29-р бүлэг

Хүмүүсийн хийсэн ажлаас зарим нь Бурханы шууд заавраар гүйцэтгэгддэг боловч Бурхан тодорхой заавар өгдөггүй хэсэг ч бас байдаг бөгөөд Бурханы хийсэн зүйл өнөөдөр хараахан бүрэн илчлэгдээгүй гэдгийг хангалттай харуулдаг—өөрөөр хэлбэл, ихэнх нь нууцлаг хэвээр үлдээд, хараахан ил тод болоогүй. Гэхдээ зарим зүйлийг ил болгох хэрэгтэй байдаг, харин зарим нь хүмүүсийг будилуулж, төөрөгдүүлж орхих хэрэгтэй байдаг; энэ нь Бурханы ажилд шаардагддаг зүйл юм. Жишээлбэл, Бурхан тэнгэрээс хүмүүсийн дунд ирсэн явдал—Тэр хэрхэн ирсэн, ямар хоромд ирсэн, эсвэл тэнгэр, газар, бүх зүйл өөрчлөгдсөн эсэх—хүмүүсийг будилуулахад эдгээр зүйл шаардлагатай. Энэ нь бас бодит нөхцөл байдалд үндэслэдэг, учир нь хүний махан бие өөрөө сүнслэг ертөнцөд шууд орох чадваргүй. Тиймээс Бурхан тэнгэрээс газарт яаж ирснээ тодорхой хэлсэн ч гэсэн, эсвэл Түүнийг “Бүх зүйл дахин амилсан өдөр Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн” гэж хэлэх үед ч гэсэн, ийм үгс нь хэн нэгэн хүн модны их биетэй ярьж байгаатай адил—өчүүхэн төдий ч хариу үйлдэл байдаггүй, учир нь хүмүүс Бурханы ажлын алхмуудын талаар мэддэггүй. Тэд үнэхээр мэддэг байлаа ч гэсэн, Бурхан тэнгэрээс газар луу үлгэрийн дагина шиг нисэн ирээд, хүмүүсийн дунд төрсөн гэж итгэдэг. Энэ нь хүний бодлоор хүрэх боломжтой зүйл юм. Яагаад гэвэл, Бурханы мөн чанарыг ойлгож чаддаггүй, сүнслэг ертөнцийн бодит байдлыг ойлгож чаддаггүй нь хүний мөн чанар билээ. Өөрсдийн дан ганц мөн чанараараа хүмүүс бусдад үлгэр жишээ болон үйлдэх чадваргүй байдаг, учир нь хүмүүс төрөлхөөсөө өөр биш, харин адилхан. Тиймээс бусдын дагах үлгэр жишээ болохыг, эсвэл үлгэр дуурайл үзүүлэхийг хүмүүсээс шаардах нь хөөс болдог, уснаас савсаж буй уур болдог. Харин Бурханыг “Надад юу байгаа, Би юу болох талаар зарим нэг мэдлэг олж авах” гэж хэлэх үед эдгээр үг нь ердөө махбодоор Бурханы хийдэг ажлын илрэлийг л хэлж байгаа; өөрөөр хэлбэл, тэдгээр нь Бурханы жинхэнэ нүүр царай буюу бурханлаг чанар луу чиглэдэг, энэ нь үндсэндээ Түүний бурханлаг зан чанарыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан яагаад ийм маягаар ажилладаг, Бурханы үгээр ямар зүйл гүйцэлдэх, Бурхан газар дээр юунд хүрэхийг хүсдэг, хүмүүсийн дундаас юу олж авахыг хүсдэг, Бурханы ярьдаг арга барил, хүнд хандах Бурханы хандлага юу болох гэх мэт зүйлсийг ойлгохыг хүмүүсээс шаарддаг. Хүнд бардамнаад байх зүйл юу ч байхгүй—өөрөөр хэлбэл, бусдын дагах үлгэр жишээг тогтоож чадах юу ч байхгүй.

Чухамдаа махбод дахь Бурханы хэвийн байдлаас болоод, тэнгэр дэх Бурхан болон тэнгэр дэх Бурханаас төрсөн гэж санагдахааргүй махбод дахь Бурханы ялгаанаас болоод Бурхан: “Би хүмүүсийн дунд олон жилийг өнгөрүүлсэн боловч хүн дандаа тоомжиргүй хэвээр байж, Намайг ер мэдээгүй” гэж хэлсэн юм. Бурхан бас, “Миний мөр орчлон ертөнц болон газар дэлхийн зах хязгаар хүртэл явах үед хүн өөрийгөө эргэцүүлж эхлэх ба бүх хүн Над руу ирж, Миний өмнө мэхийн ёсолж, Намайг шүтэн мөргөнө. Энэ нь Би алдрыг олж авах өдөр, Миний эргэн ирсэн өдөр, мөн Миний явах өдөр байх болно” гэсэн. Энэ нь л Бурханы жинхэнэ нүүр царай хүнд харагдах өдөр юм. Гэсэн ч үүнээс болоод Бурхан Өөрийн ажлыг хойшлуулдаггүй, Тэр зүгээр л хийх учиртай ажлаа хийдэг. Шүүх үедээ Тэрээр махбод дахь Бурханд хандах хандлагынх нь дагуу хүмүүсийг ялладаг. Энэ нь, тус хугацаан дахь Бурханы айлдваруудын үндсэн уялдаа холбооны нэг юм. Жишээлбэл, Бурхан: “Би бүх орчлон даяар Өөрийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг албан ёсоор эхлүүлчихсэн. Анхаарал болгоомжгүй хэнд ч энэ мөчөөс эхлэн хайр найргүй гэсгээлт оногдож болзошгүй” гэж хэлсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөөний агуулга бөгөөд этгээд сонин ч биш, хачин ч биш, харин Түүний ажлын алхмуудын бүх хэсэг юм. Энэ хооронд, хилийн чанадад байгаа Бурханы ардууд болон хөвгүүд чуулганд хийдэг бүхнийхээ үндсэн дээр Бурханаар шүүгддэг тул Бурхан: “Намайг ажиллаж байхад тэнгэрэлчүүд бүгд Надтай хамт шийдвэрлэх тулаан эхлүүлж, сүүлчийн шатанд Миний хүслийг биелүүлэхээр шийддэг, ингээд газар дээрх хүмүүс тэнгэрэлчүүдийн адилаар Миний өмнө буулт хийж, Намайг эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болж, Миний эсрэг тэрслэх юу ч хийдэггүй. Эдгээр нь орчлон ертөнц даяарх Миний ажлын чиг хандлага билээ” гэсэн. Энэ нь газар дэлхий даяар Бурханы гүйцэтгэдэг ажилд буй ялгаа юм; Тэрээр хэнд чиглэж буйгаас хамааран өөр өөр арга хэмжээ авдаг. Өнөөдөр чуулганы хүмүүс бүгдээрээ хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байдаг бөгөөд тэд Бурханы үгийг идэж, ууж эхэлсэн—энэ нь Бурханы ажил төгсгөлдөө ойртож буйг хангалттай харуулдаг. Тэнгэрээс доош харах нь хатаж гандсан мөчир, унасан навчис, намрын салхинд хийссэн алтан хэмэрлэгийн уйтгарт дүр зургийг дахин нэгэнтээ харахтай адилхан. Хүмүүсийн дунд ертөнцийн төгсгөл тохиох гэж буй мэт, бүгд эзгүйрч хоосрох гэж буй мэт санагддаг. Магадгүй Сүнсний мэдрэмтгий чанараас болоод зүрх сэтгэлд аз жаргалгүй байдлын мэдрэмж, өчүүхэн жаахан тайван амгалан байдлын хамтаар үргэлж байдаг ч бага зэргийн уй гашуутай холилддог. Энэ нь, “хүмүүс сэрж, газар дээрх бүх зүйл эмх журамдаа орж, газар дэлхийн оршин байх өдрүүд үгүй болж байна, учир нь Би ирчихсэн!” хэмээх Бурханы үгийн дүрслэл байж магадгүй. Хүмүүс эдгээр үгийг сонссоныхоо дараа зарим талаар сөрөг болж магадгүй, Бурханы ажилд бага зэрэг урам хугарч болзошгүй, эсвэл өөрсдийнхөө сүнсний мэдрэмжид илүү их анхаарч магадгүй. Гэхдээ газар дээрх Өөрийн ажлыг дуусгахаас өмнө Бурхан, хүмүүст тийм буруу ойлголт өгөхүйц тэнэг байж таарахгүй. Хэрвээ чамд үнэхээр тийм мэдрэмж байгаа бол чи өөрийнхөө мэдрэмжид хэтэрхий их анхаарал хандуулж байгаа ба чи бол мэдрэмжийнхээ дагуу хийдэг, Бурханыг хайрладаггүй хүн юм гэдгийг энэ нь харуулдаг; тийм хүмүүс ер бусын зүйлд хэтэрхий их анхаардаг бөгөөд Бурханыг огтхон ч анхаардаггүй гэдгийг энэ нь харуулдаг. Бурханы гарын улмаас, хүмүүс бултахаар хэчнээн их оролдох нь хамаагүй энэ нөхцөл байдлаас зугтаж чаддаггүй. Хэн Бурханы гараас зугтаж чадах юм бэ? Чиний байр суурь, нөхцөл байдал хэзээ Бурханаар зохицуулагддаггүй байсан юм бэ? Зовсон ч бай, эсвэл ерөөгдсөн ч бай, чи яаж Бурханы гараас бултаж чадах юм бэ? Энэ бол хүний хэрэг явдал биш, харин тэр чигтээ Бурханы хэрэгцээ юм—үүнээс болж хэн дуулгавартай дагахгүй байж чадах билээ?

“Би Өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд гэсгээлт ашиглана, өөрөөр хэлбэл, Би Харь үндэстнүүдийн эсрэг хүч хэрэглэнэ. Мэдээжээр, энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай зэрэг хийгдэнэ.” Эдгээр үгийг айлдсанаар Бурхан энэ ажлыг орчлон ертөнц даяар эхлүүлдэг. Энэ бол Бурханы ажлын алхам бөгөөд аль хэдийн өдий хүртэл урагшилсан; хэн ч аливааг өөрчилж чадахгүй. Гай гамшиг хүн төрөлхтний нэг хэсгийг шийдвэрлэж, тэднийг дэлхийтэй хамт мөхөхөд хүргэнэ. Орчлон ертөнц албан ёсоор гэсгээгдэх үед Бурхан бүх хүнд албан ёсоор харагддаг. Тэгээд Түүний илрэлтээс болж хүмүүс гэсгээгддэг. Үүнээс гадна Бурхан бас “Би хуйлмал номыг албан ёсоор нээх үе нь орчлон ертөнц даяарх хүмүүс гэсгээгдэх үе, дэлхий дахины хүмүүст шалгалт тулгарах үе” гэж хэлсэн. Үүнээс, долоон лацны агуулга нь гэсгээлтийн агуулга гэдгийг, өөрөөр хэлбэл, долоон лацны дотор гай гамшиг байдаг гэдгийг тодорхой харж болно. Тиймээс өнөөдөр долоон лац хараахан нээгдээгүй байгаа; энд дурдсан “шалгалт” гэдэг нь хүний амсдаг гэсгээлт бөгөөд энэхүү гэсгээлтийн дундаас Бурханы олгосон “сертификатыг” албан ёсоор хүлээн авах бүлэг хүмүүсийг олж авна, тэгээд тэд Бурханы хаанчлалын ардууд болно. Эдгээр нь Бурханы хөвгүүд, ардуудын эх үндэс бөгөөд өнөөдөр тэд хараахан шийдэгдээгүй, ердөө л хожмын туршлагынхаа суурийг тавьж байгаа. Хэрвээ хэн нэгэнд жинхэнэ амь байгаа бол шалгалтуудын үеэр бат зогсож чадна, хэрвээ тэдэнд амь байхгүй бол Бурханы ажил тэдэнд ямар үр нөлөө үзүүлээгүй, тэд булингартай усанд загасчилдаг, Бурханы үгэнд анхаарал хандуулдаггүй гэдгийг энэ нь хангалттай нотолдог. Энэ нь эцсийн өдрүүдийн ажил бөгөөд ажлыг үргэлжлүүлэхийн оронд эрин үеийг төгсгөхийн төлөө байдаг учраас Бурхан: “Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүмүүсийн туулаагүй амьдрал энэ бөгөөд иймээс Би өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг гэж хэлж байгаа юм” гэсэн бөгөөд Тэр бас “Миний өдөр бүх хүн төрөлхтөнд ойртож байгаа учраас, мөн энэ нь хол юм шиг харагдахгүй, харин яг хүний нүдний өмнө байгаа учраас” гэж хэлсэн. Өнгөрсөн үед Бурхан хэд хэдэн хотыг биечлэн устгасан, гэхдээ тэдгээрийн аль нь ч эцсийн удаа тохиолдох зүйлтэй адилаар сүйдээгүй. Хэдийгээр өмнө нь Бурхан Содомыг устгасан ч өнөөдрийн Содомд өнгөрсөн үеийнхтэй адил хандахгүй—энэ нь шууд устгагдахгүй, харин эхлээд байлдан дагуулагдаж, дараа нь шүүгдэж, эцэстээ мөнхийн шийтгэл хүртэнэ. Эдгээр нь ажлын алхмууд бөгөөд эцэстээ өнөөдрийн Содом дэлхийн урьдын сүйрэлтэй адилхан дарааллаар бүрмөсөн устгагдана—энэ нь Бурханы төлөвлөгөө юм. Бурханы харагдах өдөр нь өнөө үеийн Содомыг албан ёсоор яллах өдөр бөгөөд Тэрээр үүнийг аврахын төлөө Өөрийгөө илчлэхгүй. Тиймээс Бурхан: “Би ариун хаанчлалд харагдаж, бузар газар нутгаас Өөрийгөө нууна” гэж хэлсэн юм. Өнөөдрийн Содом ариун бус учраас Бурхан үүнд үнэхээр харагдахгүй, харин үүнийг гэсгээхийн тулд энэ аргыг ашигладаг—чи үүнийг тодорхой харсан бус уу? Газар дээрх хэн ч Бурханы жинхэнэ нүүр царайг харж чадахгүй гэж хэлж болно. Бурхан хүнд хэзээ ч харагдаагүй ба Бурхан тэнгэрийн аль түвшинд байдгийг хэн ч мэдэхгүй. Үүнээс болоод өнөөдрийн хүмүүс ийм нөхцөл байдалтай байгаа юм. Хэрвээ тэд Бурханы нүүр царайг харсан бол тэр нь тэдний төгсгөл илчлэгдэх үе, дор бүрнээ төрлийнхөө дагуу ангилагдах үе байх байсан нь лавтай. Өнөөдөр бурханлаг чанарын үг хүмүүст шууд харагдаж, хүн төрөлхтний эцсийн өдрүүд хүрэлцэн ирсэн ба төдийлөн удаан үргэлжлэхгүй гэдгийг зөгнөдөг. Бурхан бүх хүнд харагдах үед хүмүүс шалгалтад өртөхийн нэг тэмдэг энэ билээ. Тиймээс хэдийгээр хүмүүс Бурханы үгийг эдэлдэг ч өөрсдөд нь асар их гамшиг тохиох гэж буй мэт муу ёрын мэдрэмж үргэлж төрдөг. Өнөөдрийн хүмүүс хөлдүү цэвдэг газарт байгаа бор шувуу шиг, үхэл тэдэнд өр тулгаж, амьд үлдэх ямар ч аргагүй болгодог мэт байдаг. Хүний төлөх ёстой үхлийн өрнөөс үүдэн хүмүүс бүгд эцсийн өдрүүд нь ирснийг мэдэрдэг. Энэ нь орчлон ертөнц даяар хүмүүсийн зүрх сэтгэлд тохиолдож байгаа зүйл бөгөөд хэдийгээр тэдний нүүрэн дээр илчлэгдээгүй байдаг ч зүрх сэтгэлд нь байгаа зүйл Миний нүднээс нуугдах чадваргүй—хүний бодит байдал энэ юм. Магадгүй ихэнх үгийг бүрэн зохистой ашиглаагүй байх—гэхдээ яг эдгээр үг асуудлыг хангалттай харуулдаг. Бурханы амаар хэлэгдсэн үг өнгөрсөн үеийнх ч бай, эсвэл өнөө үеийнх ч бай хамаагүй, нэг бүрчлэн биелэх болно; тэдгээр нь хүмүүсийн өмнө баримтуудыг харуулж, нүдийг нь хужирлана—тэр үед хүмүүсийн нүд гялбаж, будилна. Өнөөдөр ямар эрин үе болохыг та нар тодорхой хараагүй л байна уу?

Өмнөх: 28-р бүлэг

Дараах: 30-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх