Хүрэх газар ба төгсгөл
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 580
Аянгын гялбаанд амьтан бүр үнэн төрхөө харуулдаг. Тиймээс Миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүн ч бас нэгэнтээ эзэмшиж байсан анхны ариун байдлаа сэргээсэн. Өө, завхарсан хуучин дэлхий ертөнц! Эцэстээ бохир ус руу нуран унаж, газрын гадаргаас доош живж, лаг шавар болон уусжээ! Өө, Миний бүтээсэн бүх хүн төрөлхтөн! Эцэстээ тэд гэрэлд дахин амь орж, оршин тогтнолын үндсийг олж, шавар шавхай дотор тэмцэлдэхээ больжээ! Өө, Миний гарт байдаг тоо томшгүй олон бүтээл! Тэд Миний үгээр шинэчлэгдэхгүй байж яахан чадах билээ? Гэрэлд тэд чиг үүргээ гүйцэтгэхгүй байж яахан чадах билээ? Газар дэлхий нам гүм, дуу чимээгүй байхаа больж, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон. Тэнгэр, газар оргүй хоосноор тусгаарлагдахаа больж, дахин хэзээ ч салахгүйгээр нэг болон нэгдлээ. Энэхүү баярт учрал тохиох хөөр баяртай мөчид Миний зөвт, ариун байдал орчлон ертөнц даяар түгсэн ба бүх хүн төрөлхтөн тэдгээрийг тасралтгүй шагшин магтдаг. Тэнгэрийн хотууд баярлан инээж, газрын хаанчлалууд баярлан бүжиглэж байна. Энэ мөчид баярлахгүй хэн байх билээ, мөн уйлахгүй хэн байх билээ? Газар анхны байдлаараа тэнгэрт харьяалагддаг ба тэнгэр газартай нэгдсэн байдаг. Хүн бол тэнгэр, газрыг нэгтгэх холбоос бөгөөд хүн ариун болсны ачаар, хүн шинэчлэгдсэний ачаар тэнгэр нь газраас нуугдахаа больж, газар нь тэнгэрийн зүг анир чимээгүй байхаа больсон байна. Хүн төрөлхтний царайд жаргалтай инээмсэглэл тодорч, тэдний зүрх сэтгэлд хэмжээлшгүй жаргал нуугдаж байдаг. Хүн хүнтэйгээ хэрэлддэггүй, бие биетэйгээ ч зодолддоггүй. Миний гэрэлд бусадтай эв найртай амьдардаггүй хэн байна вэ? Миний өдөр Миний нэрийг гутаан доромжлох хэн байна вэ? Бүх хүн хүндэтгэлтэй харцаар Намайг харж, зүрх сэтгэлдээ Намайг дуудаж нууцхан хашхирдаг. Би хүн төрөлхтний үйлдэл бүрийг шинжилсэн: Цэвэрлэгдсэн хүмүүсийн дунд Надад дуулгаваргүй нэг ч хүн үгүй, Намайг шүүдэг нэг ч хүн үгүй. Бүх хүн төрөлхтөнд Миний зан чанар тархаж байдаг. Хүн бүр Намайг мэддэг болж, Надтай улам ойртож, Намайг биширч байна. Би хүний сүнсэнд бат зогсож, хүний нүдээр хамгийн өндөрт өргөмжлөгдөж, хүний судсан дахь цусаар дамжин урсдаг. Хүний зүрх сэтгэл дэх баяр хөөр газрын гадаргуу дээрх бүх газар нутгийг дүүргэж, агаар цэвэр цэнгэг байж, өтгөн манан газрыг бүрхэхээ больж, нар цог жавхаатайгаар гялбана.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 18-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 581
Хаанчлал хүн төрөлхтний дунд өргөжиж, хүн төрөлхтний дунд бүрэлдэж, хүн төрөлхтний дунд босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй. Өнөөдрийн хаанчлалд байгаа Миний ардууд аа та нараас хэн чинь хүмүүн төрөлтний нэг гишүүн биш вэ? Та нараас хэн чинь хүний нөхцөл байдлын гадна үлддэг вэ? Миний шинэ эхлэлийн цэг олон түмэнд зарлагдах үед хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Хүний ертөнцийн байдлыг та нар нүдээрээ харсан; та нар энэ дэлхийд үүрд амьдрах бодлоо хараахан орхиогүй л байна уу? Би одоо Өөрийнхөө ардуудын дунд алхаж, дунд нь амьдарч байна. Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ. Надад дуулгавартай байдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь гарцаагүй. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрэлхийлдэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Миний ерөөлийг эдлэх нь гарцаагүй. Өөрсдөөсөө урваж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Надад эзэмдүүлж, Миний хаанчлалын баялгийг өвлөх нь лавтай. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би санаж, Миний төлөө өөрсдийгөө зарлагаддаг хүмүүсийг хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаадаг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялгийг эдлэх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Та нарт зориулан бэлдсэн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрэлхийлсэн үү? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас ангижирч, харанхуйн дунд гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар гарцаагүй бүх зүйлийн эзэд байна. Та нар Сатаны өмнө ялагчид байх болно. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтын нотолгоо болохоор үй олон хүний дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь лавтай. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрын гэрлийг цацруулах нь гарцаагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 582
Миний үг бүрэн төгс болоход хаанчлал газар дээр аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн орж, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард хэвийн хүний амьдралдаа эргээд ордог. Жавартай хүйтэн өвөл дуусаж, бүхэл жилжингээ хавар үргэлжилдэг хаврын хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс хүний ертөнцийн зэврүүн байдалтай тулгарахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус гэж үгүй; бүхий л газар нутаг баяр хөөрөөр дүүрч, хүмүүс хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно. Би дэлхий даяар явж, Өөрийн сэнтий дээрээс таашааж, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнхөө хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочихоо болино. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд оршино. Энэ нь хүмүүст хайрладаг хамгийн агуу ерөөл минь бус уу? Өнөөдөр төлж буй төлөөсийнхөө үрээр та нар ирээдүйн ерөөлийг өвлөн авч, Миний алдрын дунд амьдарна. Та нар Миний Сүнсний мөн чанартай холбогдохыг бас л хүсэхгүй байна уу? Та нар өөрсдийгөө хөнөөхийг хүссээр байна уу? Хүмүүс зуурдынх ч байлаа гэсэн өөрсдийн харж чадах амлалтуудын хойноос хөөцөлдөхийг хүсдэг атлаа үүрд мөнх байх маргаашийн амлалтуудыг хэн ч хүлээн авахыг хүсдэггүй. Хүнд харагддаг зүйлс бол Миний устгах зүйлс бөгөөд хүний мэдэрдэггүй зүйлс нь Миний хийж гүйцэлдүүлэх зүйлс юм. Энэ бол Бурхан, хүн хоёрын ялгаа билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 583
Миний гэрэлд хүмүүс гэрлийг дахин хардаг. Миний үгээс хүмүүс таашаадаг зүйлсээ олдог. Би Зүүн зүгээс ирсэн, Би Зүүн зүгээс гаралтай. Миний суу алдар цацрахад бүх үндэстэн гэрэлтэж, бүгд гэрэлд гарч, харанхуйд нэг ч зүйл үлддэггүй. Хаанчлалд, Бурханы ардууд Бурхантай хамт амьдардаг амьдрал хэмжээлшгүй жаргалтай. Хүмүүсийн ерөөлт амьдралд ус баяртайгаар бүжиж, Миний элбэг дэлбэг байдлыг уулс хүмүүстэй хамт эдэлдэг. Миний хаанчлалд бүх хүн чармайж, шаргуу ажиллаж, үнэнч гэдгээ харуулж байна. Хаанчлалд бослого, эсэргүүцэл гэж байхгүй болж, тэнгэр газар хоёр бие биедээ найдаж, хүн бид хоёр бие биедээ түшиглэн, амьдралын баярт цэнгэлээр дамжуулан гүн мэдрэмжээр дотносдог… Энэ цаг үед Би тэнгэр дэх амьдралаа албан ёсоор эхэлдэг. Сатаны үймээн байхаа больж, хүмүүс амралтад ордог. Орчлон даяар, хүмүүс дунд амьдарч буй хүмүүсийн хувиар бус, Бурхантай хамт амьдарч буй хүмүүсийн хувиар Миний сонгосон хүмүүс энгүй их ерөөгдөж, Миний суу алдар дотор амьдардаг. Бүх хүн төрөлхтөн Сатаны завхралыг туулж, амьдралын жаргал зовлонг тултал нь амссан. Одоо Миний гэрэлд амьдарч байгаа хүн баясахаас өөр яалтай? Энэ сайхан мөчөөс татгалзаж, алдаж өнгөрүүлж яахан чадах билээ? Хүмүүс ээ! Миний төлөө зүрх сэтгэлдээ дуу дуулж, баяртайгаар бүжицгээ! Чин сэтгэлээ аваад Надад өргөн барьцгаа! Миний төлөө бөмбөрөө дэлдэж, баяртайгаар тоглоцгоо! Би баяр баяслаа бүх орчлон даяар цацруулдаг! Хүмүүст Би алдар суут царайгаа илчилдэг! Би чанга дуугаар уриалан дуудна! Би орчлон ертөнцийг давна! Би угаасаа хүмүүсийн дунд хаанчилдаг! Хүмүүс Намайг өргөмжилдөг! Би дээд хөх тэнгэрт хөвж, хүмүүс Надтай хамт алхдаг. Би хүмүүсийн дунд алхаж, Миний ардууд Намайг тойрон хүрээлдэг! Хүмүүсийн зүрх сэтгэл баярлаж, дуу хуур нь орчлонг донсолгож, тэнгэрт ан цав үүсгэдэг! Орчлон ертөнц манан буданд бүрхэгдсэн байхаа больж, шалбааггүй болж, муу ус цуглахаа больдог. Орчлонгийн ариун хүмүүс ээ! Миний шинжилт дор та нар жинхэнэ дүр төрхөө харуулдаг. Та нар бузар булайд бүрхэгдсэн хүмүүс бус, хаш чулуу шиг цэвэр ариун хүмүүс, бүгд Миний хайртууд, бүгд Миний баяр хөөр билээ! Бүх зүйл эргэн амилдаг! Ариун хүмүүс бүгд халуун тэврэлтэд минь орж, мэгшин уйлах, санаа зовохоо больж, өөрсдийгөө Надад өргөж, гэрт минь эргэн ирж, тэнгэрт Надад үйлчлэхээр эргэн ирсэн бөгөөд тэд төрөлх нутагтаа Намайг зогсолтгүй хайрлана! Үүрд мөнхөд үл өөрчлөгдөнө! Уй гуниг хаа байна! Нулимс хаа байна! Махан бие хаа байна! Газар дэлхий улиран оддог ч тэнгэр үүрд. Би бүх ард түмэнд үзэгдэж, бүх ард түмэн Намайг магтдаг. Балар эрт үеэс цаг хугацааны төгсгөл хүртэл энэ амьдрал, энэ гоо үзэсгэлэн өөрчлөгдөхгүй. Хаанчлалын амьдрал энэ билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, Хүмүүс ээ, бүгд баярлан хөөрцгөө!
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 584
Би та нарын дунд их ажил хийсэн бөгөөд мэдээж нэлээд хэдэн айлдвар ч хэлсэн. Гэсэн ч Миний үг болон ажил эцсийн өдрүүд дэх ажлын маань зорилгыг бүрэн биелүүлээгүй гэж Надад өөрийн эрхгүй санагддаг. Учир нь, эцсийн өдрүүд дэх Миний шүүлтийн ажил тодорхой нэг хүн, эсвэл тодорхой хүмүүсийн төлөө биш, харин Миний төрөлх зан чанарыг харуулахын төлөө байдаг. Гэсэн ч үй олон шалтгааны улмаас—магадгүй цаг хугацаа хомс юм уу ажлын завгүй хуваариас болж—хүмүүс Миний зан чанараас Миний тухай ямар ч мэдлэг олж авсангүй. Тиймээс Би, Өөрийн шинэ төлөвлөгөө, сүүлчийн ажилд орж, ажилдаа шинэ хуудас нээдэг, ингэснээр Миний оршин тогтнолоос болж Намайг хардаг бүхэн цээжээ дэлдэн, тасралтгүй цурхиран уйлна. Яагаад гэвэл, Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхий ертөнцөд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтний өмнө бүхий л зан чанараа ил болгодог, ийнхүү Намайг мэддэг болон мэддэггүй бүх хүн нүдээ хужирлаж, үнэхээр хүний ертөнцөд ирчихсэн, бүх зүйл үржин олширдог газар дэлхийд ирчихсэн гэдгийг минь харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, хүн төрөлхтнийг бүтээснээс хойших цорын ганц “өчил” минь билээ. Та нар Миний үйл хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулах болтугай, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэрүүцдэг бүх хүнд дахин нэгэнтээ ойртож байна.
Тэнгэрүүдийн хамтаар Би хийх ёстой ажлаа эхэлдэг. Тиймээс Би хүмүүсийн урсгал дундуур алхаж, тэнгэр газрын хооронд шилжин явдаг ба хэн ч Миний хөдөлгөөнийг ухамсарлаж, Миний үгийг анзаардаггүй. Тиймээс Миний төлөвлөгөө саадгүй өрнөсөөр байдаг. Бүх мэдрэмж чинь маш хөшүүн болсон болохоор л та нар Миний ажлын алхмуудыг мэддэггүй. Гэхдээ та нар Миний зорилгыг ухаарах өдөр гарцаагүй ирнэ. Өнөөдөр Би та нартай хамт амьдарч, хамт зовдог бөгөөд Надад хүн төрөлхтний ханддаг хандлагыг аль эрт ойлгож авсан. Би энэ талаар цааш нь ярихыг хүсдэггүй, энэхүү таагүй сэдвээр нэмж жишээ татан та нарт ичгүүр авчрахыг бүр ч хүсдэггүй. Та нар хийсэн бүхнээ зүрх сэтгэлдээ санадаг гэж л Би найддаг, ингэснээр бид дахин уулзах тэр өдөр тайлангаа тулгаж болох юм. Би та нарын дундаас хэнийг ч хилсээр буруутгахыг хүсдэггүй, учир нь Би үргэлж голч шударга, зүй зохистой, нэр төртэйгээр үйлдэж ирсэн билээ. Мэдээж, та нар ч бас уужим сэтгэлтэй байж, тэнгэр, газар юм уу өөрийнхөө мөс чанарт харшлах юу ч хийхгүй гэдэгт Би найдаж байна. Та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл бол энэ. Аймшигтай том нүгэл үйлдсэнээсээ болоод олон хүн айн түгшиж, санаа зовдог бөгөөд ганц ч удаа сайн үйл үйлдээгүйгээсээ болж олон хүн өөрсдөөсөө ичдэг. Гэсэн ч нүглээсээ ичих нь байтугай, муу байснаа улам дордож, Миний зан чанарыг туршихын тулд хараахан ил болоогүй байсан бузар дүрийг нь нуусан багаа бүрэн хуу татдаг хүмүүс ч бас олон бий. Би аливаа нэг хүний үйлдлийг тоодог ч үгүй, анхаардаг ч үгүй. Харин ч мэдээлэл цуглуулах ч бай, газар нутгаар аялах ч бай, эсвэл Өөрийн сонирхлын дагуу ямар нэгэн зүйл хийх ч бай хамаагүй, Би Өөрийн хийх учиртай ажлыг хийдэг. Гол цаг үед Би хүмүүсийн дундах ажлаа ганц ч хором оройтолгүй, эсвэл эртдэлгүйгээр анх төлөвлөж байснаараа төвөггүй, шуурхай явуулдаг. Гэхдээ Миний ажлын алхам бүрд зарим хүн хөсөр хаягддаг, учир нь Би тэдний долигонуур занг болон хуурамч дүр эсгэдэг боол шиг дүр төрхийг жигшдэг. Миний зэвүүцдэг хүмүүс, санаатай ч бай, санаандгүй ч бай хаягдах нь гарцаагүй. Товчхондоо, Би Өөрийнхөө үзэн яддаг бүх хүнийг Өөрөөсөө хол байлгана. Миний гэрт үлдсэн ёрын муу хүмүүсийг Би хэлтрүүлэхгүй гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Хүний шийтгэлийн өдөр ойрхон байгаа учраас тэр бүх жигшүүртэй сүнсийг Өөрийн гэрээс хөөн явуулах гэж Би яардаггүй, учир нь Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө бий.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 585
Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг боловсруулж эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан замналыг, тэдний төрөлх ангиллыг болон тэдний эцсийн илрэлийг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас зугтаж чадахгүй, Миний хуваарилсны дагуу бүгд төрлөөрөө ангилагдана. Би хүний нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа хэчнээн өрөвдөлтэй байгаад нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй хүмүүс бүгд ялгаагүй шийтгүүлнэ гэдгийг та нар ойлгох ёстой. Энэ бол ямар ч хүний өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ хариуг амсдаг юм. Би эхэлснээс нь хойш төлөвлөгөөндөө ганц ч өөрчлөлт хийгээгүй. Хүний тухайд гэх юм бол, ердөө л Миний үгээ чиглүүлдэг хүмүүсийн тоо хорогдож, үнэхээр сайшаадаг хүмүүсийн тоо ч бас хорогдож байх шиг байна. Гэхдээ Миний төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөөгүй гэж Би хэлсээр байна; харин ч хүний итгэл, хайр үргэлж өөрчлөгдөж, дандаа багасан, хүн бүр Надад зусардаж байснаа хүйтэн хөндий хандаж, бүр Намайг хаяхдаа хүрэх ч боломжтой. Би зэвүүцэж, үзэн ядаж, эцэст нь шийтгэл оноомоор болох хүртэл та нарт хандах Миний хандлага халуун дулаан ч биш, хүйтэн цэвдэг ч биш байх болно. Гэвч шийтгэлийн чинь өдөр Би та нарыг мөн л харна, харин та нар Намайг харж чадахаа болино. Та нарын дундах амьдрал Миний хувьд хэдийн залхмаар, сонирхолгүй болсон тул та нарын хорсолтой үгийн доромжлолоос зайлсхийж, тэвчихийн аргагүй бузар булай ааш авираас чинь холдож, та нар цаашид Намайг хуурч, эсвэл Надад хааш яаш байдлаар хандахаас зайлсхийхийн тулд өөр орчинд амьдрахаар сонгочихсон гэдгээ хэлэх нь илүүц юм. Та нарыг орхин явахаасаа өмнө Би үнэнтэй нийцдэггүй зүйл хийхийг цээрлэ гэж та нарт бас л захих ёстой. Харин ч та нар бүгдэд таалагдах, бүгдэд ашиг тус авчрах, мөн өөрийн чинь хүрэх газарт ашиг тустай зүйл хийх хэрэгтэй, эс бөгөөс гамшгийн дунд өөр хэн ч биш, чи л зовно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 586
Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Харин ёрын муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд гашуудан уйлна. Бүх төрлийн муу үйл үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь үзэн яддаг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, муу үйлийнх нь төлөөсийг төлүүлэх боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг хараад Надад таатай байх болно. Одоо Миний өдөр эцэст нь ирлээ, Би цаашид хүлээх шаардлагагүй!
Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд, та нарын үйлдэл, үйл хэрэг чинь бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл, хайр хий хоосон бөгөөд хулчгар юм уу хатуужилтай гэдгээ л та нар харуулсан. Энэ тухайд Би зөвхөн сайн, муу гэдгийг шүүнэ. Та нарын тус тусын бүх үйлдэл, бүх илэрхийллийг Би анхаарсаар байдаг бөгөөд үүний үндсэн дээр төгсгөлийг чинь тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 587
Өргөн уудам ертөнцөд тоо томшгүй олон удаа далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирдаг. Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэ хүн төрөлхтний төлөө хүчин чармайлт гаргаж, бэлтгэл базаах “хүчирхэг нэгэн” гэж үгүй, энэ хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч үгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж буцахгүй зам руу алхам алхмаар явж байгаад шаналдаг. Хэн ч, хэзээ ч үүнийг бодож үзээгүй: Бурханы зүрх сэтгэлийг тэр чигт нь эмтрүүлж, Түүнийг хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй хүн төрөлхтөн хаашаа явж буй бол? Яг энэ шалтгааны улмаас хэн ч Бурханы уур хилэнг мэдрэхээр оролддоггүй, хэн ч Бурханы таалалд нийцдэг замыг эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж оролддоггүй, үүнээс ч илүүтэйгээр Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч оролддоггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явсаар, Бурханаас үргэлжлүүлэн холдсоор, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсээр байх юм бол, Өөрийг нь бүрэн үл ойшоодог энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Бурхан хүн төрөлхтөнд удаа дараа сануулж, ятгадгийн шалтгаан нь Тэрээр гартаа урьд хожид үзэгдээгүй аюул гамшгийг бэлдсэн, үүнийг хүний махан бие, сүнс тэсвэрлэхийн аргагүй, ердөө махан биеийн шийтгэл төдий ч биш, харин хүний сүнсийг онилсон гэдгийг хэн ч мэддэггүй. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, сануулга, ятгалгыг нь хариулахгүй байх үед Бурхан ямархуу уур хилэн гаргах бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд өмнө нь мэдэрч, мэдэж байгаагүй зүйл байх болно. Иймээс энэ аюул гамшиг нь урьд өмнө үзэгдэж байгаагүй бөгөөд дахин хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлдэг. Учир нь Бурханы төлөвлөгөө бол хүн төрөлхтнийг ганцхан удаа л бүтээж, хүн төрөлхтнийг ганцхан удаа л аврах явдал юм. Энэ бол эхний бөгөөд эцсийн удаа юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аврах Бурханы уйгагүй санаа зорилго, тэсэж ядсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 588
Хүн өнөөгийн ажил болон ирээдүйн ажлын тухай бага сага ойлгодог боловч хүн төрөлхтний орох хүрэх газрыг ойлгодоггүй. Бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд хүн бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх ёстой: Бурхан юу ч хийлээ гэсэн хүн дагах ёстой ба та нар Миний яв гэсэн замаар явах ёстой. Чамд аливааг өөрөө удирдах ямар ч арга байхгүй бөгөөд чи өөрийгөө хянах чадваргүй; бүгдийг Бурханы эрхшээлд даатгах ёстой бөгөөд бүх зүйл Түүний гарт байдаг. Хэрвээ Бурханы ажил хүнд төгсгөл буюу гайхалтай хүрэх газрыг цагаас нь өмнө өгчихсөн бол, хэрвээ Бурхан үүнийг хүний сэтгэлийг татаж, хүнийг Өөрийнхөө дагагч болгохын тулд ашигласан бол, ингэж Тэрээр хүнтэй наймаацсан бол энэ нь байлдан дагуулалт ч биш, хүний амийн ажил ч биш болох байлаа. Бурхан хүнийг хянаж, зүрх сэтгэлийг нь олж авахын тулд төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ хүнийг төгс болгохгүй, мөн хүнийг олж авч ч чадахгүй байх байсан, харин ч хүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглаж байгаа явдал болох байв. Хүн ирээдүйн төгсгөл, эцсийн хүрэх газар ба итгэж найдах сайн зүйл байгаа эсэхэд хамгаас их анхаардаг. Хэрвээ байлдан дагуулалтын ажлын явцад хүнд сайхан итгэл найдварыг өгсөн бол, хэрэв хүнийг байлдан дагуулахаасаа өмнө эрэлхийлбэл зохих хүрэх газрыг нь өгсөн бол хүний байлдан дагуулалт амжилттай үр дүнд хүрэхгүйгээр үл барам, байлдан дагуулалтын ажлын үр дүнд ч мөн нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулалтын ажил амжилттай үр дүнд хүрдэг. Хүнтэй наймаацаж, өөрөөр хэлбэл хүнд ерөөл, нигүүлсэл өглөө гээд үр дүнгүй, харин хүнийг “эрх чөлөө”-нөөс нь салгаж, хэтийн ирээдүйг нь үгүй хийх замаар хүний үнэнч байдлыг илчилснээр үүнд хүрдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд, гэсгээлт, шүүлтийн ажлыг дараа нь хийсэн бол өөрт нь хэтийн ирээдүй байгаа гэсэн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн авах байсан бөгөөд эцэстээ Бүтээгчийг бүх бүтээгдсэн зүйл болзолгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй байх байсан; хүн зөвхөн харанхуй, мунхгаар дуулгавартай дагаж, аль эсвэл Бурханд сохроор шаардлага тавих байсан, иймээс хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй болох байлаа. Үүний үр дүнд, байлдан дагуулалтын энэ ажлаар хүнийг олж авч чадахгүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх боломжгүй болох байлаа. Ийм бүтээгдсэн зүйлс үүргээ биелүүлж чадахгүй, Бурханд нөхцөл болзол л тавих байсан; энэ нь байлдан дагуулалт бус, харин ердөө л өршөөл, ерөөл байх байв. Хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юу ч бодолгүй, тэдгээрийг тахин шүтдэг нь хүний хамгийн том асуудал юм. Хүн хувь заяа, хэтийн ирээдүйнхээ төлөө Бурханыг эрэлхийлдэг; Бурханд хайртайдаа Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахдаа, хүний аминч үзэл, шунал болон Бурханыг шүтэн мөргөхөд нь хамгийн их саад болдог зүйлсийг засаж, таягдан хаях ёстой. Ийнхүү хүний байлдан дагуулалт үр дүнд хүрнэ. Үүний үрээр, хүнийг байлдан дагуулах эхний үе шатанд, хүний жолоогүй хүсэл санаархал болон хамгийн аюултай сул талуудыг арилгаж, үүгээр дамжуулан хүний Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг илчилж, хүний амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх шаардлагатай. Ийм маягаар хүний Бурханыг хайрладаг зүрх сэтгэл цэвэрлэгддэг, өөрөөр хэлбэл, хүний зүрх сэтгэл байлдан дагуулагддаг. Гэвч бүх бүтээгдсэн зүйлд хандах хандлагадаа Бурхан, зөвхөн байлдан дагуулахын төлөө л байлдан дагуулдаггүй; харин хүнийг олж авахын тулд, Өөрийнхөө алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг сэргээхийн төлөө байлдан дагуулдаг. Тэр байлдан дагуулахын төлөө л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулалтын ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг байлдан дагуулсныхаа дараа хэрэгсэхгүй орхиж, түүний амьдрал, үхэлд ямар ч анхаарал хандуулдаггүй байсан бол энэ нь хүн төрөлхтнийг удирдаж байгаа хэрэг биш, хүнийг аврахын төлөө байлдан дагуулсан хэрэг ч биш болох байв. Хүнийг байлдан дагуулсныхаа дараа олж авах, мөн хүн эцэстээ гайхалтай хүрэх газарт очих явдалд л авралын ажлын гол цөм оршдог бөгөөд ингэснээр л хүнийг аврах авралын зорилгод хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтад орно гэсэн хэтийн ирээдүй бүх бүтээгдсэн зүйлд байх ёстой, энэ л Бүтээгчийн хийх ёстой ажил юм. Хэрвээ хүн энэ ажлыг хийсэн бол хэтэрхий хязгаарлагдмал болох байлаа: Энэ нь хүнийг тодорхой цэгт аваачиж болох ч мөнхийн хүрэх газарт нь хүргэж чадахгүй байх байв. Хүний хувь заяаг хүн шийдэж чаддаггүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй, хожмын хүрэх газрыг ч баталгаажуулж чадахгүй. Харин Бурханы хийдэг ажил бол өөр. Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг тул бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг тул зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг тул хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм. Хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар байлдан дагуулалтын ажил биелдэг хэдий ч эцсийн эцэст хүн Бурханы түүнд зориулж бэлдсэн зүй зохистой хүрэх газарт хүргэгдэх ёстой. Бурхан хүнийг бүтээдэг учраас л хүн хүрэх газартай, хувь заяа нь баталгаатай байдаг билээ. Энд хэлж буй тохиромжтой хүрэх газар гэдэг нь хүний өнгөрсөнд устгагдсан итгэл найдвар, хэтийн ирээдүй биш; энэ хоёр нь ондоо юм. Хүний итгэж найдаж, эрэлхийлдэг зүйл нь хүнд тохирсон хүрэх газар бус, харин махан биеийн хэрээс хэтэрсэн хүслээ гүйцээх гэсэн эрэл хайгуулаас улбаатай тэмүүлэл юм. Харин Бурханы хүнд бэлдсэн зүйл бол ариун болгуулсан үед нь хүнд ирэх ерөөл, амлалт бөгөөд Бурхан дэлхий ертөнцийг бүтээснийхээ дараа үүнийг хүнд зориулж бэлтгэсэн, энэ нь хүний сонголт, үзэл, төсөөлөл, махан биеэр бохирдоогүй байдаг. Энэхүү хүрэх газрыг тодорхой нэг хүнд зориулж бэлтгээгүй, харин энэ нь бүх хүн төрөлхтний амралтын газар юм. Иймээс энэ хүрэх газар нь хүн төрөлхтөнд хамгийн тохиромжтой хүрэх газар билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 589
Бүтээгч бүтээгдсэн зүйлсийг зохион байгуулахаар зорьдог. Чи Түүний хийж байгаа аливаа зүйлийг хэрэгсэхгүй орхих юм уу дуулгаваргүй байх ёсгүй, Түүнд тэрслүү хандах ч ёсгүй. Хийж буй ажил нь эцэстээ зорилгодоо хүрэх үед Тэр ийнхүү алдрыг олж авна. Өнөөдөр, чамайг Моабын үр удам, агуу улаан лууны үр сад гэж яагаад хэлэхгүй байна вэ? Яагаад сонгогдсон хүмүүсийн талаар ярихгүй, бүтээлийн талаар л ярьдаг юм бэ? Бүтээгдсэн зүйл гэдэг нь хүний анхдагч цол байсан, мөн энэ нь түүний төрөлхийн ялгамж чанар юм. Эрин үе болон ажлын мөчлөг өөр учраас л өөр өөр нэр байдаг; үнэндээ хүн бол ердийн бүтээгдсэн зүйл билээ. Хамгийн ялзарсан нь ч бай, хамгийн ариун нь ч бай хамаагүй, бүх бүтээгдсэн зүйл бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх ёстой. Байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэх үедээ Бурхан хэтийн ирээдүй, хувь заяа, хүрэх газрыг чинь ашиглан та нарыг хянадаггүй. Үнэндээ ингэж ажиллах шаардлагагүй. Байлдан дагуулалтын ажлын зорилго нь хүнээр бүтээлийн үүргийг нь гүйцэтгүүлэх, Бүтээгчийг шүтэн мөргүүлэх явдал, үүний дараа л хүн гайхалтай сайхан хүрэх газарт орж чаддаг. Хүний хувь тавилан Бурханы гараар удирдуулдаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр л байдаг. Чи хэтийн ирээдүйгээ мэддэг, заяагаа хянаж чаддаг байсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү? Товчхондоо гэвэл, Бурхан яаж ч ажилладаг бай, Түүний бүх ажил хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлүүлэхээр Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар, өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө бүтээгдсэн байдаг. Иймээс Тэр хүнийг яаж ч гэсгээж, шүүлээ гэсэн, энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгадаг хэдий ч энэ нь хүнийг ариусгахын төлөө байдаг бөгөөд хүнийг ариусгадгийн шалтгаан нь түүнийг амьд үлдээхийн төлөө юм. Хүний хувь заяа нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн өөрийгөө удирдаж яаж чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 590
Байлдан дагуулалтын ажил гүйцэлдмэгц хүн үзэсгэлэнтэй сайхан ертөнц рүү хүргэгдэнэ. Энэ амьдрал нь мэдээж газар дээр үргэлжлэх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Энэ нь бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал, хүний газар дээрх шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч байгаа нь шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө дуулгавартай дагах нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулалтын ажил нь хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх, Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь хүний газар дээрх ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэмжилдэг төрлийн амьдрал, дэлхийн түүхэнд урьд өмнө нь хүний хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь мөн хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь тэр дороо биелж чаддаггүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусаж, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл, Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л хүн ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялсан байх буюу дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болж, хүний махан биед халдаж чадах дайсны хүч үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй болж, ариусна—тэрээр мөнх байдал руу орсон байх болно. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн тэрслүү байдал, эсэргүүцэлгүй, хаа ч явсан эрх чөлөөтэй байх болно. Сатан хүлэгдэж байж л хүний бүх зүйл сайн сайхан байх болно; Сатан газар дэлхийн хаа сайгүй үймээн тарьсаар л байгаагаас болж, мөн Бурханы удирдлагын бүхий л ажил хараахан төгсөөгүй байгаа болохоор л одоогийн нөхцөл байдал үүсээд байгаа юм. Сатан ялагдмагц хүн бүрэн чөлөөлөгдөнө; хүн Бурханыг олж авч, Сатаны эрхшээлээс гарах үедээ зөвт байдлын Нарыг харна. Хэвийн хүнд тохирох амьдрал сэргэнэ; сайн мууг ялган таних чадвар, хэрхэн хооллож, хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт хэвийн хүний эзэмших ёстой бүхэн сэргэнэ. Ева могойд уруу татагдаагүй байсан бол хүн анх бүтээгдсэнийхээ дараа ийм хэвийн амьдралтай байх ёстой байсан. Хүн газар дээр хооллож, хувцаслаж, хэвийн хүний амьдралаар амьдрах ёстой байсан юм. Гэвч хүн доройтолд орсны дараа энэ амьдрал бүтэшгүй мөрөөдөл болсон бөгөөд өнөөдөр ч гэсэн хүн ийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэмжилдэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгцээ юм: Хэрвээ хүнд ийм хүрэх газар байгаагүй бол газар дээрх доройтсон амьдрал нь хэзээ ч дуусахгүй байх байсан, хэрвээ тийм сайхан амьдрал байгаагүй бол Сатаны хувь заяанд, эсвэл газар дээр Сатаны ноёрхдог эрин үед эцэс төгсгөл гэж байхгүй байх байлаа. Харанхуйн хүч хүршгүй ертөнцөд хүн очих ёстой бөгөөд тэр үед Сатан ялагдсан нь батлагдах болно. Ийм маягаар Сатаны тарьдаг үймээн үгүй болмогц Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг удирдана, Тэр хүний амьдралыг бүхэлд нь захирч, удирдана; тэр үед л Сатан жинхэнээсээ ялагдсан байх болно. Хүний өнөөдрийн амьдрал нь гол төлөв бохир заваан амьдрал байдаг, энэ нь бас л зовлон зүдүүр, цөхрөлийн амьдрал юм. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй; хүн цөхрөлийн тэнгисээс, хүний амьдралын бэрхшээл, Сатаны нөлөөллөөс хараахан амь гараагүй байгаа ба Бурханы талаар одоо ч хэтэрхий бага мэдлэгтэй байна. Хүний бүх бэрхшээл Сатанаас үүдэлтэй, Сатан л хүний амьдралд зовлон зүдүүр авчирсан бөгөөд Сатаныг хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүрмөсөн амь гарч чадна. Гэхдээ хүнээр Сатантай хийх тулааны олз омог хийж, хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, олж авснаар Сатаныг амжилттай хүлдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 591
Өнөөдөр, газар дээр хэвийн хүний амьдралтай болохоосоо өмнө хүн ялагч болж, төгс болгуулахыг эрэлхийлж байдаг бөгөөд Сатаныг хүлэгдэхээс өмнө хүний эрж хайдаг зорилго нь энэ юм. Ялагч болж, төгс болгуулж, их тус хүргэх гэсэн хүний эрэл хайгуул нь мөн чанартаа Сатаны нөлөөнөөс зугтахын төлөө байдаг: Хүний эрэл хайгуул нь ялагч болох явдал боловч эцсийн үр дүнд нь тэр Сатаны нөлөөнөөс мултрах болно. Сатаны нөлөөнөөс мултарснаар л хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг, хэвийн хүний амьдралаар амьдарч чадна. Өнөөдөр, ялагч болж, төгс болгуулах гэсэн эрэл хайгуул нь хүний газар дээр хэвийн хүний амьдралтай болохоосоо өмнө эрэлхийлж байдаг зүйлс юм. Үндсэндээ, цэвэрлэгдэж, үнэнийг хэрэгжүүлж, мөн Бүтээгчийг шүтэн мөргөхийн тулд тэдгээрийг эрэлхийлдэг. Хэрвээ хүн газар дээр хэвийн хүний, бэрхшээл, цөхрөлгүй амьдралтай байвал ялагч болох эрэл хайгуул хийхгүй. “Ялагч болох”, “төгс болгуулах” гэдэг нь Бурханы хүнд эрэлхийл гэж өгдөг зорилго бөгөөд эдгээр зорилгын эрэл хайгуулын тусламжтайгаар Тэрээр хүнийг үнэнийг хэрэгжүүлж, утга учиртай амьдралыг амьдран харуулдаг болгодог. Зорилго нь хүнийг бүрэн төгс болгож, олж авах явдал бөгөөд ялагч болох, төгс болгуулах эрэл хайгуул гэдэг бол арга барил төдий юм. Хэрвээ ирээдүйд хүн гайхалтай хүрэх газарт орвол тэнд ялагч болох болон төгс болгуулах тухай огт ярихгүй; тэнд зөвхөн бүтээл бүр үүргээ биелүүлж байх болно. Өнөөдөр, хүнээр эдгээрийг эрэлхийлүүлж байгаа нь ердөө л хүний эрх хэмжээг тодорхойлохын тулд бөгөөд, ингэснээр хүний эрэл хайгуул нь илүү зорилттой бөгөөд бодитой байж чадах юм. Эс бөгөөс, хүн тодорхойгүй хийсвэр байдалд амьдарсаар, мөнх амь руу орохоор эрэлхийлэх байсан, тэгсэн бол хүн улам ч өрөвдөлтэй байх байсан биш гэж үү? Зорилго ч үгүй, зарчим ч үгүй, ийм маягаар эрэлхийлэх нь өөрийгөө хуурсан хэрэг биш гэж үү? Эцсийн эцэст энэ эрэл хайгуул нь угаасаа үр өгөөжгүй байх байв; эцэст нь хүн Сатаны эрхшээл дор амьдарсаар л, өөрийгөө тэндээс чөлөөлөх чадалгүй байх байв. Яагаад ийм зорилгогүй эрэл хайгуулд өөрийгөө зүтгүүлнэ вэ? Хүн мөнхийн хүрэх газарт орох үедээ Бүтээгчийг шүтэн мөргөнө, хүн аврал олж авч, өнө мөнхөд орсон учраас ямар нэг зорилгыг эрэлхийлэхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэх вий гэж санаа зовох хэрэггүй болно. Энэ үед хүн бүр байраа хадгалж, үүргээ биелүүлнэ, гэсгээгдэж, шүүгдээгүй байсан ч гэсэн хүн бүр үүргээ биелүүлж байх болно. Тэр үед хүн ялгамж чанар, байр суурийнхаа аль алины хувьд бүтээгдсэн зүйл байх болно. Дээд, доодын ялгаа гэж цаашид байхаа болино; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн мөн л дэг журамтай, хүн төрөлхтөнд тохиромжтой хүрэх газарт амьдарч байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө үүргээ биелүүлнэ, тэгээд ийм хүн төрөлхтөн нь өнө мөнхийн хүн төрөлхтөн болох болно. Тэр үед хүн Бурханы гэрэлтүүлсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авсан байх болно. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдарч, бүх хүн зөв замд орно. 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялчихсан байх болно, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг газар дээр бүтээснийхээ дараа хүний анхдагч дүрийг сэргээсэн байх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа зорилго хангагдсан байх болно. Анх Сатаныг ялзруулахаас өмнө хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдарч байсан. Дараа нь Сатаныг ялзруулах үед хүн хэвийн амьдралаа алдсан, ийнхүү Бурханы удирдлагын ажил болон хүний хэвийн амьдралыг сэргээхийн төлөө Сатантай хийх тулаан эхэлсэн. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил төгсгөл болох үед л бүх хүн төрөлхтний амьдрал газар дээр албан ёсоор эхэлнэ; тэр үед л хүн сайхан амьдралтай болж, анх хүнийг бүтээсэн зорилгоо болон хүний анхдагч төрхийг Бурхан сэргээнэ. Иймээс газар дээрх хэвийн хүн төрөлхтний амьдралтай болмогцоо хүн ялагч болох юм уу төгс болгуулахаар эрэлхийлэхгүй, учир нь хүн ариун байх болно. Хүмүүсийн ярьдаг “ялагчид”, “төгс болгуулах” гэдэг нь Бурхан, Сатан хоёрын тулааны үеэр хүнийг эрэлхийл гэж өгсөн зорилго бөгөөд хүн ялзарсан учраас л тэдгээр нь оршдог. Чамд зорилго өгч, чамайг тэрхүү зорилгыг эрэлхийлэхэд хүргэснээр Сатан ялагдах болно. Ялагч байж, төгс болгуулж, хэрэгтэй хүн байхыг чамаас хүсдэг нь Сатаныг шившиглэхийн тулд гэрчлэл хийхийг чамаас шаардаж байгаа хэрэг юм. Эцэстээ хүн газар дээр хэвийн хүний амьдралаар амьдарч, ариун байх бөгөөд ийм зүйл тохиолдох үед тэд бас л ялагч болохоор эрж хайна гэж үү? Тэд бүгд бүтээгдсэн зүйл биш гэж үү? Ялагч байх, төгс болгуулсан нэгэн байх тухайд ярихад, эдгээр үг нь Сатан руу болон хүний бохир заваан байдал руу чиглэсэн байдаг. Энэхүү “ялагч” гэдэг нь Сатаныг болон дайсны хүчийг ялахтай холбоогүй гэж үү? Чи өөрийгөө төгс болгуулсан гэж хэлэх үед чиний доторх юу төгс болгуулсан байдаг юм бэ? Чи Бурханыг гэх дээдийн дээд хайранд хүрэхийн тулд ялзарсан сатанлаг зан чанараасаа ангижирсан бус уу? Ийм зүйлсийг хүний доторх бохир заваан зүйлс болон Сатантай холбогдуулан хэлдэг; Бурхантай хамаатуулж хэлдэггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 592
Хүн газар дээр жинхэнэ хүний амьдралтай болж, Сатаны бүхий л хүч хүлэгдэх үед тэр газар дээр амар хялбар амьдарна. Аливаа зүйл өнөөдрийнх шигээ ярвигтай байхгүй: Хүний харилцаа, нийгмийн харилцаа, гэр бүлийн төвөгтэй харилцаа—эдгээр нь маш их хүндрэл бэрхшээл, зовлон учруулдаг! Хүний энэ амьдрал үнэхээр хөөрхийлөлтэй! Хүн байлдан дагуулагдмагц зүрх сэтгэл, оюун санаа нь өөрчлөгдөнө: тэрээр Бурханаас эмээдэг, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болно. Орчлон ертөнц дээрх Бурханыг хайрлахаар эрж хайдаг бүхэн байлдан дагуулагдмагц, өөрөөр хэлбэл, Сатан ялагдаж, Сатан буюу харанхуйн бүх хүч хүлэгдмэгц газар дээрх хүний амьдрал үймээн самуунгүй болох ба хүн газар дээр эрх чөлөөтэй амьдарч чадна. Хэрвээ хүний амьдралд махан биеийн харилцаа байдаггүй, махан биеийн ярвигтай байдал байдаггүй байсан бол хамаагүй амар байх байлаа. Хүний махан биеийн харилцаа нь хэтэрхий ярвигтай бөгөөд хүнд тийм зүйлс байгаа нь тэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс хараахан чөлөөлөөгүй гэдгийн нотолгоо юм. Хэрвээ чи ах эгч нар болгонтойгоо адилхан харилцаатай, гэр бүлийн гишүүн бүртэйгээ адилхан харилцаатай байсан бол санаа зовних юмгүй, хэний ч талаар сэтгэлээ зовоох хэрэггүй байх байсан. Үүнээс дээр зүйл гэж үгүй ба энэ маягаар хүн зовлон шаналлынхаа хагасыг хөнгөлөх байв. Газар дээр хэвийн хүний амьдралаар амьдарснаар, хүн тэнгэрэлчтэй төстэй байх болно; махан биетэй хэвээр боловч хүн тэнгэрэлчтэй тун адилхан байх болно. Энэ бол сүүлчийн амлалт, хүнд хайрласан эцсийн амлалт юм. Өнөөдөр хүн гэсгээлт, шүүлтийг туулдаг; хүн ийм зүйлсийг туулах нь утга учиргүй гэж чи боддог уу? Гэсгээлт, шүүлтийн ажлыг ямар ч шалтгаангүйгээр хийж болох уу? Хүнийг гэсгээж, шүүнэ гэдэг нь түүнийг ёроолгүй нүхэнд оруулах явдал юм гэж өмнө нь хэлсэн, энэ нь хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авна гэсэн утгатай. Энэ нь ганцхан хүнийг цэвэрлэхийн төлөө байдаг. Хүнийг зориудаар ёроолгүй нүхэнд оруулсны дараа Бурхан түүнийг хэрэгсэхгүй орхидог хэрэг биш. Харин ч энэ нь хүний доторх тэрслүү байдлыг засахын төлөө байдаг, ингэснээр эцэстээ хүний доторх зүйлс цэвэрлэгдэж, хүн Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болж, ариун хүн шиг болох болно. Энэ биелбэл бүгд гүйцэлдэх нь тэр. Үнэндээ, хүний доторх засах учиртай тэдгээр зүйлийг засаж, хүн цангинасан гэрчлэл хийх үед Сатан ч бас ялагдана, хүний дотор анхнаасаа байдаг тэдгээр зүйл бүрэн цэвэрлэгдээгүй байж болох ч Сатаныг ялагдмагц эдгээр нь цаашид үймээн учруулахгүй ба тэр үед хүн бүрэн цэвэрлэгдсэн байх болно. Хүн хэзээ ч ийм амьдрал туулж байгаагүй, гэхдээ Сатаныг ялагдах үед бүх зүйл зохицуулагдаж, хүний доторх тэдгээр ялихгүй зүйл бүгд шийдэгдэнэ; үндсэн асуудал шийдвэрлэгдмэгц бусад бүх бэрхшээл эцэс болно. Бурхан хүмүүсийн дунд ажлаа өөрийн биеэр хийж буй, газар дээр бие махбодтой болсон энэ хугацаанд Түүний хийж байгаа бүх ажил нь Сатаныг ялахын төлөө байдаг бөгөөд хүнийг байлдан дагуулж, та нарыг бүрэн төгс болгох замаар Тэр Сатаныг ялах болно. Та нар цангинасан гэрчлэл хийх үе ч гэсэн Сатаны ялагдлын тэмдэг байх болно. Сатаныг ялахын тулд хүн эхлээд байлдан дагуулагдаж, эцэстээ бүрмөсөн төгс болгуулдаг. Гэхдээ мөн чанартаа энэ нь Сатаны ялагдлын зэрэгцээ бүх хүн төрөлхтнийг цөхрөлийн энэ хоосон тэнгисээс аварч буй аврал юм. Энэхүү ажил бүхий л орчлон ертөнц даяар явагддаг уу, Хятадад явагддаг уу гэдгээс үл хамааран бүх ажил нь Сатаныг ялж, бүхий л хүн төрөлхтөнд аврал авчрахын төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн амралтын газарт орох боломжтой болно. Бие махбодтой болсон Бурхан буюу энэхүү хэвийн махбод чухамдаа Сатаныг ялахын төлөө оршдог. Бие махбодтой Бурханы ажлыг тэнгэрийн доорх, Бурханыг хайрладаг бүх хүнд аврал авчрахад ашигладаг, энэ нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө, цаашлаад Сатаныг ялахын төлөө байдаг. Бурханы бүх удирдлагын ажлын гол цөм нь бүх хүн төрөлхтөнд аврал авчрахын тулд Сатаныг ялахтай салшгүй холбоотой. Яагаад энэ ажлын үеэр ихэнхдээ та нараар гэрчлэл хийлгэх тухай ярьдаг вэ? Энэ гэрчлэл нь хэнд чиглэдэг вэ? Сатан руу чиглэдэггүй гэж үү? Энэ гэрчлэлийг Бурханд хийдэг, Бурханы ажил үр дүндээ хүрсэн гэдгийг гэрчлэхийн тулд хийдэг. Гэрчлэл хийх нь Сатаныг ялах ажилтай холбоотой; Сатантай хийх тулаан гэж байгаагүй бол гэрчлэл хийхийг хүнээс шаардахгүй байх байсан. Хүнийг аврахын зэрэгцээ Сатаныг ялах ёстой учраас Өөрийг нь Сатаны өмнө гэрчлэхийг Бурхан хүнээс шаарддаг, үүнийг хүнийг аварч, Сатантай тулалдахдаа ашигладаг. Үүний үр дүнд, хүн авралын бай, Сатаныг ялах хэрэгслийн аль аль нь болдог, иймээс хүн Бурханы бүхий л удирдлагын ажлын цөм нь байдаг бол Сатан ердөө л дайсан бөгөөд сүйрлийн бай юм. Чамд чи юу ч хийгээгүй мэт санагдаж болох юм, гэхдээ чиний зан чанар дахь өөрчлөлтийн улмаас гэрчлэл бий болсон бөгөөд энэ гэрчлэл нь Сатан руу чиглэдэг ба хүнд зориулагддаггүй. Хүн ийм гэрчлэлийг эдлэхэд тохирохгүй. Бурханы хийсэн ажлыг хүн яаж ойлгож чадах юм бэ? Бурханы тэмцлийн бай нь Сатан; харин хүн бол зөвхөн авралын бай юм. Хүн ялзарсан сатанлаг зан чанартай бөгөөд энэ ажлыг ойлгох чадваргүй. Энэ нь Сатаны завхралаас болдог бөгөөд хүний төрөлх чанар биш, харин үүнийг Сатан чиглүүлдэг. Өнөөдөр Бурханы үндсэн ажил бол Сатаныг ялах, өөрөөр хэлбэл, хүнийг бүрмөсөн байлдан дагуулах явдал, ингэснээр хүн Сатаны өмнө Бурханд эцсийн гэрчлэлийг хийж, ийм маягаар бүх зүйл гүйцэлдэх болно. Олон тохиолдолд, чиний энгийн нүдэнд юу ч хийгдээгүй мэт харагддаг боловч үнэндээ ажил аль хэдийн дууссан. Биелсэн бүх ажил харагдахуйц байхыг хүн шаарддаг, гэсэн ч Би чамд ил болголгүйгээр ажлаа дуусгасан, учир нь Сатан бууж өгсөн, өөрөөр хэлбэл, Сатан бүрмөсөн ялагдаж, Бурханы бүх мэргэн ухаан, хүч чадал, эрх мэдэл Сатаныг ялсан билээ. Хийгдэх ёстой гэрчлэл нь яг энэ бөгөөд хүн дээр тодорхой илэрдэггүй ч, энгийн нүдээр харагддаггүй ч Сатан аль хэдийн ялагдсан. Энэ ажил бүхэлдээ Сатаны эсрэг чиглэж, Сатантай хийх тулааны улмаас хэрэгжсэн юм. Иймээс хүний амжилттай болсон гэж хардаггүй олон зүйл байдаг ч Бурханы нүдээр бол аль эрт амжилттайгаар дуусгавар болсон байдаг. Энэ нь Бурханы бүх ажлын дотоод бодит үнэний нэг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 593
Төгс болгуулахыг хүсэж байгаа бүхэнд төгс болгуулах боломж бий, иймээс хүн бүр тайвшрах ёстой: Ирээдүйд та нар бүгд хүрэх газарт орно. Харин чи төгс болгуулах хүсэлгүй, гайхалтай сайхан ертөнцөд орох хүсэлгүй байвал өөрийн чинь л асуудал юм. Төгс болгуулахыг хүсдэг, Бурханд үнэнч, дуулгавартай дагаж, чиг үүргээ үнэнчээр биелүүлдэг—ийм бүх хүн төгс болгуулж чадна. Өнөөдөр, үүргээ үнэнчээр биелүүлдэггүй, Бурханд үнэнч биш, Бурханыг дуулгавартай дагадаггүй, ялангуяа Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авсан боловч үүнийгээ хэрэгжүүлдэггүй—ийм бүх хүн төгс болгуулж чадахгүй. Бурханд үнэнч, дуулгавартай байхыг хүсдэг бүх хүн, бага зэрэг мэдлэггүй байсан ч төгс болгуулж чадна; эрэлхийлэх хүсэлтэй бүх хүн төгс болгуулж чадна. Үүнд санаа зовох хэрэггүй. Чи энэ чиглэлд эрэлхийлэх хүсэлтэй л байвал төгс болгуулж чадна. Би та нараас хэнийг чинь ч орхиж, таягдан хаяхыг хүсдэггүй, гэхдээ хэрвээ хүн амжилт гаргахаар хичээхгүй бол өөрийгөө л сүйтгэж байгаа хэрэг; чамайг таягдан хаядаг нь Би биш, харин чи өөрөө юм. Чи өөрөө амжилт гаргая гэж хичээдэггүй, залхуурч үүргээ биелүүлдэггүй, үнэнч биш, үнэнийг эрэлхийлдэггүй, үргэлж хүссэнээрээ хийж, дураараа аашилж, өөрийн алдар хүнд, ашиг хонжооны төлөө тэмцэж, эсрэг хүйстэнтэй харьцахдаа цадиггүй байдаг бол нүглийнхээ ачааг өөрөө үүрэх болно; өөр хэнээр ч өрөвдүүлэх үнэ цэн чамд байхгүй. Миний зорилго бол та бүгдийг төгс болгох, ядаж л байлдан дагуулах явдал, ингэснээр ажлын энэ үе шат амжилттай дуусах боломжтой. Хүн бүрийг төгс болгож, эцэст нь Өөрөө олж авч, бүрэн цэвэрлэж, хайртай хүмүүсээ болгох нь Бурханы хүсэл билээ. Би та нарыг хоцрогдмол, хэв чанар муутай гэж хэлэх нь хамаагүй, энэ бүхэн бол баримт. Миний ингэж хэлдэг нь та нарыг хаях санаатай байгаа, та нарт итгэл алдсан гэдгийг батлахгүй, чамайг аврах хүсэлгүйг минь ч батлахгүй. Өнөөдөр Би та нарыг аврах ажил хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, Миний хийдэг ажил бол авралын ажлын үргэлжлэл юм. Төгс болгуулах боломж хүн бүрд бий: Хүсэж, эрэлхийлж л байгаа тохиолдолд та нар эцэстээ ийм үр дүнд хүрч чадах ба та нараас нэг нь ч хаягдахгүй. Хэрвээ чи дорд хэв чанартай бол, чамд тавих Миний шаардлага дорд хэв чанарт чинь таарсан байх болно; хэрвээ чи дээд хэв чанартай бол чамд тавих Миний шаардлага дээд хэв чанарт чинь таарсан байх болно; хэрвээ чи мэдлэггүй, бичиг үсэгт тайлагдаагүй бол чамд тавих Миний шаардлага бичиг үсэгт тайлагдаагүй байдалд чинь таарсан байх болно; хэрвээ чи бичиг үсэгт тайлагдсан бол чамд тавих Миний шаардлага бичиг үсэгт тайлагдсан гэх баримтын чинь дагуу байх болно; хэрвээ чи ахимаг настай бол чамд тавих Миний шаардлага насанд чинь таарсан байх болно; хэрвээ чи зочломтгой байх чадвартай бол чамд тавих Миний шаардлага үүнд чинь таарсан байх болно; хэрвээ чи зочломтгой байж чадахгүй, харин сайн мэдээг түгээх, чуулганд үйлчлэх, бусад ерөнхий ажил хэрэгт оролцох зэрэг тодорхой чиг үүрэг л биелүүлж чадна гэвэл чамайг төгс болгох маань гүйцэтгэдэг чиг үүрэгт чинь таарсан байх болно. Үнэнч байж, эцсийг нь хүртэл дуулгавартай дагаж, Бурханыг хайрлах дээдийн дээд хайрыг эрэлхийлнэ гэдэг нь чиний биелүүлэх ёстой зүйл бөгөөд энэ гурван зүйлээс илүү сайн хэрэгжүүлэлт гэж үгүй. Эцсийн эцэст хүн энэ гурван зүйлийг биелүүлэх шаардлагатай ба хэрвээ тэдгээрийг биелүүлж чадвал төгс болгуулна. Гэвч юун түрүүнд чи үнэхээр эрэлхийлэх ёстой, урагш, дээш идэвхийлэн зүтгэх ёстой ба тэр тал дээр идэвхгүй байх ёсгүй. Хүн бүхэн төгс болгуулах боломжтой, мөн төгс болгуулах чадвартай гэж Би хэлсэн, энэ нь үнэн боловч чи эрэл хайгуулдаа сайжрахаар хичээдэггүй. Хэрвээ энэ гурван шалгуурыг хангахгүй бол чи эцэстээ таягдан хаягдах ёстой. Бүх хүн хөл нийлүүлээсэй, Ариун Сүнсний ажил, гэгээрэлтэй байгаасай, эцсээ хүртэл дуулгавартай байж чаддаг байгаасай гэж Би хүсдэг, учир нь энэ бол та нарын дор бүрнээ биелүүлэх ёстой үүрэг билээ. Та нар бүгд үүргээ биелүүлсэн үедээ төгс болгуулсан байх болно, мөн та нар цангинасан гэрчлэлтэй байх болно. Гэрчлэлтэй бүх хүн нь Сатаныг ялж, Бурханы амлалтыг авсан хүмүүс бөгөөд ирээдүйд гайхалтай хүрэх газарт амьдрахаар үлдэх хүмүүс юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 594
Анх Бурхан амарч байсан. Тэр үед газар дэлхий дээр хүмүүс ч, өөр юу ч байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршин тогтнож, завхарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа эхэлсэн юм; тэр цагаас хойш Тэр амрахаа болиод, харин оронд нь хүн төрөлхтний дунд завгүй байх болжээ. Хүн төрөлхтний завхралаас болж, мөн тэргүүн тэнгэрэлч урваснаас болж Бурхан амралтаа алдсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол дахин хэзээ ч амралтад орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч бас дутагддаг бөгөөд Бурхан дахин нэг удаа амрах үед хүмүүс ч бас амарна. Амралтад амьдарна гэдэг нь дайн дажингүй, бузар буртаггүй, ямарваа шударга бус байдал үлдээгүй амьдрал гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Сатаны үймээн (энд “Сатан” гэдгээр дайсны хүчийг хэлж байна), Сатаны завхралаас ангид, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагад өртдөггүй амьдрал; бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзэнд шүтэн мөргөдөг, тэнгэр газар тэр аяараа амар амгалан байдаг амьдрал юм—“хүмүүсийн амар тайван амьдрал” гэдгийн утга учир энэ. Бурхан амрах үед газар дээр зөв шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсны хүчний ямар ч халдлага байхаа больж, хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно—тэд Сатаны завхруулсан хүн төрөлхтөн байхаа болиод, харин Сатанаар завхруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс болно. Хүн төрөлхтний амралтын өдөр ч бас Бурханы амралтын өдөр байх болно. Бурхан анхнаасаа амарч чадаагүйн улмаас биш, харин хүн төрөлхтөн амралтад орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан. Амралтад орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болих юм уу хөгжихөө болино гэсэн үг биш, Бурхан ажиллахаа больж, хүмүүс амьдрахаа болино гэсэн үг ч биш. Сатан устгагдаж, ёрын муу үйлд нь хамссан ёрын муу хүмүүс шийтгүүлж, газрын хөрснөөс арчигдаж, Бурханд дайсагнагч бүх хүч оршихоо болих үе нь амралтад орохын тэмдэг байх болно. Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна, Сатаны завхрал байхгүй, ямар ч зөв шударга бус зүйл тохиолдохгүй гэсэн үг. Хүмүүс Бурханы халамж дор газар дээр хэвийн амьдарна. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох нь хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдаж, хүмүүст хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн утгатай. Бурхан хүмүүс дээр үргэлжлүүлэн ажиллахаа болино, хүмүүс Сатаны эрхшээл дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүмүүс ч байнга ийш тийш явахаа болино; Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орно. Бурхан анхдагч байр сууриндаа буцан очиж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Бурханы бүхий л удирдлага дуусмагц Бурхан болон хүмүүсийн оршин суух хүрэх газар энэ юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүний газар дээрх амьдралыг залж чиглүүлсээр байх болно, Бурханы гэрэлд хүмүүс тэнгэр дэх цор ганц жинхэнэ Бурханд шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа болино, хүмүүс ч Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдарч чадахгүй болно. Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй; харин хоёулаа тус тусын амьдрах хэв маягтай байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг Нэгэн, харин бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүмүүс бөгөөд мөн чанар нь Бурханыхтай адилгүй. “Амрах” гэдэг нь анхдагч байрандаа буцан очно гэсэн утгатай. Тиймээс Бурхан амралтад орох үедээ Өөрийн анхдагч байранд буцан очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн баяр баясал, зовлонг хуваалцахаар дунд нь байхаа болино. Хүмүүс амралтад орох гэдэг нь тэд жинхэнэ бүтээгдсэн зүйл болсон гэсэн утгатай; тэд газар дээрээс Бурханд шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдарна. Хүмүүс Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхээ болиод, Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Амралтад орсны дараах Бурхан ба хүмүүсийн тус тусын амьдрал, хүрэх газар ийм байх болно. Бурхан, Сатан хоёрын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар, Бурхан удирдлагын ажлаа дуусгасны дараа амралтад орох болон хүмүүс бүрэн аврагдаж, амралтад орох нь ч бас зайлшгүй чиг хандлага болсон. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүмүүс амралтад Бурханд шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдарна, харин Бурхан үлдсэн хүмүүсийг амралтад залж чиглүүлдэг ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, харагдана; харин хүмүүс амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдэлнэ. Бурхан, хүн хоёр амралтад орсны дараа Сатан оршин байхаа болино; үүний адилаар ёрын муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтад орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан ёрын муу хүмүүс болон газар дээр Түүний эсрэг тэрсэлж байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно; тэд эцсийн өдрүүдийн агуу гамшигт устсан байх болно. Тэр ёрын муу хүмүүс үндсээрээ устгагдмагц газар дэлхий Сатаны үймээнийг дахин хэзээ ч үзэхгүй. Тэр үед л хүн төрөлхтөн бүрэн аврал хүртэж, Бурханы ажил бүрэн дуусна. Эдгээр нь Бурхан, хүн хоёр амралтад орох урьдчилсан нөхцөл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 595
Бүх зүйлийн төгсгөл ойртоно гэдэг нь Бурханы ажлын төгсгөл, мөн түүнчлэн хүн төрөлхтний хөгжлийн төгсгөлийг илтгэдэг. Энэ нь, Сатаны завхруулсан хүмүүс хөгжлийнхөө эцсийн үе шатанд хүрч, Адам, Евагийн үр удам үржиж дууссан байх болно гэсэн үг юм. Түүнчлэн, Сатаны завхруулсан ийм хүн төрөлхтөн цааш үргэлжлүүлэн хөгжих боломжгүй болно гэсэн утгатай юм. Анх Адам, Ева хоёр завхралд өртөөгүй байсан, харин Еден цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева хоёр Сатанаар завхруулагдсан байв. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох үед Еден цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева болон тэдний үр хойч эцэст нь төгсгөлдөө очно. Ирээдүйн хүн төрөлхтөн мөн л Адам, Евагийн үр хойчоос бүрдэх боловч Сатаны эрхшээл дор амьдардаг хүмүүс биш байх болно. Харин ч аврагдаж, ариуссан хүмүүс байх болно. Мөн шүүгдэж, гэсгээгдсэн, ариун хүмүүс байх болно. Энэ хүмүүс нь анх байсан хүн төрөлхтөнтэй адилгүй; тэднийг анхны Адам, Ева хоёроос тэс өөр төрлийн хүмүүс гэж хэлэхэд бараг болно. Энэ хүмүүс нь Сатаны завхруулсан бүх хүний дундаас сонгогдож, эцэстээ Бурханы шүүлт, гэсгээлтийн үеэр бат зогссон хүмүүс байх болно; тэд завхарсан хүн төрөлхтнөөс үлдсэн сүүлчийн бүлэг хүмүүс байх болно. Энэ хүмүүс л Бурхантай хамт эцсийн амралтад орж чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Бурханаар эцэст нь авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажил нь мөн чанартаа эцсийн амралтын өдрийн төлөө хүмүүсийг ариусгах зорилготой; эс бөгөөс хүн төрөлхтний нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний тэрслүү элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, газар дээр хүн төрөлхтний илүү өндөр байдалд орж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдэлнэ; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдөрт орж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэхийг нь цаашид зөвшөөрөхгүй. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд ёрын муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханы төлөө хөдөлмөрлөсөн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд ёрын муу байдлынхаа улмаас, тэрслүү байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдан хаягдаж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ормогц сүнс ч бай, махан биед амьдарсаар байгаа хүмүүс ч бай хамаагүй, мууг үйлдэгчид болон аврагдаагүй хүмүүс бүгд устгагдана. Мууг үйлдэгч энэ сүнснүүд болон хүмүүс, зөв шударга хүмүүсийн сүнс болон зөв шударгыг үйлдэгч хүмүүсийн тухайд гэвэл, ямар эринд байгаагаас үл хамааран ёрын муу хүмүүс эцэстээ бүгд устгагдаж, зөв шударга бүх хүн амьд үлдэнэ. Хүн, эсвэл сүнс аврал хүртэх эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй; харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, эсвэл Бурханы эсрэг тэрсэлсэн үү гэдэгт үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эринд мууг үйлдээд, аврал хүртэж чадаагүй хүмүүс эргэлзээгүй шийтгэлийн бай болох бөгөөд одоогийн эринд мууг үйлддэг, аврагдаж чадахгүй хүмүүс ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг амьдардаг эринийх нь дагуу биш, харин сайн муугийн үндсэн дээр ангилдаг. Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтнийг аврах ажлаа хийж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, ёрын мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Харин ч Өөрийнх нь ажил бүрэн дуусах үед л үүнийг хийнэ. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь ганцхан зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр бүрэн ариусгагдсан хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан ёрын мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй хэвээр байх байсан бөгөөд Бурхан тэднийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байлаа. Ийм ажил нь бүрэн дууссан ажил биш байх байлаа. Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтөн бүрэн ариусгагдана; ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 596
Өнөө үед хүмүүс махан биеийн зүйлсээс салж чадахгүй хэвээр байна; тэд махан биеийн таашаал, дэлхий ертөнц, мөнгө хөрөнгө, завхарсан зан чанараа орхиж чаддаггүй. Ихэнх хүмүүс эрэл хайгуулаа хааш яаш байдлаар явуулдаг. Үнэндээ энэ хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан огт байдаггүй; тэр ч бүү хэл тэд Бурханаас эмээдэггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй учир тэд Бурханы хийдэг бүхнийг ойлгож чаддаггүй ба Түүний айлддаг үгэнд итгэж бүр ч чаддаггүй. Ийм хүмүүс хэтэрхий махан биеийнх; хэтэрхий гүн завхарсан, ямар ч үнэнгүй байдаг. Тэр ч бүү хэл, Бурхан махбод болж чадна гэдэгт итгэдэггүй. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй—өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханд юм уу Түүний үг, ажилд итгэдэггүй, харин тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөдөг хэн боловч зүрх сэтгэлдээ Бурхангүй хүн юм. Ийм хүмүүс тэрслүү агаад Бурханыг эсэргүүцдэг. Тэд хүн чанар, эрүүл ухаангүй, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Энэ хүмүүсийн хувьд, нүдэнд үзэгдэж, гарт баригддаг Бурханд тэр тусмаа итгэж болохгүй мөртөө үл үзэгдэх, биет бус Бурханыг хамгийн үнэмшилтэй, хамгийн бахдалтай гэж үздэг. Тэдний эрж хайдаг зүйл нь бодит үнэн биш, амьдралын жинхэнэ утга учир ч биш; Бурханы санаа зорилго бүр ч биш. Харин ч тэд сэтгэл хөөрлийг эрэлхийлдэг. Тэдний хүслийг хамгийн сайн биелүүлж чадах зүйлс нь эргэлзээгүй тэдний итгэдэг, тэдний эрэлхийлдэг зүйл юм. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Ийм хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд өөрсөд шиг нь ийм “сайн хүмүүсийг” тэнгэр дэх Бурхан устгана гэдэгт огтхон ч итгэдэггүй. Харин ч тэд Бурханы төлөө олон зүйл хийж, Түүнд ихээхэн “үнэнч зан” харуулсан учир Бурхан өөрсдийг нь үлдээгээд зогсохгүй, өгөөмрөөр шагнана гэдэгт итгэдэг. Хэрвээ тэд бас нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлсэн бол өөрсдийнх нь хүсэл биелэхээ больмогц тэр дор нь Бурханы эсрэг хариу довтолж, уур хилэнд автах байлаа. Тэд өөрсдийнхөө хүслийг л хангахаар эрэлхийлдэг булай хүмүүс гэдгээ харуулдаг; тэд үнэнийг эрэлхийлж буй ёс жудагтай хүмүүс биш. Ийм хүмүүс бол Христийг дагадаг ёрын муу хүмүүс гээч юм. Үнэнийг эрж хайдаггүй тэр хүмүүс үнэнд итгэж чаддаггүй ба хүн төрөлхтний ирээдүйн төгсгөлийг ухамсарлаж бүр ч чаддаггүй, учир нь тэд нүдэнд үзэгддэг Бурханы ямар ч үг, ажилд итгэдэггүй—хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй байх ч үүнд багтана. Тиймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч гэсэн ёрын мууг үйлдсээр байдаг бөгөөд үнэнийг огт эрж хайдаггүй, Миний шаарддаг үнэнийг ч хэрэгжүүлдэггүй. Устгагдана гэдэгтээ итгэдэггүй энэ хүмүүс харин ч эсрэгээрээ яг устгагдах хүмүүс юм. Тэд маш ухаалаг гэдэгтээ итгэдэг бөгөөд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс гэж боддог. Тэд ёрын муу үйл хэргээ үнэн гэж үздэг, тиймээс үүнийгээ нандигнадаг. Ийм ёрын муу хүмүүс өөрсдөдөө маш итгэлтэй байдаг; тэд үнэнийг хоосон сургаал гэж үзэн, ёрын муу үйл хэргээ үнэн гэж үздэг ч эцэстээ юу тарина, түүнийгээ л хураана. Хүмүүс өөртөө илүү итгэлтэй, асар биеэ тоосон байх тусмаа үнэнийг олж авч чаддаггүй; тэнгэр дэх Бурханд итгэх тусмаа Бурханыг улам их эсэргүүцдэг. Энэ хүмүүс бол шийтгэгдэх хүмүүс юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 597
Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүн шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайсан эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханы төлөө хөдөлмөрлөсөн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн байдаггүй. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэлийн бай болно; түүнчлэн тэд ёрын муу үйл хэргийнхээ дагуу шийтгүүлнэ. Хүмүүс Бурханд итгэж, бас Түүнийг дуулгавартай дагаваас зохино. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй, Бурханд захирагдаж чаддаггүй хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулалтын ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбод дахь нүдэнд үзэгддэг Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцсээр байх юм бол энэ “тодорхойгүй үзэлтнүүд” эргэлзээгүй сүйрлийн бай болно. Та нарын дунд буй зарим хүн—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бүх хүн эцэстээ таягдан хаягдаж, устгагдана. Түүнчлэн, нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, Түүний илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг мөртөө тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг ч бас эрэлхийлдэг бүх хүн бүр ч илүүтэйгээр мөхлийн бай болно. Энэ хүмүүсийн аль нь ч Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг ирэх хүртэл үлдэж чадахгүй, амралтын цаг ирэх хүртэл ийм хүмүүстэй төстэй ганц ч хүн үлдэж чадахгүй. Чөтгөрийн хүмүүс үнэнийг хэрэгжүүлдэггүй; Бурханыг эсэргүүцэж, тэрслэх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханыг дуулгавартай дагах санаа зорилго тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдана. Чамд үнэн байгаа эсэх, чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, хааяа яаж ярьж, үйлддэгээс биш, харин мөн чанараас чинь хамаардаг. Хүн устгагдах уу, үгүй юу гэдэг нь мөн чанараар нь тодорхойлогддог; энэ нь хүний зан авир, үнэний эрэлхийллээр илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Бүгд ажил хийдэг, ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас хүн чанарын мөн чанар сайтай, үнэнийг эзэмшдэг хүмүүс бол үлдэх хүмүүс, харин хүн чанарын мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгддэг Бурханы эсрэг тэрсэлдэг хүмүүс бол сүйрлийн бай болох хүмүүс юм. Хүн төрөлхтний хүрэх газартай хамаатай Бурханы бүх ажил юм уу үг нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцана; өчүүхэн ч эндүүрэл тохиолдохгүй, үүнээс ч илүүтэйгээр ганц ч алдаа мадаг гарахгүй. Хүмүүс ажил хийх үед л хүний мэдрэмж, утга санаа үүнд холилддог. Бурханы хийдэг ажил хамгийн зохистой; Тэрээр аливаа бүтээгдсэн зүйлийг огтхон ч хилсээр буруутгадаггүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрыг тодорхой харж чаддаггүй, Миний айлддаг үгэнд итгэдэггүй хүмүүс одоогийн байдлаар олон бий. Итгэдэггүй, мөн үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бүгд чөтгөрүүд юм!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 598
Одоо, эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд хүрэх газар нь ч бас маш өөр байдаг. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд сүйрлийн бай болох болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай ч үнэн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс олон зовлон бэрхшээл тууллаа ч гэсэн мөн л устгагдана. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж тэвчдэггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд бүгдээрээ сүйрлийн бай болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх байдгаас гадна тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй хүмүүс ч бас сүйрлийн бай болно. Үлдэх хүмүүс бол цэвэршүүлэлтийн зовлонг туулж, бат зогссон хүмүүс юм; тэд бол шалгалтыг үнэхээр даван туулсан хүмүүс билээ. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Сатан гэж хэн бэ, чөтгөрүүд гэж хэн бэ, Бурханы дайснууд гэж хэн бэ, Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчид биз дээ? Тэд Бурханы эсрэг тэрсэлдэг хүмүүс биш гэж үү? Тэд амаараа л Бурханд итгэдэг гэдэг ч үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэр чөтгөрүүдтэй холилдож, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдтэй сүлбэлдсэн бус уу? Хүмүүс өнөө үед сайн, мууг ялган салгаж чадахгүй хэвээр, Бурханы санаа зорилгыг эрж хайх ямар ч хүсэлгүйгээр сохроор хайрлаж, өршөөсөөр байж, Бурханы санаа зорилгыг өөрсдийнх мэт үзэж чадахгүй байхдаа тулбал тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсанд хайр, мөс чанар харуулж чаддаг бол чи зөв шударга ёсны мэдрэмжгүй байгаа бус уу? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө харуулсаар байгаа бол чи тэрслүү байгаа бус уу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа бус уу? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өршөөдөг бол Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа хэрэг бус уу? Зөвхөн Есүст л итгээд, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг ч мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд, Бурханд ч итгэдэггүй хүмүүсийг бүр дурдахын ч хэрэггүй. Энэ хүмүүс бүгд сүйрлийн бай болно. Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол ёрын муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, ёрын муу хүн юм. Зарим хүн ирээдүйд сайхан хүрэх газар олж авахын тулд сайн үйл ашиглахыг хүсдэг, зарим хүн сайн хүрэх газартай болохын тулд сайхан үг яриа ашиглахыг хүсдэг. Бурхан зан авирыг нь харж, үг яриаг нь сонссоныхоо дараа хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог гэж хүн бүр эндүүрэн боддог; тиймээс олон хүн үүнийг далимдуулан Бурханыг мэхэлж түр зуурын ивээл олж авахыг хүсдэг. Ирээдүйд, амралтын байдалд амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, бас Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ биелүүлсэн, Бурханд зориуд захирагдсан хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Хүн нэг бүрийн төгсгөлийг зохицуулах зүй зохистой стандарт Бурханд бий; Тэрээр хүний үг, үйлдэлд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэгэн үед гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Урьд нь Өөрт нь үйлчилснээс болоод Бурхан хүний ёрын муу үйлдэлд яавч өршөөнгүй хандахгүй, мөн Өөрийнх нь төлөө зарлагадан тодорхой цаг хугацааг өнгөрүүлснээс нь болоод хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Ёрын муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хэн ч ёрын муу үйлдлээ нууж, улмаар сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байдаг, шагналын араас хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч ямар нэгэн ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алддаг бол мөн нэгэнтээ Бурханы төлөө үнэнчээр хөдөлмөрлөж байсан энэ хүмүүс эцэстээ Бурханд гэрчлэл хийж чадахгүй, оногдсон үүргээ биелүүлж чадахгүй хэвээр байдаг бол тийм хүмүүс сүйрлийн бай хэвээр байх болно. Товчхондоо бол ёрын муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм. Хүн төрөлхтөн зөв замд ормогц хүмүүс хэвийн хүний амьдралтай болно. Тэд бүгд тус тусын үүргээ биелүүлж, Бурханд туйлын үнэнч байна. Тэд тэрслүү байдал болон завхарсан зан чанараа бүрмөсөн хаяад, Бурханы төлөө, Бурханаас үүдэн амьдарна, тэрслүү байдал, эсэргүүцлийн аль нь ч байхгүй байна. Бас тэд бүгд Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чадна. Энэ нь Бурхан, хүн хоёрын амьдрал; хаанчлалын амьдрал, амралтын амьдрал байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 599
Ямар ч шүтлэггүй үр хүүхэд, хамаатан саднаа чуулган руу чирдэг хүмүүс бүгд туйлын аминчхан бөгөөд зүгээр л сайхан сэтгэл гаргаж байгаа. Нөгөөдүүл нь итгэдэг эсэхийг үл хайхран, энэ нь Бурханы санаа зорилго мөн эсэхээс үл хамааран энэ хүмүүс хайр энэрэлтэй байхад л анхаардаг. Зарим хүн Бурханы өмнө эхнэрээ авчирдаг, эсвэл эцэг эхээ Бурханы өмнө авчирдаг бөгөөд Ариун Сүнс үүнийг зөвшөөрөх эсэх, тэдэн дээр ажиллаж буй эсэхээс үл хамааран Бурханы төлөө “авьяастай хүмүүсийг” сохроор сонгон авсаар байдаг. Энэ үл итгэгчдэд сайхан сэтгэл гаргах нь ямар ашиг тустай байж болох вэ? Ариун Сүнсний дэргэд байдаггүй энэ үл итгэгчид Бурханыг дагахаар чармайсан ч хүмүүсийн төсөөлдөг шиг аврал хүртэж мөн л чадахгүй. Аврал хүлээн авч чадах хүмүүсийг олж авах нь үнэндээ тийм ч амархан биш. Ариун Сүнсний ажил болон шалгалтыг туулаагүй, бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулаагүй хүмүүс бүрэн төгс болгуулж огтхон ч чадахгүй. Тиймээс, Бурханыг нэр төдий дагаж эхлэх мөчөөсөө эхлээд энэ хүмүүс Ариун Сүнсний дэргэд байдаггүй. Нөхцөл байдал, бодит байр байдлаасаа шалтгаалан тэд бүрэн төгс болгуулж ер чадахгүй. Иймээс Ариун Сүнс тэдэнд их эрч хүч зарцуулахаар шийддэггүй, мөн тэднийг аливаа гэгээрлээр хангаж, ямар нэгэн байдлаар залж чиглүүлдэггүй; Тэр тэдэнд зүгээр л дагах боломж олгож, эцэст нь тэдний төгсгөлийг илчилнэ—энэ л хангалттай. Хүний урам зориг, санаа зорилго Сатанаас гардаг бөгөөд эдгээр зүйл Ариун Сүнсний ажлыг гүйцэлдүүлж яавч чадахгүй. Хүмүүс ямархуу байх нь хамаагүй Ариун Сүнсний ажилтай байх ёстой. Хүмүүс бусад хүнийг бүрэн төгс болгож чадах уу? Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Хүүхдүүд нь яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдүүдээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар санаа зорилго өвөрлөдөг вэ? Тэд өөрсдийн төлөвлөгөө, аминч хүслийг хангах зорилготой байдаг бус уу? Тэд үнэхээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө ажиллах гэдэг үү? Тэд үнэхээр Бурханы ажлын төлөө ажиллаж байгаа юу? Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх зорилготой байдаг уу? Бурханд итгэж эхэлсэн мөчөөсөө л Ариун Сүнсний өмнө байж чадаагүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэзээ ч олж авч чадахгүй; энэ хүмүүс харваас устгагдах бай юм. Хүн тэднийг хэчнээн их хайрлах нь хамаагүй, Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй. Хүмүүсийн урам зориг, хайр нь хүний санаа зорилгыг төлөөлдөг боловч Бурханы санаа зорилгыг төлөөлж чадахгүй, Бурханы ажлыг орлож ч чадахгүй. Бурханд нэр төдий итгэж, Түүнийг дагадаг дүр эсгэдэг боловч Бурханд итгэнэ гэж юу болохыг мэддэггүй хүмүүст байж болох хамгийн их хайр, өрөвдөх сэтгэлийг үзүүлсэн ч гэсэн тэд Бурханы энэрлийг олж авахгүй, Ариун Сүнсний ажлыг ч олж авахгүй. Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг хүмүүс хэв чанар муутай байж, олон үнэнийг ойлгож чаддаггүй байсан ч гэсэн Ариун Сүнсний ажлыг хааяа олж авч бас л чадна; харин нэлээд сайн хэв чанартай хэр нь чин сэтгэлээсээ итгэдэггүй хүмүүс Ариун Сүнсний өмнө байж ер чадахгүй. Ийм хүмүүсийг аврах боломж огт байхгүй. Тэд Бурханы үгийг уншиж, хааяа номлол сонсож, эсвэл Бурханыг магтан дуулж байсан ч гэсэн эцэстээ амралтын үе хүртэл амьд үлдэж чадахгүй. Хүмүүс чин сэтгэлээсээ эрж хайдаг эсэх нь бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлж шүүдгээр, эргэн тойрных нь хүмүүс тэднийг хэрхэн үздэгээр бус, харин Ариун Сүнс тэдэн дээр ажилладаг эсэх, дэргэд нь Ариун Сүнс байдаг эсэхээр тодорхойлогддог. Түүнчлэн, тодорхой хугацаанд Ариун Сүнсний ажлыг туулсны дараа зан чанар нь өөрчлөгдсөн эсэх, Бурханы талаар мэдлэгтэй болсон эсэхээс хамаардаг. Хэрвээ Ариун Сүнс хүн дээр ажиллавал энэ хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх талаарх үзэл бодол нь аажмаар цэвэр ариун болно. Хүмүүс Бурханыг хэр удаан дагасан нь хамаагүй, тэд өөрчлөгдсөн л бол Ариун Сүнс тэдэн дээр ажиллаж байгаа гэсэн үг юм. Хэрвээ тэд өөрчлөгдөөгүй бол Ариун Сүнс тэдэн дээр ажиллаагүй гэсэн утгатай. Энэ хүмүүс жаахан үйлчлэл үзүүлдэг ч бай, ерөөл хүртэх хүсэл нь тэднийг өдөөдөг. Хааяахан л үйлчлэл үзүүлэх нь зан чанартаа өөрчлөлт гаргасныг орлож чадахгүй. Эцэстээ тэд мөн л устгагдана, учир нь хаанчлалд үйлчлэл үзүүлэгчид хэрэггүй, мөн төгс болгуулсан, Бурханд үнэнч хүмүүст зан чанар нь өөрчлөгдөөгүй хэн ч үйлчлэх хэрэггүй байх болно. Урьд нь хэлсэн “Хүн Эзэнд итгэх үед бүхий л гэр бүлд нь ерөөгддөг” гэх үг Нигүүлслийн эрин үед тохиромжтой боловч хүн төрөлхтний хүрэх газартай холбоогүй. Энэ нь Нигүүлслийн эрин үеийн нэг үе шатанд л зохимжтой. Энэ үгийн утга нь хүмүүсийн эдэлдэг амар амгалан болон материаллаг ерөөлд чиглэсэн; энэ нь Эзэнд итгэдэг хүний бүх гэр бүл аврагдана гэсэн үг биш, мөн нэг хүн ерөөл хүртэх үед бүх гэр бүлийнхэн нь бас амралтад хүргэгдэж чадна гэсэн утгатай ч биш юм. Хүн ерөөл хүртэх, зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог болохоос бусдынхтай адил нийтлэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд иймэрхүү хэллэг, эсвэл дүрэм журам огт байдаггүй. Хүн эцэстээ амьд үлдэж чадвал Бурханы шаардлагыг хангаснаас болж байгаа бөгөөд эцэстээ амралтын үе хүртэл үлдэж чадахгүй бол Бурханы эсрэг тэрсэлж, Бурханы шаардлагыг хангаагүйгээс болж байгаа юм. Хүн бүрд тохирох хүрэх газар гэж бий. Энэ хүрэх газар нь хувь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусад хүмүүстэй ямар ч хамаагүй. Хүүхдийн ёрын муу үйлдлийг эцэг эхэд нь тохож болохгүй, зөв шударгыг нь ч эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийнх нь ёрын муу үйлдлийг үр хүүхдэд нь тохож болохгүй, мөн эцэг эхийнх нь зөв шударгыг үр хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөрсдийн нүглийг үүрч, хүн бүр тус тусын ерөөлийг эдэлдэг. Хэн ч өөр хүнийг орлож чадахгүй; энэ нь зөвт байдал юм. Хүний өнцгөөс бол хэрвээ эцэг эх нь ерөөл хүртвэл үр хүүхдүүд нь ч бас хүртэж чадах бөгөөд үр хүүхдүүд нь мууг үйлдвэл эцэг эх нь тэдний нүглийг нөхөн төлөх ёстой байдаг. Энэ бол хүний үзэл бодол, аливааг хийх хүний арга зам юм; энэ нь Бурханы үзэл бодол биш. Хүн бүрийн төгсгөл, үйлдлээс нь гардаг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог ба энэ нь үргэлж зүй зохистойгоор тодорхойлогддог. Хэн ч өрөөл бусдын нүглийг үүрч чадахгүй; тэр тусмаа хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж байлаа гээд үр хүүхдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн үр хүүхдийн ачлалт хайр байлаа гээд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш. “Тэр үед хоёр хүн талбайд байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь орхино” гэх үгийн жинхэнэ утга учир энэ юм. Үр хүүхдээ гэх их хайрандаа үндэслэн мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж хэн ч чадахгүй, мөн өөрийн зөв шударга үйлдлийн үндсэн дээр эхнэрээ (эсвэл нөхрөө) амралтад аваачиж хэн ч чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байж чадахгүй. Эцсийн эцэст, зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, мууг үйлдэгчид нь мууг үйлдэгчид юм. Зөв шударгыг үйлдэгсэд эцэстээ амьд үлдэнэ, харин мууг үйлдэгчид устгагдана. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Ёрын муу хүмүүсийн үр хүүхдүүд зөв шударга үйл хийлээ ч гэсэн, зөв шударга хүний эцэг эх ёрын муу үйл хийлээ ч гэсэн, бүх ёрын муу хүн устгагдаж, бүх зөв шударга хүн амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, шүтлэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, шүтлэггүй эцэг эх хоорондоо ямар ч холбоогүй байдаг; тэд бол огт таарахгүй хоёр төрлийн хүмүүс юм. Амралтад орохоос өмнө хүмүүс махан биеийн, гэр бүлийн сэтгэл татагдалт байдаг ч амралтад ормогц яриад байх махан биеийн, гэр бүлийн сэтгэл татагдалт байхаа болино. Үүргээ биелүүлдэг хүмүүс бол биелүүлдэггүй хүмүүсийн дайсан; Бурханыг хайрладаг хүмүүс болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол өөр хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад орох хүмүүс болон устгагдсан байх хүмүүс нь хоорондоо таарамжгүй хоёр төрлийн бүтээгдсэн зүйл юм. Үүргээ биелүүлдэг бүтээгдсэн зүйл амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй бүтээл сүйрлийн бай болно; үүнээс гадна, энэ нь мөнхөд үргэлжилнэ. Чи бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд нөхрөө хайрладаг уу? Мөн бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд эхнэрээ хайрладаг уу? Бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийн тулд чи шүтлэггүй эцэг эхдээ ачлалтай байдаг уу? Бурханд итгэх тухай хүний үзэл бодол зөв үү, буруу юу? Чи яагаад Бурханд итгэдэг юм бэ? Юу олж авахыг хүсдэг юм бэ? Бурханыг хэрхэн хайрладаг вэ? Бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чаддаггүй, бүрэн дүүрэн хичээл зүтгэл гаргаж чаддаггүй хүмүүс сүйрлийн бай болно. Өнөөдрийн хүмүүс хоорондоо бие махбодын харилцаатай, түүнчлэн цусан холбоотой байдаг боловч ирээдүйд энэ бүгд нуран унана. Итгэгчид, шүтлэггүй хүмүүс төрөлхөөсөө хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг. Амралтад байгаа хүмүүс Бурхан бий гэдэгт итгэн, Бурханд дуулгавартай байна, харин Бурханд тэрсэлдэг хүмүүс бүгд устгагдсан байх болно. Газар дэлхий дээр гэр бүлүүд оршин байхаа болино; эцэг эх, үр хүүхэд, хань ижлийн харилцаа яаж байж болох юм бэ? Чухамдаа итгэгчид болон үл итгэгчдийн үл нийцэх байдал нь ийм бие махбодын харилцааг бүрмөсөн тасалсан байх болно!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 600
Анх хүн төрөлхтний дунд гэр бүл гэж байгаагүй; эрэгтэй, эмэгтэй буюу хоёр өөр төрлийн хүн л оршин байсан. Гэр бүлүүд байх нь бүү хэл, ямар ч улс орон байгаагүй, харин хүний завхралын улмаас төрөл бүрийн хүмүүс тусдаа овгууд болон зохион байгуулагдаж, дараа нь улс орон, үндэстэн ястан болон хөгжсөн юм. Энэ улс орон, үндэстэн ястан нь тусдаа жижиг гэр бүлүүдээс бүрдэн, ийм маягаар бүх төрлийн хүмүүс хэлний ялгаа, хил хязгаарт үндэслэн янз бүрийн угсаатан ястан болж хуваагдсан билээ. Үнэндээ дэлхий дээр хэчнээн үндэс угсаа байх нь хамаагүй, хүн төрөлхтөн цорын ганц өвөг дээдэстэй. Эхэндээ ердөө хоёр төрлийн л хүн байсан ба энэ хоёр төрөл нь эрэгтэй, эмэгтэй хүн байв. Гэвч Бурханы ажлын ахиц дэвшил, түүхийн замнал, газар зүйн өөрчлөлтийн улмаас энэхүү хоёр төрлийн хүн янз бүрийн түвшинд, улам олон төрлийн хүмүүс болж хөгжжээ. Үндсэндээ, хүн төрөлхтөн хэчнээн олон төрлийн үндэс угсаанаас бүрддэг бай хамаагүй, бүх хүн төрөлхтөн Бурханы бүтээл хэвээр юм. Хүмүүс ямар ч үндэс угсаанд харьяалагддаг бай, бүгд Түүний бүтээгдсэн зүйл мөн; тэд бүгд Адам, Евагийн үр удам билээ. Тэд хэдий Бурханы гараар бүтээгдээгүй ч Бурханы биечлэн бүтээсэн Адам, Евагийн үр удам юм. Хүмүүс ямар төрлийн оршихуйд харьяалагддаг нь хамаагүй, бүгд Түүний бүтээл мөн; тэд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд харьяалагддаг тул тэдний хүрэх газар нь хүн төрөлхтөнд байх ёстой зүйл бөгөөд хүмүүсийг зохион байгуулдаг дүрмийн дагуу тэд хуваагдсан. Өөрөөр хэлбэл, мууг үйлдэгчид болон зөв шударга үйл үйлддэг хүмүүс нь бүгд эцсийн эцэст бүтээгдсэн зүйлс юм. Ёрын мууг үйлддэг бүтээгдсэн зүйлс эцэстээ устгагдаж, зөв шударга үйл хийдэг бүтээгдсэн зүйлс амьд үлдэнэ. Энэ хоёр төрлийн бүтээгдсэн зүйлд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт энэ юм. Мууг үйлдэгчид тэрслүү байдлаасаа болоод Бурханы бүтээгдсэн зүйл гэдгээ үгүйсгэж чаддаггүй ч Сатанд олзлогдсон тул аврагдаж чадахгүй. Зөв шударгаар биеэ авч явдаг бүтээгдсэн зүйлс нь, амьд үлдэнэ гэх баримтдаа үндэслэн Бурханаар бүтээгдсэн ч Сатанаар завхруулагдсаныхаа дараа аврал хүлээн авсан гэдгээ үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид бол Бурханы эсрэг тэрсэлдэг бүтээгдсэн зүйлс; тэд аврагдаж чадахгүй, Сатанд аль хэдийн бүрэн олзлогдсон бүтээгдсэн зүйлс юм. Мууг үйлддэг хүмүүс ч бас хүмүүс; тэд бол туйлын их завхарсан, аврагдаж чадахгүй хүмүүс юм. Зөв шударгыг үйлддэг хүмүүс ч бас бүтээгдсэн зүйлс учраас мөн л завхарсан, гэхдээ тэд бол завхарсан зан чанараасаа ангижрахыг хүсдэг хүмүүс бөгөөд Бурханыг дуулгавартай дагах чадвартай болсон. Зөв шударга үйлдэлтэй хүмүүс зөв шударга байдлаар бялхдаггүй; харин ч тэд аврал хүртэж, завхарсан зан чанараасаа ангижирсан; мөн Бурханд дуулгавартай байж чаддаг. Эцэстээ тэд бат зогсоно, гэхдээ энэ нь, тэднийг Сатан завхруулаагүй гэсэн үг биш юм. Бурханы ажил дууссаны дараа бүх бүтээгдсэн зүйл дунд устгагдах хүмүүс, амьд үлдэх хүмүүс гэж байх болно. Энэ нь Түүний удирдлагын ажлын зайлшгүй чиг хандлага юм; хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид амьд үлдэхгүй; Бурханд дуулгавартай байж, эцсээ хүртэл дагадаг хүмүүс амьд үлдэх нь тодорхой. Энэ ажил нь хүн төрөлхтний удирдлагын ажил тул үлдэх хүмүүс ба таягдан хаягдах хүмүүс гэж байх болно. Эдгээр нь өөр өөр төрлийн хүмүүсийн өөр өөр төгсгөл бөгөөд бүтээгдсэн зүйлд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт юм. Хүн төрөлхтөнд зориулсан Бурханы туйлын зохицуулалт бол гэр бүлгүй, улсын хил хязгааргүй болгохын тулд гэр бүлүүдийг салгаж, үндэстэн ястныг бутаргаж, улсын хил хязгаарыг нураах замаар тэднийг хуваах явдал юм, учир нь хүмүүс эцсийн эцэст нэг өвөг дээдсээс үүсэлтэй бөгөөд Бурханы бүтээгдсэн зүйл юм. Товчхондоо мууг үйлдэг бүтээгдсэн зүйлс бүгд устгагдана, Бурханыг дуулгавартай дагадаг бүтээгдсэн зүйлс амьд үлдэнэ. Ийм маягаар амралтын цаг үе ирэхэд ямар ч гэр бүл, улс орон, ялангуяа үндэстэн ястан гэж байхгүй байх болно; ийм төрлийн хүн төрөлхтөн бол хамгийн ариун хүн төрөлхтөн юм. Газар дээрх бүх зүйлийг хүмүүсээр халамжлуулах гэж Адам Ева хоёрыг анх бүтээсэн; хүмүүс анх бүх зүйлийн эзэн байсан. Хүмүүсийг бүтээсэн Еховагийн санаа зорилго нь тэдэнд газар дээр оршин байж, үүн дээрх бүх зүйлийг арчилж халамжлах боломж олгох явдал байв, учир нь хүн анх завхраагүй, мөн мууг үйлдэх чадваргүй байлаа. Гэвч хүмүүс завхралд өртсөнийхөө дараа бүх зүйлийг халамжлагч байхаа больсон. Бурханы авралын зорилго бол хүний энэ чиг үүргийг сэргээж, хүн төрөлхтний анхдагч эрүүл ухаан, анхдагч дуулгавартай байдлыг сэргээх явдал юм; амралтан дахь хүн төрөлхтөн нь Өөрийн авралын ажлаар Бурханы хүрэхээр зорьдог үр дүнгийн яг таг дүрслэл байх болно. Хэдийгээр энэ нь Еден цэцэрлэгийнх шиг амьдрал байхаа болих ч мөн чанар нь ижил байна; хүн төрөлхтөн зүгээр л урьдын завхраагүй хүмүүс байхаа болино, харин завхралд өртөөд, дараа нь аврал хүртсэн хүн төрөлхтөн байх болно. Аврал хүртсэн энэ хүмүүс эцэстээ (өөрөөр хэлбэл, Бурханы ажил дууссаны дараа) амралтад орно. Үүний адилаар, шийтгүүлэх хүмүүсийн төгсгөл ч бас эцэстээ бүрмөсөн илчлэгдэж, Бурханы ажил дууссаны дараа л тэд устгагдана. Өөрөөр хэлбэл, Түүний ажил дууссаны дараа мууг үйлдэгчид болон аврагдсан хүмүүс бүгд илчлэгдэнэ, учир нь бүх төрлийн хүмүүсийг (мууг үйлдэгч ч бай, аврагдсан хүмүүс ч бай) илчлэх ажил хүн бүр дээр нэгэн зэрэг хийгдэнэ. Мууг үйлдэгчид таягдан хаягдана, үлдэж чадах хүмүүс нэгэн зэрэг илчлэгдэнэ. Тиймээс бүх төрлийн хүмүүсийн төгсгөл нэг дор илчлэгдэнэ. Бурхан аврал хүртсэн бүлэг хүмүүсийг амралтад оруулаад, дараа нь мууг үйлдэгчдийг хойш тавьж, тэднийг бага багаар шүүж, эсвэл шийтгэхгүй; тэгэх нь баримтуудтай нийцэхгүй. Мууг үйлдэгчид устгагдаж, амьд үлдэж чадах хүмүүс амралтад орох үед орчлон ертөнц даяарх Бурханы ажил дуусна. Ерөөл хүртэх, зовлон амсах хүмүүсийн дунд эрэмбэлсэн дараалал гэж байхгүй; ерөөл хүртэх хүмүүс мөнх амьдарна, харин зовлон амсах хүмүүс мөнхөд мөхнө. Ажлын энэ хоёр үе шат нэгэн зэрэг гүйцэлдэнэ. Тэрслүү хүмүүс байдаг учраас л дуулгавартай хүмүүсийн зөв шударга байдал илчлэгдэнэ, мөн ерөөл хүртсэн хүмүүс байдаг болохоор л ёрын мууг үйлдэгчдийн ёрын муу үйлдлийнхээ төлөө амссан зовлон илчлэгдэнэ. Бурхан мууг үйлдэгчдийг ил болгоогүй бол Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүс хэзээ ч нар үзэхгүй байх байсан; хэрвээ Бурхан Өөрийг нь дуулгавартай дагадаг хүмүүсийг тохиромжтой хүрэх газарт нь аваачаагүй бол Бурханы эсрэг тэрсэлдэг хүмүүс зохих цээрлүүлэлтээ хүртэж чадахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы ажлын үйл явц. Хэрвээ Тэр мууг шийтгэж, сайныг шагнах энэ ажлыг хийгээгүй бол бүтээгдсэн зүйлс тус тусын хүрэх газартаа хэзээ ч орж чадахгүй байх байлаа. Хүн төрөлхтөн амралтад ормогц мууг үйлдэгчид устгагдаж, бүх хүн төрөлхтөн зөв замдаа орсон байх болно; төрөл бүрийн хүмүүс гүйцэтгэх ёстой чиг үүргийнхээ дагуу өөрсдийн төрөлтэй хамт байх болно. Энэ л хүн төрөлхтний амралтын өдөр, хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй чиг хандлага байх бөгөөд хүн төрөлхтөн амралтад орох үед л Бурханы агуу, эцсийн ажил үйлс бүрэн дуусна; энэ нь Түүний ажлын сүүлчийн хэсэг байх болно. Энэхүү ажил бүх хүн төрөлхтний махан биеийн доройтмол амьдралыг дуусгана, мөн түүнчлэн завхарсан хүн төрөлхтний амьдралыг төгсгөнө. Тэр үеэс хойш хүмүүс шинэ ертөнцөд орно. Хэдийгээр бүх хүн махан биед амьдрах ч энэ амьдралын мөн чанар нь завхарсан хүн төрөлхтний амьдралаас ихээхэн ялгаатай байна. Энэ оршин тогтнолын ач холбогдол нь завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын ач холбогдлоос ч бас ялгаатай байдаг. Хэдийгээр энэ нь шинэ төрлийн хүний амьдрал биш байх боловч аврал хүртсэн хүн төрөлхтний амьдрал, түүнчлэн хүн чанар, эрүүл ухаанаа эргүүлэн олж авсан амьдрал гэж хэлж болно. Тэд бол нэгэнтээ Бурханы эсрэг тэрсэлж байсан, Бурханаар байлдан дагуулагдаад, дараа нь Бурханаар авруулсан хүмүүс юм; тэд бол Бурханыг доромжлоод, хожим нь Түүнд гэрчлэл хийсэн хүмүүс билээ. Түүний туршилтыг туулж, амьд үлдсэний дараа, тэдний оршин тогтнол хамгийн учир утгатай оршин тогтнол байна; тэд бол Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийсэн хүмүүс, мөн амьдрахад тохирох хүмүүс билээ. Устгагдах хүмүүс бол Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадахгүй хүмүүс бөгөөд амьдрахад тохирохгүй. Тэдний сүйрэл ёрын муу үйлдлийнх нь үр дүн байх бөгөөд тийнхүү бүрмөсөн устгагдах нь тэдний хамгийн сайн хүрэх газар юм. Ирээдүйд хүмүүс сайн сайхан ертөнцөд орох үед хүмүүсийн олж авна гэж төсөөлдөг эхнэр нөхөр, эцэг охин, эсвэл эх хүүгийн харилцааны аль нь ч байхгүй байх болно. Тэр үед хүн бүр өөрийнхөө төрлийг дагах ба гэр бүлүүд аль хэдийн нуран унасан байх болно. Бүрэн бүтэлгүйтсэн Сатан хүн төрөлхтнийг дахин хэзээ ч үймүүлэхгүй бөгөөд хүмүүс завхарсан сатанлаг зан чанартай байхаа болино. Тэрслүү тэр хүмүүс аль хэдийн устгагдсан байх ба дуулгавартай хүмүүс л үлдэнэ. Ингэснээр маш цөөхөн гэр бүл л бүрэн бүтэн үлдэнэ; бие махбодын харилцаа хэрхэн оршин тогтносоор байж болох билээ? Хүмүүсийн урьдын махан биеийн амьдрал бүрмөсөн хориглогдоно; хүмүүсийн хоорондох бие махбодын харилцаа яаж оршин тогтнож болох юм бэ? Завхарсан сатанлаг зан чанаргүйгээр, хүний амьдрал өнгөрсөн үеийн хуучин амьдрал байхаа больж, харин ч шинэ амьдрал болно. Эцэг эх нь үр хүүхдээ алдаж, үр хүүхэд нь эцэг эхээ алдана. Нөхөр нь эхнэрээ алдаж, эхнэр нь нөхрөө алдана. Одоо хүмүүс хоорондоо бие махбодын харилцаатай байдаг ч хүн бүрийг амралтад ормогц бие махбодын харилцаа гэж байхаа болино. Ийм хүмүүс л зөв шударга, ариун байдлыг эзэмшинэ; ийм хүмүүс л Бурханд шүтэн мөргөж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 601
Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүрэн аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээгдсэн зүйлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээдэг зүрх сэтгэлээ алдаж, бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргийг ч алдаж, Бурханы эсрэг тэрсэлдэг дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эрхшээл дор амьдарч, Сатаны явуулгад захирагдсан; тиймээс Бурхан бүтээгдсэн зүйлсийнхээ дунд ажиллах аргагүй болж, тэдний эмээсэн сэтгэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, эцэст нь Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Тэрслүү хөвгүүдийг бүрэн сүйрүүлэх нь ч бас хүмүүсийг Бурханд илүү сайн шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө эцэст нь хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар суутай хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь тэрсэлдэг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрийнх нь эсрэг тэрсэлдэг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай, тэрслүү байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 602
Хүн Хаанчлалын эрин үед бүрмөсөн бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулалтын ажлын дараа хүн цэвэршүүлэлт, гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлдээ бат зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн авах шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн сорилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн авах ёстой. Гай зовлон дунд буй хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг, харин үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрэлхийлдэг хүмүүс эцэстээ бат зогсоно; тэд бол хүн чанартай, Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээс салахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэлгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм. Үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүс өнөөдөр бусдын хүчээр хоолоо олж идсээр байх ч эцсийн гай зовлон, эцсийн туршилтаас нэг нь ч зугтаж чадахгүй. Ялах хүмүүсийн хувьд тийм гай зовлон нь үлэмж их цэвэршүүлэлт юм; харин үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүсийн хувьд энэ нь бүрмөсөн таягдан хаягдах ажил мөн. Тэднийг яаж ч шалгасан бай, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж, бүр Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үнэ цэнгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй эсэргүүцдэг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, “сайхан сэтгэлтэй” хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг. Нүд цавчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж үү? Хүнийг аврах ажил нь байлдан дагуулалтын ажил дууссаны дараа биелдэггүй. Байлдан дагуулалтын ажил дууссан хэдий ч хүнийг ариусгах ажил дуусаагүй; хүн бүрэн ариусгагдаж, Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс бүрэн төгс болгуулж, зүрх сэтгэлдээ Бурхангүй дүр эсгэгчид цэвэрлэгдмэгц л ийм ажил дуусна. Бурханы ажлын сүүлийн үе шатанд Түүнийг сэтгэл хангалуун болгодоггүй хүмүүс бүрмөсөн таягдан хаягдах ба таягдан хаягддаг хүмүүс нь диаволынх юм. Тэд Бурханы сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй тул Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд хэдий энэ хүмүүс өнөөдөр Бурханыг дагадаг ч эцэстээ үлдэх хүмүүс мөн гэдгийг энэ нь баталдаггүй. “Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс аврал хүртэнэ” гэдэг үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр, Бурханыг дагах нь амархан гэж олон хүн итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч төгс болгуулах хүмүүсийн нэг мөн гэдгийг чинь энэ нь баталдаггүй. Шалгалт туулах чадваргүй, гай зовлонгийн дунд ялгуусан байх чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй тул Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа сорилтод бат зогсож чаддаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэхийг ажлыг нь сорьсноор, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүн өөрөө юу гэж дүгнэхтэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг амархан голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг тодорхойлж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь эргэлзээгүй. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч муу хандахгүй. Хаанчлал дахь ялагчид өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлдээ үндэслэн тахилч юм уу дагагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялгуусан байдаг бүх хүн хаанчлал доторх тахилчдын бүлэг болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг байгуулагдана. Тэр цаг ирэхэд хүн Бурханы хаанчлалд үүргээ гүйцэтгэж, хаанчлал дотор Бурхантай хамт амьдрах ёстой. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болон тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийсэн гэрчлэлээр нь тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг цол биш. Хүн байр сууриа олмогц Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрлөөрөө ангилагдаж, анхдагч байр сууриндаа эргэн очдог бөгөөд энэ нь Бурханы ажил гүйцэлдсэний тэмдэг, Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн, мөн Бурханы ажлын үзэгдэл болон хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэст нь хүн Бурханы хаанчлалд амарч, Бурхан ч гэсэн оршин суудаг газартаа амрахаар буцна. Энэ нь Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 603
Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханаас эмээдэг зүрх сэтгэлгүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Бурханыг дуулгавартай дагахгүй, Бурханаас эмээхгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү хорон муу юм; тэд бол байдаг л нэг чөтгөр мөн. Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд гарцаагүй таягдан хаягдана. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диаволууд, Сатанууд юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амь-оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж, голох ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна. Бурханд жинхэнээсээ итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан үргэлж байдаг, Бурханаас эмээдэг, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой, бүх зүйлийг Бурханы шаардлагад нийцүүлж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд хийх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; ариун хүний ёс жаягт энэ тохирохгүй. Хүмүүс Бурханы далбааг намируулан, хаа сайгүй хөндлөн аашилж, энд тэндгүй сайрхаж, хууран мэхэлж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байх бус уу? Бүр ч хатуу чанд стандарттай байх бус уу? Бүр ч их захиргааны зарлигтай байх бус уу? Хүмүүс юу хүссэнээ хийж болох боловч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 604
Чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүс чуулган болгонд бий. Тэд бүгд Бурханы гэрт шургалан орсон, зүсээ хувиргасан Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, бөхөлзөн, хамуутай нохой шиг амьдарч, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хараад тэдэн рүү дайрч давшлан, хажуу тийш нь түлхэж хаядаг; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож, зусарддаг, чуулган дотор дураараа дургидаг. Иймэрхүү “орон нутгийн дээрэнгүй этгээд”, иймэрхүү “уяаны нохой” ихэнх чуулган дотор байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа диавол шиг үйлдэж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио өгдгийн дээр хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлах чөтгөр” болж, хамгийн нэр хүндтэй нь бусдыгаа удирдаж, туг далбаагаа өндөрт өргөдөг. Энэ хүмүүс чуулган даяар галзуурсан мэт авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ханхлуулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд орж ирдэг. Чуулган дахь үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс гологдож, бүхнээ зориулах боломжгүй болдог байхад чуулганыг үймүүлж, үхэл тараадаг хүмүүс чуулган дотор галзуурсан мэт авирлаж байдаг. Түүгээр ч үл барам, ихэнх хүн тэднийг дагадаг. Ийм чуулганыг гагцхүү Сатан захирч байдаг; тэдний хаан нь диавол юм. Ийм чуулганы хүмүүс өндийн босож, эдгээр тэргүүн чөтгөрийг эсэргүүцэхгүй бол өөрсдөө ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Одоогоос эхлэн, ийм чуулгануудын эсрэг арга хэмжээ авах ёстой. Үнэнийг бага ч гэсэн хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол тэр чуулганыг бүрмөсөн хориглоно. Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлдээ бат зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг “үхлийг булшлах” гэж нэрлэдэг; Сатаныг жигшин голох гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй “жижиг ялаанууд” тэднийг дагадаг бол, тийм чуулганы хүмүүс үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдан хаягдана. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг бөгөөд ийм хүн бүр таягдан хаягдана. Ганц нь ч үлдэхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; энэ нь тэдний уг чанараар шийдэгддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөг! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясаг. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ нь ямар ч эргэлзээгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 605
Ахиж дэвшихээр чармайдаггүй хүмүүс бусдыг өөрсөд шигээ идэвхгүй, хойрго байгаасай гэж үргэлж хүсдэг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс хэрэгжүүлдэг хүмүүст атаархаж, мунгинуу, ялган таних чадваргүй хүмүүсийг төөрөлдүүлэхийг үргэлж оролддог. Энэ хүмүүсийн гаргадаг зүйлс нь чамайг доройтуулж, хөл алдуулж, хэвийн бус байдалтай болгож, харанхуйгаар дүүргэж чадна; тэд чамайг Бурханаас холдуулж, махан биеэ энхрийлэн, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэдэг. Үнэнийг хайрладаггүй, Бурхантай үргэлж хааш яаш харьцдаг хүмүүс өөрийгөө мэддэггүй; тийм хүмүүсийн зан чанар нь бусдыг нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхэд уруу татдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй, бусдаар ч хэрэгжүүлүүлдэггүй. Тэд нүглийг нандигнадгийн дээр өөрсдийгөө жигшинэ гэж байдаггүй. Тэд өөрсдийгөө мэддэггүй, бусдад өөрсдийгөө танин мэдэхэд нь саад болдог; бас бусдад үнэнийг хүсэн тэмүүлэхэд нь саад болдог. Тэдний төөрөлдүүлсэн хүмүүс гэрлийг харж чадалгүй харанхуйд унаж, өөрсдийгөө мэдэхгүй, үнэний талаар тодорхой мэдэхгүй болж, Бурханаас улам бүр холддог. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй, бусад хүнд үнэнийг хэрэгжүүлэхэд саад болж, тэр бүх мунхаг хүнийг өөрсдийн өмнө авчирдаг. Бурханд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд өвөг дээдэстээ итгэдэг эсвэл итгэдэг зүйл нь тэдний зүрх сэтгэл дэх шүтээнүүд гэдгээ хэлбэл дээр сэн. Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүс нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ нэг сайн харсан нь дээр шүү: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ итгэдэг зүйл чинь Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Надад итгэдэг гэж та нар бүү хэл; ийм яриаг Би хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь итгэдэг зүйл чинь та нарын зүрх сэтгэл дэх шүтээнүүд, мөн та нарын дундах нутгийн дээрэнгүй этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрч, үхлийн талаарх яриа сонсоод учиргүй инээдэг хүмүүс бүгд Сатаны үр сад; тэд бол таягдан хаягдах хүмүүс юм. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; тэр ч бүү хэл Сатаны боол гэж дуудсанд гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүсийн ялган таних чадвар бага байх тусам, үнэний талд зогсож чадах нь бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс нүгэлд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд үнэнийг огт хайрладаггүй; харин ч үнэнийг жигшдэг хүмүүс гэдгийг нь хангалттай нотолдог. Тэд Сатаны талд зогсож чадна гэдэг нь бүх амьдралаа өөрийнх нь төлөө тэмцэж өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг нотлоход хангалттай юм. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэлдэггүй юм бэ, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс дөнгөж харангуут нь яагаад тэднийг тэр даруй дагадаг юм бэ? Энэ ямар гэгчийн асуудал вэ? Чамд ялган таних чадвар байгаа эсэх нь Надад хамаагүй. Хэчнээн их төлөөс төлсөн чинь Надад хамаагүй. Хэчнээн их хүчтэй чинь Надад хамаагүй, нутгийн дээрэнгүй этгээд байна уу эсвэл туг баригч удирдагч байна уу Надад хамаагүй. Хүч чинь асар их байвал Сатаны хүч чадал л тусалсных. Нэр хүнд чинь өндөр байвал эргэн тойронд чинь үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн дэндүү олон байгаагийнх. Хэрвээ чи хөөгдөөгүй байгаа бол одоо хөөн зайлуулах ажлын цаг үе болоогүй байгаагийнх; харин ч энэ нь таягдан хаях ажлын цаг үе юм. Чамайг одоо хөөх гэж яарахгүй. Таягдан хаягдсаны чинь дараа чамайг шийтгэх тэр өдөр ирэхийг л Би хүлээж байгаа. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэн боловч таягдан хаягдана!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 606
Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс юм. Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсож үнэхээр чаддаг хүмүүс нь бас Түүний үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэний талд жинхэнээсээ зогсож чадах хүмүүс юм. Заль мэх хэрэглэж, шударга бусыг үйлддэг хүмүүс бүгд үнэнгүй бөгөөд бүгдээрээ Бурханд шившиг авчирдаг. Чуулганд хэрүүл маргаан үүсгэдэг хүмүүс нь Сатаны боолууд, Сатаны биелэл юм. Ийм хүмүүс маш хорлонтой. Ялган таних чадваргүй, үнэний талд зогсох чадваргүй хүмүүс бүгд хорон муу санаа өвөрлөж, үнэнийг гутаадаг. Түүгээр ч барахгүй тэд бол Сатаны ердийн төлөөлөгч юм. Тэднийг аврахын аргагүй бөгөөд аяндаа таягдан хаягдана. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг Бурханы гэр бүл үлдэхийг зөвшөөрдөггүй, чуулганыг санаатайгаар нураадаг хүмүүст ч үлдэхийг зөвшөөрдөггүй. Гэвч одоо бол хөөн зайлуулах ажил хийх цаг биш; тийм хүмүүс эцэст нь зүгээр л илчлэгдэж, таягдан хаягдана. Энэ хүмүүс дээр дахин ямар ч хэрэггүй ажил зарлагадахгүй; Сатанд харьяалагддаг хүмүүс үнэний талд зогсож чаддаггүй байхад үнэнийг эрж хайдаг хүмүүс чаддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үнэний замыг сонсож, үнэнийг гэрчлэх эрхгүй. Үнэн ердөө л тэдний чихэнд зориулагдаагүй; харин ч хэрэгжүүлдэг хүмүүст хандсан байдаг. Хүн бүрийн төгсгөл илчлэгдэхээс өмнө чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүсийг одоохондоо эхлээд хойш тавьж, дараа нь зохицуулна. Ажил дуусмагц энэ хүмүүсийг нэг нэгээр нь ил болгож, дараа нь таягдан хаяна. Одоохондоо, үнэнээр хангаж байх үед тэднийг үл ойшооно. Үнэн бүхэлдээ хүнд илчлэгдэх үед тэр хүмүүс таягдан хаягдах ёстой; тэр цаг үе нь бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилах цаг үе байна. Ялган таних чадваргүй хүмүүс ялихгүй заль мэхнийхээ улмаас диаволын гарт сүйрч, уруу татагдан, хэзээ ч эргэж ирэхгүй. Тэд үнэнийг хайрладаггүй, үнэний талд зогсох чадваргүй, муу хүмүүсийг дагаж, тэдний талд зогсдог, муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэдэнд ингэж хандвал зохино. Муу хүмүүс ёрын мууг ялгаруулдаг гэдгийг тэд маш сайн мэддэг атлаа зүрх сэтгэлээ чангалан, үнэнээс нүүр буруулж тэднийг дагадаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртөө хөнөөлтэй, ой гутам зүйлсийг хийгч энэ хүмүүс бүгд мууг үйлдэж байгаа бус уу? Тэдний дунд өөрсдийгөө хаан гэж нэрийддэг, мөн тэднийг дагадаг бусад хүн байгаа хэдий ч Бурханыг эсэргүүцдэг уг чанар нь бүгд адил бус уу? Бурхан өөрсдийг нь авардаггүй гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм бэ? Бурханыг зөвт бус гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм вэ? Өөрсдийнх нь ёрын муу байдал тэднийг сүйрүүлж байгаа бус уу? Өөрсдийнх нь тэрслүү байдал там руу чирч байгаа бус уу? Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс эцэст нь үнэний улмаас аврагдаж, төгс болгуулна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцэстээ үнэний улмаас өөртөө сүйрэл авчрах болно. Үнэнийг хэрэгжүүлдэг болон хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж буй төгсгөл ийм билээ. Бүр илүү их нүгэл үйлдэхээс зайлсхийж нэн даруй чуулганыг орхи гэж Би үнэнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй хүмүүст зөвлөе. Цаг нь ирэхээр гэмшихэд хэтэрхий оройтсон байх болно. Ялангуяа бүлэглэл бий болгож, хагарал үүсгэдэг хүмүүс, чуулган доторх нутгийн дээрэнгүй этгээдүүд бүр эрт явах ёстой. Ёрын муу чонын уг чанартай ийм хүмүүс өөрчлөгдөж чадахгүй. Тэд Бурханы шийтгэлээс зайлсхийхийн тулд аль болох эртхэн чуулганаас явж ах эгч нарын хэвийн амьдралыг дахин хэзээ ч үймүүлэхгүй байсан нь дээр. Тэднийг дагаж явсан хүмүүс та нар энэ боломжийг ашиглаж, өөрсдөө эргэцүүлбэл сайн. Та нар ёрын муу хүмүүстэй хамт чуулганаас явах уу эсвэл үлдэж, дуулгавартай дагах уу? Энэ асуудлыг няхуур авч үзэх ёстой. Би та нарт сонголт хийх дахин нэг боломж өгье; хариултыг чинь Би хүлээж байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 607
Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр ганцхан Түүнд үнэнч байх ёстой ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэж чаддаг байх ёстой. Гэвч, хэдийгээр хүн бүр энэ сургаалыг ойлгодог боловч хүний элдэв төрлийн бэрхшээлээс болоод—жишээ нь, мэдлэггүй байдал, мунхаглал, завхралаас нь болоод эдгээр хамгийн илэрхий, хамгийн үндсэн үнэн хүнээс бүрэн харагддаггүй тул төгсгөлийг чинь шийдэхээсээ өмнө Би та нарын хувьд хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлж өгөх учиртай. Намайг үргэлжлүүлэхээс өмнө та нар эхлээд үүнийг ойлгох ёстой: Миний хэлдэг үг бол бүх хүн төрөлхтөнд чиглэсэн үнэн юм; тэдгээрийг тодорхой нэгэн хүнд юм уу нэг төрлийн хүнд л хандаж хэлдэг юм биш. Тиймээс та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлагатай байх ёстой; Миний хэлдэг ганц ч үг юм уу үнэнийг бүү үл ойшоо, Миний хэлдэг бүх үгэнд хөнгөн хуумгай бүү ханд. Та нар амьдралдаа үнэнтэй хамаагүй зүйл ихээхэн хийснийг Би хардаг тул үнэний зарц болж, хорлонт муу, муухай байдалд боолчлогдохгүй байж, үнэнийг гишгэлэхгүй, Бурханы гэрийн аль ч булан тохойг бузарлахгүй байхыг онцгойлон хүсэж байна. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм. Одоо Би уг сэдвийн талаар ярья.
Нэгдүгээрт, та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл, нэгэнт та нар Бурханы гэрийн гишүүн гэж тоологдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул бүх зүйл дээр Бурханд сэтгэл санааны тайвшрал авчирч, Түүнийг хангалуун байлгах учиртай. Өөрөөр хэлбэл, чи үйлдлүүддээ зарчимтай байж, үнэнд нийцэх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханаар жигшигдэн, гологдож, хүн бүрд үл тоогдоно. Ийм таагүй байдалд ормогцоо чи Бурханы гэрийн гишүүн гэж тоологдож чадахгүй. Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэдэг нь энэ юм.
Хоёрдугаарт, Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай тул Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч шударга зан гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, ямар ч зүйл дээр Бурханд хуурамч хандахгүй байх, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх, бодит баримтыг хэзээ ч нуухгүй, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй, зүгээр л Бурханд бялдуучлах гэсэн оролдлого хийхгүй гэсэн үг юм. Товчхондоо үнэнч шударга байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхний хувьд хоёр дахин хэцүү бэрх байдаг. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч шударга хүмүүс байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш “ухаантай”, өөрсдийн тааруухан сэтгэлгээндээ үндэслэн журамт хүмүүсийн зүрх сэтгэлийг хэмжихдээ маш сайн учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл маш ов мэхтэй юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардамнахгүй нь лавтай! Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой, тун “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд ярихад хэцүү олон хувийн хэрэг явдал байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол Би чамайг аврал хүртэхэд асар хэцүү, харанхуйгаас гарч ирэхэд бэрх хүн юм гэж хэлнэ. Хэрвээ чи үнэний замыг эрж хайх үнэхээр дуртай бол үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал хүсэхгүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, бүхий л оршихуйгаа зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрэл дотор тэтгэгдэж, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон бүртгэл чамд байгаа эсэхийг болон Бурханыг туйлын дуулгавартай дагасан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр зүйл байдаггүй бол чиний дотор тэрслүү байдал, ов мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь үнэнч шударга биш учраас чи Бурханд хэзээ ч сайшаагдаагүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа эцэстээ яах нь түүнд үнэнч шударга, цагаан сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч шударга бус, асар хорлонт сэтгэлтэй, бохир сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэлд бичигдсэнээр хүнийг шийтгэдэг газар очиж таарах нь гарцаагүй. Чи өөрийгөө маш үнэнч шударга гэж хэлдэг атлаа үнэний дагуу үйлдэж, үнэн үг хэлж хэзээ ч дөнгөдөггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байна уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цэцгий мэт үзнэ гэж найдсаар л байна уу? Ийм бодол утгагүй бус уу? Чи бүх зүйл дээр Бурханыг мэхэлдэг; тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгаж болох юм бэ?
Та нарт Миний хэлэхийг хүсдэг гурав дахь зүйл бол энэ: Бурханд итгэн амьдрах явцдаа хүн бүр Бурханыг эсэргүүцэж, хууран мэхэлдэг зүйл хийсэн. Зарим алдаа эндлийг зөрчил гэж тооцох хэрэггүй боловч зарим нь уучилшгүй байдаг; учир нь захиргааны зарлигийг зөрчдөг буюу Бурханы зан чанарт халддаг олон үйл хэрэг бий. Өөрийнхөө хувь заяанд санаа тавьдаг олон хүн эдгээр үйл хэрэг нь юу болохыг асууж магадгүй. Та нар угаасаа биеэ тоосон, ихэрхүү бөгөөд баримтад захирагдахыг хүсдэггүй гэдгээ мэдэх ёстой. Ийм учраас өөрсдийгөө эргэцүүлсний чинь дараа Би та нарт бага багаар хэлэх болно. Захиргааны зарлигуудын агуулгыг илүү сайн ойлгож, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, ойворгон сүржин яриаг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдаж, гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханд халдсанаас чинь болдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүнд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдхэн үйл хийсэн, өөр юу ч хийгээгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн, түүнчлэн ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй тул Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр аргагүй. Бурханыг дагах зуураа цөөн тооны хүмүүс зарчмыг зөрчсөн зарим нэг үйл үйлдсэн боловч тэдэнтэй харьцаж, удирдамж өгсний дараа аажмаар завхралаа олж мэдээд, дараа нь бодит байдлын зөв замд орсон бөгөөд өнөөдөр ул суурьтай хэвээр байдаг. Ийм хүмүүс бол эцэстээ үлдэх хүмүүс юм. Гэвч Би үнэнч шударга хүмүүсийг эрж хайдаг; хэрвээ чи үнэнч шударга, зарчмын дагуу үйлддэг хүн бол Бурханы ойр дотнын хүн байж чадна. Хэрвээ үйлдлүүдээрээ чи Бурханы зан чанарт халддаггүй, Бурханы хүслийг эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй бол итгэл чинь стандартад нийцнэ. Бурханыг хүндэлдэггүй, зүрх сэтгэл нь айн чичирдэггүй хэн боловч Бурханы захиргааны зарлигийг зөрчих өндөр магадлалтай. Олон хүн урам зоригоороо Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар огт ойлгодоггүй, Түүний үгийн утгыг бүр ч таамагладаггүй. Иймээс сайн санаа зорилгоороо тэд үргэлж Бурханы удирдлагад саад болох зүйлс хийж дуусдаг. Ноцтой тохиолдолд тэд хөөгдөж, Түүнийг дагах өөр ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу хаягдаж, Бурханы гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Энэ хүмүүс мунхаг сайн санааныхаа хүчээр Бурханы гэрт ажилладаг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулдаг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг арга замаа Бурханы гэрт авчирч, хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд хялбархан хэрэглэж болно гэж хий дэмий бодож байдаг. Бурхан бол хурганы биш, харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Тиймээс Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй ярилцаж чаддаггүй, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй билээ. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авч чадна. Энэ мэдлэг нь үг хэллэг, хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурхантай ойр дотно болох эрдэнэс, Тэр чамд баярладгийн нотолгоо болон хэрэглэгдэж болно. Хэрвээ чи бодит мэдлэгээр дутмаг, үнэнээр зэвсэглээгүй бол урам зоригтой үйлчлэл чинь Бурханы жигшил, зэвүүцлийг л төрүүлж чадна. Одоо чи Бурханд итгэх итгэл гэдэг бол теологи судлах төдий зүйл биш гэдгийг мэдсэн байх ёстой!
Та нарт сануулж буй Миний үг товчхон хэдий ч Миний хэлсэн бүхэн та нарт хамгийн их дутагддаг зүйл юм. Одоо Миний хэлж буй зүйл хүмүүсийн дундах Миний эцсийн ажлын төлөө, мөн хүний төгсгөлийг тодорхойлохын төлөө байдгийг та нар мэдэх ёстой. Би ямар ч зорилгогүй ихээхэн ажил хийхийг хүсдэггүй, өмхөрсөн мод шиг найдваргүй хүмүүсийг үргэлжлүүлэн залж чиглүүлэхийг ч хүсдэггүй, нууцаар муу санаа өвөрлөдөг хүмүүсийг үргэлжлүүлэн удирдахыг бүр ч хүсдэггүй. Магадгүй нэг л өдөр та нар Миний үгийн ард буй чин сэтгэлийг болон хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрийг ойлгоно. Магадгүй нэг л өдөр та нар өөрсдийн чинь төгсгөлийг тодорхойлох үнэнийг ухаарна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 608
Би та нарт олон анхааруулга өгч, та нарыг байлдан дагуулахын тулд олон үнэнийг хайрласан. Одоо та нарт өмнөхөөсөө нэлээд их сайжирч, хүн ямар байх ёстой тухай олон зарчмыг ойлгож авч, итгэлтэй хүмүүст байх ёстой эрүүл ухаанаас маш ихийг эзэмшдэг болсон мэт санагддаг. Энэ бүхэн нь та нарын олон жилийн туршид хүрсэн үр дүн юм. Би та нарын амжилтыг үгүйсгэдэггүй боловч энэ олон жилийн турш Миний эсрэг тоо томшгүй олон удаа тэрсэлж, урвасныг чинь ч бас үгүйсгэдэггүй гэдгээ илэн далангүй хэлэх ёстой, учир нь та нарын дунд ганц ч ариун хүн байхгүй. Та нар бүгд ялгаагүй Сатаны завхруулсан хүмүүс юм; та нар бол Христийн дайснууд билээ. Өнөөг хүртэлх та нарын гэм буруу болон тэрслүү байдал тоо томшгүй их байсаар ирсэн тул та нарт үргэлж үглэж яншиж байгааг минь бараг л гайхах зүйлгүй. Би та нартай хамт ийм маягаар амьдармааргүй байгаа ч ирээдүй болон хүрэх газрын чинь төлөө дахиад нэг үглэе. Та нар Надад хүлээцтэй хандахын сацуу айлдвар бүрд минь итгэж, Миний үгийн гүн утгыг ойлгож чадна гэж Би найдаж байна. Миний хэлдэг зүйлд эргэлзэж болохгүй, Миний үгийг хайнгахан аваад дураараа хаяж бүр ч болохгүй; ингэх нь Надад тэвчихийн аргагүй санагддаг. Миний үгийг битгий шүүмжил, бүү хөнгөн хуумгай авч үз, Би та нарыг үргэлж туршиж байна гэж битгий ярь, эсвэл та нарт Миний хэлсэн зүйл алдаа мадагтай гэж бүр ч битгий хэл. Эдгээр зүйл ч бас Надад тэвчихийн аргагүй санагддаг. Та нар Надад болон Миний хэлдэг зүйлд ингэж сэжиглэн хандаж, Миний үгийг хэзээ ч ойлголгүй, Намайг үл ойшоодог учраас Би та бүхэнд нухацтайгаар хэлье: Миний хэлдэг зүйлийг гүн ухаантай бүү холбо; Миний үгийг луйварчны худал үгтэй бүү холбо. Тэр ч бүү хэл, Миний үгэнд басамжлалаар бүү хариул. Магадгүй ирээдүйд хэн ч та нарт Миний хэлж байгаа зүйлийг хэлж өгч чадахгүй, та нартай ийм өр зөөлнөөр ярилцахгүй, тэр ч байтугай эдгээр зүйлийг нэгд нэггүй тэвчээртэйгээр тайлбарлахгүй. Та нар сайхан цагаа дурсах юм уу чангаар эхэр татан уйлж, эсвэл өвчиндөө ёолж айсуй өдөр хоногуудыг өнгөрөөнө, аль эсвэл үнэн юм уу амийн өчүүхэн төдий ч хангалтгүйгээр харанхуй шөнүүдийг туулж, эсвэл зүгээр л ямар ч найдваргүйгээр хүлээх юм уу хамаг ухаанаа алдталаа маш их харамсах болно… Эдгээр боломжоос та нарын хэн нь ч бараг зайлсхийж чадахгүй. Учир нь та нарын нэг нь ч Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг байр сууринд байдаггүй, харин садар самуун, муу ёрын ертөнцөд автаж, амь, үнэнтэй ямар ч хамаагүй, үнэндээ тэдгээрийн эсрэг байдаг маш олон зүйлийг өөрсдийн итгэл, сүнс, сэтгэл, биед хольдог. Тиймээс Миний та нарт тавих найдлага бол гэрлийг олж авах зам юм. Та нар өөрсдийгөө халамжилж, өөрсдөдөө санаа тавих чадвартай болно, мөн ааш авир, гэм буруугаа үл хайхрангаа хүрэх газартаа хэт их ач холбогдол өгөхгүй байж чадна гэдэг бол Миний цорын ганц найдвар юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 609
Бурханд удаан хугацаанд итгэсэн хүмүүс гайхалтай сайхан хүрэх газартай болно гэж чин сэтгэлээсээ найдсаар ирсэн бөгөөд өөрсдөд нь зол завшаан гэнэт тохионо гэж Бурханы бүх итгэгч найддаг. Тэгээд нэг л мэдэхэд тэнгэрт хаа нэгтээ амар амгалан сууж байх болно гэж тэд бүгд найддаг. Гэхдээ сайхан бодолтой энэ хүмүүс тэнгэрээс унаж ирэх тийм сайн зол завшааныг хүлээн авах юм уу тэнгэр дэх суудалд суухад тэнцэх эсэхээ ч огт мэдээгүй гэж Би хэлдэг. Та нар одоо өөрсдийгөө сайн мэддэг хэр нь эцсийн өдрүүдийн гай гамшиг болон муу хүмүүсийг шийтгэдэг Төгс Хүчитийн гараас зугтаж чадна гэж найдсаар байгаа. Сайхан мөрөөдөлтэй байж, аливааг өөрсдийнхөөрөө байлгахыг хүсэх нь ганц нэг хүний гайхалтай санаа биш, харин Сатаны завхруулсан бүх хүний нийтлэг онцлог юм шиг санагддаг. Тэгсэн ч гэсэн Би та нарын хэрээс хэтэрсэн энэ хүсэл болон ерөөл хүртэх гэсэн эрмэлзлийг эцэс болгохыг хүссээр л байна. Та нарын гэм буруу тоо томшгүй, тэрслүү байсан баримтууд ч үргэлж нэмэгдэж байхад ирээдүйн төлөөх сайхан төлөвлөгөө чинь үүнтэй яаж тохирох юм бэ? Чи биеэ огт барилгүйгээр, хүссэнээрээ алдаа гаргадаг атлаа мөрөөдөл чинь биелээсэй гэж хүссээр байгаа бол гүн нойрссоор байж, хэзээ ч бүү сэр гэж Би чамайг шавдуулна—учир нь чинийх бол хий хоосон мөрөөдөл бөгөөд зөвт Бурханы өмнө Тэр чамайг онцлон үзэхгүй. Хэрвээ чи мөрөөдөл чинь биелээсэй гэж л хүсдэг бол хэзээ ч бүү мөрөөд; харин үнэн болон баримттай үүрд нүүр тул. Энэ л чиний аврагдаж болох цорын ганц зам юм. Энэхүү арга барилын тодорхой алхмууд юу вэ?
Нэгдүгээрт, бүх гэм буруугаа, үнэнтэй нийцдэггүй бүх ааш авир, бодлоо шинжил.
Та нарын амархан хийж чадах нэг зүйл бол энэ бөгөөд оюун ухаантай бүх хүн үүнийг хийж чадна гэж Би итгэж байна. Гэвч, гэм буруу болон үнэн гэж юу гэсэн үг болохыг огт мэддэггүй хүмүүс үүнд хамаарахгүй, учир нь үндсэндээ тэд бол оюун ухаантай хүмүүс биш юм. Би Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн, үнэнч, захиргааны ямар ч зарлигийг ноцтой зөрчөөгүй, гэм буруугаа амархан таньж мэддэг хүмүүстэй ярилцаж байна. Та нараас Миний шаарддаг энэ нэг зүйлийг биелүүлэхэд амархан хэдий ч энэ нь та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл биш. Ямартай ч, энэ шаардлагыг та нар нууцаар шоолохгүй, ялангуяа үүнийг дорд үзэж, хөнгөн хуумгай хандахгүй гэж Би найдаж байна. Үүнд нухацтай хандах ёстой ба хайхрамжгүй хандаж болохгүй.
Хоёрдугаарт, гэм буруу болон тэрслүү байдал бүрдээ холбогдох үнэнийг эрж хайн, энэ үнэнийг ашиглан тэдгээр асуудлыг шийдвэрлэ. Тэгээд дараа нь гэм буруутай үйл хэрэг болон тэрслүү бодол, үйлдлээ үнэний хэрэгжүүлэлтээр орлуул.
Гуравдугаарт, гэнэн цайлган хүн бай, зальжин байх гэж бүү оролд, ов мэхтэй хүн бүү бай. (Энд Би та нараас үнэнч шударга хүн бай гэж дахин шаардаж байна.)
Энэ гурван зүйлийг бүгдийг нь биелүүлж чаддаг бол чи хувьтай хүмүүсийн нэг буюу мөрөөдөл нь биелж, сайн зол завшаан хүртдэг хүн юм. Та нар энэ гурван таагүй хүсэлтэд нухацтай хандаж магадгүй, эсвэл хариуцлагагүй хандаж магадгүй. Аль нь ч бай, Миний зорилго бол та нарын мөрөөдлийг биелүүлж, хүсэл эрмэлзлийг чинь хэрэгжүүлэх явдал болохоос та нараар даажигнаж, тоглох явдал биш.
Миний шаардлагууд энгийн байж болох ч та нарт хэлж байгаа зүйл минь нэг дээр нэгийг нэмээд хоёр гэдэг шиг тийм ч энгийн биш. Хэрвээ та нар энэ тухай хамаагүй ярьж, хий дэмий ихэрхүү үг чалчихаас өөрийг хийдэггүй бол хүсэл, төлөвлөгөө чинь үүрд хий хоосон байх болно. Олон жилийн турш зовж, шаргуу ажилласан мөртөө харуулах юм юу ч үгүй та нарыг Би огт өрөвдөхгүй. Эсрэгээрээ, Миний шаардлагад нийцээгүй хүмүүсийг Би өрөвдөх нь байтугай шагнал биш, шийтгэлээ хүртээнэ. Та нар олон жилийн турш дагалдагч байснаараа ямартай ч шаргуу ажилласан бөгөөд зүгээр л хөдөлмөрчин байсныхаа төлөө Бурханы гэрээс аяга будаа хүртэж ёстой гэж төсөөлж байж магадгүй. Та нар ямар нэг зүйлийг ашиглаад, хариуд нь өөрсдийгөө ашиглуулахгүй байх зарчмыг үргэлж эрэлхийлж ирсэн учраас дийлэнх чинь ингэж боддог гэж Би хэлнэ. Тиймээс Би одоо та нарт тун нухацтайгаар хэлж байна: Шаргуу ажил чинь хэр гавьяатайг, чадвар чансаа чинь хэр сүрхийг, Намайг хэр ойр дагадаг, хэр их нэр цуутайг чинь, эсвэл хандлагаа хэр их сайжруулсныг чинь Би хайхардаггүй; Миний шаардлагад нийцээгүй л бол чи Миний сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй. Энэ бүх санаа, тооцооллоо аль болох эртхэн орхиод Миний шаардлагад нухацтай хандаж эхэл; эс бөгөөс, Би ажлаа дуусгахын тулд бүх хүнийг үнс нурам болгож, хамгийн муудаа л олон жилийн ажил, зовлон шаналлаа талаар болгоно, учир нь Би Өөрийн дайснууд болон ёрын муу ханхлуулсан, Сатаны анхны дүр төрхтэй хүмүүсийг хаанчлалдаа юм уу дараагийн эрин үед аваачиж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 610
Надад ихээхэн найдлага бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, үүргээ үнэнчээр гүйцэтгэж, үнэн болон хүн чанарыг эзэмшиж, Бурханы төлөө бүх зүйлээ, бүр амиа ч гэсэн орхиж чадна гэх мэтээр Би найддаг. Энэ бүх итгэл найдвар та нарын дутагдал, завхрал, тэрслүү байдлаас үүддэг. Та нартай ярилцсан ярианаас минь нэг нь ч анхаарлыг чинь татахуйц байгаагүй бол Би дахиад юм хэлэхгүй байсан нь дээр бололтой. Гэхдээ та нар үүний үр дүн ямар байхыг ойлгож байгаа. Би бараг амардаггүй тул хэрвээ Би үг хэлэхгүй бол хүмүүсийн харж болох ямар нэг зүйлийг хийнэ. Би хэн нэгний хэлийг өмхийрүүлж, хэн нэгнийг мөчлөн үхүүлж, эсвэл хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй болгож, маш олон арга замаар үзэшгүй муухай харагдуулж чадна. Бас Би өөрсдөд нь зориулж тусгайлан нэрсэн тарчлаанаа хүмүүст амсуулж чадна. Ингэвэл Би баяр хөөртэй, маш аз жаргалтай, тун сэтгэл ханамжтай байна. “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэж дандаа хэлдэг байсан, тэгвэл одоо яагаад болохгүй гэж? Хэрвээ чи Намайг эсэргүүцэж, Надад шүүмжлэлтэй хандмаар байвал Би амыг чинь өмхийрүүлж, үүндээ эцэс төгсгөлгүйгээр баясна. Учир нь эцсийн эцэст, чиний хийсэн зүйл бол үнэн биш, тэр ч байтугай амьтай ямар ч хамаагүй байхад Миний хийдэг бүхэн бол үнэн юм; Миний бүх үйлдэл ажлын минь зарчим болон Миний тогтоосон захиргааны зарлигтай хамаатай байдаг. Тиймээс дор бүрнээ жаахан сайн чанар хуримтлуулж, ийм их мууг хийдгээ больж, завтай цагтаа Миний шаардлагуудыг анхаар гэж Би та нарыг шавдуулж байна. Тэгвэл Би баярлана. Хэрвээ та нар махан биедээ зориулдаг хичээл зүтгэлийнхээ мянганы нэгийг үнэнд нэмэрлэдэг (эсвэл хандивладаг) байсан бол байнга гэм буруу үйлдэж, өмхийрсөн амтай явахгүй байх байсан гэдгийг Би хэлэх байна. Энэ нь илэрхий биш гэж үү?
Чи хэдий чинээ их гэм буруу үйлдэнэ, сайн хүрэх газар олж авах боломж чинь төдий чинээ бага байдаг. Харин эсрэгээрээ, гэм буруу бага үйлдэх тусам, Бурханаар магтуулах боломж чинь улам их байна. Надаар уучлуулах боломжгүй болтлоо гэм буруу чинь ихэсвэл уучлагдах боломжоо чи бүрмөсөн алдсан байх болно. Тэгвэл, хүрэх газар чинь дээр биш, харин доор байна. Хэрвээ Надад итгэхгүй байгаа бол чи зориг гаргаад, бурууг үйлд, тэгээд юунд хүрэхээ хар. Хэрвээ чи үнэнийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлдэг хүн бол гэм буруугаа уучлуулах боломжтой байх нь гарцаагүй бөгөөд тэрслэх чинь улам багасаж, улам цөөрнө. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүн бол Бурханы өмнөх гэм буруу чинь гарцаагүй ихсэж, хязгаартаа хүртлээ улам олон удаа тэрслэх бөгөөд тэр нь бүрмөсөн устах цаг чинь байх болно. Тэр үед ерөөл хүртэх гэсэн таатай мөрөөдөл чинь сүйрнэ. Өөрийн гэм бурууг томоогүй, тэнэг хүний алдаа төдий гэж бүү үз, мөн дорд хэв чанар чинь боломж олгоогүй болохоор үнэнийг хэрэгжүүлээгүй гэх шалтаг бүү тооч. Түүнчлэн үйлдсэн гэм буруугаа гагцхүү юм мэдэхгүй хүний үйлдэл гэж бүү үз. Хэрвээ чи өөрийгөө уучилж, өр зөөлөн хандахдаа сайн бол үнэнийг хэзээ ч олж авахгүй хулчгар бөгөөд гэм буруу чинь чамайг зовоохоо хэзээ ч болихгүй, харин чамайг үнэний шаардлагад хэзээ ч нийцүүлэлгүй, үүрд Сатаны үнэнч хамтрагч хэвээр үлдээнэ гэдгийг Би хэлье. Чамд өгөх Миний зөвлөгөө мөн л энэ: Өөрийнхөө хүрэх газарт анхаараад нуугдмал гэм буруугаа анзааралгүй бүү үлдээ; гэм бурууг ноцтойгоор авч үз, хүрэх газартаа санаа зовсноосоо болоод ямар нэг гэм буруугаа бүү орхигдуул.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 611
Өнөөдөр Би та нарын оршин тогтнолын төлөө, мөн Өөрийнхөө ажлыг төвөггүй явуулахын төлөө, бүхий л орчлон ертөнц даяарх Өөрийн нээлтийн ажлыг илүү зохистой, төгс байдлаар явуулахын төлөө та нарт сануулга өгч, бүх улс, үндэстний хүмүүст Өөрийн үг, эрх мэдэл, сүр жавхлан, шүүлтийг илчилдэг. Та нарын дунд Миний хийдэг ажил бол бүхий л орчлон ертөнц даяар хийх Миний ажлын эхлэл билээ. Одоо аль хэдийн эцсийн өдрүүдийн цаг үе болсон хэдий ч “эцсийн өдрүүд” гэдэг нь эрин үеийн л нэр гэдгийг мэдэж ав; яг л Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн адилаар энэ нь сүүлчийн хэдхэн жил, сарыг бус, нэг эрин үеийг хэлдэг бөгөөд бүхий л эрин үеийг илтгэдэг. Гэсэн ч эцсийн өдрүүд нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеэс нэлээд ялгаатай. Эцсийн өдрүүдийн ажил Израильд биш, харин Харь үндэстнүүдийн дунд явагддаг; энэ нь Израилийн гаднах бүх үндэстэн, овгийн хүмүүсийг Миний сэнтийн өмнө байлдан дагуулах явдал юм, ингэснээр орчлон ертөнц даяарх Миний алдар суу бүхий л сансар, огторгуйг дүүргэж чадна. Ингэснээр Би илүү агуу алдрыг олж авч, ингэснээр газар дээрх бүх бүтээл Миний алдрыг үндэстэн бүрд, үеийн үед үүрд дамжуулан, тэнгэр газар дахь бүх бүтээл газар дэлхий дээр олж авсан бүх алдрыг минь харж чадна. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил бол байлдан дагуулалтын ажил юм. Энэ нь газар дээрх бүх хүний амьдралын удирдамж биш, харин газар дээрх хүн төрөлхтний барагдашгүй, олон мянган жилийн урт удаан зовлонт амьдралын төгсгөл билээ. Үүний үр дүнд, эцсийн өдрүүдийн ажил нь Израиль дахь хэдэн мянган жилийн ажилтай адил байж чадахгүй, Бурханыг хоёр дахь удаа бие махбодтой болох хүртэл хоёр мянган жил үргэлжилсэн Иудей дахь хэдхэн жилийн ажилтай ч адил байж чадахгүй. Эцсийн өдрүүдийн хүмүүс махбодоор дахин илэрсэн Золин Аврагчтай л учирч, Бурханы хувийн үг, ажлыг хүлээн авдаг. Эцсийн өдрүүд дуусах хүртэл хоёр мянган жил болохгүй; энэ нь Есүс Иудейд Нигүүлслийн эрин үеийн ажлыг явуулсан үеийнх шиг богинохон байх болно. Учир нь эцсийн өдрүүд бол бүхий л эрин үеийн төгсгөл юм. Эдгээр нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт, төгсгөл бөгөөд хүн төрөлхтний зовлонт амьдралын аяныг дуусгадаг. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачдаггүй, хүн төрөлхтний амьдралыг ч үргэлжлүүлдэггүй; тэгэх нь Миний удирдлагын төлөвлөгөөнд, эсвэл хүний оршин тогтнолд ямар ч ач холбогдол агуулахгүй. Хүн төрөлхтөн энэ маягаараа үргэлжлүүлсээр байвал эрт орой хэзээ нэгэн цагт диаволд бүхлээрээ залгиулж, Надад харьяалагддаг тэр сүнснүүд эцэстээ түүний гарт сүйрэх байсан. Миний ажил зургаан мянган жил л үргэлжилдэг. Бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жил л үргэлжилнэ гэж Би амласан. Иймээс, одоо цаг нь боллоо. Би үргэлжлүүлэхийг ч хүсэхгүй, цаашид хойшлуулахыг ч хүсэхгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг бүрэн ялна, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад харьяалагддаг бүх сүнсийг буцаан авна, ингэснээр гуниглаж гансарсан эдгээр сүнс зовлонгийн далайгаас зугтаж, тийнхүү газар дээрх Миний ажил бүхэлдээ дуусна. Энэ өдрөөс хойш Би дахин хэзээ ч газар дээр махбод болохгүй, бүхнийг захирагч Миний Сүнс дахин хэзээ ч газар дээр ажиллахгүй. Би ердөө л газар дээр хүн төрөлхтнийг дахин бүтээнэ, тэд бол ариусгагдсан хүн төрөлхтөн, газар дээрх Миний итгэмжит хот. Гэхдээ Би бүхий л дэлхий ертөнцийг устгахгүй, бүх хүн төрөлхтнийг ч сөнөөхгүй гэдгийг мэдэж ав. Би үлдсэн тэр гуравны нэгийг нь буюу Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг нь авч үлдээд, энэ гуравны нэгийг хуулийн доорх израильчуудын адилаар газар дээр үржүүлж, өсгөн олшруулна; Миний шимээр тэжээгддэг үй олон хонь мал, мөн газар дээрх бүх эд баялгийг тэд хүлээн авна. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч өнөөдрийн тэвчишгүй бузар хүн төрөлхтөн биш, харин Миний олж авсан бүх хүнээс бүрдсэн хүн төрөлхтөн байх болно. Ийм хүн төрөлхтнийг Сатан эвдэж, үймүүлж, бүслэн авахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдөр Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн нь бас амь хэлтэрч, Миний мөнхийн ерөөлийг хүртэх хүн төрөлхтөн юм. Энэ нь Сатаныг ялан дийлсний минь цорын ганц нотолгоо, Сатантай хийсэн тулааны минь цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эрхшээлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц талсжилт, үр жимс юм. Тэд улс орон, шашны урсгал бүрээс болон орчлон ертөнц даяарх газар нутаг, улс орон бүрээс ирсэн. Тэд өөр өөр яс үндэс, хэл, зан заншил, арьсны өнгөтэй ба бөмбөрцгийн бүх улс орон, урсгал даяар, тэр ч бүү хэл дэлхийн өнцөг булан бүрд тархсан байдаг. Эцэст нь тэд бүрэн бүтэн хүн төрөлхтөн буюу Сатаны хүчинд авташгүй хүмүүсийн цугларалтыг бүрдүүлэхийн тулд нэгдэх болно. Хүн төрөлхтний дундах, Миний аварч, байлдан дагуулаагүй хүмүүс далайн гүнд чимээ аниргүй живж, бүхнийг залгигч галд минь мөнхөд шатаагдана. Би Египетийн ууган хөвгүүд, ууган төлийг устгаад, хурганы мах идэж, хурганы цус ууж, хаалганыхаа тотгонд хурганы цусаар тэмдэг тавьсан израильчуудыг л үлдээж байсныхаа адилаар хуучин, туйлын бузар энэ хүн төрөлхтнийг устгана. Миний байлдан дагуулсан хүмүүс болон Миний гэр бүлийнхэн ч бас Хурга Миний махыг идэж, Хурга Миний цусыг уудаг, Надаар золин авруулсан, Надад шүтэн мөргөдөг хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүсийг Миний алдар үргэлж дагалддаггүй гэж үү? Хурга Миний махгүй хүмүүс аль хэдийн далайн гүнд чимээгүйхэн живээгүй гэж үү? Өнөөдөр та нар Намайг эсэргүүцдэг ба өнөөдөр Миний үг Израилийн хөвгүүд, ач гуч нарт хэлсэн Еховагийн үгтэй яг адилхан. Гэсэн ч та нарын зүрх сэтгэлийн гүнд гөжүүд байдал байгаа бөгөөд Миний уур хилэнг хуримтлуулж, махан биедээ илүү их зовлон, нүгэлдээ илүү их шүүлт, зөв шударга бус байдалдаа илүү их уур хилэнг авчирч байна. Өнөөдөр та нар Надад ингэж хандаж байхад Миний уур хилэнгийн өдрөөс хэн зугтаж чадах юм бэ? Хэний зөв шударга бус байдал гэсгээлтийн харцнаас минь зайлж чадах юм бэ? Төгс Хүчит Миний гараас хэний хилэнц мултарч чадах юм бэ? Төгс Хүчит Миний шүүлтээс хэний эсэргүүцэл зайлж чадах юм бэ? Ехова Би Харь үндэстний үр удам болох та нартай ийнхүү ярьж, та нарт хэлдэг Миний үг Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн бүх айлдвараас давдаг, гэсэн ч та нар Египетийн бүх хүнээс илүү гөжүүд юм. Намайг тайвнаар ажлаа хийх зуур та нар Миний уур хилэнг хуримтлуулдаг бус уу? Төгс Хүчит Миний өдрөөс та нар яаж эсэн мэнд зугтаж чадах билээ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 612
Чи одоо шүүлт гэж юу болох, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамд шүүлтийг дуулгавартай дага гэж зөвлөе, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Зөвхөн шүүлтийг л хүлээн авдаг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс буюу шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханд жигшигдэн гологдоно. Тэдний нүгэл фарисайчуудынхаас хавьгүй илүү ноцтой, илүү их байдаг, учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Хөдөлмөрлөхөд ч зохисгүй энэ хүмүүс илүү хүнд шийтгэл буюу цаашлаад мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь чухамдаа Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчлэх Бурханы зорилго яг энэ биш гэж үү? Шүүлтийн цаг үед элдэв янзын ёрын муу үйл хийсэн хүмүүсийг Бурхан муу ёрын сүнснүүд язганасан газар луу явуулж, тэр муу ёрын сүнснүүдийн зоргоор махан биеийг нь устгуулдаг бөгөөд тэр хүмүүсийн биеэс хүүрийн өмхий үнэр ханхалдаг. Энэ нь тэдний зүй ёсны цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичдэг бөгөөд цаг нь ирэхэд Тэр тэднийг бузар сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр хүссэнээр нь бузарлуулдаг, ингэснээр тэр хүмүүс хэзээ ч дахин төрөхгүй, дахин хэзээ ч гэрэл үзэхгүй. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсээ хүртэл үнэнч хэвээр үлддэггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан ёрын муу хүмүүсийн дунд жагсааж, тэднийг ёрын муу хүмүүстэй хамт намагт хөлбөрөн, тэдэнтэй хамтдаа зүсэн зүйлийн өөдгүй этгээдүүдийн бүлэглэл үүсгэхэд хүргэх ба эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, эсвэл хүч чадлаасаа ямар ч хувь нэмэр оруулаагүй хүмүүсийг Бурхан хаяж, огт анзаарахгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурхан хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй, харин Бурхантай хааш яаш харьцахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийг Бухан Өөрийнх нь ардуудад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийн дунд жагсаадаг. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чадна, харин ихэнх нь хөдөлмөр нь стандартад ч нийцэхгүй хүмүүсийн хамтаар устгагдана. Эцэст нь Бурхан Өөртэй нь адилхан зүрх сэтгэл, оюун санаатай хүмүүс, Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүсийг бүгдийг нь хаанчлалдаа аваачна. Тэд бол Бурханы ажлын биелэлт. Бурханы хуваасан ангиллын алинд нь ч багтаж чадахгүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд шүтлэггүй хүмүүсийн эгнээнд жагсах бөгөөд тэдний төгсгөл ямар байхыг та нар лавтайяа төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь ганцхан та нарын л сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй, Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг