1. Эзэний эргэн ирэлттэй холбоотой Библи дэх зөгнөлүүд одоо бараг бүгд биелсэн бөгөөд Эзэн аль хэдийн энд ирсэн байж магадгүй юм. Төгс Хүчит Бурханы Чуулган Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэж олон нийтэд интернэтээр гэрчилж байгааг, мөн бүх шашин, урсгалаас Эзэнд үнэхээр итгэдэг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээж буй олон хүн Төгс Хүчит Бурханд эргэж ирснийг бид хардаг. Төгс Хүчит Бурхан нь Бурханы илрэлт чухамдаа мөн эсэхийг бид мэдмээр байна.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1).

“‘Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй’ гэжээ” (Иохан 14:6).

Холбогдох Бурханы үг:

Бурханы илрэлт гэдэг нь Тэр газар дэлхий дээр ажлаа хийхээр Өөрөө биечлэн ирэхийг хэлдэг. Тэрээр эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил явуулахын тулд Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, мөн Өөрийн төрөлх арга замаар хүн төрөлхтний дунд буудаг. Энэ төрлийн илрэлт нь нэг төрлийн ёслол биш юм. Энэ бол тэмдэг, дүр зураг, гайхамшиг, ямарваа агуу үзэгдэл биш, нэг төрлийн шашны зан үйл ч биш. Энэ бол хэний ч харж, хүрч болох жинхэнэ, бодит баримт билээ. Энэ төрлийн илрэлт нь ёс төдий зүйл хийхийн төлөө, эсвэл богино хугацааны даалгаврын төлөө байдаггүй; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын нэг үе шатны төлөө байдаг. Бурханы илрэлт нь үргэлж утга учиртай байдаг бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байдаг. Энд буй илрэлт гээч нь Бурхан хүнийг залж, чиглүүлж, гэгээрүүлдэг төрлийн “илрэлт”-ээс тэс өөр юм. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын нэг алхмыг хийдэг. Энэ ажил нь өөр ямар ч эрин үеийн ажлаас өөр билээ. Энэ нь хүний ухаан санаанд багтамгүй ба хүн үүнийг хэзээ ч туулж байгаагүй. Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөдөг ажил бөгөөд хүн төрөлхтнийг аврахын төлөө шинэчилж, сайжруулсан ажлын нэг хэлбэр юм; түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү аваачдаг ажил билээ. Энэ бол Бурханы илрэлтийн утга учир юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Нэгэнт бид Бурханы мөрийг хайж байгаа болохоор Бурханы санаа зорилго, Бурханы үг, айлдварыг хайх ёстой. Учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг; Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг орхигдуулсан. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэж боддоггүй, Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлт хүний үзэлд нийцэх боломжгүй, Бурхан хүний шаарддаг байдлаар гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд үүнийг хүн бүр мэдэх ёстой. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох учиртай. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардаж болохгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлаж ч болохгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн эрж хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажлыг хэрхэн дуулгавартай дагах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн авч, дуулгавартай дагах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгааны нүргээн зогсолтгүй дуугарч, бүх улс үндэстэн, шашны урсгалыг доргиож байна. Миний айлдварууд л бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг Миний айлдвараар байлдан дагуулагдаж, энэ урсгалд цутгаж, Миний өмнө бууж өгөхөд хүргэдэг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эргүүлэн авч, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангадаггүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалздаггүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй хэн байна вэ? Канааны баялгийг харахгүй хэн байна вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Агуу хүч чадалтай Түүнийг биширдэггүй хэн байна вэ? Миний айлдвар газар дэлхий даяар тархана; хүчит аянга уул, усыг доргиох адил Би сонгосон хүмүүстээ хандан илүү их айлдаж, үг хэлнэ. Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Тиймээс, Миний амнаас гарах үгс хүний эрдэнэс болж, бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга зүүнээс баруун тийш цахилдаг. Хүн Миний үгээс хагацаж салах дургүй байдаг, бас Миний үгийг хүн ойлгохын аргагүй байдаг, үүнээс ч илүүтэйгээр хүнд баяр хөөрийг мэдрүүлдэг. Дөнгөж төрсөн нярайн адилаар бүх хүн баярлаж, хөөрч, Миний ирснийг тэмдэглэдэг. Айлдвараараа дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчирна. Түүнээс хойш Би хүмүүсийн дунд албан ёсоор орно, ингэснээр тэднийг Намайг шүтдэг болгоно. Цацруулж буй алдар суу, амнаас гарах үгээсээ үүдэн Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж буйг, зүүн зүгийн “Чидун уулан” дээр бууж ирсэн гэдгээ, аль эрт газар дэлхийд ирсэн, цаашид иудейчүүдийн Хүү биш, харин Зүүний Аянга гэдгийг бүх хүн харна. Учир нь Би аль хэдийн дахин амилж, хүн төрөлхтний дундаас явсан, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол тоймгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нярай билээ. Үүнээс ч илүүтэйгээр Би өнөө үеийн алдар суугаар дүүрэн Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суутай царайг харж, айлдварыг минь сонсож, Миний үйлийг хараг. Энэ бол Миний бүхий л санаа зорилго; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: үй олон улс үндэстэн Намайг шүтэж, тоймгүй олон ам Намайг хүлээн зөвшөөрч, үй түмэн хүн Надад итгэлээ өгч, Миний сонгосон бүх хүн Надад бууж өгнө!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна

Энэ удаад Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнчлэн энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Түүнийг хараад чи Түүнээс бусдаас онцгойроод байх юм олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн махбод л Бурханы бүх үнэний үгийн биелэл, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрэгч, Бурханы зан чанарыг бүхэлд нь хүнд ойлгуулдаг илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үлэмж ихээр хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү хөтлөх чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод хүн ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Түүний хийдэг ажлын бүхий л зорилго нь Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хангалттай харуулдаг, учир нь Тэрээр эцсийн өдрүүд дэх Бурханы санаа зорилгыг болон эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтнийг гэх Бурханы халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй байгааг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж байгааг мэдэж авч, Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы санаа зовнилыг бүр ч их ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан хүмүүсийн дунд амьдарч байгааг газар дээр хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, эмээх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодод хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, тун гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэрүүд болон газар асар их өөрчлөгдөх байсан; энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсан гэдгийг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөн асар их гай гамшгаас зайлсхийх боломжгүй болж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхэл гуйх байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсон хэвээр байх уу? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс ийм их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, олон өнцөг ашиглан, юу хийх ёстойг маань бидэнд сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлдэг. Түүний үг амийн хүчтэй, алхах ёстой замыг маань бидэнд өгч, үнэн гэж яг юу болохыг бидэнд ухамсарлуулдаг. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярианы өнгө, хэв маягт анхаарал хандуулж, энэ ялихгүй хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг дотоод ухамсартаа анхаарч эхэлдэг. Тэр бидний төлөө эцэж цуцталаа ажиллаж, бидний төлөө нойр хоолоо умартаж, бидний төлөө мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвдсөндөө ёолдог; Тэрээр бидний хүрэх газар, авралын төлөө доромжлолыг тэвчдэг; бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрх сэтгэлээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүнд ийм оршихуй, ийм эзэмшил байхгүй, ямар ч завхарсан хүн үүнийг эзэмшиж, үүнд хүрч чадахгүй. Ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээр Түүнд байдаг бөгөөд Түүний хайр бол ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, уг чанар болон мөн чанарыг маань нэвт шувт мэдэж чадахгүй, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүж, тэнгэр дэх Бурханы өмнөөс ингэж бидэнд үг хэлж, бидэн дээр ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болон Бурханы эзэмшил, оршихуй бүхэлдээ Түүнээс харагддаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, бидэнд гэрэл авчирч чадахгүй. Бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы ил болгоогүй нууцуудыг Түүнээс өөр хэн ч задалж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг; Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой, Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин үе, шинэ эринийг нээж, шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирсан, Тэр бидэнд итгэл найдвар авчирч, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, бүхий л оршихуйд маань авралд хүрэх замыг бүрэн харуулсан. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, маш удаан хугацаанд бидэнд гологдсон энэ эгэл жирийн, шалихгүй хүн өдөр шөнөгүй үргэлж бидний бодолд байдаг, өдөр, шөнөгүй бидний хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр биднийг дахин амьдруулж, бидэнд гэрлийг харуулж, зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхгүй болгосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний царайг харж, урд байгаа замыг харсан. Энэ мөчид Тэрээр бидний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан; бид Түүний хэн бэ гэдэгт эргэлзэхээ больж, ажил, үгийг нь эсэргүүцэхээ зогсоон, Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг дагаж, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг болон биднийг гэх хайрыг нь хариулан, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Түүний ажилтай хамтран ажиллаж, бидэнд даалгасан зүйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг л хүсдэг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй

Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед гацаж үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн завхарсан зан чанараас хэзээ ч ангижрахгүй. Хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг мөртөө Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй байдаг бол итгэлдээ Бурханыг үнэхээр олж авч хэзээ ч чадахгүй. Энэ төрлийн итгэл үнэхээр өрөвдөлтэй. Энэ номыг уншиж дуусаад, Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жил тээсэн хүсэл чинь эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдэрнэ; одоо л Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгож, Бурхан хэчнээн бодит, бөгөөд төгс хүчтэй болохыг үнэхээр мэдэрсэн гэж чамд санагдана. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдэрнэ. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы санаа зорилгод нийцэх гэж юу болох талаар тодорхой мэднэ. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухай баримтыг голж, эсвэл үгүйсгэвэл юу ч олж авалгүй гар хоосон үлдээд, эцэст нь Бурханыг эсэргүүцсэн гэмтэй гэж хэлүүлнэ. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авдаггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний хэлийг ашиглан Бурханы жинхэнэ нүүр царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд төрөлх зан чанараа илэрхийлэх арга барилыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг ойлгосон бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан дэндүү агуу бөгөөд хүний хэлээр бүрэн илэрхийлэх аргагүй. Хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулмагцаа дэнгүүдийн дундах хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэднэ: “Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв.” Тэр үед чи, маш олон үг хэлсэн энэ эгэл махбод нь хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан гарцаагүй мөн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэднэ. Түүнчлэн, хэчнээн их ерөөгдсөнөө үнэхээр мэдэрч, хамгийн хувьтай хүн гэдгээ мэдэрнэ. Чи энэхүү ерөөлийг хүлээн авахыг хүсэхгүй байна гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Өмнөх: 2. Янз бүрийн шашны урсгал шашны ёслолыг чанд сахидаг мэт одоо харагдах боловч пасторууд нь зөвхөн Библи болон шашны онолоос авсан үг, хэллэгийг номлоход л анхаарч, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт огт байдаггүй. Итгэгчдийн амийг огт хангахгүй байдаг. Тэд Эзэнд олон жилийн турш итгэж ирсэн боловч үнэнийг мэддэггүй, Эзэний үгийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг. Эзэнд итгэх тэдний итгэл шашны итгэл үнэмшлээс өөр юу ч биш болжээ. Өнөөдөр чуулганууд яагаад шашин руу уруудсаныг би ойлгохгүй байна.

Дараах: 2. Бидний ойлгосноор Төгс Хүчит Бурханы Чуулган бол шинээр гарч ирж буй Христийн чуулган гэдгийг олон улсын нэр хүнд бүхий хэд хэдэн шашны шинжээч, эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөн. Төгс Хүчит Бурханы Чуулган болон уламжлалт Христийн шашин хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх