3. Эзэн Есүс биднийг золин аварч, бидний нүглийг өршөөж чаддаг учраас Эзэн Есүсийн ажил бол үнэн зам гэдэгт бид итгэлтэй байдаг. Тэгэхээр “Дорнын аянга” бол үнэн зам гэдэг гэрчлэлийг чинь батлах ямар нотлох баримт байна вэ?
Холбогдох Бурханы үг:
Үнэн замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Энэ замд Ариун Сүнсний ажил бий эсэх, эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, хэнийг гэрчилдэг болох, мөн энэ нь чамд юу авчирч чадах вэ гэдгийг чи харах учиртай. Үнэн зам, хуурамч зам хоёрыг ялгаж салгахад үндсэн мэдлэгийн хэд хэдэн тал шаардлагатай ба үүнээс хамгийн гол нь Ариун Сүнсний ажил бий эсэхийг харах явдал юм. Учир нь, Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг агаад махбод болсон Үг учраас хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм. Тэгэхээр, үнэн зам мөн эсэхийг ялгахдаа чи юун түрүүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг харж, дараа нь энэ замд үнэн байгаа эсэхийг харах ёстой. Үнэн гэдэг нь хэвийн хүн чанарын амь зан чанар юм. Өөрөөр хэлбэл, энэ нь Бурхан хүнийг анх бүтээх үедээ хүнд тавьсан шаардлага буюу бүх хэвийн хүн чанар юм (үүнд хүний эрүүл ухаан, танин мэдэхүй, мэргэн ухаан, биеэ авч явах үндсэн мэдлэг багтана). Ѳөрөөр хэлбэл, энэ зам хүнийг хэвийн хүний амьдрал руу хөтөлж чадах эсэх, ярьсан үнэн нь хэвийн хүн чанарын бодит байдалд үндэслэн шаардлага тавьдаг эсэх, энэ үнэн нь бодит байдалд үндэслэсэн, бодит эсэх, цагаа олсон эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг хэвийн, бодит туршлага руу аваачиж чадна; түүнчлэн хүн улам хэвийн болж, хүний эрүүл ухаан улам бүрэн төгс болж, хүний махан бие дэх амьдрал болон сүнслэг амьдрал улам эмх цэгцтэй болж, хүний мэдрэмж улам хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Бас нэгэн өөр зарчим байдаг нь, хүний Бурханы талаарх мэдлэг нь өсөн нэмэгддэг эсэх, тийм ажил болон үнэнийг туулах нь хүний дотор Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг өдөөж, Бурхантай улам ойртуулж чаддаг эсэх юм. Үүнээс энэхүү зам нь үнэн зам мөн эсэхийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам ер бусын биш, бодит эсэх, мөн энэ нь хүний амийг хангаж чаддаг эсэх юм. Эдгээр зарчимд нийцэж байвал энэ замыг үнэн зам хэмээн дүгнэж болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна
Ийм зүйлийг судалж шинжлэх нь хэцүү биш боловч бид дор бүрнээ энэ нэг үнэнийг мэдэх шаардлагатай байдаг: Тэр бие махбодтой болсон Бурхан тул Бурханы мөн чанартай байдаг, Тэр бие махбодтой болсон Бурхан тул Бурханы илэрхийлэлтэй байдаг. Бурхан махбод болдог болохоор хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог болохоор Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрх биш, харин Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж, их ажил хийсэн ч зөвхөн бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил л болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аваръя гэвэл, Есүс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэх хэрэгтэй төдийгүй, Бурхан ч бас улам их ажил хийж, хүнийг Сатаны-завхруулсан зан чанараас нь бүрэн салгах шаардлагатай. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор дуулгавартай дагадаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогт бүр ч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг хэдхэн үгээр бүрэн тайлбарладаггүй; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй; харин хүнд ерөөсөө байдаггүй үнэнийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилго, Бурханы ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн, хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхралынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан хүн өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдаж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд өнөөгийн бүх ажил хийгддэг; ингэснээр хүн үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан, цэвэршүүлэлтээр дамжуулан завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь бас байлдан дагуулалтын ажил бөгөөд авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүн Бурханаар авхуулдаг; үгийн цэвэршүүлэлт, шүүлт, ил болголтоор дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн итгэл найдвар бүгд бүрэн илчлэгддэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, мөн хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, түүхийн утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, үг, түүхийн дөнгөнд захирагддаг хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш зууралдсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд цогцос, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах юм бэ? Чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, зүгээр зогсоод, аливаа зүйлийг байгаагаар нь байлгахаар хичээдэг, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй тул үргэлж Бурханд дайсагнаж байх биш үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт хэмжээлшгүй, хүчирхэг—гэтэл чи юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж, хуучин зүйлстэй зууралдан, өвөр дээр чинь юм унаж ирэхийг хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зууралддаг тэр Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан мөн гэдгийг энэ яаж баталж чадах юм бэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх үг төдий болохоос чамд амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрийн үгс бол зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл; тэдгээр нь хүний амьдралыг мэдэхэд чинь туслах мэргэн ухааны үг биш, төгс төгөлдөр лүү чамайг хөтлөх зам бүр ч биш. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ухааруулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж ятгаж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна