67 Бурханыг магтан дуулж бүжээрэй

I

Эцсийн өдрүүдийн Христ хүнийг аварч, ажиллахын тулд гарч ирсэн.

Хүнийг усалж, тэжээж, замчилснаараа Бурханы хайрыг Тэр илчилдэг.

Бурханы дулаахан бас хүчтэй үгс бидний сэтгэлийг байлдан дагуулдаг.

Бид Бурханы үгийг идэж, ууж, эдэлж, найрт оролцдог.

Бурханы үгийг идэж, уун, үгийг нь эргэцүүлж, нөхөрлөснөөр

Ариун Сүнс биднийг гэгээрүүлж, бид үнэнийг ойлгодог.

Бид ертөнцийн хүлээсийг хөсөр хаяж, үүргээ гүйцэтгэдэг.

Бурханы хаанчлалд орно гэдэг ямар их ерөөл гээч!


II

Бурханы үг хурц илд мэт уг чанарыг маань ил болгодог.

Биеэ тоосон, маадгар, зальхай зан маань ил гардаг.

Шүүлт, гэсгээлтийг туулснаар бид өөрсдийгөө мэдэж авдаг.

Бидний завхарсан зан чанар цэвэрлэгдэж, бид шинэ хүн болдог.

Бусадтай эе эвтэй ажиллаж бид үүргээ гүйцэтгэдэг.

Бид бүтэлгүйтэж, унадаг ч үнэнийг эрж хайдаг.

Бурханы үг ба үнэн маш эрхэм, бас биднийг цэвэрлэдэг.

Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдсөн бид Бурхан магтаалыг хүртдэг.


III

Христ бол үнэн гэдэг нь гарцаагүй, Түүнийг дагах шийдвэр маань няцашгүй.

Бид үүрэг хүлээн, Бурханд гэрчлэл хийж, Түүнд туйлын үнэнч байдаг.

Ямар ч доог тохуу, гүжирдлэг биднийг ухрааж огт чадахгүй.

Бурханыг хангалуун байлгахын тулд бид үүргээ гүйцэтгэж, Бурханы алдар сууг тэргүүнд тавьдаг.

Сатанд баривчлагдах мөч ирэхэд бид дагжин чичрэхгүй.

Үлэмж их хавчлагад өртсөн ч бид үргэлж үнэнч байна.

Шалгалт, гай зовлон дунд Бурханыг гэх хайр маань хүчирхэгждэг.

Агуу улаан лууг бид бүрэн орхиж, цангинасан гэрчлэл хийдэг.

Бурханыг магтан, Бурханыг магтан дуулж бүжээрэй.

Амьдралын зам руу биднийг замчилсанд Бурхан талархаарай.

Бид Бурханы үгийг өдөр бүр эдэлж, Түүний өмнө амьдардаг.

Бурханы зөвт байдлыг магтаж, гэрчлэхээ бид хэзээ ч болихгүй!

Өмнөх: 66 Хаанчлал дахь шинэ амьдралыг магтъя

Дараах: 68 Канааны нутаг дахь баяр баясгалан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх