1. Өнөөдөр пасторуудын номлолд гэрэл гэгээ байхгүй байна гэж шашны ертөнцийн олон хүнд санагддаг. Итгэгчдийн итгэл бөхөж, хүмүүс зөвхөн бие махбодын таашаалын талаар ярьж, дэлхийн чиг хандлагаар хөөцөлдөж, зарим нь бүр чуулганд бизнес хийж байгааг тэд харж байна. Тэд өөрсдийнх нь чуулган хуурамч чуулган байх вий, Эзэн эргэж ирээд өөрсдийг нь орхих вий гэдэгт санаа зовдог. Гэхдээ мөн Библийн уралдаан, Ариун нөхөрлөл, янз бүрийн баяр наадам тэмдэглэх гэх мэт маш хөөр хөгжөөнтэй арга хэмжээг зохион байгуулдаг тул чуулган нь хуурамч чуулган байх боломжгүй гэж итгэдэг хүмүүс бий. Тэгэхээр бид хуурамч чуулгануудыг хэрхэн таних ёстой вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Есүс Бурханы сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээ болон тагтаа худалдагсдын сандлыг хөмрөөд тэдэнд, ‘Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг; гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож’ гэлээ” (Матай 21:12–13).

“Би чиний үйлсийг, чи халуун ч биш, хүйтэн ч биш гэдгийг мэднэ: Чамайг хүйтэн эсвэл халуун байгаасай гэж Би хүсдэг. Гэвч чи халуун ч биш, хүйтэн ч биш бүлээн учраас Би чамайг амнаасаа нулимж гаргах болно. Учир нь чи, ‘Би баян, эд хөрөнгө ихтэй тул дутагдах зүйл байхгүй’ гэдэг; чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэддэггүй” (Илчлэл 3:15–17).

“Тэр чанга дуугаар хашхиран, ‘Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэгээд энэ нь чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнодог газар, бүх бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна. Учир нь бүх улс орон түүний завхайрлын хилэнт дарснаас ууж, газар дэлхийн хаад түүнтэй завхайрч, газрын худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжжээ’ гэв” (Илчлэл 18:2–3).

Холбогдох Бурханы үг:

Хэвийн сүнслэг амьдрал нь залбирах, магтан дуу дуулах, чуулганы амьдралд оролцох, Бурханы үгийг идэж, уух гэх мэт хэрэгжүүлэлтээр хязгаарлагддаггүй. Харин ч энэ нь шинэ, эрч хүчтэй сүнслэг амьдралаар амьдрахтай холбоотой. Хэрхэн хэрэгжүүлдэг чинь биш, харин хэрэгжүүлэлт чинь ямар үр дүнд хүрдэг нь чухал юм. Тийм хэрэгжүүлэлт үнэндээ ямар нэг үр нөлөөтэй эсэх, жинхэнэ ойлголтод хүргэдэг эсэхээс үл хамааран залбирах, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух, эсвэл тунгаан бодох нь хэвийн сүнслэг амьдралтай зайлшгүй холбоотой гэж ихэнх хүн итгэдэг. Ийм хүмүүс үр дүнг нь огтхон ч бодолгүйгээр өнгөц журмыг дагахад анхаардаг. Тэд бол шашны зан үйлэнд амьдардаг хүмүүс болохоос чуулган дотор амьдардаг хүмүүс биш бөгөөд хаанчлалын ардууд бүр ч биш юм. Тэдний залбирал, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух нь бүгд ердөө л шахалт шаардлагаар, чиг хандлагаас хоцрохгүйн тулд дүрэм журам дагаж байгаа болохоос дуртайяа, бас зүрх сэтгэлээсээ ч хийж байгаа биш юм. Энэ хүмүүс хэчнээн их залбирч, дуулсан ч хичээл зүтгэл нь ямар ч үр дүнгүй болно, учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл нь ердөө л шашны зан үйл, дүрэм журам байдаг, тэд үнэндээ Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа юм биш. Тэд хэрхэн хэрэгжүүлж байгаагаа сүр болгоход л анхаардаг бөгөөд Бурханы үгийг дагаж мөрдөх дүрэм гэж авч үздэг. Ийм хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлэхгүй байгаа, зүгээр л махан биеийн хүслийг хангаж, бусад хүмүүст харуулах гэж гүйцэтгэж байгаа. Эдгээр шашны дүрэм, зан үйл бүгд Бурханаас биш хүнээс гаралтай. Бурхан дүрэм дагадаггүй, ямар нэг хуульд ч захирагддаггүй. Харин ч Тэр өдөр бүр шинэ зүйл хийж, бодитой ажил бүтээдэг. Өдөр бүр өглөөний үйл ажиллагаанд оролцох, үдшийн залбирал болон хоолны өмнөх талархлын залбирал өргөх, бүх зүйлд талархах гэх мэт хэрэгжүүлэлтээр өөрсдийгөө хязгаарладаг Гурван-Өөрөө Сүмийн хүмүүс шиг тэд үүнийгээ хэчнээн их, хэчнээн удаан хийсэн ч тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Хүмүүс дүрэм журам дунд амьдарч, зүрх сэтгэл нь хэрэгжүүлэлтийн арга барил дээр төвлөрсөн байх үед Ариун Сүнс ажиллаж чадахгүй, учир нь тэдний зүрх сэтгэл дүрэм журам, хүний үзлээр дүүрэн байдаг. Иймээс Бурхан хөндлөнгөөс оролцож, тэдэн дээр ажиллах боломжгүй байдаг ба тэд зөвхөн хууль дүрмийн хяналт дор үргэлжлүүлэн амьдарч л чадна. Ийм хүмүүс Бурханы магтаалыг хүртэж үүрд чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэвийн сүнслэг амьдралын талаар

Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн төлөө шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулдаг, үгийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй байж, Түүний үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрсѳн тул Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой, мөн үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг, үйлдэл хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд зүгээр л дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт байдаггүй, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биеэр алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд зориуд өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэхгүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийг хүсдэг бөгөөд Өөрийнх нь хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрдөг, мэддэг хүмүүсийг хүсдэг. Та нарыг ухаалаг охид байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ухаалаг охид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлсийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг энэ бүлэг хүмүүсийг Бурхан аль эрт урьдчилан тогтоосон бөгөөд хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй. Энэ бүхэн нь Бурханы ажлаас, Бурханы урьдчилан тогтоолт, сонголтоос, мөн Бурханы нигүүлслээс болж байгаа; хэрвээ Бурхан үг хэлж, Өөрийн үгийг айлдаагүй бол та нарын нөхцөл байдал өнөөдрийнх шиг байж чадах уу? Тиймээс Бурханд бүх алдар, магтаал нь байх болтугай, учир нь энэ бүхэн Бурхан та нарыг өргөснөөс болж байгаа юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Хүний оролтын явцад амьдрал ямагт уйтгартай байж, залбирах, Бурханы үгийг идэж уух, цуглаан хийх гэх мэт сүнслэг амьдралын нэгэн хэвийн элементээр дүүрэн байдаг тул хүмүүст Бурханд итгэх нь их баяр баясал огт өгдөггүй мэт цаг ямагт санагддаг. Ийм сүнслэг үйл ажиллагаа нь Сатаны завхруулсан, хүн төрөлхтний анхдагч зан чанарт үндэслэн явагддаг. Хүмүүс зарим үед Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж чаддаг ч анхдагч сэтгэлгээ, зан чанар, амьдралын хэв маяг, зуршил нь тэдний дотор үндэслээтэй хэвээр байдаг тул уг чанар нь өөрчлөгдөлгүй үлддэг. Хүмүүсийн хийдэг мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан хамгийн их үзэн яддаг ч олон хүн тэдгээрийг мөн л орхиж чадалгүй, ийм мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан зарлигдсан гэж бодож байдаг бөгөөд өнөөдөр ч тэдгээрээс хараахан бүрэн ангижраагүй байна. Хурим найр, сүйт бүсгүйн хувцас сэлтэд зориулан залуучуудын хийдэг бэлтгэл; мөнгө бэлэглэх, оройн зоог барих гэх мэтээр баярт үйл явдлыг тэмдэглэдэг арга зам; уламжлагдаж ирсэн эртний заавар; үхэгсэд болон тэдний оршуулгын үйлд зориулан хийдэг мухар сүсэгт утгагүй бүх арга хэмжээг Бурхан бүр ч их жигшдэг. Мөргөлийн өдөр ч (шашны ертөнцийн тэмдэглэдэг Амралтын өдрийг оролцуулан) Бурханд жигшүүртэй байдаг; мөн хүн хооронд өрнөдөг нийгмийн харилцаа, дэлхий ертөнцийн холбоо сүлбээг Бурхан бүр ч их жигшин голдог. Хүн бүхний мэдэх цагаан сар, зул сарын баяр байтугай эдгээр баяр наадамд зориулсан тоглоом, чимэглэл болох хоёр мөрт шүлэг, салют, дэнлүү, Ариун Зоог, зул сарын бэлэг, зул сарын баяр наадмыг ч Бурхан зарлигдаагүй—эдгээр нь хүмүүсийн оюун ухаан дахь шүтээн бус уу? Амралтын өдрөөр талх хуваах, дарс, нарийн маалинга бол шүтээн гэдэг нь бүр ч гарцаагүй. Лууны толгой өнгийх өдөр, луун завины баяр, намрын дунд сарын баяр, Лаба наадам, шинэ оны баяр гэх зэрэг Хятадад алдартай бүхий л уламжлалт баяр наадмын өдөр, мөн Улаан өндөгний баяр, Баптисмын өдөр, зул сарын баяр гэх зэрэг шашны ертөнцийн баяр наадмууд, энэ бүх үндэслэлгүй баярыг олон хүн эрт цагаас өнөө үед бэлтгэж, уламжилсан. Хүн төрөлхтний баялаг төсөөлөл, уран яруу үзлээс үүдэн эдгээр нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн юм. Эдгээр нь өө сэвгүй харагддаг ч үнэндээ хүн төрөлхтөнд гаргадаг Сатаны заль мэх байдаг. Сатанууд бөөгнөрсөн газар байх тусмаа хоцрогдмол, хуучинсаг, бурангуй нийгмийн ёс заншилд улам гүн автсан байдаг. Эдгээр зүйл хүмүүсийг чанга хүлчхээд хөдлөх ямар ч боломж өгдөггүй. Шашны ертөнцийн олон баяр наадам ихээхэн өвөрмөц байдлыг харуулж, Бурханы ажилд хүрэх гүүр болж буй санагддаг ч үнэндээ тэдгээр нь хүмүүсийг хүлж, Бурханыг мэдэж авахад нь саад хийдэг Сатаны үл үзэгдэх хүлээс бөгөөд бүгд Сатаны зальхай явуулга юм. Үнэндээ Бурханы ажлын нэг үе шат дуусахад тухайн үеийн хэрэгсэл, хэв маягийг Бурхан аль хэдийн ямар ч ул мөр үлдээлгүй устгасан байдаг. Гэвч “үнэн сүсэгт итгэгчид” өнөөх биет материаллаг зүйлсийг үргэлжлүүлэн шүтэхийн зэрэгцээ Бурханд юу байгааг чухалчилж үзэхээ болин, цааш үл судалдаг бөгөөд үнэндээ Бурханыг аль эрт гэрээс хөөн гаргаж, Сатаныг шүтээний ширээндээ залсан атлаа Бурханыг гэх хайраар бялхаж буй мэт санагддаг. Хүмүүс Есүс, Загалмай, Мариа, Есүсийн баптисм, Сүүлчийн Зоогийн хөргийг Тэнгэрийн Эзэн хэмээн дээдлэх зуураа “тэнгэрлэг Эцэг, Эзэн минь” гэж удаа дараа дуу алддаг. Энэ бүхэн хөгийн хэрэг бус уу? Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн ийм олон үг хэллэг, зан үйлийг Бурхан үзэн яддаг; тэдгээр нь Бурханы өмнөх замд ноцтой саад хийхийн зэрэгцээ хүн төрөлхтний оролтод асар их хүндрэл үүсгэдэг…

Хүний зүрх сэтгэлийн чанад дахь гүнээ хордсон хэсгийг анагаан, хүмүүст сэтгэлгээ, ёс суртахуунаа өөрчилж эхлэх боломж олгох нь хүний зан чанарыг өөрчлөх хамгийн сайн арга юм. Энэ бүх шашны зан заншил, үйл ажиллагаа, жил сар, баяр наадмыг Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс юун түрүүнд тодорхой ойлгох хэрэгтэй. Тэгээд бурангуй нийгмийн сэтгэлгээний эдгээр хүлээсээс мултарч, мухар сүсэгт гүнээ дурладаг бүхий л ул мөрөө арилгах ёстой. Энэ бүгд хүн төрөлхтний оролтод багтдаг. Бурхан хүн төрөлхтнийг шашны бус ертөнцөөс юунд гаргадаг, мөн дүрэм журмаас юунд холдуулдгийг та нар ойлгох ёстой. Та нарын орох үүд хаалга энэ бөгөөд эдгээр зүйл сүнслэг туршлагатай чинь огт хамаагүй боловч Бурханыг мэдэхэд чинь саад хийн, оролтыг чинь хааж буй хамгийн том саад юм. Эдгээр нь хүмүүсийг урхиддаг торыг бүрдүүлдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 3

Өмнөх: 3. Эзэн Есүс биднийг золин аварч, бидний нүглийг өршөөж чаддаг учраас Эзэн Есүсийн ажил бол үнэн зам гэдэгт бид итгэлтэй байдаг. Тэгэхээр “Дорнын аянга” бол үнэн зам гэдэг гэрчлэлийг чинь батлах ямар нотлох баримт байна вэ?

Дараах: 2. Янз бүрийн шашны урсгал шашны ёслолыг чанд сахидаг мэт одоо харагдах боловч пасторууд нь зөвхөн Библи болон шашны онолоос авсан үг, хэллэгийг номлоход л анхаарч, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт огт байдаггүй. Итгэгчдийн амийг огт хангахгүй байдаг. Тэд Эзэнд олон жилийн турш итгэж ирсэн боловч үнэнийг мэддэггүй, Эзэний үгийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг. Эзэнд итгэх тэдний итгэл шашны итгэл үнэмшлээс өөр юу ч биш болжээ. Өнөөдөр чуулганууд яагаад шашин руу уруудсаныг би ойлгохгүй байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх