9. “Дорнын аянга” бол Төгс Хүчит Бурхан болох эцсийн өдрүүдийн Христийн илрэлт, ажил гэж та нар гэрчилдэг, гэвч би Baidu, Wikipedia гэх мэт алдартай вэбсайтуудаас Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, дайрч давшилж, гутаасан олон нийтлэл уншсан. Baidu дээрх мэдээллийг ХКН хянаж, удирддаг, тийм ч найдвартай биш гэдгийг би мэднэ. Гэхдээ Wikipedia гэх мэт гадаадын вебсайтууд ХКН болон шашны ертөнцийг дагаж та нарыг яллаж ирсэн. Эдгээр вебсайт дээр тавигдсан мэдэгдэл үнэн үү, худал уу гэдгийг би ухаж ойлгож чадахгүй байна.

Хариулт:

Өнөөдөр агуу улаан лууны ёрын муу хүчнүүд болон шашны нийгмийн антихрист хүчнүүд Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай олон тооны худал яриа зохиож, тэр нь бүр дэлхийд алдартай Википедиа вэбсайтад нийтлэгдсэн. Үнэн замыг судалж байхдаа зарим хүн шууд Википедиа руу орж үздэг: “Би Википедиад итгэдэг. Википедиа үнэн зам гэж хэлбэл би үүнд итгэнэ; тийм биш гэвэл би итгэхгүй.” Энэ хүмүүс Википедиа дээр тулгуурлан аливааг үнэн зам мөн эсэхийг хэмждэг. Энэ нь үнэнтэй нийцдэг үү? Үнэнийг Википедиагаас олж болох уу? Бурханы үгийг Википедиагаас олж болох уу? Википедиаг хянан засварладаг хүмүүс Бурханд итгэдэг үү? Итгэдэггүй. Тэгэхээр Википедиа бол шүтлэггүй хүмүүсийн вэбсайт. Үүнийг шүтлэггүй хүмүүс өөрсдийн цуглуулсан янз бүрийн материалыг ашиглан өөрсдийн өнцгөөс бичиж, хянан засварладаг. Шүтлэггүй хүмүүст үнэн байдаг уу? Шүтлэггүй хүмүүсийн хэлсэн үг баримт болж, үнэнтэй нийцдэг үү? Шүтлэггүй хүмүүсийн вэбсайтад худал үг, тэрс үзэл, буруу ташаа зүйл байхгүй гэж үү? Шүтлэггүй хүмүүс бол Сатаны гүнээ завхруулсан, Бурханаас нүүр буруулсан хүмүүс. Тэд Бурханд итгэдэггүй, итгэгч биш, гол чанар нь диавол Сатаных бөгөөд ердөө л бусдын үгийг давтдаг, тэр нь бөөн худал үг, үнэнд нийцэх ганц ч үг байхгүй. Тэгэхээр шүтлэггүй хүмүүсийн үг бол төөрөгдлөөс өөр юу ч биш. Үүнд эргэлзэж болно гэж үү? Википедиа Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай үнэн баримт, гэрчлэлүүдийг нийтэлдэггүй. Тэд шашны ертөнц болон шашингүй үзэлтэй ХКН-ын засгийн газрын худал үгс, төөрөгдлийг л нийтэлдэг. Ямар гээч вэбсайт вэ? Энэ нь дэлхий ертөнцийн муу хүчийг төлөөлж байгаа бус уу? Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг болон Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчдийн жинхэнэ туршлагын гэрчлэлүүдийг бүх хүн төрөлхтөн эрж хайж, судлахад нь зориулан интернэтэд нийтлээд удаж байна—тэгэхээр яагаад энэ талаар дурддаггүй юм бэ? ХКН-ын засгийн газар үргэлж л Төгс Хүчит Бурханы Чуулганыг зэрлэгээр дарангуйлж, хавчиж байсан. Энэ талаарх бодит баримтыг олон улсын хүний эрхийн байгууллагууд интернэтэд нийтлээд удаж байна. Энэ талаар Википедиа дээр яагаад байхгүй байна вэ? Харин Википедиа Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрийг гутаах гэсэн ХКН-ын засгийн газар, шашны нийгмийн худал үг, оролдлого бүрийг нийтэлдэг. Энэ тэгэхээр буруу мэдээлэл, худал зүйлийг санаатайгаар түгээдэг байгууллага биш гэж үү? Энэ бол хүмүүсийг мэхэлдэг Сатаны арга хэрэгсэл бус уу? Википедиагийн редакторууд шашингүй үзэлтэй ХКН-ын засгийн газар, шашны нийгмийн антихристүүдийн үгийг эхлээд судалж үзэлгүйгээр итгэж, түгээн дэлгэрүүлж байгаа нь хөгийн агаад утгагүй юм. Энэ нь тэдэнд үнэн байхгүй, мөн чанартаа тэд тэнэг, мулгуу, диавол Сатаны төрлийн хүмүүс гэдгийг харуулдаг. Википедиа нь ХКН болон шашны нийгмийг дагаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гутааж, шүүж, ялладаг; тус сайт эцсийн өдрүүдийн Христ, үнэн замыг гутаан доромжилж, Бурханд хараагдсан. Тэгэхээр ХКН болон шашны нийгмийг дагадаг Википедиа ямар асуудлыг илтгэн харуулж байна вэ? Дэлхий ертөнц бараан, ёрын муу, Сатан хүн төрөлхтнийг гүнээ завхруулж, Бурханд дайсагнагч хүч болгосон гэдгийг харуулж байна! Үүгээр мөн Библийн дараах үг биелдэг: “Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг(1 Иохан 5:19). “Энэ бол ёрын муу үеийнхэн(Лук 11:29). Зарим хүн дэлхийн ертөнцийн бараан, хорон муу мөн чанарыг хардаггүй сохор. Үнэн замыг судалж байхдаа тэд Википедиа болон түүний нийтэлдэг диаволын үг, цуу ярианд итгэх магадлал өндөр хэвээр байдаг. Ийм хүмүүс Бурханд итгэдэг хүмүүс мөн үү? Үгүй. Тэд Бурханд итгэж, Бурхан бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь байтугай үнэнийг мэддэггүй. Үнэн замыг судлахдаа тэд Бурханы үгийг эрж хайдаг ч үгүй, Бурханы дуу хоолойг сонсдог ч үгүй, харин диавол Сатаны үгэнд л итгэж, түүний үгийг үнэн гэж үздэг—тэдний итгэдэг зүйл нь диавол Сатан биш гэж үү? Тэгэхээр ийм хүмүүс нь үнэн замыг судалдаг хүмүүс үнэхээр биш. Тэд Сатаны диаволын үг, цуу яриаг сонсонгуутаа хууртаж, газарт ойчдог. Ийм хүмүүс ухаалаг уу? Бурханы хонин сүрэг Түүний дуу хоолойг сонсдог байхад диаволд харьяалагддаг хүмүүс диаволын үгийг сонсдог; тэд Бурханы дуу хоолойг сонсохоос татгалзаж, харин диавол Сатаны үгийг сонсдог. Ийм энгийн алдаа гаргаж байгаа нь тэднийг яалт ч үгүй диавол Сатанд харьяалагддаг мулгуу, мунхаг хүмүүс болгодог!

Бид үнэн замыг судлахдаа Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн ба Бурханы дуу хоолой мөн эсэхийг харах ёстой. Хэрэв эдгээр үг нь үнэн, Бурханы дуу хоолой мөн бөгөөд үнэхээр Бурханы эцсийн өдрүүд дэх илрэлт, ажил мөн бол диавол Сатан юу хэлэх нь хамаагүй бид итгэх ёстой, учир нь Бурхан бол жинхэнэ, Бурханы үг үнэн, Бурханы ажил хэзээ ч буруу байх боломжгүй. Ямар ч хүн буруу байж болно, харин Бурхан бол үгүй; ямар ч хүн худал ярьж, бусдыг мэхэлж болно, харин Бурхан худал хэлдэггүй, Тэр ариун бөгөөд зөвт, Тэр бол үнэн. Тэгэхээр Бурханд үнэхээр итгэж, үнэнийг хайрладаг хүмүүс шүтлэггүй хүмүүсийн хэвлэл мэдээлэл, вэбсайт дахь тайлбараас үл хамааран, аливаа эрх мэдэлтэн юм уу, шашны ертөнцийн дарангуйлал, хавчлага, яллалт, эсэргүүцлээс хамааралгүйгээр зөвхөн тэдгээр үг нь Бурханы дуу хоолой, Бурханы ажил мөн эсэхийг хардаг. Энэ бол Бурханы дуу хоолой мөн гэдгийг тодорхойлсон даруйдаа тэд ямар ч хүн, асуудал, зүйлд хүлэгдэлгүй Бурханыг дагадаг. Ийм хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг бөгөөд тэд яг л Эзэн Есүсийн ийнхүү хэлсэнчлэн ухаалаг охид юм: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). Гэдсээ л цатгахын тулд талх гуйланчлах хэр нь үнэнийг эрж хайдаггүй, итгэдэггүй, үнэнийг хайрладаггүй хүмүүс харин Сатаны диаволын үг, цуу яриаг сохроор сонсож, тэр ч байтугай Сатаныг дагаж эдгээр цуу яриаг тараан, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг улангасан шүүж, ялладаг. Энэ хүмүүс нь илчлэгдсэн үрийн сүүл бөгөөд Бурханы ажил дуусаж, агуу гамшиг бууж ирэх үед таягдуулан, шийтгэгдэж, гамшигт хаягдан гашуудан уйлж, шүдээ хавирах болно. Үүгээр Библид өгүүлсэн зүйл бүхэлдээ биелдэг: “Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан(Хосеа 4:6). ба “Мунхгууд ухаан дутсанаас болж үхдэг” (Сургаалт үгс 10:21).

Өмнөх: 8.Төгс Хүчит Бурханы Чуулган Эзэн Есүс эргэж ирсэн хэмээн гэрчилж, бүх шашин, урсгалын хүмүүст та нар сайн мэдээг түгээдэг. Эзэнд үнэхээр итгэдэг олон хүн чуулганаа орхиж Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн—та нар бусад чуулганаас хонь хулгайлж байгаа хэрэг бус уу?

Дараах: 1. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах эгч нарын нөхөрлөл, гэрчлэлийг сонссоноор би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэлтэй болсон бөгөөд одоо Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч байна. Гэвч саяхан манай гэр бүлд тааламжгүй, сэтгэл эмзэглүүлсэн зүйл тохиолдсон. Яагаад ийм зүйл тохиолддог юм бол, би үүнийг хэрхэн туулах ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх