265 Би амьдралаа Бурханы шүүлт гэсгээлт дунд өнгөрөөнө

1 Өө Бурхан минь! Таны хайр маш эрхэм нандин, гайхалтай сайхан; би муу ёрын нэгний гарт амьдрахыг хүсэж яахан чадах билээ? Намайг Та бүтээсэн бус уу? Би яаж Сатаны эзэмшил дор амьдарч чадах юм бэ? Би бүхий л оршихуй минь Таны гэсгээлт дунд амьдрахыг илүүд үзнэ. Би муу ёрын нэгний эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Хэрвээ би ариусгагдаж, өөрт байгаа бүхнээ Таны төлөө зориулж чадах л юм бол өөрийн бие болон оюун санааг Таны шүүлт, гэсгээлтэд өргөн барихад бэлэн байна, учир нь би Сатаныг жигшдэг ба түүний эзэмшил дор амьдрахыг хүсдэггүй. Намайг шүүснээрээ Та Өөрийн зөвт зан чанарыг харуулдаг; би аз жаргалтай, өчүүхэн төдий ч гомдолгүй байна. Бүтээлийн үүргээ биелүүлж чадаж л байвал миний бүх амьдралыг Таны шүүлт дагалдахад би бэлэн байна, үүгээр дамжуулан би Таны зөвт зан чанарыг мэдэж авч, муу ёрын нэгний нөлөөнөөс өөрийгөө ангижруулна.

2 Би Таны гэсгээлт дунд, Таны шүүлт дунд амьдардаг хэдий ч, хэчнээн их зовсон ч гэсэн Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй л байна, Сатаны ов мэхэнд автахыг ч хүсэхгүй л байна. Би Таны хараал дунд амьдрахдаа баярлаж, Сатаны ерөөл дунд амьдрахдаа шаналдаг. Таны шүүлтийн дунд амьдарснаар би Таныг хайрладаг, энэ нь надад асар их баяр хөөр авчирдаг. Таны гэсгэээлт, шүүлт зөвт агаад ариун; энэ нь намайг цэвэрлэхийн төлөө, үүнээс ч илүүтэйгээр намайг аврахын төлөө байдаг. Би Таны халамжинд байхын тулд бүх амьдралаа Таны шүүлтийн дунд өнгөрөөхийг илүүд үзнэ. Би Сатаны эзэмшил дор ганц ч хором амьдрахыг хүсэхгүй; би Танаар цэвэрлүүлэхийг хүсдэг; зовлон бэрхшээл туулсан ч гэсэн Сатанд ашиглуулж, хууртахыг би хүсэхгүй.

3 Энэхүү бүтээл би Танаар ашиглуулж, Танаар эзэмдүүлж, Танаар шүүгдэж, Танаар гэсгээгдэх ёстой. Би бүр Танаар хараалгах ёстой. Та намайг ерөөхийг хүсэх үед миний зүрх сэтгэл баярлан хөөрдөг, учир нь би Таны хайрыг харсан билээ. Та бол Бүтээгч, би бол бүтээл: би Танаас урваж, Сатаны эзэмшил дор амьдрах ёсгүй, мөн Сатанаар ашиглуулах ч ёсгүй. Сатаны төлөө амьдарсны оронд би Таны морь, эсвэл үхэр байх ёстой. Бие махбодын жаргалгүйгээр Таны гэсгээлтийн дунд амьдрах нь надад илүү дээр бөгөөд Таны нигүүлслийг алдах байсан ч энэ нь надад таашаал авчирна. Таны нигүүлсэл надтай хамт байдаггүй хэдий ч би Танаар гэсгээгдэж, шүүгдэх дуртай; энэ нь Таны хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл билээ.

Өмнөх: 264 Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр би байж чадахгүй

Дараах: 266 Бурханыг гэх Петрийн хайр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх