6. Сонсооч! Хэн үг хэлж байна вэ?

Жоу Ли, Хятад

Чуулганы номлогчийн хувьд сүнсээрээ хоосорч, номлох зүйлгүй болохоос илүү зовлонтой зүйл гэж үгүй. Цуглаанд ирэх ах эгч нар улам цөөрч байгааг хараад би арга мухардаж, Эзэний өмнө олон ч удаа очиж чин сэтгэлээсээ залбиран, ах эгч нарын итгэлийг бэхжүүлж өгөөч гэж гуйсан юм. Гэвч чуулганы эзгүйрэл огт дээрдээгүйн зэрэгцээ би хүртэл сул дорой, сөрөг байдал дунд амьдрах боллоо...

Нэг өдөр гэртээ ажиллаж байхад минь Ван ах, Линь ах хоёр гэнэт ирсэн бөгөөд тэднийг би баяртайгаар оруулав. Мэнд мэдэлцсэний дараа Ван ах: “Жоу эгч ээ, одоо таны сүнс ямаршуу байна даа?” гэж асуув. Би санаа алдан: “Ярих юм алга. Одоо сүнс минь сул дорой болсон, бас номлолдоо номлох зүйл ч алга! Ах эгч нар ч бас бүгд сөрөг, сул дорой байна. Чуулганд бараг хүн алга” гэж хариуллаа. “Жоу эгч ээ, та яагаад номлох зүйлгүй болж, чуулган яагаад бараг хүнгүй болсныг мэдэж байна уу?” гэж Линь ах асуусан юм. Түүнийг асуумагц би: “Би яг тэрийг чинь л мэдмээр байна. Яагаад гэдгийг нь энэ хоёр үнэхээр мэдэж чадсан юм болов уу?” гэж бодлоо. Тэгээд, “Яагаад тэр вэ?” гэж яаран асуув. “Яагаад гэвэл Эзэн аль хэдийн эргэн ирсэн. Тэр хоёр дахь удаагаа бие махбодтой болоод, үгээ айлдан, шинэ ажил хийж байгаа. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг олон ах эгч аль хэдийн хүлээн зөвшөөрөөд, Ариун Сүнсний өнөөгийн ажлын урсгал дотор амьдарч байгаа юм. Тэдний нөхцөл байдал сайжирсаар байна. Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлээгүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг алдсан тул номлох үггүй болж, сөрөг, сул дорой байна. Бид Бурханы мөртэй хөл нийлүүлэхээр яаравчлах ёстой!” гэж Ван ах хэллээ. Үүнийг сонсоод би, “Хэрвээ хэн нэгэн, Бурхан шинэ ажил хийхээр эргэн ирж, шинэ үг айлдсан гэж хэлбэл Библиэс гажиж байгаа хэрэг, Библиэс гажна гэдэг Эзэнд итгэхгүй байгаа явдал; энэ бол урвалт” хэмээх ахлах хамтран зүтгэгчийнхээ үгийг гэнэт санасан юм. Үүнийг бодоод би маш нухацтайгаар: “Библиэс гажна гэдэг Эзэнд итгэхгүй байгаа хэрэг гэж ахлах хамтран зүтгэгчид бидэнд байнга хэлдэггүй бил үү? Библиэс гажна гэдэг Эзэний замаас гажиж байгаа хэрэг гэдгийг та хоёр хоёулаа мэдэж байгаа шүү дээ. Надад ийм маягаар номлож яаж зүрхэлж байна аа!” гэж хэллээ. Ингэж хэлэнгээ би ууртайгаар босож зогсов. “Жоу эгч ээ, та битгий уурла. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, хичээнгүй хүн гэдгийг чинь бид мэднэ. Тийм болохоор л бид хоёр танд Бурханы шинэ ажлын талаар хэлж байгаа юм. Эзэнд бид маш олон жил итгэсэн. Тэгээд Эзэний эргэн ирэхийг үргэлж хүсэн хүлээдэг байсан биш үү? Одоо Эзэн эргэж ирээд, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хийж байна. Энэ бол гайхалтай мэдээ. Бид Эзэнийг угтан авах боломжоо алдалгүй, хичээнгүйлэн эрж хайж, судлах ёстой!” гэж Линь ах хэлсэн юм. Линь ахыг үгээ дуусгахаас өмнө би гараа өргөн, “Боль, боль, боль! Цааш нь бүү ярь. Библиэс гаждаг зүйлд би итгэхгүй. Та нар Эзэний замыг дагадаггүй юм бол, харин би дагах ёстой” гэж чангаар үгийг нь таслав. Үгийг нь үнэхээр сонсохгүй байгааг минь тэд харсан тул яаж ч чадалгүй явцгаасан юм. Дараа нь тэднийг хэдэн удаа эргэн ирэхэд нь би зүгээр л үл тоомсорлолоо.

Дараа нь Ван ах, Линь ах хоёр надад сайн мэдээ номлохоор хоёр эгчтэй хамт манайд ирсэн юм. Тэр өдөр нөхрийгөө гадаа ажиллах зуур би гэртээ вандуй арилгаж байлаа. Манай нөхөр тэдний ирэхийг хараад, гэртээ оруулчихжээ. Тэднийг хармагцаа миний зүрх дэлсэж эхлэв: Тэд хоёр хүн нэмэлт хүч болгож авчраад, бас яах гээд хүрээд ирэв ээ? Тэр дөрөв гэрт орж ирж, надтай мэнд мэдээд, дараа нь нөхөртэй минь нөхөрлөж эхлэв. Миний санаа бүр ч зовж, “Тэдний номлож байгаа зүйл Библиэс гажиж байгаа тул би нөхрөө харж хамгаалж, юу ч сонсгохгүй байх ёстой!” гэж дотроо бодлоо. Тэднийг хөөгөөд явуулчихмаар байсан ч нөхрийн минь сэтгэл гонсойх вий гэж санаа зовсон юм. Тэгээд чимээгүй байхаас өөр яаж ч чадаагүй боловч тэдний хэлсэн ганц ч үгийг би хүлээн зөвшөөрсөнгүй. Гэвч нөхөр минь тэднийг сонсоод толгой дохин, “Аанхан! Тийм шүү! Тийм! Тийм байдаг байжээ. Та нар маш сайн тайлбарлаж байна шүү!” гэж өөрийн эрхгүй хэлж байлаа. Нөхөр минь ингэтлээ ятгалгад автсаныг хараад би гэнэт багтартлаа уурлаж, нөхөр лүүгээ чичлэн, “Юу нь зөв байна? Чи Библийг хэр их уншсан юм бэ? Бурханд хэр удаан итгэсэн юм бэ? Эзэнд залбирсан юм уу? ‘Тийм, тийм, тийм’ л гээд байх юм, гэхдээ чи яг хэр их ойлгож байгаа юм бэ?” гэж дайрав. Намайг ингэтлээ дуугаа өндөрсгөхийг сонсоод өрөө гэнэт нам гүм болж, тэд бүгд бие бие рүүгээ харцгаасан юм. Нөхөр минь надад: “Битгий хашхич аа. Эхлээд сонс. Ингэвэл бидэнд сайн шүү дээ. Хэрвээ чи сонсохгүй юм бол зөв үү, буруу юу гэдгийг нь яаж мэдэж чадах юм бэ?” гэж яаран хэлэв. Нөхрөө тэднийг сонсохыг нь болиулж чадахгүй гэдгээ ойлгоод би вандуйгаа ууртайгаар нааш цааш түлхэж, албаар чанга чимээ гарган, “Чамд сонсгох оо? Юу ч сонсгохгүй дээ. Үүнийг чинь дуусгаад өгье өө!” гэж бодлоо. Гэвч вандуйгаар чанга дуу чимээ гаргалаа гээд нөхөр минь тэдний нөхөрлөлийг сонсохоо больсонгүй. Харин ч тэр дөрөвтэй ярилцаж, инээлдэн, нөхөрлөл нь туйлын эв найртай байлаа. Хэсэг хугацааны дараа нөхөр минь надад баяртайгаар ийн хэлэв: “Өө, Ли! Эзэн үнэхээр эргээд иржээ. Энэ номын үг нь Бурханы биечлэн хэлсэн айлдвар юм байна! Ёстой сайхан юм! Ли, явж хоол унд бэлдээч.” Дараа нь Линь ах хэдэн хуурцаг, магтан дууны ном болон “Үг нь махбодоор илэрсэн” номын нэг хувийг нөхөрт минь өгчхөөд явлаа. Би дахин ер тэвчиж чадалгүй, “Ахлах хамтран зүтгэгчид бидэнд Бурханд итгэхдээ Библиэс гажиж болохгүй, Библиэс гажна гэдэг Бурханд итгэхгүй байгаа явдал гэж хэчнээн хэлсэн билээ? Чи мартчихаа юу? Яагаад энэ асуудал дээр тууштай байр суурь баримталж чадахгүй байгаа юм бэ?” гэж нөхөртөө хэлэв. “Тэдний хэлсэн үг Библиэс гажиж байгаа юм биш, харин Библиэс дээгүүр, илүү гүн гүнзгий юм байна. Тэгээд ч тэдний түгээж байгаа Бурханы шинэ ажил нь Эзэний үг болон Илчлэлийн номон дахь зөгнөлийг биелүүлж байна. Тэдний нөхөрлөлийг сонссоны дараа би Библиэс урьд нь ойлгодоггүй байсан олон зүйлээ ойлгож, тодорхой мэддэг боллоо. Тэдний гэрчилж байгаа Төгс Хүчит Бурханы сайн мэдээ бол үнэн зам мөн. Чи нүдээ нээгээд хар л даа. Манай чуулганд цөөхөн л хүн үлдсэн байна. Чуулган эзгүйрсэн. Гэтэл чи ахлах хамтран зүтгэгчдийн үгээс гарахгүй л байх юм. Энэ чинь дэндүү мунхаг хэрэг биш үү? Үүнийг даруйхан судалсан нь дээр дээ” хэмээн нөхөр маань тээнэгэлзэлгүйгээр хэлэв. Нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсоод би: “Чи юугаа мэддэг юм бэ? Библиэс гажна гэдэг Эзэнээс урваж байгаа хэрэг. Чи Библийг баримталдаггүй юм гэхэд би баримтална шүү!” гэж ууртайгаар хэллээ.

Үүний дараа нөхөр минь өдөр бүр зав л гармагц Линь ахын үлдээсэн “Үг нь махбодоор илэрсэн” хэмээх номыг уншдаг боллоо. Нэг өдөр тэрээр номоо унших гэж үүрээр босов. “Чи … мартчихсан юм гэж үү? Чи үнэхээр … мартчихсан юм уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай) гэж нөхрийнхөө уншиж байгааг би нойрмоглон сонссон юм. Нөхрийнхөө чангаар уншиж байхыг сонсоод жаахан уур хүрч, “Ийм хар өглөөгүүр, хүн унтуулах ч үгүй юм!” гэж бодлоо. Хэсэг хугацааны дараа “Учир нь цовдлогдохоосоо өмнө Есүс түүнд: ‘Би энэ дэлхийнх биш, чи ч бас энэ дэлхийнх биш гэсэн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай). гэхийг нь сонслоо. Хачин юм аа! Энэ номд яагаад Эзэн Есүсийг дурдсан байдаг билээ? Би буруу дуулсан юм болов уу? Дараа нь, “Чи … мартчихсан юм гэж үү? Чи үнэхээр … мартчихсан юм уу?” гэх нь тодхон сонсогдсон юм. Үүнийг сонсоод сэтгэл минь бага зэрэг хөдлөн, цааш унтаж чадсангүй. “Энэ үгийг хэн хэлсэн юм бол оо? Өө Бурхан минь! Та надаас ийм асуулт асууж байгаа юм гэж үү? Энэ үгийг Та надад хэлж байгаа юм шиг байна. Энэ үг маш зөөлөн юм! Хурдхан босож, өглөөний цайгаа бэлдье. Өглөөний цайны дараа тэр номд юу гэж бичсэн байгааг харъя, тэгээд Библиэс үнэхээр гажиж байна уу, Бурханы үг мөн байна уу, үгүй юу гэдгийг үзье” гэж дотроо бодов.

Өглөөний цайны дараа нөхөр минь дахиад л явж өнөөх номоо уншлаа. “Яагаад цуг уншъя гэж гуйсангүй вэ?” гэж би дотроо бодов. Тэгээд үүдэнд нь нэлээд зогссон ч нөхөр минь толгой өндийх сэхэлгүй номоо уншаад намайг анзаарсангүй. Иймээс би гал тогоонд нааш цааш холхин, маш их санаа зовлоо. Тэр номд бичсэн зүйлийг үнэхээр уншмаар байсан юм. Иймээс өрөө рүү шагайхад, нөхөр минь мөн л толгой өндийх сөхөөгүй номоо уншиж байгаа харагдав. Би ч гэсэн очиж уншмаар байсан боловч ах эгч нарыг надад номлохоор олон удаа ирж байхад нь байнга татгалзаж байснаа бодохоор, санаачилгаараа очиж уншъя гэвэл нөхөр минь шүүмжлэх болов уу гэж гайхширч байлаа. Шүүмжлэх юм бол би маш их ичнэ шүү дээ! Ингэж бодоод, буцаад явлаа. Гадаа нь нааш цааш холхиж байхдаа би өглөө нөхрийнхөө уншиж байсан үгийг санаад, улам ч их зовнив. “Ингэж болохгүй юм байна. Би ороод, тэр ном яг юун тухай болохыг нь харах хэрэгтэй” гэж бодлоо. Гэвч хаалган дээр оччихоод дахиад л буцав. Би байж сууж чадахгүй, яахаа мэдэхгүй байлаа. Тэгээд эцэст нь сэтгэл шулуудсан юм: Өө! Бурхан намайг сэтгэл дэх үгээ хэл гэж хүсэж байна! Би яах гэж тийм юм ярьж, нөхрийнхөө зөвлөгөөг авахгүй байв аа? Ийнхүү би сэтгэлээ бэлдэн, өрөөнд явж орсон бөгөөд “Наад номыг чинь хамт уншиж болох уу?” гэж зориг гарган эв дүйгүйхэн хэллээ. Нөхөр минь над руу зэрвэс хараад маш их гайхан, “Тэг тэг! Хоёулаа цуг уншъя” гэж баяртайгаар хэлэв. Тэр мөчид миний сэтгэл асар их хөдөлсөн юм. Нөхөр минь миний бодож байсан шиг намайг шүүмжилсэнгүй! Зовнисон зүрх сэтгэл минь эцэстээ тайвширч, тэр номыг би нөхөртэйгөө хамт баяртайгаар уншив. Гэвч тэр номоос уншсан зүйл минь үүрээр миний сонссон зүйл биш байлаа! Яг тэр үед нөхөр маань гарч явсан бөгөөд номын хуудсыг би яаран эргүүлэв. Тэгээд хайж байсан зүйлээ тэр дороо олж, баяртайгаар ийн уншлаа: “Петр Есүсийн үгээр асар их зоригжсон, учир нь цовдлогдохоосоо өмнө Есүс түүнд: ‘Би энэ дэлхийнх биш, чи ч бас энэ дэлхийнх биш’ гэсэн. Дараа нь Петрийг асар их өвдөх үед Есүс түүнд: ‘Петр ээ, чи мартчихав уу? Би дэлхийнх биш, Өөрийнхөө ажлын төлөө л Би арай эрт явж одсон. Чи ч бас дэлхийнх биш, чи үнэхээр мартчихаа юу? Би чамд хоёр удаа хэлсэн, санахгүй байна уу?’ хэмээн сануулсан юм. Үүнийг сонсоод Петр: ‘Би мартаагүй!’ гэв. Тэгэхэд Есүс ингэж хэлсэн: ‘Чи нэгэнтээ тэнгэрт Надтай хамт аз жаргалтай байж, хэсэг хугацааг Миний хажууд өнгөрүүлсэн. Чи Намайг санаж, Би чамайг санадаг. Хэдийгээр Миний нүдээр бол бүтээлүүдийг дурдахын ч хэрэггүй боловч гэм зэмгүй агаад хайр татам нэгнийг Би яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Чи Миний амлалтыг мартчихаа юу? Чи газар дээрх Миний даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой; Миний даалгасан үүргийг биелүүлэх ёстой. Нэг л өдөр Би чамайг заавал хажуудаа аваачна’(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай). Үүнийг би хэдэнтээ уншсан ба унших тусам эдгээр үг Библиэс гажаагүй болохыг мэдэрсэн юм. Тэдгээр нь Библиэс харин ч илүү тодорхой, ойлгомжтой байлаа. Гэвч манай ахлах хамтран зүтгэгчид: “Бурхан шинэ ажил хийхээр ирж, шинэ үг айлдаж байна гэх мэдээ түгээдэг хэн бүхэн Библиэс гажиж байгаа бөгөөд Библиэс гажна гэдэг Эзэний замаас гажиж байгаа хэрэг” гэж хэлсэн шүү дээ. Гэтэл тэдний хэлсэн зүйл баримттай нийцэхгүй байгаа юм биш үү? Тэгээд би зүрх сэтгэлдээ ийн залбирав: “Өө Бурхан минь! Энэ бүхэн юу гэсэн үг юм бэ? Та намайг гэгээрүүлж, замчилж, хүслээ ойлгуулах болтугай...”

Дараа нь би Төгс Хүчит Бурханы хэлсэн ийм үгийг харсан юм: “Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь буруу ном, тэрс үзэл бөгөөд хүмүүс өөр ном уншиж байхад ч гэсэн, эдгээр номын үндэс суурь нь Библийн тайлбар байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг бол Библийг унших ёстой бөгөөд Библиэс гадна Библитэй холбоогүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1). Бурханы үг үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөлөө. Үнэндээ энэ миний тухай ярьж байсан бус уу? Эзэнд итгэж эхэлсэн үеэ санахад итгэлээ би ийнхүү баримталж байсан юм. Библийг би амийн эх булаг мэт үздэг байжээ. Тэгээд уншиж дуусах болгондоо, хүүхдүүд хүрчих вий гэж эмээн өндөрт залдаг байв. Библийг би бусад бүх зүйлээс дээгүүрт үзэж, тэр ч бүү хэл Библиэс гажих нь Эзэнээс урваж байгаа хэрэг гэж боддог байлаа. Тэгсэн минь буруу байв уу? Эрж хайх сэтгэлээр би “Библийн талаар (1)”-ээс “Библийн талаар (4)” хүртэл үргэлжлүүлэн уншив. Унших тусмаа улам гэгээрсэн мэт санагдлаа. Төгс Хүчит Бурханы үг надад бүрэн ойлгуулсан юм. Библи бол ердөө л Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын эхний хоёр үе шатны гэрчлэл болж таарлаа. Дэлхийг бүтээснээс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэл Ехова Бурханы хийсэн ажлыг Хуучин Гэрээнд тэмдэглэсэн байдаг бол Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн ажлыг Шинэ гэрээнд тэмдэглэсэн байдаг. Бурханы ажил ямагт шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд үргэлж урагшилдаг. Одоо Бурхан Библийн гадна Хаанчлалын эрин үеийн ажил гэх шинэ ажил хийжээ. Ажлын энэ үе шат бол хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын ажлын эцсийн үе шат юм. Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе, тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе хүртэлх гурван үе шатыг бүгдийг нь нэгэн Бурхан хийдэг. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар нүд минь үнэхээр нээгдэж, би тэдгээр үгээр нүдээ хужирлалаа! Тийм ээ, Бурхан маш төгс хүчтэй, мэргэн ухаантай байдаг хойно зүгээр л Библид бичигдсэн хязгаарлагдмал ажил хийж яахан болох билээ? Мөн Бурханы эцсийн өдрүүдийн үг, ажил Библийг няцаадаггүй гэдгийг би Төгс Хүчит Бурханы үгээс үнэхээр олж харсан юм. Харин ч тэдгээр нь Библид тэмдэглэсэн байдаг Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн ажлыг өргөж, гүнзгийрүүлсэн бөгөөд одоо Бурханы хийдэг бүхэн хүмүүсийн өнөөгийн хэрэгцээнд улам нийцдэг. Бурханы үгийн нэгэн хэсэгт ийнхүү хэлсэн байв: “Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг шаардаж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библиэс илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг хайдаггүйг, яагаад Библийн гаднах илүү хүчирхэг ажил байдгийг чи ойлгох ёстой. Та нарын ойлгох ёстой бүхэн энэ юм. Чи хуучин, шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжилж чаддаг байх ёстой; тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, улмаар шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад хэцүү байх болно. Илүү өндөр зам байхад яагаад тэр хуучирсан, дорд замыг судална гэж? Илүү шинэлэг айлдвар, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучны түүхэн тэмдэглэл дунд амьдарна гэж? Шинэ айлдарууд чамайг хангадаг ба шинэ ажил мөн гэдгийг энэ нь баталдаг; хуучин тэмдэглэлүүд сэтгэлийг чинь хангаж чадахгүй, эсвэл одоогийн хэрэгцээг чинь хангаж чадахгүй бөгөөд тэдгээр нь одоо энд хийгдэж байгаа ажил биш, харин түүх гэдгийг энэ нь баталдаг. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил юм, мөн шинэ ажил байгаа болохоор өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байлаа ч, хүмүүсийн эргэцүүллийн түүх хэвээр бөгөөд лавлах үнэ цэн нь ямар ч байлаа гэсэн, энэ нь мөн л хуучин зам юм. Хэдийгээр энэ нь ‘ариун номд’ бичигдсэн ч хуучин зам бол түүх; харин үүний талаарх тэмдэглэл ‘ариун номд’ байхгүй ч шинэ зам бол одоо үеийнх. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1). Би Библийг байнга баримталдаг байсан атлаа сүнсээрээ улам сөрөг болж, бүр номлох зүйлгүй болсныхоо учрыг тэр мөчид гэнэт ойлгож, ухаарсан юм. Ах эгч нар ч бас улам бүр сул дорой болж, цуглаанд оролцохоо ч больцгоосон атал Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн ах эгч нар итгэлээр дүүрэн байлаа. Намайг яаж ч хандлаа гэсэн тэд хэзээ ч сөрөг болж, шантраагүй бөгөөд надад сайн мэдээ номлохоор удаа дараа ирсээр байсан юм. Учир нь миний зууралдаж байсан зүйл бол Бурханы өнгөрсөн ажил байжээ. Энэ нь, аль хэдийн Ариун Сүнсний ажлыг алдсан хуучин зам байж. Харин Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар Бурханы шинэ ажлын удирдлагыг зөвшөөрч, Бурханы өнөөгийн үгийн хангалтыг хүлээн авсан бөгөөд Ариун Сүнсний ажлыг хүртсэн байлаа. Шинэ, зам, хуучин зам хоёрын ялгаа энэ байв! Шашны ертөнц уруудан доройтож, Төгс Хүчит Бурханы Чуулган улам бүр өсөн дэвжиж байсны уг шалтгаан энэ байж! “Эзэн минь, Та үнэхээр эргэн ирээд, бидэнд шинэ зам, амийн шинэ хангалт өгсөн гэдгийг би одоо л эцэст нь ойлголоо. Танд талархъя!” гэж би залбирав.

Энэ удаад би баярлах, гуниглах зэрэгцэн байлаа. Бурхан намайг ийм тэрслүү, дуулгаваргүй байсан ч хаялгүй, Өөрийн дуу хоолойг сонсгохын тулд нөхрөөр минь Бурханы үгийг уншуулах ийм онцгой арга замыг ашигласанд нь би баярлаж байсан юм. Энэ үнэхээр намайг гэх Бурханы хайр, аврал байлаа! Би Эзэний эргэн ирэхийг олон жил хүсэн хүлээсэн атлаа Эзэн эргэн ирээд, хаалгыг минь тогших үед голж магадгүй гэдгээ хэзээ ч бодож үзээгүйдээ гунигласан юм. Тэр ах эгч нар надад сайн мэдээ түгээхээр хэд хэдэн удаа ийм хол явж ирсэн байтал би тэднийг ердөө л үл тоомсорлосон билээ. Тэд нөхөртэй минь нөхөрлөл хийсэн ч би тэднээр доог тохуу хийж, тэднийг албаар үймүүлсэн юм... Үүнийг бодоод зүрх сэтгэл минь шаналж, өөрийн эрхгүй нулимс унагалаа. Бурханы өмнө өвдөг сөгдөөд би Түүнд ийнхүү залбирав: “Төгс Хүчит Бурхан минь! Миний буруу байжээ. Би маш олон жилийн турш ямагт Библийг баримталж явсан бөгөөд Библиэс гажна гэдэг Бурханд итгэхгүй байгаа явдал гэж боддог байлаа. Тэгээд Библид Бурхан мэт хандаж, Таны шинэ ажлыг ахин дахин голж, Таны ирэлтийг голжээ. Би үнэхээр харалган явж! Одоо би Библийг хойш тавьж, Таны шинэ ажлыг дагаж, шинэ эрин үеийн үгийг тань сонсоход бэлэн байна. Би Танд дахин хэзээ ч дайсагнахгүй, мөн үзэл төсөөллөөрөө бүхий л амьдралаа сүйрүүлэхийг хүсэхгүй. Өө Бурхан минь! Би шийдвэртэй байж, Тантай хамтран ажиллаж, Танд үнэхээр итгэдэг чуулганы хүмүүсийг гэр бүлд тань эргүүлэн авчирч, Танд өрөө төлөхийг хүсэж байна!”

Өмнөх: 5. Хэрэн хэсүүчилсэн зүрх сэтгэл гэртээ харилаа

Дараах: 7. Мунхаг охин болох шахсан минь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, БразилБи хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх