Тэр олон жил уйгагүй зүтгэж ирсэн.
Бурханы зүрх сэтгэл, хайрыг хэзээ би ойлгож,
Бурханыг жаахан ч болов тайтгаруулах билээ?
Бурханы үг зүрх сэтгэлийг минь байлдан дагуулдаг,
Бурханыг эцсээ хүртэл дагах шийдвэр минь гуйвшгүй.
Амьсгалж байгаа цагтаа
Бурханд үнэнч байхаа би тангарагладаг.
II
Бурханы үгээр дамжуулан
би үнэнийг ойлгож, ямар байхаа мэддэг.
Бурханы үгээр би бүхнийг нэвт шувт хардаг,
гагцхүү үнэн л хамгаас нандин.
Шалгалт, гай зовлон хэчнээн их байсан ч
үнэнийг л би олж авах ёстой.
Бурханыг хайрлах хамгийн утга учиртай.
Бурханыг гэрчилж, алдаршуулахын тулд би
үүргээ үнэнчээр биелүүлж, эцсийн зовлонг тэвчинэ.
Бурханд би зүрх сэтгэлээ өргөдөг;
Бурханы хайрыг л би хариулахыг хүснэ.
Бурханы үг намайг ариусгадаг,
Бурханыг гэх хайр минь хэзээ ч хувирахгүй.