Эцсийн өдрүүд дэх шүүлт
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 77
Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүн дотроо Бурханыг эсэргүүцдэг уг чанартай байдаг. Тиймээс хүнийг золин аварсан нь золин авралаас цаашгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч хүний доторх хорт чанарыг арилгаагүй юм. Ийм бузар хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан хүн өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдаж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд өнөөгийн бүх ажил хийгддэг; ингэснээр хүн үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан, цэвэршүүлэлтээр дамжуулан завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь бас байлдан дагуулалтын ажил бөгөөд авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүн Бурханаар авхуулдаг; үгийн цэвэршүүлэлт, шүүлт, ил болголтоор дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн итгэл найдвар бүгд бүрэн илчлэгддэг. Хүн золин авруулж, нүглээ уучлуулсан хэдий ч үүнийг Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л үзэж болно. Гэвч хүн нүглээс ангижралгүйгээр махан биед амьдардаг бөгөөд үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Ихэнх хүн өдрөөр нүгэл үйлдээд, орой нь нүглээ улайдаг. Иймээс нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг хэдий ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн, учир нь хүн завхарсан зан чанартай хэвээр байгаа. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ мэдэх үедээ гомдоллож, амийг эрэлхийлэхээ больж, туйлын сөрөг болдог. Хүн Бурханы ноёрхол дор бүрэн дуулгавартай байж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь чухамдаа сатанлаг завхарсан зан чанар биш гэж үү? Гэсгээлтэд өртөөгүй байх үедээ чи гараа бусдаас, бүр Есүсээс ч илүү өндөрт өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү болно! Бурханы дотнын хүн болно! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатанаас урва! Агуу улаан луунаас урва! Агуу улаан луу эрх мэдлээ нэгмөсөн алдах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай!” Чи бусад бүх хүнээс илүү чанга хашхирсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг ирэхэд чиний завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн. Чиний хашхираан намжиж, чи шийдэмгий байдлаа алдсан. Энэ бол хүний завхрал; энэ бол нүглээс илүү гүн нэвчсэн зүйл, Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болоход маш амаргүй бөгөөд өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг. Үгийн шүүлтээр л дамжуулан энэ үр дүнд хүрч болно. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 78
“Шүүлт” гэдэг үгийг дурдах үед чи Еховагийн бүх газар оронд хэлсэн үг болон Есүсийн фарисайчуудад хэлсэн зэмлэлийн үгийн тухай бодох болно. Эдгээр үг хэдийгээр хатуу ч гэлээ хүнийг шүүх Бурханы шүүлт байгаагүй, ердөө л өөр өөр орчинд буюу өөр өөр нөхцөлд Бурханы хэлсэн үг байсан юм. Эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүхдээ Христийн хэлдэг үгтэй адилгүй. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогт бүр ч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг хэдхэн үгээр бүрэн тайлбарладаггүй; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй; харин хүнд ерөөсөө байдаггүй үнэнийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилго, Бурханы ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн, хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхралынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үздэггүй, эдгээр үнэнээс хэрхэн зайлсхийх вэ, эсвэл тэдгээртэй хамааралгүй шинэ замыг хэрхэн олох вэ гэж л үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы санаа зорилгыг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замыг ч хайрладаггүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан нүдэн дээр нь зугтаж байгаа тэрслүү хэнийг ч болов өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүртэх болно. Бурханы өмнө шүүгдэхээр очиж, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдарна. Мэдээж энэ нь ирээдүйд тохиох зүйл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 79
Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан мөн л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь маргаангүй. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдийн Христ үнэнийг ашиглан газар дэлхий даяарх хүмүүсийг сургаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн тавгүйтдэг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт итгэхэд хүмүүст хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил үргэлж хүний таамаглалаас хол давдаг, хүний оюун ухаанаар үүнийг хүлээн авахад хэцүү гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан өт хорхой л үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүмүүс үргэлж Бурхантай өрсөлдөхөөр оролддог; эцэстээ хэн хохирох нь ойлгомжтой гэж Би хэлдэг. Өөрсдийгөө алтнаас үнэтэй мэт бүү бод гэж Би та бүхэнд зөвлөж байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Бурханы ажилд зогсоохын аргагүй чиг хандлага байдаг. Чамайг “хувь нэмэр” оруулсан төдийд л Тэр шүүлтийн ажлыг дахин давтахгүй, ийм сайхан боломжийг алдсандаа чи асар их харамсана. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх израильчууд Есүсийг голж, үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнц даяар, дэлхийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт гүйцэлдүүлсэн баримт энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр байгаа бол Би чамайг зөрүүд үжирсэн мод гэж хэлнэ.а Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ, Тэр чамайг хэдэн арван мянган жилийн турш галт нуурт шатаахаар хаяхдаа огтхон ч өршөөл үзүүлэхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Тайлбар:
а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 80
Чи одоо шүүлт гэж юу болох, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамд шүүлтийг дуулгавартай дага гэж зөвлөе, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Зөвхөн шүүлтийг л хүлээн авдаг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс буюу шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханд жигшигдэн гологдоно. Тэдний нүгэл фарисайчуудынхаас хавьгүй илүү ноцтой, илүү их байдаг, учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Хөдөлмөрлөхөд ч зохисгүй энэ хүмүүс илүү хүнд шийтгэл буюу цаашлаад мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь чухамдаа Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчлэх Бурханы зорилго яг энэ биш гэж үү? Шүүлтийн цаг үед элдэв янзын ёрын муу үйл хийсэн хүмүүсийг Бурхан муу ёрын сүнснүүд язганасан газар луу явуулж, тэр муу ёрын сүнснүүдийн зоргоор махан биеийг нь устгуулдаг бөгөөд тэр хүмүүсийн биеэс хүүрийн өмхий үнэр ханхалдаг. Энэ нь тэдний зүй ёсны цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичдэг бөгөөд цаг нь ирэхэд Тэр тэднийг бузар сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр хүссэнээр нь бузарлуулдаг, ингэснээр тэр хүмүүс хэзээ ч дахин төрөхгүй, дахин хэзээ ч гэрэл үзэхгүй. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсээ хүртэл үнэнч хэвээр үлддэггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан ёрын муу хүмүүсийн дунд жагсааж, тэднийг ёрын муу хүмүүстэй хамт намагт хөлбөрөн, тэдэнтэй хамтдаа зүсэн зүйлийн өөдгүй этгээдүүдийн бүлэглэл үүсгэхэд хүргэх ба эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, эсвэл хүч чадлаасаа ямар ч хувь нэмэр оруулаагүй хүмүүсийг Бурхан хаяж, огт анзаарахгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурхан хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй, харин Бурхантай хааш яаш харьцахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийг Бухан Өөрийнх нь ардуудад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийн дунд жагсаадаг. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чадна, харин ихэнх нь хөдөлмөр нь стандартад ч нийцэхгүй хүмүүсийн хамтаар устгагдана. Эцэст нь Бурхан Өөртэй нь адилхан зүрх сэтгэл, оюун санаатай хүмүүс, Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүсийг бүгдийг нь хаанчлалдаа аваачна. Тэд бол Бурханы ажлын биелэлт. Бурханы хуваасан ангиллын алинд нь ч багтаж чадахгүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд шүтлэггүй хүмүүсийн эгнээнд жагсах бөгөөд тэдний төгсгөл ямар байхыг та нар лавтайяа төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь ганцхан та нарын л сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй, Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 81
Бурхан ямар ч эрин үед ажлыг давхардуулдаггүй. Эцсийн өдрүүд ирчихсэн тул Тэр эцсийн өдрүүдэд хийдэг ажлаа хийх бөгөөд эцсийн өдрүүд дэх бүхий л зан чанараа илчилдэг. Эцсийн өдрүүдийн тухай ярих юм бол, энэ нь тусдаа эрин үеийг хэлдэг, Есүсийн хэлснээр энэ эрин үед та нарт гарцаагүй гамшиг тулгарч, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал тулгарах бөгөөд хуучны Нигүүлслийн эрин үе байхаа болиод, шинэ эрин үе иржээ гэдгийг энэ нь харуулна. Хүмүүсийн хэлдгээр Бурхан үүрд өөрчлөгдөшгүй, зан чанар нь үргэлж өршөөнгүй агаад хайр энэрэлтэй, хүнийг Өөр шигээ хайрладаг, хүн бүрд аврал өгч, хүнийг хэзээ ч үзэн яддаггүй байсан бол Түүний ажил ер нь дуусаж чадах байсан уу? Есүс ирж, загалмайд цовдлогдон, бүх нүгэлтний төлөө Өөрийгөө золиосолж, тахилын ширээн дээр Өөрийгөө өргөл болгохдоо золин авралын ажлыг аль хэдийн гүйцэлдүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн юм. Тэгвэл тэр эрин үеийн ажлыг эцсийн өдрүүдэд давтах нь ямар хэрэгтэй юм бэ? Нэг зүйлээ хийх нь Есүсийн ажлыг үгүйсгэсэн хэрэг бус уу? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажил хийгээгүй боловч хайр энэрэлтэй, өршөөнгүй хэвээр үлдсэн бол эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Хайр энэрэлтэй, өршөөнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд үүгээрээ Тэрээр зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөр өөр шинж чанартаа үндэслэн өөр өөр төрөлд хуваагддаг. Энэ нь чухамдаа Бурхан хүмүүсийн төгсгөл, хүрэх газрыг илчилдэг үе юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол тэрслүү, зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөлийг илчилж болно. Хүмүүс гэсгээгдэж, шүүгдэх үедээ л жинхэнэ төрхөө харуулдаг. Муу нь муутай, сайн нь сайнтай тавигдах бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр ёрын муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд бууж өгнө. Энэ бүх ажил зөвт гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, тэрслүү байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас гэсгээлт, шүүлт голлосон, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүмүүсийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож, ёрын мууг илчилж чадна, тийнхүү зөв шударга бус бүхэн хатуу шийтгүүлнэ. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг. Шинэ эрин үе болгоны ажлын төлөө Бурханы зан чанар илчлэгдэж, илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүмүүсийн төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүмүүсийг хязгааргүй өршөөл, хайр энэрлээр хайрласаар, тэдэнд хайртай хэвээр байж, тэдэнд зөвт шүүлт тулгахгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн төдий ч зөвт шүүлтгүйгээр тэднийг өршөөсөөр байлаа гэе. Тэгвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтний тохиромжтой хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээ нь, хүмүүсийг үргэлж хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлтэй элэгсэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн гэмт хэргээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хүмүүст хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвт шүүлт л хүмүүсийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үеийг төгсгөдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 82
Ажил гэдэг үүднээс яривал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш, бие махбодтой болсон Бурхан билээ. Бурхан хэзээ нэг цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст харагдаж, улмаар бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, хэнийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршиж магадгүй гэж зарим хүн итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй, нэг нэгээр нь сорилт туулуулдаггүй; ийнхүү хийвэл шүүлтийн ажил биш. Бүх хүн төрөлхтний завхрал адилхан бус уу? Бүх хүн төрөлхтний мөн чанар ижилхэн бус уу? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний завхарсан мөн чанар, Сатаны завхруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй, аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтнийг шүүх ажлыг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Бүлэг хүмүүс дээр Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр махбод дахь Бурхан, бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлүүлэхийн тулд Өөрийг ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний зөвт бус байдал, тухайлбал Бурханд хандах хүний эсэргүүцэл, хүний Бурханаас эмээдэггүй байдал, эсвэл Бурханы ажлыг үймүүлдэг байдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд шүүлтийн энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болон үг нь өнгөрсөн хугацаанд хүний үзэлдээ тээж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж буй ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан мөн. Энэ махбод болон энэ махбодын ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр энэ махбодын ажлын цар хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтнийг шууд шүүх шүүлт юм—энэ нь зөвхөн Хятадын сонгогдсон хүмүүсийн төлөө байдаггүй, цөөн тооны хүмүүсийн төлөө ч байдаггүй. Махбод дахь Бурханы ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ нь хэдийгээр бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээн дэх ажлыг дуусгасныхаа дараа Тэрээр, Есүсийг амилж, тэнгэр өөд гарсны дараа сайн мэдээ нь бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэхүү ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй өргөжүүлнэ. Сүнсний ажил, эсвэл махбодын ажлын аль нь ч бай, хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг ажил боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн бие махбодын ялгамж чанараар гарч ирж ажлаа хийдэг ба махбод дахь Бурхан бол агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Сүнс юм уу махбод байх нь хамаагүй, шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болон өөр хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй. Хэдийгээр хүн эдгээр үгийн талаар үзэл өвөрлөдөг ч бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг шүүж, байлдан дагуулдаг бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хүн энэ талаар юу гэж бодох нь хамаагүй, эцсийн эцэст баримт бол баримт. “Ажлыг Бурхан хийдэг боловч махбод бол Бурхан биш” гэж хэн ч хэлж чадахгүй. Энэ нь төөрөгдөл, учир нь энэ ажлыг махбод дахь Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Энэ ажил хэдийнээ дууссан тул энэ ажлын дараа хүнийг шүүх Бурханы шүүлтийн ажил хоёр дахь удаагаа гарч ирэхгүй; хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурхан бүхий л удирдлагын ажлыг аль хэдийн гүйцэлдүүлсэн бөгөөд Бурханы ажлын дөрөв дэх үе шат гэж байхгүй. Шүүгддэг нэгэн нь завхруулагдсан, махан биед харьяалагдах хүн болохоос Сатаны сүнс шууд шүүгддэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш, харин хүмүүсийн дунд хийгддэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 83
Хүний махан биеийн завхралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү тохиромжтой, чадвартай өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд явуулсан бол бүгдийг хамрахгүй, түүнчлэн хүн үүнийг хүлээн авахад хэцүү байх байсан, учир нь Сүнс хүнтэй нүүр тулан уулзаж чадахгүй. Үүнийг л харгалзан үзэхэд, үр дүн нь тэр даруй харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүсэн цагт л Сатаныг бүрэн ялж болно. Махбод дахь Бурхан бас хэвийн хүн чанартай хүн бөгөөд Тэрээр хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чадна; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал болон Түүний өвөрмөц байдлын тэмдэг юм. Бурхан л хүнийг шүүх нөхцөлийг хангасан, хүнийг шүүх чадвартай, учир нь Тэр үнэн болон зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болон зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тэнцэхгүй. Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр дээд бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх тэрслүү байдлыг шүүж, хүний бүх зөв шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний зөв шударга бус байдлыг сайн илчилж чадахгүй, ийм зөв шударга бус байдлыг бүрмөсөн ил болгож бүр ч чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл болон Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр Тэр хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Хүн Түүнийг эсэргүүцэхээс Түүнийг дуулгавартай дагах руу, Бурханыг хяхан хавчихаас Бурханыг хүлээн авах руу, Бурханы талаарх үзлээс Бурханыг мэдэх рүү, Бурханыг голохоос Бурханыг хайрлах руу өөрчлөгддөг—эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л хүн аврагдаж, амнаас нь гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрснөөр амийн хангалтыг Түүнээс хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанараар Бурханы хийсэн ажил биш. Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил хамгийн агуу, хамгийн гүн гүнзгий ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатны шийдвэрлэх чухал хэсэг нь бие махбодтой болох ажлын хоёр үе шат билээ. Хүн гүн гүнзгий завхарсан учраас бие махбодтой болсон Бурханы ажилд асар их саад болдог. Ялангуяа эцсийн өдрүүдийн хүмүүс дээр хийгддэг ажил асар хэцүү, гаднын орчин муу бөгөөд төрөл бүрийн хүний хэв чанар тун дорд байдаг. Гэсэн ч энэ ажил дуусах үедээ ямар ч алдаа мадаггүйгээр, зохих үр дүнд хүрнэ; энэ бол махбодын ажлын үр дүн бөгөөд энэ үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү үнэмшилтэй. Бурханы ажлын гурван үе шат махбодоор гүйцэлдэх бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан дуусгах ёстой. Хамгийн чухал, хамгийн шийдвэрлэх ажлыг махбодоор хийдэг бөгөөд хүнийг аврах ажлыг махбод дахь Бурхан биечлэн гүйцэтгэх ёстой. Хэдий бүх хүн төрөлхтөнд, махбод дахь Бурхан нь хүнтэй хамаагүй мэт санагддаг ч үнэндээ энэ махбод нь бүх хүн төрөлхтний хувь заяа, оршин тогтнолтой холбоотой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 84
Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Тэр яллаж, харааж, шүүж, гэсгээдэг, ингэснээр чи өөрийгөө мэдэж авна, чиний зан чанар өөрчлөгдөнө, цаашлаад чи үнэ цэнээ мэдэж, Бурханы бүх үйлдэл зөвт бөгөөд, Бурханы зан чанарын дагуу, Бурханы ажлын шаардлагын дагуу байдаг, Тэрээр хүнийг аврахын тулд Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, мөн Тэр бол хүнийг хайрлаж, аварч, шүүж, гэсгээдэг зөвт Бурхан гэдгийг харна. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, тэрслүү гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг илчлэхийг хүсдэг гэдгийг мэддэггүй бол аливааг туулж мэдрэх ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь бүхэлдээ Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор буулган авахын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь өршөөл, хайр энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс боддог. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө бууж өгч, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их өршөөл, хайр энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил өршөөл юм уу хайр энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хайр найргүй цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хүний үнэргүй санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр ирдэг зүйл нь мөн л зэмлэлийн үг, Бурхан та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт ч бай, эсвэл харгис цэвдэг цэвэршүүлэлт, гэсгээлт ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйл төрлөөрөө ангилагдах, эсвэл төрөл бүрийн хүмүүс илчлэгдэх эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлтээр дамжуулан та нарт аврал ирсэн ба энэ нь та нарыг төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл юм. Түүнчлэн, хайр найргүй гэсгээлт нь та нарын дээд зэргийн аврал болдог—энэхүү гэсгээлт, шүүлтийн өмнө та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа үргэлж авралыг эдлээгүй гэж үү? Та нар бие махбодтой болсон Бурханыг харж, Түүний бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг ухаарсан; үүнээс гадна, удаа дараагийн цохилт, сахилгажуулалтыг туулсан. Гэхдээ та нар бас дээд зэргийн нигүүлслийг хүртээгүй гэж үү? Та нарын ерөөл өөр хэнийхээс ч илүү их биш гэж үү? Та нарын нигүүлсэл бүр Соломоны эдэлсэн алдар суу болон эд баялгаас илүү элбэг дэлбэг билээ! Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн санаа зорилго та нарыг аврахын оронд яллаж, шийтгэхийн төлөө байсан бол өдөр хоногууд чинь ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ Миний зорилго ердөө та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яах гэж махбод болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг ялихгүй хүмүүсийг шийтгэхэд ганцхан үг айлдахад л болчих биш үү? Би та нарыг зориуд ялласныхаа дараа мөн л устгах хэрэгтэй юм гэж үү? Та нар Миний энэ үгэнд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө өршөөл, хайр энэрлээр л хүнийг аварч чадах юм гэж үү? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах юм гэж үү? Миний зөвт зан чанар хүнийг бүрэн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадах бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 85
Би зөвхөн үг хэлж, хүний махан биеийг шийтгэхгүй байгаа болохоор хэдий Миний үг хатуу байж болох ч тэдгээрийг бүгдийг нь хүний авралын төлөө хэлдэг. Эдгээр үг хүнийг гэрэлд амьдруулж, гэрэл оршин байдгийг мэдүүлж, гэрэл бол эрхэм нандин гэдгийг мэдүүлдэг, үүнээс ч илүүтэйгээр эдгээр үг хүнд хэр ач тустайг мэдүүлж, бас Бурхан бол аврал юм гэдгийг мэдүүлдэг. Хэдийгээр Би гэсгээлт, шүүлтийн олон үг хэлсэн боловч тэдгээр нь та нар дээр үнэндээ хийгдээгүй. Би Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлэхээр ирсэн бөгөөд хэдийгээр Миний үг хатуу чанд байж болох ч та нарын завхрал, тэрслүү байдлыг шүүн тэдгээрийг хэлдэг. Үүнийг хийх Миний зорилго бол хүнийг Сатаны эрхшээлээс аврах, хүнийг аврахын тулд Өөрийн үгийг ашиглах явдал хэвээр байгаа; Миний зорилго бол Өөрийн үгээр хүнийг хорлох явдал биш. Өөрийнхөө ажлаар үр дүнд хүрэхийн тулд Миний үг хатуу байдаг. Зөвхөн ийм ажлаар л дамжуулан хүн өөрийгөө мэдэж авч, тэрслүү зан чанараасаа салж чадна. Үгийн ажлын хамгийн их ач холбогдол нь үнэнийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, өөрсдийнхөө тухай болон Бурханы ажлын тухай мэдлэгтэй болох боломжийг хүмүүст олгох явдал юм. Үг хэлэх арга замаар ажиллах нь л Бурхан, хүн хоёрыг ярилцах боломжтой болгодог бөгөөд үг л үнэнийг тайлбарлаж чадна. Ийм маягаар ажиллах нь хүнийг байлдан дагуулах хамгийн сайн арга барил юм; үг айлдахаас өөр ямар ч арга үнэн болон Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголтыг хүнд өгч чадахгүй. Тиймээс Өөрийнхөө ажлын сүүлчийн үе шатанд Бурхан хүний хараахан ойлгоогүй байгаа бүх үнэн болон нууцыг дэлгэхийн тулд хүнтэй ярьдаг бөгөөд Бурханаас үнэн зам болон амийг олж авч, улмаар Бурханы санаа зорилгыг хангах боломжийг тэдэнд олгодог. Хүн дээр хийдэг Бурханы ажлын зорилго нь тэдэнд Бурханы санаа зорилгыг хангах боломж олгохын төлөө байдаг бөгөөд тэдэнд аврал авчрахын тулд хийгддэг. Тиймээс хүнийг аврах хугацаандаа Тэр хүнийг шийтгэх ажил хийдэггүй. Хүнд аврал авчрах хугацаандаа Бурхан мууг шийтгэж, сайныг шагнадаггүй, мөн бүх төрлийн хүмүүсийн хүрэх газрыг ч илчилдэггүй. Харин ч Өөрийнх нь ажлын эцсийн үе шат гүйцэлдсэний дараа л мууг шийтгэж, сайныг шагнах ажлыг хийх бөгөөд тэр үед л төрөл бүрийн хүмүүсийн төгсгөлийг илчилнэ. Шийтгүүлдэг хүмүүс нь үнэндээ аврагдаж чадахгүй хүмүүс байдаг байхад аврагддаг хүмүүс нь хүнийг аврах авралынх нь хугацаанд Бурханы авралыг хүртсэн хүмүүс байх болно. Бурханы авралын ажил явагдаж байх зуур аврагдаж чадах хүн нэг бүр боломжит дээд хэмжээгээр аврагдах бөгөөд нэг нь ч хаягдахгүй, учир нь Бурханы ажлын зорилго хүнийг аврахын төлөө байдаг. Бурхан хүнийг аврах хугацаанд зан чанартаа өөрчлөлт гаргаж чаддаггүй бүх хүн, түүнчлэн Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чаддаггүй бүх хүн шийтгэлийн бай болно. Ажлын энэ үе шат буюу үгийн ажил нь хүмүүст өөрсдийнх нь ойлгодоггүй бүх зам болон нууцыг тайлж өгнө, ингэснээр тэд Бурханы санаа зорилгыг болон хүнд тавих Бурханы шаардлагыг ойлгож, улмаар Бурханы үгийг хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргах урьдач нөхцөлтэй болж чадна. Бурхан Өөрийн ажлыг хийхдээ зөвхөн үг ашигладаг бөгөөд бага зэрэг тэрслүү байсных нь төлөө хүмүүсийг шийтгэдэггүй; учир нь одоо үе бол авралын ажлын цаг үе билээ. Хэрвээ тэрслүү авирладаг хэн боловч шийтгүүлдэг байсан бол хэн ч аврагдах боломжгүй байх байв; хүн бүр шийтгүүлж, үхэгсдийн орон руу унах байлаа. Хүнийг шүүхдээ үг ашиглахын зорилго нь өөрийгөө мэдэж, Бурханыг дуулгавартай дагадаг болгохын төлөө байдаг; харин тэднийг ийм шүүлтээр шийтгэхийн төлөө байдаггүй. Үгийн ажлын хугацаанд олон хүн өөрсдийн тэрслүү байдал, эсэргүүцэл, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд дуулгаваргүй байдгаа илчилнэ. Гэхдээ Тэр үүнээс болж энэ бүх хүнийг шийтгэхгүй, харин оронд нь, голдоо хүртэл завхарсан, аврагдах аргагүй хүмүүсийг л хаях болно. Тэр тэдний махан биеийг Сатанд өгч, цөөн хэдэн тохиолдолд махан биеийг нь дуусгавар болгоно. Үлдсэн хүмүүс үргэлжлүүлэн дагаж, засалт туулна. Хэрвээ энэ хүмүүс дагаж байх зуураа засалтыг хүлээн авч чадахгүй хэвээр байж, улам илүү доройтвол аврагдах боломжоо алдсан байх болно. Бурханы үгийн байлдан дагуулалтыг хүлээн авсан хүн бүрд аврагдах хэд хэдэн боломж олдоно; энэ хүмүүсийг нэг бүрчлэн аврахдаа Бурхан тэдэнд боломжит дээд зэргээр сул хандана. Өөрөөр хэлбэл, тэдэнд дээд зэргээр хүлээцтэй хандана. Хүмүүс буруу замаас буцах л юм бол, мөн гэмшиж чадах л юм бол Бурхан тэдэнд Өөрийнх нь авралыг хүртэх боломж олгоно. Хүмүүс эхлээд Бурханы эсрэг тэрслэх үед тэднийг цохиж хөнөөх хүсэл Бурханд байдаггүй; харин ч тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг. Хэрвээ хүн үнэхээр аврагдах боломжгүй бол Бурхан тэднийг хаяна. Бурхан аврагдаж чадах хүн бүрийг аврахыг хүсдэг учраас тодорхой хүмүүсийг шийтгэхдээ алгуур байдаг. Тэр зөвхөн үгээр хүмүүсийг шүүж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг, тэднийг цохиж хөнөөхийн тулд саваа ашигладаггүй. Хүмүүст аврал авчрахын тулд үг ашиглах нь ажлын сүүлчийн үе шатны зорилго, ач холбогдол юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 86
Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы санаа зорилгод нийцэж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы санаа зорилгод нийцдэг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан ажлаа хийхээр газар дэлхийд ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрийг нь дуулгавартай дагаж, Өөрийг нь гэрчлэхийг хүнээс шаарддаг—хүн Бурханы бодит агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Бурханы хийдэг бүх ажлыг гэрчилж, мөн хүнийг байлдан дагуулах Түүний үйл хэргийг гэрчлэх ёстой. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодит байдаг, ийм гэрчлэл л Сатаныг шившиглэж чадна. Шүүлт, гэсгээлт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Тэрээр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж Өөртөө гэрчлэл хийлгэдэг. Тэрээр зан чанар нь өөрчлөгдсөн, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ашиглан Өөртөө гэрчлэл хийлгэдэг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тэнцэнэ, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тэнцэнэ. Өөрийнх нь нэрийг зориуд гутаахыг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 87
Бурхан ямар арга барилаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь голчлон зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалыг агуулдаг бөгөөд Тэрээр хүнийг голчлон шүүлтээрээ дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл хүн яаж бас төгс болгуулж чадах юм бэ?” гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний тэрслүү байдлыг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, хүний мэдрэмжийг огт бодолцохгүйгээр ярьж, хүний дотор буй бүхнийг ил болгож, хүний доторх мөн чанарын зүйлийг зарим хатуу үгээр ил болгодог хэдий ч ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай байдаг. Хүний махан бие нүгэл болон Сатанд харьяалагддаг, энэ нь тэрслүү бөгөөд Бурханы гэсгээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр нөлөөтэй болж чадна.
Бурханы хэлсэн үгээс үзэхэд хүний махан биеийг Тэр аль хэдийн ялласан нь харагддаг. Тэгэхээр эдгээр үг нь хараалын үг биш гэж үү? Бурханы хэлсэн үг хүний үнэн царайг илчилж, тийм илчлэлээр дамжуулан хүнийг шүүдэг бөгөөд Бурханы санаа зорилгыг хангаж чадахгүй гэдгээ мэдэх үедээ хүн дотроо гашуудан харуусаж, Бурханд маш их өртэйгөө, Бурханы санаа зорилгод хүрч чадахгүй гэдгээ мэдэрдэг. Ариун Сүнс чамайг дотроос чинь сахилгажуулах үе байдаг ба энэ сахилгажуулалт Бурханы шүүлтээс гардаг; Бурхан чамайг зэмлэж, чамаас царайгаа нуун, чамайг үл хайхарч, дотор чинь ажиллахгүй байж, чамайг цэвэршүүлэхийн тулд чимээгүйхэн гэсгээх үе бий. Хүний доторх Бурханы ажил нь үндсэндээ Өөрийн зөвт зан чанарыг ил болгохын төлөө байдаг. Эцэстээ хүн Бурханд ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан чанар бол зөвт байдал, уур хилэн, гэсгээлт, шүүлт юм гэдгийг хүн гэрчилдэг; хүн Бурханы зөвт зан чанарыг гэрчилдэг. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрлаж, аварсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд нь Бурхан хүнийг хараасан хэдий ч ёроолгүй нүхэнд бүрмөсөн хаяагүй, харин хүний итгэлийг цэвэршүүлэхийн тулд тэр аргыг ашигласан; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн гол чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэхдээ Бурханы гүйцэтгэсэн баримт хэлсэн үгийнх нь дагуу гүйцэлддэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гэж, мөн махан биеийн гол чанарыг мэдүүлэх гэж чамайг хараадаг; чамайг сэрээж, чамд буй дутагдлыг ухааруулж, хүний туйлын үнэ цэнгүй байдлыг мэдүүлэх гэсэндээ Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы хийдэг бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгодог зөвт зан чанар—энэ бүхэн нь хүнийг төгс болгохын төлөө байдаг. Энэ нь Бурханы хайр юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 88
Хүний уламжлалт үзлээр, Бурханы хайр бол Түүний нигүүлсэл, өршөөл, хүний сул талыг өрөвдөх хайр энэрэл юм гэж хүн боддог. Хэдий эдгээр зүйл ч бас Бурханы хайр мөн боловч хэтэрхий өрөөсгөл бөгөөд хүнийг төгс болгодог Бурханы үндсэн арга барил биш. Зарим хүн өвчнөөс болоод Бурханд итгэж эхэлсэн. Энэ өвчин бол чамд зориулсан Бурханы нигүүлсэл; үүнгүйгээр чи Бурханд итгэхгүй байх байсан бөгөөд хэрвээ чи Бурханд итгээгүй бол өдий хүрч чадахгүй байх байсан—тиймээс энэ нигүүлсэл ч гэсэн Бурханы хайр юм. Есүст итгэдэг байсан цаг үед хүмүүс үнэнийг ойлгоогүй учраас Бурханы дургүйг хүргэх юм их хийсэн, гэвч Бурханд хайр, өршөөл байдаг бөгөөд Тэрээр хүнийг өдий хүргэсэн, мөн хүн юу ч ойлгодоггүй хэдий ч Өөрийг нь дагахыг Бурхан хүнд зөвшөөрдгөөс гадна хүнийг эдүгээ хүртэл удирдан хөтөлсөн. Энэ Бурханы хайр биш гэж үү? Бурханы зан чанараас харагддаг зүйл бол Бурханы хайр юм—энэ бол туйлын үнэн! Чуулганыг байгуулах явдал оргилдоо хүрэх үед Бурхан үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхмыг хийж, хүнийг ёроолгүй нүхэнд хаясан. Үйлчлэл үзүүлэгчдийн үеийн үгс бүгд махан биеийг чинь хараах, завхарсан сатанлаг зан чанарыг чинь хараах, мөн Бурханы санаа зорилгыг хангадаггүй зүйлсийг чинь хараах хараал байлаа. Тэрхүү алхамд Бурханы хийсэн ажил сүр жавхлан мэт харагдаж, үүний дараахан Бурхан гэсгээлтийн ажлын алхмыг гүйцэтгээд, үхлийн шалгалт эхэлжээ. Ийм ажлаас хүн Бурханы уур хилэн, сүр жавхлан, шүүлт, гэсгээлтийг харахын зэрэгцээ бас Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлийг харсан юм; Бурханы хийсэн бүхэн, Түүний зан чанар болж харагдсан бүхэн нь хүнийг гэх Бурханы хайр байсан бөгөөд Бурханы хийсэн бүхэн хүний хэрэгцээг хангаж чадсан. Хүнийг төгс болгохын тулд Тэр үүнийг хийсэн ба биеийнх нь хэмжээний дагуу хүнийг хангажээ. Бурхан үүнийг хийгээгүй бол хүн Бурханы өмнө ирж чадахгүй, Бурханы үнэн нүүр царайг мэдэх аргагүй байх байлаа. Хүн анх Бурханд итгэж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Бурхан хүнийг биеийн хэмжээнд нь тааруулан зугуухан хангаж байсан ба ингэснээр хүн дотроо Бурханыг аажмаар мэдэж авчээ. Өнөөдөр л хүн Бурханы шүүлт хэчнээн гайхалтайг ухаарч байна. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхам нь бүтээлийн цаг үеэс өнөөг хүртэлх хараах ажлын анхны тохиолдол байв. Хүн ёроолгүй нүх рүү хараагдсан. Хэрвээ Бурхан тэгээгүй бол хүн өнөөдөр Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болохгүй байх байлаа; Бурханы хараалаар л дамжуулан хүн Бурханы зан чанартай албан ёсоор тулгарсан юм. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар дамжуулан хүн илчлэгдсэн. Тэрээр өөрийнх нь үнэнч зан дутуу дулимаг, биеийн хэмжээ нь дэндүү жаахан, Бурханы санаа зорилгыг хангах чадваргүй, бас Бурханыг цаг үргэлж хангалуун байлгана гэж хэлдэг нь хоосон үгээс цаашгүй гэдгийг харжээ. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхамд Бурхан хүнийг хараасан хэдий ч одоо эргээд харахад Бурханы ажлын тэрхүү алхам гайхалтай байлаа: Энэ нь хүний хувьд агуу эргэлтийн цэг болж, түүний амь зан чанарт асар их өөрчлөлт гаргажээ. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өмнө хүн амийн эрэл хайгуулын талаар, Бурханд итгэх нь юу гэсэн үг болох талаар, эсвэл Бурханы ажлын мэргэн ухааны талаар юу ч ойлгоогүй, Бурхан Өөрийнхөө ажлаар хүнийг шалгаж чадна гэдгийг ч ойлгоогүй. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өнөөдрийг хүртэлх Бурханы ажил хэчнээн гайхалтай болохыг, хүний ухаан хүрэмгүй гэдгийг олж хардаг. Хүн толгойгоо ажиллуулаад ч Бурхан хэрхэн ажилладгийг төсөөлж чадахгүй гэдгээ харж, түүнчлэн өөрийнх нь биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн ба өөрт нь тэрслүү зүйл хэтэрхий их байдгийг хардаг. Бурхан хүнийг хараах үед энэ нь үр дүнд хүрэхийн төлөө байсан бөгөөд Тэр хүнийг үхүүлээгүй юм. Хэдийгээр Тэр хүнийг хараасан ч үгээр л үүнийгээ хийсэн бөгөөд Түүний хараал үнэндээ хүнд тусаагүй, учир нь Бурханы хараасан зүйл хүний тэрслүү байдал байсан тул Түүний хараалын үг ч бас хүнийг төгс болгохын төлөө хэлэгдсэн. Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг. Энэ аргаар дамжуулан хүн цэвэршүүлэгдэж, хүний дотор дутагдаж байгаа зүйл Түүний үг, ажлаар дамжуулан төгс болдог. Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажиллаж, та нарт мэргэн ухаанаа ойлгуулдаг. Та нар дотроо зарим зовлон шаналлыг амссан ч зүрх сэтгэл чинь үргэлж тогтвортой, амар амгалан мэдрэмжийг мэдэрдэг; Бурханы ажлын энэ үе шатыг эдэлж чадаж байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу? Эдүгээ хүний дотор ихэмсэг зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамыг засдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгож чадна. Өнөөдөр Бурханы санаа зорилгыг ойлгодог гэж хэлдэг зарим хүн байдаг боловч тэр нь дэндүү бодитой бус юм. Үнэн хэрэгтээ тэд худал ярьж байна, яагаад гэвэл, Бурханы санаа зорилго хүнийг аврахын төлөө байдаг уу, эсвэл хараахын төлөө байдаг уу гэдгийг тэд одоогоор хараахан ойлгож аваагүй. Чи одоо үүнийг тодорхой харж чадахгүй байж болох ч Бурхан алдрыг олж авсан өдөр ирснийг харах үе ирж, Бурханыг хайрлах нь хэчнээн утга учиртайг харна, ингэснээр чи хүний амьдралыг мэдэж авч, махан бие чинь Бурханыг хайрлах ертөнцөд амьдарч, сүнс чинь эрх чөлөөтэй болж, амьдрал чинь баяр хөөрөөр дүүрч, чи үргэлж Бурханд ойр байж, үргэлж Бурхан руу харан найдах болно. Тэр цагт чи өнөөдрийн Бурханы ажил хэчнээн үнэ цэнтэйг лавтайяа мэднэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 89
Одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг, хуучин өвөг дээдсийг нь орхиулах ажил юм. Үгээр хийдэг бүх шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг ил болгож, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Энэхүү удаа дараагийн шүүлт нь хүмүүсийн зүрх сэтгэлийг зүсдэг. Шүүлт бүр тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд зүрх сэтгэлийг нь шархлуулах учиртай, ингэснээр тэд энэ бүх зүйлийг орхиж, улмаар амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг болон Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтнийг танин мэдэж чадна. Ийм төрлийн гэсгээлт, шүүлтийг хүлээн авах тусам хүний зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, сүнс нь төдий чинээ их сэрэх боломжтой. Дээд зэргээр ялзарсан, хамгийн ихээр мэхлэгдсэн энэ хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл, сүнс нь аль хэдийн үхсэн бөгөөд Тэнгэр байдаг гэдгийг тэр мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгааг ч мэддэггүй нь тодорхой; тэрээр газар дээрх энэ муу ёрын тамд амьдарч байгаагаа ер нь яаж мэдэж чадах юм бэ? Ялзарсан цогцос нь Сатаны завхралаар дамжин Үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр газар дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах завхарсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахан мэдэж чадах билээ? Хүн боломжтой бүх шүүлт, цэвэршүүлэлтийг туулсны дараа ч гэсэн мунхаг ухамсар нь бас л арай ядан хөдөлж, үнэндээ л мэдрэлгүй шахуу байдаг. Хүн төрөлхтөн үнэхээр доройтжээ! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унадаг ширүүн мөндөртэй адил ч гэсэн хүнд хамгийн их ач тустай. Хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн гарахгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслангийн ёроолгүй ангалаас аварна гэдэг огт боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол Үхэгсдийн орноос гарч ирнэ гэдэг хүмүүсийн хувьд маш хэцүү байх байсан, учир нь тэдний зүрх сэтгэл аль эрт үхэж, сүнс нь аль хэдийн Сатанд гишгэчүүлсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хашхиран дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, тэгсэн цагт л та нарын мөс шиг цэвдэг зүрх сэтгэл сэрэх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 90
Бурхан хамгийн хоцрогдмол, бузар газарт бие махбодтой болсноор л Өөрийн ариун, зөвт зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Түүний зөвт зан чанар юугаар дамжин илчлэгддэг вэ? Тэрээр хүний нүглийг шүүх үед, Сатаныг шүүх үед, нүглийг жигших үед, Өөрийг нь эсэргүүцэж, Өөрийнх нь эсрэг тэрсэлдэг дайснуудаа үзэн ядахад энэ нь илчлэгддэг. Өнөөдөр Миний хэлдэг үг хүний нүглийг шүүхийн төлөө, хүний зөв шударга бус байдлыг шүүхийн төлөө, хүний тэрслүү байдлыг хараахын төлөө байдаг. Хүний шударга бус, ов мэхтэй байдал, хүний үг, үйлдэл—Бурханы санаа зорилготой нийцдэггүй бүхэн шүүлт туулах ёстой, хүний бүхий л тэрслүү байдал нүгэл гэж тодорхойлогддог. Бурханы үг шүүлтийн зарчимд үндэслэдэг; Тэрээр хүний зөв шударга бус байдлыг шүүж, хүний тэрслүү байдлыг харааж, хүний үзэшгүй муухай нүүр царайг бүгдийг нь ил болгосноор зөвт зан чанараа харуулдаг. Ариун байдал бол Түүний зөвт зан чанарын төлөөлөл, үнэн хэрэгтээ Бурханы ариун байдал нь Түүний зөвт зан чанар билээ. Та нарын завхарсан зан чанар өнөөдрийн үгийн цаад шалтгаан—Би тэдгээрийн дагуу үг хэлж, шүүж, байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэдэг. Ганцхан энэ л бодит ажил, зөвхөн ийм маягаар л Бурханы ариун байдлыг бүрэн тодруулж чадна. Хэрвээ чамд завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй бол Бурхан чамайг шүүхгүй, зөвт зан чанараа ч чамд харуулахгүй. Чи завхарсан зан чанартай тул Бурхан чамайг хэлтрүүлэхгүй бөгөөд үүгээр дамжуулан Түүний ариун байдал харагддаг. Хүний бузар, тэрслүү байдал хэтэрхий их байгааг харсан мөртөө үг хэлж, чамайг шүүхгүй бол, мөн зөв шударга бус байдлын чинь төлөө чамайг гэсгээхгүй бол Тэр нүглийг үзэн ядахгүй байгаа учраас энэ нь Түүнийг Бурхан биш гэдгийг батлах байлаа; Тэр яг хүнтэй л адил бузар байх байв. Өнөөдөр бузраас чинь болж Би чамайг шүүдэг, завхрал болон тэрслүү байдлаас чинь болж Би чамайг гэсгээдэг. Би та нарт хүч чадлаа гайхуулж, эсвэл та нарыг зориуд дарангуйлж байгаа юм биш; харин энэхүү бузар газарт төрж, бузраар маш их бохирдсон та нараас болж Би эдгээр зүйлийг хийдэг. Та нар бохир газарт амьдардаг гахайтай адилаар ёс жудаг, хүн чанараа алдчихсан. Бузар булай, завхралаасаа болж та нар шүүгддэг бөгөөд Би уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Яг эдгээр үгийн шүүлтээс болж л та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харж чадсан; Өөрийн ариун, зөвт байдлаас л болж Тэр та нарыг шүүж, уур хилэнгээ та нар дээр буулгадаг; Тэрээр хүн төрөлхтний тэрслүү байдлыг хардаг учраас л зөвт зан чанараа илчилдэг. Хүн төрөлхтний бузар булай болон завхрал Түүний ариун байдлыг илчилдэг. Тэр бол ариун, өө сэвгүй атлаа бузар газарт амьдардаг Бурхан Өөрөө мөн гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Хэрвээ хүн хорон муу хүмүүсийг даган завхардаг, ямар ч ариун гэх юмгүй, ямар ч зөвт зан чанаргүй бол хүний зөв шударга бус байдлыг шүүх эрхгүй, хүнийг шүүхэд ч тохирохгүй. Бие биетэйгээ эн тэнцүүхэн бузар хүмүүс яаж өөртэйгөө адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж чадах юм бэ? Ариун Бурхан Өөрөө л бузар хүн төрөлхтнийг бүгдийг нь шүүж чаддаг. Хүн яаж хүний нүглийг шүүж чадах юм бэ? Хүн яаж хүний нүглийг харж чадах юм бэ, бас хүн яаж хүнийг яллах эрхтэй байж чадах юм бэ? Хэрвээ Бурхан хүний нүглийг шүүх шаардлагыг хангадаггүй байсан бол зөвт Бурхан Өөрөө байж яаж чадах юм бэ? Хүмүүс завхарсан зан чанараа илчилдэг учраас Бурхан тэднийг шүүхийн тулд үг хэлдэг, тэр үед л хүмүүс Тэр бол ариун Бурхан гэдгийг харж чадна. Бурхан нүглийнх нь төлөө хүнийг шүүж, гэсгээж, эдгээр нүглийг ил болгодог. Нэг ч хүн, нэг ч зүйл энэхүү шүүлтээс зугтаж чадахгүй. Бузар бүхнийг Тэр шүүдэг. Ийм маягаар л Бурханы зан чанар зөвт гэдэг нь илчлэгддэг. Эс бөгөөс, та нарыг нэрэн дээрээ ч, нидэр дээрээ ч товойлгогчид гэж яаж хэлж болох юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 91
Израильд хийгдсэн ажил болон өнөөдрийн ажлын хооронд асар их ялгаа бий. Ехова израильчуудын амьдралыг залж чиглүүлсэн бөгөөд тийм ч их гэсгээлт, шүүлт байгаагүй, учир нь тухайн үед хүмүүс дэлхий ертөнцийг дэндүү бага ойлгодог, цөөн хэдэн завхарсан зан чанартай байсан юм. Тэр үед израильчууд Еховад үг дуугүй захирагддаг байв. Түүнийг тахилын ширээ барь гэж хэлэхэд тэд даруйхан тахилын ширээ барьсан; тахилчийн хувцас өмс гэхэд тэд дуулгавартай дагасан. Тухайн үед Ехова хонин сүргээ хариулж байгаа хоньчин шиг байж, хоньд нь хоньчны удирдамжийг дагаж, бэлчээрт өвс ногоо идэж байгаа мэт байсан; Ехова тэдний амьдралыг залж чиглүүлэн, яаж идэх, хувцаслах, аж төрөх, аялахад нь тэднийг хөтөлж байсан юм. Тэр үе нь Бурханы зан чанарыг ил болгох цаг үе байгаагүй, учир нь тухайн үеийн хүн төрөлхтөн дөнгөж мэндэлсэн байсан; тэрслүү, эсэргүү хүмүүс цөөхөн, хүн төрөлхтний дунд тийм ч их бузар бохир байгаагүй тул хүмүүс Бурханы зан чанарыг товойлгогч болон ажиллаж чадахгүй байлаа. Бузрын газрын хүмүүсээр дамжуулан Бурханы ариун байдал харагддаг; өнөөдөр Тэрээр бузрын газрын энэ хүмүүсээс үзэгддэг бузрыг ашигладаг, мөн шүүдэг, ингэснээр Тэр юу болох нь шүүлтийн дунд илчлэгддэг. Тэр яагаад шүүдэг вэ? Нүглийг үзэн яддаг учраас Тэр шүүлтийн үг хэлж чаддаг; хүн төрөлхтний тэрслүү байдлыг зэвүүцдэггүй байсан бол Тэр яаж тэгтлээ их уурлаж чадах юм бэ? Түүний дотор ямар ч зэвүүцэл, дургүйцэл байгаагүй бол, мөн Тэрээр хүмүүсийн тэрслүү байдлыг тоогоогүй бол хүнтэй адил бузар гэдгийг энэ нь нотлох байлаа. Тэрээр бузрыг үзэн яддаг учраас хүнийг шүүж, гэсгээж чаддаг бөгөөд Түүний үзэн яддаг зүйл Өөрт нь байдаггүй. Хэрвээ Түүнд бас эсэргүүцэл, тэрслүү байдал байсан бол эсэргүү, тэрслүү хүмүүсийг Тэр үзэн ядахгүй байх байлаа. Эцсийн өдрүүдийн ажлыг Израильд гүйцэтгэсэн бол ямар ч утга учиргүй байх байв. Эцсийн өдрүүдийн ажил яагаад хамгийн харанхуй, хамгийн хоцрогдмол газар болох Хятадад хийгдэж байгаа юм бэ? Бурханы ариун, зөвт байдлыг харуулахын тулд. Товчхондоо, уг газар харанхуй байх тусам Бурханы ариун байдал төдий чинээ тодорхой харагдаж чадна. Үнэн хэрэгтээ энэ бүхэн нь Бурханы ажлын төлөө байдаг. Бурхан та нарын дунд зогсохоор тэнгэрээс буун ирж, бузар муухай, тэрслүү байдлаар чинь илрэн харагдсан гэдгийг та нар өнөөдөр л ухаарч, Бурханыг одоо л мэдэж байна. Энэ нь хамгийн агуу өргөлт бус уу? Үнэн хэрэгтээ, та нар бол Хятад дахь сонгогдсон бүлэг хүмүүс юм. Та нар сонгогдож, Бурханы нигүүлслийг эдэлсэн учраас, мөн тийм агуу нигүүлслийг эдлэхэд тохирохгүй учраас энэ бүхэн нь та нарыг дээд зэргээр өргөсөн хэрэг гэдгийг энэ нь нотолдог. Бурхан та нарт харагдаж, ариун зан чанараа бүхэлд нь та нарт үзүүлж, бүгдийг нь та нарт өгсөн бөгөөд эдэлж болох бүх ерөөлийг та нарт эдлүүлсэн. Та нар Бурханы зөвт зан чанарыг амтлаад зогсохгүй, мөн түүнчлэн, Бурханы аврал, Бурханы золин аврал, Бурханы хэмжээлшгүй, хязгааргүй хайрыг амссан. Хамгийн бузар хүмүүс та нар тийм агуу нигүүлсэл эдэлсэн—та нар ерөөгдсөн бус уу? Энэ нь Бурхан та нарыг өргөж байгаа хэрэг бус уу? Хүмүүс та нар хамгийн дорд байр суурьтай; та нар төрөлхөөсөө тийм агуу ерөөлийг эдлэхэд тохирохгүй боловч Бурхан тусгайлан үзэж, та нарыг өргөсөн. Чи ичихгүй байна уу? Хэрвээ чи үүргээ гүйцэтгэж чадахгүй бол эцэст нь өөрөөсөө ичиж, өөрийгөө шийтгэнэ. Өнөөдөр чамайг сахилгажуулаа ч үгүй, шийтгээ ч үгүй; махан бие чинь эсэн мэнд, эрүүл саруул байгаа—гэвч эцэстээ эдгээр үг чамайг ичээнэ. Өнөөг хүртэл Би хэн нэгнийг хараахан ил тод гэсгээгээгүй; Миний үг хатуу байж болох ч Би хүмүүст хэрхэн ханддаг вэ? Би тэднийг тайтгаруулж, тэднийг ятгаж, тэдэнд сануулдаг. Би та нарыг аврахын тулд л үүнийг хийдэг. Та нар Миний санаа зорилгыг үнэхээр ойлгодоггүй гэж үү? Та нар Миний хэлдэг зүйлийг ойлгож, үүгээр зоригжих ёстой. Одоо л үүнийг ойлгодог олон хүн бий. Энэ нь товойлгогч байхын ерөөл биш гэж үү? Товойлгогч байх нь хамгийн ерөөлтэй зүйл биш гэж үү? Эцэст нь сайн мэдээ түгээхээр явах үедээ та нар “Бид бол жирийн л нэг товойлгогчид” гэж хэлнэ. Тэд: “Жирийн л нэг товойлгогч гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?” гэж асууна. Тэгэхэд нь чи: “Бид бол Бурханы ажил болон Түүний агуу хүч чадлыг товойлгогч. Бидний тэрслүү байдлаас болж Бурханы зөвт зан чанар бүхэлдээ ил гардаг; бид бол Бурханы эцсийн өдрүүдийн ажлын үйлчлэлийн бай, Түүний ажлын хавсралтууд, бас багаж хэрэгсэл нь” гэж хариулна. Үүнийг сонсоод тэдний сонирхол төрнө. Дараа нь чи: “Бурхан бүх орчлон ертөнцийн ажлыг гүйцэлдүүлж, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулахын үлгэр, загвар нь бид юм. Бид ариун ч бай, бузар ч бай, ерөнхийдөө, бас л та нараас илүү ерөөгдсөн, учир нь бид Бурханыг харсан, мөн биднийг байлдан дагуулах боломжоор нь дамжуулан Бурханы агуу хүч чадал үзэгддэг; бид бузар, завхарсан учраас л Түүний зөвт зан чанар тодордог. Та нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар ингэж гэрчилж чадах уу? Та нар шаардлага хангахгүй! Энэ бол Бурхан биднийг өргөсөн хэрэг! Бид биеэ тоосон биш байж болох ч Бурханыг бардмаар магтаж чадна, учир нь тийм агуу амлалтыг хэн ч өвлөж чадахгүй, тийм агуу ерөөлийг хэн ч эдэлж чадахгүй. Ийм их бузар бид Бурханы удирдлагын үеэр товойлгогч болон ажиллаж чадах болсондоо маш их баяртай байна” гэж хэлнэ. Тэгээд тэднийг “Үлгэр, загвар гэж юу юм бэ?” хэмээн асуухад нь чи: “Бид бол хамгийн тэрслүү, бузар хүмүүс; биднийг Сатан хамгийн гүн гүнзгий завхруулсан ба бид хамгийн хоцрогдмол, хамгийн дорд махан биетэй хүмүүс. Бид бол Сатаны ашиглаж ирсэн хүмүүсийн сонгодог жишээ. Өнөөдөр бид хүн төрөлхтний дундаас хамгийн түрүүнд байлдан дагуулагдахаар Бурханаар сонгогдсон, Бурханы зөвт зан чанарыг харж, Түүний амлалтыг өвлөсөн; илүү олон хүнийг байлдан дагуулахын тулд биднийг ашиглаж байгаа, тиймээс бид бол хүн төрөлхтний дундаас байлдан дагуулагддаг хүмүүсийн үлгэр, загвар юм” гэж хэлнэ. Эдгээр үгээс илүү дээр гэрчлэл гэж үгүй бөгөөд энэ бол чиний хамгийн сайн туршлага билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 92
Байлдан дагуулалтын ажил хүмүүс та нар дээр хийгддэг нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой: Нэг талаар, энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох явдал, өөрөөр хэлбэл, тэднийг төгс болгосноор тэд бүлэг ялагч—бүрэн төгс болгуулсан эхний бүлэг хүмүүс болно, энэ нь анхны үр жимс юм. Нөгөө талаар, энэ нь бүтээгдсэн зүйлсэд Бурханы хайрыг эдлүүлж, Бурханы бүрэн дүүрэн, хамгийн агуу авралыг хүртээж, хүнд өршөөл, хайр энэрлийг л эдлүүлээд зогсохгүй үүнээс ч чухал нь гэсгээлт, шүүлтийг эдлүүлэхийн төлөө байдаг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Бурханы ажилдаа хийсэн бүхэн нь хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний харсан гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүмүүсийг хүний амьдралын зөв зам руу хөтөлдөг хайр юм. Өөр нэг талаар, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дахиад нэг талаас бол, энэ нь ирээдүйн сайн мэдээний ажлыг түгээх суурийг тавихын төлөө байдаг. Түүний хийсэн бүх ажил нь хүмүүсийг хэвийн хүн шиг амьдруулахын тулд хүний амьдралын зөв зам руу хөтлөх зорилготой байсан, учир нь хүмүүс хэрхэн амьдрахаа мэддэггүй бөгөөд энэхүү удирдамжгүйгээр чи хоосон амьдралаар л амьдарна; амьдрал чинь үнэ цэнгүй, утга учиргүй байх ба чи хэвийн хүн байж огт чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ. Та нар бүгд Моабын удам юм; та нар дээр байлдан дагуулалтын ажил хийх нь агуу аврал мөн. Та нар бүгд нүгэлт, завхай газар амьдардаг бөгөөд бүгд завхай, нүгэлтэй. Өнөөдөр та нар Бурханыг харж чадахаар үл барам, бүр ч чухал нь гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, хамгийн гүн гүнзгий энэ авралыг хүртсэн, өөрөөр хэлбэл, Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Өөрийн хийдэг бүхэндээ Бурхан та нарыг үнэхээр хайрладаг. Түүнд ямар ч муу санаа зорилго байхгүй. Та нарын нүглээс болж л Тэр та нарыг шүүдэг, ингэснээр та нар өөрсдийгөө эргэцүүлж, энэхүү үлэмж их авралыг хүлээн авна. Энэ бүхэн нь хүнийг бүрэн төгс болгох зорилгоор хийгддэг. Эхнээсээ эцсээ хүртэл Бурхан хүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн бөгөөд Өөрийн бүтээсэн хүнийг гараараа бүрэн устгахыг хүсдэггүй. Өнөөдөр Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол та нарыг биечлэн удирдахын тулд ийм их хэмжээний ажлыг мөн л хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй, эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр бол хамгийн бодитой гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүс тэрслүү учраас л Бурхан шүүлтээр тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол хүмүүсийг аврах боломжгүй байх байв. Та нар амьдарч чаддаггүй, яаж амьдрахаа ч мэддэггүй учраас, мөн энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба өөрсдөө завхай, бузар диаволууд учраас та нарыг бүр их доройтуулж Тэр тэвчдэггүй, одоогийнх шигээ энэхүү бохир бузар газарт амьдарч, Сатанд хүссэнээр нь гишгэлүүлэхийг чинь харж тэвчдэггүй, та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч тэвчдэггүй. Тэрээр энэ бүлэг хүмүүсийг олж авч, та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулалтын ажлыг хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь авралын төлөө байдаг. Чам дээр хийгддэг бүхэн хайр, аврал юм гэдгийг хэрвээ чи харж чаддаггүй бол, хэрвээ чи энэ нь зүгээр л арга барил, хүнийг тарчлаах зам, итгэхийн аргагүй зүйл гэж боддог бол зовлон, бэрхшээл туулахын тулд өөрийнхөө ертөнц рүү буцсан нь дээр! Хэрвээ чи энэ урсгалд байж, энэ шүүлт, энэ энгүй авралыг эдэлж, хүний ертөнцийн хаанаас ч олдохгүй энэ бүх ерөөлийг эдэлж, энэ хайрыг эдлэхийг хүсэж байгаа бол сайн бай: Байлдан дагуулалтын ажлыг хүлээн авахын тулд энэ урсгалд бай, тэгвэл төгс болгуулж чадна. Өнөөдөр чи Бурханы шүүлтийн улмаас бага зэрэг зовлон шаналал, цэвэршүүлэлт туулж болох ч энэхүү зовлон шаналалд үнэ цэн, утга учир бий. Бурханы гэсгээлт, шүүлт хүмүүсийг цэвэршүүлж, хайр найргүй илчилдэг хэдий ч зорилго нь нүглийнх нь төлөө тэднийг шийтгэж, тэдний махан биеийг шийтгэхийн төлөө байдаг—энэ ажлын юу ч тэдний махан биеийг яллан сүйрүүлэхээр зорьдоггүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв зам руу хөтлөх зорилготой. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу зам руу хөтлөөгүй нь тодорхой! Энэ бүхэн нь чамаар хэвийн хүн чанарыг амьдран харуулуулахын төлөө байдаг бөгөөд энэ бүхэнд хэвийн хүн чанараараа хүрэх боломжтой. Бурханы ажлын алхам бүр нь чиний хэрэгцээнд үндэслэж, сул талын чинь дагуу, бодит биеийн хэмжээний чинь дагуу хийгддэг бөгөөд дааж давшгүй ямар ч ачааг та нарт өгдөггүй. Үүнийг чи одоо тодорхой мэддэггүй бөгөөд Би чамд хатуу хандаж байгаа мэт санагддаг, үнэндээ чамайг өдөр бүр гэсгээж, шүүж, зэмлэдгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддагаас болдог гэж чи үргэлж итгэдэг. Гэхдээ чиний амсдаг зүйл гэсгээлт, шүүлт мөн хэдий ч энэ нь үнэндээ чамайг гэх хайр, хамгийн агуу хамгаалалт билээ. Хэрвээ чи энэ ажлын илүү гүн гүнзгий утга учрыг ухаарч чадахгүй бол чиний хувьд үргэлжлүүлэн туулах боломжгүй болно. Энэхүү аврал чамд тайтгарал авчрах ёстой. Ойлгож ухамсарлахаас бүү татгалз. Өдий хүрсэн болохоор чи байлдан дагуулалтын ажлын ач холбогдлыг тодорхой ойлгосон байх ёстой бөгөөд энэ талаар янз бүрийн үзэл бодол өвөрлөх ёсгүй!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (4)
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 93
Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Бурханаар эцэст нь авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажил нь мөн чанартаа эцсийн амралтын өдрийн төлөө хүмүүсийг ариусгах зорилготой; эс бөгөөс хүн төрөлхтний нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний тэрслүү элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, газар дээр хүн төрөлхтний илүү өндөр байдалд орж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдэлнэ; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдөрт орж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэхийг нь цаашид зөвшөөрөхгүй. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд ёрын муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханы төлөө хөдөлмөрлөсөн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд ёрын муу байдлынхаа улмаас, тэрслүү байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдан хаягдаж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ормогц сүнс ч бай, махан биед амьдарсаар байгаа хүмүүс ч бай хамаагүй, мууг үйлдэгчид болон аврагдаагүй хүмүүс бүгд устгагдана. Мууг үйлдэгч энэ сүнснүүд болон хүмүүс, зөв шударга хүмүүсийн сүнс болон зөв шударгыг үйлдэгч хүмүүсийн тухайд гэвэл, ямар эринд байгаагаас үл хамааран ёрын муу хүмүүс эцэстээ бүгд устгагдаж, зөв шударга бүх хүн амьд үлдэнэ. Хүн, эсвэл сүнс аврал хүртэх эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй; харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, эсвэл Бурханы эсрэг тэрсэлсэн үү гэдэгт үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эринд мууг үйлдээд, аврал хүртэж чадаагүй хүмүүс эргэлзээгүй шийтгэлийн бай болох бөгөөд одоогийн эринд мууг үйлддэг, аврагдаж чадахгүй хүмүүс ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг амьдардаг эринийх нь дагуу биш, харин сайн муугийн үндсэн дээр ангилдаг. Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтнийг аврах ажлаа хийж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, ёрын мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Харин ч Өөрийнх нь ажил бүрэн дуусах үед л үүнийг хийнэ. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь ганцхан зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр бүрэн ариусгагдсан хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан ёрын мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй хэвээр байх байсан бөгөөд Бурхан тэднийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байлаа. Ийм ажил нь бүрэн дууссан ажил биш байх байлаа. Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтөн бүрэн ариусгагдана; ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 94
Би орчлонгоор хөндлөн гулд, газар дэлхийн зах хязгаар хүртэл алхдаг, Миний нүд хүн нэг бүрийг байнга шинжилдэг, түүнчлэн Би орчлон ертөнцийг бүхэлд нь хардаг. Миний үг үнэндээ орчлон ертөнцийн булан тохой бүрд ажилладаг. Миний төлөө үйлчлэл хийхгүй зүрхэлдэг, Надад үнэнч бус байж, Миний нэрийг шүүж, Миний хөвгүүдийг доромжилж, гүжирдэж зүрхэлдэг хэн ч бай—үнэхээр ийнхүү үйлддэг бүх хүн хатуу шүүлт амсах ёстой. Миний шүүлт бүхэлдээ бууж ирэх ба өөрөөр хэлбэл, одоо үе бол шүүлтийн эрин, анхааралтай ажиглавал Миний шүүлт орчлон ертөнц даяар тархсаныг та нар олж мэднэ. Мэдээж, Миний гэр ч үүнээс ангид биш; бодол, үг, үйлдэл нь Миний хүсэлтэй нийцдэггүй хүмүүс шүүгдэнэ. Миний шүүлт ганцхан бүлэг хүмүүс юм уу, хэсэг зүйл рүү биш, бүхий л орчлон ертөнц рүү чиглэдэг гэдгийг та нар ойлгох ёстой. Та нар үүнийг ухаарч авсан уу? Хэрвээ сэтгэлийн чинь гүнд Надтай зөрчилдсөн бодол байх аваас чи тэр даруй дотуураа шүүгдэнэ.
Миний шүүлт бүхий л дүрс, хэлбэрээр ирдэг. Үүнийг мэдэж ав! Би бол орчлон ертөнцийн цор ганц, ухаалаг Бурхан! Юу ч Миний хүч үл хүрэх юм үгүй. Миний шүүлт бүгд та нарт илчлэгдсэн: Хэрвээ чи бодол санаандаа Надтай зөрчилддөг бол Би анхааруулга өгч, чамайг гэгээрүүлнэ. Хэрвээ чи сонсохгүй бол Би чамайг нэн даруй орхино (энд Би Миний нэрд эргэлзэх тухай биш, харин бие махбодын таашаалд холбоотой гаргадаг ааш авирыг хэлж байна). Хэрвээ чиний бодол Намайг эсэргүүцдэг, чи Надад гомдоллодог, мөн Сатаны үзэл санааг ахин дахин хүлээн зөвшөөрч, амийн мэдрэмжүүдийг дагадаггүй бол сүнс чинь харанхуйд байх бөгөөд махан бие чинь зовж шанална. Чи Надад илүү ойр байх ёстой. Өөрийнхөө хэвийн нөхцөл байдлыг ганц, хоёрхон өдрийн дотор сэргээж яавч чадахгүй бөгөөд амь чинь илт хол хоцорно. Үг яриа нь замбараагүй хүмүүсийн ам, хэлийг Би сахилгажуулж, хэлний чинь учрыг олно. Үйл хэрэг нь цадигаа алдсан замбараагүй хүмүүст Би сүнсээр нь сэрэмжлүүлж, сонсдоггүй хүмүүсийг хатуу гэсгээнэ. Намайг ил тод шүүж, эсэргүүцдэг буюу үг хэл, үйл хэргээрээ дуулгаваргүйгээ харуулдаг хүмүүсийг Би бүрмөсөн таягдан хаяж, орхиж, мөхөөж, дээд зэргийн ерөөлүүдийг алдахад хүргэнэ; тэд бол сонгогдсоныхоо дараа таягдан хаягдах хүмүүс юм. Мэдлэггүй буюу үзэгдэл нь тодорхой бус хүмүүсийг Би мөн л гэгээрүүлж, аварна; гэхдээ үнэнийг ойлгодог атлаа хэрэгжүүлдэггүй хүмүүсийг мунхаг ч бай, үгүй ч бай, дээр дурдсан дүрмүүдийн дагуу шийтгэнэ. Анхнаасаа санаа зорилго нь буруу байсан хүмүүсийн хувьд Би бодит байдлыг хэзээ ч ухаарахааргүй болгох бөгөөд эцэст нь тэд нэг нэгээрээ аажмаар таягдан хаягдана. Тэд Миний зохицуулалтаар одоо байгаа боловч нэг нь ч үлдэхгүй (Би аливааг хуумгай хийдэггүй, харин дэс дараалалтай хийдэг).
Миний шүүлт бүрэн илчлэгдсэн; энэ нь бүгд зохих байр сууриа эзлэх ёстой янз бүрийн хүмүүс рүү чиглэдэг. Аль дүрмийг зөрчсөнөөс шалтгаалан Би тухайн дүрмийн дагуу тэднийг шийтгэж, шүүнэ. Энэ нэрд байхгүй, эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн тухайд бол ганцхан л дүрэм бий: Намайг эсэргүүцдэг хэний ч сүнс, сэтгэл, биеийг Би даруйхан авч, Үхэгсдийн орон руу хаяна; Намайг эсэргүүцдэггүй хэний ч тухайд бол, Би хоёр дахь шүүлт явуулахаасаа өмнө төлөвшихийг нь хүлээнэ. Миний үг бүхнийг тов тодорхой тайлбарладаг бөгөөд юу ч нуудаггүй. Та нар тэдгээрийг оюун санаандаа цаг ямагт тээж чаддаг байна гэж л Би найдна!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 67-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 95
Эцсийн өдрүүд нь байлдан дагуулалтаар дамжуулан бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үе юм. Байлдан дагуулалт нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл, хүн бүрийн нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс, хүмүүсийг яаж төрлийнх нь дагуу ангилж чадах юм бэ? Та нарын дунд хийгдэж буй төрлийнх нь дагуу ангилах ажил бол бүхий л орчлон ертөнц дэх ийм ажлын эхлэл юм. Үүний дараа, бүх газар нутгийн хүмүүс болон бүх үндэстэн угсаатан ч бас байлдан дагуулалтын ажлыг хүлээн авах ёстой болно. Энэ нь, бүтээл дэх хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдаж, шүүх суудлын өмнө бууж өгч шүүгдэх ёстой болно гэсэн үг юм. Хэн ч, юу ч энэхүү гэсгээлт, шүүлтийн зовлонгоос зугтаж чадахгүй, мөн төрлийнхөө дагуу ангилагддаггүй ямар ч хүн, ямар ч зүйл үгүй; хүн бүр ангилагдана, учир нь бүх зүйлийн төгсгөл ойртож, тэнгэр, газар бүгд төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнол төгсгөл болох өдрөөс хүн яахан зугтаж чадах билээ? Тиймээс та нарын тэрслүү үйл хэр удаан үргэлжилж чадах вэ? Эцсийн өдрүүд чинь ойрхон байгааг та нар харахгүй байна гэж үү? Бурханаас эмээдэг, Түүний гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүс Бурханы зөвт байдлын илрэлтийн өдрийг харахгүй байж яаж чадах юм бэ? Тэд сайн сайхан байдлынхаа сүүлчийн шагналыг хүртэхгүй байж яаж чадах билээ? Чи сайныг хийдэг нэгэн үү, эсвэл ёрын мууг хийдэг нэгэн үү? Чи зөвт шүүлтийг хүлээн аваад, дараа нь дуулгавартай дагадаг нэгэн үү, эсвэл зөвт шүүлтийг хүлээн аваад, дараа нь хараагддаг нэгэн үү? Чи шүүх суудлын өмнө гэрэлд амьдардаг уу, эсвэл харанхуйн дунд Үхэгсдийн оронд амьдардаг уу? Төгсгөл чинь ер нь шагнал байх уу, эсвэл шийтгэл байх уу гэдгийг хамгийн тодорхой мэддэг хүн чи өөрөө биш гэж үү? Бурхан бол зөвт гэдгийг хамгийн тодорхой мэдэж, хамгийн гүнзгий ойлгодог нэгэн чи биш гэж үү? Тэгвэл биеэ авч явах байдал болон зүрх сэтгэл чинь яг чухамдаа ямар вэ? Өнөөдөр чамайг байлдан дагуулахдаа Би, зан авир чинь сайн, муу эсэхийг үнэхээр нэг бүрчлэн хэлэх хэрэгтэй гэж үү? Чи Миний төлөө хэр ихийг орхисон бэ? Чи Надад хэр гүн гүнзгий шүтэн мөргөдөг вэ? Надад хэрхэн ханддагаа чи өөрөө хамгийн сайн мэддэг бус уу? Яг ямар төгсгөлтэй байхаа чи хэнээс ч илүү сайн мэдэж байх ёстой! Би чамд үнэнээсээ хэлж байна: Би зөвхөн хүн төрөлхтнийг бүтээж, чамайг бүтээсэн боловч та нарыг Сатанд өгөөгүй; Миний эсрэг тэрсэлж, Намайг эсэргүүцэж, улмаар Надаар шийтгүүлэхэд Би та нарыг зориуд хүргээгүй. Зүрх сэтгэл чинь хэтэрхий гөжүүд, биеэ авч явах байдал чинь хэтэрхий жигшүүртэйгээс болоод та нар энэ бүх гай гамшгийг хүртэж байгаа биш үү? Тэгвэл ямар төгсгөлтэй байхаа ч бас та нар өөрсдөө тодорхойлж чадах биш үү? Төгсгөл чинь ямар байхыг та нар зүрх сэтгэлдээ хэнээс ч илүү сайн мэддэг биш үү? Би хүмүүсийг байлдан дагуулдгийн шалтгаан нь тэднийг илчлэхийн төлөө, мөн чамайг илүү сайн аврахын төлөө байдаг. Энэ нь чамаар мууг үйлдүүлэхийн төлөө байдаггүй, чамайг зориуд сүйрлийн там руу алхуулахын төлөө ч байдаггүй. Цаг нь ирэх үед асар их зовлон чинь, уйлж, шүдээ хавирах чинь бүгд чиний нүглээс болохгүй гэж үү? Ийнхүү сайн сайхан, эсвэл хорон муу чинь чамайг хамгийн сайн шүүдэггүй гэж үү? Чиний төгсгөл ямар байхын хамгийн сайн нотолгоо энэ биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (1)
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 96
Аянга мэт нижигнэсэн дуу хоолой гарч, бүхий л орчлонг донсолгон, чих дүлийрүүлдэг, зайлсхийх цаг хүмүүст үлддэггүй. Зарим нь цохигдож, зарим нь устгагдаж, зарим нь шүүгддэг. Энэ нь үнэхээр хэн ч, хэзээ ч хараагүй дүр зураг юм. Сайн сонс: аянгын нижигнээнийг уйлах дуу дагалдах бөгөөд энэ дуу нь Үхэгсдийн орноос гардаг; тамаас гардаг. Энэ нь Надаар шүүгдсэн тэрслүү хөвгүүдийн гашуун уйлаан билээ. Миний хэлдгийг сонсоогүй, Миний үгийг хэрэгжүүлээгүй хүмүүс хатуу шүүгдэж, Миний уур хилэнгийн хараалыг хүртсэн. Миний дуу хоолой бол шүүлт ба уур хилэн; хэнд ч зөөлөн хандаж, хэнд ч өршөөл үзүүлдэггүй, учир нь Би бол зөвт Бурхан Өөрөө, Би уур хилэн эзэмшдэг, Би бол шатаалт, Би бол цэвэрлэгээ, мөн сүйрлийг эзэмшдэг. Надад нуугдмал юм юу ч үгүй, махан биеийн мэдрэмж ч үгүй, эсрэгээрээ ил тод, зөвт байдал, шударга ёс, эрх тэгш байдал байдаг. Миний ууган хөвгүүд хэдийнээ Надтай хамт сэнтийд сууж, үй олон улс орон, ард түмнийг захирч байгаа учраас ёс бус, зөв шударга бус зүйлс болон хүмүүс одоо шүүгдэж эхэлж байна. Би юуг ч орхилгүй, тэднийг гүйцэд илчлэн, нэг нэгээр нь байцаана. Учир нь, Миний шүүлт бүрэн илчлэгдэж, бүрэн нээлттэй болсон ба Би огт юу ч үлдээгээгүй; Миний санаа зорилгод нийцэхгүй бүх хүнийг Би хаяж, ёроолгүй нүхэнд үүрд мөнхөд мөхөөнө. Тэнд нь Би тэднийг мөнхөд шатаана. Зөвхөн энэ л Миний зөвт байдал, зөвхөн энэ л Миний шулуун шударга байдал. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй бөгөөд бүгд Миний тушаал дор байх ёстой.
Ихэнх хүн үг бол ердөө л үг, баримт бол баримт гэж бодон Миний айлдварыг үл ойшоодог. Тэд сохор юм! Би бол итгэмжит Бурхан Өөрөө гэдгийг тэд мэддэггүй гэж үү? Миний үг, баримтууд нэгэн зэрэг тохиолддог. Энэ үнэхээр тийм биш гэж үү? Хүмүүс Миний үгийг ердөө л ухаардаггүй, харин зөвхөн гэгээрсэн хүмүүс л үнэхээр ойлгож чадна. Энэ бол баримт. Хүмүүс Миний шүүлт буух үед байтугай, Миний үгийг хармагцаа ухаан алдталаа айж, нуугдах гэж ийш тийш яаран гүйлддэг. Би бүх зүйлийг бүтээж, дэлхийг устгаж, ууган хөвгүүдийг бүрэн төгс болгох үед энэ бүхэн Миний амнаас гарсан ганц үгээр гүйцэлдсэн. Яагаад гэвэл, Миний үг өөрөө эрх мэдэл, шүүлт юм. Хүн Би бол шүүлт, сүр жавхлан гэж хэлж болно; энэ бол өөрчилж болшгүй баримт юм. Энэ нь Миний захиргааны зарлигийн нэг тал; хүмүүсийг шүүдэг Миний нэг арга зам юм. Миний нүдэнд бол юм бүхэн—бүх хүн, бүх хэрэг явдал, бүх зүйлийг оролцуулаад—Миний гарт, Миний шүүлт дор байдаг. Хэн ч, юу ч дураараа, цадиггүй аашилж зүрхэлдэггүй бөгөөд бүгд Миний амнаас гарах үгийн дагуу гүйцэлдэх ёстой. Хүний үзлээр бол, хүн Миний үгэнд, хүн бүхэн итгэдэг. Миний Сүнс дуу хоолой гаргахад, хүмүүс эргэлздэг. Миний бүхнийг чадагч байдлын талаар хүмүүст өчүүхэн ч мэдлэг байдаггүй бөгөөд Миний эсрэг гүтгэлэг хүртэл хийдэг. Миний үгэнд эргэлздэг хэн ч бай, Миний үгийг басамжилдаг хэн ч бай, тэд бол устгагдах хүмүүс; тэд бол үүрдийн мөхлийн хүүхдүүд юм гэдгийг Би одоо чамд хэлье! Ууган хөвгүүд маш цөөхөн байдаг гэдгийг үүнээс харж болно, учир нь Би ингэж ажилладаг билээ. Би урьд хэлсэнчлэн хуруугаа ч хөдөлгөлгүй бүх зүйлийг гүйцэлдүүлдэг; Би гагцхүү Өөрийнхөө үгийг л ашигладаг. Тэгэхээр энд Миний бүхнийг чадагч байдал оршдог. Миний үгээс Миний хэлэх зүйлийн эх сурвалж, зорилгыг хэн ч олж чадахгүй. Хүмүүс үүнд хүрч чадахгүй бөгөөд зөвхөн Миний удирдлагыг дагахдаа бүхнийг Миний зөвт байдлын дагуу, Миний санаа зорилгод нийцүүлэн үйлдэн хийж чадсанаар Миний гэр бүлийг зөвт байдалтай, амар тайван байж, үүрд бат, гуйвалтгүй мөнх амьдардаг болгоно.
Миний шүүлт хүн болгонд очиж, Миний захиргааны зарлиг хүн бүрд хүрч, Миний үг ба Миний үнэн бие хүн бүрд илчлэгддэг. Энэ бол Миний Сүнсний агуу ажлын цаг (энэ үед ерөөгдөх хүмүүс, гай зовлон амсах хүмүүсийг ялган салгана). Миний үг гармагц, Би ерөөгдөх хүмүүс болон гай зовлон амсах хүмүүсийг ялгаж салгачихсан байна. Энэ бүгд тов тодорхой, Би үүнийг бүгдийг нь ганц хяламхийхэд л харж чадна. (Үүнийг Би хүн чанартайгаа холбогдуулан хэлж байна; иймд эдгээр үг нь Миний урьдчилан тогтоож, сонгосонтой зөрчилддөггүй.) Би уул толгод, гол горхи ба бүх зүйлийн дунд, орчлонгийн орон зайгаар газар бүрийг ажиглан, цэвэрлэн хэсүүчилдэг бөгөөд ингэснээр тэдгээр бохир, садар самуун газар нутаг бүгд оршин тогтнохоо больж, Миний үгийн үр дүнд юу ч биш болон чандарлагдана. Надад бүх зүйл хялбархан. Хэрвээ одоо үе нь дэлхийг устгана гэж Миний урьдчилан тогтоосон цаг байсан бол Би үүнийг ганц үгээр л залгих байсан. Гэхдээ одоо үе бол тэр цаг биш. Миний төлөвлөгөөг үймүүлж, Миний удирдлагад саад болохгүйн тулд Намайг энэ ажлыг хийхээс өмнө бүгд бэлэн байх ёстой. Үүнийг хэрхэн ухаалгаар хийхээ Би мэднэ: Надад Миний мэргэн ухаан бий, Надад Миний өөрийн зохицуулалт бий. Хүмүүс хуруугаа ч хөдөлгөх ёсгүй; Миний гарт үхэхээс болгоомжил. Миний захиргааны зарлигт энэ аль хэдийн хүрсэн. Үүнээс хүн, Миний захиргааны зарлигийн хатуу чангыг, мөн тэдгээрийн цаадах хоёр тал бүхий зарчмуудыг харж чаддаг: Нэг талаас, Миний санаа зорилгод нийцдэггүй, Миний захиргааны зарлигийг зөрчдөг бүх хүнийг Би алдаг; нөгөө талаас, Миний захиргааны зарлигийг зөрчдөг бүхнийг Би хилэгнэхдээ хараадаг. Энэ хоёр тал салшгүй бөгөөд Миний захиргааны зарлигийн цаадах гүйцэтгэх зарчмууд юм. Хүн хэчнээн үнэнч байх нь хамаагүй, хүн бүртэй энэ хоёр зарчмын дагуу, ямар ч сэтгэлийн хөдлөлгүйгээр харьцдаг. Газар дэлхийн бүх зүйлийг, ертөнцийн бүх юмыг, мөн Миний санаа зорилгод нийцдэггүй бүх зүйлийг шатаах Миний зөвт байдал, Миний сүр жавхлан, Миний уур хилэнг харуулахад энэ нь хангалттай. Миний үгэнд далдалсан нууц байдаг бөгөөд Миний үгэнд бас илчлэгдсэн нууц байдаг. Иймээс хүний үзлээр бол, Миний үг хүний оюун санаанд хэзээд ойлгогдошгүй, мөн Миний зүрх сэтгэл үргэлж тайлагдашгүй байдаг. Тэгэхээр, Би хүмүүсийг үзэл болон бодол санаанаас нь салгах ёстой. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний хамгийн чухал зүйл. Өөрийн ууган хөвгүүдийг олж авч, хийхийг хүссэн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд Би үүнийг ийм маягаар хийх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 103-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 97
Сион! Уухайл! Сион! Дуул! Би ялгууснаар эргэн ирлээ, Би ялалтаар эргэн ирлээ! Бүх хүмүүс ээ! Дараалалдаа хурдан жагс! Бүтээлийн бүх зүйл ээ! Одоо зогсоцгоо, учир нь Миний үнэн бие бүхий л орчлон ертөнцтэй нүүр тулж, дэлхийн Зүүн зүгт гарч ирсэн! Хэн өвдөг сөгдөн шүтэн мөргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн жинхэнэ Бурхан гэж Намайг дуудахгүй байж зүрхлэх билээ? Хэн эмээсэн зүрх сэтгэлээр бишрэн харахгүй байж зүрхлэх билээ? Хэн магтаал өргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн баярлан хөөрөхгүй байж зүрхлэх билээ? Миний ардууд гарцаагүй Миний дуу хоолойг сонсож, Миний хаанчлал дотор хөвгүүд минь гарцаагүй амьд үлдэнэ! Уулс, гол мөрөн болон бүх зүйл эцэс төгсгөлгүй уухайлж, зогсолтгүй үсэрч харайна. Энэ үед хэн ч ухарч зүрхлэхгүй, хэн ч өндийн босож эсэргүүцэж зүрхлэхгүй. Энэ бол Миний гайхалтай үйл хэрэг, үүнээс ч илүүтэйгээр Миний агуу хүч чадал! Би бүх зүйлийг Надаас эмээдэг зүрх сэтгэлтэй болгож, үүнээс гадна үүнээс ч илүүтэйгээр Өөрийгөө магтуулна! Энэ бол Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эцсийн зорилго, Миний урьдчилан тогтоосон зүйл билээ. Нэг ч хүн, нэг ч зүйл, нэг ч үйл явдал Намайг эсэргүүцэн босож, Намайг сөрж зүрхлэхгүй. Миний ардууд бүгд Миний уул руу (өөрөөр хэлбэл, хожим нь Миний бүтээх дэлхий рүү) цувж, Миний өмнө гарцаагүй буулт хийнэ, учир нь Надад сүр жавхлан, шүүлт байдаг, Би эрх мэдэл агуулдаг. (Энэ нь, Намайг биед байх үеийг хэлдэг. Махбодод Надад бас эрх мэдэл байдаг боловч цаг хугацаа болон орон зайн хязгаарыг махбодоор давж чадахгүй тул Намайг бүрэн алдрыг олж авсан гэж хэлж болохгүй. Хэдийгээр Би ууган хөвгүүдийг махбодоор олж авдаг ч алдрыг олж авсан гэж хэлж бас л болохгүй. Зөвхөн Сион руу буцаж, Өөрийн дүрийг өөрчлөх үед л Намайг эрх мэдэлтэй буюу алдрыг олж авсан гэж хэлж болох юм.) Миний хувьд юу ч хэцүү биш. Бүгд Миний амнаас гардаг үгээр устгагдана, мөн Миний амнаас гардаг үгээр бүгд бат зогсож, гүйцэлдэнэ. Энэ бол Миний агуу хүч чадал, Миний эрх мэдэл билээ. Би хүч чадлаар дүүрэн агаад эрх мэдлээр бялхаж байдаг учир хэн ч Надад саад хийж зүрхлэхгүй. Би аль эрт бүх зүйлийг дийлж, бүх тэрслүү хөвгүүдийг ялсан. Би Сион руу буцахдаа ууган хөвгүүдээ аваад явж байгаа. Би ганцаараа Сион руу буцаагүй. Тиймээс бүгд Миний ууган хөвгүүдийг харж, улмаар Надаас эмээх зүрх сэтгэлтэй болно. Энэ бол ууган хөвгүүдийг олж авах Миний зорилго бөгөөд энэ нь дэлхийг бүтээсэн цагаас хойш Миний төлөвлөгөө байсаар ирсэн билээ.
Бүх зүйл бэлэн байх үе бол Миний Сион руу буцах өдөр бөгөөд энэ өдрийг бүх хүн тэмдэглэнэ. Намайг Сион руу буцахад газар дээрх бүх зүйл нам гүм байна, газар дээрх бүх зүйл амар тайван байна. Намайг Сион руу буцахад бүгд анхдагч байдалдаа орно. Тэгээд Би Сион дахь ажлаа эхлүүлнэ. Би мууг шийтгэж, сайныг шагнаж, зөвт байдлаа хэрэгжүүлж, шүүлтээ гүйцэтгэнэ. Би үгээ ашиглан бүх зүйлийг гүйцэлдүүлж, бүх хүн, бүх зүйлд Өөрийн гэсгээгч гарыг мэдрүүлж, бүх хүнд Өөрийн бүрэн алдар, Өөрийн бүх мэргэн ухаан, Өөрийн бүрэн элбэг байдлыг харуулна. Миний дотор бүх зүйл гүйцэлдсэн учир хэн ч өндийн босож шүүмжилж зүрхлэхгүй; Миний дотор бүх зүйл харагддаг учир үүнээс хүн бүр Миний бүхий л эрхэм чанарыг харж, Миний бүрэн ялалтыг амтална. Үүнээс Миний агуу хүч чадал болон эрх мэдлийг харах боломжтой. Хэн ч Надад халдаж, Надад саад болж зүрхлэхгүй. Миний хувьд бүх зүйл ил тод байдаг. Хэн юм нууж зүрхлэх билээ? Би тэр хүнд өршөөл үзүүлэхгүй нь гарцаагүй! Тийм өөдгүй хүмүүс Миний хатуу шийтгэлийг хүртэх ёстой ба тийм өөдгүй амьтдыг Миний нүднээс далд оруулах ёстой. Би өчүүхэн ч өршөөлгүйгээр, сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийлгүйгээр төмөр саваагаар тэднийг захирч, эрх мэдлээ ашиглан тэднийг шүүнэ, учир нь Би бол махан биеийн мэдрэмжгүй, сүр жавхлант, халдашгүй Бурхан Өөрөө билээ. Надад халддаг бүх хүнийг Миний төмөр саваа цохих учраас Надад “учир, шалтгаангүйгээр” цохиулж, сүйрэхгүйн тулд бүгд үүнийг ойлгож, харах ёстой. Тэд Миний захиргааны зарлигийг мэддэг эсэхийг Би тоодоггүй; тэр нь Надад хамаагүй, учир нь Миний үнэн бие хэний ч халдахыг тэвчиж чадахгүй. Намайг арслан гэж хэлсний шалтгаан нь энэ; Би хүрсэн хүн болгоноо цохино. Тийм учраас одоо Намайг өршөөнгүй агаад элэгсэг Бурхан гэж дуудах нь Намайг доромжилж байгаа хэрэг гэж хэлдэг. Мөн чанартаа Би хурга биш, харин арслан. Хэн ч Надад халдаж зүрхэлдэггүй; Надад халддаг хэнийг ч Би нэн даруй, өршөөлгүйгээр, үхлээр шийтгэнэ! Энэ нь Миний зан чанарыг харуулахад хангалттай. Тиймээс, эцсийн эрин үед томоохон бүлэг хүмүүс ухарч буцна, энэ нь хүмүүсийн хувьд тэвчихийн аргагүй байх боловч Миний хувьд бол Би хөнгөн хялбар агаад баяр хөөртэй байж, үүнийг огтхон ч хэцүү зүйл гэж хардаггүй. Энэ нь Миний зан чанар юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 98
Хаанчлалд тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, амийн хүчээ ахин дахин олж авч эхэлдэг. Газар дэлхийн байр байдал өөрчлөгдсөний улмаас нутаг дэвсгэрийн хил хязгаар ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Өмнө нь Би, газар нь газраас тасарч, газар нь газартай нэгдэх үе бол бүх улс орныг бут цохих үе минь байх болно гэж зөгнөсөн. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчлэн бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилж, улмаар орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучныг шинэ болгон хувиргана—энэ бол Миний төлөвлөгөө, эдгээр нь Миний ажил билээ. Бүх улс орон, Миний сонгосон хүн нэг бүр Миний сэнтийн өмнө буцаж ирэхтэй зэрэгцэн Би тэнгэрийн бүх хишгийг хүний ертөнцөд хүртээнэ, ингэснээр Миний ачаар дэлхий ертөнц зүйрлэшгүй их хишгээр бялхана. Хуучин ертөнцийг оршин тогтнох зуур Би Өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарлигаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гэсгээгдэнэ:
Намайг бүх орчлон ертөнцөд хандан үг хэлэхэд бүх хүн Миний дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл, орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дунд унана. Би тэнгэр дэх үй олон одыг шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ, тэнгэрүүд урьдынх шигээ байхаа болино; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ—Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ингэснээр газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг хаанчлал л байх болно; газар дэлхийн бүх улс орон устгагдаж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволын бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн гал дунд унана—өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь бүгд үнсэн товрог болно. Намайг хүн бүрийг гэсгээх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйл хэргээр байлдан дагуулагдана, учир нь тэд “цагаан үүл хөлөглөсөн Ариун Нэгэн” аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гэсгээлтийг хүртэнэ; Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө, газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон, тоймгүй олон хүнд харагдаж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүний нүдэнд үүнийг харуулна.
Миний айлдвар гүнзгийрэхийн хэрээр Би бас орчлон ертөнцийн байр байдлыг ажигладаг. Миний үгээр бүх зүйл шинэчлэгддэг. Тэнгэр өөрчлөгдөж, газар ч бас өөрчлөгддөг. Хүмүүсийн анхдагч төрх ил болж, аажмаар хүмүүс бүгд төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрийн мэдэлгүй “гэр бүлдээ” буцан очдог. Үүнийг Би ихэд таашаадаг. Би үймээнээс ангид бөгөөд нэг л мэдэхэд Миний агуу ажил гүйцэлдэж, бүх зүйл өөрчлөгддөг. Би дэлхийг бүтээхдээ бүх зүйлийг төрлөөр нь ялгаж, хэлбэр дүрстэй бүх зүйлийг ангилсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртох үед Би бүтээлийн хуучны байдлыг сэргээнэ; Би бүх зүйлийг анх байснаар нь сэргээж, бүх зүйлийг нэгд нэггүй өөрчилж, бүх зүйлийг Өөрийнхөө төлөвлөгөөнд оруулна. Цаг нь ирлээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат гүйцэлдэх гэж байна. Аяа, бузар хуучин ертөнц! Энэ нь Миний үгийн дунд гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр энэ нь лавтайяа юу ч биш болно! Аяа, бүх зүйл! Тэд бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна—тэд Захирагчтай болно! Аяа, цэвэр ариун, өө сэвгүй шинэ ертөнц! Миний алдар дунд энэ нь гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул! Чимээгүй байхаа боль—Би ялгууснаар эргэж ирлээ! Бүх зүйлийн дундаас Би газар дэлхийг бүхэлд нь ажигладаг. Газар дээрх хүмүүс шинэ амьдрал эхлүүлж, шинэ итгэл найдвартай болсон. Аяа, Миний ардууд аа! Миний гэрэл дунд та нар яаж эргэн амилахгүй байж чадах юм бэ? Миний удирдамж дор баярлан дэвхцэхгүй байж яаж чадах юм бэ? Хуурай газар баясан хашхирч, ус хөгжөөнтэйгөөр инээн долгилно! Аяа, дахин амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосныг чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль үгүй болж, өнөөгийн Израиль дэлхий дээр өндийн, сүндэрлэн байгуулагдаж, бүх хүний зүрх сэтгэлд бослоо. Өнөөдрийн Израиль Миний ардуудаар дамжуулан оршин тогтнолын үндэс суурьт гарцаагүй хүрнэ! Аяа, заналт Египет ээ! Намайг эсэргүүцэхгүй хэвээр байгаа чинь лавтай гэж үү? Чи Миний өршөөлийг далимдуулж, Миний гэсгээлтээс зугтахыг оролдож яаж чадах юм бэ? Миний гэсгээлт дотор амьдрахгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнх оршин тогтноно, Намайг эсэргүүцдэг бүх хүн Надаар лавтайяа мөнхөд гэсгээгдэнэ. Учир нь Би бол хартай Бурхан бөгөөд хийсэн бүхнийх нь төлөө хүмүүсийг амархан хэлтрүүлэхгүй. Би бүхий л газар дэлхийг нягтлан шинжилж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирж, үй олон хүнд Өөрийгөө илчилнэ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг