264 Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр би байж чадахгүй
I
Бурханы шүүлт байгаагүй бол
хэзээ ч Түүнийг би хайрлахгүй,
Сатаны эзэмшил, хяналт, тушаал дор
амьдардаг хэвээр байх байлаа.
Бурханы сэтгэлийг
хангалуун болгож чадахгүй учир
би хэзээ ч жинхэнэ хүн болж,
Түүнд өөрийгөө
бүрэн зориулж чадахгүй байсан.
Бурхан намайг ерөөхгүй,
амар тайван, баяр хөөр байхгүй,
дотор минь гал асаж байгаа мэт,
огт тайтгарахгүй байгаа ч,
бахдал төрсөн хэвээр.
Бурханы гэсгээлт, шүүлт
надтай үргэлж хамт учраас
зөвт зан чанарыг нь би харж чаддаг.
Энэ бол амьдралын үнэ цэн, утга учир.
Бурханы гэсгээлт ба шүүлт,
энэ л намайг аварсан.
Бурханы гэсгээлт, шүүлтээс
миний амьдрал салшгүй.
II
Түүний халамж, хамгаалалт хэдий
хэрцгий шүүлт,
хараал, цохилт болсон ч
би бүгдийг нь эдэлдэг,
энэ нь намайг цэвэрлэж,
Бурханд ойртуулдаг.
Түүнийг гэх хайрыг минь ариусгаж,
намайг бүтээлийн үүргээ биелүүлэх
чадвартай болгодог,
би Сатаны нөлөөнөөс ангижирч,
түүнд үйлчлэхгүй.
Сатан амьдралыг минь захирдаг.
Бурханы шүүлтийн халамжгүйгээр
Би Сатаны эзэмшил дор амьдарч,
хэзээ ч утга учиртай амьдрахгүй байсан.
Бурханы шүүлт намайг орхихгүй л байвал
Бурханаар би цэвэрлэгдэнэ.
Түүний хатуу үг, зөвт зан чанар намайг
Бурханы ерөөл дор, гэрэлд амьдруулдаг.
Бурханы гэсгээлт ба шүүлт,
энэ л намайг аварсан.
Бурханы гэсгээлт, шүүлтээс
миний амьдрал салшгүй.
III
Сатанаас өөрийгөө чөлөөлж,
цэвэрлэгдэх боломжтой болж,
Бурханы ноёрхол дор амьдарна гэдэг,
өнөөдрийн амьдралын минь
хамгийн агуу ерөөл.
Бурханы гэсгээлт ба шүүлт,
энэ л намайг аварсан.
Бурханы гэсгээлт, шүүлтээс
миний амьдрал салшгүй.