4-р бүлэг

Бүх хүн сөрөг байдлаас эерэг байдал руу шилжсэнийхээ дараа биеэ тоож, хяналтаа алдахыг болиулахын тулд айлдварынхаа сүүлчийн бүлэгт Бурхан, Өөрийн ардуудад тавих хамгийн өндөр шаардлагынхаа талаар нэгэнтээ ярьсан—Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөний энэ үе шатан дахь Өөрийн хүслийн талаар Бурхан хүмүүст нэгэнтээ хэлсэн—Тэрээр Өөрийнх нь үгийг тунгаан бодож, эцэстээ Бурханы хүслийг хангахаар шийдэхэд нь туслахын тулд тэдэнд боломж олгосон юм. Хүмүүсийн нөхцөл байдал эерэг байх үед Бурхан хэрэг явдлын нөгөө талын тухай асуултуудыг нэн даруй асууж эхэлдэг. Тэрээр хүмүүсийн хувьд танин мэдэхэд хэцүү цуврал асуулт тавьдаг: “Намайг хайрлах та нарын хайр хольцтой юу? Надад өгсөн үнэнч байдал чинь цэвэр, чин сэтгэлийнх байсан уу? Миний талаарх та нарын мэдлэг үнэн байсан уу? Та нарын зүрх сэтгэлд Би хэр их зай эзэлж байсан бэ?” гэх мэт. Энэ догол мөрийн эхний хэсэг дэх хоёр зэмлэлийг үл тооцвол үлдсэн хэсэг нь бүхэлдээ асуултаас бүрддэг. Ялангуяа “Миний айлдварууд та нарын дотор зорьсондоо хүрсэн үү?” гэх нэг асуулт нь тун тохиромжтой юм. Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх хамгийн нууц зүйлийг онож, “Бурханыг гэх хайр минь үнэхээр үнэнч бил үү?” хэмээн өөрсдөөсөө өөрийн эрхгүй асуухад хүргэдэг. Хүмүүс үйлчилж байсан урьдын туршлагуудаа өөрийн эрхгүй зүрх сэтгэлдээ дурсдаг: Тэд өөрсдийгөө уучилдаг, өөрсдийгөө зөвтгөдөг, өөрсдийгөө чухалчилдаг байдал, маадгар, ихэрхүү, бардам занд автсан байлаа. Тэд торонд баригдсан том загас мэт байсан ба энэхүү торонд унасны дараа тэдний хувьд өөрсдийгөө чөлөөлөхөд амаргүй байв. Түүнчлэн тэд байнга цадиггүй байж, Бурханы хэвийн хүн чанарыг үргэлж мэхэлж, хийсэн бүхэндээ өөрсдийгөө эн тэргүүнд тавьдаг байлаа. “Үйлчлэл үзүүлэгч” гэж нэрлэгдэхээсээ өмнө тэд эрч хүчээр дүүрэн барын зулзага шиг байв. Хэдийгээр тэд өөрсдийнхөө анхаарлыг амь руу бага зэрэг хандуулж байсан боловч заримдаа хийсэн дүр үзүүлдэг; боолуудын адилаар Бурханд хайхрамжгүй ханддаг байлаа. Үйлчлэл үзүүлэгч гэж илчлэгдэж байх хугацаандаа тэд сөрөг болж, ард хоцорч, уй гашуугаар дүүрсэн, мөн Бурханы талаар гомдоллож, сэтгэлээр унан толгойгоо унжуулдаг байсан гэх мэт. Тэдний өөрсдийнх нь гайхалтай, сэтгэл хөдөлгөм түүхүүдийн алхам бүр оюун санаанд нь хадгалагддаг. Тэдний хувьд бүр унтахад ч хэцүү болдог ба тэд өдрийн цагийг ухаан мэдрэлгүй өнгөрүүлдэг. Тэд хоёр дахь удаагаа Бурханд таягдуулан хаягдаж, Үхэгсдийн орон руу унасан бөгөөд зугтах чадваргүй байгаа мэт санагддаг. Хэдийгээр Бурхан эхний догол мөрөнд хэдхэн хэцүү асуулт л тавьсан боловч сайтар уншвал, Бурханы зорилго нь асуулт тавихын төлөө л эдгээр асуултыг асуусан хэрэг биш гэдгийг тэдгээр нь харуулдаг; тэдгээрт илүү дэлгэрэнгүй тайлбарлах ёстой, гүн гүнзгий түвшний утга учир агуулагддаг.

Өнөөдөр бол эцсийн эцэст өнөөдөр бөгөөд өчигдөр аль хэдийн өнгөрсөн тул өнгөрснөө дурсан санах ямар ч хэрэггүй гэж Бурхан нэгэнтээ хэлсэн атал яагаад Тэрээр энд байгаа эхний өгүүлбэрт хүмүүсээс асуулт асууж, тэднийг өнгөрснөө дурсан санахад хүргэсэн бэ? Бодоод үз: Яагаад Бурхан өнгөрснөө дурсан санагалзахгүй байхыг хүмүүсээс хүсдэг ч өнгөрснөө эргэн санахыг тэднээс бас хүсдэг юм бэ? Бурханы үгэнд алдаа байдаг юм гэж үү? Эдгээр үгийн эх сурвалж буруу юм гэж үү? Угаасаа Бурханы үгэнд анхаарал хандуулдаггүй хүмүүс тийм гүн гүнзгий асуулт асуухгүй. Гэхдээ одоохондоо энэ талаар ярих хэрэггүй. Эхлээд Би дээр буй “яагаад” гэх эхний асуултыг тайлбарлая. Мэдээж, хоосон үг хэлдэггүй гэдгээ Бурхан нэгэнтээ хэлснийг хүн бүр мэдэж байгаа. Хэрвээ Бурханы амнаас үг гарсан л бол тэдгээрт зорилго болон ач холбогдол бий—энэ нь асуудлын голыг хөнддөг. Хүмүүсийн хамгийн том алдаа дутагдал бол өөрсдийн ёрын муу замыг өөрчлөх чадваргүй байдал болон хуучин уг чанарыг нь өөрчлөхөд хэцүү байдаг явдал юм. Хүмүүст өөрсдийг нь илүү нэгд нэггүй, бодитоор мэдүүлэхийн тулд Бурхан эхлээд тэднээр өнгөрснийг нь дурсан сануулдаг ба ингэснээр тэд өөрсдийгөө илүү гүн гүнзгий эргэцүүлж, тэрчлэн Бурханы ганц ч үг дэмий хоосон байдаггүй, Бурханы бүх үг өөр өөр хүмүүст өөр өөр түвшинд хэрэгждэг гэдгийг мэдэж авч болох юм. Өмнө нь, хүмүүстэй Бурханы харьцаж байсан байдал тэдэнд Бурханы талаар бага зэрэг мэдлэг олгож, Бурханд хандах чин сэтгэлийг нь бага зэрэг үнэнч болгосон. “Бурхан” хэмээх үг хүмүүс болон тэдний зүрх сэтгэлд ердөө 0.1 хувийг л эзэлдэг. Ийм хэмжээнд хүрэх нь Бурхан асар их хэмжээний аврал явуулсан гэдгийг харуулдаг. Энэ бүлэг хүмүүс буюу агуу улаан лууд дарлагдаж, Сатанд эзэмдүүлсэн бүлэгт Бурхан ийм ихийг гүйцэтгэсэн болохоор тэд хүссэнээрээ хийж зүрхэлдэггүй гэж хэлэх нь зүйтэй юм. Яагаад гэвэл, Бурханы хувьд Сатанаар эзэмдүүлсэн хүмүүсийн зүрх сэтгэлийг зуун хувь эзлэх боломжгүй билээ. Дараагийн алхмын үеэр Бурханы талаарх хүмүүсийн мэдлэгийг өсгөхийн тулд Бурхан, өнгөрсөн үеийн үйлчлэл үзүүлэгчдийн нөхцөл байдлыг өнөөдрийн Бурханы ардуудын нөхцөл байдалтай харьцуулж, улмаар хүмүүсийг илүү их ичээх тодорхой ялгааг бий болгосон юм. Бурханы хэлсэнчлэн “өөрсдийн ичгүүрийг нуух газаргүй.”

Тэгвэл Бурхан зүгээр л асуулт тавихын төлөө асуулт асуугаагүй гэж Би яагаад хэлсэн бэ? Эхнээс нь дуустал сайтар уншвал, Бурханы тавьсан асуултуудыг бүрэн тайлбарлаагүй хэдий ч тэдгээр нь бүгд хүмүүсийн Бурханд хандах үнэнч байдал болон Бурханы талаарх мэдлэгийн хэмжээг хэлдэг нь харагддаг; өөрөөр хэлбэл, тэдгээр нь хүмүүсийн өрөвдөлтэй бодит нөхцөл байдлыг хэлсэн ба тэдний хувьд энэ талаар ярихад хэцүү байдаг. Үүнээс, хүмүүсийн биеийн хэмжээ хэтэрхий жаахан, Бурханы талаарх мэдлэг нь хэтэрхий өнгөцхөн, Бурханд хандах үнэнч зан нь хэтэрхий хольцтой, бузар байдгийг харж болно. Бурханы хэлсэнчлэн бараг бүх хүн булингартай усанд загасчилдаг ба тоо бүрдүүлэхийн тулд л тэнд байдаг. Бурхан: “Та нар Миний ардууд байх эрхгүй гэдэгтээ үнэхээр итгэдэг үү?” хэмээн хэлэх үед эдгээр үгийн жинхэнэ утга нь, бүх хүний дундаас нэг нь ч Бурханы ард байхад тохирохгүй гэдэг юм. Гэвч илүү их үр нөлөө үзүүлэхийн тулд Бурхан асуулт асуух аргыг ашигладаг. Энэхүү арга барил нь, хүмүүсийн зүрх сэтгэлийг нэвт сүлбэх хэмжээнд хайр найргүйгээр дайран довтолж, цавчиж, хөнөөж байсан өнгөрсөн үеийн үгээс хавьгүй илүү үр дүнтэй юм. Бурхан: “Та нар Надад үнэнч биш, та нарын үнэнч байдал хольцтой, Би та нарын зүрх сэтгэлд үнэмлэхүй байр эзэлдэггүй… Би чамд нуугдах ямар ч газар үлдээхгүй, учир нь та нарын хэн нь ч Миний ард байхад хангалтгүй” гэх мэтийн муйхар, сонирхолгүй зүйлийг шууд хэлсэн гэж бодоод үз. Та нар энэ хоёрыг харьцуулан үзэж болох бөгөөд агуулга нь адилхан хэдий ч аль алиных нь өнгө аяс өөр. Асуулт ашиглах нь хамаагүй илүү үр дүнтэй. Тиймээс ухаалаг Бурхан эхний өнгө аясыг ашигладаг нь Түүний ярианы ур чадварыг харуулдаг. Энэ нь хүний хүршгүй зүйл тул Бурхан: “Хүмүүс бол Надаар ашиглагддаг багаж хэрэгсэл төдий. Тэдний хоорондох цорын ганц ялгаа гэвэл зарим нь дорд, зарим нь эрхэм нандин байдаг” хэмээн хэлсэнд гайхах юмгүй.

Хүмүүсийг үргэлжлүүлэн уншихын хэрээр Бурханы үг бөөнөөрөө ирж, хүмүүст амьсгаа авах боломж бараг олгодоггүй, учир нь Бурхан хүнд огтхон ч зөөлөн ханддаггүй. Хүмүүсийг дээд зэргээр харамсаж байх үед Бурхан тэдэнд дахин нэгэнтээ ийнхүү анхааруулсан: “Хэрвээ та нар дээрх асуултуудыг огт анзаарахгүй байгаа бол булингартай усанд загасчилж, зүгээр л тоо бүрдүүлж байгааг чинь энэ нь харуулах бөгөөд Миний урьдчилан тогтоосон цагт чи гарцаагүй таягдан хаягдаж, хоёр дахь удаагаа ёроолгүй нүхэнд унана. Энэ бол Миний анхааруулсан үг бөгөөд үүнийг хөнгөн хуумгай авч үзсэн хүмүүс Миний шүүлтэд өртөж, товлосон цагт гай зовлонтой тулгарна.” Ийм үгийг уншаад хүмүүс ёроолгүй нүхэнд хаягдсан үеэ өөрийн эрхгүй боддог: Тэднийг гай гамшиг заналхийлж, Бурханы захиргааны зарлиг удирдаж, өөрсдийнх нь төгсгөл хүлээж байсан ба тэд урт удаан хугацаанд гутарч, хямран, амархан өвдөж, зүрх сэтгэл доторх уйтгар гунигаа өөр хэнд ч хэлж чадахгүй байсан—үүнтэй харьцуулахад тэд махан биеэсээ салсан нь хамаагүй дээр байх байв… Ингэж бодохоороо тэд өөрийн эрхгүй гутардаг. Тэгээд урьд нь ямар байсан, өнөөдөр ямар байгаа, маргааш ямар байхаа бодохоор тэдний зүрх сэтгэл дэх уй гашуу нэмэгдэж, өөрийн эрхгүй дагжин чичирч эхэлдэг тул тэд Бурханы захиргааны зарлигаас улам их айдаг. “Бурханы ардууд” хэмээх нэр томьёо нь бас ярих арга барил байж болох юм гэж тэдэнд санагдахад зүрх сэтгэл дэх баяр хөөр нь нэн даруй гутрал болон хувирдаг. Бурхан тэднийг цохихын тулд гол сул талыг нь ашиглаж байгаа ба энэ мөчид Тэрээр ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлэн, хүмүүсийн оюун санааг үргэлж өдөөн хатгаж, Бурханы үйл хэрэг ойлгохын аргагүй, Бурханд хүрэхийн аргагүй, Бурхан ариун агаад цэвэр, тэд Бурханы ардуудын нэг байхад тохирохгүй хэмээх мэдрэмжийг нь ихэсгэдэг. Үүний үр дүнд тэд хоцорч зүрхлэлгүй, өөрсдийгөө сайжруулахын тулд хичээл чармайлтаа нэмэгдүүлдэг.

Дараа нь хүмүүст сургамж өгч, өөрсдийгөө мэдэж, Бурханыг хүндэлж, Бурханаас эмээхэд тэднийг хүргэхийн тулд Бурхан шинэ төлөвлөгөөгөө эхэлдэг: “Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл олон хүн Миний үгэнд дуулгаваргүй хандаж, улмаар Миний дахин сэргээлтийн урсгалаас зайлуулагдаж, таягдан хаягдсан; эцэст нь тэдний бие мөхөж, сүнс нь Үхэгсдийн орон руу хаягдсан бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд хатуу шийтгэлд өртсөөр байгаа. Олон хүн Миний үгийг дагасан боловч тэд Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн эсрэг явсан … ба зарим нь…” Эдгээр нь бодит жишээ юм. Эдгээр үгэнд Бурхан эрин үеүдийн турш дахь Бурханы үйл хэргийг мэдэгдэхийн тулд Бурханы бүх ардад бодит анхааруулга өгөөд зогсохгүй, мөн сүнсний ертөнцөд тохиолдож байгаа зүйлсийн нэг хэсгийн талаарх дам зураглалыг өгдөг. Энэ нь, Бурханд хандах дуулгаваргүй байдлаас нь ямар ч сайн зүйл гарахгүй гэдгийг хүмүүст мэдэгддэг. Тэд үүрдийн ичгүүрийн тэмдэг болж, Сатаны биелэл, Сатаны хуулбар болно. Бурханы зүрх сэтгэлд, энэ талын утга учир нь хоёрдогч ач холбогдолтой байдаг, учир нь эдгээр үг хүмүүсийг аль хэдийн дагжин чичрүүлж, балмагдуулж орхисон билээ. Үүний эерэг тал нь гэвэл, хүмүүс айн чичрэхдээ ч сүнсний ертөнцийн зарим нэг нарийн учрыг мэдэж авдаг—гэхдээ заримыг нь л олж мэддэг тул Би бага зэрэг тайлбар өгөх ёстой. Сүнсний ертөнцийн хаалганаас, тэнд янз бүрийн сүнс байдгийг харж болно. Гэхдээ зарим нь Үхэгсдийн оронд, зарим нь тамд, зарим нь галт нуурт, зарим нь ёроолгүй нүхэнд байдаг. Энд Би жаахан юм нэмж хэлье. Өнгөцхөн хэлбэл, энэ сүнснүүдийг байгаа газрынх нь дагуу ангилж болно; гэхдээ нарийн ярих юм бол заримтай нь Бурханы гэсгээлт шууд харьцдаг, зарим нь Сатаны хүлээсэнд байдаг ба үүнийг нь Бурхан ашигладаг. Илүү тодорхой хэлбэл, тэдний орчин нөхцөлийн ноцтой байдлаас хамааран гэсгээлт нь өөр байдаг. Одоо Би дахиад жаахан тайлбарлая. Бурханы гарт шууд гэсгээгддэг хүмүүс газар дээр сүнсгүй байдаг ба тэд дахин төрөх боломжгүй гэсэн үг юм. Сатаны эзэмшил дор буй сүнснүүд буюу “Миний дайснууд болсон” гэж Бурханы хэлсэн дайснууд нь газар дэлхийн хэрэг явдалтай холбоотой байдаг. Газар дээрх янз бүрийн муу ёрын сүнснүүд бүгд Бурханы дайсан, Сатаны зарц бөгөөд тэдний оршин тогтнолын учир шалтгаан нь үйлчлэл үзүүлэх, Бурханы үйл хэргийн товойлгогч болохын тулд үйлчлэл үзүүлэх явдал юм. Тиймээс Бурхан: “Энэ хүмүүс Сатанд олзлогдоод зогсохгүй, мөнхийн нүгэлтнүүд болж, Миний дайснууд болсон ба тэд Намайг шууд эсэргүүцдэг” гэж хэлсэн юм. Дараа нь Бурхан ийм төрлийн сүнс ямархуу төгсгөлтэй байх талаар хүмүүст хэлсэн: “Тэд бол Миний уур хилэнгийн оргил дахь Миний шүүлтийн байнууд.” Бурхан бас тэдний одоогийн нөхцөл байдлыг ийнхүү тодруулсан: “Өнөөдөр ч гэсэн тэд сохор хэвээр байж, харанхуй гяндан дотор байсаар байна.”

Бурханы үгийн үнэн зөв байдлыг хүмүүст харуулахын тулд Бурхан бодит жишээг нотолгоо болгон ашигладаг (Түүний ярьдаг Паулын тохиолдол), ингэснээр Түүний анхааруулга хүмүүст илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг. Хүмүүс Паулын тухай ярьсан зүйлийг түүх хэмээн үзэхийг болиулж, өөрсдийгөө хөндлөнгийн үзэгчид хэмээн бодохоос сэргийлэхийн тулд, түүнчлэн Бурханаас сурч авсан, хэдэн мянган жилийн өмнө тохиолдсон зүйлсийн талаар сайрхан бардамнахыг нь болиулахын тулд Бурхан Паулын насан туршийн амьдралын туршлагад анхаарлаа төвлөрүүлдэггүй. Харин Бурхан Паулын үр дагавар болон тэр ямар төгсгөлтэй учирсан, Паул яагаад Бурханыг эсэргүүцсэн, яагаад тэгж төгссөн талаар анхаарлаа хандуулдаг. Бурхан, Паулын сайхан итгэл найдварыг эцэст нь хэрхэн үгүйсгэснээ цохон тэмдэглэж, сүнсний ертөнц дэх Паулын нөхцөл байдлыг шууд ил болгоход анхаарсан юм: “Паулыг Бурхан шууд гэсгээдэг.” Хүмүүс мэдрэлгүй хөшүүн, Бурханы үгээс юу ч ухаарах чадваргүй учраас Бурхан (айлдварын дараагийн хэсэгт) тайлбар нэмж, өөр талтай холбоотой асуудлын талаар ярьж эхэлсэн: “Намайг эсэргүүцдэг (Миний махан биеийг эсэргүүцээд зогсохгүй хамгийн чухал нь Миний үгийг, Миний Сүнсийг, өөрөөр хэлбэл, Миний бурханлаг чанарыг эсэргүүцдэг) хэн боловч Миний шүүлтийг махан биедээ хүртэнэ.” Өнгөцхөн хэлэхэд, эдгээр үг дээрхтэй холбоогүй мэт санагдаж, энэ хоёрын хооронд ямар ч харилцан хамаарал харагддаггүй боловч бүү сандар: Бурханд Өөрийн гэсэн зорилго бий; “дээрх жишээ үүнийг батална” хэмээх энгийн үг нь илт хамааралгүй хоёр асуудлыг харилцан холбодог—энэ нь Бурханы үгийн ухаалаг байдал юм. Тиймээс, Паулын тухай хүүрнэлээр дамжуулан хүмүүсийг гэгээрүүлдэг тул өмнөх болон дараах бичвэрийн хоорондох холбооноос үүдэн, мөн Паулын өгсөн сургамжаар дамжуулан тэд Бурханыг мэдэхээр бүр ч их эрэлхийлдэг бөгөөд эдгээр үгийг хэлснээр Бурханы хүрэхийг хүссэн үр нөлөө яг энэ юм. Дараа нь Бурхан хүмүүсийн амийн оролтыг тусламж болон гэгээрлээр хангах зарим нэг үгийг хэлсэн. Миний хувьд энэ талаар ярих хэрэггүй; эдгээр зүйлийг ойлгоход амархан юм гэж чамд санагдана. Гэхдээ, Бурханы “Намайг хэвийн хүн чанараар ажиллаж байхад ихэнх хүмүүс Миний уур хилэн, сүр жавхлантай аль хэдийн хүчээ үзсэн ба Миний мэргэн ухаан, зан чанарыг аль хэдийн бага зэрэг мэдсэн. Өнөөдөр Би бурханлаг чанараар шууд ярьж, үйлддэг бөгөөд Миний уур хилэн, шүүлтийг өөрсдийн нүдээр харах зарим хүн бас бий; түүнчлэн шүүлтийн эрин үеийн хоёр дахь хэсгийн үндсэн ажил бол Өөрийн бүх ардад Өөрийн махан биеэр хийх үйл хэргийг шууд мэдэгдэж, та нарт бүгдэд нь Өөрийн зан чанарыг шууд харуулах явдал юм” хэмээн хэлсэн үгийг Би тайлбарлах ёстой. Энэ хэдэн үг хэвийн хүн чанар дахь Бурханы ажлыг төгсгөж, шүүлтийн эриний Бурханы ажлын хоёр дахь хэсгийг албан ёсоор эхлүүлдэг, энэ нь бурханлаг чанараар гүйцэтгэгддэг бөгөөд бүлэг хүмүүсийн төгсгөлийг зөгнөдөг. Одоо, Бурханы ардууд болсон үе нь шүүлтийн эриний хоёр дахь хэсэг байсан гэж Бурхан хүмүүст хэлээгүйг тайлбарлаваас зохистой. Харин, энэ хугацаан дахь Бурханы хүсэл, Бурханы хүрэхийг хүссэн зорилго, газар дээрх Бурханы ажлын эцсийн алхмын талаар хэлснийхээ дараа л Тэр, энэ бол шүүлтийн эриний хоёр дахь хэсэг юм гэж тайлбарласан. Үүнд бас Бурханы мэргэн ухаан байгааг хэлэх шаардлагагүй. Хэвтрийн орноосоо дөнгөж босох үедээ хүмүүс үхэх үү, үгүй юу, эсвэл өвчнөөсөө ангижирч чадах уу, үгүй юу гэдэгт л анхаардаг. Тэд жин нэмэх, эсвэл зөв хувцаслах эсэх талаараа огт анхаарал хандуулдаггүй. Тиймээс, өөрсдийгөө Бурханы ардуудын нэг гэдэгт хүмүүс бүрмөсөн итгэх үед л Бурхан Өөрийнхөө шаардлагуудын талаар алхам алхмаар ярьж, өнөөдөр ямар эрин болохыг хүмүүст хэлдэг. Яагаад гэвэл, хүмүүс эдгэснээсээ хойш хэдхэн өдрийн дараа л Бурханы удирдлагын алхмуудад анхаарлаа төвлөрүүлэх эрч хүчтэй болдог тул энэ нь тэдэнд хэлэхэд хамгийн тохиромжтой үе юм. Ойлгосныхоо дараа л хүмүүс задлан шинжилж эхэлдэг: Нэгэнт энэ нь шүүлтийн эриний хоёр дахь хэсэг тул Бурханы шаардлагууд улам хатуу чанд болж, би Бурханы ардуудын нэг болсон. Ийнхүү задлан шинжлэх нь зөв, ийм задлан шинжилгээ нь хүний хүрч чадах зүйл юм; тиймээс Бурхан ярихдаа энэ арга барилыг ашигладаг.

Хүмүүсийг бага зэрэг ойлгомогц Бурхан үг хэлэхийн тулд дахин нэгэнтээ сүнсний ертөнцөд ордог тул тэд дахин нэгэнтээ урхидуулдаг. Энэ цуврал асуултуудын үеэр хүн бүр толгойгоо маажин, будилаад Бурханы хүсэл хаана оршдогийг мэддэггүй, Бурханы аль асуултад хариулахаа мэддэггүй, түүнчлэн Бурханы асуултуудад хариулахдаа ямар хэл ашиглахаа мэддэггүй. Хүн инээх үү, эсвэл уйлах уу хэмээн гайхдаг. Хүмүүсийн хувьд эдгээр үг маш гүн гүнзгий нууцыг агуулж байгаа мэт санагддаг—гэвч бодит баримт яг эсрэгээрээ байдаг. Би энд чамд зориулан бага зэрэг тайлбар нэмсэн нь дээр байх—энэ нь уураг тархийг чинь амраах ба энэ нь энгийн зүйл, тийм ч их бодох шаардлагагүй гэдгийг чи мэдэрнэ. Үнэн хэрэгтээ, олон үг байдаг хэдий ч эдгээр асуултаар дамжуулан хүмүүсийн үнэнч занг олж авах гэсэн Бурханы цорын ганц зорилгыг тэдгээр нь агуулдаг. Гэхдээ үүнийг шууд хэлэх нь оновчтой биш тул Бурхан дахин нэгэнтээ асуулт ашигласан юм. Гэвч Түүний ярианы өнгө нэн зөөлөн, эхний хэсэгт байгаатай огт адилгүй. Хэдийгээр Бурханд байцаагдаж байгаа боловч ийм зөрүүтэй байдал нь хүмүүст тайвшрал авчирдаг. Чи асуулт бүрийг нэг бүрчлэн уншсан нь дээр; эдгээр зүйл ихэвчлэн өнгөрсөнд болсон зүйлтэй хамаатай байдаг бус уу? Энэ цөөн хэдэн асуултад баялаг агуулга бий. Зарим нь хүмүүсийн сэтгэцийн тухай тодорхойлолт юм: “Та нар тэнгэрт байдаг амьдралтай адил газар дээрх амьдралыг эдлэхэд бэлэн байна уу?” Зарим нь Бурханы өмнө хүмүүсийн тавьсан “дайчны тангараг” юм: “Та нар өөрсдийгөө хонь адилаар Надаар нядлуулж, Надаар удирдуулж үнэхээр чадах уу?” Мөн зарим нь хүнд тавих Бурханы шаардлагууд юм: “Хэрвээ Би шууд яриагүй бол чи эргэн тойрныхоо бүх зүйлийг хаяж, өөрийгөө Надаар ашиглуулахыг зөвшөөрч чадах байсан уу? Энэ нь Миний шаарддаг бодитой байдал биш гэж үү? …” Тэдгээр нь бас хүнд хандах Бурханы ятгалга, тайтгаруулалтыг багтаадаг: “Гэсэн ч цаашид эргэлзээнд автахгүй байж, өөрсдийн оролтод санаачилгатай байж, Миний үгийн хамгийн гүнд хүрэхийг Би та нараас шаардаж байна. Энэ нь Миний үгийг буруу ойлгож, Миний утгыг ойлгохгүй байж, улмаар Миний захиргааны зарлигийг зөрчихөөс та нарыг сэргийлнэ.” Эцэст нь Бурхан хүний төлөөх итгэл найдварынхаа талаар ярьдаг: “Миний үгээс та нарын төлөө гэсэн Миний санаа зорилгыг та нар ухаарна гэж Би найдаж байна. Өөрсдийн хэтийн ирээдүйн талаар дахин бүү бод, мөн бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад захирагдана гэж Миний өмнө шийдвэр гаргасан мэт үйлд.” Сүүлчийн асуулт гүн гүнзгий утга учиртай. Энэ нь түлхэц өгч, хүмүүсийн зүрх сэтгэлд сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд чихэнд уясан хонх мэт тасралтгүй дуугаран, мартахын аргагүй байдаг…

Дээрх нь лавлагаа болгон ашиглахад чинь зориулсан цөөн хэдэн тайлбар үг юм.

Өмнөх: 3-р бүлэг

Дараах: 5-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх