Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Төгс байдалд хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар

Чи Бурханы хүслийг хэдий чинээ их анхаарна, чамд төдий чинээ ачаа байна; чи хэдий чинээ их ачаатай байна, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Чи Бурханы хүслийг анхаарах үед Бурхан чамд энэ ачааг өгөх бөгөөд Өөрийнхөө чамд даалгасан зүйл дээр Бурхан чамайг гэгээрүүлэх болно. Бурхан чамд энэ ачааг өгсний дараа Бурханы үгийг идэж, уух үедээ энэ талын үнэнд чи анхаарал хандуулах болно. Хэрвээ чамд ах эгч нарын амийн байдалтай холбоотой ачаа байдаг бол энэ нь чамд Бурханы даалгасан ачаа бөгөөд чиний өдөр тутмын залбирал үргэлж энэхүү ачааг үүрэх болно. Бурханы хийдэг зүйл чамд даалгагдсан, чи Бурханы хийхийг хүсэж буй зүйлийг гүйцэтгэхэд бэлэн байдаг ба Бурханы ачааг өөрийн мэт үүрэх гэдэг нь энэ юм. Энэ мөчид, Бурханы үгийг идэж, ууж байгаа чинь эдгээр талууд дахь асуудалд төвлөрөх болно, тэгээд чи, би эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Чөлөөлөгдөж, сүнсээрээ баяр хөөртэй байх боломжийг би ах эгч нартаа хэрхэн олгох вэ? гэж бодно. Нөхөрлөх үедээ чи эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарна, Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр асуудалтай холбоотой үгийг идэж уухад анхаарах болно, энэ ачааг үүрч байх зуураа чи Бурханы үгийг идэж уух ба Бурханы шаардлагуудыг ойлгох болно. Энэ үед чи алхах замынхаа талаар илүү тодорхой мэдэж байх болно. Энэ бол чиний ачаанаас бий болсон Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт юм, энэ нь Бурхан чамайг Өөрийн удирдамжаар хангаж буй хэрэг юм. Би яагаад үүнийг хэлдэг вэ? Хэрвээ чамд ачаа байхгүй бол чи Бурханы үгийг идэж уух үедээ анхаарал хандуулахгүй; ачаа үүрэх зуураа Бурханы үгийг идэж уух үедээ чи Бурханы үгийн мөн чанарыг ухаарч, өөрийнхөө замыг олж, Бурханы хүсэлд анхааралтай байж чадна. Тиймээс залбирлаараа чи, илүү их ачааг чамд үүрүүлэхийг Бурханаас гуйх ёстой, ингэснээр Тэр чамд илүү агуу зүйлийг даалгаж, чи өмнөө буй хэрэгжүүлэлтийн замыг илүү сайн олж, Бурханы үгийг идэж, уухдаа илүү үр дүнтэй болж, Түүний үгийн мөн чанарыг ухаарч, Ариун Сүнсээр хөдөлгөгдөж буйгаа илүү их хүлээн зөвшөөрч чадах болно.

Бурханы үгийг идэж, ууж, залбирлыг хэрэгжүүлж, Бурханы ачааг хүлээн зөвшөөрч, Түүний чамд даалгасан зүйлийг хүлээн зөвшөөрөх-энэ бүхэн нь өөрийнхөө өмнө замтай байх зорилгын төлөө юм. Чамд Бурханы төлөө ачаа хэдий чинээ их байна, чиний хувьд Бурханаар төгс болгуулах нь төдий чинээ амархан байна. Зарим нь дуудагдсан үедээ ч гэсэн хамтран ажиллах дургүй байдаг; тэд бол тав тухтайгаар зугаацахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бурханд үйлчлэхдээ хамтран ажиллахыг чамаас хэдий чинээ их шаардана, чи төдий чинээ их туршлага олж авна. Чи илүү их ачаатай бөгөөд илүү ихээр туршлагаждаг учраас төгс болгуулах боломж улам их байх болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилбэл, чи Бурханы ачааг анхаарах бөгөөд ийм маягаар чамд Бурханаар төгс болгуулах боломж илүү их олдох болно. Энэ удаа ийм бүлэг хүмүүс төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чамайг хэдий чиээ их хөдөлгөнө, Бурханы ачаанд анхааралтай байхад чи төдий чинээ их цаг зарцуулж, Бурханаар төдий чинээ төгс болгуулж, Бурханаар төдий чинээ авахуулах болно, тэгээд эцэстээ чи Бурханаар ашиглагддаг нэгэн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс үлбэгэр, хайнга бөгөөд тэд зөвхөн өөрсдийнхөө махан биеийг л анхаардаг. Тэд хэтэрхий аминчхан агаад бас харалган. Хэрвээ энэ хэрэг явдлыг тодорхой харж чадахгүй бол чи ямар ч ачаагүй байх болно. Чи Бурханы хүслийг хэдий чинээ их анхаарна, Бурхан чамд төдий чинээ хүнд ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсах дургүй байдаг, тэд төлөөс төлөх дургүй байдаг ба үүний үр дүнд тэд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Энэ нь өөрийгөө хорлож буй хэрэг биш гэж үү? Хэрвээ чи Бурханы хүслийг анхаардаг хүн мөн бол чуулганы төлөө жинхэнэ ачааг бий болгох болно. Үнэндээ үүнийг чуулганы төлөөх ачаа гэж нэрлэхийн оронд харин ч энэ нь чиний амийн төлөөх ачаа юм, учир нь чуулганы төлөө чиний бий болгосон ачаа нь, тийм туршлагаар дамжуулан чамайг Бурханаар төгс болгуулахын төлөө байдаг. Тиймээс чуулганы төлөө хамгийн хүнд ачааг үүрч байгаа хэн боловч, амь руу орох ачааг үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулах хүмүүс байх болно. Чи үүнийг тодорхой ойлгосон уу? Чиний харьяалагддаг чуулган эмх замбараагүй байдаг боловч чи санаа зовдоггүй эсвэл сэтгэл түгшдэггүй бол, ах эгч нар Бурханы үгийг зохих ёсоор идэж, уухгүй байгаа боловч чи бүр ч хараагүй дүр үзүүлдэг бол чи ямар ч ачаа үүрээгүй байна. Тийм хүмүүс Бурханд таалагддаггүй. Бурханд таалагддаг хүмүүс зөвт байдлаар өлсөж, цангаж байдаг ба тэд Түүний хүслийг анхаардаг. Тиймээс та нар одоо Бурханы ачаанд анхаарч байх ёстой. Чи Бурханы ачааны талаар анхаардаг болохоосоо өмнө Бурханы зөвт зан чанар бүх хүнд илчлэгдэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байхгүй гэж үү? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж. Хэрвээ чи энэ боломжийг гарынхаа салаагаар урсгах юм бол Мосе Канааны сайхан газар нутагт орж чадалгүй, бүх насаараа харамсаж, харуусалтайгаар насан эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа туршид харамсах болно. Бурханы зөвт зан чанар бүх хүнд илчлэгдмэгц чи үүнд харамсах болно. Бурхан чамайг гэсгээгүй байсан ч гэсэн харууссанаасаа болж чи өөрийгөө гэсгээнэ. Зарим хүн үүнд үнэмшдэггүй. Хэрвээ чи үүнд итгэхгүй бол зүгээр л хүлээгээд хар. Зарим хүн эдгээр үгийн биелэл болох болно. Чи эдгээр үгийн төлөө тахил болохыг хүсэж байна уу?

Хэрвээ чи Бурханаар төгс болгуулах боломжийг эрж хайдаггүй бол, хэрвээ чи төгс болгуулахаар хичээдэггүй бол, эцэстээ харууслаар дүүрэх болно. Одоо үе бол төгс болгуулах хамгийн сайн боломж-энэ нь хамгийн сайн цаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг чин сэтгэлээсээ эрж хайдаггүй бол Түүний ажил дуусмагц энэ нь хэтэрхий хожимдсон байх болно-чи энэ боломжийг алдсан байна. Чиний эрмэлзэл хэчнээн агуу байх нь хамаагүй, хэрвээ Бурхан ажил гүйцэтгэхээ боливол зарцуулсан хичээл чармайлтаасаа үл хамааран чи хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Чи энэ боломжийг ашиглан, Ариун Сүнсний агуу ажлаар дамжуулан хамтран ажиллах ёстой. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, хэчнээн их хичээл чармайлт гаргах чинь хамаагүй чамд өөр боломж олдохгүй. Зарим хүмүүс: “Бурхан минь, би Таны ачааг анхаарахад бэлэн байна, би Таны хүслийг хангалуун байлгахад бэлэн байна” хэмээн хашхирдаг. Гэсэн ч тэдэнд хэрэгжүүлэх ямар ч зам байдаггүй, тиймээс тэдний ачаа удаан үргэлжлэхгүй. Хэрвээ зам байгаа бол чи алхам алхмаар туршлага олж авна, энэ нь зохион байгуулалттай агаад тодорхой бүтэцтэй байх болно. Нэг ачааг биелүүлсний дараа чамд өөр ачаа өгөгддөг. Амийн туршлага чинь гүнзгийрэхээр дамжуулан ачаа чинь ч бас гүнзгийрдэг. Зарим хүн Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үедээ л ачаа үүрдэг бөгөөд хэсэг хугацааны дараа хэрэгжүүлэх зам байхгүй байх үед тэд ямар ч ачаа үүрэхээ больдог. Зүгээр л Бурханы үгийг идэж, ууснаар чиний ачаа бүрэн шийдвэрлэгдэхгүй. Олон үнэнийг ойлгосноор чи танин мэдэх чадвартай болно, үнэнийг ашигласнаар чи асуудлыг шийдэж чадах бөгөөд Бурханы үг болон Бурханы хүслийн талаар чи илүү нарийн нягт ойлголттой болох болно. Эдгээр зүйлсээр чи ачаа бий болгож, ачаатай байх үедээ л чи сайн ажил гүйцэтгэж чадах болно. Хэрвээ чамд зөвхөн ачаа байдаг боловч үнэний талаарх тодорхой ойлголт байдаггүй бол тэр нь бас л нэмэргүй. Чи өөрөө Бурханы үгийн талаар туршлагатай байж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэх ёстой бөгөөд бусдыг хангаж, удирдаж, Бурханаар төгс болгуулахаасаа өмнө эхлээд өөрөө бодит байдалд орох ёстой.

“Зам ... (4)” дээр, та нар бол хэдэн эриний өмнөөс Бурханаар урьдчилан тогтоогдсон хаанчлалын ардууд бөгөөд өөр хэн ч үүнийг та нараас булаан авч чадахгүй гэж байдаг. Бас, Бурхан хүн бүхнийг Бурханаар ашиглагдаж, Бурханаар төгс болгуулаасай гэж хүсдэг бөгөөд Өөрийнх нь ардууд болон зогсохыг Тэр тэднээс шаарддаг, зөвхөн Бурханы ардууд болсноор л Түүний хүслийг биелүүлж болох юм гэдэг. Тухайн үед та нар энэ асуудлын талаар нөхөрлөсөн, Бурханы ардуудын шалгуур дээр үндэслэн оролтын замын талаар нөхөрлөсөн, тиймээс тэр үед Ариун Сүнсний гүйцэтгэсэн ажил нь хүн бүхнийг сөрөг байдлаас нь гаргаж, тэднийг эерэг байдал руу аваачихын төлөө байсан юм. Тэр үед Ариун Сүнсний ажлын чиг хандлага нь, Бурханы ардууд болохын хувьд хүн бүхэнд Бурханы үгийг эдлүүлж, та нар бол хэдэн эриний өмнөөс урьдчилан тогтоогдсон Бурханы ардууд бөгөөд үүнийг Сатан булаан авч чадахгүй гэдгийг тодорхой ойлгох боломжийг та бүхэнд олгохын төлөө байлаа. Иймээс та нар бүгдээрээ: “Бурхан минь! Бид хэдэн эриний өмнөөс Танаар урьдчилан тогтоогдсон болохоор, Та үүнийг бидэнд хүртээсэн болохоор би Таны ард байхад бэлэн байна. Бид энэ байр суурийг эзэлж, Таныг хангалуун байлгахад бэлэн байна” гэж залбирсан. Ийм байдлаар залбирах үед Ариун Сүнс чамайг хөдөлгөнө-энэ нь Ариун Сүнсний ажлын чиг хандлага байлаа. Одоогийн энэ үед, энэ нь залбирч, Бурханы өмнө өөрийнхөө зүрх сэтгэлийг тайван байлгахын төлөө байдаг, ингэснээр чи амийг эрэлхийлж, хаанчлалын сургалтанд орохоор эрэлхийлж чадна. Энэ бол эхний алхам. Одоогоор Бурханы ажил нь, хүн бүхнийг зөв замд оруулж, хэвийн сүнслэг амь болон жинхэнэ туршлагатай болгож, Ариун Сүнсээр хөдөлгөж, энэ суурин дээр үндэслээд Бурханы даалгасан зүйлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Хаанчлалын сургалтанд орохын зорилго нь та нарын үг, үйл хэрэг, хөдөлгөөн, бодол, санаа бүрийг Бурханы үгэнд орох боломжтой болгож, Бурханаар илүү олон дахин хөдөлгөгдөж, Бурханыг хайрлах хайрыг болон Бурханы хүслийн төлөөх илүү хүнд ачааг бий болгох боломжийг та нарт олгох явдал юм, ингэснээр хүн бүхэн Бурханаар төгс болгуулах зам дээр байх ба хүн бүхэн зөв зам дээр байдаг. Нэгэнт чи Бурханаар төгс болгуулах зам дээр байгаа бол чи зөв замд байна.

Чиний оюун ухаан болон санаа, түүнчлэн буруу санаа зорилгыг засаж болох ба чи махан биеэ анхаардаг байснаа Бурханы хүслийг анхаардаг болж өөрчлөгдөх үед, буруу санаа зорилго гарч ирэхэд тэр нь чамд саад бололгүй, харин чи Бурханы хүслийн дагуу үйлдэж чадах байх үед-хэрвээ тийм өөрчлөлтөнд хүрч чадвал чи амийн туршлагын зөв зам дээр байна. Залбирлын дадал чинь зөв замд байх үе нь залбирлаараа чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үе байх болно. Залбирах бүрдээ чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөх болно; залбирах бүрдээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван болгож чадах болно. Бурханы үгийн нэг хэсгийг идэж, уух бүрдээ хэрвээ чи одоо Түүний хэрэгжүүлж байгаа ажлыг ухаарах чадвартай ба хэрхэн залбирч, хэрхэн хамтран ажиллаж, хэрхэн орохоо мэдэх чадвартай бол зөвхөн энэ нь л Бурханы үгийг идэж, ууснаар хүрэх үр дүн юм. Чи Бурханы үгнээс оролтын замыг олж, Түүний үгнээс Бурханы ажлын одоогийн хөдөлгөөнийг болон Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ухаарч чаддаг байвал чи зөв замд байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уух үедээ гол зүйлийг нь ухаараагүй бол, хэрвээ Бурханы үгийг идэж уусныхаа дараа хэрэгжүүлэлтийн замыг олж чаддаггүй бол чи Түүний үгийг хэрхэн идэж уухаа одоо ч мэддэггүй ба Түүний үгийг идэж уух арга барил буюу зарчмыг олоогүй байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи Бурханы одоо гүйцэтгэж буй ажлыг ухаараагүй бол Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Бурханы одоогоор гүйцэтгэж байгаа ажил нь хүмүүсийн орох ёстой, мэддэг байх ёстой зүйл юм. Та нар эдгээр зүйлийг ухаарав уу?

Бурханы үгийг идэж ууснаар үр дүнд хүрч, сүнслэг амьдрал чинь хэвийн болмогц чи тулгарч болзошгүй шалгалтууд, тохиолдож болзошгүй нөхцөл байдал, амсаж болзошгүй махан биеийн өвчин, ах эгч нарын гадуурхал эсвэл гэр бүл дэх бэрхшээл зэргийг үл харгалзан Бурханы үгийг хэвийн идэж ууж, хэвийн байдлаар залбирч, чуулганы амьдралаа хэвийн үргэлжлүүлэх чадвартай болдог-хэрвээ чи энэ түвшинд хүрэх юм бол зөв зам дээр байгааг чинь энэ нь харуулдаг. Зарим хүмүүс хэтэрхий эмзэг бөгөөд тэдэнд шаргуу зан дутмаг байдаг. Тэд жаахан саад бартаатай тулгарах үедээ мэгшин уйлдаг; тэд сул дорой болдог. Үнэний эрэл хайгуул нь шаргуу зан болон шийдэмгий байдлыг шаарддаг. Хэрвээ чи энэ удаа Бурханы хүслийг хангалуун байлгаж чадахгүй бол өөртөө зэвүүцэж, дараагийн удаа Бурханы хүслийг хангалуун болгох болно гэж зүрх сэтгэлдээ чимээгүйхэн шийдэх чадвартай байх ёстой. Хэрвээ энэ удаа чи Бурханы ачааг анхаараагүй бол ирээдүйд адилхан саад бартаатай тулгарах үедээ чи махан биеийг эсэргүүцэхээр шийдэж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар шийдвэрлэх ёстой. Ингэж л чи магтууштай болдог. Зарим хүн, өөрсдийнх нь бодол, санаа зөв эсэхийг ч мэддэггүй-тийм хүмүүс бол тэнэг! Хэрвээ чи өөрийнхөө зүрх сэтгэлийг дарангуйлан захирч, махан биеийг эсэргүүцэхийг хүсвэл санаа зорилго чинь зөв эсэхийг эхлээд мэдэх ёстой, зөвхөн тэр үед л чи зүрх сэтгэлээ дарангуйлан захирч чадна. Хэрвээ чи санаа зорилго чинь зөв эсэхийг мэддэггүй бол зүрх сэтгэлээ дарангуйлан захирч, махан биеэ эсэргүүцэж чадах уу? Чи эсэргүүцсэн ч гэсэн будилсан байдлаар ингэж хийж байгаа. Буруу санаа зорилгоо эсэргүүцэх нь махан биеэ эсэргүүцэх явдал юм гэдгийг чи мэдэх ёстой. Чиний санаа зорилго, бодол, санаа буруу гэдгийг мэдэх үедээ чи яаравчлан буцаж, зөв замаар алхах ёстой. Чи эхлээд энэ тал дээр амжилт гаргаж, тийм хэрэгжүүлэлтээр дамжуулан орох ёстой, учир нь санаа зорилго чинь зөв үү, үгүй юү гэдгийг чи л хамгийн сайн мэддэг. Буруу санаа зорилго чинь засагдаж, Бурханы төлөө байх үед чи зүрх сэтгэлээ дарангуйлан захирах зорилгодоо хүрсэн байна.

Та нарын хувьд гол зүйл нь одоо Бурханы талаар мэдлэгтэй байж, Бурханы ажлын талаар мэдлэгтэй байх явдал бөгөөд Ариун Сүнс Өөрийнхөө ажлыг хүн дээр хэрхэн гүйцэтгэдгийг чи мэдэх ёстой; энэ бол зөв замд орохын гол түлхүүр юм. Энэ гол түлхүүрийг ухаармагц зөв замд орох нь чиний хувьд амархан байх болно. Чи Бурханд итгэдэг ба Бурханыг мэддэг, энэ нь Түүнд итгэх чиний итгэл жинхэнэ гэдгийг харуулдаг. Хэрвээ чи эцэст нь хүртэл үргэлжлүүлэн туршлагажсан ч Бурханыг мэдэж чадахгүй хэвээр байвал чи гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг нэгэн юм. Есүс Христэд л итгэдэг боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс бүгд яллагддаг. Өнөөдрийн Бурханыг таньдаггүй учраас тэд бүгдээрээ орчин үеийн Фарисайчууд бөгөөд тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг. Есүст итгэх тэдний итгэл хэчнээн үнэнч байх нь хамаагүй энэ нь бүгд хий дэмий байх болно; тэд Бурханы магтаалыг хүртэхгүй. Бурханд итгэдэг гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Бурханы талаар жинхэнэ мэдлэггүй байдаг бүх хүн нь хоёр нүүртэн юм!

Бурханаар төгс болгуулахаар зорихын тулд хүн эхлээд Түүгээр төгс болгуулах нь юу гэсэн үг болох, төгс болгуулахын тулд хүн ямар нөхцөлүүдийг эзэмших ёстойг ойлгож, дараа нь тийм асуудлуудыг ухаармагцаа хэрэгжүүлэлтийн замыг эрж хайх ёстой. Бурханаар төгс болгуулахын тулд хүн тодорхой хэв чанартай байх ёстой. Та нарын олонход шаардлагатай хэв чанар байдаггүй, энэ нь тодорхой төлөөс төлж, бодит хичээл чармайлт гаргахыг чамаас шаарддаг. Хэв чанар чинь хэдий чинээ бага байна, чи төдий чинээ бодит хичээл чармайлт гаргах ёстой. Бурханы үгийн талаарх ойлголт чинь хэдий чинээ их байж, чи тэдгээрийг хэдий чинээ хэрэгжүүлж чадна, Бурханаар төгс болгуулах замд чи төдий чинээ хурдан орж чадна. Залбирснаар дамжуулан чи залбирлынхаа дунд төгс болгуулж чадна; Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулснаар дамжуулан чи төгс болгуулж чадна. Өдөр тутамдаа Бурханы үгийг мэдэрч туулснаар дамжуулан чи өөртөө юу дутагдаж байгааг мэдэж авдаг, цаашлаад өөрийнхөө сул тал, дутагдлыг мэдэж авдаг бөгөөд Бурханд залбирдаг, үүгээр дамжуулан чи аажмаар төгс болгуулна. Төгс болгуулах зам нь: залбирах, Бурханы үгийг идэж уух, Бурханы үгийн мөн чанарыг ухаарах, Бурханы үгийн туршлага руу орох, өөртөө юу дутагдаж байгааг мэдэж авах, Бурханы ажилд дуулгавартай байх, Бурханы ачааг анхаарч, хайрын зүрх сэтгэлээрээ дамжуулан махан биеэс урвах, ах эгч нартайгаа ойр ойрхон нөхөрлөл хийх, энэ нь чиний туршлагыг баяжуулдаг. Энэ нь нийтийн амьдрал эсвэл хувийн амьдрал байх нь хамаагүй, томоохон цуглаан эсвэл жижиг цуглаан байх нь хамаагүй бүгдээрээ чамд, туршлага олж авч, сургалт хүлээн авах боломж олгодог, ингэснээр зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байж, Бурхан руу эргэн очиж чадна. Энэ бүхэн нь төгс болгуулах үйл явц юм. Яригдаж буй Бурханы үгийг туулж мэдрэх гэдэг нь Бурханы үгийг үнэхээр амталж, тэдгээрийг өөртөө амьдран харуулах чадвартай байх гэсэн үг юм, ингэснээр чамд Бурханд хандах илүү их итгэл, хайр байдаг. Үүгээр дамжуулан чи завхарсан сатаны зан чанараа аажмаар хаяж, зүй бус сэдлээ аажмаар орхиж, хэвийн хүний төрхийг амьдран харуулах болно. Чиний дотор Бурханы төлөө гэсэн хайр хэдий чинээ их байна-өөрөөр хэлбэл, чи Бурханаар хэдий чинээ их төгс болгуулна-Сатанаар төдий чинээ бага завхруулагддаг. Бодитой туршлагаар дамжуулан чи төгс болгуулах замд аажмаар орох болно. Тиймээс хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байгаа бол Бурханы хүслийг анхаарч, Бурханы үгийг мэдэрч туулах нь нэн чухал юм.

Өмнөх:Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай

Дараах:Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг Бурхан төгс болгодог

Танд таалагдаж магадгүй