285 Харамсалгүйгээр Бурханыг хайрлах дуу
I
Хаанчлалд хүрэх зам даваа нугачаа ихтэй.
Би үхэл, амьдралын хооронд
эрүү шүүлт, нулимсан дунд эргэлддэг.
Бурханы хамгаалалтгүйгээр
хэн өнөөдрийг хүрч чадах билээ?
Тэр биднийг эцсийн өдрүүдэд төрүүлсэн;
Христийг дагадаг нь бидний аз.
Бурхан Өөрийгөө даруусган хүн болж,
асар их доромжлол амссан.
Бурханыг хайрлахгүй бол би яаж хүн гэгдэх вэ?
Би харамсахгүйгээр үүрд Бурханыг хайрлана.
Ямар ч шалгалт байсан,
Бурханы үг замыг харуулдаг.
Зүрх минь бачууран уйлдаг.
Бурхан хайр татам гэдгийг би мэднэ.
Зовлон минь хэчнээн их,
цэвэршүүлэлт хэчнээн гүн ч
надад харамсал, гомдол үгүй.
Хүнийг гэх Бурханы хайр хязгааргүй,
Түүний үнэн бидний амь болдог.
Түүний үг нандин, Түүний зан чанар хайр татам.
Би харамсахгүйгээр үүрд Бурханыг хайрлана.
Би Бурханд хайртай тул
Түүнийг дагаж, гэрчлэхдээ харамсахгүй.
Би сул дорой, сөрөг хэдий ч
нулимстайгаар Бурханыг хайрладаг.
Түүнийг ахин уй гашууд автуулахгүйн тулд
би зовж, хайраа Түүнд өгдөг.
Гай зовлонг туулах нь
галаар алтыг шалгахтай адил.
Зүрх сэтгэл минь хатуужсан,
яаж би Түүнд зүрх сэтгэлээ өгөхгүй байж чадах вэ?
Тэнгэрт хүрэх зам бэрх бартаатай,
нулимс их урсах хэдий ч
Би харамсахгүйгээр үүрд Бурханыг хайрлана.
II
Бурханы шүүлт, гэсгээлтээр
зүрх сэтгэл минь байлдан дагуулагдсан.
Шүүгдэж, цэвэршүүлэгдсэн ч би амь олж авсан.
Бурхан үнэнийг өгдөг; өөр би юу хүсэх вэ?
Христ бол үнэн гэдгийг би мэдсэн,
эцсээ хүртэл Бурханыг дагахаар шийдсэн.
Бурхан хүний төлөө зовдог,
хариуд нь би бүх амьдралаа Түүнд зориулна.
Бурханыг хайрлахад би бүхнээ зориулж,
Түүнийг дагахын тулд амиа өгнө.
Би харамсахгүйгээр үүрд Бурханыг хайрлана.
Үнэнч байж, Бурханыг хайрлахаар эрэлхийлбэл
Түүнтэй би нийцтэй байж чадна.
Түүнийг хайрлаж, хүндэлснээр
магтаалыг нь би лавтай хүртэнэ.
Түүний үгийн үнэнийг хэрэгжүүлбэл
Бурхан намайг чиглүүлж, ерөөнө.
Гай зовлон, цэвэршүүлэлтээр
завхрал минь цэвэрлэгддэг.
Бурханыг би шагналгүй хайрлаж,
Түүнийг сэтгэл хангалуун байлгахад зүрхээ зориулна.
Бурханыг мэдэж, үнэнийг олж авбал
амьдрал минь дэмий өнгөрөхгүй.
Би харамсахгүйгээр үүрд Бурханыг хайрлана.
Бурханы ажлаар би үйл хэргийг нь мэддэг.
Зүрх сэтгэл минь асар их баясдаг.
Эцсийн өдрүүд дэх Түүнийг харсан би
насан туршдаа Түүнд үйлчилнэ.
Бурханыг хайрлая гэж л би гуйна.
Түүнийг мэддэг болбол би амиа өгч чадна.
Түүний магтаалыг хүртэхийн тулд
би гологдоход бэлэн байна.
Бурханыг хайрлаж, гэрчлэл хийх нь
үнэхээр алдар суу билээ.
Би харамсахгүйгээр үүрд Бурханыг хайрлана.
Би харамсахгүйгээр үүрд Бурханыг хайрлана.