250 Бурханы хайр маш бодитой

I

Өө Бурхан минь! Та даруу, нуугдмал махбод болж, хүн төрөлхтнийг аврахаар үнэнийг илэрхийлсэн,

гэвч би Таныг танилгүй, өөрийн үзэл дээр тулгуурлан Таны тухай шууд дүгнэлт гаргасан. Би ямар мунхаг, харалган байсан юм бэ!

Өө Бурхан минь! Та хүний авралын төлөө туйлын ихээр ичиж зовсон ч би Таны хүслийг мэдэхгүй л байлаа.

Өө Бурхан минь! Та үнэнийг илэрхийлж, хүнд амийг өгсөн ч гэлээ би эрж хайж, судалсангүй.

Би шашны үзэлд хүлэгдсэн байжээ; би шашны пасторуудыг сохроор шүтэж, хүнийг дагаж байв.

Та энэ бүгдийг харж, зүрх сэтгэлдээ хүлээн авсан; Та газар сайгүй ярьж, Таны үг зүрх сэтгэлийг минь дуудаж байсан.

Өө! Би Танд итгэж, залбирдаг байсан атлаа Таны дуу хоолойг яагаад таниагүй юм бэ?

Өө! Би Танд итгэдэг байсан атлаа яагаад хүнийг дагаж, Таниас татгалзсан юм бэ?

Та тэвчээртэй, хүлцэнгүй байж, намайг нойрноосоо сэрэхийг минь хүлээж байсан.

Эцэст нь Таны үг намайг өргөсөн; Таны дуу хоолойг таниад би Тан руу буцаж очсон.


II

Өө Бурхан минь! Таны шүүлтийн үг намайг байлдан дагуулж, би Таны өмнө бөхийлөө.

Таны шүүлт, гэсгээлтийн үгээр завхрал минь хэчнээн гүн байсныг би олж харсан.

Өө Бурхан минь! Та хүн төрөлхтнийг аврах гэж амиа бодолгүй өөрийгөө золиосолж байхад би ерөөгдөхийн төлөө л татгалзаж, зарлагадаж байсан.

Өө Бурхан минь! Та хүн үнэнийг хайна гэж чин сэтгэлээсээ найдаж байхад би зөвхөн байр суурь, нэр төрийг хайж байсан.

Би Танд итгэдэг байсан ч үнэн хэчнээн үнэ цэнэтэй болохыг мэдээгүй; би завхарсан, сатаны зан чанартайгаа үргэлжүүлэн амьдарсаар байсан.

Зан чанар минь бардам, хуурмаг, жигшмээр; би Таны өмнө амьдрахад тохирохооргүй байлаа.

Өө! Таны үгийн илчлэл, шүүлтийн ачаар би өөрийгөө таньж, жигших болсон.

Өө! Таны шүүлт, шалгалт, цэвэршүүлэлтийн ачаар би завхралаа илчилж, шинээр эхэлсэн.

Би Таны шүүлт, гэсгээлтийг эдэлсэндээ азтай; завхарсан зан чанар минь цэвэрлэгдлээ.

Энэ бол үнэхээр Таны хамгаас дээд хайр, аврал билээ. Би Таны хайрыг хариулахын төлөө бүхэл амьдралаа зориулах болно.

Өмнөх: 249 Бурхан надад маш их хайрыг өгсөн

Дараах: 251 Бурханыг хайрлах боломжийг нандигна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх