197 Би Бурханыг хайрлахаар эрж хайхаар шийдсэн

I

Бүхнийг орхиж, Бурханы төлөө ажиллах нь Бурханд хайртай гэсэн үг гэж би боддог байлаа.

ХКН намайг ангуучилсан хэдий ч би огт ухраагүй.

Гэр бүл минь намайг голж, орчлон хорвоо намайг гүтгэсэн ч,

залуу насныхаа он жилүүдийг гомдол, харуусалгүйгээр Бурханд зориулахыг би хүссэн.

Би тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж, шагнуулж чадаж л байвал,

ямар ч их зовлон туулж, нулимс урсгах хамаагүй байсан.

Шалгалт тохиож, муухай төрхийг минь илчлэхэд

би сөрөг, сул дорой болж, гашуун нулимс унагасан.

Бурханд итгэх итгэлдээ алхаж ирсэн замаа эргэцүүлээд,

үнэний бодит байдалгүйгээр бат зогсож чадахгүй гэдгээ эцэст нь ухаарсан.


II

Бурханы үг хүн төрөлхтний ялзарсан мөн чанарыг илчлэх үед л

ямар гүн завхарсан байснаа би харсан.

Бурханаас хариуд нь ямар нэг зүйл авах хүлээлттэйгээр л би шаргуу хөдөлмөрлөж, ажилласан; Түүнийг хэзээ ч үнэхээр хайрлаагүй, харин ч ерөөл авахын тулд л Түүнийг мэхлэхээр оролдож байжээ.

Би маш аминч, ов мэхтэй байсан, хүн чанараа бас алдсан,

гэсэн ч Бурхан үгээ ашиглан намайг шүүж, цэвэрлэсээр байсан.

Хийсэн зүйлдээ харуусан Бурханы өмнө би унадаг, Бурханы хайрыг хүртэхэд би огт нийцэхгүй.

Бурханыг хайрлаж, Бурханы хүсэлд хайхрамжтай байхыг эрж хайхаар би шийдсэн,

ирээдүй, хувь заяагаа би цаашид төлөвлөж, бодож үзэхгүй.


III

Шалгалт, бэрхшээл туулах нь итгэлийг минь төгс болгодог.

Шалгалт бол үнэндээ Бурханы ерөөл гэдгийг би хардаг.

Махан бие зовох байлаа ч Бурханы хайрын бодит байдлыг би амталдаг;

үнэнийг хэрэгжүүлснээр завхрал минь цэвэрлэгдэж байна.

Бурханыг хайрлаж, Түүнд гэрчлэл хийж чадаж байгаа би өнөөдөр үнэхээр ерөөгджээ. Би Петрийг дуурайж, Бурханыг улам гүн гүнзгий хайрлахаар эрж хайхыг хүсэж байна.

Христ бол үнэн, зам, амь гэдэгт би итгэлтэй байна.

Үнэнийг ойлгож, Бурханыг мэдээд энэ амьдрал дэмий үрэгдээгүй.

Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагахад хэзээ ч буруудахгүй. Бурханыг гэх мөнхийн хайр, дуулгавартай байдал бол миний үүрэг билээ.

Өмнөх: 196 Бурханыг хайрлахад харуусал, гомдол гэж үгүй

Дараах: 198 Үнэнийг ойлго, эрх чөлөөг ол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх