82-р бүлэг

Миний үгийг сонсоод бүгд айдаг; хүн нэг бүр айдас түгшлээр дүүрдэг. Та нар юунаас айна вэ? Би та нарыг хөнөөх гээгүй! Гэмт хүн гэлбэлзэнэ; Миний араар хийдэг зүйл чинь хөнгөн хийсвэр, бас үнэ цэнгүй. Үүнээс чинь болж Би, Өөрийн урьдчилан тогтоож, сонгоогүй хүн бүрийг ёроолгүй нүх рүү шидэж, хэдэн хэсэг бяцлахыг улайран хүстэлээ та нарыг үзэн ядахад хүрдэг. Гэвч Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө, Өөрийн гэсэн зорилго бий. Би өчүүхэн амийг чинь одоохондоо өршөөж, Надад хийх үйлчлэл чинь дуусах хүртэл чамайг хөөж явуулахгүй. Ийм амьтдыг харах хүсэл Надад үгүй; тэд Миний нэрийг гутаадаг! Үүнийг мэдэх үү? Ойлгож байна уу? Олиггүй амьтад! Үүнийг ойлгож ав! Чамайг ашигладаг нь Би, мөн чамайг ашигладаггүй нь ч бас Надаас болдог. Бүхнийг Би зохион байгуулдаг бөгөөд Миний гарт бүгд томоотой, эмх цэгцтэй байдаг. Дэг зөрчин хөдөлж зүрхэлдэг хэнийг ч Миний гар даруй хөнөөнө. Би “хөнөөнө” гэж байнга хэлдэг; үүнийг Би үнэхээр Өөрийн гараар хийдэг гэж чи бодно уу? Надад тэгэх шаардлагагүй! Миний үйлдэл хүмүүсийн төсөөлдөг шиг мунхаг биш. Миний үгээр бүх зүйл бүрэлдэж, гүйцэлддэг гэдэг нь ямар учиртай вэ? Би хуруугаа ч хөдөлгөөгүй байхад бүх зүйл гүйцэлддэг. Миний үгийн жинхэнэ утга учрыг ойлгов уу?

Надад үйлчлэл хийдэг хүмүүсийн хэнийг ч Би аврахгүй; Миний хаанчлалд тэдний хувь гэж үгүй. Учир нь энэ хүмүүс Миний хүслийг биелүүлэхийн оронд гадаад асуудлуудад л цаг заваа үрдэг. Хэдийгээр одоо Би тэднийг ашиглаж байгаа боловч, бодит байдал дээр тэд бол Миний хамгийн их үзэн яддаг, хамгаас илүү жигшдэг хүмүүс юм. Өнөөдөр, Миний хүслийг биелүүлж чадах хэнийг ч, Миний ачааг хайхарч чадах хэнийг ч, байгаа бүхнээ Надад жинхэнэ зүрх сэтгэлээр, чин үнэнээсээ өгч чадах хэнийг ч Би хайрладаг. Тэднийг Өөрөөсөө холдуулахгүйгээр тогтмол гэгээрүүлнэ. “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би асар ихээр ерөөх нь гарцаагүй” гэж Би байнга хэлдэг. “Ерөөнө” гэж юуг хэлж байна вэ? Чи мэдэх үү? Ариун Сүнсний одоогийн ажлын нөхцөлд энэ нь Миний чамд өгдөг ачааг хэлдэг. Чуулганы төлөө ачаа үүрч чадах, Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зориулдаг бүх хүний хувьд тэдний ачаа, жинхэнэ зүрх сэтгэл нь Миний хүртээсэн ерөөл билээ. Үүнээс гадна, тэдэнд Миний өгдөг илчлэл ч бас Миний ерөөл юм. Учир нь, одоо ачаагүй байгаа хүмүүсийг бол Би урьдчилан тогтоож, сонгоогүй юм; Миний хараал аль хэдийн тэдэн дээр буусан. Өөрөөр хэлбэл, Миний урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс Миний хэлсэн зүйлийн зөвхөн эерэг талаас хувь хүртдэг байхад Миний урьдчилан тогтоож, сонгоогүй хүмүүс Миний айлдваруудын сөрөг талаас л хувь хүртэж чадна. Миний үгийг олон хэлэх тусам, утга нь улам тодорхой болдог; Намайг үгээ хэлэх тусам тэдгээр нь улам тодорхой болдог. Шударга бус, зальхай, Миний урьдчилан тогтоогоогүй хүн тус бүрийг Би дэлхийг бүтээхээс өмнө хараасан юм. Та нарын төрсөн жил, сар, өдөр, бүр цаг, минут, секундийг бүгдийг нь Би тохируулан төлөвлөсөн байдаг гэж яагаад хэлдэг вэ? Ууган хөвгүүдийн байр суурийг хэн авахыг Би эртнээс урьдчилан тогтоосон. Тэд Миний нүдэнд байдаг; Би тэднийг аль эртнээс эрхэм нандин гэж үзсэн бөгөөд Миний зүрх сэтгэлд аль эртнээс зай эзэлж ирсэн. Миний хэлдэг үг бүр жинтэй, бас Миний санааг тээдэг. Хүн юу юм бэ? Миний хайртай, ууган хөвгүүдийн байр суурьтай цөөн хүнээс гадна Миний хүслийг хайхардаг хүн хэчнээн цөөн билээ? Миний хөвгүүдийн үнэ цэнэ юу вэ? Миний ардуудын үнэ цэнэ юу вэ? Урьд “Миний хөвгүүд” гэдэг нэр томьёо нь Миний ууган хөвгүүдийн нэршил байлаа. Гэвч Миний хөвгүүд, Миний ардын ичгүүргүй хэд нь үүнийг өөрсдийг нь дуудах хүндэтгэлийн цол гэж боджээ. Миний ууган хөвгүүний дүрд ичих нүүргүйгээр бүү тогло. Энэ цолыг авах гавьяатай юу? Өнөөдөр Миний өмнө чухал байр сууринд томилогдсон хүмүүс л баталгаажсан. Тэд ууган хөвгүүдийн байр суурийг олж авсан. Тэд аль хэдийн Миний сэнтий, Миний титэм, Миний алдар суу, Миний хаанчлалаас хувь хүртсэн. Би бүх зүйлийг нягт нямбай зохицуулсан. Өнөөдөр ууган хөвгүүний байр суурийг хүлээн авсан бүх хүн, гэр бүлдээ төрсөн цагаасаа эхлээд өөрсдийнхөө ирээдүйн төлөв, ажил, гэрлэлтэд амссан зүйлс гэх мэт ихээхэн шаналал, хяхалт хавчлага, зовлон бэрхшээлийг туулсан юм. Энэ ууган хөвгүүд энэ байр суурийг ямар төлөөс төлөлгүйгээр олж авсан юм биш; харин ч тэд сайн муу, өөдөлж уруудах гээд амьдралын бүхий л эрээн барааныг туулсан. Дэлхийн хүмүүст урьд нь ихэд хүндлэгдэж, орон гэртээ тав тухтай амьдардаг байсан бүх хүн ууган хөвгүүдэд орохгүй. Тэд ууган хөвгүүд байхад тэнцэхгүй; Миний нэрд шившиг авчирдаг ба тэднийг Би огт хүсэхгүй. Миний сонгосон Миний хөвгүүд, Миний ардууд ч бас дэлхий ертөнцөд нэр хүнд сайтай боловч Миний ууган хөвгүүдийн дайд хүрэхгүй. Би одоо зарим хүнийг ашиглаж байгаа боловч тэдний дунд олон хүн Миний ард байхад ч тэнцдэггүй. Тэд бол мөнхийн шийтгэлийн зүйл; тэд Надад урт хугацаагаар бус, түр үйлчлэл үзүүлэхээр ашиглагдаж байгаа юм. Хэн Надад урт хугацаагаар ашиглуулах вэ гэдгийг Би зүрх сэтгэлийнхээ гүнд аль хэдийн тогтоосон. Тухайлбал, чухал байр сууринд Миний томилсон хүмүүс бол Миний хайрладаг, Миний аль эртнээс ашиглаж эхэлсэн хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, тэдний үүрэг аль хэдийн шийдэгдчихсэн. Харин Миний жигшдэг хүмүүсийн хувьд гэвэл, тэд одоогийн үе шатанд түр ашиглуулж байгаагаас цаашгүй. Харийнхан ирэх үед ууган хөвгүүд та нарт тодорхой илчлэгдэнэ.

Хурдан өсөж, Миний ачаанд хайхрамжтай хандахыг Би та нараас яг одоо шаардаж байна. Энэ ачаа хэтийдсэн их биш бөгөөд Би та нараар чадах зүйлийг чинь л хийлгэнэ. Та нарын биеийн хэмжээг Би мэднэ; ямар үүрэг гүйцэтгэж чадахыг чинь мэднэ. Би энэ бүхнийг мэддэг, бас ойлгодог; Хөвгүүд минь, Би та нарыг өөрсдийгөө дуртайяа үгүйсгэж, Миний хайрладгийг хайрлаж, Миний үзэн яддагийг үзэн ядаж, Миний хийдгийг хийж, Миний хэлдгийг хэлж үнэхээр чадаасай гэж л хүсдэг. Орон зай, газар зүй, цаг хугацаа, эсвэл ямар ч хүний эрхэнд бүү ор. Та нарын сүнс газар сайгүй чөлөөтэй байж, та нар дор бүртээ Миний ууган хөвгүүдийн байр сууринд зогсож чадаасай гэж Би хүсдэг. Өнөөдөр хэн Надад бүхий л оршихуйгаа зориулдаг вэ? Хэн Миний төлөө үнэнчээр зарцуулдаг вэ? Хэн өдөр шөнөгүй Миний төлөө сэргэг байдаг вэ? Хэн Миний гэр орны ажлыг эрхэлдэг вэ? Хэн Миний төлөө мөрөн дээрх ачааг минь хөнгөлдөг вэ? Миний хөвгүүд биш гэж үү? Хийдэг бүхэн минь Өөрийн хөвгүүдийг төгс болгож, Өөрийн хөвгүүдэд үйлчлэхийн төлөө байдаг. Ойлгов уу? Бүгд Миний ууган хөвгүүдийн төлөө бөгөөд Би алдаа гаргадаггүй. Би хүмүүсийг буруу үнэлдэг гэсэн ташаа ойлголтод бүү авт, бас Би чамайг дорд үздэг гэж бүү бод. Намайг агуу авьяасыг дутуу ашигладаг гэж, эсвэл Би чамайг урьдчилан тогтоолгүй алдсан гэж бүү бод. Тийм биш; чи үүнд тэнцэхгүй! Мэдэж байна уу? Одоо Би та нарт зарим зүйлийг нотолж өгье: Миний уур хилэнг ойр ойрхон өдөөдөг, Миний шүүмжлэл, эсвэл харьцалтад үе үе өртдөг хэн ч болов Миний үзэн ядалтын бай гэдэг нь гарцаагүй. Тэд лавтай үхнэ, үүнийг өөрчлөх боломжгүй. Миний ширүүн туршилтад аль хэдийн орж, Миний сайшаалыг хүртсэн учраас Өөрийн ууган хөвгүүдтэй харьцахаа больсон гэдгээ Би хэлсэн. Миний ширүүн харцанд өртсөн хэн ч аюулд байна. Чи айхгүй байна уу? Миний амнаас үг гармагц олон хүн үхнэ. Гэвч зарим махан биеэ хадгалж үлдэнэ; тэдний ердөө л сүнс нь үхнэ. Хамгийн тодорхой үзүүлэлт нь гэвэл, тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй, тэднийг хязгаарлах зүйл огт үгүй. (Сатан тэднийг аль хэдийн гүн гүнзгий завхруулчихсан). Тэдний махан бие хэзээ ч устгагдлаа гэсэн, тэр нь Миний зохистой төлөвлөгөөний дагуу, Миний заасан цагт болно. Тэдний сүнсний үхэл Надад их үйлчлэл хийж чадахгүй; харин Би Өөрийн үйл хэргийн гайхамшгийг үзүүлэхдээ тэдний махан биеийг ашиглана. Үүнээс хүмүүс үнэмшинэ; тэд дуусашгүй магтаал хэлж, Намайг хүндэлдэггүй, Надаас айдаггүй хүн нэг ч байхаа болино. Би ямар ч нарийн зүйлд хөнгөн ханддаггүй; бүгд Миний төлөө үхэж, амьдрах ёстой бөгөөд Надад үйлчлэлээ хийхээс өмнө хэн ч явж болохгүй. Надад үйлчлэлээ хийгээгүй цагт Сатан хүртэл ёроолгүй нүх рүү эргэн орж чадахгүй. Миний хийж буй алхам бүр тогтвортой, аюулгүй, бат үндэстэй байдаг. Миний хийдэг нэг ч алхам огт хуумгай байдаггүй.

Хэн Надтай эн зэрэгцэж зүрхлэх вэ? Хэн намайг эсэргүүцэж зүрхлэх вэ? Чамайг Би даруйхан цохиж унагана! Би ул мөр үлдээхгүй, чиний махан бие ор мөргүй болно; энэ маргаангүй үнэн. Би үүнийг хэлмэгцээ ажил хэрэг болгох ба ухрах зам байхгүй. Дэлхий ертөнц өдрөөс өдөрт нуран унаж, хүн төрөлхтөн өдрөөс өдөрт мөхөж байна. Миний хаанчлал өдөр өнгөрөх тусам хэлбэрээ олж, Миний ууган хөвгүүд өсөж байна. Миний уур хилэн өдөр өдрөөр ихсэж, Миний гэсгээлт улам хатуу болж, Миний үг улам ширүүсэж байна. Та нар Намайг өөрсөдтэй чинь арай зөөлөн ярьж, Миний дууны өнгө аядуу болно гэж одоо ч хүлээсээр байдаг, гэхдээ хэзээ ч бүү ингэж бод! Миний дууны өнгө хэнтэй харьцаж байгаагаас шалтгаалдаг. Өөрийн хайрладаг хүмүүст Миний дууны өнгө зөөлөн, үргэлж тайтгаруулсан байдаг бол та нарт Би зөвхөн хатуу, шүүмжлэлтэй байж, дээр нь гэсгээлт, уур хилэнгээ харуулж чадна. Хэн ч анзааргагүйгээр, дэлхийн улс орон бүрийн нөхцөл байдал улам бүр түгшүүртэй болж, өдрөөс өдөрт нуран унаж, үймээнд автаж байна. Улс бүрийн тэргүүнүүд бүгд эцэстээ эрх мэдэл олох гэж найддаг. Миний гэсгээлт тэдэн дээр аль хэдийн буучихсан гэж тэдний санаанд даанч орсонгүй. Тэд Миний эрх мэдлийг булаах гэж санаархдаг—гэвч энэ бол ердөө л хоосон мөрөөдөл! Нэгдсэн Үндэстний Байгууллагын дарга хүртэл Надаас уучлал гуйх ёстой. Түүний үйлдсэн муу үйл гэж тоймгүй. Одоо үе бол гэсгээлтийн цаг үе бөгөөд Би түүнийг зүгээр өнгөрөөхгүй. Эрх мэдэлтэй бүхэн титмээ тайлах ёстой; зөвхөн Би л бүх зүйлийг захирваас зохино. Бүх зүйл—цөөн хэдэн харийнхныг оролцуулаад бүгд Надаас шалтгаалдаг. Миний ажил аль хэдийн өдий хүрсэн учир Намайг шинжсэн хэнийг ч бай Би тэр даруй хөнөөнө. Өдөр бүр шинэ илчлэл, өдөр бүр шинэ гэрэл гарч байна. Бүх зүйл улам бүрэн төгс болж байна. Сатаны сүүлчийн өдөр улам бүр ойртож, улам тодорхой болж байна.

Өмнөх: 81-р бүлэг

Дараах: 83-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх