251 Бурханыг хайрлах боломжийг нандигна

I

Өнгөрснөө гэнэт дурсаад би маш их харуусалтай хоцордог.

Бурханы хайрыг маш их эдэлсэн хэр нь Түүнд шаналал л учруулсан.

Бурханыг гэх хайр минь ердөө л үг төдий, харин сэтгэл минь аминч хүслээр дүүрэн.

Би үүрэгтээ зөвхөн хааш яаж хандаж, махан биеийн таашаалд шунасан.

Хавчлага, гай зовлон, шалгалт тохиолдоход зүрх сэтгэл минь хулчийж, гомдоллож эхэлдэг байсан.

Бурханы хайрыг хариулах тангараг минь шалгалтын туршилтыг тэсвэрлэж чаддаггүй.

Би Бурханы ерөөлийг хуурч хүртэхийг л хүсдэг, үнэнч бус, хоосон үг ярьдаг нэгэн.

Зөвхөн өөрийн ирээдүй, хүрэх газрыг бодоод, Бурханы хүслийг ерөөсөө ч анхаараагүй.

Би Бурханы өмнө зогсдог ч сэтгэл минь Түүнээс хол байдаг.

Өнгөрсөн цаг хугацаа тэвчихийн аргагүй дурсамжаар дүүрэн.


II

Бурханы хайр үргэлж надтай хамт байж, үг нь намайг гэгээрүүлж, замчилж, хөтөлдөг.

Би олон удаа шүүгдэж, гэсгээгдсэн, маш олон шалгалт, цэвэршүүлэлт туулсан.

Хүйтэн, хөшүүн сэтгэл минь эцсийн эцэст сэрж эхлэн, эргэж ирдэг.

Хувиа хичээсэн, жигшмээр гэдгээ, хүн чанар, эрүүл ухаанаа аль эрт алдсан гэдгээ хардаг.

Бурханы өршөөл, авралгүйгээр би яаж өнөөдрийг хүрч чадах билээ?

Ихэд оройтож сэрээд, үнэнийг олж авах олон боломжийг алдсанаа би үзэн яддаг.

Бурхан намайг аврахын тулд үнэхээр уйгагүй төлөөс төлсөн.

Бурханы хайр, авралтай учирсан би ахин тэрсэлж яаж чадах билээ?

Үнэнийг эрэлхийлж, Бурханыг хайрлаж, сэтгэлийг нь хангаснаар л хүн харамсахгүй амьдарч чадна.

Үлэмж их шалгалт, гай зовлон амсаж байсан ч би Бурханы ачийг хариулахын тулд үүргээ биелүүлнэ.

Би сүүлчийн өдрүүдээ эрхэмлэж, ариун хайраа Бурханд зориулах болно.

Өмнөх: 250 Бурханы хайр маш бодитой

Дараах: 252 Би чин сэтгэлээ Бурханд өгдөг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх