1. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах эгч нарын нөхөрлөл, гэрчлэлийг сонссоноор би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэлтэй болсон бөгөөд одоо Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч байна. Гэвч саяхан манай гэр бүлд тааламжгүй, сэтгэл эмзэглүүлсэн зүйл тохиолдсон. Яагаад ийм зүйл тохиолддог юм бол, би үүнийг хэрхэн туулах ёстой вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Эрүүл ухаантай, сэрэмжтэй бай, учир нь та нарын дайсан диавол архирч буй арслан мэт, залгиж болох хэн нэгнийг хайн гэтэн явдаг” (1 Петр 5:8).

“Би гурав дахь хэсгийг гал дундуур гаргаж, мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлж, алтыг шалгадаг шиг шалгана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэднийг сонсоно. Энэ бол Миний ардууд гэж Би хэлнэ. Ехова бол миний Бурхан гэж тэд хэлнэ” (Зехариа 13:9).

“Тэгээд Ехова Сатанд, ‘Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй’ хэмээв. Дараа нь Сатан Еховад хариулж, ‘Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Чамайг орхих болно’ гэв. Тэгээд Ехова Сатанд, ‘Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр’ гэв. Тэгэхэд нь Сатан Еховагийн дэргэдээс явав” (Иов 1:8–12).

“Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд, ‘Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг’ гэв” (Иов 1:20–21).

“Тэгэхэд эхнэр нь түүнд, ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг орхи, тэгээд үх’ гэв. Харин тэр түүнд, ‘Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй юу?’ гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй” (Иов 2:9–10).

Холбогдох Бурханы үг:

Бурхан ажиллаж, нэг хүнийг халамжилж, энэ хүнийг шинжиж, ивээж, сайшаах үед Сатан ч бас тувт салахгүй мөрдөж, тэр хүнийг төөрөлдүүлж, ноцтой хорлохыг хичээдэг. Хэрвээ Бурхан энэ хүнийг олж авахыг хүсвэл Сатан Бурханд саад болж, Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, хохироохоор янз бүрийн хорон арга заль ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы олж авахыг хүсдэг бүх хүнийг тэр өөртөө булааж авч эзэмшихийг хүсдэг, тэднийг хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэр хүмүүс Сатаныг шүтэж, ёрын муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэж, Бурханыг эсэргүүцэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү? Сатан бол маш муу, маш хорон гэж та нар дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар хүн төрөлхтөн хэчнээн муу болохыг харж чадна; бодитой Сатан хэчнээн муу болохыг хараагүй. Гэхдээ Иовын явдал дээр Сатан ямар хорон муу болохыг тодорхой ажигласан. Энэ явдал нь Сатаны зэвүүн царай зүс болон мөн чанарыг тун тодорхой болгосон. Бурхантай тулалдаж, Түүний араас мөшгөхдөө Сатаны зорилго бол Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг эзэмдэж, хянах, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүр нь гаднаасаа хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний үймээнээс үүдэлтэй мэт харагддаг. Гэвч ажлын алхам бүрийн ард, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн үймээн байсан. Та нар дээр хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—үүний ард тэмцэл байдаг… Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй цаг үе гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад хивэг гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсох шаардлагатай байдаг. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй, чи агуу гэрчлэл хийдэггүй хэдий ч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн юм бүхэн Бурханд гэрчлэл хийхтэй холбоотой байдаг. Хэрвээ чи ах эгч нар, гэр бүлийн гишүүд, эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр шүтлэггүй хүмүүс ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд танин мэдэх чадвар байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний санаа зорилгыг харгалзан үзэж, Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусдад харуулж чаддаг. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, Бурханд туйлын үнэнч байх үед энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх бөгөөд энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Хэдийгээр чи агуу ажил хийх чадваргүй ч Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг. Бусад хүн үзлээ хойш тавьж чаддаггүй боловч чи чадна; бусад хүн өөрсдийн бодит туршлагын үеэр Бурханд гэрчлэл хийж чаддаггүй ч чи бодит биеийн хэмжээ болон үйлдлээрээ Бурханы хайрыг хариулж, Түүнд цангинасан гэрчлэл хийж чадна. Зөвхөн үүнийг л Бурханыг бодитойгоор хайрлаж байгаад тооцно. Хэрвээ чи ингэж чадахгүй бол гэр бүлийнхээ гишүүд, ах эгч нарынхаа дунд, эсвэл дэлхийн хүмүүсийн өмнө гэрчлэл хийдэггүй гэсэн үг. Хэрвээ чи Сатаны өмнө гэрчлэл хийж чадахгүй бол Сатан чамайг шоолон инээж, чамайг доог тохуу, тоглоом мэт үзэх болно, тэр үргэлж чамайг шоглож, ухаан мэдрэлийг чинь алдуулна. Ирээдүйд агуу шалгалт чамд тулгарч болзошгүй боловч өнөөдөр хэрвээ чи Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг бол, ирээдүйд хэчнээн агуу шалгалт байгаа нь хамаагүй, чамд юу тохиолдохоос үл хамааран, гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол зүрх сэтгэл чинь тайтгарна, ирээдүйд хэчнээн агуу шалгалттай тулгарсан ч чи айхгүй. Ирээдүйд юу тохиолдохыг та нар харж чадахгүй; өнөөдрийн нөхцөл байдалд л та нар Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Та нар ямар ч агуу ажил хийж чадахгүй—харин бодит амьдрал дээр үгийг нь туулснаар Бурханыг сэтгэл хангалуун болгоход анхаарах ёстой, мөн хүчтэй, цангинасан гэрчлэл хийж, улмаар Сатаныг шившиглэх ёстой. Хэдийгээр махан бие чинь сэтгэл хангалуун бус үлдэж, зовж шаналсан ч чи Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулсан байх болно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлдэг бол Бурхан өмнөх замыг чинь нээж өгнө. Нэг л өдөр агуу шалгалт ирэхэд бусад хүн доош унах боловч чи бат зогсож чаддаг хэвээр байна: Төлсөн төлөөснөөс чинь болж Бурхан чамайг хамгаалах учраас чи бат зогсож, доош унахгүй байж чадна. Энгийндээ чи үнэнийг хэрэгжүүлж, жинхэнээсээ Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол хожмын шалгалтуудын үеэр Бурхан чамайг гарцаагүй хамгаална. Чи мунхаг агаад биеийн хэмжээ бага, дорд хэв чанартай байсан ч Бурхан чамайг ялгаварлахгүй. Чиний санаархал зөв эсэхээс энэ нь хамаарна. Өнөөдөр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг байлаа гэе—чи өчүүхэн нарийн ширийн зүйлд ч анхаарал хандуулж, бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун болгодог—жинхэнээсээ Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, чин сэтгэлээ Бурханд өгдөг, тодорхой харж чадахгүй зарим зүйл байсан ч санаархлаа зөв болгож, Бурханы санаа зорилгыг эрж хайхаар Бурханы өмнө ирж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд бүхнийг хийж чаддаг. Ах эгч нар чинь чамайг голж болох ч зүрх сэтгэл чинь Бурханыг сэтгэл хангалуун болгож, чи махан биеийн таашаалд шунахгүй байгаа. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар хэрэгжүүлбэл агуу шалгалтууд чам дээр ирэх үед хамгаалагдах болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг

Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чамд тохиолддог боловч чи тэдгээрийг хойш тавьж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлдээ бат зогсож буй хэрэг юм. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг мөрдөн мөшгөхгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л чи төгс болгуулж чадна. Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, төөрөгдөл гээд Сатаны бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны үзэшгүй муухай царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, Сатанаас урвах чадварыг чинь төгс болгодог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой

Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдэнд төгс, шулуун шударга байсан ч гэсэн Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, түүнчлэн хүний төлөө гэсэн Бурханы санаа зорилгыг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж боддог юм бүхнийг Бурханы алхмуудын дагуу хүнд оруулж, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан, Бурханы мөн чанарыг ухааруулах, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагадаг болгох, улмаар хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлдаг болгох зорилготой—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явцад хүмүүс аажмаар Сатаны хяналт, буруушаалт, үймээн самуун, дайралтаас ангижирч, эцэст нь Бурханы үг, Бурханы талаарх мэдлэг, Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Бурханаас эмээх байдлынхаа ачаар Сатаны дайралт, буруушаалтуудыг ялан дийлнэ. Зөвхөн тэр үед л тэд Сатаны эрхшээлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж, тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Учир нь ийм хүмүүс шулуун шударга, Бурханд итгэлтэй, дуулгавартай байдаг, Бурханаас эмээдэг, Сатанаас бүрмөсөн салдаг. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж, Бурханаар бүрэн авхуулахыг хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанд соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы санаа зорилго, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй, хайр, үзэн ядалтыг ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг, Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг нандигнаж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй; тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан түүнийг Сатанд гардуулан өгсний утга учир яг энэ билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Хүнийг хангах, дэмжих байнгын ажлынхаа үеэр Бурхан хүнд Өөрийн санаа зорилго, шаардлагыг бүхэлд нь хэлж, Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулдаг. Зорилго нь, хүнийг биеийн хэмжээгээр зэвсэглэж, Бурханыг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг—Сатантай хийх тулалдаанд Бурханаас хүнд өгсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилттай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч, хүний биеийн хэмжээг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулааны эгнээг сэтлэн гарч, Сатаны бүслэлтээс зугтаан амьд гарч чадвал уг туршилтыг давсан байх юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулааны эгнээг орхин явж чадалгүй, Сатанд буулт хийх юм бол уг туршилтыг даваагүй байх болно. Хүний ямар ч талыг Бурхан шалгалаа гэсэн, Түүний шалгалтын шалгуур бол Сатаны дайралтад өртөх үедээ хүн гэрчлэлдээ бат зогсож байна уу, үгүй юу, мөн Сатанд урхидуулсан үедээ Бурханыг хаяж, Сатанд дагаар орж, бууж өгсөн үү, үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу, үгүй юу гэдэг нь Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы түүнд өгсөн зэвсгийг ганцаараа өргөж, Сатаны боолчлолыг ялж, Сатаны найдварыг бүрэн алдуулж, өөрийгөө орхиулж чадах эсэхээс хамаардаг гэж хэлж болно. Хэрвээ Сатан найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авах гэж дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруушааж, үймүүлэхгүй, дахин хэзээ ч түүнийг хэрцгийгээр тарчлаахгүй, дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүнийг л Бурхан үнэхээр авах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхий л үйл явц юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Өмнөх: 9. “Дорнын аянга” бол Төгс Хүчит Бурхан болох эцсийн өдрүүдийн Христийн илрэлт, ажил гэж та нар гэрчилдэг, гэвч би Baidu, Wikipedia гэх мэт алдартай вэбсайтуудаас Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, дайрч давшилж, гутаасан олон нийтлэл уншсан. Baidu дээрх мэдээллийг ХКН хянаж, удирддаг, тийм ч найдвартай биш гэдгийг би мэднэ. Гэхдээ Wikipedia гэх мэт гадаадын вебсайтууд ХКН болон шашны ертөнцийг дагаж та нарыг яллаж ирсэн. Эдгээр вебсайт дээр тавигдсан мэдэгдэл үнэн үү, худал уу гэдгийг би ухаж ойлгож чадахгүй байна.

Дараах: 2. Саяхан, Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нарын нөхөрлөл, гэрчлэлийг сонссоны дараа би сүнсэндээ маш их хангалт, сургамж авч байгаагаа мэдэрсэн. Би Эзэнийг шүтсэн он жилүүдээсээ илүүтэйгээр одоо хавьгүй их зүйлийг ойлгож байна, тиймээс Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэг нь дамжиггүй. Гэвч пастор маань намайг Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж байгааг мэдсэнээс хойш намайг болиулахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Тэр өдөр бүр энэ талаар намайг залхаадаг. Тэр ч байтугай манай гэр бүлээс намайг ажиглаж, Төгс Хүчит Бурханы үгийг уншуулахгүй, чуулганы номлолыг сонсуулахгүй байлгахыг хүссэн байсан. Би дотроо үнэхээр их шаналж байна. Би эдгээрийг хэрхэн туулах ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх