2. Янз бүрийн шашны урсгал шашны ёслолыг чанд сахидаг мэт одоо харагдах боловч пасторууд нь зөвхөн Библи болон шашны онолоос авсан үг, хэллэгийг номлоход л анхаарч, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт огт байдаггүй. Итгэгчдийн амийг огт хангахгүй байдаг. Тэд Эзэнд олон жилийн турш итгэж ирсэн боловч үнэнийг мэддэггүй, Эзэний үгийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг. Эзэнд итгэх тэдний итгэл шашны итгэл үнэмшлээс өөр юу ч биш болжээ. Өнөөдөр чуулганууд яагаад шашин руу уруудсаныг би ойлгохгүй байна.
Холбогдох Бурханы үг:
Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн төлөө шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулдаг, үгийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй байж, Түүний үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрсѳн тул Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой, мөн үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг, үйлдэл хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд зүгээр л дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт байдаггүй, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биеэр алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд зориуд өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэхгүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
“Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (Mатай 12:6–8). Энд “сүм” гэж юуг хэлж байна вэ? Энгийн үгээр хэлбэл, “сүм” гэж сүр жавхлантай, өндөр барилгыг хэлдэг ба Хуулийн эрин үед сүм нь тахилчид Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “[C383] энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна” гэхдээ “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээжээр, “нэгэн” гэдэг нь бие махбодтой Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байлаа. Тэдгээр үг нь хүмүүст юу хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн—Бурхан аль хэдийн гарсан бөгөөд тэнд ажиллахаа больсон байсан, тиймээс хүмүүс сүмийн гадна Бурханы мөрийг хайж, Түүний шинэ ажилд Түүний алхмыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан бол хуулийн доорх хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үздэг болсон байв. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан учраас шүтээн шүтэлгүй Бурханыг шүт, учир нь Тэр бол дээдийн дээд гэдгийг Эзэн Есүс тэдэнд анхааруулжээ. Тиймээс Тэр: “Би тахилыг бус, өршөөлийг болгооно” гэж хэлсэн юм. Эзэн Есүсийн нүдээр бол хуулийн доорх ихэнх хүмүүс Еховаг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөх үйлийг явуулах гээд байсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ үйл явц нь “шүтээн шүтэх” явдал гэж Эзэн Есүс тодорхойлсон. Эдгээр шүтээн шүтэгч нь сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш, зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал амьдрах газраа алддаг байв. Сүмгүйгээр тэд шүтэн мөргөх газаргүй болж, тахилаа өргөж чадахгүй болдог байлаа. Тэдний амьдрах газар гэгч нь сүмд байрлаж, өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэх боломж олгон, Ехова Бурханыг шүтдэг гэсэн далбаан дор ажилладаг газар юм. Тэдний тахил өргөх гэгч нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор ердөө л өөрсдийнхөө хувийн ичгэвтэр ажлыг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд сүмийг хоргодох газар, тахилыг хүмүүс болон Бурханыг хуурах баг болгон ашигласан учраас Эзэн Есүс хүмүүст анхааруулахын тулд үүнийг хэлсэн. Хэрвээ та нар эдгээр үгийг өнөө үед хамааруулж үзвэл энэ нь адилхан хүчинтэй, адилхан чиг хандлагатай хэвээр байна. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийн туулсан Бурханы ажлаас ялгаатай ажлыг туулсан боловч тэдний уг чанарын мөн чанар нь адилхан.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Хэрвээ хүмүүс итгэхдээ үнэнийг дагаж мөрдөх дүрэм журам хэмээн үздэг бол тэдний итгэл шашны зан үйл болж болзошгүй юу? Ийм шашны зан үйл болон Христийн шашны хоорондох ялгаа юу вэ? Тэдний хэлдэг зүйл илүү гүн, илүү дэвшилтэт байж болох ч итгэл нь ердөө л цогц дүрэм журам, нэг төрлийн зан үйл болсон бол Христийн шашин болсон гэсэн үг бус уу? (Тийм ээ, тэгсэн үг.) Хуучин болон шинэ сургаалын хооронд ялгаа байдаг боловч хэрвээ сургаал нь нэг төрлийн онолоос цаашгүй бөгөөд зүгээр л хүмүүст зориулсан нэг төрлийн зан үйл, хоосон сургаал болсон бол—түүнчлэн тэд үүнээс үнэнийг олж авч, эсвэл үнэний бодит байдалд орж чадахгүй бол тэдний итгэл Христийн шашинтай яг адилхан бус уу? Мөн чанартаа энэ нь Христийн шашин биш үү? (Тийм ээ, мөн.) Тиймээс та нар үйлдэл, үүргийн гүйцэтгэлдээ ямар зүйл дээр Христийн шашинд итгэгчидтэй адилхан юм уу төстэй үзэл бодолтой, байр байдалтай байдаг вэ? (Дүрэм журам мөрдөхдөө, үг сургаалаар зэвсэглэхдээ.) (Сүнслэг, сайн ааш авиртай, үнэн сүсэгтэй, даруухан харагдахад анхаарлаа төвлөрүүлэхдээ.) Гаднаа чи сайн зан авиртай байхаар хичээж, нэг төрлийн сүнслэг төрхтэй дүр үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, сүнслэг сургаал хэлж, сүнсний хувьд зөв зүйл хэлж, хүний үзэл төсөөлөлд харьцангуй магтууштай байдаг зүйл хийж, сайн санаатай дүр үзүүлдэг. Та нар өндрөөс үг үсэг, хоосон сургаал хэлж, сайныг хий, сайн хүмүүс бол, үнэнийг ойлго гэж хүмүүст сургадаг; та нар өөрсдийгөө сүнслэг хэмээн дөвийлгөж, хэлдэг хийдэг бүхэндээ өнгөцхөн сүнслэг байдал гаргадаг. Гэвч хэрэгжүүлэлтдээ та нар үнэнийг хэзээ ч эрж хайгаагүй; асуудалтай тулгармагцаа бүхэлдээ хүний хүслийн дагуу үйлдэж, Бурханыг хойш тавьдаг. Та нар үнэний зарчмуудын дагуу хэзээ ч үйлдээгүй, үнэнд юу ярьдгийг, Бурханы хүсэл юу болохыг, хүнээс шаарддаг Түүний стандарт юу болохыг хэзээ ч ойлгоогүй—эдгээр асуудлыг хэзээ ч ноцтойгоор авч үзээгүй, эсвэл эдгээрийг анхаараагүй. Хүмүүсийн ийм гадна талын үйлдэл, дотоод байдал буюу энэ төрлийн итгэл нь Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа явдал мөн үү? Хүмүүсийн итгэл, үнэний эрэл хайгуулын хооронд ямар ч холбоо байхгүй бол тэд Бурханд итгэдэг үү, эсвэл үгүй юу? Үнэнийг эрэлхийлэхтэй ямар ч холбоогүй байсан хүмүүс Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, чин сэтгэлээсээ Бурханаас эмээн хүндэлж, жинхэнээсээ муугаас зайлж үнэхээр чадах уу, үгүй юу? (Чадахгүй.) Тэгвэл ийм хүмүүсийн гаднах зан авир ямар байдаг вэ? Тэд ямархуу замаар алхаж чадах вэ? (Фарисайчуудын замаар.) Тэд юугаар өөрсдийгөө зэвсэглэн өдөр хоногийг өнгөрөөдөг вэ? Үг үсэг, онолоор зэвсэглэдэг биш үү? Тэд фарисайчуудтай, Бурханд үйлчилдэг гэгддэг хүмүүстэй улам адилхан болж, улам сүнслэг болох гэсэндээ өөрсдийгөө үг үсэг, онолоор зэвсэглэн гоёж, өдөр хоногоо өнгөрөөдөг бус уу? Энэ бүх аргын үндсэн шинж нь яг юу юм бэ? Бурханыг шүтэн мөргөх үү? Түүнд итгэх жинхэнэ итгэл үү? (Үгүй, тийм биш.) Тэгвэл тэд юу хийж байгаа юм бэ? Тэд Бурханыг мэхэлж байна; тэд ердөө л үйл явцын алхмуудыг туулж, шашны зан үйл үйлдэж байгаа юм. Тэд итгэлийн туг дарцаг хийсгэн, шашны зан үйл үйлдэж, ерөөгдөх зорилгодоо хүрэхийн тулд Бурханыг мэхлэхээр оролдож байгаа. Тэд Бурханыг огт шүтэн мөргөдөггүй. Эцэстээ ийм бүлэг хүмүүс чуулган доторх Бурханд үйлчилдэг гэгддэг, мөн Бурханд итгэж, Бурханыг дагадаг гэгддэг хүмүүсийн яг адилаар төгсөх бус уу?
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханаас эмээснээр л хүн авралын замаар алхаж чадна
Еховад итгэсэн хүмүүсийн шашинд Бурхан ямар нэр өгсөн бэ? Иудейн шашин. Тэд нэг төрлийн шашны бүлэг болсон юм. Тэгвэл Есүст итгэдэг хүмүүсийн шашныг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? (Христийн шашин.) Бурханы нүдээр бол Иудейн шашин болон Христийн шашин нь шашны бүлгүүдийг төлөөлдөг. Бурхан тэднийг яагаад ингэж тодорхойлдог вэ? Шашны тэдгээр байгууллагын гишүүн болох бүх хүний дунд Бурханаас эмээж, муугаас зайлан, Түүний хүслийг биелүүлж, Түүний замыг дагадаг хүн бий юу? (Байхгүй.) Энэ нь үүнийг тодорхой болгож байна. Бурханы нүдээр, Өөрийг нь нэр төдий дагадаг хүмүүс бүгд, итгэгч хэмээн Түүний хүлээн зөвшөөрдөг хүмүүс мөн байж чадах уу? Тэд бүгд Бурхантай холбоотой юу? Тэд бүгд Бурханы авралын бай байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл та нар шашны бүлэг хэмээн Бурханы үздэг зүйл болж бууран доройтох өдөр ирэх үү? (Тэгэх боломжтой.) Шашны бүлэг болж буурна гэдэг санаанд багтамгүй байна. Хэрэв хүмүүс Бурханы нүдээр шашны бүлгийн нэг хэсэг болбол Түүгээр авруулах уу? Тэд Түүний гэрийнх мөн үү? (Үгүй, биш.) Тэгвэл нэгтгэн дүгнэх гээд оролдоцгооё: Жинхэнэ Бурханд нэр төдий итгэдэг атлаа шашны бүлэгт харьяалагддаг хэмээн Бурханы үздэг энэ хүмүүс ямар замаар алхдаг вэ? Ийм хүмүүс Бурханы замыг хэзээ ч дагалгүйгээр итгэлийн туг дарцаг хийсгэн, Бурханд итгэдэг атлаа хэзээ ч Түүнд шүтэн мөргөлгүйгээр, харин ч Бурханыг орхих замаар алхдаг гэж хэлж болох уу? Өөрөөр хэлбэл, тэд Бурханд итгэх замаар алхдаг мөртөө Түүнийг хаяж, Түүний замыг дагахгүй байх замаар алхдаг; тэдний зам бол Бурханд итгэдэг ч Сатаныг шүтэж, диаволыг шүтэж, өөрсдийн удирдлагыг хэрэгжүүлэхээр оролдож, өөрсдийн гэсэн хаант улсыг байгуулахаар хичээх зам юм. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Ийм хүмүүс хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэгэн холбоотой юу? (Холбоогүй.) Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлгийн хүмүүсийн итгэл хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь аль хэдийн тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд хүнийг хэлбэр төдий, нэр төдий дагадаг боловч мөн чанартаа хэнийг дагадаг вэ? Тэд сэтгэлийнхээ угт Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, зохицуулалт, хяналтад орсон байдаг. Тэд диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэд гэмших чадвартай юу? (Үгүй.) Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврах боломжгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэр чигтээ Сатаны гарт байдаг. Итгэлдээ Бурханаар сайшаагдах эсэхэд чинь Түүнд хэдэн жил итгэсэн чинь хамаатай юу? Чиний мөрддөг зан үйл, дүрэм журам хамаатай юу? Бурхан хүмүүсийн хэрэгжүүлэх арга барилыг хардаг уу? Тэр хэдэн хүн байгааг хардаг уу? Тэрээр хүн төрөлхтний нэг хэсгийг сонгочихсон; тэднийг аварч болох, аврах ёстой эсэхийг Тэр яаж хэмждэг вэ? Тэр энэхүү шийдвэрийг энэ хүмүүсийн алхдаг замд үндэслэдэг… Чи хэчнээн их номлол сонссон ч бай, эсвэл хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай, эцсийн эцэст хүмүүс болон Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол тийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог ийм хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг, олон үнэнийг ойлгож авсан байж болох ч Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; тэд Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашны нэг хэсэг, ердөө хүмүүсийн бүлэг—хүмүүсийн бүлэглэл—Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд энэ хүмүүсийг Бурхан туйлын их үзэн яддаг.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханаас эмээснээр л хүн авралын замаар алхаж чадна