6-р бүлэг

Хүмүүс Бурханы айлдваруудыг унших үедээ цочирдон гайхдаг бөгөөд хүний хийж чадахааргүй асар их үйл хэргийг Бурхан сүнсний ертөнцөд хийсэн, үүнийг Бурхан Өөрөө л биечлэн гүйцэлдүүлэх ёстой гэж боддог. Иймээс Бурхан хүн төрөлхтөнд хандан хүлээцтэй үгээ дахин нэгэнтээ хэлсэн юм. Тэгэхэд тэд: “Бурхан бол өршөөл, хайр энэрлийн Бурхан биш, гагцхүү хүнийг цохин унагадаг Бурхан. Тэр яагаад бидэнд хүлээцтэй хандаж байгаа юм бэ? Бурхан арга барилаа дахин нэгэнтээ сольсон юм гэж үү?” хэмээн зүрх сэтгэлдээ зөрчилддөг. Ийм үзэл, ийм бодол сэтгэлд нь төрөх үед тэд үүний эсрэг бүх чадлаараа тэмцэхээр оролддог. Гэвч Бурханы ажил хэсэг хугацаанд явагдсаны дараа Ариун Сүнс чуулганы дотор асар их ажил хийж, хүн бүр чиг үүргээ биелүүлж эхлэн, бүх хүн Бурханы арга барилд ордог, учир нь Бурханы хэлдэг, хийдэг зүйлээс хэн ч, ямар ч өө сэв олж харж чаддаггүй. Бурханы дараагийн алхам яг юу байх тухайд гэвэл үүнийг хэн ч, өчүүхэн ч таамаглаж чадахгүй. Бурханы хэлсэнчлэн: “Тэнгэрийн дор амьдарч байгаа бүх хүнээс хэн Миний гарт байдаггүй вэ? Хэн Миний удирдамжийн дагуу үйлддэггүй вэ?” Гэхдээ Би та нарт жаахан зөвлөгөө өгье: Өөрсдийнхөө тодорхой мэддэггүй хэрэг явдал дээр хэн ч юм хэлж, хийж болохгүй. Би урам зоригийг чинь мохоох гэж биш, харин үйлдэлдээ Бурханы удирдамжийг дагах боломжийг чамд олгохын тулд үүнийг хэлдэг. “Өө сэвийн” талаар дурдсанаас минь болоод чи яавч хулчийж, эргэлзэх ёсгүй; Бурханы үгэнд анхаарал хандуулахыг чамд сануулах нь Миний гол зорилго юм. “Сүнсний доторх хэрэг явдалд, чи нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй; Миний үгийг хичээнгүйлэн анхаарах ёстой. Миний Сүнс ба Миний бие махбодыг, Миний үг ба Миний бие махбодыг хуваагдашгүй нэгэн бүхэл мэт харах тэрхүү төлөв байдлыг зорих хэрэгтэй, ингэснээр бүх хүн Миний өмнө Намайг сэтгэл хангалуун байлгаж чадна” хэмээх Бурханы үгийг унших үедээ хүмүүс дахин балмагдсан. Өчигдөр тэд анхааруулгын үг, Бурханы хүлээцтэй байдлын тухай үг уншиж байсан—гэтэл өнөөдөр Бурхан гэнэтхэн сүнсний хэрэг явдлын тухай ярьж байна. Яг юу болоод байна аа? Яагаад Бурхан үг хэлэх арга барилаа өөрчилсөөр байдаг юм бэ? Яагаад энэ бүхнийг хуваагдашгүй нэгэн бүхэл гэж үзэх ёстой вэ? Бурханы үг бодитой биш байж таарах уу? Бурханы үгийг сайтар уншсаны дараа, Бурханы махбод болон Сүнсийг салгах үед махбод нь махан биеийн шинж тэмдэгтэй бие болдог буюу хүмүүсийн хэлдгээр алхаж буй цогцос болдог гэдгийг олж мэдсэн. Бурханы махбод болсон бие нь Сүнснээс ирдэг: Тэр бол Сүнсний биелэл, махбод болсон Үг билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө махбодод амьдардаг. Бурханы Сүнсийг Түүний оршихуйгаас салгахын ноцтой байдал энэ юм. Үүний үр дүнд, хэдийгээр Түүнийг хүн гэж нэрлэдэг ч Тэрээр хүн төрөлхтнийх биш. Түүнд хүний ямар ч шинж тэмдэг байдаггүй, Тэр бол Бурханы Өөрийгөө хувцасласан оршихуй, Бурханы зөвшөөрдөг оршихуй юм. Бурханы үг Бурханы Сүнсийг агуулдаг, Бурханы үг махбодоор шууд илчлэгддэг, түүнчлэн Бурхан махбодод амьдардаг, илүү бодитой Бурхан гэдгийг энэ нь харуулж, улмаар Бурханы оршин тогтнолыг нотолж, Бурханд хандах хүн төрөлхтний тэрслүү байдлын эрин үеийг төгсгөдөг. Бурханыг мэдэх замыг хүмүүст хэлснийхээ дараа Бурхан сэдвээ дахин нэгэнтээ өөрчилж, асуудлын нөгөө талыг барьж авдаг.

“Би орчлон ертөнцийг Өөрийн хөлөөр туулж, харцаа хаяа хязгаарт нь бэлчээж, хүний туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай амтыг амтлан бүх хүний дунд алхсан.” Хэдий энгийн боловч эдгээр үгийг хүн төрөлхтөн амархан ойлгодоггүй. Сэдэв өөрчлөгдсөн ч мөн чанартаа бол хэвээрээ байгаа: Энэ нь мөн л хүмүүст бие махбодтой болсон Бурханыг мэдүүлдэг. Яагаад Бурхан, хүний туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай амтыг амтлана гэж хэлдэг вэ? Яагаад Тэр бүх хүний дунд алхсан гэж хэлдэг вэ? Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр бас бие махбодтой оршихуй. Бие махбодтой оршихуйн хязгаарлалтад баригддаггүй Сүнс орчлон ертөнцийг хөлөөрөө туулж, харцаа хаяа хязгаарт нь бэлчээж чаддаг ба Бурханы Сүнс бүх сансар огторгуйг дүүргэж, нэг туйлаас нөгөө туйлыг нь хүртэл газар дэлхийг хамардаг, Бурханы гараар зохицуулагддаггүй юу ч үгүй, Түүний мөр гараагүй ямар ч газар байдаггүй гэдгийг харуулдаг. Хэдийгээр Сүнс махбод болж, хүн болон төрсөн ч Сүнсний оршин тогтнол нь хүний бүх хэрэгцээг няцаадаггүй; Бурханы оршихуй хэвийн байдлаар хооллож, хувцаслаж, унтаж, оршин сууж, хүмүүсийн хийх ёстой зүйлийг хэвийн байдлаар хийдэг. Гэхдээ дотоод мөн чанар нь өөр болохоор Тэр бусдын ярьдаг “хүн”-тэй адилгүй. Хэдийгээр Тэр хүн төрөлхтний дунд зовдог ч энэ зовлонгоос болоод Сүнсийг орхидоггүй. Хэдийгээр Тэр ерөөгдсөн ч энэ ерөөлөөс болоод Сүнсийг мартдаггүй. Сүнс, оршихуй хоёр чимээгүй зохицон ажилладаг. Сүнс, оршихуй хоёрыг салгаж болохгүй, Тэд хэзээ ч салж байгаагүй, учир нь оршихуй бол Сүнсний биелэл бөгөөд Сүнснээс буюу хэлбэр дүрстэй Сүнснээс ирдэг. Тиймээс махбод дахь Сүнсний хувьд ер бусын байх боломжгүй; өөрөөр хэлбэл, Сүнс ер бусын зүйл хийж чадахгүй буюу Сүнс бие махбодыг орхин явж чадахгүй. Хэрвээ Тэр махан биеэс салаад явсан бол Бурхан бие махбодтой болохын бүх утга учир алдагдах байлаа. Сүнс бие махбодоор бүрэн илэрхийлэгдэх үед л хүн бодитой Бурханыг Өөрийг нь мэдэж чадна, зөвхөн тэр үед л Бурханы хүсэл биелнэ. Бие махбод болон Сүнсийг хүмүүст тус тусад нь танилцуулсныхаа дараа л Бурхан хүний харалган, дуулгаваргүй байдлыг зааж үзүүлсэн: “Гэвч үнэндээ хүн Намайг хэзээ ч таниагүй, Намайг хаа сайгүй явахад ч анзаараагүй.” Нэг талаар Бурхан, Өөрийгөө махбодод сэмхэн нууж, хүмүүст харуулахын тулд ямар нэгэн ер бусын зүйл хэзээ ч хийж байгаагүй гэж хэлж байна; нөгөө талаар Тэр, хүн Өөрийг нь мэддэггүй гэж гомдоллодог. Энд ямар ч зөрчилдөөн байхгүй. Үнэндээ үүнийг дэлгэрэнгүй харвал, Бурхан энэ хоёр талаас Өөрийнхөө зорилгод хүрдгийг харахад хэцүү биш. Хэрвээ Бурхан ер бусын тэмдэг, гайхамшиг үзүүлдэг байсан бол агуу ажил хийх шаардлагагүй байх байв. Тэр зүгээр л Өөрийнхөө амаар хүмүүсийг үхтэл нь харааж, тэд тэр даруй насан эцэслэж, улмаар бүх хүн үнэмших байлаа—гэхдээ энэ нь махбод болсон Бурханы зорилгыг биелүүлдэггүй. Хэрвээ Бурхан үнэхээр ийнхүү үйлдсэн бол хүмүүс Түүний оршин тогтнолд ухамсартайгаар итгэж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тэд үнэхээр итгэж чадахгүй байх байсан бөгөөд түүнчлэн диаволыг Бурхан хэмээн андуурах байв. Үүнээс ч чухал нь, хүмүүс Бурханы зан чанарыг хэзээ ч мэдэж чадахгүй байх байв—энэ нь махбод дахь Бурханы оршихуйн утга учрын нэг тал биш гэж үү? Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэх чадваргүй байсан бол тэрхүү тодорхойгүй Бурхан, тэрхүү ер бусын Бурхан хүмүүсийн дунд үүрд нөлөөлөх байлаа. Ингэвэл хүмүүс өөрсдийнхөө үзэлд эзэмдүүлэх байсан бус уу? Илүү тодорхой хэлэх юм бол диавол Сатан үүнд нөлөөлж байх байсан биш үү? “Яагаад Би эрх мэдлээ буцаан авсан гэж хэлдэг вэ? Яагаад Би, бие махбодтой болох нь маш их утга учиртай гэж хэлдэг вэ?” Бурхан махбод болох мөч нь Өөрийн эрх мэдлийг буцаан авдаг үе юм, мөн Түүний бурханлаг чанар шууд үйлдэхээр гарч ирдэг үе юм. Бүх хүн бодитой Бурханыг аажмаар мэдэж авч, улмаар зүрх сэтгэлд нь буй Сатаны орон зайг бүрмөсөн арилгаад, өөрсдийнхөө зүрх сэтгэл дэх илүү гүн гүнзгий орон зайг Бурханд өгдөг. Урьд нь хүмүүс Бурханыг оюун ухаандаа Сатаны дүрээр харж, гарт баригддаггүй, нүдэнд үзэгддэггүй Бурхан гэж хардаг байсан; гэсэн ч энэхүү Бурхан нь оршин байдгаар зогсохгүй, төрөл бүрийн тэмдэг, гайхамшиг үзүүлэн, чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийн үзэшгүй муухай байдал гэх мэтийн олон нууцыг илчлэх чадвартай гэж тэд итгэсэн юм. Энэ нь, хүмүүсийн оюун ухаан дахь Бурхан бол Бурханы дүр ч биш, харин Бурханаас өөр зүйлийн дүр юм гэдгийг хангалттай нотолдог. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн 0.1 хувийг эзлэхийг хүсдэг гэж хэлсэн. Энэ нь хүмүүсээс шаарддаг Түүний хамгийн өндөр стандарт билээ. Өнгөц талаас нь цааш харвал эдгээр үгэнд бас бодитой тал байдаг. Хэрвээ үүнийг ингэж тайлбарлаагүй бол өөрсдөд нь Бурханы тавьдаг шаардлага хэтэрхий доогуур агаад Бурхан өөрсдийнх нь талаар хэтэрхий бага ойлгодог гэж хүмүүс бодох байв. Энэ нь хүний сэтгэхүй биш гэж үү?

Дээр дурдсан зүйл болон доор буй Петрийн жишээг нийлүүлснээр Петр Бурханыг үнэхээр хэнээс ч илүү сайн мэддэг байсныг олж мэдэж болно, учир нь тэрээр тодорхойгүй Бурханаас нүүр буруулж, бодитой Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлсэн билээ. Түүний эцэг эх Бурханыг эсэргүүцдэг чөтгөрүүд байсан гэдгийг яагаад онцгойлон дурдсан бэ? Петр өөрийн зүрх сэтгэл дэх Бурханыг эрэлхийлж байгаагүйг энэ нь нотолдог. Түүний эцэг эх тодорхойгүй Бурханы төлөөлөгч байсан; Бурхан тэднийг дурдсаны утга учир энэ юм. Ихэнх хүмүүс энэ баримтыг тийм ч их анхаардаггүй. Харин тэд Петрийн залбиралд анхаарлаа төвлөрүүлдэг. Зарим хүний хувьд Петрийн залбирал үргэлж аманд нь, байнга оюун санаанд нь байдаг ч тодорхойгүй Бурханыг Петрийн мэдлэгтэй хэзээ ч харьцуулан үзэж байгаагүй. Яагаад Петр эцэг эхийнхээ эсрэг хандаж, Бурханыг мэдэхээр эрж хайсан юм бэ? Яагаад Петр бүтэлгүйтсэн хүмүүсээс сургамж авахаар өөрийгөө зоригжуулсан бэ? Яагаад тэрээр эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгосон бэ? Бүх эерэг зүйл Бурханаас эхтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжилгүй Түүнээс шууд ирдэг гэдгийг Петр мэдэж авсан юм. Түүний мэдэж авсан Бурхан бол ер бусын Бурхан биш, харин бодитой Бурхан байсан гэдгийг энэ нь харуулдаг. Петр эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход анхаарсан гэж яагаад хэлдэг вэ? Хүмүүс эрин үеүдийн туршид бүтэлгүйтэж байсан нь үндсэндээ тэдэнд зөвхөн итгэл, хайр байсан боловч бодитой Бурханыг мэдэж чадаагүйгээс нь болсон гэдгийг харж болно. Үүний үр дүнд тэдний итгэл тодорхойгүй хэвээр үлдсэн юм. Яагаад Бурхан, Иов Бурханыг мэддэг байсан гэж хэлэлгүйгээр Иовын итгэлийг олон удаа дурддаг вэ, яагаад Бурхан Иовыг Петртэй эн тэнцэхгүй гэж хэлдэг вэ? “Би Таны тухай чихээрээ сонссон: харин одоо нүдээрээ Таныг харж байна” хэмээх Иовын үг, түүнд итгэл л байсан боловч ямар ч мэдлэг байгаагүй гэдгийг харуулдаг. “Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгосон” хэмээх үг ихэнх хүмүүст үргэлж асар олон асуулт төрүүлдэг: Бурханыг мэдэхийн тулд Петрт яагаад товойлгогч хэрэгтэй байсан юм бол? Яагаад тэр Бурханыг шууд мэдэж чадаагүй юм бол? Яагаад тэр Бурханы өршөөл, хайр энэрлийг л мэддэг, мөн Бурхан өөр юу ч ярьдаггүй байсан юм бол? Тодорхойгүй Бурханы бодит бус байдлыг танин мэдсэний дараа л бодитой Бурханы талаарх мэдлэгийг эрж хайх боломжтой; хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханыг арилгах нь эдгээр үгийн зорилго билээ. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл хэрвээ хүмүүс Бурханы жинхэнэ нүүр царайг үргэлж мэддэг байсан бол Сатаны үйл хэргийг ялган таньж чадахгүй байх байв, учир нь “хүн уул давах хүртлээ газрын өндрийг анзаардаггүй” хэмээх түгээмэл хэллэг Бурхан эдгээр үгийг хэлсний утга учрыг харуулдаг. Бурхан Өөрийн татсан жишээгээр үнэнийг хүмүүст илүү гүн ойлгуулахыг хүсдэг учраас өршөөл болон хайр энэрлийг зориуд онцолж, Петрийн амьдарч байсан эрин үе нь Нигүүлслийн эрин үе байсан гэдгийг нотолдог. Өөр өнцгөөс харвал энэ нь, хүнийг хорлож, завхруулдаг диаволын жигшүүрт төрхийг илүү их илчилж, Бурханы өршөөл, хайр энэрлийг бүр ч хурцаар сөргүүлэн тавьдаг.

Бурхан бас Петрийн шалгалтуудын тухай баримтуудыг тоймлож, тэдгээрийн бодит нөхцөл байдлыг дүрсэлж, улмаар Бурханд зөвхөн өршөөл, хайр энэрэл байгаад зогсохгүй, мөн сүр жавхлан, уур хилэн байдаг, амар тайван амьдардаг хүмүүс заавал Бурханы ерөөл дунд амьдарч байх албагүй гэдгийг хүмүүст үзүүлдэг. Шалгалтуудын дараах Петрийн туршлагын талаар хүмүүст хэлж байгаа нь “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх Иовын үгийн үнэн зөв байдлыг бүр ч их нотолдог. Тиймээс энэ нь, Бурханы талаарх Петрийн мэдлэг үнэндээ урьд өмнө байгаагүй түвшинд буюу урьдын эрин үеийн хүмүүсийн хэзээ ч хүрч байгаагүй түвшинд хүрсэн гэдгийг харуулдаг бөгөөд энэ нь бас эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгож, урьд нь бүтэлгүйтсэн хүмүүсийн сургамжийг ашиглан өөрийгөө зоригжуулсных нь үр дүн байлаа. Ийм учраас, Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрсэн бүх хүнийг “үр жимс” гэж нэрлэдэг бөгөөд үүнд Петр багтдаг. Бурханд хандсан Петрийн залбирал нь шалгалтуудын үед түүнд байсан Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг харуулдаг. Гэвч нэг жаахан дутагдал нь тэрээр Бурханы хүслийг бүрэн ухан ойлгох чадваргүй байсан, ийм учраас Петрийн олж авсан Бурханы тухай мэдлэгт үндэслээд Бурхан “хүний зүрх сэтгэлийн ердөө 0.1 хувийг эзэмдэх” шаардлага тавьсан. Бурханыг хамгийн сайн мэддэг байсан хүн болох Петр хүртэл Бурханы хүслийг үнэн зөв ухаарах чадваргүй байсан нь хүмүүст Бурханыг мэдэх эрхтэн байхгүй гэдгийг харуулдаг, учир нь Сатан тэднийг маш их завхруулсан; энэ нь хүний мөн чанарыг бүх хүнд мэдэгддэг. Хүмүүст Бурханыг мэдэх эрхтэн байдаггүй ба Сатан тэдэнд бүрэн дүүрэн нэвчсэн байдаг гэх энэ хоёр урьдач нөхцөл нь Бурханы агуу хүч чадлыг товойлгон харуулдаг, учир нь Бурхан үгтэй л ажилладаг ба өөр ямар ч зүйл хийдэггүй, тийнхүү хүмүүсийн зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг. Яагаад хүмүүс Бурханы хүслийг хангахын тулд 0.1 хувьд хүрэх хэрэгтэй байдаг вэ? Бурхан хүнд энэ эрхтэнийг бүтээгээгүй гэдгээр үүнийг тайлбарлаж болно. Хэрвээ энэ эрхтэн байхгүй байхад хүн Бурханы талаарх зуун хувийн мэдлэгт хүрсэн бол Бурханы хөдөлгөөн болгон хүнд тов тодорхой болох байсан бөгөөд төрөлхийн уг чанараасаа үүдэн хүмүүс даруй Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг илт эсэргүүцэн босох байсан, Сатан ингэж л унасан юм. Иймээс, Бурхан хүмүүсийг хэзээ ч доогуур үнэлдэггүй, учир нь Тэр хүнийг аль хэдийн нэгд нэггүй задлан шинжилж, тэдний талаарх бүх юмыг тов тодорхой мэддэг, бүр цусанд нь хэр их ус холилдсоныг хүртэл яг таг мэддэг. Тэгвэл хүний уг чанар Түүнд хэчнээн илүү тодорхой байх билээ? Бурхан хэзээ ч алдаа гаргадаггүй ба айлдваруудынхаа үгийг туйлын нарийн сонгодог. Тиймээс Петр Бурханы хүслийг үнэн зөв ухаараагүй болон Бурханы талаар хамгийн сайн мэддэг байсны хооронд ямар ч зөрчилдөөн байдаггүй; түүнчлэн энэ хоёр нь хоорондоо ямар ч холбоогүй. Хүмүүсийн анхаарлыг Петрт хандуулахын тулд Бурхан түүнийг жишээ болгон дурдаагүй. Яагаад Иов шиг хүн Бурханыг мэдэж чадаагүй, харин Петр чадсан юм бэ? Хүн үүнд хүрэх чадвартай гэж Бурхан хэлдэг атлаа энэ нь Бурханы агуу хүч чадлаас болдог гэж яагаад хэлдэг юм бэ? Хүмүүс үнэхээр угаасаа сайн гэж үү? Хүмүүсийн хувьд үүнийг мэдэхэд амаргүй байдаг; хэрвээ Би энэ талаар яриагүй бол үүний дотоод утга учрыг хэн ч ухаарахгүй. Эдгээр үгийн зорилго нь хүмүүст ухаарал өгөхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр тэд Бурхантай хамтран ажиллах итгэлтэй байж чадна. Тэр үед л Бурхан хүний хамтын ажиллагааны хамтаар ажиллаж чадна. Энэ нь сүнсний ертөнц дэх бодит нөхцөл байдал, хүний огтхон ч ухан мэдэж чадахааргүй зүйл. Хүмүүсийн зүрх сэтгэлээс Сатаны эзэлдэг байр суурийг таягдан хаяж, тэр байрыг Бурханд өгөх нь Сатаны дайралтыг няцаана гэсэн үг бөгөөд ингэсэн үед л Христ газар дээр бууж ирсэн гэж хэлж болно, тэгсэн үед л газар дэлхий дээрх хаанчлалууд Христийн хаанчлал болсон гэж хэлж болно.

Петр хэдэн мянган жилийн туршид үлгэр дуурайл, жишээ байсаар ирсэн гэдгийг энд дурдсан нь тэр бол үлгэр дуурайл, жишээ байсан гэж зүгээр л хэлэхийн төлөө байгаагүй; эдгээр үг нь сүнсний ертөнцөд явагдаж байсан тулааны тусгал юм. Энэ бүх хугацаанд Сатан хүнд ажиллаж, түүнийг залгин, тэгснээрээ дэлхий ертөнцийг устгаж, Өөрийн гэрчлэлийг алдахад Бурханыг хүргэхээр хий дэмий найдсаар ирсэн. Гэхдээ Бурхан: “Би эхлээд үлгэр дуурайлыг бүтээнэ, ингэснээр Би хүний зүрх сэтгэл дотор хамгийн өчүүхэн байр суурийг эзэлж болох юм. Энэ үе шатанд хүмүүс Миний таалалд ч нийцдэггүй, Намайг ч бүрэн мэддэггүй; гэхдээ Миний агуу хүч чадлаас үүдэн хүмүүс Надад бүрэн захирагдаж, Миний эсрэг тэрслэхээ больж чадна, Би Сатаныг ялахын тулд энэ үлгэр жишээг ашиглана. Өөрөөр хэлбэл, Би хүмүүсийг мэдэлдээ байлгаж байсан Сатаны бүх хүчийг дарахын тулд хүний зүрх сэтгэлд Өөрийн эзэлдэг 0.1 хувийг ашиглана” гэж хэлсэн юм. Иймээс өнөөдөр Бурхан бүх хүн төрөлхтний даган дуурайж, хэрэгжүүлэх үлгэр загвар болгохын тулд Петрийг жишээ болгон дурдсан. Үүнийг эхний хэсэгтэй нийлүүлбэл, сүнсний ертөнц дэх бодит нөхцөл байдлын талаар Бурханы хэлсэн зүйлийн үнэн мөнийг харж болно: “Юмс одоо урьдынх шигээ байхаа больсон: Би бүтээлийн эхлэлээс хойш хүний хэзээ ч үзээгүй зүйлсийг хийж, эрин үеүдийн туршид хүний хэзээ ч сонсож байгаагүй үгийг хэлэх гэж байна, учир нь Би бүх хүн төрөлхтнөөс махбод дахь Намайг мэддэг болооч гэж хүсдэг.” Бурхан Өөрийн үгийг өнөөдөр хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг үүнээс харж болно. Хүмүүс гадна талд юу тохиолдож байгааг л харж чадна, харин сүнсний ертөнцөд яг юу болж байгааг харж чадахгүй тул Бурхан шууд ийнхүү хэлсэн: “Энэ бол Миний удирдлагын алхмууд бөгөөд энэ талаарх өчүүхэн төдий ч таамаг хүмүүст байдаггүй. Би энэ талаар илэн далангүй ярьсан ч хүний оюун санаа нь мунгинасаар байдаг болохоор түүнд нэг бүрчлэн тайлбарлах боломжгүй. Хүний адгийн дорд байдал үүнд оршдог, тийм биз?” Эдгээр үгэн дотор үг бий: Дээр дүрсэлсэнчлэн тулаан сүнсний ертөнцөд болж байгаа гэдгийг тэдгээр нь тайлбарладаг.

Петрийн түүхийг товч дүрсэлсний дараа Бурханы хүсэл бүрэн биелээгүй тул Бурхан Петрийн хэрэг явдлуудтай холбогдуулан хүнд дараах шаардлагыг тавьсан юм: “Орчлон ертөнц болон хязгааргүй уудам огторгуй даяар, тэнгэр, газар дахь бүх зүйл, газар дээрх тоо томшгүй олон зүйл, тэнгэр дэх үй олон зүйл нэг бүрчлэн Миний ажлын сүүлийн үе шатны төлөө бүх хүч чадлаа зориулж байна. Та нар Сатаны хүчээр ийш тийш жолоодуулж, хөндлөнгийн ажиглагчид болж үлдэхийг хүсэхгүй байлгүй дээ?” Петрийн мэдлэгийн тухай уншсаны дараа хүмүүс гүн гүнзгий гэгээрүүлэгддэг ба бүр их үр нөлөө үзүүлэхийн тулд Бурхан хүмүүст садар самуун, эрээ цээргүй байж, Бурханыг мэддэггүй байхын үр дагаврыг харуулдаг; түүнчлэн сүнсний ертөнц дэх тулааны үеэр яг юу тохиолдож байгааг дахин нэг удаа, асар их нарийвчлалтайгаар хүмүүст хэлдэг. Ийм маягаар л хүмүүс Сатанд олзлогдохгүйн тулд илүү сонор сэрэмжтэй болж чадна. Түүнчлэн, хэрвээ хүмүүс энэ удаа унах л юм бол энэ удаа Бурханаар авруулахгүй гэдгийг энэ нь тодорхой болгодог. Хамтад нь авч үзвэл эдгээр анхааруулга нь, Бурханы үгийн талаарх хүмүүсийн сэтгэгдлийг гүнзгийрүүлдэг ба Бурханы өршөөлийг улам их нандигнаж, Бурханы анхааруулгын үгийг илүү их эрхэмлэхэд хүмүүсийг хүргэдэг, ингэснээр хүн төрөлхтнийг аврах Бурханы зорилгыг үнэхээр биелүүлдэг.

Өмнөх: 5-р бүлэг

Дараах: Петрийн амьдралын тухайд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх