Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ

Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ бага ойлгоно, Бурханы ажиллаж буй одоогийн арга барилын талаар тэд төдий чинээ эргэлзсэн байдалтай байгаа. Гэхдээ энэ нь Бурханы ажилд ямар ч нөлөө үзүүлдэггүй; Түүний үг тодорхой түвшинд хүрэх үед хүмүүсийн зүрх сэтгэл аяндаа наашлах болно. Өөрсдийнхөө амьдралд хүн бүхэн Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд тэд бас Түүний үгийг хүсэн эрмэлзэж эхэлдэг—Бурханы тасралтгүй илчлэлтийн улмаас тэд өөрсдийгөө жигшдэг. Гэсэн ч Бурхан бас дараах төрлийн үг олныг айлдсан: “Миний бүх үгийг бүрэн ухаж ойлгох үед хүний биеийн хэмжээ Миний хүсэлтэй дүйж, гуйлтууд нь өгөөжтэй байдаг ба дэмий хоосон, талаар биш болдог; Би хүн төрөлхтний чин сэтгэлийн, дүр эсгээгүй гуйлтуудыг ерөөдөг.” Үнэндээ хүмүүс Бурханы үгийг бүрэн ухан ойлгох чадваргүй, тэд зөвхөн өнгөн хэсгийг л ухан ойлгож чадна. Бурхан тэдэнд зорих зорилго өгөхийн тулд, мөн тэдэнд Бурхан аливааг хөнгөхнөөр хийдэггүй гэдгийг мэдрүүлэхийн тулд л эдгээр үгийг ашигладаг төдий боловч Өөрийн ажилдаа нухацтай байдаг бөгөөд зөвхөн тэр үед л тэдэнд зорьсон итгэл байх болно. Бүх хүн Бурханы хүслийн төлөө биш, зөвхөн өөрсдийнхөө төлөө л гуйдаг боловч Бурхан халуун, хүйтнээр үлээдэггүй учраас Түүний үг үргэлж хүний уг чанар луу чиглэсээр ирсэн юм. Хэдийгээр өнөөдөр ихэнх хүмүүс гуйдаг ч тэд чин сэтгэлээсээ байдаггүй—энэ нь зүгээр л арга саам байдаг. Бүх хүний байгаа байдал нь, тэд “Миний амыг эрдэнэсийн сан гэж үздэг. Бүх хүн Миний амнаас ямар нэг зүйл олж авахыг хүсдэг. Улс гүрний нууц ч бай, тэнгэрийн нууц ч бай, эсвэл сүнсний ертөнцийн хөдөлгөөн юм уу хүн төрөлхтний хүрэх газар ч бай” Өөрсдийн сониуч зангаасаа болж хүмүүс бүгд эдгээр зүйлийг эрж хайхад бэлэн байдаг ба Бурханы үгээс амийн хангалтын юуг ч олж авахыг хүсдэггүй. Тиймээс Бурхан “Хүний дотор хэтэрхий их юм дутаж байдаг: Түүнд ‘хүнс тэжээлийн нэмэлт бэлдмэл’ хэрэгтэй төдийгүй бас ‘оюун санааны дэмжлэг’ болон ‘сүнслэг хангамж’ хэрэгтэй” гэж хэлдэг. Хүмүүст байдаг үзэл нь өнөөдрийн энэ сөрөг байдал руу хөтөлсөн, тэдний махбодын нүд нь хэтэрхий “феодал” болохоор тэдний хэлж, хийж байгаа зүйлд ямар ч эрч хүч байдаггүй, мөн тэд бүх зүйл дээр хааш яаш агаад хайнга байдаг. Эдгээр нь хүмүүсийн нөхцөл байдал биш гэж үү? Хүмүүс одоо байгаагаараа үргэлжлүүлэхийн оронд яаравчлан үүнийгээ засах ёсгүй гэж үү? Ирээдүйг мэдэх нь хүнд ямар ач тустай юм бэ? Яагаад Бурханы зарим үгсийг уншсаны дараа хүмүүс хариу үйлдэл үзүүлдэг боловч Түүний үгийн үлдсэн хэсэг нь ямар ч үр нөлөөгүй байдаг юм бэ? Жишээлбэл, Бурханыг “Илүү сайн үр дүнд хүрч, цөм эрүүл саруул болж, Миний эмчилгээний ачаар бүгд хэвийн болох байх гэж найдсандаа Би өвчин эмгэгийг анагаах эмчилгээгээр хүнийг хангадаг” хэмээн хэлэх үед яагаад эдгээр үг хүмүүст огт нөлөөлдөггүй юм бэ? Бурханы хийсэн бүхэн хүний хүрэх ёстой зүйл байгаагүй юу? Бурханд хийх ажил байдаг—яагаад хүмүүс алхах замгүй байгаа юм бэ? Үүгээр тэд Бурханаас хазайж байгаа биш гэж үү? Үнэндээ хүний хийх учиртай ажил их бий—жишээлбэл, “Та нар үнэн голоосоо агуу улаан лууг үзэн яддаг уу?” хэмээх үгэн дэх агуу улаан лууг хүн хэр их мэдэх вэ? “Би яагаад ийм олон удаа асууна вэ?” гэсэн Бурханы үг нь хүмүүс агуу улаан лууны уг чанарын талаар мэдэхгүй хэвээр байгаа ба тэд илүү гүн ойлгох чадваргүй хэвээр үлдсэн гэдгийг харуулдаг. Энэ нь хүний хийх учиртай яг тэр ажил биш гэж үү? Хүнд ямар ч ажил байхгүй гэж яаж хэлж болох юм бэ? Хэрвээ тийм байсан бол Бурхан бие махбодтой болохын ач холбогдол юу байх юм бэ? Бурхан дүр үзүүлэхийн тулд хайнга, хааш яаш байгаа юу? Агуу улаан лууг ийм байдлаар ялж чадах уу?

Бурхан, “Би аль хэдийн ажиллаж эхэлсэн ба агуу улаан лууны оршин суугаа газарт гэсгээлтийн ажлынхаа анхны алхмыг эхлүүлнэ” гэж хэлдэг. Эдгээр үг бурханлаг чанарын ажилд чиглэсэн; өнөөдрийн хүмүүс урьдчилаад аль хэдийн гэсгээлтэд орсон бөгөөд тиймээс Бурхан, энэ бол Түүний ажлын эхний алхам гэж хэлдэг. Тэрээр гай гамшгийн гэсгээлтийг биш, харин үгийн гэсгээлтийг туулахад хүмүүсийг хүргэж байгаа. Учир нь, Бурханы үгийн өнгө аяс өөрчлөгдөх үед хүмүүс бүрэн мэдлэггүй болдог ба үүнийхээ дараа тэд бүгд гэсгээлтэд ордог. Тэд гэсгээлтийг туулмагц, энэ нь яг “Ингэснээр та нар албан ёсоор үүргээ биелүүлж, Намайг газар нутаг даяар албан ёсоор үүрдийн үүрд магтах болно!” хэмээн Бурханы хэлдэг шиг[a] байдаг. Энэ бол Бурханы ажлын алхам—энэ нь Түүний төлөвлөгөө. Цаашлаад Бурханы энэ хүмүүс агуу улаан лууг гэсгээж буй арга барилыг биечлэн харах болно, иймд тэдний гадаад ертөнцөд гамшиг албан ёсоор эхэлнэ. Энэ нь хүмүүсийг авардаг Бурханы арга барилуудын нэг юм: Дотоод талдаа тэд гэсгээгддэг ба гадна талдаа гамшиг тохиолддог—өөрөөр хэлбэл, Бурханы үг биелэгддэг. Тиймээс хүмүүс гамшгийн оронд гэсгээлт туулахыг илүүд үзэх бөгөөд үүнээс болж тэд үлддэг. Нэг талаар энэ бол Бурханы ажлын ирсэн цэг; нөгөө талаар, ингэснээр бүх хүн Бурханы зан чанарыг мэдэж чадах юм. Тиймээс Бурхан, “Миний ардууд Надад баярлах тэр цагт агуу улаан луу гэсгээгддэг. Агуу улаан лууны хүмүүсээр бослого гаргуулж, түүний эсрэг босгох нь Миний төлөвлөгөө, мөн Өөрийн ардуудыг төгс болгох Миний арга бөгөөд энэ нь Миний ардуудын амь өсөх агуу боломж билээ” гэж хэлдэг. Бурхан эдгээр үгийг хэлсэн боловч яагаад тэдгээр нь хүмүүсийн анхаарлыг татдаггүй вэ?

Улс орнууд асар эмх замбараагүй байдалтай байгаа, учир нь Бурханы саваа газар дээр үүргээ биелүүлж эхэлсэн. Газар дэлхийн нөхцөл байдлаас Бурханы ажлыг харж болно. Бурханыг “ус архирч, уулс нуран унаж, агуу гол мөрөн салах болно” хэмээн хэлэх үед энэ нь савааны газар дээрх анхны ажил бөгөөд үүний үр дүнд “Газар дэлхий дээрх бүх айл өрх салж; бүх үндэслэн бутран унана; эхнэр нөхөр эргэн нийлэх өдрүүд гэж байхгүй, ээж хүү хоёр дахин уулзалдахгүй, аав охин хоёр дахин учрахгүй. Урьд өмнө газар дээр байсан бүхнийг Би бяцлана.” Энэ нь газар дээрх гэр бүлүүдийн ерөнхий төлөв байдал байх болно. Мэдээж энэ нь тэдний бүгдийнх нь байдал биш байж болох боловч тэдний ихэнхийн байдал энэ юм. Нөгөө талаар энэ нь энэхүү урсгалын хүмүүсийн ирээдүйд туулж мэдрэх нөхцөл байдлыг хэлж байгаа. Тэд үгийн гэсгээлтийг туулж, үл итгэгчид гамшигт өртмөгц, газар дээрх хүмүүсийн дунд гэр бүлийн харилцаа байхаа болино гэдгийг энэ нь зөгнөдөг; тэд бүгд Синимийн хүмүүс байх бөгөөд бүгд Бурханы хаанчлалд үнэнч байх болно. Тиймээс, эхнэр, нөхөр эргэн нийлэх өдрүүд гэж байхгүй, ээж хүү хоёр дахин уулзалдахгүй, аав охин хоёр дахин учрахгүй. Иймд газар дээрх хүмүүсийн гэр бүл салж, хэдэн хэсэг болон задрах бөгөөд энэ нь Бурханы хүнд хийдэг хамгийн сүүлийн ажил байх болно. Бурхан энэхүү ажлыг орчлон ертөнц даяар түгээх учраас хүмүүсийн хувьд “сэтгэл хөдлөл” хэмээх үгийг ойлгомжтой болгоход Тэр энэ боломжийг ашигладаг, тэгснээрээ, Бурханы хүсэл бол бүх хүний гэр бүлийг салгах явдал гэдгийг харах боломжийг тэдэнд олгож, хүн төрөлхтний дундах гэр бүлийн бүх маргааныг шийдвэрлэхийн тулд Бурхан гэсгээлтийг ашигладаг гэдгийг харуулдаг. Эс бөгөөс газар дээрх Бурханы ажлын сүүлчийн хэсгийг төгсгөх ямар ч арга байхгүй байх болно. Бурханы үгийн сүүлчийн хэсэг нь хүн төрөлхтний хамгийн том сул талыг ил болгодог—тэд бүгд сэтгэл хөдлөлд амьдардаг—иймээс Бурхан тэдний нэгээс нь ч зайлсхийдэггүй ба бүх хүн төрөлхтний зүрх сэтгэлд нуугдсан нууцуудыг ил болгодог. Хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөлөөс өөрсдийгөө салгах нь яагаад тийм хэцүү байдаг юм бэ? Энэ нь мөс чанарын стандартаас өндөр гэж үү? Мөс чанар нь Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Гай тотгорыг туулахад сэтгэл хөдлөл нь хүмүүст тусалж чадах уу? Бурханы нүдээр сэтгэл хөдлөл бол Түүний дайсан—үүнийг Бурханы үгэнд тодорхой өгүүлээгүй гэж үү?

Тайлбар:

а. Эх бичвэрт “хэмээн Бурханы хэлдэг шиг” гэдэг үг байдаггүй.

Өмнөх:ХОРИН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Дараах:ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Танд таалагдаж магадгүй

  • ЗОЛИН АВРАЛЫН ЭРИН ҮЕИЙН АЖЛЫН ЦААД ҮНЭН ТҮҮХ

    Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин…

  • БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ II

    Сүүлийн цуглааныхаа үеэр бид маш чухал сэдвийг хуваалцсан билээ. Тэр юу байсныг та нар санаж байна уу? Би давтаж хэлье. Бидний сүүлийн нөхөрлөлийн сэд…

  • ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

    Хүмүүсийн зүрх сэтгэлд Миний зай хэзээ ч байгаагүй. Би хүмүүсийг үнэхээр хайх үед тэд нүдээ анин Миний үйлдлүүдийг үл тоож, Миний хийдэг бүхэн тэдний…

  • ЗАМ… (2)

    Магадгүй манай ах эгч нарт Хятадын эх газар дахь Бурханы ажлын дараалал, алхам болон аргуудын талаар бага зэргийн тойм зураг байгаа боловч ах эгч нарт…