Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хорин хоёр болон хорин гурав дахь айлдварын тайлбар

Өнөөдөр бүгд Бурханы хүслийг ухаарч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүсэж байгаа ч тэд яагаад өөрсдийн хүслийг дагах чадваргүй байдгийн шалтгааныг хэн ч мэддэггүй бөгөөд зүрх сэтгэл нь өөрсдөөс нь яагаад үргэлж урвадгийг болон хүссэн зүйлдээ яагаад хүрч чаддаггүй вэ гэдгээ тэд мэддэггүй. Үүний үр дүнд тэд хүнд бэрх цөхрөлд дахин нэгэнтээ автдаг ч тэд бас айж байдаг. Эдгээр зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадахгүйдээ тэд ердөө уйтгар гунигтайгаар толгойгоо гудайлгадаг бөгөөд өөрсдөөсөө ийнхүү асуусаар байдаг: Бурхан намайг гэгээрүүлээгүй юм гэж үү? Бурхан нууцаар намайг хаячихсан юм гэж үү? Магадгүй бусад бүх хүн зүгээр байгаа, Бурхан надаас бусад бүх хүнийг гэгээрүүлсэн байх. Бурханы үгийг унших үед би яагаад дандаа үймэрдэг юм бэ, би яагаад хэзээ ч, юу ч ухаарч чаддаггүй юм бэ? Хэдийгээр хүмүүсийн оюун санаа эдгээр зүйлийг боддог ч хэн ч тэдгээрийгээ илэрхийлж зүрхэлдэггүй; тэд зүгээр л дотроо үргэлжлүүлэн тэмцэлддэг. Үнэндээ өөр хэн ч биш, харин Бурхан л Түүний үгийг ойлгож эсвэл Түүний жинхэнэ хүслийг ухаарч чадна. Гэсэн ч Түүний хүслийг ухаарахыг Бурхан үргэлж хүмүүсээс гуйдаг—энэ нь нугасыг өндөрт гаргахаар оролдохтой адил биш гэж үү? Бурхан хүний дутагдлыг мэддэггүй юу? Энэ бол Бурханы ажлын уулзвар, энэ нь хүмүүсийн ойлгодоггүй зүйл бөгөөд тиймээс Бурхан “Хүн гэрлийн дунд амьдардаг, гэсэн ч тэр гэрлийн үнэ цэнэтэй байдлыг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанарыг, гэрлийн эх сурвалжийг түүнчлэн энэ нь хэнд харьяалагддагийг мэддэггүй” гэж хэлдэг. Бурханы үг болон Түүний хүнээс шаарддаг зүйлийн дагуу бол хэн ч амьд үлдэхгүй, учир нь хүний махан биед Бурханы үгийг хүлээн зөвшөөрдөг юу ч байдаггүй, иймээс хэрвээ хүмүүс Бурханы үгэнд дуулгавартай байж, Бурханы үгийг нандигнан, хүсэн эрмэлзэж, хүний төлөв байдлыг заан харуулсан Бурханы айлдварууд дахь үгийг өөрсдийнхөө нөхцөл байдалд хэрэглэж, өөрсдийгөө мэдэж авч чадвал энэ нь хамгийн өндөр стандарт юм. Хаанчлал эцэстээ байгуулагдах үед махан биед амьдардаг хүмүүс Бурханы хүслийг ухаарах чадваргүй хэвээр байж, Бурханы хувийн удирдамж хэрэгтэй байсаар байх болно. Гагцхүү хүмүүс Сатаны хөндлөнгийн оролцоогүй байж, хүний хэвийн амьдралыг эзэмшсэн байх болно, энэ бол Сатаныг ялах Бурханы зорилго бөгөөд энэ нь үндсэндээ Бурханаар бүтээгдсэн хүний мөн чанарыг сэргээхийн төлөө байдаг. Бурханы оюун санаанд “махан бие” гэж дараах зүйлийг хэлдэг: Бурханы мөн чанарыг мэдэх чадваргүй байдал, сүнсний ертөнц дэх хэрэг явдлыг харах чадваргүй байдал, цаашлаад Сатанаар завхруулагдах, мөн Бурханы Сүнсээр удирдуулах чадвар. Энэ бол Бурханаар бүтээгдсэн махан биеийн мөн чанар билээ. Угаасаа энэ нь бас, хүн төрөлхтний амьдралд дэг журам дутагдсанаас үүсэх эмх замбараагүй байдлаас зайлсхийхийн төлөө байдаг. Бурхан хэдий чинээ их ярина, Түүний үг төдий чинээ тодорхой болдог ба хүмүүс Түүний үгийг төдий чинээ их ойлгодог. Хүмүүс өөрийн эрхгүй өөрчлөгдөж, өөрийн эрхгүй гэрэлд амьдардаг, тиймээс “Гэрлийн улмаас бүх хүмүүс өсөж, харанхуйг орхисон.” Энэ нь хаанчлалын сайхан дүр зураг бөгөөд ихэвчлэн өмнө нь яригддаг байсантай адилхан: “гэрэлд амьдарч, үхлээс хагацах.” Синим газар дээр байгуулагдах үед—хаанчлал байгуулагдах үед—газар дээр дайн байхаа болино, дахин хэзээ ч өлсгөлөн, тахал, газар хөдлөлт байхаа болино, хүмүүс зэр зэвсэг үйлдвэрлэхээ зогсоож, бүгд амар тайван, тогтвортой байдалд амьдарч, хүмүүс болон улс орнууд бие биетэйгээ хэвийн байдлаар харилцах болно. Гэсэн ч одоо үеийг үүнтэй харьцуулахын аргагүй. Тэнгэрийн доорх бүх зүйл эмх замбараагүй байдалд байдаг ба улс орон бүрд аажмаар төрийн эргэлт гарч эхэлж байгаа. Бурхан Өөрийн дуу хоолойгоор айлдахад хүмүүс аажмаар өөрчлөгдөж, дотоод талдаа улс орон бүр алгуурхнаар хуваагдаж байгаа. Тэнгэр шүргэм харш мэт Вавилоны бат бэх суурь ганхаж эхэлдэг бөгөөд Бурханы хүсэл шилжихэд асар их өөрчлөлт дэлхий дээр анзаарагдалгүйгээр тохиолдож, бүх төрлийн тэмдэг ямар ч үед харагдаж, дэлхий ертөнцийн эцсийн өдрүүд ирсэн гэдгийг хүмүүст харуулдаг! Энэ бол Бурханы төлөвлөгөө, эдгээр нь Түүний ажилладаг алхмууд бөгөөд улс орон бүр гарцаагүй хэдэн хэсэг болон хуваагдаж, хуучны Содом хоёр дахь удаагаа устгагдах болно, тиймээс Бурхан “Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна!” гэж хэлдэг. Өөр хэн ч биш, зөвхөн Бурхан Өөрөө л үүнийг бүрэн ойлгох чадвартай; эцсийн эцэст хүмүүсийн мэдлэгт хязгаар байдаг. Жишээлбэл, дотоод хэргийн сайд нар өнөөгийн нөхцөл байдал тогтворгүй агаад эмх замбараагүй байгаа гэдгийг мэдэж байж болох боловч тэд тэдгээрийг шийдвэрлэх чадваргүй. Тэд толгойгоо өндөрт өргөж чадах өдрийг зүрх сэтгэлдээ эрмэлзэн, нар дахин нэгэнтээ зүүнээс мандаж, газар нутгийг гийгүүлэн, энэхүү өрөвдөлтэй нөхцөл байдлыг бүгдийг өөрчлөх өдөр ирэхийг хүсэн тэмүүлж, зөвхөн урсгал даган явж л чадна. Гэсэн хэдий ч, нар хоёр дахь удаагаа мандах үед энэ нь хуучин дэг журмыг засан сэлбэхийн төлөө биш, харин буцаан сэргээж, бүрэн дүүрэн өөрчлөлтийг авчрахын төлөө байдаг гэдгийг тэд огт мэддэггүй. Энэ нь бүхий л орчлон ертөнцийн төлөөх Бурханы төлөвлөгөө юм. Тэр шинэ дэлхийг авчирна, гэхдээ юун түрүүнд Тэр эхлээд хүнийг шинэчлэх болно. Өнөөдөр хүмүүст гагцхүү байр суурины ерөөлийг эдлэх боломжийг олгох биш, мөн тэднийг Бурханы үг рүү авчрах нь гол зүйл юм. Цаашлаад Бурханы хэлсэнчлэн, “Хаанчлалд Би бол Хаан—гэхдээ Надад Хаан шиг хандахын оронд хүн Надтай тэнгэрээс бууж ирсэн Аврагч шиг харьцдаг. Үүний үр дүнд түүнд өргөл барьц өгөхийг тэр Надаас хүсэн хүлээдэг ба Миний талаарх мэдлэгийг эрж хайдаггүй.” Энэ нь бүх хүмүүсийн жинхэнэ нөхцөл байдал билээ. Өнөөдөр шийдвэрлэх чухал зүйл бол хүний ханаж цаддаггүй шуналыг бүрмөсөн арилгаж, тэгснээрээ юу ч гуйхгүйгээр Бурханыг мэдэх боломжийг хүмүүст олгох явдал юм; тиймд Бурхан “Маш олон хүмүүс Миний өмнө гуйлгачин шиг хашхиран уйлсан; маш олон хүмүүс өөрсдийн ‘хүүдийг’ Надад нээж тэдэнд амь зуух хоол өгөхийг гуйсан” хэмээн хэлсэнд гайхах хэрэггүй. Эдгээр янз бүрийн байдал нь хүмүүсийн шуналыг заан үзүүлдэг бөгөөд хүмүүс Бурханыг хайрладаггүй харин Бурханд шаардлага тавьдаг эсвэл өөрсдийн хүсэн тэмүүлдэг зүйлсийг олж авахаар оролддог гэдгийг тэдгээр нь харуулдаг. Хүмүүст өлсгөлөн чонын уг чанар байдаг, тэд бүгд зальтай агаад шунахай, тиймээс Бурхан, зүрх сэтгэл дэх ховдог шунахай байдлаа хүлээлгэн өгч, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлахад тэднийг хүчилж, тэдэнд дахин дахин шаардлага тавьдаг. Бодит байдал дээр өнөөг хүртэл хүмүүс өөрсдийн бүх зүрх сэтгэлийг Бурханд хараахан өгөөгүй, тэд хоёр туулай хөөсөн хүн шиг бөгөөд заримдаа өөрсдөдөө найдаж, заримдаа Бурханд бүрэн түшиглэхгүйгээр Бурханд найдаж байдаг. Бурханы ажил тодорхой цэгт хүрэх үед бүх хүн жинхэнэ хайр болон итгэл дунд амьдарч, Бурханы хүсэл биелэх болно; тиймээс Бурханы шаардлага өндөр биш юм.

Тэнгэрэлчүүд тэнгэр, газрын хооронд яаравчлан, сүнсний ертөнцөд өдөр бүр эргэн очсоныхоо дараа хүний ертөнцөд буун ирж, Бурханы хөвгүүд, ардуудын дунд байнга хөдлөн явж байдаг. Энэ нь тэдний үүрэг, тэгснээр Бурханы хөвгүүд болон ардуудыг өдөр болгон хариулдаг ба тэдний амь аажмаар өөрчлөгддөг. Бурхан Өөрийн хэлбэрийг өөрчлөх өдөр газар дээрх тэнгэрэлчүүдийн ажил албан ёсоор төгсөж, тэд тэнгэрийн ертөнцдөө эргэн очих болно. Өнөөдөр Бурханы хөвгүүд, ардууд бүгд адилхан нөхцөл байдалд байгаа. Хором мөч өнгөрөхийн хэрээр бүх хүн өөрчлөгдөж байгаа бөгөөд Бурханы хөвгүүд болон ардууд аажмаар улам илүү төлөвшиж байгаа. Харьцуулан үзвэл, бүх босогчид ч бас агуу улаан луугийн өмнө өөрчлөгдөж байгаа: Хүмүүс агуу улаан лууд үнэнч байхаа больж, чөтгөрүүд түүний зохицуулалтыг цаашид дагахаа болино. Үүний оронд, бүгд “өөрсдийн ажил хэргээ хөөж, өөрсдөд нь хамгийн их тохирох замыг сонгодог.” Тиймээс Бурханыг “Газар дээрх улс орнууд хэрхэн мөхөхгүй вэ? Газар дээрх улс орнууд хэрхэн нуран унахгүй вэ?” хэмээн хэлэх үед дээд тэнгэрүүд нэн даруй доош бууж ирдэг… Энд, хүн төрөлхтний төгсгөлийг ёрлосон муу ёрын мэдрэмж байгаа мэт байдаг. Энд зөгнөгдсөн янз бүрийн муу ёрын тэмдэг нь агуу улаан луугийн оронд тохиолдож буй яг тэр зүйл бөгөөд газар дээрх хүмүүсийн нэг нь ч зугтааж чадахгүй. Энэ нь Бурханы үгэнд зөгнөгдсөн зүйл юм. Өнөөдрийн совиндоо хүмүүс цаг хугацаа богинохон гэдгийг мэдэрдэг бөгөөд гай гамшиг тэдэнд тохиолдох гэж байгааг мэдэрдэг юм шиг санагддаг—гэсэн ч тэдэнд зугтах ямар ч арга байдаггүй, тиймээс тэд бүгд итгэл найдваргүй байдаг. Бурхан “Би Өөрийн хаант улсын ‘дотоод өрөөг’ өдрөөс өдөрт чимэглэснээр хэн ч хэзээ нэгэн цагт гэнэт Миний ажлыг тасалдуулж, Миний ‘ажлын өрөө’ рүү нэвтрэхгүй болгоно” гэж хэлдэг. Үнэндээ Бурханы үгийн утга учир нь, Өөрийнхөө үгнээс хүмүүст Бурханыг мэдэгдэхэд зөвхөн оршдоггүй. Юун түрүүнд, Өөрийн ажлын дараагийн хэсэгт нэмэр болохын тулд Бурхан, өдөр бүр орчлон ертөнц даяарх бүх төрлийн хөгжил дэвшлийг зохицуулдаг гэдгийг тэдгээр нь илтгэдэг. Тэр “хэн ч хэзээ нэгэн цагт гэнэт Миний ажлыг тасалдуулж, Миний ‘ажлын өрөө’ рүү нэвтрэхгүй болгоно” хэмээн хэлсний учир шалтгаан нь Бурхан бурханлаг чанараар ажилладгаас болдог бөгөөд хүмүүс хэдий хүссэн ч гэсэн Түүний ажилд оролцох чадваргүй. Би ингэж асуухыг хүсэж байна: Чи бүх орчлон ертөнц дээрх бүх хөгжил дэвшлийг зохицуулж чадах уу? Чи газар дээрх хүмүүсээр өвөг дээдсийг нь жигшүүлж чадах уу? Чи орчлон ертөнц даяарх хүмүүсийг Бурханы хүслийн төлөө үйлчлүүлэхээр жолоодож чадах уу? Чи Сатаныг хяналтаас гаргаж чадах уу? Дэлхий ертөнц эзгүй, хоосон гэдгийг чи хүмүүст мэдрүүлж чадах уу? Хүмүүс тийм зүйлс хийх чадваргүй. Өмнө нь, Сатан “ур чадвараа” хараахан бүрэн ашиглаагүй байх үедээ Бурханы ажлын үе шат бүрд үргэлж хөндлөнгөөс оролцдог байв; энэ үе шатанд Сатаны заль мэх дууссан, тиймээс Бурхан, бүх хүмүүст үүнийг мэдэгдэхийн тулд Сатанд өөрийн үнэн дүр төрхийг харуулах боломжийг олгодог. Энэ бол “Хэн ч, хэзээ ч Миний ажлыг тасалдуулаагүй” гэдэг үгний үнэн юм.

Өдөр бүр чуулганы хүмүүс Бурханы үгийг уншдаг, өдөр бүр тэднийг мэс заслын ширээн дээр задлан шинжилдэг. Жишээлбэл, “үүргээ орхигдуулах”, “ажлаас халагдах”, “айдас алга болж эрүүл саруул ухаан нь сэргэж”, “орхилт”, “мэдрэмж”-үй гэх мэт доогтой үгс нь тэднийг ичгүүртэй дүйнгэ болгож орхидог; тэдний биеийн ямар ч хэсэг—толгойноосоо хөл хүртэл, дотроосоо гаднаа хүртэл—Бурханаар зөвшөөрөгдөөгүй мэт байдаг. Яагаад Бурханы үг хүмүүсийн амьдралыг маш ил болгодог вэ? Бурхан хүмүүст санаатайгаар хүндрэл учруулж байгаа юу? Бүх хүмүүсийн нүүр царайнд угааж болшгүй шавар нялагдсан мэт байдаг. Тэд залилан мэхлэгчид юм шиг, толгойгоо бөхийж, өдөр бүр нүглийнхээ тайланг өгдөг. Хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ төлөв байдлыг бүрэн мэдэхээргүй болтлоо Сатанаар завхруулагдсан. Гэхдээ Бурханы хувьд, Сатаны хор тэдний биеийн бүх хэсэгт, ясных нь чөмгөнд хүртэл байдаг; үүний үр дүнд Бурханы илчлэл хэдий чинээ гүн гүнзгий байна, хүмүүс төдий чинээ айдастай болдог. Тэгснээр бүх хүмүүс Сатаныг мэдэж, хүнд байгаа Сатаныг харж чаддаг, учир нь тэд Сатаныг энгийн нүдээр харах чадваргүй байсаар ирсэн билээ. Бүх хүн бодит байдалд орсон тул Бурхан хүний уг чанарыг ил болгодог—өөрөөр хэлбэл, Тэр Сатаны дүр төрхийг ил болгодог—тэгснээрээ бодит, биет Сатаныг харах боломжийг хүнд олгодог бөгөөд энэ нь бодитой Бурханыг мэдэхэд тэдэнд илүү сайн тусалж чаддаг. Махбод дахь Түүнийг мэдэх боломжийг Бурхан хүнд олгож, Сатанд хэлбэр дүрс өгдөг, тэгснээрээ бүх хүний махан бие дэх бодит, биет Сатаныг мэдэх боломжийг хүнд олгодог. Энэ янз бүрийн байдал нь Сатаны үйл хэргийн илрэл юм. Иймээс махан биетэй бүх хүн Сатаны дүр төрхийн биелэл гэж хэлэх нь зүйтэй. Бурхан дайснуудтайгаа нийцэлгүй учраас, тэд бие биедээ дайсагнадаг, хоёр өөр хүч учраас чөтгөр бол чөтгөр, Бурхан бол Бурхан бөгөөд тэд гал ус шиг зохицолгүй, тэнгэр газар шиг салангид байдаг. Бурхан хүнийг бүтээх үед нэг төрлийн хүмүүс нь тэнгэрэлчүүдийн сүнснүүд байв; нэг төрлийнх нь сүнсгүй байсан, тиймээс тэд чөтгөрүүдийн сүнсэнд эзэмдүүлж, ийнхүү тэднийг чөтгөрүүд гэж нэрлэжээ. Эцсийн эцэст тэнгэрэлч бол тэнгэрэлч, чөтгөр бол чөтгөр—Бурхан бол Бурхан юм. Энэ нь бүгд төрлийнхөө дагуу ангилагдах гэсэн үг бөгөөд иймээс тэнгэрэлчүүд газар дээр хаанчилж, ерөөл эдлэх үед Бурхан Өөрийн орших газар луугаа эргэн очно, харин бусад нь—Бурханы дайснууд—үнс нурам болон хувирдаг. Үнэндээ гадна талдаа бүх хүн Бурханыг хайрладаг—харин үүний уг сурвалж тэдний мөн чанарт оршдог; тэнгэрэлчийн уг чанартай хүмүүс яаж Бурханы гараас зугтаж, ёроолгүй нүхэнд унах юм бэ? Мөн чөтгөрийн уг чанартай хүмүүс Бурханыг яаж үнэхээр хайрлаж чадах юм бэ? Мөн чанартаа энэ хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаггүй, тэгвэл тэд яаж хэзээ нэгэн цагт хаанчлалд орох боломжтой байх юм бэ? “Салхи бороон дунд Би урагшилж, жил бүрийг Би хүмүүсийн дунд өнгөрөөсөн ба ингээд өнөө үе ирсэн. Эдгээр нь Миний удирдлагын төлөвлөгөөний алхмууд биш гэж үү? Миний төлөвлөгөөнд хэн нэмэрлэсэн бэ? Миний төлөвлөгөөн дэх эдгээр алхмаас хэн зугтан одож чадах вэ?” хэмээн Бурханы хэлсэнчлэн, бүтээлийн цаг үеэс хойш бүх зүйл Бурханаар зохицуулагдсан. Бие махбод болчихоод Бурхан, хүний амьдралыг мэдрэх ёстой бөгөөд энэ нь бодитой Бурханы бодит тал биш гэж үү? Бурхан хүний сул талаас болж, хүнээс юуг ч нуудаггүй; үүний оронд Бурханы “жил бүрийг Би хүмүүсийн дунд өнгөрөөсөн” хэмээн хэлсэнчлэн Тэр үнэнийг хүнд ил болгож байдаг. Бурхан бол бие махбод болсон Бурхан учраас Тэр жил бүрийг газар дээр өнгөрүүлсэн; ийм болохоор, бүх төрлийн үйл явцыг туулсны дараа л Түүнийг махбод болсон гэж тооцож болно, зөвхөн үүний дараа л Тэр махан бие дотор бурханлаг чанараар ажиллах чадвартай болдог. Тэгээд бүх нууцыг илчилснийхээ дараа л Тэр Өөрийн хэлбэр дүрсийг өөрчлөх болно. Энэ нь “ер бусын биш байх” гэдгийн хоёр дахь тайлбар бөгөөд үүнийг Бурхан шууд зааварчилдаг.

Хүмүүс хааш яаш байдалгүйгээр Бурханы үг нэг бүрийн туршилтыг давах ёстой—энэ бол Бурханы даалгавар билээ!

Өмнөх:Хорин нэг дэх айлдварын тайлбар

Дараах:Хорин дөрөв болон Хорин тав дахь айлдварын тайлбар

Танд таалагдаж магадгүй