68 Канааны нутаг дахь баяр баясгалан

I

Бурханы гэрт эргэн ирээд

баясал, догдлолыг би мэдэрлээ.

Бодитой Төгс Хүчит Бурханыг

ингэж харсандаа азтай.

Хаанчлалын эрин үед оруулах гэж

Бурхан хүмүүсийг үгээр замчилдаг.

Түүний үг надад замыг зааж,

хүн болохынхоо хувиар би

явах ёстой замаа ухаардаг.

Канааны нутаг бол Христийн хаанчлал.

Түүнийг гэх хайр маань сайхан,

энэ хайрандаа бид баясан бүждэг.

Канааны нутагт,

Бурханы ардууд Түүнийг мөнхөд шүтэн мөргөнө.


II

Энд тэндгүй хайхаа би больсон,

тэнгэрийн хаанчлалын мөрөөдөл минь

эцэст нь биелсэн.

Амийн амьд усаар

Бурхан намайг усалсан.

Түүнтэй нүүр учирна гэдэг жаргал,

энгүй их жаргал юм.

Канааны үзэсгэлэнт нутаг бол

Бурханы үгийн ертөнц юм.

Канааны нутаг бол Христийн хаанчлал.

Түүнийг гэх хайр маань сайхан,

энэ хайрандаа бид баясан бүждэг.

Канааны нутагт,

Бурханы ардууд Түүнийг мөнхөд шүтэн мөргөнө.

Хурганы зоогт би оролцлоо,

Бурханы хайранд амьдрах жаргалтай.

Христийн хаанчлалын бодит сургалтыг

би хүлээн авлаа.

Би өвөр дүүрэн нулимс унагасан ч,

Бурханы надад өгсөн хайр маш бодитой.

Бэрхшээл, шалгалтаар зүрх минь цэвэрлэгддэг.

Бурханыг гэх хайр маань ийнхүү ариусдаг.

Энэ хайр өдөр бүр өсдөг.


III

Бурханыг хайрласнаар зүрх минь баясдаг.

Бурханы найдвартай, зөвт байдал

надад сэтгэл татам, гайхалтай санагддаг.

Бурханы зан чанар

юутай хайр татам бэ!

Энэ нь миний сэтгэлд байр сууриа олжээ.

Бурханы ариун байдал, гоо үзэсгэлэнг

хайрлаад хайрлаад ханашгүй.

Түүнийг магтан дуулаад дуусашгүй.

Канааны нутаг бол Христийн хаанчлал.

Түүнийг гэх хайр маань сайхан,

энэ хайрандаа бид баясан бүждэг.

Канааны нутагт,

Бурханы ардууд Түүнийг мөнхөд шүтэн мөргөнө.


IV

Одод над руу тэнгэрээс мишээнэ.

Нарны гэрэл дэлхий даяар гийнэ.

Шүүдэр бүх зүйлийг чийглэнэ.

Энгүй баялаг Бурханы үг

хамт байж, намайг хүчирхэгжихэд тусална.

Зоог маань тун амттай,

Бурханы арвин тэжээл бидэнд баялаг авчирдаг.

Газар дээрх амьдрал яг л диваажин шиг,

Бурханы бүх ард Түүний дэргэд амьдардаг.

Канааны нутагт,

нулимс, уй гуниг гэж үгүй.

Бурханы өмнөх амьдрал,

мөнх амьдрал маань ийм байдаг.

Бурханаас бид хэзээ ч хагацахгүй!

Хайрт минь, Таны хайр татам байдлыг

үгээр хэлээд баршгүй.

Шүүлт тань зөвт, ариун байдаг,

зүрх сэтгэлийг минь ариусгаж, цэвэрлэдэг.

Таны үг үнэхээр яруу,

сэтгэлийг минь дулаацуулж, хайр төрүүлдэг.

Одоо амьдрал маань маш сайхан.

Одоо Таныг хайрлаж чадах учраас

зүрх сэтгэл минь өдөржин баясалтай.

Насан туршдаа би Тантай хамт байг.

Канааны нутаг бол Христийн хаанчлал.

Түүнийг гэх хайр маань сайхан,

энэ хайрандаа бид баясан бүждэг.

Канааны нутагт,

Бурханы ардууд Түүнийг мөнхөд шүтэн мөргөнө.

Канааны нутаг бол Христийн хаанчлал.

Түүнийг гэх хайр маань сайхан,

энэ хайрандаа бид баясан бүждэг.

Канааны нутагт,

Бурханы ардууд Түүнийг мөнхөд шүтэн мөргөнө.

Өмнөх: 67 Бурханыг магтан дуулж бүжээрэй

Дараах: 69 Бурхныг гэсэн чин сэтгэлийн хайраа чанга дуулаарай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх