282 Бурханд итгэх итгэлийн тухай онч мэргэн үгс

I

Бурханд итгэх итгэлийн хамгийн гол хэсэг нь

Бурханы үгийг өдөр бүр унших билээ.

Өдөр тутамд хийх шаардлагатай дасгал нь

Бурханд залбирч, өөрийгөө эргэцүүлэх байдаг.

Итгэлийн гол чухал нь үнэнийг хэрэгжүүлж,

үйлдэлдээ зарчим баримтлах билээ.

Бурханд итгэхдээ баримтлах ёстой мөс чанар чинь

Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх

үүрэгт үнэнч байх юм.

Бурханыг гэх хайр байхад

итгэл чинь жинхэнэ байдаг.

Бурханыг хайрласнаар чи үнэнч, эрхэм болдог.

Бурханыг хайрлаж,

Бурханы төлөө зарлагадсаар байвал

гэмшлийн мэдрэмжийг чи хэзээ ч мэдрэхгүй.

Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс л

Түүнийг гэрчилж, өргөмжилж чадна.

Бурханыг хайрлахаас илүү

утга учиртай, ерөөлтэй зүйл

үгүй билээ, үгүй билээ.


II

Аврал хүртэх зам бол үнэнийг эрэлхийлж,

Бурханы ажилд дуулгавартай байх билээ.

Харьцалт, шүүлтийг нь хүлээн авах нь

Бурханд итгэх итгэлийн суурь хичээл юм.

Хамгийн чухал бодит байдал бол

үнэнд орж, үнэнч байх явдал билээ.

Үнэнд дуулгавартай байхыг үүргээ болго,

Бурханд итгэх итгэлийг хэрэгжүүлэх

дээд зарчим бол энэ.

Бурханыг гэх хайр байхад

итгэл чинь жинхэнэ байдаг.

Бурханыг хайрласнаар чи үнэнч, эрхэм болдог.

Бурханыг хайрлаж,

Бурханы төлөө зарлагадсаар байвал

гэмшлийн мэдрэмжийг чи хэзээ ч мэдрэхгүй.

Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс л

Түүнийг гэрчилж, өргөмжилж чадна.

Бурханыг хайрлахаас илүү

утга учиртай, ерөөлтэй зүйл

үгүй билээ, үгүй билээ.


III

Бурханд итгэх итгэлийн хамгийн том алдаа бол

хүмүүсийг дагаж, шүтэх явдал.

Бурханд итгэхдээ Түүнээс урваж,

эсэргүүцэж болохгүй гэдгийг сана.

Чи Түүнээс эмээж, муугаас зайлах ёстой,

энэ бол Бурханд итгэх насан туршийн зам билээ.

Бурханд итгэх итгэлийн эцсийн зорилго бол

Бурханыг мэдэж, Түүнийг гэрчилж сурах билээ.

Бурханыг гэх хайр байхад

итгэл чинь жинхэнэ байдаг.

Бурханыг хайрласнаар чи үнэнч, эрхэм болдог.

Бурханыг хайрлаж,

Бурханы төлөө зарлагадсаар байвал

гэмшлийн мэдрэмжийг чи хэзээ ч мэдрэхгүй.

Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс л

Түүнийг гэрчилж, өргөмжилж чадна.

Бурханыг хайрлахаас илүү

утга учиртай, ерөөлтэй зүйл

үгүй билээ, үгүй билээ.

Өмнөх: 281 Цаг хугацаа

Дараах: 283 Эцэст нь би Бурханыг хайрлаж чадах боллоо

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх