262 Бурханы гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олж авсан
I
Бурхан Та надад элэгсэг хандахад
би тайтгарч, баяр хөөр мэдэрдэг.
Бурхан Та намайг гэсгээхэд
бүр ч их тайвшран, баярлаж хөөрдөг.
Хэдий би сул дорой,
үгээр хэлшгүй зовлон туулж,
нулимстай, уйтгар гунигтай байдаг ч
уйтгар гуниг миний сул дорой,
дуулгаваргүй байдлаас болдог
гэдгийг Та мэднэ.
Таны хүсэл, шаардлагыг
хангаж чаддаггүй учраас
би уй гашуу, харуусал мэдэрдэг.
Гэвч Таныг сэтгэл хангалуун байлгаж,
энэ түвшинд хүрэхийн тулд
би чадах бүхнээ хийх болно.
Таны гэсгээлтээр би хамгаалагддаг,
энэ миний хүлээн авсан хамгийн сайн аврал.
Таны шүүлт тэвчээрийг даван,
өршөөлийг тань эдлэхэд надад тусалдаг.
II
Өнөөдөр Таны хайр тэнгэр,
бусад бүх зүйлийг
даван гардгийг би харж байна.
Таны хайр зөвхөн өршөөл төдийгүй
гэсгээлт, шүүлт билээ.
Хоёулаа надад их зүйл өгсөн.
Тэдэнгүйгээр хэн ч цэвэрлэгдэж чадахгүй,
Бүтээгчийн хайрыг
мэдэрч чадахгүй байх байсан.
Таны гэсгээлтээр би хамгаалагддаг,
энэ миний хүлээн авсан хамгийн сайн аврал.
Таны шүүлт тэвчээрийг даван,
өршөөлийг тань эдлэхэд надад тусалдаг.
Таны гэсгээлтээр би хамгаалагддаг,
энэ миний хүлээн авсан хамгийн сайн аврал.
Таны шүүлт тэвчээрийг даван,
өршөөлийг тань эдлэхэд надад тусалдаг,
өршөөлийг тань эдлэхэд надад тусалдаг.