Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ХОРЬДУГААР БҮЛЭГ

Бурхан бүх хүн төрөлхтнийг бүтээсэн ба өнөөдрийг хүртэл бүх хүн төрөлхтнийг удирдсан. Тиймээс хүмүүсийн дунд тохиолдож байгаа бүхнийг Бурхан мэддэг: Тэр хүний ертөнцийн гашууныг мэддэг, хүний ертөнцийн сайхан амтыг ойлгодог, иймээс өдөр бүр Тэр бүх хүн төрөлхтний амьдралын нөхцөл байдлыг дүрсэлж, цаашлаад бүх хүн төрөлхтний сул тал болон завхралтай харьцдаг. Бүх хүн төрөлхтнийг ёроолгүй ангал руу хаях нь, эсвэл хүн төрөлхтөн бүхэлдээ аврагдах нь Бурханы хүсэл биш юм. Бурханы үйлдэлд үргэлж зарчим байдаг, гэвч Түүний хийдэг бүхний хуулийг хэн ч ухаарах чадваргүй байдаг. Хүмүүс Бурханы сүр жавхлан, уур хилэнг мэддэг болох үед Бурхан өнгө аясаа нэн даруй өршөөл, хайр болгон өөрчилдөг боловч хүмүүс Бурханы өршөөл, хайрыг мэдэж авах үед Тэр Өөрийн үгийг, амьд тахиа мэт идэхэд хатуу болгож, өнгө аясаа дахин нэгэнтээ өөрчилдөг. Бурханы бүх үгэнд эхлэл нь хэзээ ч давтагдаж байгаагүй, мөн Түүний үгийн аль нь ч, хэзээ ч өчигдрийн айлдваруудын дагуу хэлэгдэж байгаагүй; өнгө аяс нь ч адилхан биш, мөн агуулганд нь холбоотой зүйл юу ч байхгүй—энэ бүхэн нь хүмүүсийг улам илүү будилуулдаг. Энэ нь Бурханы мэргэн ухаан, Түүний зан чанарын илчлэл юм. Тэрээр хүмүүсийн үзлийг сарниулж, Сатаныг төөрөгдүүлж, Бурханы үйл хэргийг хордуулах боломжгүй болгохын төлөө Өөрийн үгийн өнгө болон байдлыг ашигладаг. Бурханы үйлдлийн гайхалтай байдал нь хүмүүсийн оюун ухаан Бурханы үгээс болж гуйвж дайвахад хүргэдэг. Тэд гэрийнхээ хаалгыг арай ядан олж чаддаг, эсвэл хэзээ идэж, амрах ёстойгоо ч мэддэггүй, тиймээс үнэхээр “Бурханы төлөө зориулахын тулд нойр, хоолоо умартдаг”. Гэхдээ энэ мөчид ч гэсэн Бурхан өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун байдаггүй ба түүнээс үнэн зүрх сэтгэлээ харуулахыг шаардаж, үргэлж хүнд уурлаж байдаг. Эс бөгөөс Бурханаас ирсэн өчүүхэн төдий өршөөлөөр хүмүүс даруйхан “дуулгавартай” болж, цалгар назгай болдог. Энэ бол хүний дорд байдал; түүнийг аргадаж болохгүй, харин түүнийг хөдөлгөхийн тулд зодож занчиж, эсвэл чирэх ёстой. “Миний хардаг бүх хүнээс нэг нь ч Намайг хэзээ ч өөрийн ухамсраар, шууд эрж хайгаагүй. Тэд бүгд бусдын өдөөлгөөр Миний өмнө ирдэг бөгөөд олон нийтийг дагадаг, тэд өөрсдийн амьдралаа бүрэн дүүрэн болгохын тулд төлөөс төлөх юм уу цаг хугацаагаа зарцуулах хүсэлгүй байдаг.” Энэ нь газар дээр байгаа бүхний нөхцөл байдал юм. Тиймээс элчүүд, удирдагчдын ажилгүйгээр бүх хүн хэдийнээ тарж бутрах байсан, иймд эрин үеүдийн туршид элчүүд болон эш үзүүлэгчид дутагдаж байгаагүй билээ.

Эдгээр айлдварт Бурхан бүх хүн төрөлхтний амьдралын нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд онцгой анхаарал хандуулдаг. “Хүний амьдралд өчүүхэн төдий ч халуун дулаан байдал байдаггүй бөгөөд хүн чанарын ямар ч ул мөр, гэрэл гэгээ байдаггүй—гэсэн ч тэр үргэлж өөрийгөө өөгшүүлж, юунд ч хүрсэн юмгүй яаран тэвдэж, насан туршдаа ямар ч үнэ цэнгүй амьдардаг. Насан эцэслэх өдөр нь нүд ирмэхийн зуур ойртож, хүн гашуун үхлээр нас бардаг” гэх мэтийн үг нь бүгд ийм төрлийнх юм. Яагаад Бурхан хүн төрөлхтний амьдралыг өнөөдрийг хүртэл залж чиглүүлж, бас хүний ертөнц дэх амьдралын хоосон байдлыг илчилдэг юм бэ? Яагаад Тэр бүх хүний бүх насны амьдралыг “яаран ирж, яаран оддог” хэмээн дүрсэлдэг юм бэ? Энэ нь бүгд Бурханы төлөвлөгөө, энэ нь бүгд Бурханаар урьдчилан томилогдсон, тийм болохоор нөгөө талаараа бурханлаг чанарын амьдралаас бусдыг нь Бурхан хэрхэн жигшдэгийг энэ нь үзүүлдэг гэж хэлж болно. Бурхан бүх хүн төрөлхтнийг бүтээсэн хэдий ч Тэр бүх хүн төрөлхтний амьдралыг үнэхээр таашаагаагүй, иймээс Тэр зүгээр л, хүн төрөлхтөнд Сатаны завхрал дор орших боломж олгосон юм. Хүн төрөлхтөн энэ үйл явцыг туулсны дараа Тэр хүн төрөлхтнийг үндсээр нь устгаж, эсвэл аварна, тиймээс хүн газар дээрх хий хоосон бус амьдралд хүрэх ёстой. Энэ нь бүгд Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг юм. Иймээс хүний ухамсарт үргэлж хүсэл байдаг ба хэн ч гэм зэмгүй үхлээр баяртайгаар үхдэггүй байхад энэ нь хүргэсэн—гэхдээ энэ хүслийг биелүүлж чадах цорын ганц хүмүүс нь эцсийн өдрүүдийн хүмүүс билээ. Өнөөдөр хүмүүс мөн л эргэлт буцалтгүй хоосон байдал дунд амьдардаг ба тэд тэрхүү үл үзэгдэх хүслийг хүлээсээр байдаг: “Би Өөрийн гараар нүүрээ далдалж, хүмүүсийг газар доор дарахад тэдний амьсгал даруй давчдаж, бараг л амьдрах боломжгүй болдог. Өөрсдийг нь устгана хэмээн Надаас тэд бүгд айж, бүгдээрээ Намайг дуудан хашхирдаг, учир нь тэд бүгд Миний алдарших өдрийг харахыг хүсдэг билээ.” Энэ нь өнөөдрийн бүх хүний нөхцөл байдал юм. Тэд бүгд “хүчилтөрөгчгүй” “хоосон орчинд” амьдардаг ба тэдний хувьд амьсгалахад хэцүү байдаг. Бурхан, бүх хүн төрөлхтний амьдрах чадварыг дэмжихийн тулд хүний ухамсарт байгаа хүслийг ашигладаг; эс бөгөөс бүгдээрээ “лам болохын тулд гэрээ орхих” байсан, үүний үр дүнд хүн төрөлхтөн мөхөж, төгсгөлдөө очих байсан юм. Тиймээс Бурханы хүнд өгсөн амлалтын улмаас хүн өнөөдрийг хүртэл амьд үлдсэн. Энэ нь үнэн, гэхдээ хүн хэзээ ч энэ хуулийг нээж илрүүлээгүй, тиймээс тэр яагаад “үхэл хоёр дахь удаагаа ирэх вий гэдгээс ихэд айдгаа” мэддэггүй. Хүн мөртлөө хэнд ч үргэлжлүүлэн амьдрах зориг зүрх байдаггүй, гэвч бас хэнд ч, хэзээ ч үхэх зориг зүрх байгаагүй, тиймээс Бурхан, хүмүүс “гашуун үхлээр нас бардаг” гэж хэлдэг. Энэ нь хүмүүсийн дундах жинхэнэ нөхцөл байдал юм. Магадгүй өөрсдийнхөө хэтийн ирээдүйд зарим хүмүүс бүтэлгүйтэлтэй болон үхлийн тухай бодолтой тулгарсан байх, гэхдээ эдгээр бодол нь хэзээ ч үр дүнд хүрээгүй; магадгүй зарим нь гэр бүлийн зөрчилдөөнөөс болж үхлийн тухай бодсон боловч тэд хайртай хүмүүстээ санаа зовж, өөрсдийн хүслийг биелүүлж чадаагүй байх; мөн магадгүй зарим нь гэрлэлт нь бүтэлгүйтсэнээс болж үхлийн тухай бодсон боловч үүнийг хэрэгжүүлэхийг хүсээгүй байх. Тиймээс хүмүүс, зүрх сэтгэлдээ гомдолтойгоор, эсвэл үүрдийн харамсалтайгаар насан эцэслэдэг. Энэ нь бүх хүний янз бүрийн байдал юм. Өргөн уудам хүний ертөнцийг харвал хүмүүс тасралтгүй урсгалаар ирж, буцдаг ба хэдий тэдэнд дүр үзүүлж амьдарсны оронд аз жаргалтайгаар үхсэн нь дээр гэж санагддаг боловч хэн ч, хэзээ ч нас бараад буцан ирж, амьд хүмүүст үхлийн баяр хөөрийг хэрхэн эдлэхийг ярьж өгөн үлгэр дуурайл үзүүлээгүй. Хүмүүс бол зэвүүцмээр амьтад: Тэдэнд ямар ч ичгүүр, өөрсдийгөө хүндлэх хүндлэл байдаггүй бөгөөд үргэлж хэлсэн үгээсээ буцдаг. Өөрийнхөө төлөвлөгөөнд Бурхан, Өөрийнх нь амлалтыг эдлэх бүлэг хүмүүсийг урьдчилан тогтоосон ба тиймээс Бурхан, “олон сүнс махан биед амьдарч, олон сүнс үхээд газар дээр дахин мэндэлсэн. Гэхдээ тэдний хэнд нь ч, хэзээ ч өнөөдөр хаанчлалын ерөөлийг эдлэх боломж олдоогүй” гэж хэлдэг. Өнөөдөр хаанчлалын ерөөлийг эдэлдэг бүхэн нь Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээс хойш Түүгээр урьдчилан тогтоогдсон юм. Энэ бүх сүнсийг эцсийн өдрүүдэд махан биед амьдруулахаар Бурхан зохицуулсан ба эцэстээ Бурхан энэ бүлэг хүмүүсийг олж авч, тэднийг Синимд байлгахаар зохицуулах болно. Мөн чанартаа энэ хүмүүсийн сүнс нь тэнгэрэлчүүд учраас Бурхан “Миний ямар нэг ул мөр хүний сүнсэнд үнэхээр хэзээ ч байгаагүй гэж үү?” гэдэг. Үнэн хэрэгтээ, махан биед амьдарч байх үедээ хүмүүс сүнсний ертөнцийн хэрэг явдлын талаар мэдэхгүй хэвээр байдаг. Эдгээр энгийн үгээс Бурханы ааш занг харж болно: “хүн Над руу сэрэмжилсэн харц чулууддаг” хэмээх энгийн үг Бурханы ярвигтай сэтгэл зүйг илэрхийлдэг. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурханы зүрх сэтгэлд, уур хилэн болон шүүлтийг үргэлж дагалдуулсан уй гашуу байсаар ирсэн, учир нь “Хүн яг л уулын зэрлэг хүн шиг” хэмээн Бурханы хэлсэнчлэн газар дээрх хүмүүс Бурханы хүслийг анхаарах чадваргүй. Гэвч Бурхан бас “Хүчит далайгаас хүн Над руу сэлэх өдөр лавтай ирнэ, ингэснээр тэд газар дээрх бүх эд баялгийг эдэлж, тэнгист залгиулах эрсдэлийг ардаа орхих юм” гэдэг. Энэ бол Бурханы хүслийн биелэлт бөгөөд үүнийг бас зайлшгүй чиг хандлага гэж дүрсэлж болно, энэ нь Бурханы ажлын биелэлтийг бэлгэддэг.

Хаанчлал бүхэлдээ газар дээр бууж ирэх үед бүх хүн анхдагч дүр төрхөө эргүүлэн олж авна. Тиймээс Бурхан, “Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнх нь хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочихоо больно.” гэж хэлдэг. Энэ нь, Бурхан бүрэн гүйцэд алдрыг олж авах өдөр нь хүн өөрийн амралтыг эдлэх өдөр юм гэдгийг харуулдаг; хүмүүс цаашид Сатаны үймээнээс болж яаран гүйлдэхгүй ба дэлхий ертөнц урагшлан ахихаа больж, хүмүүс амралтанд амьдарна—учир нь огторгуй дахь тоо томшгүй одод шинэчлэгдэж, нар, сар, одод гэх мэт болон тэнгэр, газар дахь бүх уул, гол бүгд өөрчлөгддөг. Мөн хүн өөрчлөгдөж, Бурхан өөрчлөгдсөн учраас бүх зүйл ч бас өөрчлөгдөх болно. Энэ бол Бурханы удирдлагын төлөвлөгөөний эцсийн зорилго бөгөөд эцэстээ биелэгдэх зүйл юм. Энэ бүх үгийг ярих Бурханы зорилго нь үндсэндээ хүнд Өөрийгөө мэдүүлэхийн төлөө билээ. Хүмүүс Бурханы захиргааны зарлигийг ойлгодоггүй. Бурханы хийдэг бүхэн Бурханаар Өөрөөр нь зохион байгуулагдаж, зохицуулагддаг ба Бурхан хэнийг ч хөндлөнгөөс оролцуулах хүсэлгүй байдаг; үүний оронд Тэр Өөрийнх нь зохицуулсан, хүний биелүүлж чадашгүй бүхнийг харах боломжийг хүмүүст олгодог. Хэдийгээр хүн үүнийг харж чадахгүй, эсвэл энэ нь төсөөлөхөд хэцүү санагддаг ч бүгдийг нь Бурхан ганцаараа хянадаг бөгөөд жаахан ч гэсэн хүний бодол холилдохыг Бурхан хүсдэггүй. Бурхан жаахан ч атугай оролцсон хэнийг ч өршөөхгүй нь дамжиггүй; Бурхан бол хүнд атаархдаг Бурхан бөгөөд энэ тухайд Бурханы Сүнс нэн эмзэг байдаг юм шиг санагддаг. Тиймээс хөндлөнгөөс оролцох санаатай хэн боловч өөрсдийг нь үнс нурам болгон хувиргах Бурханы бүхнийг залгигч галаар даруй хүрээлэгдэх болно. Бурхан, өөрсдийнхөө авьяас чадварыг хүссэнээрээ харуулахыг хүмүүст зөвшөөрдөггүй, учир нь авьяастай бүхэн амьгүй байдаг; эдгээр авьяас чадвар нь зөвхөн Бурханд үйлчлэх учиртай ба Сатанаас үүсэлтэй, тиймээс Бурхан ялангуяа үүнийг жигшиж, энэ талаар ямар ч буулт хийдэггүй. Гэвч амьгүй хүмүүс л ихэнхдээ Бурханы ажилд оролцож магадгүй байдаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр тэдний оролцоо нь мэдэгдэлгүй үлддэг, учир нь тэдний авьяас чадвар үүнийг далдалдаг. Эрин үеүдийн туршид авьяас чадвартай хүмүүс хэзээ ч бат зогсож байгаагүй, учир нь тэд амьгүй бөгөөд тиймээс эсэргүүцэх хүч дутагдаж байдаг. Тиймээс Бурхан, “Хэрвээ Би илэн далангүй ярихгүй бол хүн хэзээ ч сэхээрэхгүй бөгөөд өөрийн мэдэлгүйгээр Миний гэсгээлтэд унана—учир нь хүн махбод дахь Намайг мэддэггүй билээ” гэдэг. Мах цуснаас бүтсэн бүхэн Бурханаар замчлуулдаг, гэхдээ бас Сатаны хүлээсэнд амьдарч байдаг, иймээс шунал тачаалаас, дур хүслээс, эсвэл хүрээлэн буй орчны зохицуулалтаас болж хүмүүс хэзээ ч нэг нэгэнтэйгээ хэвийн харилцаатай байгаагүй юм. Тийм хэвийн бус харилцаа нь Бурханы хамгийн их жигшдэг зүйл бөгөөд тийм харилцаанаас болж “Би амийн эрч хүчээр дүүрэн амьд амьтдыг хүсэж байгаа болохоос биш, үхэл нэвчсэн цогцоснуудыг хүсээгүй. Нэгэнт Би хаанчлалын ширээний ард заларсан учраас Миний хяналт шалгалтыг хүлээж авахыг газар дээрх бүх хүнд тушаана” гэх мэтийн үг Бурханы амнаас гардаг. Бурхан бүхий л орчлон ертөнцийн дээр байх үедээ мах, цуснаас бүрдсэн хүмүүсийн үйлдэл нэг бүрийг өдөр бүр ажигладаг ба тэдгээрийн нэгийг нь ч, хэзээ ч орхигдуулаагүй юм. Эдгээр нь Бурханы үйл хэрэг билээ. Иймээс бүх хүн өөрсдийн бодол, санаа болон үйлдлийг шалган шинжлэхийг Би шаардаж байна. Би чамаас Бурханы ичгүүрийн тэмдэг байхыг гуйдаггүй, харин Бурханы алдрын илрэл байж, өөрийн үйлдэл, үг болоод амьдралд Сатаны тохуурхлын бай болохгүй байхыг гуйдаг. Энэ бол бүх хүнд тавих Бурханы шаардлага билээ.

Өмнөх:АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Дараах:ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Танд таалагдаж магадгүй

  • ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ I

    Бурханы эрх мэдэл (I) Миний сүүлийн хэдэн нөхөрлөл нь Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай байсан. Эдгээр нөхөрлөлийг сонсс…

  • ЗАМ… (5)

    Хэн ч Ариун Сүнсийг мэддэггүй байсан бөгөөд тэд ялангуяа Ариун Сүнсний зам юу болохыг мэдээгүй. Тийм учраас хүмүүс Бурханы өмнө өөрсдийгөө үргэлж инээ…

  • БУРХАНЫ ЗАН ЧАНАРЫГ ОЙЛГОХ НЬ МАШ ЧУХАЛ

    Би та нарыг олон зүйлд хүрнэ гэж найддаг ч та нарын бүх үйлдэл, амьдралын чинь бүх байдал Миний шаардсан зүйлийг бүрэн биелүүлж чаддаггүй, иймээс шуу…

  • ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ

    Намайг Сионоос ирэхэд бүх зүйл Намайг хүлээж байсан, харин Намайг Сион руу буцахад бүх хүн Намайг угтсан. Намайг ирээд явахад Надад дайсагнасан зүйлс …