25. Би жинхэнэ Христ, хуурамч Христийг ялган таньж чаддаг боллоо

Шянванг Малайз

Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Бие махбодтой болох гэж юу болох, жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс яаж ялгахыг Бурханы үг илчилдэг. Би Эзэнийг дагаж байхдаа энэ үнэнийг ойлгодоггүй, хуурамч Христийг яаж танихыг мэддэггүй, зүгээр л пастор, ахлагчдын үгэнд ордог байсан. Төөрөлдөхөөс айдаг болохоор хуурамч Христээс сэрэмжлэх нь миний итгэлийн эн тэргүүний асуудал байлаа. Би нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болоод Бурханы илрэлт, ажлыг эрж хайж зүрхлээгүй юм. Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдах шахсан шүү. Тэгэх тун дөхсөнөө одоо ойлгож байна.

Би бага байхаасаа ээжтэйгээ хамт чуулганд явж, Библи уншдаг байгаад, жаахан том болоод залуучуудын бүлэгт элссэн юм. Манай пастор теологийн докторын зэрэгтэй байсан, тэгээд пастор байх хэцүү, энэ хэвээр байхын тулд Ариун Сүнсээр хөдөлгөгдөх хэрэгтэй гэж үргэлж хэлдэг байлаа. Бид пастороо үнэхээр хүндэлдэг байсан. Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн, Эзэнийг баярлуулсан хүн гэж боддог байсан юм. Пастор судрын нэг эшлэлийг маш их эш татдаг байсан: “Тэр үед хэн нэгэн хүн та нарт ‘Хараач, Христ энд байна’, эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24). Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд хүмүүсийг хуурдаг учраас болгоомжлох хэрэгтэй гэж бидэнд үргэлж хэлдэг байлаа. Ялангуяа Библийн мэдлэг нимгэнтэй, биеийн хэмжээ багатай биднийг төөрөлдөхгүйн тулд өөр урсгалын юм сонсож, уншиж, судлахгүй бай гэсэн юм. Чуулганыхан бас Зүүний Аянгын талаар маш их сөрөг юм ярьж, тэднээс хол бай гэлээ. Пастор биднийг зүгээр л Библи уншиж, өдөр болгон Эзэнд нүглээ улайж, гэмшиж, Эзэнийг ирэхэд хаанчлал руу нь хүргэгдэхийн тулд үргэлж сэргэг байх ёстой гэсэн. Тухайн үед би үүнд бүрэн итгээд өөр чуулган руу явж зүрхлээгүй. Тэгээд пасторын хэлсэн бүхнийг хийдэг байлаа. Ингэснээр Эзэний ирэхийг аюулгүй хүлээж байна гэж боддог байсан юм.

Нэг өдөр чуулганы Ху ах сургууль дээр намайг олж уулзаад, манай ээж, эгч хоёрыг Зүүний Аянгад элссэн юм шиг байна гэлээ. Үүнийг сонсоод би цочирдож, “Зүүний Аянгаас хол бай гэж пастор бидэнд байнга захидаг биш үү? Ээж тэднийд элсэж яаж болдог юм бэ?” гэж бодлоо. Дараа нь Ху ах Зүүний Аянгын тухай аймаар цуу яриа ярьж өгсөн. Би ч улам айж, самгардлаа. Ху ах намайг гэртээ хариад, энэ үнэн эсэхийг ээжээсээ асуугаад бичлэг хий, тэгээд тэр бичлэгээ өөрт нь явуул гэж хүслээ. Би ээжийг төөрөлдөж байж магад гэж айгаад тэгье гэж зөвшөөрсөн.

Гэртээ харьтал ээж яг л, Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн, тэгээд хүмүүсийг цэвэрлэж, өөрчилж, биднийг нүглээс бүрэн аврахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа гэж хэллээ. Тэгээд намайг шууд Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, эцсийн өдрүүдийн ажлыг нь судал гэж хүссэн. Ингэж хэлэхийг нь сонсоод Зүүний Аянгын талаар пасторын хэлсэн муу муухай юм санаанд орлоо. Би үнэхээр эсэргүүцэж байсан ч ээжийн бичлэгийг хийж байсан болохоор биеэ барьж, үгийг нь сонссон юм.

Маргааш нь ээж намайг Төгс Хүчит Бурханы ажлыг судал гэж дахин шавдууллаа. Тухайн үед, тэдний тухай пасторын хэлсэн муу муухай юмаар толгой минь дүүрсэн байсан болохоор үнэндээ үгийг нь сонсоогүй. Би ээжид, “Зүүний Аянгыг битгий сонс гэж пастор, ахлагчид үргэлж хэлдэг. Тэднээс хол бай!” гэж зөвлөхөд ээж хариуд нь, “Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлах замд маань тэд яагаад хөндөлсдөг юм бэ? Энэ нь Эзэний сургаалд нийцдэг гэж үү? Эзэн Есүс бидэнд, ‘Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм(Матай 5:3). ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ(Матай 25:6) гэж хэлсэн. Бурхан биднийг даруухнаар эрж хай гэж хүсдэг. Зүүний Аянга Эзэн эргэн ирсэн гэж гэрчилдэг, тийм болохоор бид үүнийг судлах ёстой. Гэтэл пастор Эзэнийг угтан авахад маань саад хийх гээд байх юм. Энэ нь Эзэний сургаалаас зөрж байгаа биш үү? Бид сохроор пасторын үгэнд оролгүй Эзэнийг сонсох ёстой. Эзэний цаг үед Иудейн шашны итгэгчид Эзэний дуу хоолойг сонсолгүй, ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчуудын худал үгийг даган Эзэнийг яллаж, эсэргүүцсэн шүү дээ. Тэд Эзэн Есүсийг цовдлохоор хуйвалдаад, Бурханд шийтгүүлсэн. Бид тэднээс сургамж авах ёстой! Илчлэлд: ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2, 3) гэж зөгнөсөн байдаг. Тэгэхээр Эзэн эргэж ирээд илүү их үг хэлнэ гэсэн үг. Эзэнийг угтан авахыг хүсвэл Бурханы дуу хоолойг таньж сурах ёстой. Төгс Хүчит Бурханы үг Бурханы дуу хоолой мөн эсэхийг чи өөрөө хар, тэгвэл эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг нь мэднэ” гэсэн. Ээж ярьж байхдаа “Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд” гэх ном барьж авлаа. Би үүнд нь сэтгэл гонсойж, өрөөндөө орсон.

Тэгээд тайвширч, ээжийн хэлсэн үгийг эргэн бодлоо. Бурханы дуу хоолойг таньж сурах, Эзэнийг угтан авахын тулд даруухнаар эрж хайх нь Эзэний сургаалтай нийцдэг. Зүүний Аянга Эзэн эргэн ирж, үнэнийг илэрхийлсэн гэж гэрчилж байгаа болохоор Төгс Хүчит Бурханы үгийг уншилгүй сохроор пасторын үгэнд орох нь жаахан бодлогогүй санагдсан. Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс мөн байтал би хүлээн зөвшөөрөхгүй бол Эзэнийг угтан авах боломжоо алдах биш үү гэж бодлоо. Гэхдээ дараа нь, эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж пастор ахин дахин хэлдэг нь санагдлаа. Одоо төөрөлдөх юм бол итгэл минь хий дэмий зүйл болно биз дээ? Сэтгэл үймэрч, хэний үгэнд орохоо мэдэхгүй байсан болохоор Эзэний өмнө очиж залбиран, намайг гэгээрүүлж, замчлаач гэж гуйсан юм.

Дараа нь ээж Төгс Хүчит Бурханы Чуулганы нөхөрлөл сонс гэж надад дахин зөвлөсөн. Би хоромхон зуур тээнэгэлзээд, дараа нь зөвшөөрлөө. Эхэндээ толгойд юу ч орохгүй байсан ч авралын төлөөх Бурханы удирдлагын төлөвлөгөө, Бурханы ажлын гурван үе шатны нууцыг дурдмагц би тэр даруй шимтэн сонслоо. Энэ бүгд маш шинэлэг санагдаж байсан. Библи судлах олон бүлэгт байсан ч ийм юм хэзээ ч сонсож байгаагүй шүү. Цуглааны дараа би бодлоо өөрчиллөө. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж, ээжийн бичлэгийг устгахаар шийдсэн.

Хоёр дахь цуглаан дээр Жан ах ухаалаг охид, мунхаг охидын талаар ярилаа. “Ухаалаг охид Бурханы илрэлтийг хүсэн хүлээж, Бурханы дуу хоолойг сонсож чаддаг болохоор ухаалаг юм. Эзэн ирснийг сонсоод тэд идэвхийлэн эрж хайж, судалдаг. Бусдад боогддоггүй, өөрсдийн үзэлтэй зууралддаггүй. Бурханы дуу хоолой мөн гэдгийг нь баталгаажуулмагцаа эргэлт буцалтгүйгээр Эзэнийг угтан авч, дагадаг. Тийм хүн хуурамч Христүүдээс болж төөрөлдөхгүй. Мунхаг охид ялган таних чадваргүй, бас үнэнийг хайрладаггүй. Эзэнийг угтан авахын тулд дуу хоолойг нь сонсох гэж хичээдэггүй, харин байр суурь, эрх мэдэлд дурлаж, бусад бүх хүн шиг пастор, алхагчдыг сонсдог. Эзэн яаж ч тогшлоо гэсэн тэд чихээ таглан, хаалгаа хаадаг. Тэд мунхаг байдаг. Зарим хүн Бурханы дуу хоолойг таньдаг ч хүмүүст гологдож, чуулганаасаа хөөгдөх вий гэж айгаад Бурханыг дагаж зүрхэлдэггүй. Тэд үнэнийг огт эрж хайдаггүй болохоор Эзэнийг эргэн ирэхэд угтан авч яаж чадах вэ дээ?” гэсэн.

Үүнийг сонсоод би ухаан орсон юм. Удаан хугацаанд пастор, ахлагчдыг л сонсоод, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж зүрхэлдэггүй байснаа олж харсан. Эргэн ирсэн Эзэн Есүс үнэхээр мөн байхад Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй бол мунхаг охин гэдэг минь илчлэгдэх биш үү? Эзэн Есүс бидэнд: “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ(Матай 7:7) гэж хэлсэн. Би Эзэнийг угтан авна гэж найддаг байсан. Зүүний Аянга Эзэн эргэн ирсэн гэж гэрчилж байхад би эрж хайж, судалдаг ухаалаг охин байх учиртай. Тэр нь Бурханы хүсэл! Тийм болохоор би тэдэнд төөрөгдлөө хэллээ. “‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт “Хараач, Христ энд байна”, эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24) гэж Эзэн Есүс хэлсэн. Пастор, ахлагчид эдгээр эшлэлийг ашиглан, эцсийн өдрүүд дэх хуурамч Христүүдээс биднийг сэрэмжлүүлж, Эзэн ирсэн тухай ямар ч мэдээ худал гэдэг. Бид төөрөлдөх вий гэж айгаад Эзэн ирсэн талаар судалж зүрхэлдэггүй, гэхдээ ингэх нь зөв хэрэгжүүлэлт биш юм шиг байна. Тэгвэл бид Эзэний хэлсэн үгийг яаж ойлгох ёстой юм бэ? Яаж бид хуурамч Христүүдэд төөрөлдөхөөс зайлсхийж, Эзэнийг угтан авч болох вэ?” гэсэн.

Хариуд нь Жан ах ингэж нөхөрлөлөө: “Эзэнийг эргэн ирэх үед хүмүүсийг хуурдаг хуурамч Христ, хуурамч эш үзүүлэгчид байна гэдгийг Библи уншсан хүмүүс мэддэг. Ялангуяа шашныхан хуурамч Христ, хуурамч эш үзүүлэгчээс хүмүүсийг сэрэмжлүүлэх гэж энэ бичвэрийг байнга ашигладаг болохоор ихэнх хүн үүнийг итгэлд нь нэн чухал зүйл гэж үздэг. Тэгээд Эзэн ирэх тухай бүх мэдээ хуурамч гэж боддог. Гэхдээ Эзэн Есүсийн үгийн жинхэнэ утгатай энэ нь нийцдэг үү? ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт “Хараач, Христ энд байна”, эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24) гэж Эзэн Есүс хэлсэн. Эцсийн өдрүүдэд хуурамч Христ, эш үзүүлэгчид гарч ирнэ, тэгээд хүмүүсийг хуурахын тулд агуу тэмдэг, гайхамшиг үзүүлнэ, тиймээс бид ялган таних чадвартай байх ёстой гэж л Эзэн Есүс бидэнд хэлсэн нь эндээс харагддаг. Эзэн эргэн ирсэн гэх бүх мэдээ хуурамч гэж Эзэн хэзээ ч хэлээгүй. Эзэн Есүс дахин ирнэ гэж хэлснийг ч бид мартаж болохгүй, тэгэхээр Эзэн эргэн ирсэн тухай ямар ч мэдээ худал гэж хэлснээр шашныхан Эзэн эргэн ирэхийг үгүйсгэж, Эзэний үгийг ичгүүргүйгээр үгүйсгэж, Бурханы илрэлт, ажлыг яллаж байгаа биш үү? Тэд хүмүүсийг төөрөлдүүлж, Эзэний үгээс улайм цайм зөрж байгаа биш үү? Хэрвээ бид эдгээр эшлэлийг хам сэдвээс нь салган үзэж, Эзэний үгийн утгыг буруу тайлбарлан, тийм мэдээг хуурамч гэж хязгаарлах юм бол Бурханы илрэлт, ажлыг яллаж байгаа хэрэг бус уу? Тэгвэл бид Эзэнийг эргэн ирэхэд угтан авч яаж чадах юм бэ?” гэлээ.

Ахын нөхөрлөлийг сонсоод миний нүд нээгдсэн. Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд хүмүүсийг хуурахын тулд агуу тэмдэг, гайхамшиг үзүүлнэ гэж тэдгээр эшлэлд үнэхээр хэлдэг. Пастор, ахлагчид Библийг сайн мэддэг юм байж хуурамч Христийг ялган таних тухай энэ зүйлийг яагаад олж хараагүй юм бол? Дараа нь Жан ах Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өглөө: “Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй… Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой.” “Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүстэй адилхан нэг ‘Бурхан’ гарч ирэх юм бол тэр ‘Бурхан’ хэдийгээр Библи дэх Бурханы тодорхойлолттой адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байх ч мөн чанартаа Бурханы Сүнсний өмссөн махбод биш, харин муу ёрын сүнсний өмссөн махан бие байна. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ(“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Үүнийг уншсаныхаа дараа ингэж нөхөрлөсөн: “Бурхан үргэлж шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй, бас ажлаа давтдаггүй. Ажлын шинэ үе шат эхлүүлэх болгондоо Бурхан шинэ үг айлдаж, хэрэгжүүлэлтийн шинэ зам руу хүмүүсийг хөтөлдөг. Жишээ нь, Эзэн Есүс ирээд дахин хууль, тушаал гаргаагүй, харин өмнөх тэр ажилдаа суурилан золин авралын ажил хийж, гэмшлийн замыг илэрхийлж, нүглээ улайж, гэмш, дайснаа хайрла, бие биеэ уучилж, хайрла гэх мэтийг хүмүүст зааж сургаад, эцэст нь хүний төлөө нүглийн тахил болон цовдлогдсон. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөдөггүй. Харин золин аврах ажилд үндэслэн шүүж, цэвэрлэх ажил хийж, үнэнийг илэрхийлж, хүний завхарсан зан чанар, сатанлаг уг чанарыг илчилж, зөв шударга бус байдлыг нь шүүдэг. Бас цэвэрлэгдэж, бүрэн аврагдахад нь хэрэгтэй бүх үнэнийг өгч, тэднийг Сатаны харанхуй нөлөө, завхралаас бүрэн авардаг, тэгээд Бурхан тэднийг олж авдаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил ингэж бүрмөсөн дуусдаг. Бурханы ажил үе шат болгондоо улам ахин дэвшиж, хэзээ ч давтагддаггүй. Хэрвээ Эзэн эргэж ирээд тэмдэг гайхамшиг үзүүлж, өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөсөн бол Бурханы ажил давтагдах байсан. Энэ нь утгагүй байх байлаа. Гэхдээ зарим хүн, Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөж л чадна гэдэг. Тэд Бурханыг хязгаарлаж, ажил нь ахин дэвшиж болохгүй гэж боддог. Тийм болохоор Бурхан хэзээ ч ажлаа давтахгүй, тэр бүх зүйлийг хийдэг хэн бүхэн хуурамч Христ байх нь гарцаагүй. Ихэнх хуурамч Христ муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн байдаг. Тэд үнэнийг илэрхийлж чадахгүй, шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөж бүр ч чадахгүй. Гагцхүү Эзэн Есүсийн ажлыг дуурайж, хүмүүсийг хуурахын тулд энгийн гайхамшиг үзүүлж л чаддаг. Гэхдээ буцаан амилуулах, 5,000 хүнийг таван талх, хоёр загасаар хооллох гайхамшиг гэх зэрэг Эзэн Есүсийн хийсэн зүйлийг хуурамч Христүүд дуурайж чадахгүй. Хуурамч Христүүд биш, Бурхан л тийм хүч чадал, эрх мэдэлтэй. Хэрвээ үнэнийг илэрхийлж чаддаггүй, харин өчүүхэн тэмдэг, гайхамшиг үзүүлчхээд, өөрийгөө Христ гэдэг бол жинхэнэ Христ биш гэдэг нь гарцаагүй. Бид энэ зарчмаар хуурамч Христүүдийг жинхэнэ Христээс ялган таньж болно” гэлээ.

Бурханы ажил үргэлж шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй, Бурхан нэг ажлаа хэзээ ч давтдаггүй гэдгийг би Жан ахын нөхөрлөлөөс сурсан юм. Хуурамч Христүүд Бурханы ажлыг хийж чадахгүй. Зүгээр л Бурханы хуучин ажлыг дуурайж, хүмүүсийг хуурахын тулд гайхамшиг үзүүлдэг. Энэ бол хуурамч Христийг ялган таних нэг зарчим юм. Дэлхий дээр бүх хуурамч юм жинхэнэтэйгээ адилхан харагдахуйц хийцтэй байдаг ч эцсийн эцэст хуурамч л байдагтай энэ нь яг адил. Хуурамч Христүүд ч тийм байдаг. Энэ надад гэгээрэлтэй байлаа.

Жан ах цааш нь: “Христийн мөн чанарыг мэдэх нь хуурамч Христүүдийг ялган танихад хамгийн чухал. Энэ нь хамгийн үндсэн, чухал хэсэг юм” гэж нөхөрлөсөн. Дараа нь ах Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өглөө: “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг.” “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг(“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Үүнийг уншсаныхаа дараа ах ингэж нөхөрлөсөн: “Христ бол махбод дахь Бурхан. Ердийн хүний махбод өмссөн, хэвийн хүн чанартай, бүрэн бурханлаг чанартай Бурханы Сүнс юм. Христ маш эгэл жирийн харагддаг ч мөн чанар нь бурханлаг болохоор үнэнийг болон Бурханы зөвт зан чанарыг илэрхийлж, шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөж, хүн төрөлхтнийг золин аварч, мөн аварч чаддаг, бас хүмүүсийг хангаж, хариулахын тулд үнэнийг илэрхийлж хэзээд чаддаг. Түүнийг орлож чадах хэн ч үгүй. Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан буюу Христ байсан. Тэр ердийн хүн шиг харагдсан ч Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлээд, хүнд гэмшлийн зам өгсөн. Тэгээд нүглийг уучлах эрх мэдэлтэй байж, цовдлолоороо хүн болгоны нүглийг золин аварсан. Эзэн шуурга намжаах, таван талх, хоёр загас, бас хүмүүсийг амилуулах гэх мэт олон тэмдэг, гайхамшиг үзүүлж, Бурханы хүч чадал, эрх мэдлийг харуулсан. Бас тухайн үеийн хэрэгцээнд нь үндэслэн хүмүүсийг хангаж, хариулахын тулд газар сайгүй номлож, үнэнийг илэрхийлсэн. Эзэн Есүс бол зам, үнэн, амь гэдгийг ажил, үг нь бидэнд харуулсан, бас бие махбодтой болсон Бурхан, хүн төрөлхтний Золин Аврагч мөн гэдгийг ажил, үг нь бүрмөсөн нотолсон. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирээд Нигүүлслийн эрин үеийг төгсгөн, Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, эцсийн өдрүүд дэх хүмүүсийг шүүж, цэвэрлэхээр ажилласан. Тэр ямар ч зөрчлийг хүлцдэггүй зөвт зан чанараа илэрхийлдэг. Түүний үг 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнийх нь нууцыг тайлаад зогсохгүй хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгийн уг үндэс, хүний завхарсан зан чанарыг илчилж, шүүж, ариусаж, бүрэн аврагдахад нь хэрэгтэй бүх үнэнийг маш тодорхой хэлдэг. Бурхан хүнийг яаж шүүж, ариусгадаг, Бурханыг хүн яаж дуулгавартай дагаж, Түүнд итгэх ёстой, Бурхан хэнийг таалж, хэнийг жигшиж, таягдан хаядаг, ямар эрэл хайгуулаар ариусаж, төгс болж болдог, хүн төрөлхтний үр дүн, хүрэх газар гэх мэт үүнд багтдаг. Бурханы шүүлт, гэсгээлтийн үгээр бид Сатаны завхралд өртсөн гэх үнэнээ харж, Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг мэдэж, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөөд, гэмшсэн. Бид Бурханаас айж, Бурханд захирагдаж, амь зан чанар маань өөрчлөгдөж эхэлсэн. Төгс Хүчит Бурхан бол махбод дахь Бурхан, эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт гэдгийг ажил, үг нь нотолдог. Хуурамч Христүүд бол мөн чанартаа муу ёрын сүнснүүд. Тэд үнэнийг илэрхийлж чадахгүй, хүн төрөлхтнийг аварч бүр ч чадахгүй. Зүгээр л хүмүүсийг төөрөлдүүлж, хорлохын тулд үндэслэлгүй худал хуурмаг, төөрөгдөл чалчдаг. Хуурамч Христүүдийг дагаж байгаа хэн боловч амийн хангалт юм уу Ариун Сүнсний ажлыг олж авч чаддаггүй. Хэчнээн удаан итгэсэн ч Бурханыг, эсвэл үнэнийг хэзээ ч ойлгохгүй, бас амь зан чанар нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Үнэндээ хуурамч Христийг дагана гэдэг муу ёрын сүнс, чөтгөрийг дагаж байгаа хэрэг. Өөрсдийгөө Бурхан, Христ гэдэг хэрнээ үнэнийг илэрхийлж чаддаггүй хэн бүхэн хуурамч Христ, ов мэхтэй муу ёрын сүнс гэдэг нь гарцаагүй. Хуурамч Христ үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж чадахгүй. Тэд өөрсдийгөө Бурхан, Христ гэж хэчнээн их хэллээ ч тийм биш байдаг. Үнэн, худал хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Христ гэж хэллээ гээд Христ болчихдоггүй. Энэ нь Түүний мөн чанар, хийдэг ажлаар тодорхойлогддог. Христ л үнэн, зам, амь. Христ үнэнийг, Бурханы зөвт байдлыг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийдэг. Христийн мөн чанараар энэ нь тодорхойлогддог” гэлээ. Жан ах бас ингэж хэлсэн, “Бурханы юм бүхэн цэцэглэнэ. Бурханы ажлыг хүмүүс яаж ч эсэргүүцэж, яллаж, үгүйсгэлээ гэсэн ямар ч хүн, эсвэл хүч энийг зогсоож чадахгүй. Христийн мөн чанарыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Христ бол Христ, бас ямагт Христ хэвээр байх болно. Эзэн Есүсийг ажиллаж байх үед Иудейн шашны удирдагчид, Ромын засгийн газар яллаж, эсэргүүцэж, загалмайд цовдолсон. Тэр үеийнхэн Эзэнийг голсон, гэхдээ одоо 2,000 жилийн дараа Эзэний сайн мэдээ ертөнцийн өнцөг булан бүрд түгж, Христ мөн гэдгийг нь шашны ертөнцийнхөн тэр аяараа хүлээн зөвшөөрч байна. Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханыг ХКН болон шашны хүрээнийхэн улайран эсэргүүцэж, ялладаг ч үнэн зам, үнэн хоёр үргэлж хэвээр үлдэнэ. Эдгээрийг хэн ч үгүйсгэж чадахгүй! Төгс Хүчит Бурханы үг ертөнц даяар гэрчлэл хийн, интернэтэд тавигдаад хэсэг хугацаа өнгөрлөө. Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таньж, эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг нь олж хараад, Түүн рүү эргэх хүмүүс олширч байна. Хуурамч Христүүдэд үнэн байдаггүй. Тэд хүмүүсийг байлдан дагуулж чадахгүй. Тэдний үг, үйл хэрэг ил тод байж болдоггүй, бас тэд хүн болгоныг эрж хай, судал гэж интернэтэд орж хэзээ ч зүрхлэхгүй, яагаад гэвэл хуурамч Христүүд харанхуй, ёрын муу байдаг, гэрэлтэй байж чаддаггүй. Тэд мэдлэггүй, мунхаг хүмүүсийг далдаас төөрөлдүүлэн, зүгээр л өчүүхэн тэмдэг, гайхамшиг үзүүлж, үндэслэлгүй худал үг чалчдаг. Хуурамч Христ, муу ёрын сүнсний юу ч удаан үргэлжилж чадахгүй. Тэдгээр нь удалгүй тарж бутран, алга болно” гэлээ.

Хуурамч Христүүд, жинхэнэ Христийг ялган таних тухай үнэнийг энэ нөхөрлөл надад харуулсан. Би ч бөөн баяр боллоо. Христ л үнэн, зам, амь. Христ л үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийж чаддаг. Өөрсдийгөө Христ гэдэг ч үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч чаддаггүй хэн боловч хуурамч Христ мөн. Үүнийг мэдэх сайхан байсан! Би пасторыг сохроор шүтэж, хэлсэн үгэнд нь үргэлж итгэдэг байсан юм. Хуурамч Христээс болж төөрөлдөх вий гэж айгаад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж зүрхлээгүй. Чуулган, пастортойгоо зууралдах нь аюулгүй сонголт, тэгснээр Эзэнийг ирэх үед хаанчлалд нь орно гэж бодсон. Пастор, ахлагчид үргэлж Эзэн ирсэн тухай ямар ч мэдээ худал гэцгээн, үнэн замыг судлахад минь бидэнд саад хийдэг байж. Тэд ов мэхтнүүд, сохор замчид гэдгийг одоо би олж харлаа. Би ч мунхаг байж. Эзэний дуу хоолойг сонсолгүй зүгээр л тэдэнд эргэлзээгүй итгэсэн. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болж, хаалгаа хаан, Эзэнийг угтан авах боломжоо алдах шахлаа. Тун дөхсөн байж шүү!

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийг илүү их уншиж, бие махбодтой болохын нууц, Бурхан, хүн хоёрын ажлын ялгаа, Библийн дотоод түүхийн талаар илүү их зүйл сурсан. Энэ үнэхээр гэгээрэлтэй байлаа. Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт би бат итгэж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн юм даа.

Өмнөх: 24. Тэнгэрийн хаанчлалд хүрэх замд хэн саад болдог вэ

Дараах: 26. Зүрх сэтгэлийнхээ үүдийг нээж, Эзэнийг эргэн ирэхэд угтан авах нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

27. Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

4. Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, БразилБи хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх