21-р бүлэг

Бурханы нүдэнд, хүмүүс амьтны ертөнц дэх амьтад шиг л байдаг. Тэд бие биетэйгээ тэмцэлдэж, бие биенээ хөнөөж, ер бусын байдлаар бие биетэйгээ харилцдаг. Бурханы нүдээр тэд бас, нас хүйснээс үл хамааран нэг нэгнийхээ эсрэг хуйвалддаг бичнүүдтэй адилхан байдаг. Тийм болохоор бүх хүн төрөлхтний хийдэг, илэрхийлдэг бүхэн хэзээ ч Бурханы зүрх сэтгэлийн дагуу байгаагүй. Бурхан Өөрийн нүүрийг халхлах цаг нь яг нарийндаа дэлхий даяарх хүмүүс туршигдах үе юм. Бүх хүн шаналан ёолж, бүгд гай гамшгийн заналхийлэл дор амьдардаг бөгөөд хэн ч, хэзээ ч Бурханы шүүлтээс зугтаж байгаагүй. Үнэндээ Бурхан махбод болохын үндсэн зорилго бол Өөрийн махбодоор хүнийг шүүж, яллах явдал юм. Гол чанараасаа хамааран хэн аврагдаж, эсвэл устгагдах вэ гэдэг нь Бурханы оюун санаанд аль хэдийн шийдэгдсэн бөгөөд энэ нь эцсийн үе шатанд аажмаар ил болно. Өдөр, сар өнгөрөхийн хэрээр хүмүүс өөрчлөгдөж, анхдагч хэлбэр дүрс нь илчлэгддэг. Өндгөнд тахиа байгаа юу, эсвэл нугас байгаа юу гэдэг нь хагарах үед илэрхий болдог. Өндөг хагарах үе нь газар дээрх гай гамшиг төгсгөлдөө очих яг тэр үе байх юм. Дотор нь “тахиа” байна уу “нугас” байна уу гэдгийг мэдэхийн тулд “өндгийг” хагалах ёстой гэдгийг үүнээс харж болно. Энэ бол Бурханы зүрх сэтгэл дэх төлөвлөгөө бөгөөд энэ нь гүйцэлдэх ёстой.

“Ядуу дорд, өрөвдмөөр хүн төрөлхтөн! Яагаад хүн Намайг хайрладаг ч Миний Сүнсний санаа зорилгыг дагаж чаддаггүй юм бэ?” Ийм байр байдлаасаа болоод хүн Бурханы хүслийг хангахын тулд харьцалт туулах ёстой. Хүн төрөлхтнийг үзэн ядсанаасаа болж Бурхан: “Өө бүх хүн төрөлхтний босогчид оо! Тэд Миний хөл дор няц гишгэгдэх ёстой; тэд Миний гэсгээлт дунд замхрах ёстой бөгөөд Миний агуу ажил үйлс бүрэн дуусах өдөр хүн төрөлхтний дундаас хөөгдсөн байх ёстой, ингэснээр бүх хүн төрөлхтөн тэдний үзэшгүй муухай нүүр царайг мэднэ” хэмээн олон удаа тунхагласан. Бурхан махбодоор бүх хүн төрөлхтөнтэй ярьж байгаа ба сүнсний ертөнцөд буюу бүхий л орчлон ертөнцийн дээр Сатантай ч бас ярьж байгаа. Энэ бол Бурханы хүсэл, энэ нь Бурханы 6,000 жилийн төлөвлөгөөгөөр биелэх учиртай зүйл юм.

Үнэндээ Бурхан тун хэвийн бөгөөд Түүнийг биечлэн хийж, Өөрийнхөө нүдээр харсан цагт л гүйцэлдэж болох зарим зүйл байдаг. Хүмүүсийн төсөөлдөг шиг Бурханыг хэвтэж байх зуур бүх зүйл хүссэнээр нь болдог юм биш; энэ нь Сатан хүмүүсийг үймүүлсний үр дагавар бөгөөд хүмүүс Бурханы үнэн царайг сайн мэдэхгүй байхад хүрдэг. Тийм болохоор сүүлчийн эрин үед Бурхан, юу ч нуулгүйгээр Өөрийн бодит байдлыг хүнд илэн далангүй илчлэхийн тулд махбод болсон. Бурхан ганцхан үгээр юм уу өчүүхэн төдий бодлоор л дэлхий ертөнцийг устгаж чадна гэх мэтээр хэлсэн Бурханы зан чанарын тухай зарим дүрслэл нь цэвэр хэтрүүлэг юм. Үүний үр дүнд ихэнх хүмүүс, Бурхан бүхнийг чадагч мөртлөө яагаад Сатаныг ганцхан үмхэлтээр залгиж чаддаггүй юм бэ? гэх мэтийн зүйл хэлдэг. Ийм үг утгагүй бөгөөд хүмүүс Бурханыг мэдэхгүй хэвээр байгааг харуулдаг. Бурхан Өөрийн дайснуудыг устгахад үйл явц шаардагддаг боловч Бурхан бүхэлдээ ялгуусан гэж хэлэх нь зүйтэй: Бурхан эцсийн эцэст дайснуудаа ялна. Хүчирхэг улс буурай дорой улс орныг ялан дийлэх үедээ алхам алхмаар, заримдаа хүч хэрэглэж, заримдаа стратеги ашиглан ялалтад хүрэх ёстой байдагтай энэ нь адилхан. Үйл явц байдаг боловч хүчирхэг улс оронд шинэ үеийн цөмийн зэвсэг байдаг ба буурай улс орнууд хавьгүй илүү дор байдаг тул тэмцэхгүйгээр бууж өгнө гэж хэлж болохгүй. Тэр нь утгагүй дүгнэлт юм. Хүчирхэг улс орон гарцаагүй ялж, буурай улс орон гарцаагүй ялагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй боловч хүчирхэг улс орон буурай орон руу дайрч довтлох үедээ илүү хүчтэй байдаг гэж л хэлж болно. Тиймээс хүн Өөрийг нь мэддэггүй гэж Бурхан үргэлж хэлсээр ирсэн. Тэгвэл дээр буй үг хүн яагаад Бурханыг мэддэггүй вэ гэдгийн нэг талыг төлөөлдөг үү? Эдгээр нь хүний үзэл мөн үү? Бурхан яагаад хүнээс Өөрийнх нь бодит байдлыг болон биечлэн махбод болсныг нь мэдэхийг л хүсдэг вэ? Тиймээс ихэнх хүмүүс Тэнгэрт сүсэглэн мөргөсөн ч “Хүний үйлдлүүд тэнгэрт өчүүхэн төдий ч нөлөөлж байгаагүй бөгөөд хүнд хандах Миний хандлага түүний үйлдэл бүрд суурилдаг байсан бол бүх хүн төрөлхтөн Миний гэсгээлт дунд амьдрах байсан юм.”

Бурхан хүний гол чанарыг нэвт шувт хардаг. Бурханы айлдвараас харахад, Бурхан хүнээс болж маш их “тарчилсандаа” хүнд цаашид анхаарал хандуулах ямар ч сонирхолгүй болсон, түүнд өчүүхэн төдий ч найдахгүй байгаа мэт санагддаг; хүн аврагдахын аргагүй мэт санагддаг. “Нулимс хацрыг нь даган урсах олон хүнийг Би харсан бөгөөд Миний эд баялгийн хариуд зүрх сэтгэлээ өргөн барьсан олон хүнийг харсан. Тийм ‘үнэн сүсэгтэй байдал’-ыг үл харгалзан Би хүний гэнэтийн хүсэл эрмэлзлийн үр дүнд Өөрт байгаа бүхнийг хэзээ ч чөлөөтэй өгөөгүй, учир нь хүн Миний өмнө өөрийгөө баяртайяа зориулахад хэзээ ч бэлэн байгаагүй билээ.” Бурхан хүний уг чанарыг илчлэх үед хүн өөрөөсөө ичдэг боловч энэ нь ердөө өнгөцхөн мэдлэг бөгөөд Бурханы үгээс тэрээр өөрийнхөө уг чанарыг үнэхээр мэдэх чадваргүй юм; тиймээс ихэнх хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы үгээс өөрсдийнхөө амьдралын замыг олж чаддаггүй тул тэднийг мулгуу байх тусам, Бурхан төдий чинээ их тохуурхдаг. Тиймээс тэд өөрийн эрхгүй зэвүүн жигшүүртэй дүрд орж—үүний үр дүнд “зөөлөн үгээр” хутгалуунгаа өөрсдийгөө мэдэж авдаг. Бурханы үг хүний үйл хэргийг сайшааж, хүний үйл хэргийг урамшуулж байгаа мэт харагддаг—гэхдээ хүмүүст Бурхан өөрсдийг нь дооглож байна гэж санагддаг. Иймээс Бурханы үгийг унших үед таталт өгч байгаа мэтээр нүүрнийх нь булчин байн байн татвалздаг. Энэ бол тэдний мөс чанарын ариун бус байдал бөгөөд үүнээс болж тэд өөрийн эрхгүй татганадаг. Тэд инээхийг хүссэн ч инээж чаддаггүй, уйлахыг хүссэн ч уйлж чаддаггүй тийм шаналалтай байдаг, учир нь хүмүүсийн хөгийн байдлыг алсын удирдлагатай “видео тоглуулагчаар” тоглуулдаг, харин тэд үүнийг унтрааж чадахгүй, гагцхүү тэвчиж л чадна. Хэдийгээр “Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлэхийг” хамтран зүтгэгчдийн цуглааны үеэр номлодог боловч агуу улаан лууны үр садын уг чанарыг мэдэхгүй хэн байх билээ? Нүүр тулан уулзахад тэд хурга мэт дуулгавартай байдаг боловч нүүр буруулах үед чоно мэт догширдог ба “Намайг үгээрээ хангахад олон хүн үнэн голоосоо Намайг хайрладаг ч Миний үгийг сүнсэндээ нандигнадаггүй, харин тэдгээрийг нийтийн өмч шиг хааш яаш ашиглаж, хүссэн үедээ ирсэн газар луу нь эргүүлээд шиддэг” хэмээх Бурханы үгээс үүнийг харж болно. Бурхан яагаад үргэлж хүнийг илчилсэн юм бэ? Хүний хуучин уг чанар тууштай, өөрчлөгдөшгүй байсан гэдгийг энэ нь харуулдаг. Энэ нь Тайшань уул шиг хэдэн зуун сая хүний зүрх сэтгэлд сүндэрлэн зогсож байдаг боловч Ю Гон[a] уг уулыг хөдөлгөх өдөр ирнэ; энэ нь Бурханы төлөвлөгөө билээ. Өөрийнхөө айлдвараар Бурхан хором бүрд хүнд шаардлага тавьж, хүнд анхааруулж, амьдралд нь илчлэгддэг хүний уг чанарыг зааж үзүүлдэг: “Хүн Надаас хол байх үед, Намайг турших үед Би үүлсийн дунд Өөрийгөө түүнээс нуудаг. Үүний үр дүнд тэр Миний ямар ч ул мөрийг олж чаддаггүй бөгөөд зөвхөн хорон муу нэгний гарт, хүссэн бүхнийг нь хийж амьдардаг.” Бодит байдал дээр хүмүүст Бурханы өмнө амьдрах боломж ховорхон байдаг, учир нь тэдэнд эрж хайх хүсэл хэтэрхий бага байдаг; үүний үр дүнд хэдийгээр ихэнх хүмүүс Бурханыг хайрладаг ч муу ёрын нэгний гарт амьдардаг бөгөөд тэдний хийдэг бүхнийг муу ёрын нэгэн залж чиглүүлдэг. Хэрвээ хүмүүс үнэхээр Бурханы гэрэлд амьдарч, өдөр бүр, хором бүрд Бурханыг эрж хайсан бол Бурхан ингэж ярих хэрэггүй байх байсан, тийм биз дээ? Хүмүүс бичвэрийг хойш тавих үедээ номтой хамтаар Бурханыг нэн даруй хойш тавьдаг тул өөрсдийнхөө л ажил хэргийг анхаардаг ба үүний дараа Бурхан тэдний зүрх сэтгэлээс алга болдог. Гэсэн ч номоо дахин барьж авах үедээ тэд Бурханыг умартсан гэдгээ гэнэтхэн санадаг. Энэ нь “ой санамжгүй” хүний амьдрал юм. Бурхан хэдий чинээ их ярина, Түүний үг төдий чинээ өндөр байдаг. Тэдгээр нь оргилдоо очих үед бүх ажил дуусах бөгөөд үүний үр дүнд Бурхан айлдваруудаа зогсоодог. Оргилдоо хүрэх үед нь Өөрийнхөө ажлыг төгсгөдөг нь Бурханы ажилладаг зарчим юм; ажил нь оргилдоо хүрмэгц Тэр үргэлжлүүлэн ажилладаггүй, харин шууд больдог. Тэрээр шаардлагагүй ажил хэзээ ч хийдэггүй.

Тайлбар:

а. Ю Гон буюу “Өвгөн Ю” бол Хятадын ардын аман зохиолд гардаг домогт хүн юм. Ю уулыг хөдөлгөсөн тухай түүх нь харваас боломжгүй даалгавартай тулгараад цөхрөлтгүй байх явдлыг илэрхийлдэг.

Өмнөх: 20-р бүлэг

Дараах: 22-р бүлэг ба 23-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх