283 Эцэст нь би Бурханыг хайрлаж чадах боллоо

I

Таны хайр ариун, чин сэтгэлийнх, эелдэг, үнэнч сэтгэлтэй Та хүн төрөлхтнийг аврахаар махбод болсон.

Даруу, нуугдмал байдал тань ямар хайр татам болохыг би хардаг, хэчнээн хэмжээлшгүйг тань би мэдэрдэг.

Айж, эмээх сэтгэлээр би Таныг ойрхон дагадаг; Таны үг надад тайтгарал авчирдаг.

Бэрхшээл дунд Та надтай хамт зогсдог, Таны шүүлтийн үгээр би цэвэрлэгдэж, аврагддаг.

Эцэст нь би Таныг хайрлаж чаддаг боллоо, өдөр шөнөгүй би Тантай хамт байж, Таны хүслийг ойлгодог.

Хайр татам байдлыг тань харах тусам Төгс Хүчит Бурхан Таныг би мэдэж авдаг.

Та надтай хамт байдаг тул би маш ихийг олж авч, үргэлж баярлан гайхширдаг.

Бүх хайраа Та надад өгдөг, Тантай өнгөрүүлсэн цаг хугацаа маш эрхэм.


II

Таны хайр намайг сэрээж, зүрх сэтгэлийг минь бадраасан, би Таныг хайрлаж, Танд үнэнч байхыг хүсдэг.

Үгээ ашиглан Та намайг шүүж, ариусгадаг, Сатаны нөлөөнөөс бас авардаг.

Таны хайрыг би маш их эдэлсэн; үнэнийг ойлгож, сэтгэлийнхээ угаас Таныг хайрлаж, хүндэлдэг болсон.

Шаналал, цэвэршүүлэлт намайг Танд ойртуулдаг, Таныг алдаршуулах сайхан гэрчлэл хийхээ би тангараглая.

Өдийг хүртэл би Таныг дагаж, үнэн ба амийг олж авсан, урдах зам улам бүр гэгээлэг болдог.

Зөвт, ариун зан чанарыг тань хараад Төгс Хүчит Бурхан Таныг би мэдэж авсан.

Таны нигүүлслээр би өнөөдөр ариусаж, аврагдсан; Танд хэрхэн талархахаа мэдэхгүй байна.

Таны үгийг хэрэгжүүлээд би одоо гэрэлд амьдардаг, Таныг хайрлах хайгуулдаа улам бүр шамдах ёстой.

Өмнөх: 282 Бурханд итгэх итгэлийн тухай онч мэргэн үгс

Дараах: 284 Бурханыг хайрлах замаар алхъя

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх