263 Бурханы хайрыг би шүүлт, гэсгээлтээс харсан

I

Өө, Бурхан минь!

Хэдий би олон зуун шалгалт туулж,

бүр үхэхдээ тулсан ч гэсэн

Таныг үнэхээр мэдэж,

дээд зэргийн авралыг хүртэх

боломжийг энэ бүхэн надад олгосон.

Хэрэв Таны шүүлт, Таны сахилгажуулалт,

Таны гэсгээлт надаас холдсон бол

би Сатаны эзэмшил дор

харанхуйд амьдарч байх байсан.

Өө Бурхан минь! Танаас гуйя.

Санаа амраах хэдхэн үг байлаа ч гэсэн

хамгийн их тайвшралыг минь надаас бүү аваач.

Би Таны хайрыг эдэлсэн,

би Танаас хол байж чадахгүй;

яаж би Таныг хайрлахгүй байж чадах билээ?


II

Хүний махан биеийн ашиг тус нь юу вэ?

Хэрэв Таны гэсгээлт намайг орхивол

энэ нь Таны Сүнс намайг орхисон мэт,

Та надтай байхаа больсон мэт байх байлаа.

Та эрх чөлөөг минь авч

надад өвчин эмгэг өглөө ч гэсэн

би үргэлжлүүлэн амьдарч чадна.

Гэвч Таны шүүлт намайг орхивол

би амьдрах аргагүй болно.

Өө Бурхан минь! Танаас гуйя.

Санаа амраах хэдхэн үг байлаа ч гэсэн

хамгийн их тайвшралыг минь надаас бүү аваач.

Би Таны хайрыг эдэлсэн,

би Танаас хол байж чадахгүй;

яаж би Таныг хайрлахгүй байж чадах билээ?


III

Хэрэв гэсгээлт тань байгаагүй бол

Таны хайр надаас холдох байсан.

Энэ хайр үгээр илэрхийлэхийн аргагүй,

хэтэрхий гүн гүнзгий хайр билээ.

Таны хайр байхгүй бол би Сатаны эзэмшилд амьдарч,

суу алдарт царайг тань харж чадахгүй байсан.

Яаж би үргэлжлүүлэн амьдарч чадах билээ?

Тийм харанхуй амьдралыг би тэвчиж чадахгүй.

Тантай хамт байх нь Таныг харахтай адил,

яаж би Таныг орхиж чадах билээ?

Өө Бурхан минь! Танаас гуйя.

Санаа амраах хэдхэн үг байлаа ч гэсэн

хамгийн их тайвшралыг минь надаас бүү аваач.

Би Таны хайрыг эдэлсэн,

би Танаас хол байж чадахгүй;

яаж би Таныг хайрлахгүй байж чадах билээ?


IV

Таны хайраас болж би

уй гашуугийн нулимс унагасан.

Гэсэн ч ийм амьдрал илүү гүнзгий утгатай.

Энэ нь намайг илүү баяжуулж, өөрчлөгдөн,

бүтээлийн эзэмших ёстой үнэнийг

олж авахад тусалдаг.

Өө Бурхан минь! Танаас гуйя.

Санаа амраах хэдхэн үг байлаа ч гэсэн

хамгийн их тайвшралыг минь надаас бүү аваач.

Би Таны хайрыг эдэлсэн,

би Танаас хол байж чадахгүй;

яаж би Таныг хайрлахгүй байж чадах билээ?

Өмнөх: 262 Бурханы гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олж авсан

Дараах: 264 Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр би байж чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх