284 Бурханыг хайрлах замаар алхъя

I

Бурханд итгэх зам хэчнээн бэрх ч бай хамаагүй,

би өөрийн үүргээр Бурханы хүслийг л биелүүлдэг;

ирээдүйд ерөөл хүртэнэ үү, золгүйтэлд өртөнө үү бүр ч хамаагүй.

Бурханыг хайрлахаар шийдсэн тул би эцсээ хүртэл үнэнч байна.

Ямар ч аюул, бэрхшээл ард минь отож байлаа гэсэн,

ямар ч төгсгөл намайг хүлээж байлаа гэсэн,

Бурханы алдрын өдрийг угтахын тулд

Бурханы мөрийг би ойр дагаж, урагш зүтгэдэг.


II

Бурхан маш их санаа зовсон харагддаг.

Бурханы ачааг үүрэлцэхийн тулд би үүргээ яаж биелүүлэх вэ?

Хаанчлалын сайн мэдээг түгээх зам урт удаан, хүнд хүчир.

Бурханыг хайрлахаар сонгох гэдэг нь Түүний даалгаврыг авах ёстой гэсэн үг;

үүргээ сайн гүйцэтгэх нь л Түүнийг үнэхээр хайрлаж байна гэсэн үг.

Бурханд тайтгарал авчрахын тулд би үнэнийг эрэлхийлэхээр шийдсэн.

Бурхан надад амь өгсөн; би угаасаа л туйлын үнэнч байх ёстой.

Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрласнаар л Түүний хайрыг хариулах учиртай.

Хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаг эсэхийг бэрхшээл, шалгалт харуулдаг.

Үнэнийг ойлгодог хүмүүс Түүнд гэрчлэл хийхээр тэмцэх ёстой.

Бэрхшээл, шалгалт хэчнээн их байсан ч бид гэрчлэлд зогссоор байх ёстой.

Үхсэн ч, амьдарсан ч бид энэ амьдралдаа Бурханы төлөө амьдарна.

Өмнөх: 283 Эцэст нь би Бурханыг хайрлаж чадах боллоо

Дараах: 285 Харамсалгүйгээр Бурханыг хайрлах дуу

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх