35. Алдар нэр, ашиг хонжоо хайсан өдрүүд

Ли Мин, Испани

Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм”). Бурханы үгийн энэ магтан дууг дуулахаар сэтгэл минь маш их хөдөлдөг. Би “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” гэх мэт Сатаны хорны дагуу амьдардаг байсан юм. Сатанд мэхлэгдэж, хорлогдсон би алдар нэр, байр суурийг л үргэлж эрэлхийлж, нэр хүндтэй болохын тулд ашиг, алдагдалд санаа зовдог байлаа. Ингэж амьдрах шаналгаатай байсан. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, сахилгажуулалтыг туулсныхаа дараа л би завхарсан уг чанарынхаа талаар бага зэрэг ойлгож авч, алдар нэр, байр суурь эрэлхийлэхийн мөн чанар, үр дагаврын талаар жаахан тодорхой ойлголттой болсон билээ. Эцэст би сэргэж, харуусаж эхэлсэн юм. Би тийм байдлаар амьдрахыг хүсэхээ больж, харин үнэнийг эрэлхийлж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд үүргээ сайн гүйцэтгэхийг л хүссэн.

Миний санаж байгаагаар 2016 оны есдүгээр сард би үүргээ гүйцэтгэхээр магтан дууны багт нэгдсэн юм. Дараа нь удалгүй удирдагч маань багийн удирдагч сонгох тухай хэлэлцэхээр бидэнд хандлаа. Үүнийг сонсмогц миний сэтгэл догдолж, нэр дэвших боломжтой хүмүүсийг оюун санаандаа цэгнэж эхэллээ. Багийн маань бусад эх эгч нар нэг бол хэт залуу, эсвэл ур чадвар нь хангалтгүй байсан юм. Харин Ли ахын л үнэний тухай нөхөрлөл нэлээд бодитой, бас ах зарим ажлыг ойлгодог байсан. Дээр нь нэмээд, ах дөлгөөхөн зан араншинтай байлаа. Ахыг сонгох өндөр магадлалтай мэт санагдсан ч миний нөхөрлөл ч бас муугүй, ялангуяа би юм сайн сурдаг, шинэ зүйлийг сурахдаа зэгсэн хурдан байсан юм. Би бас ерөнхий дүр зургийг харахдаа сайн байсан. Тиймээс миний сонгогдох боломж ахынхаас илүү байж таарна гэж би бодсон юм. Гэхдээ багийн бүх гишүүн уг үүрэгт шинэ, хамт ажиллаад удаагүй байсан болохоор нэг нэгийгээ хангалттай сайн таниагүй байлаа. Тэд намайг сонгох эсэх нь мэдэгдэхгүй байсан юм. Тиймээс би удирдагчид, бидний дор бүрдээ биелүүлсэн үүргийг тооцож үзээд, багийг түр удирдах хэн нэгнийг томилох санал хэллээ. Хүн бүр зөвшөөрөв. Үүргийн хувьд би нэлээд сайн гүйцэтгэлтэй болохоор энэ сонгуульд ялчихсан юм шиг санагдан дотроо нууцхан баяртай байсан юм. Маргааш нь би цуглаанд итгэл дүүрэн явж очлоо. Гэтэл хачирхалтай нь Ли ах эцэст нь сонгогдов. Тэр үед сэтгэл маш их гонсойсон ч нэр нүүрээ бодоод тайван царай гаргаж, “Бурханд талархъя. Одоогоос эхлээд үүргээ биелүүлэхийн тулд бүгдээрээ хамт ажиллацгаая” гэж хэлсэн юм. Сэтгэлийнхээ гүнд харин би огтхон ч хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Гэр лүүгээ алхахад хүч барагдсан мэт санагдаж, үүнийг огтхон ч ойлгож чадсангүй. Ли ах юугаараа надаас давуу байсан юм бол? Би ердөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Би илэрхий маш авьяаслаг гэж санагдаж байсан, тэгтэл намайг сонгоогүй нь бүх авьяасыг минь дэмий үрж буй хэрэг биш үү? Тиймээс би өөрийгөө зайлшгүй нотлон харуулж, хэн гэдгээ бусдад харуулах хэрэгтэй гэж бодогдлоо. Түүнээс хойш би хэдийгээр гаднаа тайван харагдавч дотроо Ли ахыг сэм эсэргүүцдэг байсан юм. Түүнээс давж гарахын тулд би ур чадвараа нэмэгдүүлэхээр шамдан суралцлаа. Ах аливааг сурч, сэтгэхдээ удаан болохыг хараад би дотроо сэм баярлаж, “Тэгэхээр үнэн ил гарч байх шив! Ер нь бол та тийм ч мундаг биш шүү дээ! Цагийн аясаар хэн нь илүү болохыг бүх ах эгч нар ч бас харна аа” гэж бодож байсан юм. Түүнийг жижиг алдаа гаргах бүрд би баясаж, “Таны чадал хүрэх үү? Одоо хэн болохыг чинь тэд харна даа!” гэж дотроо боддог байлаа. Ли ахыг бусдын асуудлыг шийдвэрлэж байхыг хараад би атаархдаг байсан. Надад ч бас тэр зэргийн бодитой туршлага байгаа болохоор багийн удирдагч байсан бол нөхөрлөхдөө ч бас сайн байх байсан гэж санагдаж байлаа. Ялангуяа ажлын талаар хэлэлцэж байх үед би, Ли ахыг юу ч санал болгосон, илүү ойлгомжтой, хэрсүү зүйл хэлэх гэж зүтгэдэг байлаа.

Нэг цуглаан дээр магтан дууны санаануудыг хэлэлцэж байх үеэр Ли ах маш сайхан санал хэлснийг би санаж байна. Гэхдээ би үүнийг нь хүлээн зөвшөөрчихвөл надаас дээр болж харагдах биш үү гэж би бодсон юм. Тэгвэл би яаж толгой дээгүүр явж чадах билээ? Би эрс няцааж, өөр санал дэвшүүлсэн боловч эцэстээ багийнхан ахын санааг дагалаа. Би яг л амаа алгадуулах шиг болсон. Ах эгч нарын урам зоригтойгоор хэлэлцэхийг хараад Ли ахыг улам эсэргүүцэх сэтгэл төрж, цааш сонсох ямар ч сонирхолгүй боллоо. Тэгээд өмнө нь биелүүлсэн үүргээ эргээд бодлоо; юутай ч би багийн удирдагч байсан болохоор ах эгч нар бүгд намайг хүндэлдэг байсан. Харин одоо би багийн удирдагч байхаа больчихсон, харин ах цаг ямагт л надаас дээр харагдаж байв. Ийм зүйл болохыг мэдэж байсан сан бол би үүргээ биелүүлэхээр энд ирэхгүй байсан юм. Цуглааны дараа бодол минь төөрөлдөж, үнэхээр дотор харанхуйлж байлаа. Зөв байр байдалтай биш байгаагаа бүүр түүр ухамсарлаад би Бурханд залбирсанд Түүний үгийн энэ хэсэг санаанд орсон юм: “Би бүтээгдсэн зүйл нэг бүрийн зүрх сэтгэл дэх хольцыг гүн гүнзгий мэддэг бөгөөд та нарыг бүтээхээсээ өмнө Би хүний зүрх сэтгэлийн гүнд оршдог шударга бус байдлыг аль хэдийн мэдэж байсан, мөн хүний зүрх сэтгэл дэх бүх шударга бус, зальжин байдлыг мэдэж байсан. Тиймээс хүмүүсийг зөвт бус зүйл хийх үед ямар ч ул мөр байхгүй байсан ч гэсэн, зүрх сэтгэлдээ өвөрлөсөн зөвт бус байдал чинь Миний бүтээсэн бүх зүйлийн баялаг байдлаас даван гардаг гэдгийг Би мөн л мэднэ. Та нар дор бүрнээ үй олон хүний оройд хүртэл өргөгдсөн; олон түмний өвөг дээдэс байхаар өргөгдсөн. Та нар туйлын зэрлэг балмад ба бүх өтний дунд галзууран гүйж, амар тайван орогнох газар эрж хайн, өөрсдөөсөө жаахан өтнүүдийг залгихаар оролддог. Зүрх сэтгэл чинь хорлонтой, зэвүүн байдаг бөгөөд далайн ёроолд живсэн хий үзэгдлүүдийг ч даван гарсан. Та нар өтөг бууцны ёроолд оршин сууж, дээрээс доорх хүртэл өтнүүдийг үймүүлэн амар тайванг нь алдагдуулж, өөр хоорондоо хэсэг зуур тэмцэлдээд, дараа нь тайвширдаг. Та нар өөрсдийн байрыг мэддэггүй мөртөө өтөг бууцан дотор бие биетэйгээ тэмцэлдсээр байдаг. Тийм тэмцлээс та нар юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар үнэхээр Намайг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байсан бол Миний ар хударгаар бие биетэйгээ тэмцэлдэж яаж чадах юм бэ? Байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, чи бол өтөг баасан доторх өмхий үнэртэй өчүүхэн өт хэвээр бус уу? Чи далавч ургуулан, тэнгэрийн тагтаа болж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана). Номоос эш татав Бурханы үг нэр хүнд, ашиг хонжооны төлөө өрсөлдөж буй бүх муу муухайг минь илчиллээ. Магтан дууны багт орсноосоо хойш би санаархалд автаж, ах эгч нар болон удирдагчид өндрөөр үнэлэгдэж, баг дотор байр сууриа тогтоох гэсэндээ ямар нэг зүйлд хүрэхээр үхэн хатан зүтгэж байжээ. Сонгох явцад би хурц ухаанаа ашиглан байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж оролдон, урьд нь биелүүлсэн үүрэгт маань үндэслэсэн түр сонголтыг удирдагчаар хийлгүүлсэн. Ли ахыг сонгогдоход би атаархаж, түүнтэй өрсөлдөх хандлага өвөрлөсөн. Ажилд нь ямар нэг асуудал олж харах үедээ би чуулганы ашиг сонирхлыг хамгаалаагүй, ахад туслахаар ч оролдоогүй, харин чадваргүй байдлаасаа болоод солигдоосой, тэгвэл надад уг ажлын боломж гарч ирнэ гэж тэсэн ядан хүлээж байсан. Би далд явуулгатай сатанлаг зан чанарт автаж, нэр хүнд, ашиг хонжоо эрж хайж, үйлдлүүд минь огт мөс чанар, эрүүл ухаангүй байсан. Энэ үнэхээр ой гутам, хорлонтой байсан. Үүнийг ухаарах үедээ би өөртөө маш их урам хугарч, өөрийгөө үнэхээр зэмлэлээ. Завхарсан, сатанлаг зан чанартаа хүлэгдэж, хязгаарлагдахаа болихын тулд би Бурханд залбирч, үнэнийг хэрэгжүүлэхэд минь залж чиглүүлэхийг гуйсан юм.

Нэг өдөр би Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа: “Та нар дор бүрнээ үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэчнээн гүн гүнзгий ойлгодог ч бай хамаагүй, үнэний бодит байдал руу орохыг хүсвэл хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь, хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр болон байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь чиний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг надад үүргээ гүйцэтгэх зарчим, чиглэлийг заасан, өөрөөр хэлбэл, нэр хүнд, байр суурийн төлөөх хүслээ тавьж явуулж, юу ч болж байсан хамаагүй чуулганы ажлыг нэгдүгээрт тавьж, чадлынхаа хэрээр үүргээ гүйцэтгэхийг заасан. Тэр үед л би бүтээгдсэн зүйлийнхээ үүргийг биелүүлж, бага ч болов хүний төрхтэй байх байжээ. Хэрэв би нэр хүнд, байр суурийг эрж хайн үндсэн ажлаа умартах юм бол энэ нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш; би Бурханыг эсэргүүцэж, мууг үйлдэх байсан. Үүний дараа би цуглаан дээр ах эгч нартаа энэ бүгдийн талаар сэтгэлээ нээж, завхралаа илчилсэн юм. Тэд намайг дорд үзээгүй, харин Ли ах бид хоёрын дундах хана алга боллоо. Үүний дараа би ахын явуулж байсан цуглааны үеэр идэвхтэйгээр нөхөрлөх болж, ажлаас нь алдаа дутагдал олж харахаараа инээд алдахаа больсон. Оронд нь би зөвлөгөө, тусламж санал болгож, ах эгч нарын асуудлыг шийдвэрлэн тусалж байхыг нь харах болгондоо өмнөх шигээ атаархахаа больж, харин Бурханы гэр дэх бидний үүрэг хариуцлага л өөр болохоос байр суурь маань адилхан гэж санагдах болсон билээ. Би зүгээр л хамтдаа үүргээ сайн гүйцэтгэхийг хүслээ. Ингэж хэрэгжүүлснээр надад хавьгүй амар санагдах болж, хожим нь Бурханы ерөөлийг харсан юм. Хэдийгээр манай баг өмнө нь хамгийн муу хөгжмийн суурьтай байсан ч нэг их удалгүй хамгийн анхны испани дууг гаргаж, бусад ах эгч нарт нэлээд таалагдсан билээ.

Хагас жил шахуу хугацаа өнгөрч, би ажилдаа улам гаршиж байлаа. Ажил хэлэлцэх үед ах эгч нар миний саналыг хүлээн зөвшөөрөх хандлагатай байдаг боллоо. Бас би ихэвчлэн багийнхаа сар тутмын ажлын мэдээлэл солилцоог удирддаг байсан юм. Нэр хүнд, байр суурийн хэрэгцээний маань ихэнх хэсэг нь биелсэн мэт санагдаж байлаа. Бас яг тэр үеэр манай багийн ажлыг улам хурдлуулахын тулд удирдагч маань надаар илүү их юм хийлгэж байсан. Тэр мэтчилэн удирдагчдаа өндрөөр үнэлэгдээд би өөрийгөө үнэ цэнтэй чадварлаг гэж улам их бодох болсон юм. Тэр үед хэн нэг нь нэмэлт ажил авах хэрэгтэй болж, уг нь яг надад тохирсон ажил байсан ч би зарим нэг оюун дүгнэлт хийсэн юм: Энэ намайг анхаарлын төвд оруулахгүй, бас цагаас минь хугаслах болно. Иймээс үүн дээр ажиллавал надад ирэх анхаарал багасах магадлалтай. Харин Ли ах үүнийг хийвэл би баг дотор байр сууриа тогтоож чадна… Би ажлаас татгалзах бүх шалтгийг бодож олоод, оронд нь Ли ахаар хийлгэхийг санал болголоо. Үнэндээ тэр үед буруутай санагдаж, сэтгэл түгшиж байсан ч байр сууриа хамгаалахыг хүсэн зөрүүдэлсээр байлаа. Ли ах тэр сайн мэдэхгүй ажлыг авсан юм. Хэд хэдэн бэрхшээлтэй тулгарсныхаа дараа Ли ах сөрөг болж, тэр нь эргээд ажилд нь нөлөөллөө. Үүнийг сонссоныхоо дараа ч би өөрийгөө эргэцүүлсэнгүй. Ли ах манай багийн хийсэн ажилд ихэвчлэн оролцож чадаагүй тул том жижиг гэхгүй бүх асуудал над дээр унаж байлаа. Үр дүнд нь нэр хүнд, байр суурийн төлөөх хүсэл минь улам хүчтэй болсон юм. Бидний ажлын ахиц дэвшилд саад болж буй зарим нэг гажуудал, дутагдлыг ах эгч нарын ажлаас хараад би үнэхээр түгших боллоо. Тэр ажлыг би хариуцаж байсан тул ямар нэг зүйл буруудвал удирдагч миний талаар юу гэж бодохыг мэдэхгүй байлаа. Би чадваргүй гэж харагдахгүй гэж үү? Тэгээд би уураа барьж дийлэлгүй, ах эгч нарыгаа “Яаж та нар энийг үүргээ гүйцэтгэж байна гэж хэлж чадаж байна аа? Төвлөрч чадахгүй нь уу? Алдаа гаргахаа больж болохгүй юу?” гэж загналаа. Тэд бүгдээрээ миний албан шахалтыг мэдрэх болов. Бас нэг удаа үүргээ биелүүлэхээр хэдэн өдөр ирэхгүй байж байгаад ирэх үедээ би нэг эгч надтай эхэлж хэлэлцэхгүйгээр ажлын төлөвлөгөө гаргасныг харлаа. Үүнд би үнэхээр уурласан юм. “Энэ арай хэтэрнэ ээ! Намайг хүндлэх ямар ч сэтгэл алга!” гэж би бодсон. Би түүнийг хэл амаар маш их доромжилсон. Тэгж байтал багт маань асуудал ар араасаа гарч эхэллээ. Миний саналуудыг ах эгч нар хэрэгжүүлэхгүй, бүр надад зарим нэг санал хүсэлт ч хэлж байлаа. Энэ нь чухамдаа доромжлол мэт санагдан би дүрсхийн уурлав. “Нэгэнт та нар бүгдээрээ өөр бодолтой байгаа бол өөрсдийнхөө хүссэнээр л хийцгээ! Тэгээд юм буруугаар эргэхэд та нар хариуцлагыг нь үүрээрэй!”. Хамаг уураа гаргасныхаа дараа би үгээр хэлэхийн аргагүй балмагдаж, бага зэрэг өөрийгөө зэмлэлээ. Өөрийнхөө бие тоосон зан чанартай амьдарч, ах эгч нартаа үргэлж уурлаж байгаа тухайгаа бодлоо. Бурхан үүнийг сайшаах уу? Гэхдээ дараа нь би, үүнийг үүргийнхээ төлөө л хийсэн биз дээ гэж бодсон юм. Бидний дундаас бага зэрэг завхралаа илчилж байгаагүй хэн байгаа юм бэ? Би өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлээгүй л байлаа. Маргааш нь сагсан бөмбөг тоглож байхдаа би шагайгаа булгалчихав; яг л бөмбөг шиг хавдаад, маш их өвдөж байсан. Би алхаж, үүргээ гүйцэтгэж чадахгүй байлаа. Тэр бол Бурханы сахилгажуулалт гэдгийг би сайн мэдэж байсан, тэгэхэд л би л өөрийгөө эргэцүүлж эхэлсэн юм. Цаг ямагт л би нэр хүнд, байр суурийг эрж хайж, биеэ тоон, ах эгч нарыгаа загнаж байсан. Энэ бүхэн яг л кино шиг санаанд минь ээлж дараалан орлоо. Би өөрийгөө үзэн ядаж, яагаад би огт өөрчлөгдөөгүй юм бэ? Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэхгүй байж яагаад чадсангүй вэ гэж гайхширлаа.

Хэдэн өдрийн дараа зарим ах эгч намайг эргэхээр ирж, Бурханы хүслийн талаар надтай нөхөрлөлөө. Тэд бас Түүний үгээс яг миний байр байдалд хандсан хэсгийг уншсан юм: “Хэрэв тэд өөрсдөөсөө дээр хэн нэгнийг харвал тэр хүнийг дарлаж, түүний тухай цуу яриа дэгдээх юм уу бусдад түүнийг өндрөөр үнэлүүлэхгүй, хэнийг ч хэнээс нь дээр гаргахгүй гэсэндээ увайгүй арга ашигладаг бол ингэх нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг завхарсан зан чанар, мөн түүнчлэн зальхай, ов мэхтэй, дотуур тамиртай байдал бөгөөд энэ хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд яахаас ч буцдаггүй. Тэд ингэж амьдардаг атлаа өөрсдийгөө агуу, сайн хүмүүс гэж боддог. Гэвч тэдэнд Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаг уу? Юун түрүүнд, эдгээр асуудлын шинж чанарын өнцгөөс яривал, ингэж авирладаг хүмүүс ердөө л хүссэнээ хийж байгаа хэрэг бус уу? Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаг уу? Тэд Бурханы гэрийн ажилд учирсан хор хохирлыг үл харгалзан өөрсдийн мэдрэмжийг л боддог бөгөөд өөрсдийн зорилгод л хүрэхийг хүсдэг. Ийм хүмүүс биеэ тоож, өөрийгөө зөвтгөдгөөр зогсохгүй аминчхан, жигшүүртэй байдаг; тэд Бурханы санаа зорилгыг огтхон ч хайхардаггүй бөгөөд ийм хүмүүс Бурханаас эмээх зүрх сэтгэлгүй байдаг нь ямар ч эргэлзээгүй. Иймээс тэд буруутгах ямар ч мэдрэмжгүй, ямар ч айдас хүйдэс, болгоомжлол, түгшүүргүй, мөн үр дагаврыг нь бодолцож үзэлгүйгээр хүссэн бүхнээ хийж, зоргоороо авирладаг. Тэд үргэлж ийм зүйл хийдэг, байнга л ийм маягаар аашилж ирсэн. Иймэрхүү хүмүүс ямар үр дагавартай тулгардаг вэ? Тэд асуудалд орно, тийм биз? Зөөлрүүлж хэлбэл, ийм хүмүүс дэндүү атаархуу, хувийн алдар нэр, байр суурийг дэндүү их хүсэмжилдэг, дэндүү хуурамч, зальхай байдаг. Арай хатуухан хэлэхэд, гол асуудал нь ийм хүмүүсийн зүрх сэтгэл Бурханаас өчүүхэн ч эмээдэггүй. Тэд Бурханаас эмээдэггүй бөгөөд өөрсдийгөө туйлын чухал гэж бодон, өөрсдийгөө бүх талаар Бурханаас дээгүүр, үнэнээс дээгүүр хэмээн үздэг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан хамгийн дурдагдах үнэ цэнгүй, хамгийн өчүүхэн бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурхан ямар ч байр суурьгүй байдаг. Зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай байдаггүй, Бурханыг хүндэлдэггүй хүмүүс үнэн рүү орсон уу? (Үгүй.) Тэгвэл ихэвчлэн хөөр хөгжөөнтэйгөөр хаа сайгүй явж, өөрсдийгөө завгүй байлган, нэлээд их эрч хүч зарцуулж байх үедээ тэд юу хийж байгаа юм бэ? Ийм хүмүүс бүр Бурханы төлөө зарлагадахын тулд бүхнийг орхиж, асар их зовсон гэж хэлдэг ч үнэндээ тэдний бүх үйлдлийн сэдэл, зарчим, зорилго нь өөрсдийнхөө ашиг тусын төлөө байдаг; тэд бүх ашиг сонирхлоо хамгаалахаар л хичээж байгаа. Иймэрхүү хүн аймшигтай гэж та нар хэлэх үү, үгүй юү? Ямар төрлийн хүн Бурханыг хүндэлдэггүй хүн бэ? Тэр хүн биеэ тоосон бус уу? Сатан бус уу? Ямархуу зүйлс Бурханыг хүндэлдэггүй вэ? Амьтдаас гадна, Бурханыг хүндэлдэггүй бүхэн нь чөтгөрүүд, Сатан, тэргүүн тэнгэрэлч болон Бурхантай өрсөлддөг хүмүүс юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Бурханы хатуу үг намайг үнэхээр сэтгэлээр унагалаа. Тэгээд туйлын биеэ тоосон, аминч, зальхай, Бурханыг огт хүндэлдэггүй байснаа харсан. Чуулганы ажилд хамтын ажиллагаа хэрэгтэй болоход тэр ажилд харьцангуй тохирно гэдгээ би сайн мэдэж байсан ч, нэр хүнд, байр сууриа хадгалж үлдэхийн тулд зохих ёсны ажлаа хийх талаар огт бодож үзэлгүй, Бурханы гэрийн ажлыг эрсдэлд оруулсан. Ах эгч нарынхаа ажлаас бидний ахиц дэвшилд саад болж буй асуудал олж харах үедээ асуудлыг шийдвэрлэхийн тулд тэдэнтэй ажиллахын оронд тэд намайг доош нь татаж, бусдаас ялгарах боломжид минь нөлөөлж байна гэж бодоод, байр сууриндаа дөрөөлөн тэднийг загнасан болохоор тэд бүгд дарамт шахалт мэдэрч, зовлонтой байдалд амьдарч байжээ. Бас тэдний саналыг ч хүлээн авдаггүй байсан. Чуулганы ажилд хэрхэн нөлөөлөх талаар огтхон ч бодож үзэлгүй, муухай аашилж, уурлаж, үүргээ ашиглан бухимдлаа гаргасан. Үнэндээ надад ямар ч жинхэнэ авьяас байгаагүй; бага зэрэг хөгжмийн сонирхол, жаахан урам зоригтой л байсан. Гэсэн ч Бурхан намайг мэргэжлийн хувьд, мөн үнэний эрэл хайгуулдаа ахиц дэвшил гаргаасай гээд маш нигүүлсэнгүй хандаж энэ боломжийг өгсөн. Гэтэл үүнийг нандигнахын оронд би том толгойлон байр суурь, алдар нэрийн төлөө зүтгэжээ. Үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн нэрийн дор хувийн ашиг сонирхлоо эрэлхийлж, амжилтад хүрэхэд минь туслах зэвсэг болгон ах эгч нараа ашигласан. Би үнэхээр хүн чанараар хомс байжээ. Би бүх үйлдэлдээ мууг хийж, Бурханы зан чанарт халдаж байсан. Бурханы хувьд энэ нь жигшүүртэй, эгдүүцмээр байжээ! Ингэж ухаарахад айдас, өөрийгөө ихэд зэмлэх сэтгэл төрлөө. Би уйлан байж Бурханд залбирсан: “Өө Бурхан минь! Би маш их буруу зүйл хийжээ! Би тэрслүү хэвээр байж, Тантай өрсөлдөхийг, хувийн ашиг хонжооны төлөө тэмцсээр байхыг хүсэхгүй байна. Би гэмшихэд бэлэн”.

Дараа нь би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Сатан хүнийг хяналтдаа баттай байлгаж байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Тэгвэл Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үгийн илчлэл надад хүмүүсийг завхруулахын тулд алдар хүнд, ашиг хонжоо ашигладаг Сатаны жигшүүртэй тактик, ёрын муу сэдлийн талаар бага зэрэг ойлголт өглөө. Энэ нь хүмүүсийг ийм маягаар хүлж, хорлож, тэднийг Бурханаас урваж, холдоход хүргэдэг. Нэр хүнд, байр суурь бол хүмүүсийг сүйтгэхдээ Сатаны ашигладаг зэвсэг. Бага байхаас минь л Сатан надад нөлөөлж, намайг боловсруулж, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” гэх мэт гүн ухаанд автуулжээ. Тэдгээрийг би өөрийнхөө хувийн уриа болгосон байсан юм. Би улам бүр биеэ тоож, ямар ч бүлэгт байсан бусдаар хүндлүүлэхийн тулд байр суурийн төлөө үргэлж тэмцэлддэг байсан. Итгэгч болсныхоо дараа ч гэсэн үргэлж нэр хүнд, байр суурийг эрэлхийлж байсан, учир нь би үнэнийг эрэлхийлдэггүй байжээ. Энэ бүхнийхээ төлөө би үүрэгтээ зовж, төлөөс төлж, ур чадвараа хөгжүүлэхийн тулд шаргуу ажилласан. Бусадтай өрсөлдөж, тэмцэлдэн, ямар нэг зүйлд хүрэх бүрдээ өөрийгөө үнэхээр мундаг хэмээн бодож, ихэмсгээр ах эгч нарыгаа загнасан. Би үнэхээр тэсвэрлэшгүй биеэ тоосон, ихэрхүү байж; амьдарч байгаа байдалд минь хүний төрх огтхон ч байсангүй. Би Сатаны гүн ухааны дагуу амьдарч, нэр хүнд, байр суурь олж авахын төлөө шамдаж байсан. Бусдыг гомдоогоод зогсоогүй Бурханы жигшлийг төрүүлэх өөр олон зүйл хийжээ. Бас гэм буруу, муу үйл хэргээрээ чуулганы ажилд нөлөөлсөн. Нэр хүнд, байр суурь надад маш их хор хөнөөл авчирчээ. Тэгэхэд л би “Өөрөө онцгойрч”, “Хүнээс дээгүүр гарах” гэх мэт сатанлаг гүн ухаанууд бол төөрөгдөл бөгөөд эдгээр худал хуурмагийн дагуу амьдрах нь улам их завхрал, ёрын муу руу хөтөлж, хүнийг Бурханд тэрсэлж, Түүнийг эсэргүүцэн, эцэст нь Бурханаар шийтгүүлэхэд хүргэдгийг харсан юм. Энэ бүгдийг ухаарах үед нэр хүнд, байр суурийг би, яаж ч байсан зуурах ёстой эцсийн найдвар гэж үзсээр ирсэн мэт санагдлаа. Би үнэхээр харалган, мэдлэггүй байжээ. Энэ нь Бурханаас эсрэг явдаг зам гэдгийг би бас харлаа. Бурханы өмнө би залбирч, гэмшсэн. Дараа нь үүрэгтээ тэдгээрийг эрэлхийлэх тухай бодогдох бүрд үнэхээр их айдаг байсан болохоор Бурханд залбирч, махан биеийг хаядаг байлаа. Түүнчлэн ах эгч нартаа сэтгэлээ нээж, завхралаа илчилдэг байсан юм. Хэсэг хугацааны дараа нэр хүнд, байр суурь эрэлхийлэх хүсэл минь нэлээд багассан мэт санагдаж, дотоод амар амгалангийн мэдрэмжийг мэдэрч эхэлсэн юм.

Хожим нь чуулганаас удирдагч сонгох үед санал хураах үеэр, нэр хүнд, байр суурьт шунах хүсэл минь дахин нэг удаа гарч ирж, дотоод тэмцэл өрнөлөө: “Би Ли ахад саналаа өгөх ёстой юу, өөртөө өгөх хэрэгтэй юу? Миний хувьд үнэнийг нөхөрлөх замаар асуудлыг шийдвэрлэхдээ үнэхээр маруухан. Ах сонгогдлоо гэхэд бусад хүн намайг юу гэж бодох бол?” Би дахиад л нэр хүнд, байр суурийг эрэлхийлж байгаагаа ухаарч, ийм зүйл бодох нь үнэхээр муухай гэж санагдлаа. Би Бурханд залбирч, тэдгээр бодлыг хаяж, хараалаа. Хожим нь Бурханы үгийн өөр нэг хэсэг санаанд орсон юм: “Илүү өндөр байр сууринд хэрхэн хүрэх вэ, эсвэл бусдаар бишрүүлэхийн тулд тэдний өмнө юу хийх вэ гэсэн бодлоор зүрх сэтгэл чинь дүүрдэг бол чи буруу зам дээр байна. Энэ нь чи аливааг Сатаны төлөө хийж байна; үйлчлэл үзүүлж байна гэсэн үг юм. Харин улам бүр хүний төрхтэй болж, Бурханы санаа зорилгын дагуу байж, Түүнд захирагдаж, Түүнийг хүндэтгэж, хийж байгаа бүхэндээ биеэ барьж, Түүний нягт шинжилгээг бүрэн зөвшөөрч чаддаг байхын тулд хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн бодлоор зүрх сэтгэл чинь дүүрдэг бол байр байдал чинь улам бүр дээрдэнэ. Бурханы өмнө амьдардаг нэгэн байна гэдэг нь энэ юм. Иймээс хоёр зам байдаг: Нэг нь ердөө л үйлдлийг онцолж, хувийн санаархал, хүсэл, санаа зорилго, төлөвлөгөөг биелүүлдэг; энэ бол Сатаны өмнө, түүний эзэмшил дор амьдарч байгаа хэрэг. Нөгөө зам нь Бурханы хүслийг хангаж, үнэний бодит байдалд орж, Бурханд захирагдаж, Түүнийг буруугаар ойлгохгүй, дуулгаваргүй зан гаргахгүй байхад онцлон анхаардаг бөгөөд энэ бүхэн нь Бурханыг хүндэлдэг болж, үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө байдаг. Бурханы өмнө амьдрах гэдэг нь энэ юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”). Бурханы үгийг тунгаан бодоод би Бурхан хүмүүсийн үйлдэл дэх сэдэл, үзэл бодлыг хардаг, тэдгээр нь маш чухал гэдгийг ойлгосон. Хэрэв намайг хөдөлгөх хүч нь нэр төр, байр суурь, бусдад өндрөөр үнэлэгдэх гэсэн хүсэл юм бол тэр нь Бурханы эсрэг зам байх бөгөөд үнэн рүү юм уу Бурханаар төгс болгуулахад намайг хэзээ ч хөтлөхгүй. Тэгээд би өөрийнхөө сэдлийг засахыг хүсэх болж, чуулганы удирдагчаар сонгогдох, сонгогдохгүй нь хамаагүй, Бурханы зохицуулалтад захирагдаж, үүргээ сайн гүйцэтгэхэд бэлэн байлаа. Хожим нь санал өгөх цаг болоход би зарчмыг цэгнэн үзээд, Ли ахад санал өгсөн юм. Эцэст нь ах чуулганы удирдагч болж үйлчлэхээр сонгогдлоо. Би үүнд эмзэглэсэнгүй. Хэдийгээр би ялаагүй ч харамсах зүйл байсангүй, учир нь эцсийн эцэст би үнэнийг хэрэгжүүлж, тэгснээрээ нэр хүнд, байр суурийн дөнгөнөөс салсан. Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун болгосноор дотоод амар амгалан, тогтвортой байдлыг бас мэдэрч, Бурханы шүүлт, гэсгээлт бол үнэхээр аврал минь юм гэдгийг мэдэрсэн билээ.

Өмнөх: 34. Хуурамч багаа хуулах үнэхээр сайхан байна

Дараах: 36. Алдар нэр, эд хөрөнгөөс чөлөөлөгдсөн нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

80. Ид залуу насандаа шоронд

Чэньши, ХятадБидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүний хувьд тэр...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

88. Шоронгийн зовлон бэрхшээл

Шяо Фань, Хятад2004 оны 5 дугаар сарын нэгэн өдөр зарим ах эгч нартай хамт цуглаанд оролцож байтал 20 гаруй цагдаа дайран орж ирсэн юм. Тэд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх