5-р бүлэг

Бурхан, тайлбарлахад хэцүү шаардлагыг нь хүмүүст тавих үед, мөн Түүний үг хүний зүрх сэтгэл рүү шууд цохиж, хүмүүс Түүнд эдлүүлэхийн тулд чин сэтгэлээ өргөн барих үед Бурхан хүмүүст тунгаан бодож, шийдвэр гаргаж, хэрэгжүүлэлтийн замыг эрж хайх боломж олгодог. Ийм маягаар Түүний ардууд болох бүх хүн дахин нэгэнтээ шийдвэртэйгээр нударга зангидан, бүхий л оршихуйгаа Бурханд өргөдөг. Магадгүй зарим нь өөрсдийгөө дайчлан шаргуу ажиллахаар бэлдэнгээ төлөвлөгөө зохиож, өдөр тутмын хуваарь гарган, Бурханы удирдлагын төлөвлөгөөнд алдрыг авчирч, үүнийг яаравчлан төгсгөхийн тулд хамаг хүч чадлаа зориулдаг байх. Хүмүүс ийм сэтгэхүй өвөрлөн, гэр орны ажлаа хийж, ярьж, ажиллангаа эдгээр зүйлийг оюун ухаандаа анхааралтай санаж байхад Бурхан: “Миний Сүнсний дуу хоолой бол бүхий л зан чанарын минь илэрхийлэл билээ. Та нар ойлгож байна уу?” хэмээн дахин ярьж эхэлсэн. Хүмүүс хэдий чинээ шийдэмгий байна, Бурханы хүслийг ухаарахаар төдий чинээ цөхрөлтгүй тэмүүлэх бөгөөд Бурхан өөрсдөд нь шаардлага тавихыг төдий чинээ чин сэтгэлээсээ хүсэн тэмүүлнэ. Иймээс Бурхан хүмүүст хүссэн зүйлийг нь өгч, удаан хугацаанд бэлэн байлгасан Өөрийн үгийг тэдний оршихуйн хамгийн гүн хэсэгт оруулах энэ боломжийг ашиглана. Хэдий эдгээр үг бага зэрэг хатуу, ширүүн санагдаж болох ч хүмүүст тэдгээр нь харьцуулахын аргагүй аятайхан сонсогддог. Гэнэтхэн, тэдний зүрх сэтгэлд баяр хөөр төрж, тэнгэрт байсан мэт, эсвэл өөр ертөнц рүү—гаднын ертөнцийн хэрэг явдал хүмүүс рүү цаашид халдан дайрахгүй төсөөллийн жинхэнэ диваажин руу шилжсэн мэт байдаг. Хүмүүс урьдын зуршлаараа гаднаа ярьж, гаднаа үйлддэг тул зүй зохистой үндэс суурь тавьж чадахгүй байх тохиолдлоос зайлсхийхийн тулд хүмүүсийн зүрх сэтгэлдээ шаарддаг зүйл биелмэгц, түүнчлэн тэднийг дүрэлзсэн урам зоригтойгоор ажилдаа явахаар бэлтгэмэгц Бурхан Өөрийнхөө ярих аргыг тэдний сэтгэл санааны байдалд нийцүүлж, тэдний бүх хүсэл тэмүүлэл, зүрх сэтгэлдээ тээдэг шашны зан үйлийг юу ч үлдээлгүйгээр нэгтгэн дүгнэж няцаадаг. Бурханы хэлсэнчлэн: “Энд оршдог ач холбогдлыг та нар үнэхээр харсан уу?” Хүмүүс ямар нэгэн зүйлд шийдвэр гаргахаасаа өмнө юм уу дараа, Бурханы үйлдэл болон үгээс Бурханыг мэдэхэд ихээхэн ач холбогдол өгдөггүй, харин “Би Бурханы төлөө юу хийж чадах вэ? Тэр л гол асуудал!” хэмээн тунгаан бодсоор байдаг. Ийм учраас Бурхан: “Бас та нар Миний өмнө өөрсдийгөө Миний ардууд гэж нэрлэх зүрх зоригтой байдаг—та нарт ямар ч ичгүүр сонжуур байхгүй, эрүүл ухаан бүр ч байхгүй!” гэдэг. Бурхан эдгээр үгийг хэлмэгц хүмүүс даруй ухаараад, цахилгаан гүйдэлд цохиулсан мэт яаравчлан элгээ тэвэрч, Бурханы уур хилэнг хоёр дахь удаагаа өдөөхөөс ихэд айдаг. Үүн дээр нэмээд Бурхан бас: “Эрт орой хэзээ нэгэн цагт, та нар шиг хүмүүс Миний гэрээс таягдан хаягдана! Миний төлөө гэрчлэлд зогссон гэж бодоод Надад бүү ахарх!” гэж хэлсэн. Иймэрхүү үг сонсоод хүмүүс арслан харсан мэт бүр ч их айсан. Тэд зүрх сэтгэлдээ тун сайн мэддэг. Тэд арсланд идүүлэхийг хүсдэггүй, гэхдээ нөгөө талаар хаашаа зугтахаа ер мэддэггүй. Яг энэ хоромд, хүний зүрх сэтгэл доторх төлөвлөгөө ул мөргүйгээр, бүрмөсөн, бүхэлдээ арилдаг. Бурханы үгээр дамжуулан Би хүмүүсийн гутамшигт байдлын тал нэг бүрийг: коллежид элсэх шалгалтдаа унасан, эрхэм дээд туйлын зорилго, аз жаргалтай гэр бүл, гэрэл гэгээтэй ирээдүй гэх мэт нь 2,000 он гэхэд Дөрвөн Шинэчлэлтийн хамтаар бүгд хоосон яриа төдий болж хувираад уран зөгнөлт кинон дахь төсөөллийн үзэгдлийг бүтээсэн хүн шиг толгой нь гудайсан, өөдгүй зан араншинг харж байгаа мэт санагддаг. Энэ нь идэвхгүй элементийг идэвхтэйгээр сольж, идэвхгүй байдалтай байгаа хүмүүсийг Бурханы оноож өгсөн байр сууринд зогсоохын төлөө байдаг. Гойд чухал зүйл бол хүмүүс энэ нэршлийг алдахаас гүнээ айдаг баримт юм; иймээс тэд албан тушаалаа орхихгүй зууралдаж, хэн нэгэн тэдгээрийг нь булаан авах вий гэж ихэд айж байдаг. Хүмүүсийн сэтгэл санааны байдал ийм байх үед Бурхан тэднийг идэвхгүй болно гэж санаа зовдоггүй тул шүүлтийн үгээ байцаалтын үг болгон өөрчилдөг. Тэрээр хүмүүст амьсгаа авах боломж олгоод зогсохгүй, мөн өмнө нь өөрсдөд нь байсан чин эрмэлзлийг одоо авч үзэн, тэдгээрийг хожмын лавлагаа болгон ангилах боломжийг тэдэнд олгодог: Тохиромжгүй зүйлийг өөрчилж болно. Ийм учраас Бурхан Өөрийн ажлыг хараахан эхлээгүй байгаа—энэ нь асар золгүй явдлын дундах өчүүхэн жаахан сайн зол завшаан бөгөөд түүгээр ч үл барам энэ нь тэднийг ялладаггүй. Иймээс би Түүнд үнэнч байдлаа үргэлжлүүлэн өгье!

Дараа нь чи айдсаасаа болж Бурханы үгийг хойш тавих ёсгүй. Бурханд ямар нэгэн шинэ шаардлага байгаа эсэхийг хар. Мэдээж чи иймэрхүү шаардлагыг олж илрүүлнэ: “Энэ цагаас эхлээд чи бүх зүйл дээр хэрэгжүүлэлтийн бодит байдал руу орох ёстой; урьдынхтайгаа адилаар зүгээр дэмий чалчаад юунд ч хүрэхгүй.” Эндээс ч бас Бурханы мэргэн ухаан харагддаг. Бурхан Өөрийнхөө гэрчлэгчдийг үргэлж хамгаалж байсан бөгөөд өнгөрсөн үеийн үгийн бодит байдал төгсгөлдөө хүрэхэд “хэрэгжүүлэлтийн бодит байдлын” талаарх мэдлэгийг хэн ч ухан ойлгож чадахгүй. Энэ нь, Бурханы хэлсэн “Би Өөрөө ажлаа хийдэг” хэмээх үнэнийг батлахад хангалттай. Энэ нь бурханлаг чанараар ажиллахын жинхэнэ утга учиртай холбоотой, бас шинэ эхлэлийн цэгт хүрснийхээ дараа хүн төрөлхтөн Бурханы үгийн жинхэнэ утгыг ухан ойлгох чадваргүй хэвээр байдагтай ч холбоотой. Яагаад гэвэл, урьд нь асар олон хүн Бурханы үгэн дэх бодит байдалтай зууралддаг байсан, харин өнөөдөр тэдэнд хэрэгжүүлэлтийн бодит байдлын талаар ямар ч таамаг байдаггүй, эдгээр үгийн мөн чанарыг ойлгохгүйгээр өнгөц талуудыг нь л ойлгодог. Үүнээс ч чухал нь, өнөөдөр хаанчлалыг байгуулж байгаа учраас хэнд ч хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй, харин Бурханы тушаалыг робот шиг дуулгавартай дагахыг л зөвшөөрдөг. Үүнийг сайн сана! Бурхан өнгөрсөн үеийг сөхөх болгондоо өнөөдрийн бодит нөхцөл байдлын талаар ярьж эхэлдэг; энэ бол өмнө нь болсон зүйл болон дараа нь болсон зүйлийн хооронд гайхалтай ялгааг бий болгодог ярианы хэлбэр бөгөөд ингэснээр илүү дээр үр дүнд хүрч, өнөө үеийг өнгөрсөн үетэй зэрэгцүүлэн тавиад, ийм маягаар энэ хоёрын хоорондох ялгааг хольж хутгахаас зайлсхийх боломжийг хүмүүст олгож чаддаг. Энэ бол Бурханы мэргэн ухааны нэг тал бөгөөд үүний зорилго нь ажлын үр дүнд хүрэхийн төлөө байдаг. Үүний дараа, хүмүүс Бурханы үгийг өдөр бүр идэж, уухаа хэзээ ч бүү мартаг гэсэндээ, мөн үүнээс ч чухал нь тэд өөрсдийгөө мэдэж авч, үүнийг өдөр бүр сурах ёстой хичээл хэмээн үзэг гэсэндээ Бурхан хүмүүсийн муу муухай байдлыг дахин нэгэнтээ илчилдэг.

Эдгээр үгийг хэлснийхээ дараа Бурхан анх зорьж байсан үр нөлөөндөө хүрсэн. Иймээс хүмүүс Түүнийг ойлгосон уу, үгүй юү гэдэгт цаашид анхаарал хандуулахгүйгээр Тэр цөөн хэдэн өгүүлбэрээр үүнийг хальт шүргэн өнгөрдөг, учир нь Сатаны ажил хүмүүстэй ямар ч хамаагүй—энэ талаар хүмүүст ямар ч таамаг байдаггүй. Одоо сүнсний ертөнцийг орхиод, Бурхан Өөрийнхөө шаардлагыг хүмүүст хэрхэн тавьдгийг цааш нь харцгаая: “Өөрийн орон байранд амрангаа Би анхааралтай ажигладаг: Газар дээрх бүх хүн өөрсдийнхөө хувь заяа, ирээдүйн төлөө үймэн бужигнаж, ‘дэлхийг тойрон аялж’, өөд уруугүй яаравчилдаг. Гэвч Миний хаанчлалыг байгуулахад зориулах эрч хүч ганцад нь ч байдаггүй, амьсгаа авах хэмжээний хүчин чармайлт ч байдаггүй.” Эдгээр зугаатай яриаг хүмүүстэй солилцсоныхоо дараа Бурхан тэдэнд мөн л анхаарал хандуулдаггүй, харин Сүнсний өнцгөөс үргэлжлүүлэн ярьж, эдгээр үгээрээ хүн төрөлхтний амьдралын ерөнхий нөхцөл байдлыг бүхэлд нь илчилдэг. Хүний амьдрал ямар ч утгагүй гэдэг нь “дэлхийг тойрон аялж” болон “өөд уруугүй яаравчилдаг” гэдгээс харахад тодорхой юм. Бурханы бүхнийг чадагч аврал байгаагүй бол Хятадын эзэн хааны удмын уруудан мөхөж буй өнөр гэр бүлд төрсөн хүмүүс насан туршдаа бүр ч хий дэмий амьдрах магадлалтай ба энэ дэлхийд ирснээс Үхэгсдийн орон юм уу тамд унах нь тэдний хувьд дээр байх байсан юм. Агуу улаан лууны эрхшээл дор тэд өөрийн мэдэлгүй Бурханд халдсан, тиймээс аяндаа, өөрийн мэдэлгүй Бурханы гэсгээлт дор унасан юм. Энэ шалтгааны улмаас, Бурхан хүмүүст өөрсдийг нь илүү тодорхой мэдүүлэхийн тулд “аварсан” ба “ач тус мэддэггүй” гэдгийг аваад, хооронд нь харьцуулан тавьж, үүнээс Өөрийн авралын нигүүлслийг товойлгогчийг бий болгодог. Энэ нь бүр ч үр ашигтай үр дүнд хүрдэг бус уу? Мэдээж, Бурханы айлдваруудын агуулгаас хүмүүс зэмлэсэн элементийг, авралын болон уриалан дуудсан элементийг, бас бага зэргийн уйтгар гунигийн битүүхэн дохиог мэдэрч чадна гэдгийг Би заавал тодорхой хэлээд байх шаардлагагүй. Эдгээр үгийг уншаад хүмүүс өөрийн мэдэлгүй гуниглаж эхэлдэг ба өөрийн эрхгүй нулимс урсгадаг… Гэхдээ Бурхан цөөн хэдэн уй гашуутай мэдрэмжээс болж хязгаарлагдахгүй, мөн бүхий л хүн төрөлхтний завхралаас болоод Өөрийн ардуудыг сахилгажуулж, тэдэнд шаардлага тавих ажлаа орхихгүй. Үүнээс үүдэн Түүний сэдвүүд өнөөдрийн нөхцөл байдал зэргийг даруй хөндөж, түүнчлэн Өөрийн төлөвлөгөөг үргэлжлүүлэн явуулахын тулд захиргааны зарлигийнхаа сүр жавхланг хүмүүст тунхагладаг. Ийм учраас боломжит бүх хурдаараа үүнийг дагаж, төмрийг халуун байхад нь давтаад Бурхан энэхүү шийдвэрлэх мөчид энэ цагийн үндсэн хуулийг буюу хүмүүс Бурханы хүслийг ойлгохын тулд заалт бүрийг нь хянуур анхааралтай унших ёстой үндсэн хуулийг гаргадаг. Одоо энэ талаар цааш ярих хэрэггүй; хүмүүс зүгээр л илүү анхааралтай унших ёстой.

Өнөөдөр энд байгаа энэ бүлэг хүмүүс та нар бол Бурханы үгийг үнэхээр харж чадах хүмүүс юм. Тэгсэн ч гэсэн Бурханыг мэдэхдээ өнөөдрийн хүмүүс өнгөрсөн эрин үеүдэд байсан ямар ч хүнээс хавьгүй хол хоцорсон. Энэ хэдэн мянган жилийн туршид Сатан хүмүүст хэчнээн их хичээл чармайлт гаргасан нь, мөн түүнчлэн хүн төрөлхтнийг завхруулсан хэмжээ нь асар их болохоор Бурхан хэдий олон үг хэлсэн ч хүмүүс Бурханыг ойлгодоггүй, бас мэддэг ч үгүй, харин өндийн босож, Түүнийг илт эсэргүүцдэг нь эндээс харахад хангалттай тодорхой байна. Иймээс Бурхан өнгөрсөн эрин үеийн хүмүүсийг өнөөдрийн хүмүүстэй үргэлж харьцуулан тавиад мэдрэмжгүй, мулгуу сүүлийнх нь хүмүүст бодитой лавлагаа өгдөг. Хүмүүст Бурханы талаар ямар ч мэдлэг байхгүй учраас, мөн тэдэнд Түүнд итгэх жинхэнэ итгэл дутмаг учраас Бурхан хүмүүсийг чадвар болон эрүүл ухаанаар дутмаг гэж үзсэн; тиймээс Тэр хүмүүст ахин дахин хүлээцтэй хандаж, аврал хайрласан юм. Сүнсний ертөнц дэх тулаан ийм байдлаар явагддаг: Хүн төрөлхтнийг тодорхой хэмжээнд завхруулж, дэлхий ертөнцийг бузар булай, ёрын муу болгосноор хүмүүсийг намаг балчигт хутгаж, Бурханы төлөвлөгөөг нураах нь Сатаны хий хоосон найдлага билээ. Гэхдээ Бурханы төлөвлөгөө нь бүх хүнийг Бурханыг мэддэг хүмүүс болгохын төлөө байдаггүй, харин бүх хүнийг төлөөлөх нэг хэсгийг сонгон авч, үлдсэнийг нь хогийн цэгт хаягдах үйлдвэрлэлийн хаягдал, гологдол бараа болгон орхих явдал юм. Тиймээс хэдийгээр Сатаны үзэл бодлын үүднээс цөөн хэдэн хүнийг эзэмших нь Бурханы төлөвлөгөөг нураах гайхалтай боломж шиг санагддаг ч Сатан мэтийн тийм маанаг амьтан Бурханы санаа зорилгыг мэдэж яахан чадах билээ? Ийм учраас Бурхан: “Энэ дэлхий ертөнцийг харахаас зайлсхийхийн тулд Би нүүрээ халхалсан” хэмээн аль эрт хэлсэн юм. Бид энэ талаар бага зэрэг мэддэг бөгөөд Бурхан хүмүүсээс ямар нэгэн зүйл хийх чадвартай байхыг шаарддаггүй; харин Түүний хийдэг зүйл гайхамшигтай агаад хэмжээлшгүй гэдгийг танин мэдэж, Түүнийг зүрх сэтгэлдээ хүндлэхийг шаарддаг. Хэрвээ хүмүүсийн төсөөлдөг шигээр Бурхан нөхцөл байдлыг нь харгалзан үзэхгүйгээр тэднийг гэсгээдэг байсан бол бүхий л дэлхий ертөнц аль хэдийн мөхчихсөн байх байлаа. Энэ нь яг Сатаны урхинд орсонтой адил байх бус уу? Иймээс Бурхан оюун санаандаа байгаа үр дүнд хүрэхийн тулд Өөрийн үгийг ашигладаг төдий боловч хааяа бодит баримтууд байдаг. “Хэрвээ Би эрдэм чадал, эрүүл ухаан, гүн ойлголт дутуу дулимгийг чинь харгалзан үзээгүй бол та нар бүгдээрээ Миний гэсгээлтийн дунд мөхөж, амьдралаас арчигдах байлаа. Гэсэн хэдий ч, газар дээрх Миний ажил дуусах хүртэл Би хүн төрөлхтөнд хүлээцтэй ханддаг хэвээр байна” хэмээх Түүний үгийн нэг тохиолдол энэ биш гэж үү?

Өмнөх: 4-р бүлэг

Дараах: 6-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх