157 Ийм бүлэг хүмүүс байдаг

I

Бид Бурханы дуу хоолойг сонсохоор ерөөгдсөн, бас тэнгэрийн хаанчлалын найранд оролцдог.

Бурханы үгийг идэж ууж, үнэний тухай нөхөрлөдөг, чуулганы амьдрал маань зүйрлэшгүй их баясалтай.

Бид үнэнийг ойлгож, чөлөөлөгдөн, дуулж бүжиглэж, Бурханыг бүрэн магтдаг.

Тэнгэр дэх ариун хот дэлхийд ирлээ, бид аз жаргалд өлгийдүүлэн амьдардаг.


II

Алсад цагдаагийн дуут дохио хангинаж, агуу улаан лууны цэргүүд үүдээр дайран орж ирдэг.

Буун дуу гарч, хүн бүрийг зогс гэдэг, харин бид зүг бүрд цөхрөнгөө баран зугтдаг.

Дараа нь бид Бурханы үгийг идэж уухаар урьдын адил цуглардаг, хулчгарууд үнхэлцгээ хагартал айцгаадаг.

Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс аюулыг үл хайхран урагшилдаг, энэ зөрөг замаар алхах зүрхтэй хүмүүс байдаг.


III

Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт сэтгэл эмтэлж, цэвэршүүлэлтээр бид өвөр дүүрэн нулимс урсгадаг.

Эцсээ хүртэл үйлчлэл үзүүлэхээр үнэнч байдлаа тангараглаж, найдвар алдах үедээ Бурханы гарыг хардаг.

Үйлчлэл үзүүлэхэд бэлэн байх үедээ бид Бурханы ардууд болдог; баяр хөөр, уй гашуу холилдоод Түүнд өртэйгөө гүнээ мэдэрдэг.

Бурханыг гэх хайрын энэ халуун дулаан урсгалд бид бүгд Бурханыг үнэхээр хайрлахаар шийддэг.


IV

Бурханы үг хэсэг хэсгээрээ аадар бороо мэт биднийг шүүж, зүрх сэтгэлийг минь хурц илд мэт сүлбэдэг.

Бид бүгд байлдан дагуулагдаж, газар нүүрээрээ унан мөргөж, үгээр илэрхийлшгүй шаналан тарчлаанд амьдардаг.

Бид хувхай цайж, ичгүүрт автлаа, завхралын маань жинхэнэ баримт бүрэн илчлэгдлээ.

Бид үнэнийг ойлгож, өөрсдийгөө мэдээд, Бурханы бүх зохион байгуулалтыг гомдолгүй хүлээн зөвшөөрдөг.


V

Бурханы үгийн шүүлтээр би бүрэн үнэмшсэн; шалгалт, гай зовлон туулаад авралын нигүүлсэл хүртсэн.

Итгэл маань улам бодитой болж, жинхэнэ итгэл бидэнд төрж, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг бид магтдаг.

Шалгалт, гай зовлонгийн үеэр би Түүнд найддаг. Бие махбодтой болсон Бурхан бол бодитой Бурхан билээ.

Би үнэн замыг орхиж чадахгүй, үйлчлэл үзүүлэгч миний сайн найз нөхөр болсон.


VI

Би шинэ хүн болох шийдвэр гаргасан, мөс чанар, эрүүл ухаан бол хүн чанарын тэмдэг билээ.

Мууг үйлдэгчид мууг хийж, илчлэгдэн, таягдуулдаг, үнэнийг хэрэгжүүлэгсдийг Бурхан сайшаадаг.

Бурханыг дагах хүсэл маань ганхашгүй, үхэх хүртлээ бид үнэнч хэвээр үлдэнэ; шалгалт, гай зовлон бүлэг ялагчийг бий болгодог.

Бид үнэнийг эрэлхийлж, сайхан гэрчлэл хийдэг, Бурханыг хайрладаг хүмүүс төгс болгуулдаг.

Өмнөх: 156 Бурханыг гэх хайр минь хэзээ ч өөрчлөгдөхгүй

Дараах: 158 Бурханы зүрх сэтгэлийг хэн анхаардаг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх