10.3. Хэрхэн өөрийгөө мэдэж, жинхэнэ гэмшилд хүрэх тухай

358. Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна! Ийм бохир заваан газарт төрсөн хүн ноцтой хэмжээнд нийгмийн нөлөөнд автаж, бурангуй нийгмийн ёс зүйд дасаж, “дээд боловсролын байгууллагаас” боловсрол эзэмшсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг үзэх тааруухан үзэл, жигшүүрт ертөнцийн гүн ухаан, ямар ч үнэ цэнгүй оршин тогтнол, олиггүй зуршил, өдөр тутмын амьдрал—энэ бүх зүйл хүний зүрх сэтгэлийг ихэд самууруулж, мөс чанарт нь ноцтой хохирол учруулж, дайрч давшилсаар ирсэн. Үр дүнд нь хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам хэрцгий болдог бөгөөд Бурханы төлөө юугаа ч дуртайяа орхих, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах ганц ч хүн байхгүй, Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн бүр ч байхгүй. Харин ч хүн Сатаны эрхшээл дор сэтгэлээ ханатал зугаа цэнгэл хөөцөлдөж, намаг балчиг дунд махан биеэ завхруулдаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон ч гэсэн хэрэгжүүлэх хүсэлгүй байдаг, Бурхан аль хэдийн гарч ирснийг харах үедээ ч гэсэн Түүнийг эрж хайх бодолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөн яаж аврагдах боломжтой байх юм бэ? Ингэтлээ муудсан хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?

Өөрийн мөн чанарыг мэдэхээс эхлээд үзэл санаа, уг чанар, оюун санааны төлөв гэх үндсэн өөрчлөлтөөр дамжин хүний зан чанар өөрчлөгддөг. Ийм маягаар л хүний зан чанарт жинхэнэ өөрчлөлт гарна. Хүний завхарсан зан чанарын уг шалтгаан нь Сатаны төөрөгдөл, завхрал, хор юм. Хүн Сатанд хүлэгдэж, хянуулсан бөгөөд үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухаанд нь Сатан ноцтой хор хүргэсний улмаас зовж зүдэрдэг. Суурь зүйлийг нь Сатан завхруулж, Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болгосон учраас л хүн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг хүлээн авдаггүй. Тиймээс Бурханы талаарх мэдлэг, үнэний талаарх мэдлэгийг нь өөрчлөх үзэл санаа, мэдлэг ухаан, эрүүл ухааны өөрчлөлтөөс нь хүний зан чанарын өөрчлөлт эхлэх ёстой. Хамгийн гүн завхарсан газар нутагт төрсөн хүмүүс Бурхан юу болохыг, Бурханд итгэх гэж юу гэсэн үг болохыг бүр ч мэддэггүй. Хүмүүс хэдий чинээ их завхарсан байна, Бурханы оршин тогтнолыг төдий чинээ мэддэггүй, эрүүл ухаан, мэдлэг ухаанаар төдий чинээ дульхан байдаг. Хүн Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсон; хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, сэтгэл санааны байдал нь хоцрогдсон байдаг. Сатан өөрийг нь завхруулахаас өмнө хүн Бурханыг аяндаа дуулгавартай дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанартай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний анхдагч эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар хөшүүн болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс тэр дуулгавартай байдал болон Бурханыг гэх хайраа алдсан. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болж, Бурханд тэрслэх нь улам бүр олширч, улам ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ойлгодог ч үгүй, зүгээр л цөхрөлтгүй эсэргүүцэж, тэрсэлдэг. Хүний зан чанарын харуулдаг зүйл бол эрүүл ухаан, танин мэдэхүй, мөс чанарынх нь илэрхийлэл юм; эрүүл ухаан, танин мэдэхүй нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын хөшүүн болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, танин мэдэхүйгээ өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, Бурханы санаа зорилгод нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Хүний эрүүл ухаан согогтой бол хүн Бурханд үйлчилж чадахгүй, Бурханд ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн эрүүл ухаан” гэдэг нь Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханд туйлын хандаж, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Бурханд нэгэн санаа сэтгэлээр хандаж, Бурханыг зориуд эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Хэвийн бус эрүүл ухаантай хүмүүс ийм байдаггүй. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханы талаар үзэлтэй болж, Бурханд үнэнч байдалгүй, Бурханыг гэх хүсэл эрмэлзэлгүй болсон, Бурханыг гэх мөс чанарыг ярихын ч хэрэггүй. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүдэг, тэр ч бүү хэл ар хударгаар нь Түүн рүү хараал зүхэл урсгадаг. Түүнийг Бурхан гэдгийг хүн сайн мэддэг атлаа ар хударгаар нь Түүнийг шүүдэг; хүнд Бурханыг дуулгавартай дагах санаа зорилго огт байдаггүй, ердөө л Түүнээс юм нэхэж, Түүнд хүсэлт тавьсаар байдаг. Хэвийн бус эрүүл ухаантай ийм хүмүүс жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү үйлдэлдээ харамсах чадваргүй. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө танин мэдэж чаддаг бол эрүүл ухаан нь бага зэрэг сэргэсэн байна; хүмүүс Бурханы эсрэг тэрсэлдэг хэр нь өөрсдийгөө мэддэггүй байх тусам, эрүүл ухаан нь төдий чинээ согогтой байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

359. Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг ойлгох хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад чамд тийм хүчтэй мэдрэмж байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь хүний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Тэгвэл Сатаны хор гэж юу вэ? Үүнийг хэрхэн илэрхийлж болох вэ? Жишээ нь, хэрвээ чи “Хүмүүс хэрхэн амьдрах ёстой вэ? Юуны төлөө амьдрах ёстой вэ?” гэж асуувал хүмүүс “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны гүн ухаан, логик хүмүүсийн амь болсон. Хүмүүс юу ч эрэлхийллээ гэсэн өөрсдийнхөө төлөө л хийдэг—иймээс тэд өөрсдийнхөө төлөө л амьдардаг. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”—энэ бол хүний амийн гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Эдгээр үг аль хэдийн завхарсан хүн төрөлхтний уг чанар болсон бөгөөд завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанарын жинхэнэ дүрслэл юм. Энэхүү сатанлаг уг чанар аль хэдийн завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс болсон. Завхарсан хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн турш Сатаны энэ хороор амьдарч ирсэн. Сатаны хийдэг юм бүхэн өөрийнх нь дур хүсэл, амбиц, зорилгын төлөө байдаг. Сатан Бурханыг давж, Бурханаас зугтаж, Бурханы бүтээсэн бүх зүйлийг хянахыг хүсдэг. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүмүүс ийм хэмжээнд очсон: Тэд бүгд сатанлаг уг чанартай, бүгд Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэхээр оролддог, өөрсдийнхөө хувь заяаг хянахыг хүсэж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг эсэргүүцэхээр оролддог. Тэдний амбиц, дур хүсэл Сатаныхтай яг адилхан. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм. Үнэн хэрэгтээ олон хүний уриа, онч мэргэн үг нь хүний уг чанарыг төлөөлж, хүний завхралын мөн чанарыг тусгадаг. Хүмүүсийн сонгодог зүйл бол өөрсдийнх нь дур сонирхол бөгөөд тэдгээр нь бүгд хүмүүсийн зан чанар, эрэл хайгуулыг төлөөлдөг. Хэчнээн дүр эсгэлээ ч гэсэн, хүний хэлдэг үг, хийдэг юм бүхэн өөрсдийнх нь уг чанарыг далдалж чадахгүй. Жишээлбэл: фарисайчууд ихэвчлэн нэлээд сайхан номлодог байсан ч Есүсийн илэрхийлсэн номлол болон үнэнийг сонсоод хүлээн авахын оронд тэдгээрийг ялласан. Энэ нь фарисайчуудын үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг уг чанар-мөн чанарыг ил болгосон юм. Зарим хүн нэлээд сайхан ярьж, дүр эсгэхдээ гаргууд байдаг боловч бусад нь тэдэнтэй хэсэг зуур харилцсаныхаа дараа тэдний уг чанар нэлээд ов мэхтэй, шударга биш гэдгийг олж мэддэг. Удаан хугацаанд харилцсаныхаа дараа бусад бүх хүн тэдний уг чанар-мөн чанарыг олж мэддэг. Эцэст нь бусад хүн дараах дүгнэлтэд хүрдэг: Тэд хэзээ ч үнэн үг хэлдэггүй, бас ов мэхтэй. Энэ үг тийм хүмүүсийн уг чанарыг илэрхийлдэг бөгөөд энэ нь хүмүүсийн уг чанар-мөн чанарын хамгийн сайн дүрслэл, нотолгоо юм. Тэдний ертөнцийн гүн ухаан нь хэнд ч үнэнийг хэлэхгүй, бас хэнд ч итгэхгүй байх явдал. Хүний сатанлаг уг чанарт асар их сатанлаг гүн ухаан, хор агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг ухаардаггүй, ойлгодоггүй; гэсэн хэдий ч амьдралын хором бүр чинь эдгээр гүн ухаанд үндэслэж байдаг. Түүнчлэн, чи эдгээр зүйл маш зөв, үндэслэлтэй бөгөөд огтхон ч алдаа мадаггүй гэж боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд огтхон ч гэмшилгүйгээр, ингэж амьдрах нь сайн гэж бодон, үүнд бүрэн нийцэж амьдардаг гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж, байнга сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байдаг. Сатаны уг чанар бол хүний амь, хүний уг чанар-мөн чанар юм.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ

360. Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Хамгийн чухал зүйл бол ертөнцийг үзэх үзэл, амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг таних явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Хүн эд баялгийн төлөө, шувуу хоолны төлөө үхдэг” гэх мэт Сатаны сургаал болон иймэрхүү өөр төөрөгдлүүдээс үүдэн гардаг. Тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн энэ бүх үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүний амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий. Эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын нийлбэр юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай, өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдэн гараагүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Тиймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлийг нь харснаар хүний уг чанар болон хэнд харьяалагддагийг нь харж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь, уг чанар болсон. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэсэн сатаны алдартай үг бөгөөд энэ нь хүний амь болсон. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулж, мэхэлж, завхруулахын тулд улс орон бүрийн уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Зарим хүн хэдэн арван жилийн турш нийгэмд төрийн албан хаагчаар ажилласан. Тэднээс “Та ийм хэмжээнд маш сайн ажиллалаа, ямар алдартай үгийг голчлон баримталдаг вэ?” гэж асуулаа гээд төсөөлөөд үз. Тэд: “Миний ойлгосон нэг зүйл бол ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлнэ. Тэдний албан тушаал ийм сатанлаг гүн ухаанд үндэслэдэг. Эдгээр үг тийм хүмүүсийн уг чанарыг төлөөлдөг бус уу? Албан тушаал олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь тэдний уг чанар болсон бөгөөд албан тушаал, ажил мэргэжлийн амжилт нь тэдний зорилго болсон. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байгаа. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар урсдаг бүхэн Сатаных юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн башир, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, дайсагнасан, Бурханыг эсэргүүцдэг, мөн Сатаны гүн ухаан, хороор дүүрч, үүнд автсан байдаг гэж хэлж болно. Энэ нь тэр чигтээ Сатаны уг чанар-мөн чанар болсон. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог. Ийм маягаар уг чанарыг нь задлан шинжилбэл хүн өөрийгөө амархан мэдэж авч чадна.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ

361. Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Уг чанараа ойлгох гэдэг нь үнэндээ сэтгэлийнхээ угт орших зүйлс—чиний амийн доторх зүйл, амьдарч ирсэн Сатаны бүх логик, гүн ухаан—өөрийнхөө амьдарч ирсэн Сатаны амийг задлан шинжилнэ гэсэн үг юм. Сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг ил гаргаснаар л чи уг чанараа ойлгож чадна. Эдгээр зүйлийг хэрхэн ил болгож болох вэ? Тэдгээрийг ганц хоёрхон хэрэг явдал төдийхнөөр ил болгож, задлан шинжилж болдоггүй. Ихэнхдээ ямар нэг зүйлийг хийж дууссаныхаа дараа чи мөн л ойлгож аваагүй байдаг. Жаахан ухаарах юм уу ойлгож автал чинь гурваас таван жил шаардагдаж болох юм. Тиймээс олон нөхцөл байдалд чи өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой. Чи ямар нэг үр дүн үзэхийн тулд Бурханы үгийн дагуу өөрийгөө гүн гүнзгий ухаж төнхөж, задлан шинжлэх ёстой. Үнэний талаарх ойлголт чинь улам гүн гүнзгий болохын хэрээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдсэнээр дамжуулан чи уг чанар-мөн чанараа аажмаар мэдэж авна.

Уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлээр дамжуулан үүнийг ойлгох ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш, харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлс, холбоо тогтооход таатай байдаг хүмүүс, зүрх сэтгэлдээ биширч, шүтдэг хүмүүсийг чинь хэлж байгаа юм. Жишээлбэл, ихэнх хүн дээгүүр байр суурьтай, гоёмсог үг яриа, ааш аягтай хүмүүст дуртай байдаг, эсвэл цэцэн цэлмэгээр зусардан ярьдаг, дүр эсгэдэг хүмүүст дуртай байдаг. Тэд ямар хүмүүстэй харилцах дуртай талаар дээр дурдлаа. Харин хүмүүст таалагддаг зүйлсийн тухайд гэвэл, зарим амархан юмыг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог, хүмүүсээр магтуулж, сайшаалгах зүйлсийг хийх дуртай байх зэрэг багтдаг. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн маш үзэсгэлэнтэй, тансаг харагддаг, бусдын шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг. Хүмүүсийн дуртай эдгээр зүйл нь Бурханд итгэдэггүй хүмүүст тун сайхан санагддаг бөгөөд тэдгээр нь хүмүүсийн эрэлхийлэхийг онцгойлон хүсдэг бүх зүйл юм… Хүмүүсийн эрэлхийлж, хүсэн эрмэлздэг зүйлс дэлхийн чиг хандлагад хамаардаг, эдгээр зүйл нь Сатаных, диаволынх, үүнийг Бурхан жигшдэг бөгөөд үүнд ямар ч үнэн байдаггүй. Хүмүүсийн хүсэн эрмэлзэх дуртай зүйлс нь тэдний уг чанар-мөн чанарыг ил гаргадаг. Хүмүүсийн дуртай зүйлийг хувцаслаж байгаа байдлаас нь харж болно. Зарим хүн анхаарал татахаар, тод өнгөтэй, эсвэл этгээд хачин хувцас өмсөхийг хүсдэг. Тэд өмнө нь хэний ч зүүж байгаагүй зүүсгэл чимэглэл зүүхийг хүсдэг бөгөөд эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж чадах зүйлд дуртай байдаг. Тэд ийм хувцас, зүүсгэл өмсөж зүүж байгаа нь амь болон зүрх сэтгэлийнхээ гүнд ийм зүйлд дуртай болохыг нь харуулж байгаа юм. Тэдний дуртай зүйл нь эрхэмсэг, аятайхан биш. Тэдгээр нь хэвийн хүний эрэлхийлэх ёстой зүйлс биш юм. Ийм зүйлд дурлаж байгаа нь зөв шударга бус. Тэдний үзэл бодол хорвоогийн хүмүүсийнхтэй яг адилхан бөгөөд үнэнд нийцэх зүйл байдаггүй. Тиймээс чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Хорвоо ертөнцийн эдгээр зүйлд дуртай байх нь чиний уг чанар зөвт бус байдалд дуртай, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг хангалттай нотолдог. Уг чанараа ийм маягаар задлан шинжлэх ёстой: Амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл

362. Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнс болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно. Хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, өөрсдөөсөө урвах чадваргүй тул Бурханы нигүүлсэл, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжгүйгээр энэ замаар алхах хэцүү байх байв. Төгс болгуулах Петрийн замаар алхах нь шийдэмгий, итгэлтэй байж, Бурханд найдахаас үндсэндээ хамаардаг. Түүнчлэн хүн Ариун Сүнсний ажилд захирагдах ёстой; бүх зүйл дээр Бурханы үггүй байж болохгүй. Эдгээр нь гол талууд бөгөөд алийг нь ч зөрчиж үл болно. Туршлагаар өөрийгөө мэдэж авна гэдэг маш хэцүү; Ариун Сүнсний ажилгүйгээр үүн рүү ороход тун хэцүү байдаг. Петрийн замаар алхахын тулд хүн өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөхөд анхаарах ёстой.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

363. Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, жигшүүртэй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтын үеэр Бурхан хүнд зориулан зарим орчныг бүрдүүлдэг, ингэснээр хүн тэр орчинд Бурханы хайр татам байдлыг бүр илүү мэдэрч туулж чаддаг. Хэдий өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр туйлын их гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь доторх Бурханы ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно

364. Өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийн гол түлхүүр нь энэ: Тодорхой талуудад сайн хийж, зөв хийсэн гэж санагдах тусам, мөн тодорхой талуудад Бурханы хүслийг хангаж чадна, эсвэл бардамнаж чадна гэж бодох тусмаа чи тэр талууд дээр өөрийгөө мэдэж, өөрт чинь ямар ариун бус зүйлс байгааг, түүнчлэн чиний доторх ямар зүйлс Бурханы хүслийг хангаж чадахгүй байгааг харахын тулд төдий чинээ гүнзгий ухаж төнхвөл зохино. Паулаар жишээ авъя. Паул гойд их мэдлэгтэй байсан бөгөөд номлолын ажилдаа ихээхэн зовсон. Түүнийг олон хүн онцгойлон биширдэг байжээ. Үүний үр дүнд Паул ихээхэн ажил гүйцэтгэснийхээ дараа өөрт нь титэм зэхэгдсэн байх болно гэж бодсон. Үүнээс үүдэн тэр буруу замаар улам уруудсаар, эцэст нь Бурханаар шийтгүүлсэн билээ. Хэрвээ тухайн үед тэр өөрийгөө эргэцүүлж, задлан шинжилсэн бол тэгж бодохгүй байх байв. Өөрөөр хэлбэл, Паул Эзэн Есүсийн үгээс үнэнийг эрж хайхад анхаараагүй; харин өөрийн үзэл, төсөөлөлд л итгэдэг байсан юм. Хэдэн сайн зүйл хийж, сайхан зан авир харуулсан цагт Бурханаар сайшаагдаж, шагнуулна гэж тэр боддог байв. Эцэст нь үзэл, төсөөлөл нь түүний оюун ухааныг сохолж, үнэн төрхийг нь халхалсан билээ. Гэвч хүмүүс үүнийг мэдээгүй бөгөөд Бурхан үүнийг илчлээгүй байх үед тэд Паулыг хүрэх стандарт, дагах үлгэр жишээ болгож, өөрсдийнх нь тэмүүлдэг нэгэн, эрэл хайгуулын бай, мөн даган дуурайх бай гэж үздэг байв. Паулын тухай энэ түүх нь Бурханд итгэдэг хүн бүрд анхааруулга болдог, өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө гойд сайн хийлээ гэж бодох юм уу зарим талаар тун авьяас билигтэй гэж бодон, зарим талаар өөрчлөгдөж, харьцалт амсах хэрэггүй гэж итгэх бүрдээ өөрсдийгөө тэр талаас нь илүү сайн мэдэж, эргэцүүлэхээр чармайх хэрэгтэй; энэ нь амин чухал юм. Учир нь, сайн гэж үздэг талуудад чинь үнэндээ Бурханыг эсэргүүцдэг ямар нэг зүйл байгаа эсэхийг харахын тулд чи үүнийгээ ухаж төнхөж, үүндээ анхаарал хандуулж, задлан шинжлэхгүй нь лавтай.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Буруу үзэл бодлоо танин мэдсэнээр л хүн жинхэнээсээ өөрчлөгдөж чадна

365. Хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Өмнөх: 10.2. Хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг ойлгож, бодит байдалд орох тухай

Дараах: 10.4. Шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг хэрхэн туулах тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх