Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг Бурхан төгс болгодог

Бурхан одоо бүлэг хүмүүсийг олж авахыг хүсэж байгаа—тэд бол Түүнтэй хамтран ажиллахаар зорьдог, Түүний ажлыг дуулгавартай дагадаг, Бурханы хэлдэг үг үнэн гэдэгт итгэдэг, Бурханы шаардлагыг биелүүлж чаддаг хүмүүс юм. Тэд бол зүрх сэтгэлдээ жинхэнэ ойлголттой хүмүүс билээ. Тэд бол төгс болгуулж чадах хүмүүс бөгөөд тэд төгс болгуулах замаар гарцаагүй алхах болно. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй, Бурханы үгийг идэж уудаггүй, Түүний үгэнд анхаарал хандуулдаггүй, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх хайргүй хүмүүс—ийм хүмүүс төгс болгуулж чадахгүй. Махбод дахь Бурханд эргэлздэг, Түүний талаар тодорхой мэдэхгүй хэвээр үлддэг, Түүний үгэнд хэзээ ч ноцтой ханддаггүй, үргэлж Түүнийг хуурдаг хүмүүс Бурханыг эсэргүүцдэг ба Сатаных байдаг—тийм хүмүүсийг төгс болгох ямар ч боломжгүй.

Хэрвээ чи төгс болгуулахыг хүсдэг бол эхлээд Бурханд таалагдах ёстой, учир нь Тэр Өөртөө таалагддаг хүмүүсийг, Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг төгс болгодог. Хэрвээ чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхыг хүсдэг бол Түүний ажилд зүрх сэтгэл чинь Бурханд дуулгавартай байх ёстой, чи үнэнийг эрэлхийлэхээр зорих ёстой бөгөөд бүх зүйл дээр Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Чиний хийдэг бүхэн Бурханы ажиглалтыг туулсан уу? Чиний санаа зөв үү? Хэрвээ чиний санаа зөв бол Бурхан чамайг зөвшөөрөх болно; хэрвээ чиний санаа буруу бол зүрх сэтгэлийн чинь хайрладаг зүйл Бурхан биш харин махан бие болон Сатан гэдгийг энэ нь харуулдаг. Тиймээс чи залбирлаар дамжуулан бүх зүйл дээр Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Чамайг залбирах үед хэдийгээр Миний үнэн бие чиний өмнө байдаггүй ч Ариун Сүнс чамтай хамт байдаг бөгөөд энэ хүнд залбирах үедээ чи бас Бурханы Сүнсэнд залбирдаг. Яагаад чи энэ махбодод итгэдэг вэ? Учир нь Түүнд Бурханы Сүнс байдаг. Бурханы Сүнсгүйгээр чи энэ хүнд итгэх үү? Энэ хүнд итгэх үедээ чи Бурханы Сүнсэнд итгэдэг. Энэ хүнээс эмээх үедээ чи Бурханы Сүнснээс эмээдэг. Бурханы Сүнсэнд итгэх итгэл нь энэ хүнд итгэх итгэл бөгөөд энэ хүнд итгэх итгэл бол бас Бурханы Сүнсэнд итгэх итгэл юм. Залбирах үедээ чи Бурханы Сүнс чамтай хамт байгааг, Бурхан чиний өмнө байгааг мэдэрдэг; тиймээс чи Түүний Сүнсэнд залбирдаг. Өнөөдөр ихэнх хүмүүс өөрсдийнхөө үйлдлийг Бурханы өмнө аваачихаас хэтэрхий их айдаг ба чи Түүний махбодыг хуурч болох ч Түүний Сүнсийг хуурч чадахгүй. Бурханы ажиглалтыг тэсвэрлэж чадахгүй ямар ч хэрэг явдал нь үнэнтэй нийцэхгүй бөгөөд хаягдах ёстой; эс бөгөөс энэ нь Бурханы эсрэг нүгэл юм. Иймд залбирч байхдаа ч, ах эгч нартайгаа нөхөрлөж байхдаа ч эсвэл үүргээ биелүүлж, ажил хэргээ зохицуулж байхдаа ч чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө тавих ёстой. Чамайг чиг үүргээ биелүүлж байх үед Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт Тэр чиний хийдэг бүхнийг зөвшөөрнө, иймээс чиг үүргээ биелүүлэхдээ чи өөрийгөө чин сэтгэлээсээ зориулах ёстой. Залбирах үед хэрвээ зүрх сэтгэлд чинь Бурханыг гэсэн хайр байдаг ба чи Бурханы халамж, хамгаалалт, ажиглалтыг эрж хайдаг бол, хэрвээ эдгээр нь чиний санаа зорилго мөн бол залбирал чинь үр нөлөөтэй байх болно. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ хэрвээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбирч, худал хуурмаг зүйл ярихгүйгээр зүрх сэтгэл дотроо байгаа зүйлийг Түүнд хэлбэл—залбирал чинь үр нөлөөтэй байх болно. Хэрвээ чи зүрх сэтгэлдээ Бурханыг жинхэнээсээ хайрладаг бол Бурханд ийнхүү тангарагла: “Тэнгэрт, газарт болоод бүх зүйлийн дунд байдаг Бурхан минь, би Танд амлаж байна: Таны Сүнс хийж байгаа бүхнийг минь шинжилж, цаг ямагт намайг хамгаалж, халамжлах болтугай. Энэ нь, миний хийж байгаа бүхнийг Таны өмнө байх боломжтой болгоно. Миний зүрх сэтгэл хэзээ нэгэн цагт Таныг хайрлахаа больж эсвэл Танаас урвабал Өөрийн хатуу ширүүн гэсгээлт, хараалыг надад өгөөрэй. Энэ ертөнцөд ч эсвэл дараах ертөнцөд ч намайг бүү өршөө!” Чи ийм тангараг тавьж зүрхлэх үү? Хэрвээ үгүй бол чи өөдгүй бөгөөд өөрийгөө хайрласаар байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Та нарт ийм шийдвэр байгаа юу? Хэрвээ энэ нь үнэхээр чиний шийдвэр мөн бол чи ийм тангараг тавих ёстой. Хэрвээ чамд ийм тангараг тавих шийдвэр байгаа бол Бурхан шийдвэрийг чинь биелүүлэх болно. Чамайг Бурханд тангараг өргөх үед Тэр сонсдог. Залбирал болон хэрэгжүүлэлтээр чинь Бурхан, нүгэлтэй юу эсвэл зөв шударга уу гэдгийг чинь тодорхойлдог. Одоо энэ нь та нарыг төгс болгох үйл явц бөгөөд хэрвээ чи төгс болгуулахад үнэхээр итгэдэг бол хийж байгаа бүхнээ Бурханы өмнө аваачиж, Түүний ажиглалтыг хүлээн зөвшөөрөх болно, хэрвээ чи ямар нэгэн зэвүүцмээр зүйл хийдэг эсвэл Бурханаас урвадаг бол Тэр чиний тангаргийн дагуу чамайг “төгс болгох” болно, тэгээд чамд мөхөл, гэсгээлтийн аль нь ч тохиолдсон бай, энэ бол чиний л асуудал. Чи тангараг тавьсан, иймээс үүнийгээ биелүүлэх ёстой. Хэрвээ чи тангараг тавьсан боловч биелүүлээгүй бол мөхөх болно. Нэгэнт чи тангараг тавьсан болохоор Бурхан тангаргийн чинь дагуу чамайг төгс болгоно. Зарим нь залбирсныхаа дараа айж, “Өө яанаа, садар самуун амьдрах боломж минь үгүй боллоо; хорон муу зүйл хийх боломж үгүй боллоо; энэ ертөнцийн шуналд автах боломж үгүй боллоо!” гэж хэлдэг. Энэ хүмүүс дэлхий ертөнц болоод нүглийг хайрласаар байдаг бөгөөд тэд мөхөх нь гарцаагүй.

Бурханд итгэдэг итгэгч байх гэдэг нь өөрийнхөө хийж байгаа бүхнийг Түүний өмнө аваачиж, Түүний ажиглалтанд байлгана гэсэн үг юм. Хэрвээ чиний хийдэг зүйлийг Бурханы Сүнсний өмнө аваачиж болох боловч Бурханы махбодын өмнө болохгүй бол чи өөрийгөө Түүний Сүнсний ажиглалтанд байлгаагүй гэдгийг энэ нь харуулдаг. Бурханы Сүнс хэн бэ? Бурханаар гэрчлэгдсэн хүн хэн бэ? Тэд ав адилхан биш гэж үү? Ихэнх хүмүүс, Бурханы Сүнс бол ганцхан Түүнийх бөгөөд Бурханаар гэрчлэгдсэн хүн бол ердөө л хүн гэж итгэн Тэднийг хоёр гэж үздэг. Гэхдээ чиний буруу, үгүй гэж үү? Энэ хүн хэний өмнөөс ажилладаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй. Бурханы Сүнс болон Түүний махбод болсон бие нь нэг, учир нь Бурханы Сүнс махбодод биеллээ олсон билээ. Хэрвээ энэ хүн чамд эелдэг бус хандвал Бурханы Сүнс эелдэг байх уу? Чи будилаагүй гэж үү? Өнөөдөр Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч Түүний зөвшөөрлийг авч чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хэн ч төгс болгуулж чадахгүй. Өөрийн хийж байгаа бүхнийг хараад үүнийг Бурханы өмнө аваачихаар хичээ. Хэрвээ чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө аваачиж чадахгүй бол чи ёрын мууг үйлдэгч гэдгийг энэ нь харуулдаг. Ёрын мууг үйлдэгчид төгс болгуулж чадах уу? Чиний хийдэг бүхэн, үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүрийг Бурханы өмнө аваачих ёстой. Өдөр тутмын сүнслэг амьдрал чинь—чиний залбирал, Бурханд ойр дотно байдал, Бурханы үгийг идэж, уух байдал, ах эгч нартайгаа хийдэг нөхөрлөл, чуулганы амьдралаар амьдарч байгаа байдал, хамтын үйлчлэлийг чинь хүртэл—Бурханы өмнө аваачиж, Түүгээр ажиглуулах ёстой. Ийм хэрэгжүүлэлт амийн өсөлтөд чинь тусална. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үйл явц бол ариусгалтын үйл явц юм. Чи Бурханы ажиглалтыг хэдий чинээ их хүлээн зөвшөөрнө, төдий чинээ их ариусах бөгөөд төдий чинээ Бурханы хүсэлд нийцнэ, ингэснээр чи садар самуун байдал, хөнгөн амьдралын дуудлагыг сонсохгүй бөгөөд зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Чи Түүний ажиглалтыг хэдий чинээ хүлээн зөвшөөрнө, Сатан төдий чинээ ичих ба чи махан биеэс төдий чинээ урваж чадна. Иймээс Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой зам юм. Чи юу хийдэг нь хамаагүй, ах эгч нартайгаа нөхөрлөх үедээ хүртэл хэрвээ чи өөрийнхөө үйлдлийг Бурханы өмнө аваачиж, Түүний ажиглалтыг эрж хайдаг бол, хэрвээ санаа зорилго чинь Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагах явдал бол чиний хэрэгжүүлдэг зүйл хамаагүй илүү зөв байх болно. Чи өөрийн хийж байгаа бүхнийг Бурханы өмнө аваачиж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрсөн цагт л Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.

Бурханы талаарх ойлголтгүй хүмүүс хэзээ ч бүрэн дуулгавартай байж чадахгүй. Ийм хүмүүс бол дуулгаваргүй хөвгүүд юм. Тэд нэр төрд хэтэрхий дуртай бөгөөд тэдний дотор хэтэрхий их тэрслүү байдал байдаг, иймээс тэд өөрсдийгөө Бурханаас холдуулдаг ба Түүний ажиглалтыг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Ийм хүмүүс амархан төгс болгуулж чадахгүй. Зарим хүн Бурханы үгийг идэж уухдаа, тэдгээрийг хүлээн зөвшөөрөхдөө шилж сонгодог. Тэд өөрсдийнх нь үзэлтэй нийцэж буй Бурханы үгийн нэг хэсгийг хүлээн зөвшөөрдөг хэрнээ нийцдэггүй үгсийг нь голдог. Энэ нь хамгийн жигшмээр тэрслүү байдал, Бурханы эсрэг эсэргүүцэл биш гэж үү? Хэрвээ хэн нэгэн хүн Бурханы талаар өчүүхэн жаахан ч ойлголт олж авалгүйгээр хэдэн жилийн турш Түүнд итгэвэл тэр үл итгэгч юм. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх дуртай хүмүүс бол Түүний талаарх ойлголтыг эрэлхийлдэг, Түүний үгийг хүлээн зөвшөөрөх дуртай хүмүүс билээ. Тэд бол Бурханы өв залгамжлал болон ерөөлийг хүлээн авах хүмүүс бөгөөд тэд хамгийн ерөөлтэй нь. Зүрх сэтгэлд нь Түүнд зориулсан зай байдаггүй хүмүүсийг Бурхан хараадаг. Тэр тийм хүмүүсийг гэсгээж, хаядаг. Хэрвээ чи Бурханыг хайрладаггүй бол Тэр чамайг хаях бөгөөд хэрвээ чи Миний хэлсэн зүйлийг сонсдоггүй бол Бурханы Сүнс чамайг хаях болно гэдгийг Би амлаж байна. Хэрвээ итгэхгүй бол оролдоод үз! Өнөөдөр Би чамд хэрэгжүүлэлтийн замыг хэлж өгсөн боловч үүнийг хэрэгжүүлэх эсэх нь чамаас хамаарна. Хэрвээ чи итгэлгүй бол, хэрвээ чи хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс чамд ажиллах эсэхийг харах болно! Хэрвээ чи Бурханы талаарх ойлголтыг эрэлхийлдэггүй бол Ариун Сүнс чам дээр ажиллахгүй. Бурхан Өөрийнх нь үгийг эрэлхийлж, эрхэмлэдэг хүмүүс дээр ажилладаг. Чи Бурханы үгийг хэдий чинээ их эрхэмлэнэ, Түүний Сүнс чам дээр төдий чинээ их ажиллана. Хүн Бурханы үгийг хэдий чинээ эрхэмлэнэ, Бурханаар төгс болгуулах түүний боломж төдий чинээ их байна. Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Зүрх сэтгэл нь Түүний өмнө амар тайван байдаг хүмүүсийг Тэр төгс болгодог. Хэрвээ чи Бурханы бүх ажлыг эрхэмлэдэг бол, хэрвээ чи Бурханы гэгээрлийг эрхэмлэдэг бол, хэрвээ чи Бурханы байгааг эрхэмлэдэг бол, хэрвээ чи Бурханы халамж, хамгаалалтыг эрхэмлэдэг бол, хэрвээ чи Бурханы үг хэрхэн чиний бодит байдал, амийн хангалт болдгийг эрхэмлэдэг бол чи дээд зэргээр Бурханы зүрх сэтгэлийн дагуу байна. Хэрвээ чи Бурханы ажлыг эрхэмлэдэг бол, хэрвээ чи Түүний чамд хийсэн бүх ажлыг эрхэмлэдэг бол Тэр чамайг ерөөж, чиний бүх зүйлийг өсгөн олшруулах болно. Хэрвээ чи Бурханы үгийг эрхэмлэдэггүй бол Тэр чам дээр ажиллахгүй, харин Тэр итгэлийн чинь хариуд өчүүхэн нигүүлсэл хайрлаж эсвэл чамайг бага зэрэг эд баялаг эсвэл гэр бүлийн аюулгүй байдлаар ерөөх болно. Чи Бурханы үгийг өөрийнхөө бодит байдал болгож, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний зүрх сэтгэлийн дагуу байхаар хичээх хэрэгтэй ба чи гагцхүү Түүний нигүүлслийг эдлэхээр зорих ёсгүй. Итгэгчдийн хувьд Бурханы ажлыг хүлээн авч, төгс байдалд хүрч, Бурханы хүслийг биелүүлэх нэгэн болохоос илүү чухал зүйл байхгүй. Энэ бол чиний зорих ёстой зорилго билээ.

Нигүүлслийн эрин үед хүний эрэлхийлж байсан бүхэн одоо хоцрогдсон, учир нь одоогоор эрэл хайгуулын илүү түвшний стандарт, илүү өндөр дээд, илүү бодитой зүйлийн эрэл хайгуул, хүний дотор хэрэгтэй байдаг зүйлийг илүү дээр хангаж чадах эрэл хайгуул байгаа. Өнгөрсөн эрин үеийн хүмүүсийн хувьд Бурхан өнөөдрийн ажлыг тэдэн дээр хийгээгүй, тэдэнд өнөөдрийн хэлсэн шигээ их зүйлийг хэлээгүй, мөн тэдэнд тавих Түүний шаардлага өнөөдрийнх шиг өндөр ч байгаагүй. Бурхан одоо эдгээр зүйлийг та нарт дэвшүүлж байгаа нь Бурханы цаад санаа энэ бүлэг хүмүүс та нар дээр төвлөрдөг гэдгийг харуулдаг. Хэрвээ чи үнэхээр Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол үүнийг өөрийнхөө гол зорилго болгон зорь. Ийш тийш гүйж, өөрийгөө зарцуулж, чиг үүргээ биелүүлж эсвэл Бурханы даалгаврыг авсан байх чинь хамаагүй чи төгс болгуулж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрж хайх хэрэгтэй. Чи хийж буй бүх зүйлдээ эдгээрийг эрж хайх ёстой. Хэрвээ хүн, Бурханаар төгс болгуулахыг эсвэл амь руу орохыг эрэлхийлдэггүй гэж хэлдэг, харин зөвхөн махан биеийн амар тайван, баяр хөөрийг эрэлхийлдэг бол тэр шал сохор юм. Амийн бодит байдлыг эрэлхийлдэггүй боловч зөвхөн ирэх ертөнцийн мөнхийн амь, энэ насны амар амгаланг эрэлхийлдэг хүмүүс таг сохор юм. Иймээс хийдэг бүхэн чинь Бурханаар төгс болгуулж, авахуулах зорилгоор хийгдэх ёстой.

Хүмүүст Бурханы хийдэг ажил бол өөр өөр шаардлагад нь үндэслэн тэднийг хангах явдал юм. Хүний амь хэдий чинээ том байна, тэр төдий чинээ ихийг шаарддаг ба төдий чинээ ихийг эрэлхийлдэг. Хэрвээ энэ үе шатанд чамд ямар ч эрэл хайгуул байдаггүй бол Ариун Сүнс чамайг хаясныг энэ нь баталдаг. Амийг эрэлхийлдэг бүхэн хэзээ ч Ариун Сүнсээр хаягдахгүй—тэд үргэлж эрэлхийлж, үргэлж хүсэн тэмүүлж байдаг. Ийм хүмүүс байгаа газартаа амрахад хэзээ ч сэтгэл ханадаггүй. Ариун Сүнсний ажлын үе шат бүр нь чамд нөлөө үзүүлэхээр зорьдог боловч хэрвээ чи өөртөө сэтгэл хангалуун болбол, хэрвээ чамд хэрэгцээ байхаа боливол, хэрвээ чи Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөхөө боливол Тэр чамайг орхих болно. Хүмүүст Бурханы ажиглалт өдөр бүр шаардагддаг; тэдэнд Бурханы элбэг арвин хангалт өдөр бүр хэрэгтэй байдаг. Хүмүүс Бурханы үгийг өдөр бүр идэж уухгүйгээр байж чадах уу? Хэрвээ хүнд үргэлж, Бурханы үгийг хангалттай идэж ууж чадахгүй байгаа юм шиг санагддаг бол, хэрвээ тэр үргэлж үүнийг эрж хайж, үүгээр өлсөж, цангадаг бол Ариун Сүнс түүн дээр үргэлж ажиллах болно. Хүн хэдий чинээ их хүсэн тэмүүлнэ, түүний нөхөрлөлөөс төдий чинээ бодитой зүйлс гарч ирнэ. Хүн үнэнийг хэдий чинээ эрч хүчтэй эрж хайна, түүний амь төдий чинээ хурдан өсөж, түүнд баялаг туршлага өгч, түүнийг Бурханы гэр дэх чинээлэг хүн болгодог.

Өмнөх:Төгс байдалд хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар

Дараах:Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно

Танд таалагдаж магадгүй