53. Хүлдэг хүлээсийг султгах нь
Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Та нар хувь заяаныхаа төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл, та нар өөрсдийгөө Бурханы гэрийн гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул Бурханд сэтгэл санааны тайвшрал авчирч, бүх зүйл дээр Түүнийг хангалуун байлгах учиртай. Өөрөөр хэлбэл, чи үйлдэлдээ зарчимтай байж, үнэнд нийцэх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханаар жигшигдэн, гологдож, хүн бүрд үл тоогдоно. Ийм таагүй байдалд ормогцоо чи Бурханы гэрийнхэн дунд тоологдож чадахгүй бөгөөд Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэдгийн утга учир яг энэ юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурхан биднээс юу шаарддагийг бид үгээс нь хардаг: үйлдэлдээ зарчимч байж, үнэнийг баримтлах, ингэснээр бид Түүний сайшаалыг хүртэж, бүх зүйл дээр Түүнийг сэтгэл хангалуун байлгах юм. Өмнө нь би ингэж чадаагүй, сэтгэл хөдлөлдөө захирагддаг байсан учраас үргэлж л мэдрэмжээрээ амьдарч, үйлддэг байлаа. Муу юм хийж байгаа гэж огт санагддаггүй байсан ч үйлдэл маань үнэний зарчимтай зөрчилдөж байсан нь чуулганы ажилд саад болсон юм. Харин Бурхан намайг үгээрээ шүүж, гэсгээсний дараа л ийм маягаар үйлдэхийн уг чанар, үр дагаврыг ойлгож эхэлсэн. Тэгээд сэтгэл хөдлөлд найдахын оронд зөв сэдлээр юманд хандаж, Бурханы үгийг хэрэгжүүлж чадсан юм.
Өнгөрсөн 11-р сард чуулганы удирдагчийн үүрэг хүлээж байхад минь цуглааны газар болгоны бүлгийн удирдагч нар хэр сайн ажиллаж байгаа талаар санал асуулга явагдсан. Хариултуудаас хартал бүлгийн удирдагч Ли эгч үүрэгтээ үргэлж хайнга ханддаг, алдааг нь хэлэхээр үнэнийг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй маргалддаг байлаа. Бусдад нь бэрхшээл тохиолдоход үнэний талаар нөхөрлөж туслахын оронд ихэрхүү байдлаар сургаж, тэднийг албаддаг гэсэн байв. Энэ бүхнийг уншаад би, Бурханы гэр дэх сонголтын зарчимд үндэслэн түүнийг солих ёстойг мэдсэн юм. Гэхдээ бид нэг нутгийнх, өмнө нь хамтдаа үүрэг гүйцэтгэдэг байсан. Бид үргэлж л дотно байж, эгч надад их санаа тавьдаг байлаа. Хэрэв эгчийг чөлөөлбөл тэр намайг хатуу сэтгэлтэй гэж бодох болов уу? Хоёр жилийн өмнө эгчийг чуулганы удирдагчийн байр сууриас буулгаад, эгч сөрөг байдлаас арай ядан гарч чадсан. Хэрэв өөр байр суурийг нь авчих юм бол энэ нь бүр ч хүчтэй цохилт болохгүй гэж үү? Эгч үүнийг дааж чадах уу? Эгчтэй даруйхан нөхөрлөх хэрэгтэй юм байна, тэгвэл нөхцөл байдал нь хэр хүнд байгааг эгч харж чадах байх гэж бодогдлоо. Хэрэв эгч амжиж засаж залруулж чадвал байр сууриа хадгалж магадгүй гэж бодсон. Тэгээд би Ли эгчтэй асуудлынх нь талаар нөхөрлөхөөр оролдсон ч өөрийгөө огт ухамсарлахгүй байгааг нь олж мэдсэн юм. Тэр нөхөрлөлд би бүхнээ зориулж, дараа нь эгч өөрчлөгдөх, эргэцүүлэх хүсэлтэй болж, эцэст нь би нэг юм тайвширлаа. Хамтран зүтгэгчдэдээ түүний талаар хэдэн сайхан үг хэлбэл эгч тэр үүргээ гүйцэтгэсээр байх ч юм бил үү гэж би бодлоо.
Дараа нь ажлаа ярилцаж байтал, Ли эгч үнэнийг огт хүлээж аваагүй учраас түүнийг халахаар санал нийлсэн гэдгээ хэдэн хамтран зүтгэгч хэлэв. Үүнийг сонсоод би үймэрч, “Ли эгчид асуудал байгаа, гэхдээ тэр өөрчлөгдөхөд бэлэн байгаа шүү дээ, дахиад нэг боломж өгч болохгүй гэж үү?” гэж бодогдсон юм. Яг тэгэхэд Жоу эгч “Ли эгч ийм байдалтай нэлээд удлаа. Тэр сайн нөхөрлөж байгаа ч хэлснээ хэрэгжүүлдэггүй. Үнэндээ ямар ч өөрчлөлт алга. Тэр энэ байр суурьт тийм ч сайн тохирохгүй” гэлээ. Би ярианд нь яаран оролцож, “Ли эгчид үнэнийг хүлээн авахад хэцүү байгаа ч үнэхээр идэвх санаачилгатай, үүрэгтээ хариуцлагатай шүү дээ. Саяхан зарим ах эгч үүрэгтээ идэвхгүй байхад нь эгч тэднийг зоригжуулсан” гэж хэллээ. Бай эгч шуудхан л “Ли эгч үргэлж ийш тийш гүйж, үнэхээр санаачилгатай байгаа мэт харагддаг ч үнэндээ дүр эсгэж байна, тэгээд бодит асуудлыг шийдэж чадахгүй байна” гэж хариуллаа. Тэдний хэлсэн бүхэн үнэн учраас би хариуд нь юу ч хэлж чадсангүй. Чуулганы өөр нэг удирдагч Жан эгч тэгэхэд “Ли эгч бүлгийн удирдагч байхад сайн тохирохгүй нь үнэн, гэхдээ яг одоо түүнийг орлох тохиромжтой хүн алга. Тохирох хүн олтол түүнийг байлгаж байя” гэлээ. Би яг ингэж хүсэж байсан учраас “Би ч тэгж бодож байна. Өөр хүн гарч ирэхэд л түүнийг сольё” гэж яаран хэллээ. Хачирхалтай нь, долоо хоног ч болоогүй байтал чуулганы ажлаа ярилцаж дууссаны маань дараа Жоу эгч асуудлыг дахиад сөхлөө. Тэгээд Чэнь ахыг тохиромжтой хүн гэж хэлэхэд нь цөөн хэдэн хамтран зүтгэгч санал нийлсэн юм. Миний зүрх амаар гарах шахлаа. Хэрвээ Чэнь ахыг бүлгийн удирдагчаар сонговол Ли эгч чөлөөлөгдөх байсан юм. Тэгээд би Чэнь ахын завхрал, дутагдлын талаар хэдэн юм хэлээд, энэ ажилд тохирохгүй гэлээ. Бүгд л тээнэгэлзэж эхлэхэд би ч бага зэрэг түгшлээ, гэхдээ л үнэнийг эрэлхийлээгүй юм.
Хожим нь удирдагч маань надаас бүлгийн удирдагчдын талаар товч мэдээлэл өгөхийг хүслээ, тэгээд Ли эгчийн тухай ярих болоход би түүний талаарх ах эгч нарын үнэлгээг яг нарийн тусгаагүй юм. Удирдагчийг явсны дараа сэтгэл нэг л тайван бус боллоо. Яагаад би Ли эгчийг хаацайлж, түүнд байнга л санаа зовоод байснаа гайхаж байв. Би түүнийг бусдаас илүүд үзээгүй байгаа? Ямар сэдэл намайг хянаж байв аа? Тэгээд би Бурханы энэ үгийг уншсан: “Сэтгэл хөдлөл гэж үндсэндээ юу вэ? Энэ бол завхарсан зан чанар юм. Сэтгэл хөдлөлийн бодит талуудыг цөөн үгээр тайлбарлавал, энэ нь алагчлах үзэл, тодорхой хүмүүсийг хамгаалах хандлагатай байх, махан биеийн харилцааг хадгалах, шударга бус байх явдал юм; эдгээрийг сэтгэл хөдлөл гэнэ. Тиймээс сэтгэл хөдлөлөө хаяна гэдэг нь зүгээр л хэн нэгнийг бодохоо болино гэсэн үг биш. Ерөнхийдөө чи тэдний талаар огт боддоггүй байж болох ч хэн нэгэн хүн чиний гэр бүлийн гишүүд, төрсөн нутаг, эсвэл чамтай холбоотой хэн нэгнийг шүүмжлэх даруйд чи тэсэрч, тэднийгээ үхэн хатан өмгөөлдөг. Тэдний талаар хэлсэн бүхнийг заавал няцаах ёстой мэт чамд санагддаг; тэдэнд цагаатгаагүй хилс хэрэг үүрүүлэхийг чи зөвшөөрч чаддаггүй. Тэгээд тэдний нэр хүндийг хамгаалж, буруу юм бүхнийг зөв зүйтэй харагдуулахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй мэт чамд санагдах бөгөөд тэдний тухай үнэнийг хэлэх юм уу илчлэхийг бусдад зөвшөөрөхгүй. Энэ бол шударга бус явдал, үүнийг сэтгэлийн хөдөлгөөнтэй байх гэдэг юм” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдал гэж юу вэ?”). “Хэрэв хүмүүст Бурханыг хүндлэх хүндлэл дутагддаг бол, хэрэв зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай байдаггүй бол тэд ямар ч үүрэг гүйцэтгэж, эсвэл ямар ч асуудалтай харьцаж байсан бай, хэзээ ч зарчмын дагуу үйлдэж чадахгүй. Өөрсдийн санаа зорилго, аминч хүсэл дотроо амьдардаг хүмүүс үнэний бодит байдал руу орох чадваргүй. Ийм шалтгааны улмаас, асуудалтай тулгарах бүрдээ тэд санаа зорилгоо эргэцүүлдэггүй, санаа зорилгынх нь юу нь алдаа мадагтай болохыг ухаарч чаддаггүй. Харин ч тэд өөрсдийнхөө төлөө худал үг, шалтаг зохиохын тулд төрөл бүрийн зөвтгөх шалтгаан ашигладаг. Тэд өөрсдийнхөө ашиг сонирхол, нэр хүнд, бусадтай тогтоосон харилцааг нэлээд сайн хамгаалдаг ч үнэн хэрэгтээ Бурхантай ямар ч харилцаа тогтоогоогүй байдаг” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”).
Энэ нь, асуудалтай тулгарах үедээ бид үнэний зарчмын дагуу, шударгаар үйлдэж чаддаггүйг харуулж байна. Гэхдээ бид зөв бурууг ялгалгүй, өөрсөдтэйгөө холбоотой, эсвэл өөрсдөдөө ашигтай хүмүүсийг илүүд үзэн хамгаалдаг. Энэ бол сэтгэл хөдлөлөөрөө үйлдэж байгаа хэрэг юм. Бид үүрэгтээ, эсвэл асуудлыг шийдвэрлэхдээ сэтгэл хөдлөлдөө захирагдах үед үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр, үүргээ огтхон ч сайн гүйцэтгэхгүйгээр махан биеийн мэдрэмж, хувийн ашиг сонирхлоо л боддог. Би тийм л байдалтай байсан. Би сэтгэл хөдлөлөөрөө үйлдэж байсан учраас Ли эгчийг чөлөөлөхийг хүсээгүй. Би харилцаагаа хамгаалж байсан, бас эгч надад урам хугарах вий гэж айсан. Хамтран зүтгэгчид маань зарчмыг баримталж, түүнийг халахыг хүсэх үед эгчийг байр сууринд нь байлгахын тулд би түүнийг хамгаалан чадах бүхнээ хийсэн. Удирдагчдаа түүний талаарх үнэлгээ өгөхдөө зориуд зөөлрүүлж, түүнийг илүүд үзэн хаацайлж, халхалсан. Эргээд харахад сэдэл, санаа зорилго бүхэн маань сэтгэл хөдлөлд захирагдаж байсныг харж байна. Би зальхай, ов мэхтэй завхарсан зан чанараар амьдарч, харилцаагаа хамгаалахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхлоор дэнчин тавихыг хүсэж, хүнийг гомдоосноос Бурханд халдахад бэлэн байсан. Би Бурханыг огт хүндлээгүй, маш аминчхан, жигшүүртэй байсан! Энэ бүхэнд маш их буруутай санагдсан тул үнэнээ хэлэхээр удирдагч руу даруйхан очив. Дараа нь би залбирч, Бурханд хандлаа: “Яагаад би үргэлж сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөөд, үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Энэ асуудлын үндэс юу юм бэ?”
Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы энэ үгийг уншсан юм: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘дээд боловсролын байгууллага’-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). Сэтгэл хөдлөлөөр үйлдэх нь ихэнхдээ Сатан төөрөгдүүлж, завхруулснаас болдог гэдгийг би тэгэхэд ухаарсан юм. Сургуулийн боловсрол, нийгмийн нөлөөллөөр дамжуулан диавол Сатан “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Цус уснаас өтгөн”, “Хүн амьгүй биш; тэр яаж сэтгэл хөдлөлөөс ангид байж чадах билээ?” гэх мэтийн дэлхийн янз бүрийн гүн ухаан, амьд үлдэх хуулийг хүмүүст шингээдэг. Би эдгээр гүн ухааны дагуу амьдарч, ойр дотныхоо хүмүүсийг хамгаалах нь эерэг зүйл гэж харж, өрөвдөх, энэрэх сэтгэлийг хайрлаж байна хэмээн үзэж байжээ. Ли эгчийг халах тухайд бол, бид нэг нутгийнх, эгч үргэлж надад санаа тавьдаг байсан гэж бодсоор байсан болохоор эгчийг чөлөөлөгдөх дээрээ тулахад нь би түүнд тусалж, ярилцах хэрэгтэй гэж бодлоо. Энэ нь зөв зүйл гэж би бодсон юм. Эгч бүлгийн удирдагчийн үүргээ үнэхээр гүйцэтгэхгүй, ихэнхдээ бусдыг сургаж, хянадаг байсныг би мэдэж байсан. Эгчийг халахгүй байх нь ах эгч нарыг хорлож, чуулганы ажилд нөлөөлөх байлаа. Гэвч би үнэний зарчмыг зөрчиж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үл тоож, эгчийг хамгаалаад байр сууринд нь байлгахын тулд чадах бүхнээ хийсэн. Би харилцаагаа хадгалахын тулд үүргээ ашиглаж, эгчийн надад хандсан сайхан сэтгэлийн хариуг барихад чуулганы ажлыг ашигласан. Би хүч чадал, үүргээ өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө ашиглаж байлаа. Удирдагчийн хувьд, би чуулганы ажил, ах эгч нарын амийг бодож, үүрэгтээ үнэний зарчмыг баримтлан үйлдэх ёстой байсан. Гэвч би сэтгэлээ бүхнээс дээр тавиад, үнэнийг сайн мэдэж байсан ч хэрэгжүүлээгүй. Энэ нь үнэнээс, зарчмаас урваж, чуулганы ажилд гоомой хандаж байсан биш гэж үү? Ачийг бачаар, тусыг усаар гэдэг болжээ! Тэгээд би эдгээр дэлхийн гүн ухаан бол хүмүүсийг завхруулж, мэхлэхдээ Сатаны ашигладаг төөрөгдөл гэдгийг харсан. Тийм байдлаар ярьж, үйлдэхэд шударга байдал, шударга ёс, үнэний зарчим огт байдаггүй. Энэ нь Коммунист Намын албан тушаалтнуудын амьдралын гүн ухаантай яг адилхан: “Хүн илүү өндөр албан тушаалд дэвших үедээ гэр бүл, хамаатан саднаа зол завшаан руу хөтөлдөг.” Хүн албан тушаалтан болоход тэдний хамаатан садан нь хаа сайгүй бас ашиг хүртэж, шийтгэл хүлээхгүйгээр бараг юм бүхнийг хийж чадна. ХКН-ын хяналтад байдаг нийгэм маш харанхуй, үнэхээр муу ёрын, шударга байдал, шударга ёс гэж огт үгүй. Чуулганы удирдагчийн хувьд зарчмын дагуу үйлдэлгүй, харин эдгээр сатанлаг гүн ухаанаар амьдрахаар чинь би яаж ХКН-ын албан тушаалтнаас ялгарах вэ дээ? Ли эгчийг чөлөөлөхийг хүсэхгүй байсан нь жинхэнэ хайраас, эсвэл туслах сэтгэлээс болоогүй, би ердөө эгч намайг хүйтэн, цэвдэг сэтгэлтэй гэх болов уу, намайг өөрөөр хардаг болох болов уу гэхээс л айсан. Би түүний амийг огт бодоогүй. Бурханы гэрт хэн нэгнийг солих нь эртхэн гэмшиж, өөрчлөгдөг гэсэндээ өөрсдийг нь эргэцүүлэн бодуулахын тулд хийгддэг. Энэ бол хүмүүсийг аварч, хамгаалах Бурханы нэг арга юм. Би ч гэсэн үүргээсээ чөлөөлөгдөөд, алдаанаасаа сургамж авах үед чуулган надад тохирох өөр үүрэг өгсөн. Бүтэлгүйтэл, уналт л өөрийгөө эргэцүүлэхэд намайг хүргэж, өөрийгөө үнэхээр ухамсарлах боломж олгосон юм. Бас би хүнийг аврах Бурханы хүслийг илүү ойлгож, Түүний хайр нь нигүүлсэл, зөвт байдлын аль алиныг агуулдгийг харсан. Бурханы хайранд зарчим байдаг; Тэр биднийг өөгшүүлж, эрхлүүлдэггүй. Гэвч бусдыг гэх “хайр” минь дэлхийн сатанлаг гүн ухаанаар дүүрэн, бас хувийн ашиг сонирхолд суурилсан байсан. Энэ нь Бурханы хувьд явцуу, аминчхан, өөдгүй, жигшүүртэй байжээ. Тиймээс сэтгэл хөдлөлдөө найдах нь бусдад ч, бидэнд ч хортой, бас үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэхэд минь хамгийн их саад болж байсныг би ухаарсан юм. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авахгүйгээр, жинхэнэ гэмшилгүйгээр, би Бурханы зан чанарт халдаж, Бурханд жигшигдэн, гологдож, таягдан хаягдах байсан.
Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншлаа: “Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой. Үүнийг суурь болгоод чи бусад хүмүүстэй хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн бай, хэр шаргуу ажиллаж, эсвэл хэр их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд л хамаарна. Чи хүмүүсээр магтуулах гэсэндээ хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж байгаа боловч хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын тулд Бурханы үгийг дагаж байгаа биш. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Ийм маягаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үгийн зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал).
Бурханы үгийг уншсаны дараа, ах эгч нартай харилцах харилцаа үндсэндээ Бурханы хайранд суурилдаг болохыг ойлгосон. Тэр харилцааг Сатаны дэлхийн гүн ухаанаар хадгалдаггүй. Үнэнийг хэрэгжүүлэх нь гол түлхүүр юм. Ялангуяа Бурханы гэрийн ажлын тухайд бол, хүн үүргээ үнэний зарчмын эсрэг гүйцэтгэж байгааг харах үедээ бид тэдэнд тусалж, дэмжихийн тулд үнэнийг нөхөрлөх ёстой. Хэрэв тэд хэд хэдэн нөхөрлөлийн дараа гэмшихгүй хэвээр байвал шаардлагатай үед тэднийг засаж, харьцах хэрэгтэй. Гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцахдаа ч сэтгэл хөдлөлдөө найдаж, дэлхийн гүн ухааныг мөрдөж болохгүй. Бид Бурханы үгийн зарчмаар үйлдэх ёстой: Шаардлагатай бол нөхөрлөж, хэрэв тэр нь тус болохгүй бол тэднийг солих ёстой. Чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж хамгаалах ёстой. Зөвхөн энэ л Бурханы хүсэлд нийцдэг. Би сүүлд нь зарим хамтран зүтгэгчтэйгээ хэлэлцээд, үнэний зарчимд үндэслэн Ли эгчийг ажлаас нь чөлөөлсөн. Бас эгчийн гүйцэтгэлийг Бурханы үгийн дагуу шинжлэхийн тулд нөхөрлөл хийж, Чэнь ахыг бүлгийн удирдагчаар дэвшүүлсэн. Тэгэхэд л би зүрх сэтгэлдээ тайтгарал мэдэрсэн. Хэсэг хугацааны дараа би Ли эгчид Бурханы үгийн заримаас уншиж өгөөд, ямархуу байгааг нь асуулаа. Эгч, “Бурханд талархъя! Бурханы хийсэн бүхэн сайн. Анх би сөрөг болж, зовж байсан ч Бурханы үгийг уншиж, залбираад Бурхан намайг өөрчлөхийн тулд ийм аргаар ажиллаж байсныг ойлгосон, хэрэв намайг чөлөөлөөгүй, асуудлыг минь зааж хэлээгүй бол одоогийнх шигээ өөрийгөө таньж мэдэхгүй, өөрчлөгдөж, гэмшихгүй байх байсан” гэсэн юм. Үүнийг сонсоод махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлэх нь ямар сайхан болохыг би мэдэрсэн. Үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу явах нь л Бурханы хүсэлд нийцдэг гэдгийг ч бас мэдэрсэн юм даа. Энэ бол цорын ганц үнэ хүндтэй арга зам.