83-р бүлэг

Чи Намайг төгс хүчит Бурхан гэдгийг, бүх хэрэг явдал, эд зүйл Миний хяналтад байдгийг ч мэддэггүй! Бүх зүйлийг Би бүтээж, бүрэн төгс болгодог гэдэг нь ямар учиртай вэ? Хүн бүрийн ерөөл, золгүйтэл бүгд Миний биелэлт, Миний үйлдлээс шалтгаалдаг. Хүн юу хийж чаддаг билээ? Хүн бодлоо гээд юу биелүүлж чаддаг билээ? Эх захаа алдсан энэхүү эцсийн эрин үед, тодорхой хэмжээнд Сатаны завхруулсан энэ харанхуй ертөнцөд хэд нь Миний хүсэлд нийцэж чадах вэ? Өнөөдөр ч бай, өчигдөр ч бай, эсвэл ойрын ирээдүйд ч бай хүн бүрийн амьдралыг Би тодорхойлдог. Тэд ерөөл хүлээн авах уу, эсвэл золгүйтэл амсах уу, Надаар хайрлуулах уу, эсвэл үзэн ядуулах уу гэх мэт бүх зүйл Миний ганцхан цохилтоор нарийн шийдэгдсэн. Та нарын хэн чинь алхаагаа өөрсдөө шийддэг гэж, бас хувь заяа чинь өөрсдийн чинь гарт байдаг гэж баталж зүрхлэх вэ? Хэн тэгж хэлж зүрхлэх вэ? Хэн тийм эрээ цээргүй байж зүрхлэх вэ? Надаас айдаггүй хэн байна? Хэн зүрх сэтгэлдээ Надад дуулгаваргүй байдаг вэ? Хэн дураараа аашилж зүрхлэх вэ? Би тэднийг газар дээр нь гэсгээж, хүн төрөлхтөнд цаашид өршөөл үзүүлж, аврал хайрлахгүй. Та нар Миний нэрийг хүлээн авсан энэ удаад Би хүн төрөлхтөнд сүүлчийн удаа өршөөл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл Би, ерөөл нь мөнх биш ч гэсэн Миний нигүүлслээс ихээхэн эдэлсэн хэсэг хүнийг хүн төрөлхтнөөс сонгосон; тиймээс чамайг мөнхөд ерөөнө гэж урьдчилан тогтоогоогүй байлаа ч, Би чамд зүй бус хандахгүй бөгөөд чи шууд золгүйтэл амсах хүмүүсээс хамаагүй дээр.

Миний шүүлт үнэхээр дээд цэгт хүрч, урьд үзэгдээгүй бүс нутагт орж байна. Миний шүүлт хүн бүрд хүрэх бөгөөд энэ удаагийнх бол хилэнт шүүлт юм. Урьд нь сүр жавхлант шүүлт байсан бол одоо хамаагүй өөр. Урьд нь хүмүүс Миний илгээсэн шүүлттэй тулгарах хүртлээ өчүүхэн ч айдас мэдэрдэггүй байсан; харин одоо тэд ганц үг сонсоод л ухаан алдталаа айдаг. Зарим нь бүр Намайг амаа ангайхаас ч айдаг. Надаас дуу гарч, Намайг ярьж эхэлмэгц тэд ихэд мэгдэн, яахаа мэдэхээ больж, газрын гаваар орж, эсвэл хамгийн харанхуй мухарт нуугдан үлдэхийг чин сэтгэлээсээ хүсдэг. Ийм хүмүүс муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн тул аврагдаж чадахгүй. Би агуу улаан луу болон балар эртний могойг шүүх үед тэд хулчийж, бүр хүмүүст үзэгдэхээс ч айдаг; тэд бол харанхуйд төрсөн Сатаны үр удам үнэхээр мөн.

Би “урьдчилан тогтоолт, сонголт” зэрэг үгсийг байнга айлддаг байсан. Эдгээр үг яг ямар учиртай вэ? Би хэрхэн урьдчилан тогтоож, сонгодог вэ? Зарим хүн яагаад урьдчилан тогтоогдсон, сонгогдсон хүмүүсийн нэг биш байдаг вэ? Үүнийг чи хэрхэн ойлгож болох вэ? Энэ бүгдэд Би тодорхой тайлбар хийж, чамтай шууд ярих шаардлагатай. Хэрэв Би эдгээр зүйлийг та нарын дотор илчилсэн бол мулгуу хүмүүс үүнийг Сатаны өгсөн бодол гэж эндүүрэн итгэх байсан! Намайг хилсээр гүтгэх байсан! Одоо Би юу ч нуулгүй, илэн далангүй ярья: Би бүх зүйлийг бүтээхдээ, эхлээд хүн төрөлхтөнд үйлчлэх биет зүйлсийг (цэцэг, өвс ногоо, мод, ой шугуй, уулс, гол, нуур, хуурай газар, тэнгис, бүх төрлийн шавж, шувууд, амьтад; заримыг нь хүн төрөлхтөн идэхэд, заримыг нь хүн төрөлхтөн харахад зориулж) бүтээсэн. Өөр өөр газар нутгийн ялгаанаас хамааран янз бүрийн үр тариаг хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн; энэ бүхнийг бүтээснийхээ дараа л Би хүмүүсийг бүтээж эхэлсэн юм. Хоёр төрлийн хүмүүс байдаг: Нэг дэх нь Миний сонгож, урьдчилан тогтоосон хүмүүс; хоёр дахь нь Сатаны хэв чанартай бөгөөд энэ төрлийн хүмүүс дэлхий ертөнцийг бүтээхээс минь өмнө бүтээгдсэн боловч Сатан бүрэн завхруулсан тул Би тэднийг орхисон юм. Дараа нь Би, дор бүрнээ Миний хэв чанарыг өөр өөр түвшинд эзэмшдэг Өөрийн сонгосон, урьдчилан тогтоосон төрлийг бүтээсэн; иймээс өнөөдөр Надаар сонгогдсон хүмүүс тус бүртээ Миний хэв чанарыг өөр өөр түвшинд эзэмшдэг. Хэдийгээр тэднийг Сатан завхруулсан ч тэд Надад харьяалагддаг хэвээрээ; алхам бүр Миний удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Би бүгдийг нь урьдаас төлөвлөсөн учир хаанчлалд үнэнч шударга хүмүүс захирдаг. Шударга бус, зальхай хүмүүс Сатаны үр төл, мөн Сатанд эзэмдүүлсэн учир хэзээ ч үнэнч байж чадахгүй; тэд бол түүний албатууд бөгөөд эхнээсээ эцсээ хүртэл түүний удирдлаган дор байдаг. Гэвч энэ бүхний зорилго нь Миний хүслийг биелүүлэх юм. Та нарын таамгийг арилгахын тулд Би үүнийг тодорхой болголоо. Би төгс болгодог хүмүүсээ халамжилж, хамгаална; харин Миний жигшдэг хүмүүсийн хувьд гэвэл үйлчлэл нь эцэс болсны дараа Миний газраас явах болно. Энэ хүмүүсийг дурдахаар Би уурлан хилэгнэж, тэднийг дурдмагц л тэр дор нь учрыг нь олчихмоор их санагддаг. Гэхдээ Би үйлдлээ хязгаарлан барьдаг; Би үйлдэл, үгээ цэгнэдэг. Би уурандаа автан дэлхий ертөнцийг дарлаж чадна, харин Өөрийн урьдчилан тогтоосон хүмүүсийг биш; тайвширсныхаа дараа Би дэлхийг Өөрийн гарын алганд атгаж чадна. Өөрөөр хэлбэл, Би бүхнийг хянадаг. Дэлхий ертөнц хүмүүсийн тэвчихээргүй хэмжээнд хүрч завхарсныг харвал Би үүнийг даруй устгана. Би ганцхан үг айлдаад л ингэж чадах бус уу?

Би бол бодитой Бурхан Өөрөө; Би ер бусын тэмдэг, гайхамшиг үйлддэггүй боловч Миний гайхамшигт үйлс хаа сайгүй байдаг. Урдах зам харьцуулшгүй илүү гэрэлтэй болох болно. Алхам бүрийн тухай Миний илчлэл бол та нарт тайлбарлах арга бөгөөд энэ бол Миний удирдлагын төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл, цаашид эдгээр илчлэл бүр ч олширч, улам тодорхой болно. Ойрын ирээдүйд—Мянган жилийн хаанчлалд ч гэсэн—та нар Миний илчлэлийн дагуу урагшилж, Миний мөрийг дагах ёстой. Бүгд хэлбэрээ олж, бүгд бэлтгэгдсэн; ерөөгдсөн хүмүүс та нарыг мөнхийн ерөөл хүлээж байгаа бол шийтгэгдсэн хүмүүсийг мөнхийн гэсгээлт хүлээж байна. Миний нууц та нарт хэтэрхий ихэддэг; Надад хамгийн энгийн байдаг үг та нарт хамгаас хэцүү санагддаг. Иймээс та нар хэтэрхий багыг ойлгож, Надаар үг нэг бүрээ тайлбарлуулах шаардлагатай байдаг тул Би улам ихийг айлддаг. Гэхдээ хэтэрхий их санаа зовох хэрэггүй. Би та нарт Өөрийн ажлын дагуу ярих болно.

Өмнөх: 82-р бүлэг

Дараах: 84-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх