3. Жинхэнэ Бурханд бас итгэдэг, сүм, чуулганд Бурханыг шүтдэг, бүхий л харагдах байдлаараа маш сүсэг бишрэлтэй харагддаг хүмүүс Иудейн шашин болон Христийн шашинд олон бий. Хэдийгээр зарим хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авдаггүй ч тэд Бурханыг илт эсэргүүцэх юм уу яллах ямар нэгэн зүйл хийгээгүй. Бурхан тэдэн шиг хүмүүсийг аврах болов уу?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Учир нь Бурхан, ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ, “Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн” гэж хэлбэл эцэг эхээ хүндлэх хэрэггүй’ гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’” (Матай 15:4–9).
“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг дагадаг хүн орно. Тэр өдөр олон хүн Надад ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:21–23).
Холбогдох Бурханы үг:
Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол ёрын муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, ёрын муу хүн юм. Зарим хүн ирээдүйд сайхан хүрэх газар олж авахын тулд сайн үйл ашиглахыг хүсдэг, зарим хүн сайн хүрэх газартай болохын тулд сайхан үг яриа ашиглахыг хүсдэг. Бурхан зан авирыг нь харж, үг яриаг нь сонссоныхоо дараа хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог гэж хүн бүр эндүүрэн боддог; тиймээс олон хүн үүнийг далимдуулан Бурханыг мэхэлж түр зуурын ивээл олж авахыг хүсдэг. Ирээдүйд, амралтын байдалд амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, бас Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ биелүүлсэн, Бурханд зориуд захирагдсан хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Хүн нэг бүрийн төгсгөлийг зохицуулах зүй зохистой стандарт Бурханд бий; Тэрээр хүний үг, үйлдэлд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэгэн үед гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Урьд нь Өөрт нь үйлчилснээс болоод Бурхан хүний ёрын муу үйлдэлд яавч өршөөнгүй хандахгүй, мөн Өөрийнх нь төлөө зарлагадан тодорхой цаг хугацааг өнгөрүүлснээс нь болоод хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Ёрын муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хэн ч ёрын муу үйлдлээ нууж, улмаар сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байдаг, шагналын араас хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч ямар нэгэн ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алддаг бол мөн нэгэнтээ Бурханы төлөө үнэнчээр хөдөлмөрлөж байсан энэ хүмүүс эцэстээ Бурханд гэрчлэл хийж чадахгүй, оногдсон үүргээ биелүүлж чадахгүй хэвээр байдаг бол тийм хүмүүс сүйрлийн бай хэвээр байх болно. Товчхондоо бол ёрын муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амь-оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы санаа зорилгыг хангахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний нөхөрлөж, орохоор эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаадаггүй. Өнөөдөр Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы санаа зорилгод нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы санаа зорилгод нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы санаа зорилгын дагуу үйлчилж огт чаддаггүй. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй ба Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь санаа зорилгод нийцдэг үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, үймүүлдэг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн санаа зорилгыг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, тэрслүү байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.
Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы хамгийн шинэ ажлыг мэдэж, Түүний мөрийг дага
Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн авч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авдаг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн төлөө шинэ ажлыг нь хүлээн авдаг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулдаг, үгийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүний эсрэг тэрсэлдэг, үгийг нь хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн авдаг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн авсан тул Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой, мөн үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн санаа зорилгыг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг, үйлдэл хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд зүгээр л дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт байдаггүй, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсэнд гологдсон хүмүүс юм. Тэд махан биеэр алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд зориуд өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэхгүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Хуулийн эрин үеийн Иудейн фарисайчууд, ахлах тахилч нар, хуулийн багш нар Бурханд нэр төдий итгэдэг байсан ч Бурханы замаас нүүр буруулж, тэр ч бүү хэл бие махбодтой болсон Бурханыг цовдолсон. Тэгвэл тэдний итгэл Бурханы сайшаалыг хүртэж чадсан уу? (Үгүй.) Бурхан тэднийг иудейн шашны хүмүүс, шашны бүлгийн гишүүд гэж аль хэдийн тодорхойлсон. Үүний адилаар Бурхан өнөөдөр Есүст итгэдэг хүмүүсийг шашны бүлгийн гишүүд гэж үздэг, ингэснээрээ Тэрээр тэднийг Өөрийнх нь чуулганы гишүүд эсвэл Өөрт нь итгэгчид гэж хүлээн зөвшөөрдөггүй. Бурхан яагаад шашны ертөнцийг ийнхүү ялладаг вэ? Яагаад гэвэл, шашны бүлгийн бүх гишүүн, ялангуяа янз бүрийн урсгалын өндөр түвшний удирдагчид Бурханаас эмээдэг зүрх сэтгэлгүй, Бурханы хүслийг дагадаггүй. Тэд бүгд үл итгэгчид юм. Тэд бие махбодтой бололтод итгэдэггүй, үнэнийг бүр ч хүлээн авдаггүй. Тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажил, эсвэл Түүний илэрхийлдэг үнэнийг хэзээ ч эрж хайж, сураглаж, шинжилж, хүлээн авдаггүй, харин оронд нь эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы ажлыг шууд яллаж, доромжилдог. Тэд Бурханд нэр төдий итгэдэг байж болох ч Бурхан тэднийг Өөрт нь итгэдэг итгэгчид гэж хүлээн зөвшөөрдөггүй нь үүнээс харахад тодорхой байна; Тэр тэднийг мууг үйлдэгчид, тэдний хийдэг зүйл Өөрийнх нь авралын ажилтай ямар ч хамаагүй, тэд бол Өөрийнх нь үгийн гадна байдаг шүтлэггүй хүмүүс гэж хэлдэг. Хэрвээ та нар Бурханд одоогийнх шигээ итгэсээр байвал та нар ч бас шашныг дагагчид болтлоо доройтох өдөр ирэх бус уу? Шашин дотор Бурханд итгэх итгэл аврал хүртэж чадахгүй—яг яагаад тэр вэ? Хэрвээ та нар яагаад гэдгийг нь хэлж чадахгүй бол үнэнийг ч, Бурханы санаа зорилгыг ч өчүүхэн ч ойлгоогүйг чинь энэ нь харуулж байна. Бурханд итгэх итгэлд тохиолдож болох хамгийн эмгэнэлтэй зүйл бол шашин болтлоо доройтож, Бурханд таягдан хаягдах явдал юм. Энэ бол хүний хувьд төсөөлөхийн аргагүй зүйл бөгөөд үнэнийг ойлгодоггүй хүмүүс энэ явдлыг хэзээ ч тодорхой харж чадахгүй. Надад хэл дээ, нэг чуулган үүсгэн байгуулагдсанаасаа хойш урт удаан олон жилийн турш аажмаар Бурханы нүдэнд шашин болж хувираад, нэгэн урсгал болох үед дотор нь байгаа хүмүүс Бурханы авралын бай мөн үү? Тэд Түүний гэр бүлийн гишүүд мөн үү? (Үгүй.) Тэд биш. Жинхэнэ Бурханд нэр төдий итгэдэг атлаа Түүний хувьд шашны хүмүүс гэж тооцогддог энэ хүмүүс ямар замаар явдаг вэ? Тэдний явдаг зам бол Бурханд итгэх итгэлийн далбааг намируулдаг атлаа хэзээ ч Түүний замыг дагадаггүй зам; Түүнд итгэдэг атлаа Түүнийг шүтэн мөргөдөггүй, тэр ч бүү хэл Түүнийг орхидог зам; Бурханд итгэдэг гэж хэлдэг атлаа Түүнийг эсэргүүцдэг, Бурханы нэрэнд, үнэн Бурханд нэр төдий итгэдэг атлаа Сатан болон диаволуудыг шүтэж, хүний аж ахуй эрхэлж, бие даасан, хүний хаанчлал байгуулдаг зам юм. Тэдний явдаг зам энэ. Тэдний явдаг замыг харахад, тэд бол бөөн үл итгэгчид, антихристүүдийн бүлэглэл, Бурханыг онцгойлон эсэргүүцэж, Бурханы ажлыг үймүүлэхээр зорьсон Сатан, диаволуудын бүлэг гэдэг нь тодорхой. Энэ бол шашны ертөнцийн мөн чанар юм. Ийм бүлэг хүмүүс хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэг хамааралтай юу? (Үгүй.) Бурханд итгэгчид хэчнээн олон байлаа ч тэдний итгэлийг Бурхан шашны бүлгийнх гэж тодорхойлсон бол энэ хүмүүс Бурханы ажил болон авралын бай биш бөгөөд Бурхан энэ талаар аль хэдийн сэтгэлдээ шийдсэн—энэ хүмүүс аврагдаж чадахгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Бурханы ажилгүй, удирдамжгүй, Түүнийг огт дуулгавартай дагадаггүй, шүтэн мөргөдөггүй бүлэг хүмүүс Бурханд нэр төдий итгэж болох ч тэдний дагаж, дуулгавартай байдаг хүмүүс нь шашны пастор, ахлагч нар бөгөөд шашны пастор, ахлагч нар мөн чанартаа Сатанд харьяалагддаг, хоёр нүүртэй байдаг. Тиймээс тэдний дагаж, дуулгавартай байдаг зүйл бол Сатан болон диаволууд юм. Зүрх сэтгэлдээ тэд Бурханд итгэх итгэлийг хэрэгжүүлж байгаа боловч үнэндээ хүний явуулгад автаж, хүний зохион байгуулалт, ноёрхолд захирагддаг. Тиймээс, мөн чанарын хувьд тэдний дагаж, дуулгавартай байдаг зүйл бол Сатан, диаволууд, Бурханыг эсэргүүцдэг ёрын муугийн хүчнүүд, Бурханы дайснууд юм. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэгвэл ийм хүмүүс гэмшиж чадах уу? Үгүй, тэд гэмшихгүй. Тэд Бурханд итгэх итгэлийн далбаан дор хүний үйл ажиллагаа, хүний аж ахуй эрхэлж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг бөгөөд эцсийн дүндээ Бурханд жигшигдэн гологдоно. Бурхан энэ хүмүүсийг аврах боломжгүй; тэд гэмшиж чадахгүй бөгөөд Сатанд олзлогдсон тул Бурхан тэднийг Сатанд тушаадаг. Хүний Бурханд итгэх итгэл Бурханы сайшаалыг хүртэх эсэх нь он жилийн уртаас хамаардаг уу? Ямар зан үйл сахиж, ямар дүрэм журам баримталдгаас хамаардаг уу? Бурхан хүний хэрэгжүүлэлтийг хардаг уу? Тэдний тоог хардаг уу? (Үгүй.) Тэгвэл Тэр юуг хардаг вэ? Бурхан бүлэг хүмүүсийг сонгохдоо тэд аврагдаж чадах эсэх, тэднийг аврах эсэхээ ямар үндэслэлээр хэмждэг вэ? Энэ нь тэд үнэнийг хүлээн авч чадах эсэхэд үндэслэдэг; тэдний явдаг замд үндэслэдэг. Хэдийгээр Бурхан Нигүүлслийн эрин үед хүнд одоогийнх шиг олон үнэнийг хэлээгүй, тэдгээр нь төдийлөн тодорхой байгаагүй ч Тэр тухайн үед хүнийг төгс болгож мөн л чаддаг байсан бөгөөд аврагдаж чадах хүмүүс байсаар л байсан. Тэгвэл маш олон үнэнийг сонсож, Бурханы санаа зорилгыг ойлгодог одоогийн эрин үеийн хүмүүс Түүний замыг дагаж, авралын замд орж чадахгүй бол эцэстээ тэдний төгсгөл ямар байх вэ? Тэдний эцсийн төгсгөл Христийн болон Иудаизмын шашинд итгэгчдийнхтэй адилхан байх болно—тэдний нэгэн адилаар, аврагдаж чадахгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм. Хэчнээн олон номлол сонсож, хэр олон үнэнийг ойлгосон чинь хамаагүй—хэрвээ чи хүнийг дагаж, Сатаныг дагасан хэвээр байж, эцэст нь Бурханы замыг дагаж чадахгүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй бол тийм хүмүүс Бурханы жигшин голдог хүмүүс юм. Шашны хүмүүс Библийн асар их мэдлэгийг номлож, зарим сүнслэг хоосон сургаалыг ойлгодог байж болох ч Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Түүний үгийг хэрэгжүүлж, туулж, Түүнийг үнэхээр шүтэн мөргөж чаддаггүй, Түүнээс эмээж, муугаас зайлж ч чаддаггүй. Тэд бүгд хоёр нүүртнүүд бөгөөд Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүмүүс биш. Бурханы нүдээр бол тийм хүмүүс нэг урсгал, хүний бүлэг, хүний бүлэглэл, Сатаны оромжид харьяалагддаг гэж тодорхойлогддог. Нийтдээ тэд бол Сатаны бүлэглэл, антихристүүдийн хаанчлал бөгөөд Бурхан тэднийг бүхэлд нь жигшин голдог.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханаас эмээснээр л хүн авралын замаар алхаж чадна
Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн утгагүй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд хэн ч Түүнийг тойрон гарч чадахгүй. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулж чадахгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг хүлээн авч, Түүний Үгийг дуулгавартай дагах ёстой. Чи үнэн болон амийн хангалтыг хүлээн авч чадахгүй байж зөвхөн ерөөл хүртэх талаар бүү бод. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг бүх хүнийг амиар хангах гэсэндээ Христ эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үед орохын төлөө байдаг, энэ ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи Христийг хүлээн зөвшөөрдөггүй, цаашлаад Түүнийг яллаж, доромжилж, хяхан хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн, иймээс хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн авч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүст тохирох залхаан цээрлүүлэлт бүгдэд илэрхий байдаг. Би бас чамд үүнийг хэлье: Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, эцсийн өдрүүдийн Христийг голдог бол үүний үр дагаврыг өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй. Түүнчлэн тэр үеэс хойш Бурханы сайшаалыг хүртэх боломж чамд хэзээ ч олдохгүй; чи өөрийгөө аврахыг хүссэн ч Бурханы царайг дахин хэзээ ч харж чадахгүй. Учир нь чиний эсэргүүцэж буй зүйл хүн биш, чиний голж буй зүйл зүгээр нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу болохыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаж байгаа биш, харин жигшүүрт нүгэл үйлдэж байна. Иймээс Би бүх хүнд үнэний өмнө араа шүдээ ярзайлган, хумс хуруугаа арзайлгаж, дураараа үг хэлэхгүй байхыг зөвлөж байна, учир нь үнэн л чамд амь авчирч чадна, үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна