81-р бүлэг

Өө, энэ хорон муу, садар завхай хуучин эрин үеийг дээ! Би чамайг залгина! Сион уул аа! Намайг тунхаглахаар өндийгөөч! Миний удирдлагын төлөвлөгөө гүйцэлдэж, Миний агуу ажил амжилттай дууссаны төлөө хэн босож, уухайлахгүй байж зүрхлэх вэ! Хэн босож, баярласандаа зогсолтгүй дэвхцэхгүй байж зүрхлэх вэ! Тэгж зүрхэлсэн хүмүүс Миний гарт үхэлтэйгээ учирна! Би өчүүхэн ч энэрэл, элэгсэг сэтгэлгүйгээр, мөн тайвнаар зөвт байдлыг бүгдэд хэрэгжүүлдэг. Бүх хүн! Намайг магтаж, Надад алдар суу өгөхийн тулд босоцгоо! Миний ачаар, Надаар тогтоогдсон учраас мөнхөөс мөнх хүртэлх эцэс төгсгөлгүй алдар суу оршдог юм. Өөртөө алдар суу авч хэн зүрхлэх вэ? Миний алдар сууг биет зүйл мэт авч үзэж хэн зүрхлэх вэ? Тэгсэн хүмүүс Миний гарт хөнөөгдөнө. Өө, харгис хүмүүс ээ! Би та нарыг бүтээж, та нарыг хангаж, өнөөдрийг хүртэл та нарыг удирдан хөтөлсөн атал та нар Миний тухай өчүүхэн ч мэддэггүй, бас Намайг огт хайрладаггүй. Яаж Би та нарт дахин өршөөл үзүүлж чадах вэ? Яаж Би та нарыг аварч чадах вэ? Та нарт Би Өөрийн уур хилэнгээр хандаж л чадна! Би та нарт сүйрэл, мөнхийн гэсгээлтээр л хариу барих болно. Энэ бол зөвт байдал; үүнээс өөр байх аргагүй.

Миний хаанчлал бат бөгөөд тогтвортой; хэзээ ч нуран уналгүй, мөнх оршин тогтнох болно! Миний хөвгүүд, Миний ууган хөвгүүд, Миний ард түмэн Надтай хамт үүрдийн үүрд ерөөл эдэлнэ! Сүнслэг асуудлыг ойлгодоггүй, Ариун Сүнснээс илчлэл хүлээн авдаггүй хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт Миний хаанчлалаас таслагдана. Тэд өөрсдийн хүслээр явахгүй, харин Миний төмөр савааны захиралт, Миний сүр жавхланд хөөгдөх бөгөөд Миний хөлөнд өшиглөгдөн гарах болно. Хэсэг хугацаанд муу ёрын сүнсэнд эзэмдүүлсээр ирсэн (төрснөөсөө хойш гэсэн үг) хүмүүс одоо бүгд илчлэгдэнэ. Би чамайг өшиглөн гаргана! Миний хэлснийг одоо ч санаж байна уу? Ариун, өө сэвгүй Бурхан Би бузар, бохир сүмд оршин суудаггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс Надаар хэлүүлэлтгүй өөрсдөө үүнийг мэднэ. Би чамайг урьдчилан тогтоогоогүй! Чи хөгшин Сатан атлаа Миний хаанчлалд нэвтрэхийг хүсдэг! Яавч үгүй! Би чамд хэлж байна! Өнөөдөр Би чамд үүнийг маш тодорхой болгож өгье: Хүн төрөлхтнийг бүтээх үед Би Өөрийн сонгосон хүмүүст Өөрийн шинж чанар, Өөрийн зан чанарыг шингээсэн юм; иймээс тэд өнөөдөр Надад л үнэнч байж, чуулганы ачааг үүрч чаддаг бөгөөд өөрсдийгөө Миний төлөө зарлагадаж, бүхий л оршихуйгаа Надад зориулахад бэлэн байдаг. Миний сонгоогүй хүмүүсийг тиймээс Сатан тодорхой хэмжээгээр завхруулсан бөгөөд Миний шинж чанар, Миний зан чанарын юу ч тэдэнд үгүй. Та нар Миний үгийг зөрчилдөөнтэй гэж боддог, гэвч “Та нар Надаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон боловч үйлдлийнхээ үр дагаврыг өөрсдөө үүрдэг” гэх үг бүгд Сатаныг хэлдэг. Одоо Би нэг зүйл тайлбарлая: Өнөөдөр босож, чуулганы эрх мэдлийг авч, чуулганыг хариулж, Миний ачаанд анхаарал тавьж, онцгой үүрэг гүйцэтгэж чаддаг хүмүүс—эдгээрийн аль нь ч Христэд үйлчилж байгаа биш юм; Тэд бүгд Надаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон байдаг. Та нарыг хэтэрхий санаа зовж, амийн ахиц дэвшлээ удаашруулах вий гэсэндээ Би үүнийг хэлж байна. Ууган хүүгийн байр суурийг олж чадах нь хэд вэ? Энэ диплом авах шиг амархан хэрэг гэж үү? Байж болшгүй! Хэрэв Би та нарыг төгс болгохгүй байсан бол, та нарыг Сатан аль хэдийн тодорхой хэмжээгээр завхруулсан байх байсан. Ийм учир Би Өөрт минь үнэнч хүмүүсийг үргэлж харж хандан, хамгаалж, аюул, зовлонгоос хамгаална гэдгээ ахин дахин онцолсон юм. Миний урьдчилан тогтоогоогүй хүмүүс бол муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн, мэдрэлгүй, сүйхээгүй, сүнс нь хатсан, чуулганыг хариулж чадахгүй (урам зоригтой боловч үзэгдлийн талаар тодорхой мэдэхгүй) хүмүүс байдаг. Тэднийг Миний нүднээс хурдан далд оруулах хэрэгтэй, эртхэн байх тусмаа сайн, тэгвэл Би чамайг хараад ой гутаж, уур хилэнд автахгүй. Хэрвээ чи хурдан явбал бага гэсгээлт хүртэнэ, харин удаан байх тусам чинь гэсгээлт хатуу байх болно. Ойлгов уу? Битгий ийм ичгүүргүй бай! Чи ямар төрлийн хог шаар болохоо огт мэдэлгүй, эх захгүй, хэмжээ хязгааргүй, хайхрамжгүй, хэнэггүй байна! Сохор байна!

Миний хаанчлалд эрх баригчдыг Би бүгдийг нь хянуур сонгосон бөгөөд тэд олон удаагийн туршилтад орсон билээ; тэднийг хэн ч ялж чадахгүй. Би тэдэнд хүч чадал өгсөн тул тэд хэзээ ч унаж, эсвэл замаасаа гажихгүй. Тэд Миний сайшаалыг хүртсэн билээ. Энэ өдрөөс хойш хоёр нүүртнүүд үнэн төрхөө үзүүлнэ. Тэд бүх төрлийн гутамшигт зүйл хийж чадах ч, эцсийн эцэст Сатаныг гэсгээж, үнсэн товрог болгодог Миний гараас зайлахгүй. Миний сүм хиргүй, ариун байх болно. Энэ бүхэн нь Надад хийх гэрчлэл, Миний илрэл, Миний нэрэн дэх алдар суу юм. Миний сүм бол Миний мөнхийн орон байр, Миний мөнхийн хайрын бай юм. Би үүнийг үргэлж хайрын гараар илбэж, хайрын үгээр тайтгаруулж, хайрын харцаар харж хандан, хайрын тэврэлтээр тэвэрдэг тул энэ нь муу ёрын нэгний занганд орж, эсвэл Сатанд мэхлэгдэхгүй. Өнөөдөр, Надад үйлчлэл үзүүлдэг боловч аврагдаагүй хүмүүс эцсийн удаа Надад ашиглуулна. Би яагаад эдгээр зүйлийг Өөрийн хаанчлалаас зайлуулах гэж яардаг вэ? Яагаад Би тэднийг Өөрийн нүднээс далд оруулах ёстой вэ? Би тэднийг ясандаа тултал үзэн яддаг! Би яагаад тэднийг авардаггүй вэ? Би яагаад тэднийг жигшдэг вэ? Би яагаад тэднийг цохиж хөнөөх ёстой вэ? Би яагаад тэднийг устгах ёстой вэ? (Тэдний ганц нь ч, бүр үнс чандруу нь ч Миний нүдний өмнө үлдэж болохгүй.) Яагаад тэр вэ? Балар эртний могой болох агуу улаан луу, бас хөгшин Сатан хүртэл Миний хаанчлалаас мөлжих санаатай байна! Мөрөөдөхөө боль! Тэд бүгд юу ч биш болж, үнс чандруу болно!

Би энэ эрин үеийг сүйрүүлж, Өөрийн хаанчлал болгон өөрчилж, Өөрийн хайрладаг хүмүүстэй хамт мөнх амьдарч, жаргах болно. Бузар зүйлс Миний хаанчлалд үлдэж чадна гэж санахын хэрэггүй. Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодоо юу? Тийм бодлоо мартаж үз! Миний нүд бүхнийг шинжилдэг болохыг чи мэдэхгүй! Миний гар бүхнийг зохицуулдгийг чи мэдэхгүй! Өөрийгөө хэт их хүндтэй гэж бүү бод! Та нар дор бүрнээ байвал зохих байрандаа очих ёстой. Даруу мэт дүр бүү эсгэ (ерөөгдсөн хүмүүсийг хэлж байна), эсвэл битгий айж, дагжин чичир (золгүй явдал амсдаг хүмүүсийг хэлж байна). Одоо, хүн бүр зүрх сэтгэл дотроо өөрсдийгөө мэдэх учиртай. Би Өөрийн үгийг хүн бүрт хандуулдаг тул нэрээр чинь дуудаагүй ч, чи сайтар мэдэж л байх учиртай. Та нар Миний сонгосон хүн мөн эсэх нь хамаагүй, Миний үг бүгдийн чинь одоогийн нөхцөл байдалд чиглэдэг юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ та нар Миний сонгосон хүмүүсийн нэг бол Би сонгосон хүмүүсийнхээ байдлыг чиний байгаа байдалд тулгуурлан ярьдаг; харин Миний сонгоогүй хүмүүсийн хувьд гэвэл Би бас л тэдний байдалд нийцүүлэн ярьдаг. Иймээс, Миний үг тодорхой асуудлыг хөнддөг. Хүн бүр үүнийг сайн мэдрэх хэрэгтэй. Өөрсдийгөө бүү хуур! Бүү ай! Хүний тоо хязгаартай, хуруу дарам цөөхөн тул заль мэх нэмэргүй! Миний сонгосон гэж хэлсэн хүн бүр сонгогдсон бөгөөд чи хэчнээн сайн дүр эсгэлээ ч Миний шинж чанаргүйгээр бүтэлгүйтэх болно. Учир нь Би Өөрийн үгэнд хүрдэг, хайхрамж алдан Өөрийн төлөвлөгөөг нураадаггүй; Би хүссэн бүхнээ хийдэг, учир нь Миний хийдэг бүхэн зөв, Би бол хамгаас дээд, Би бол цор ганц. Та нар тодорхой мэдэв үү? Ойлгов уу?

Одоо, Миний үгийг уншсаны дараа мууг үйлддэг, шударга бус, зальхай хүмүүс ахиц дэвшил эрэлхийлж, хувийн хүчин чармайлт гаргахаар шамдан зүтгэж байна. Тэд өчүүхэн төлөөс төлөөд л Миний хаанчлалд орохоор санаархдаг. Тэд тийм бодлуудаа орхих ёстой! (Би тэдэнд гэмших боломж олгоогүй тул энэ хүмүүст найдвар гэж үгүй.) Би Өөрийн хаанчлалын үүдийг манадаг. Миний хаанчлалд хүмүүс хүссэнээрээ орж болдог гэж чи бодоо юу? Миний хаанчлал ямар ч хог шаарыг зүгээр л хүлээн авна гэж бодоо юу? Миний хаанчлал ямар ч үнэ цэнгүй янз бүрийн хог оруулна гэж санаа юу? Тэгвэл чи эндүүрсэн байна! Өнөөдөр хаанчлал дахь хүмүүс бол Надтай хамт хааны эрх мэдэл эзэмшдэг хүмүүс; Би тэднийг хянуур боловсруулсан юм. Энэ нь зөвхөн хүсээд л хүрч болох зүйл биш—та нар Миний зөвшөөрлийг авсан байх ёстой. Энэ бол хэнтэй ч хамаагүй хэлэлцдэг зүйл биш, харин Би Өөрөө зохицуулдаг зүйл юм. Хэлсэн бүхэн минь биелдэг. Намайг хайрладаг хүмүүст Миний нууц илчлэгддэг. Мууг үйлддэг хүмүүс буюу Миний сонгоогүй хүмүүс үүнийг хүртэх гавьяагүй. Сатан тэдний чихийг таглаж, зүрх сэтгэлийг нь гартаа авч, бүх оршихуйг нь сүйтгэсэн тул тэд үүнийг сонслоо ч ойлгохгүй. Миний үйлдэл гайхамшигтай агаад ухаалаг, Би Өөрийн үйлчлэлд бүхнийг дайчилдаг гэдгийн учир юу вэ? Би Өөрийн урьдчилан тогтоогоогүй, сонгоогүй хүмүүсийг шийтгүүлж, завхруулахаар Сатанд шилжүүлэн өгөх бөгөөд Өөрөө тэднийг шийтгэхгүй; Би ийм л ухаалаг! Хэн ер нь ингэж бодож үзсэн бэ? Миний агуу ажил ямар ч хүчин чармайлтгүйгээр биелсэн, тийм биз?

Өмнөх: 80-р бүлэг

Дараах: 82-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх