Бурханы илрэлт ба ажил
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 46
Сионд магтаал ирж, Бурханы оршин суудаг газар гарч ирлээ. Суу алдарт ариун нэрийг үй олон ард түмэн шагшин магтаж, энэ нь түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ. Тэр бол бүхий л орчлон ертөнц дотор, сүр жавхлантай, сүрлэг Сион уулын дээр мандсан гэрэлт Нар билээ…
Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг баяр хөөртэйгөөр дууддаг; бид бүжиглэж, дуулдаг. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Үй олон ард түмэн энэ уул руу цуварна. Үй олон ард түмэн сэнтийн өмнө сөгдөн мөргөнө! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы бүх ардыг усалж, тэжээдэг. Бидний амь өдөр бүр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, Бурханы тухай шинэ гүнзгий ойлголтыг байнга өгдөг. Бид туршлагын дунд Бурханы талаар бүрэн итгэлтэй болдог. Түүний үг байнга гарч ирж, зөв хүмүүс дотор гарч ирдэг. Бид үнэндээ маш их ерөөгдсөн! Бид өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай нөхөрлөж, бүх зүйлийг Бурханд хариуцуулдаг. Бид Бурханы үгийг сайтар тунгааж, зүрх сэтгэл маань Бурханы дотор тайван болдог, ийм маягаар бид Бурханы өмнө очиж, тэндээс Түүний гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг. Бид өдөр бүр амьдрал, үйлдэл, үг яриа, бодол, санаа бүрдээ Бурханы үг дотор амьдарч, цаг ямагт аливааг ялган таньж чаддаг. Бурханы үг чадварлагаар залж чиглүүлдэг; санамсаргүй байхад л дотор нуугдсан зүйлс ээлж дараалан ил гарна. Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд алгуурлахыг тэвчдэггүй юм; Бодол, санаануудыг маань Бурхан ил болгодог. Хором бүрд бид Христийн суудлын өмнө амьдарч, Христийн суудлын өмнөх шүүлтийг туулж байна. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэмдсэн хэвээр байдаг. Өнөөдөр, Бурханы хааны хэргэмийг сэргээхийн тулд Түүний сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхийн тулд бид үхэх сэхэхээ үзэх тэмцлийг туулах ёстой. Хуучны бид цовдлогдсон цагт л дахин амилсан Христийн амь бүрэн эрхээр хаанчилна болно.
Одоо, Ариун Сүнс биднийг булаалдах тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахад бэлэн байгаа цагт Бурхан биднийг дотроос маань үргэлж гэрэлтүүлэн ариусгаж, Сатаны эзэмшиж байсан зүйлийг шинээр сэргээх нь гарцаагүй, ингэснээр Бурхан биднийг аль болох хурдан бүрэн төгс болгоно. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт босгон байгуулагдаж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 1-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 47
Филадельфийн чуулган хэлбэрээ олсон, энэ нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл, өршөөлийн ач юм. Үй олон ариун хүмүүс Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болж, сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Цор ганц жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнийг Ариун Сүнс баталгаажуулсан бөгөөд энэ нь уулс мэт хөдөлшгүй юм! Мөн энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр Та бидний сүнслэг нүдийг нээж, сохорт хараа оруулж, доголонг алхуулж, уяман өвчтөнийг эдгээсэн. Та тэнгэрийн цонхыг нээж, бидэнд сүнсний ертөнцийн нууцуудыг харуулсан. Бидэнд Таны ариун үгс шингэж, Сатаны завхруулсан хүн чанараас биднийг аварсан—энэ бол Таны хэмжээлшгүй агуу ажил, Таны хэмжээлшгүй их өршөөл билээ. Бид бол Таныг гэрчлэгч!
Та удаан хугацаанд даруухнаар, чимээгүйхнээр нуугдмал байж ирсэн. Та үхлээс амилах, цовдлогдох зовлон, хүний амьдралын баяр хөөр, уй гашууг, хавчлага, зовлонг үзсэн; Та хүний ертөнцийн зовлон шаналлыг туулж, амссан, бас Та эрин үед хаягдсан. Бие махбодтой болсон Бурхан бол Бурхан Өөрөө юм. Бурханы хүслийн төлөө Та биднийг овоолсон өтөг бууцнаас аварч, баруун гараараа биднийг өргөн, нигүүлслээ бидэнд үнэгүй өгсөн. Зовж зүдрэхээ үл хайхран Өөрийн амийг бидэнд оруулсан; Таны уйгагүй хүчин чармайлт, Таны төлсөн төлөөс ариун хүмүүс дээр биеллээ олдог. Бид бол Таны уйгагүй хүчин чармайлтын үр дүн;а бид бол Таны төлсөн төлөөс.
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны хайр болон өршөөл, Таны зөвт байдал болон сүр жавхлан, Таны ариун агаад даруу байдлаас үүдэн бүх хүн Таны өмнө сөгдөж, үүрд мөнхөд Таныг шүтэн мөргөнө.
Өнөөдөр Та бүх чуулганыг—Филадельфийн чуулганыг бүрэн төгс болгосон—Таны 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө гүйцэлдсэн. Ариун хүмүүс Таны өмнө даруухнаар дуулгавартай дагаж, сүнсээрээ холбогдон, хайраар дагалдаж, булгийн эхтэй нэгдэж чадна. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгаж байна. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгсийн дагуу алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг танин мэдэж, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүслийг саатуулахгүйн тулд бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүс харилцан бие биеэ хайрладаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг ямагт сүнс дотор алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Тэд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурханы мөрийг дагадаг.
Бурхантай идэвхтэй хамтран ажилла; Түүнд хяналтыг өгнө гэдэг нь Түүнтэй хамт алхаж буй явдал юм. Бидний бүх санаа, үзэл, бодол, энэ ертөнцийн ээдрээ агаарт утаа мэт замхардаг. Бид сүнсэндээ Бурханыг эрх бариулан хаанчлуулж, Бурхантай хамт алхаж, улмаар чанадаас хальж, дэлхий ертөнцийг ялан дийлэх бөгөөд бидний сүнс чөлөөтэй нисэж, чөлөөлөлтөд хүрдэг: Энэ нь Төгс Хүчит Бурхан Хаан болох үеийн үр дүн юм. Бид бүжиглэж, магтан дуулж, магтаалаа өргөж, шинэ дуугаа өргөхгүй байж яаж чадах билээ?
Бурханыг магтах үнэхээр олон зам бий: Түүний нэрийг дуудах, Түүнд ойртох, Түүнийг бодох, залбиран-унших, нөхөрлөх, бодож бясалгах, тунгаах, залбирал болон магтаалын дуу. Эдгээр магтаалын төрөлд таашаал ч бий, тослолт ч бий; магтаалд хүч байдаг, бас ачаа ч байдаг. Магтаалд итгэл байдаг, шинэ ойлголт ч байдаг.
Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдаатай үйлчилж, нэгд, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатаныг гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филадельфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар тунхаглагддаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 2-р бүлэг
Тайлбар:
а. Эх бичвэрт “үр дүн” гэх хэллэг байдаггүй.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 48
Ялгуусан Хаан алдар суут сэнтийдээ заларсан. Тэрээр золин авралыг гүйцэлдүүлж, Өөрийн бүх ардыг алдар суутайгаар гарч ирэхэд удирдан хөтөлсөн юм. Тэрээр бүх зүйлийг гартаа атгаж, ариун мэргэн ухаан болон сүр хүчээрээ Сионыг барьж, бэхжүүлсэн. Сүр жавхлангаараа Тэр нүгэлт ертөнцийг шүүдэг; Тэрээр үй түмэн улс орон, ард түмэн, газар дэлхий, тэнгис далай хийгээд тэдгээрт буй бүхий л амьд зүйлийг, мөн түүнчлэн садар самууны дарсанд согтогсдыг шүүсэн. Бурхан тэднийг гарцаагүй шүүж, тэдэнд гарцаагүй уурлаж, улмаар Өөрийн сүр жавхланг илчилнэ. Бурханы шүүлт эгшин зуур, саадгүй явагдана. Бурханы уур хилэнгийн гал тэдний жигшүүрт нүглийг гарцаагүй шатааж, хэдийд ч бай тэдэнд хөнөөл гай тохиолдоно; тэд зугтан зайлах ямар ч арга зам мэдэхгүй, нуугдах ямар ч газаргүй байх ба уйлж, шүдээ хавирна, тэгээд өөрсдөдөө сүйрэл авчирна.
Бурханы ялгуусан хайрт хөвгүүд Сионд үлдэх нь эргэлзээгүй бөгөөд тэндээс хэзээ ч явахгүй. Үй түмэн ард түмэн Түүний дуу хоолойг анхааран сонсож, үйлдлийг нь нухацтай анхаарах бөгөөд тэдний магтаалын дуу хэзээ ч зогсохгүй. Цорын ганц жинхэнэ Бурхан гарч ирлээ! Бид Түүнд сүнсээрээ итгэлтэй болох бөгөөд Түүнийг ойрхон дагана; хамаг чадлаараа урагш давшиж, дахиж эргэлзэхээ болино. Дэлхийн төгсгөл бидний өмнө дэлгэгдэж байна; чуулганы зөв зохистой амьдрал болон биднийг хүрээлэн буй хүмүүс, юмс, хэрэг явдал одоо ч гэсэн бидний сургуулилалтыг эрчимжүүлж байна. Дэлхий ертөнцийг ихэд хайрладаг зүрх сэтгэлээ буцаан авахаар яаравчилцгаая! Тун их муудсан хараагаа буцаан сайжруулахаар яаравчилцгаая! Хэрээс хэтрэхгүйн тулд хөлөө хорьё. Амаа хамхицгаая, ингэснээр бид Бурханы үгээр амьдарч, өөрсдийн ашиг, алдагдлын төлөө арцалдахаа больж магадгүй юм. Аяа, дэлхий ертөнц болон эд хөрөнгөд шунан дурладгаа зогсоо! Аяа, нөхөр, охид, хөвгүүдтэйгээ зууралдан хоргодохоос өөрсдийгөө чөлөөл! Аяа, өөрсдийн үзэл санаа, атгаг сэжгээс татгалз! Аяа, сэрцгээ; цаг бага байна! Сүнсээрээ дээш хар, дээш хар, Бурханаар удирдуул. Юу тохиолдовч Лотын эхнэр шиг болж болохгүй. Хөсөр хаягдана гэдэг хэчнээн өрөвдөлтэй вэ! Ямар өрөвдөлтэй гээч! Аяа, сэрцгээ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 3-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 49
Уулс, гол мөрөн өөрчлөгдөж, ус голдрилоороо урсдаг ба хүний амь газар, тэнгэр шиг удаан оршдоггүй. Зөвхөн Төгс Хүчит Бурхан л үеийн үед үүрд амьдардаг мөнхийн бөгөөд амилсан амь билээ! Бүх зүйл, бүх үйл явдал Түүний гарт байдаг ба Сатан Түүний хөл дор байдаг.
Бурханы урьдчилан тогтоосон сонголтоор өнөөдөр Тэр биднийг Сатаны атганаас аварч байна. Тэр бол үнэхээр бидний Золин Аврагч юм. Биднийг Бурханы амьтай холбохоор зорьж, Христийн мөнхийн, амилсан амийг үнэндээ бидний дотор урлан хийсээр ирсэн нь бид үнэндээ Түүнтэй нүүр учран, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг эдэлж чадаж болох юм. Энэ бол Бурхан зүрхнийхээ цусаар төлж, амь бие үл хайрлан хийсэн тахил билээ.
Улирлууд салхи, жавар дамжин өнгөрч, амьдралын асар их шаналал, хавчлага, зовлон, дэлхий ертөнцийн асар их үгүйсгэл, гүжирдлэг, засгийн газрын асар их гүтгэлэгтэй нүүр тулан ирж, одовч Бурханы итгэл ч, Түүний шийдэмгий зан ч огт багасдаггүй. Бурханы хүсэл, Бурханы удирдлага болон төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ биеэ зориулсан Тэр Өөрийн амийг зөнд нь орхидог. Өөрийн бүх үй олон ардын төлөө Тэр биеэ үл хайрлаж, тэднийг болгоомжтой тэжээж, усалдаг. Бид хэчнээн мунхаг, хэчнээн хэцүү байдаг маань хамаагүй, бид зөвхөн Түүний өмнө дуулгавартай байх ёстой ба Христийн амилсан амь бидний хуучин уг чанарыг өөрчилнө… Энэ ууган хөвгүүдийнхээ төлөө Тэр цуцалтгүй хөдөлмөрлөж, нойр хоолоо умартдаг. Хэчнээн олон өдөр, шөнө, хэчнээн шатам халуун, тэсгим хүйтэнд Тэр Сионоос бүх чин сэтгэлээсээ харуулддаг гээч.
Дэлхий ертөнц, гэр орон, ажил болон бүхнийг баяртайгаар, сайн дураараа умартсан, хорвоогийн зугаа цэнгэл Түүнд огт хамаагүй… Түүний амнаас гарсан үг биднийг цохиж, зүрх сэтгэлийн маань гүнд нуугдсан зүйлсийг ил болгодог. Бид үнэмшихгүй байж хэрхэн чадах юм бэ? Түүний амнаас гарсан өгүүлбэр бүр бидний дотор хэдийд ч биелж болно. Түүний нүдэн дээр, эсвэл Түүний нүднээс далд бид юу хийвч Түүнд мэддэггүй, хардаггүй юу ч үгүй, ойлгодоггүй юм Түүнд үгүй. Үнэн хэрэгтээ бидний төлөвлөгөө, зохицуулалтыг эс харгалзан бүгд Түүний өмнө ил гарах болно.
Түүний өмнө суугаад сэтгэлдээ баяр хөөр мэдрэн амгалан тайван байх атал үргэлж хоосон санагдаж, Бурханд үнэхээр өртэйгээ мэдэрдэг: Энэ бол төсөөлшгүй, хүрэх боломжгүй гайхамшиг билээ. Төгс Хүчит Бурхан бол ганц жинхэнэ Бурхан гэдгийг батлахад Ариун Сүнс хангалттай! Энэ бол баараггүй нотолгоо! Энэ бүлгийн бид өгүүлшгүй их ерөөгдсөн! Бурханы нигүүлсэл болон өршөөл байгаагүй бол бид мөхөж, Сатаныг л дагах байсан. Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна!
Ай! Бодит Бурхан, Төгс Хүчит Бурхан минь! Бидний сүнслэг нүдийг нээж, сүнсний ертөнцийн нууцуудыг харах боломжийг Та олгосон билээ. Хаанчлалын төлөв хязгааргүй. Хүлээхдээ сонор сэрэмжтэй байя. Тэр өдөр тийм ч хол байж болохгүй.
Дайны гал бургиж, үхэр бууны утаа баагьж, цаг агаар дулаарч, уур амьсгал өөрчлөгдөж, тахал тархах бөгөөд хүмүүс амьд үлдэх горьдлогогүй, үхэхээс л аргагүй болно.
Ай! Бодитой Бурхан, Төгс Хүчит Бурхан минь! Та бол бидний дархан цамхаг. Та бол бидний хоргодох газар. Бид Таны жигүүр дор бөөгнөх ба гай гамшиг бидэнд хүрч чадахгүй. Энэ нь Таны бурханлаг хамгаалалт, халамж билээ.
Бид бүгд дуугаа чангалан дуулна; бид магтан дуулж, бидний магтаалын чимээ Сион даяар цуурайтна! Бодитой Бурхан, Төгс Хүчит Бурхан бидэнд алдар суут хүрэх газрыг бэлдчихсэн. Сэрэмжтэй бай, ай, соргог бай! Хараахан хожимдоогүй байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 5-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 50
Төгс Хүчит Бурхан—хаанчлалын Хаан гэрчлэгдсэнээс хойш Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүрэн дэлгэрчээ. Бурханы илрэлт Хятадад гэрчлэгдээд зогсохгүй, Төгс Хүчит Бурханы нэр бүх улс үндэстэн, бүх газар нутагт гэрчлэгдсэн юм. Тэд бүгд энэ ариун нэрийг дуудаж, боломжтой бүх аргаар Бурхантай нөхөрлөхийг эрмэлзэж, Төгс Хүчит Бурханы хүслийг ухаарч, чуулган дотор уялдаа холбоотой үйлчилж байна. Ариун Сүнс ийм гайхалтайгаар ажилладаг.
Янз бүрийн улс үндэстний хэл нэг нэгээсээ ялгаатай байдаг боловч цорын ганц Сүнс бий. Энэ Сүнс орчлон ертөнц даяарх чуулгануудыг нэгтгэдэг бөгөөд өчүүхэн ч ялгаагүйгээр Бурхантай туйлын нэг юм, энэ бол эргэлзэх аргагүй зүйл билээ. Ариун Сүнс одоо тэднийг дуудаж байгаа бөгөөд Түүний дуу хоолой тэднийг сэрээж байна. Энэ бол Бурханы өршөөлийн дуу хоолой юм. Тэд бүгд Төгс Хүчит Бурханы ариун нэрийг дуудаж байна! Тэд бас магтаал өргөж, дуулдаг. Ариун Сүнсний ажилд ямар нэг гажуудал огтхон ч байх боломжгүй бөгөөд энэ хүмүүс зөв замын дагуу урагшлахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг, тэд эргэж буцдаггүй ба гайхамшгууд нь ар араасаа овоордог. Энэ бол хүмүүс төсөөлөхөд хэцүү, таамаглах боломжгүй зүйл юм.
Төгс Хүчит Бурхан бол орчлон ертөнц дэх амийн Хаан билээ! Тэрээр алдар суут сэнтийд заларч, дэлхийг шүүж, бүгдийг ноёлж, бүх улс үндэстнийг захирдаг. Бүх хүн Түүнд өвдөг сөгдөж, Түүнд залбирч, Түүнд ойртож, Түүнтэй ярилцдаг. Чи Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, байр суурь чинь хэчнээн өндөр ч бай, зэрэг зиндаа чинь хэчнээн дээгүүр ч бай, зүрх сэтгэлдээ Бурхантай сөргөлдөх юм бол шүүгдэх ёстой бөгөөд Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөж, шаналалтайгаар гуйх чимээ гаргах ёстой; энэ нь үнэндээ өөрийнхөө үйлдлийн үр жимсийг хурааж байгаа хэрэг юм. Энэхүү уйлах дуу чимээ бол гал ба хүхэрт нуурт тарчилж буй дуу бөгөөд Бурханы төмөр саваагаар гэсгээгдэж буй хашхираан мөн; энэ нь Христийн суудлын өмнөх шүүлт билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 8-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 51
Бурханы илрэлт аль хэдийн бүх чуулганд үзэгджээ. Үг хэлж байгаа нь Сүнс билээ, Тэр бол догшрох гал, Түүнд сүр жавхлан бий бөгөөд Тэр шүүж байна; Тэр бол хөлөө хүрсэн дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүний Хүү билээ. Түүний толгой ба үс ноос адил цагаан, нүд нь галын дөл адил; хөл нь зууханд улайсгасан цэвэр хүрэл мэт; харин дуу хоолой нь их усны шуугиан мэт байдаг. Түүний баруун гарт долоон од, аманд нь хоёр талдаа иртэй хурц илд байх бөгөөд нүүр царай нь хурцаар гэрэлтэх нар мэт билээ!
Хүний Хүү гэрчлэгдэж, Бурхан Өөрөө ил тод илчлэгдлээ. Бурханы алдар гарч ирэн, аагим халуун нар мэт хурцаар гэрэлтжээ! Бурханы алдар суут нүүр царай нүд гялбам туяарна; хэний нүд Түүн рүү эсэргүүцэн харж зүрхлэх билээ? Эсэргүүцэл нь үхэл рүү хөтөлдөг! Чи зүрх сэтгэлдээ юу ч гэж бодсон, ямар ч үг хэлсэн, эсвэл юу ч хийсэн бай, өчүүхэн төдий ч өршөөл гэж үгүй. Миний шүүлтээс өөр олж авсан зүйлгүй гэдгийгээ та нар бүгд ойлгож, харах болно! Та нар Миний үгийг идэж, уух гэж хичээдэггүй хэр нь Миний бүтээн байгуулалтыг дур зоргоороо үймүүлж, устгаж байхад Би тэвчээд өнгөрүүлж чадна гэж үү? Би тиймэрхүү хүнд зөөлөн хандахгүй! Зан авир чинь бүр ноцтой доройтвол чи галын дөлд залгиулна! Төгс хүчит Бурхан толгойноосоо өлмий хүртлээ мах, цусны өчүүхэн ч хэсэггүй сүнслэг биед биеллээ олдог. Тэрээр орчлон ертөнцийг даван гарч, гуравдагч тэнгэрт алдар суут сэнтийдээ залран, бүх зүйлийг захирдаг! Орчлон ертөнц болон бүх зүйл Миний гарт бий. Би үг хэлбэл тэр нь биеллээ олно. Би тушаавал тэр ёсоор болно. Сатан Миний хөл дор, ёроолгүй нүхэнд байдаг! Миний дуу гарахад тэнгэр газар өнгөрөн одож, оргүй хоосон болно! Бүх зүйл шинэчлэгдэнэ, энэ бол туйлын зөв, хувиршгүй үнэн. Би дэлхийг бас бүх муу хүнийг ялан дийлсэн. Би энд суугаад та нартай ярьж байна; чихтэй бүхэн сонсогтун, амьтай бүхэн хүлээн авагтун.
Өдөр хоногууд төгсгөл болно; дэлхий дэх бүх зүйл оргүй хоосон болж, бүх зүйл шинээр төрнө. Үүнийг санагтун! Санагтун! Үүнд хайхрамжгүй хандаж болохгүй! Тэнгэр газар өнгөрөн одно, гэхдээ Миний үг өнгөрөн одохгүй! Би та нарыг дахин нэг удаа ятгая: Дэмий бүү гүйлд! Сэрцгээ! Буцацгаа, эрэг ойрхон байна! Би та нарын дунд хэдийн гарч ирж, Миний дуу хоолой гарсан. Миний дуу хоолой та нарын өмнө гарч, өдөр бүр та нартай нүүр нүүрээрээ учирдаг бөгөөд өдөр бүр шинэлэг, шинэ байдаг. Чи Намайг, Би чамайг харсан, Би чамтай байнга ярьдаг, чамтай Би нүүр тулан байна. Гэсэн ч чи Намайг голдог, Намайг мэддэггүй. Миний хонь Миний дуу хоолойг сонсож чадна, гэсэн ч та нар тээнэгэлзсээр! Тээнэгэлзсээр! Зүрх сэтгэл чинь хатуурч, нүд чинь Сатанд сохлуулаад чи Миний алдар суут нүүр царайг харж чаддаггүй—хэчнээн өрөвдөлтэй вэ! Хэчнээн өрөвдөлтэй вэ!
Миний сэнтийн өмнөх долоон Сүнс дэлхийн өнцөг булан бүрд илгээгдсэн ба чуулгануудад хандан яриулахаар Би Өөрийн Элчийг илгээнэ. Би бол зөвт агаад итгэмжит, хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнийг шинжилдэг Бурхан билээ. Ариун Сүнс чуулгануудад хандан айлдаж байгаа, энэ бол Миний Хүүгийн дотроос гардаг Миний үг юм; чихтэй бүхэн сонсох ёстой! Амьд бүхэн хүлээн авах ёстой! Тэдгээрийг зүгээр л идэж уу, бүү эргэлз. Миний үгийг дуулгавартай дагадаг, үгэнд ордог бүх хүн асар их ерөөл хүртэнэ! Миний нүүр царайг чин сэтгэлээсээ эрж хайдаг бүх хүн гарцаагүй шинэ гэрэл, шинэ гэгээрэл, шинэ танин мэдэхүйтэй болно; бүгд шинэлэг, шинэ байна. Миний үг хэдийд ч чамд үзэгдэж, сүнсний нүдийг чинь нээнэ, ийнхүү чи сүнсний ертөнцийн бүх нууцыг харна. Хаанчлал хүмүүсийн дунд байна. Хоргодох газарт ор, тэгвэл бүх нигүүлсэл болон ерөөл чам дээр ирж, өлсгөлөн тахал чамд ойртож чадахгүй, чоно, могой, бар, цоохор ирвэс ч чамд хөнөөл учруулж чадахгүй. Чи Надтай хамт явж, Надтай хамт алхаж, Надтай хамт алдар луу орно!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 52
Төгс Хүчит Бурхан! Түүний алдар суут бие ил тод үзэгдэж, ариун сүнслэг бие гарч ирсэн, Тэр бол бүрэн төгс Бурхан Өөрөө мөн! Дэлхий ертөнц, бие махбод хоёулаа өөрчлөгдсөн бөгөөд уулан дээрх Түүний хувирал бол Бурханы үнэн бие билээ. Тэр толгойдоо алтан титэм зүүдэг, хувцас нь цав цагаан, цээжээрээ алтан бүстэй ба дэлхий ертөнц болон бүх зүйл Түүний хөлийн гишгүүр юм. Түүний нүд галын дөл адил, хоёр талдаа иртэй хурц илд аманд нь байдаг бөгөөд баруун гарт нь долоон од байдаг. Хаанчлалд хүрэх зам хязгааргүй гэгээлэг, Түүний алдар мандан гэрэлтэнэ; уулс баяр хөөртэй байж, ус инээн баясаж, нар сар, од эрхэс бүгд зохих зүй тогтлоороо эргэлдэж, ялгуусан эргэн ирэлтээрээ зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гүйцэлдсэнийг зарладаг цор ганц, жинхэнэ Бурханыг угтан авна. Бүгд баяр хөөртэйгөөр дэвхрэн бүжнэ! Хөөрөн баясацгаа! Төгс хүчит Бурхан алдар суут сэнтийдээ заларсан! Дуулцгаа! Төгс Хүчитийн ялгуусан туг далбаа сүр жавхлант, гайхамшигт Сион уулан дээр өндөрт мандлаа! Бүх үндэстэн уухайлж, бүх хүн дуулж, Сион уул баяр хөөртэйгөөр инээж байна, Бурханы алдар манджээ! Би зүүдэндээ ч Бурханы царайг харна гэж огт бодож байгаагүй, гэлээ ч өнөөдөр үүнийг харлаа. Би Түүнтэй өдөр бүр нүүр нүүрээ харан уулзаж, Түүнд зүрх сэтгэлээ нээдэг. Тэр идэж, уудаг бүхнээр харамгүй хангадаг. Амьдрал, үг, үйлдэл, бодол, санаа гээд бүгдийг Түүний алдар суут гэрэл гэрэлтүүлдэг. Тэр замын алхам бүрд хөтөлдөг, аливаа тэрслүү зүрх сэтгэл дээр шүүлт нь нэн даруй буудаг.
Бурхантай хамт идэж, хамт буудаллаж, хамт амьдарч, хамт байж, хамт алхаж, хамт баясаж, алдар, ерөөлийг хамт олж авч, Түүнтэй хамт хааны хэргэмийг хуваалцаж, хаанчлалд хамт оршино—өө, ямар таатай вэ! Өө ямар сайхан бэ! Өдөр бүр нүүр нүүрээ харж, өдөр бүр Түүнтэй үг хэлэлцэж, байнга ярилцаж, өдөр бүр шинэ гэгээрэл, шинэ мэдлэг ухааныг хүртдэг. Бидний сүнслэг нүд нээгдэж, бүхнийг хардаг; сүнсний бүх нууц бидэнд илчлэгдсэн. Ариун амьдрал үнэхээр амарлингуй. Хурдан гүй, бүү зогс, үргэлж урагш тэмүүл, илүү гайхалтай амьдрал урд чинь байна. Чихэрлэг амтанд бүү цад, харин үргэлж Бурхан руу орохоор эрж хай. Тэр бүхнийг хамардаг, элбэг өгөөмөр бөгөөд бидэнд дутагддаг юм бүхэн Түүнд бий. Идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, Түүн рүү ор, цаашид юу ч урьдынх шигээ байхгүй. Бидний амьдрал ер бусын байх бөгөөд хэн ч, юу ч, ямар ч зүйл бидэнд саад болж чадахгүй.
Ер бусын! Ер бусын! Үнэхээр ер бусын! Бурханы ер бусын амь дотор орших ба бүх зүйл үнэхээр уужуу тайван болдог! Бид дэлхий ертөнц, ертөнцийн юмсаас хэтийдэж, нөхөр, хүүхдүүддээ сэтгэл хоргоддоггүй. Бид өвчин эмгэг, орчны хязгаарлалтыг даван гардаг. Сатан бидэнд саад болж зүрхэлдэггүй. Бүх гамшгаас бүрэн ангид болдог. Энэ бол Бурханд хаанчлах боломж олгож буй хэрэг! Бид Сатаныг хөл доороо гишгэлж, чуулганы төлөө гэрчлэлд зогсож, Сатаны муухай царайг бүрэн илчилдэг. Чуулганы бүтээн байгуулалт Христ дотор бий, алдар суут бие гарч ирлээ—энэ нь өргөгдсөн амьдрал билээ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 53
Төгс Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон, бидний Бурхан бол хаан! Төгс Хүчит Бурхан хөлөө Чидун уулан дээр тавьжээ. Хэчнээн үзэсгэлэнтэй сайхан бэ! Сонсоцгоо! Харуул бид дуу хоолойгоо өргөнө; хоолойгоо нэгтгэн бид хамтдаа дуулна, учир нь Бурхан Сионд эргэн ирлээ. Бид Иерусалимын эзгүйрлийг өөрсдийн нүдээр харж байна. Баярлан хөөрч, хоршин дуулцгаа, учир нь Бурхан бидэнд тайтгарал авчирч, Иерусалимыг золин аварсан билээ. Бурхан бүх үндэстний нүдэн дээр ариун мутраа ил болгож, Бурханы үнэн бие гарч ирлээ! Газар дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг харлаа.
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны бүх нууцыг илчлэхээр долоон Сүнс Таны сэнтийгээс бүх чуулган руу илгээгдлээ. Та алдрын сэнтийдээ сууж, хаанчлалаа удирдаж, шударга ёс, үнэн зөвөөр түүнийгээ бат бөх, тогтвортой болгосон; Та бүх улс үндэстнийг Өөрийнхөө өмнө буулган авсан. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та хаадын бүсийг суллаж, хотын хаалгыг Өөрийнхөө өмнө хэзээ ч хаагдахааргүй цэлийтэл нээсэн. Учир нь Таны гэрэл ирчихсэн, Таны алдар мандан, гэгээн гэрлээ цацруулж байна. Газар дэлхийг харанхуй нөмөрч, өтгөн харанхуй ард иргэдийг бүрхжээ. Өө, Бурхан минь! Гэхдээ Та илэрч, гэрлээ бидэн дээр тусгасан, Таны алдар бидэн дээр харагдах болно; бүх үндэстэн Таны гэрэлд, хаад Таны гялбаанд ирэх болно. Та нүд бэлчээн, эргэн тойрноо хардаг: Таны хөвгүүд өмнө тань цуглаж, хаа холоос ирдэг; Гарт нь Таны охид тэврүүлжээ. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны агуу хайр биднийг шүүрэн авсан; хаанчлалынхаа зам дээр Та биднийг дагуулан явж, Таны ариун үг бидэнд шингэдэг.
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Бид Танд талархаж, Таныг магтъя! Бид чин үнэнч, тайван, нэгэн зүрх сэтгэлээр Таныг биширч, Таныг гэрчилж, Таныг өргөмжилж, Танд дуулъя. Нэгэн санаа бодолтой байж, хамтдаа байгуулагдъя, удалгүй Та биднийг Таны зүрх сэтгэлийг эрэлхийлдэг, Танаар ашиглагддаг хүмүүс болгох болтугай. Таны хүсэл газар дэлхий дээр саадгүй биелээсэй гэж бид хүсэж байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 25-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 54
Төгс Хүчит Бурхан бол бүхнийг чадагч, бүхнийг гүйцэтгэгч, бүрэн төгс жинхэнэ Бурхан юм! Тэр долоон одыг атгаж, долоон Сүнсийг агуулан, долоон нүдтэй байж, долоон лац болон хуйлмал номыг нээгээд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр, Тэрээр долоон гамшиг, долоон аягыг удирдаж, долоон аянгыг илчилдэг. Тэр аль эрт долоон бүрээг мөн дуугаргасан! Түүний бүтээсэн, бүрэн төгс болгосон бүх зүйл Түүнийг магтаж, Түүнд алдрыг өгч, Түүний сэнтийг өргөмжлөх ёстой. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та бол бүх зүйл. Та бүхнийг гүйцэлдүүлсэн ба Таныг байхад бүгд бүрэн төгс, гэгээтэй, сул задгай, эрх чөлөөтэй, бат бэх агаад хүчирхэг байдаг! Таныг байхад нуугдсан, далдлагдсан зүйл юу ч байдаггүй, бүх нууц илчлэгддэг. Түүнчлэн, Та үй олон дайснаа шүүж, Өөрийн сүр жавхланг илчлэн, Өөрийн догшин гал, уур хилэнг үзүүлсэнээс гадна урьд хожид үзэгдээгүй, үүрд мөнхийн, эцэс төгсгөлгүй алдар суугаа дэлгэн харуулсан! Бүх хүн сэрж, бүх чадлаараа уухайлан, дуулж, энэхүү төгс хүчит, бүхэлдээ-үнэн, бүхэлдээ-амьд, өгөөмөр, мөнхөөс мөнхөд орших суу алдарт, жинхэнэ Бурханыг шагшин магтах ёстой. Түүний сэнтийг үргэлж өргөмжлөн, Түүний ариун нэрийг магтаж, алдаршуулах хэрэгтэй. Энэ бол Миний—Бурханы—мөнхийн хүсэл бөгөөд Түүний бидэнд илчилж, хайрласан хязгааргүй ерөөл юм! Бидний дундаас хэн үүнийг өвлөдөггүй вэ? Бурханы ерөөлийг өвлөхийн тулд Түүний ариун нэрийг өргөмжилж, сэнтийг нь тойрон шүтэн мөргөх ёстой. Түүний өмнө өөр сэдэл, өөр санаа зорилготой ирэх бүх хүн Түүний догшин галд хайлна. Өнөөдөр бол Түүний дайснуудын шүүгдэх мөн мөхөх өдөр. Түүнээс гадна, энэ өдөр бол Төгс Хүчит Бурхан Би илчлэгдэж, алдар суу болон нэр хүндийг олж авах өдөр юм. Өө, хүмүүс ээ! Бидэнд үүрдийн үүрд энэрэнгүй хайр илгээж, авралыг хэрэгжүүлэн, ерөөл хайрлаж, хөвгүүдээ бүрэн төгс болгон, хаанчлалаа амжилттай биелүүлдэг Төгс Хүчит Бурханыг магтаж, угтан авахаар хурдан босоцгоо! Энэ бол Бурханы гайхалтай үйл! Энэ бол Бурхан Өөрөө биднийг аварч, бүрэн төгс болгож, алдар суунд авчрахаар ирсэн Түүний мөнхийн урьдчилан тогтоолт, зохицуулалт юм.
Өндийн босож, гэрчлэл хийдэггүй хүмүүс бүгд сохрын өвөг дээдэс, мунхагийн хаад юм. Тэд мөнхийн үл тоогчид, үүрдийн тэнэгүүд бөгөөд үүрдийн сохор үхэгсэд болно. Иймд бидний сүнс сэрэх хэрэгтэй! Бүх хүн босох хэрэгтэй! Алдрын Хаан, өршөөлийн Эцэг, золин авралын Хүү, өгөөмөр долоон Сүнс, сүр жавхлант догшин гал, зөвт шүүлтийг авчирдаг, бүгдэд хүрэлцэхүйц, өгөөмөр, бүхнийг чадагч, бүрэн төгс Төгс Хүчит Бурханыг эцэс төгсгөлгүйгээр уухайлж, магтаж, өргөмжил! Түүний сэнтий үүрд өргөмжлөгдөнө! Энэ бол Бурханы мэргэн ухаан, Түүний авралын гайхамшигт зам, Түүний алдарт хүслийн биелэлт гэдгийг бүх хүн харах хэрэгтэй. Бид өндийн босож, гэрчлэл хийгээгүй байхад цаг нь нэгэнт өнгөрчихвөл, эргэж буцах зам гэж үгүй. Бидний ерөөл эсвэл, золгүй явдал хүртэх эсэх нь бидний яг одоо юу хийж, бодож, амьдран харуулж байгаа дээр үндэслэн аяллын маань одоогийн үе шатанд шийдэгдэж байгаа. Тэгвэл та нар хэрхэн аяглах хэрэгтэй вэ? Бурханыг үүрд гэрчилж, өргөмжилж, төгс хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ—мөнхийн, цор ганц, жинхэнэ Бурханыг өргөмжил!
Одооноос та нар, Бурханд гэрчлэл хийдэггүй, цор ганц, жинхэнэ Бурханд гэрчлэл хийдэггүй, Түүний талаар эргэлзээ тээдэг хүмүүс бүгд өвчтэй, үхсэн бөгөөд Бурханыг эсэргүүцэгчид гэдгийг тодорхой харах хэрэгтэй! Бурханы үг эрт цаг үеэс хэдийнээ батлагдчихсан: Надтай хамт хуран цугладаггүй нь таран бутардаг, Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байдаг; энэ бол чулуун дээр сийлсэн өөрчлөгдөшгүй үнэн! Бурханд гэрчлэл хийдэггүй хүмүүс бол Сатаны боолууд юм. Тийм хүмүүс Бурханы хүүхдүүдийг үймүүлж, хууран мэхэлж, Бурханы удирдлагад саад болохоор ирсэн; тэднийг хурц сэлмээр шийдвэрлэх ёстой! Тэдэнд сайхан сэтгэл гаргадаг хэн ч өөрийн сүйрлийг эрж хайж байдаг. Чи Бурханы Сүнсний айлдварыг сонсон, итгэж, Бурханы Сүнсний замаар алхаж, Бурханы Сүнсний үгээр амьдран харуулах хэрэгтэй. Түүнээс гадна төгс хүчит Бурханы сэнтийг цаг хугацааны төгсгөл хүртэл өргөмжлөх хэрэгтэй!
Төгс Хүчит Бурхан бол долоон Сүнсний Бурхан! Мөн Долоон нүд, долоон одны Бурхан, Тэр долоон лацыг нээдэг ба хуйлмал номыг бүхэлд нь дэлгэсэн! Тэрээр долоон бүрээг дуугаргасан бөгөөд долоон аяга, долоон гамшиг Түүний хүслээр буухад бэлэн атганд нь байдаг. Өө, үргэлж лацтай байсан долоон аянга минь! Тэднийг илчлэх цаг нь ирлээ! Долоон аянгыг авчирах Нэгэн бидний нүдний өмнө хэдийнээ гараад ирчихсэн байна!
Төгс Хүчит Бурхан минь! Таныг байхад бүх зүйл сул задгай, эрх чөлөөтэй байж, хүндрэл бэрхшээл үгүй болоод бүгд төвөггүй урсдаг! Юу ч Танд саад болж зүрхэлдэггүй бөгөөд бүгд Танд захирагддаг. Захирагддаггүй хэн ч бай бүгд үхэх болно!
Төгс Хүчит Бурхан, Долоон нүдтэй Бурхан минь! Бүгд тов тодорхой, гэрэл гэгээтэй, нээлттэй бөгөөд бүгд илчлэгдэж, ил болсон. Түүнийг байхад бүгд болор шиг тунгалаг ба Бурхан Өөрөө ийм байгаад зогсохгүй, Түүний хөвгүүд ч бас ийм байдаг. Түүний болон Түүний хөвгүүдийн өмнө хэнийг ч, юуг ч, ямар ч хэргийг нуун далдалж чадахгүй!
Төгс Хүчит Бурханы долоон од тод гэрэлтэй! Чуулганыг Тэр төгс болгож, чуулганыхаа элч нарыг томилдог бөгөөд чуулган бүхэлдээ Түүний тэтгэмжинд байдаг. Тэр долоон лацыг бүгдийг нь нээж, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөө болон хүслийг Өөрөө гүйцэлдүүлдэг. Хуйлмал ном бол Түүний удирдлагын нууцлаг сүнслэг хэл бөгөөд Тэр үүнийг дэлгэж, илчилсэн!
Бүх хүн Түүний цуурайтсан долоон бүрээг сонсох хэрэгтэй. Түүнийг байхад бүгд дахин нууцлалгүйгээр ил тод, нээлттэй болж, уйтгар гуниг байхгүй болдог. Бүгд илчлэгдэж, бүгд ялдаг!
Төгс Хүчит Бурханы долоон бүрээ бол нээлттэй, алдар суутай, ялгуусан бүрээнүүд юм! Тэдгээр нь мөн Түүний дайснуудыг шүүдэг бүрээ юм! Түүний ялалтын үеэр Түүний бүрээ мөн өргөмжлөгддөг! Тэр бүх орчлон ертөнцийг захирдаг!
Тэр гамшгийн долоон аягыг нэгэнтээ бэлдээд, дайснуудаа онилсон бөгөөд тэдгээрээ аадар бороо мэт цутгаж, дайснууд Түүний догшин галын дөлд автах болно. Төгс Хүчит Бурхан эрх мэдлийнхээ хүчийг үзүүлж, Түүний дайснууд бүгд устдаг. Эцсийн долоон аянга Төгс Хүчит Бурханы өмнө цаашид битүүмжлэгдэхгүй; бүгд илчлэгдсэн! Бүгд илчлэгдсэн! Тэр Өөрийн дайснуудыг долоон аянгаар үхэл рүү нь илгээж, газар дэлхийг тогтворжуулан, Түүнд үйлчлэл үзүүлж, дахин хэзээ ч дэмий үрэгдэхээргүй болгодог.
Зөвт Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг үүрд шагшин магтъя! Та эцэс төгсгөлгүй магтаал, үүрдийн сайшаал болон өргөмжлөлийг хүртэх эрхтэй! Таны долоон аянга зөвхөн Таны шүүлтийн төлөө бус, харин Таны алдар суу, эрх мэдэл болон бүх зүйлийг бүрэн төгс болгохын төлөө байдаг!
Бүх хүн сэнтийн өмнө хөгжилдөж, Төгс хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христийг магтан шагшиж, өргөмжилдөг! Тэдний дуу хоолой орчлон ертөнцийг аянга мэт донсолгодог! Маргаангүй бүх зүйл Түүний улмаас оршиж, Түүний улмаас бий болдог. Бүх алдар суу, нэр хүнд, эрх мэдэл, мэргэн ухаан, ариун байдал, ялалт, илчлэлийг бүхэлд нь Түүнд хамаатуулахгүй байж хэн зүрхлэх билээ? Энэ бол Түүний хүслийн хэрэгжилт бөгөөд Түүний удирдлагын бүтээн босголтын эцсийн биелэлт юм!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 34-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 55
Долоон аянга сэнтийгээс гарч, орчлонг чичрүүлж, тэнгэр газрыг орвонгоор нь эргүүлж, тэнгэрээр цуурайтна! Дуу нь чихэнд хадаж, хүмүүс үүнээс зугтаж ч, нуугдаж ч чадахгүй. Аянга, цахилгаан гялбаж, тэнгэр газар хоёр хоёулаа тэр даруй өөрчлөгдөж, хүмүүс үхлийн ирмэг дээр ирдэг. Дараа нь, догшин шуургатай аадар бороо гэрлийн хурдаар бүхэл сансар огторгуйг хамран тэнгэрээс бууна! Дэлхийн хамгийн алсын өнцөг буланд бүгдийг толгойноос хөл хүртэл шүршүүр шиг шалба цохиж ганц ч толбо үлдээхгүй; юу ч үүнээс нуугдаж, хэн ч үүнээс хоргодож чадахгүй. Аянгын нижигнээн, цахилгааны гялбаа шиг жихүүн цацраг хүмүүсийг айн чичрэхэд хүргэдэг! Хурц илд тэрслүү хөвгүүдийг цавчиж, орогнох газаргүй дайсан гамшигтай нүүр тулдаг; салхи, бороо дайрахад тэд балмагдаж, хүчинд нь өнхөрч, урсах усанд тэр дороо үхэтхийн унаж хөвөн одно. Зөвхөн үхэл байна, амьд үлдэх ямар ч арга тэдэнд байхгүй. Долоон аянга Надаас гардаг ба Египетийн ууган хөвгүүдийг устгаж, хорон мууг шийтгэж, Өөрийн чуулгануудыг цэвэрлэх санаа зорилгыг минь дамжуулдаг, ингэснээр бүгд өөр хоорондоо ойртож, хэлснээ үнэхээр хэрэгжүүлж, Надтай нэг зүрх сэтгэлтэй байж болох ба ингэснээр орчлон ертөнцийн бүх чуулган нэг болон барьж байгуулагдаж болно. Энэ бол Миний зорилго юм.
Аянга дуугарч, араас нь уйлах чимээ гардаг. Зарим нь нойрноосоо сэрж, ихэд түгшин, сүнсэндээ гүнзгий хайж, сэнтийн өмнө яаран буцдаг. Тэд эрээгүй хууран мэхлэлт, балмад үйлдлээ зогсоодог; ийм хүмүүсийн хувьд сэрэхэд нэг их оройтоогүй. Би сэнтийгээс хардаг. Би хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг. Намайг чин сэтгэлээсээ, гал цогтойгоор хүсдэг хүмүүсийг Би аварч, тэднийг өрөвддөг. Зүрх сэтгэлдээ өөр юунаас ч илүүгээр Намайг хайрладаг, Миний хүслийг ойлгодог, Намайг замын эцэс хүртэл дагадаг хүмүүсийг Би мөнхөд аварна. Миний гар тэднийг найдвартай барина, тэгснээр тэд энэ дүр зурагтай тулгарахгүй бөгөөд тэдэнд аюул учрахгүй. Зарим нь, цахилгааны энэ гялбааг хараад зүрх сэтгэлдээ хэлэхийн аргагүй зовж, жигтэйхэн их харамсдаг. Хэрвээ тэд ийм маягаар авирласан хэвээр байвал тэдний хувьд хэтэрхий оройтно. Ай, бүгд, бүх зүйл! Энэ бүгд дуусгавар болно. Энэ бас Миний авралын арга барилын нэг юм. Намайг хайрладаг хүмүүсийг Би аварч, өөдгүй мууг устгадаг, Өөрийн хаанчлалыг газар дээр бат, тогтвортой байлгаж, бүх улс үндэстэн, ард түмэн, бүх орчлон, дэлхийн зах хязгаарын бүгдэд Би бол сүр жавхлан, Би бол дүрэлзэх гал, Би бол хүн бүрийн зүрх сэтгэлийн гүнийг хайдаг Бурхан гэдгийг мэдүүлэх болно. Энэ цагаас эхлэн, агуу цагаан сэнтийн шүүлт олон нийтэд ил тод илчлэгдсэн ба шүүлт эхэлчихсэнийг бүх хүнд зарласан! Үг нь чин сэтгэлийн бус, эргэлздэг, итгэж зүрхэлдэггүй, Миний хүслийг ойлгодог ч хэрэгжүүлэх дургүй цаг дэмий үрэгсэд—бүгдээрээ шүүгдэх ёстой гэдэг нь эргэлзээгүй юм. Та нар өөрсдийн санаа зорилго, сэдлийг нарийвчлан шалгаж, зохих байр сууриа эзлэх ёстой; Миний үгийг буурьтай хэрэгжүүл, амийн туршлагадаа ач холбогдол өг, өнгөцхөн урам зоригтой бүү үйлд, харин өөрсдийн амийг өсгөж, боловсруулж, баттай, туршлагатай болго—тэгсэн цагт л та нар Миний зүрх сэтгэлийн дагуу байх болно.
Сатаны зарц нарт болон Миний байгуулж байгааг үймүүлж, устгадаг муу ёрын сүнснүүдэд аливааг завших боломж бүү олго. Тэднийг чанд хязгаарлаж, хориглох ёстой; тэдэнтэй зөвхөн хурц сэлэм ашиглан харьцаж болно. Ирээдүйд төвөг учруулахаас сэргийлэхийн тулд хамгийн муу хүмүүсийг даруйхан үндсээр нь зайлуулах ёстой. Мөн чуулган төгс болж, бүх гаж байдал үгүй болох бөгөөд эрүүл саруул, эрч хүч, энергиэр дүүрэн болно. Гялбасан цахилгааны дараа, аянгын дуу нижигнэдэг. Чи хайнга байх ёсгүй, чи бууж өгөх ёсгүй, харин хөл нийлүүлэхийн тулд чадах бүхнээ хий, тэгээд Миний гар юу хийдгийг, Би юу олж авах гэдгийг, Би юу хаях гэдгийг, Би юу төгс болгох гэдгийг, Би юунаас ангижрах гэдгийг, Би юу устгана гэдгийг чи харж гарцаагүй чадна—энэ бүхэн та нарын нүдний өмнө дэлгэгдэн Миний бүхнийг чадагч хүчийг та нарт тодорхой харуулах юм.
Сэнтийгээс эхлээд орчлон ба дэлхийн зах хязгаарыг хүртэл долоон аянга цуурайтдаг. Бөөн хүн аврагдаж, Миний сэнтийн өмнө захирагдах болно. Амийн энэ гэрлийг дагаад хүмүүс амьд гарах зам эрж хайх бөгөөд Миний өмнө ирж, шүтэн мөргөхөөр сөгдөж, ам нь төгс хүчит жинхэнэ Бурханы нэрийг дуудаж, царайчлан гуйхаас өөр яаж ч чаддаггүй. Харин Намайг эсэргүүцдэг, хатуу сэтгэлтэй хүмүүсийн чихэнд аянга нүргэлэх ба тэд мөхөх ёстой нь эргэлзээгүй. Тэднийг ердөө л ийм эцсийн үр дүн хүлээдэг юм. Миний ялгуусан хайрт хөвгүүд Сионд үлдэж, тэдний юу олж авахыг бүх хүн харах бөгөөд энгүй их алдар суу та нарын өмнө гарч ирнэ. Энэ бол жаргалыг нь зүйрлэхүйеэ бэрх, үнэхээр агуу ерөөл билээ.
Долоон аянгын нүргээн гарах нь Намайг хайрладаг, Намайг үнэн зүрх сэтгэлээсээ хүсдэг хүмүүсийн аврал юм. Надад харьяалагддаг, Миний урьдаас тогтоосон болон сонгосон хүмүүс бүгд Миний нэрийн дор ирж чадна. Тэд Миний дуу хоолойг буюу Бурхан тэднийг дуудаж байгааг сонсож чадна. Би бол зөвт, Би бол итгэмжит, Би бол хайр, Би бол энэрэл, Би бол сүр жавхлан, Би бол дүрэлзэх гал, эцэст нь Би бол өршөөлгүй шүүлт гэдгийг газрын зах хязгаарынхан хараг.
Би бол жинхэнэ, бүрэн төгс Бурхан Өөрөө гэдгийг дэлхийд байгаа бүхэн хараг. Бүх хүн чин сэтгэлээсээ үнэмшиж, хэн ч Намайг дахин эсэргүүцэж, Намайг шүүж, Намайг гүтгэж зүрхлэхгүй. Тэгэх юм бол тэдэнд хараал тусаж, гамшиг тохиолдоно. Тэд өөрсдийнхөө сүйрлийг авчирч, мэгшин уйлж, шүдээ хавирч л чадна.
Төгс Хүчит Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан гэдгийг бүх хүн мэдэг, орчлон даяар, газрын зах хязгаарт, айл бүрд, хүн бүхэнд мэдэгдүүл. Бүх хүн ар араасаа өвдөг сөгдөн Намайг шүтэн мөргөх ба дөнгөж хэлд орсон хүүхдүүд хүртэл “Төгс Хүчит Бурхан” хэмээн дуудах болно! Эрх мэдэл бүхий албан тушаалтнууд өмнө нь жинхэнэ Бурхан гарч ирэхийг нүдээрээ харах бөгөөд тэд ч мөн шүтэн мөргөж, түрүүлгээ харан унаад өршөөл, уучлал гуйх боловч үхэх цаг нь ирсэн учир хэтэрхий оройтсон байна. Тэдэнд ёроолгүй ангалд хаягдахаар яллагдаж, дуусах л үлдэх юм. Би бүхэл бүтэн эрин үеийг төгсгөлд нь аваачиж, Өөрийн хаанчлалыг улам бэхжүүлнэ. Бүх улс үндэстэн, хүмүүс Надад мөнх захирагдана!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 35-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 56
Төгс Хүчит жинхэнэ Бурхан, сэнтийд заларсан Хаан хамаг орчлонг захирч, үй олон улс орон, ард түмэнтэй нүүр тулж, дэлхий даяар Бурханы алдар суу гэрэлтдэг. Орчлон ертөнц дээрх болон газар дэлхийн зах хязгаар хүртэлх бүх амьд зүйл харах болно. Уулс, гол, нуур, хуурай газар, далай тэнгис, бүх амьд зүйл жинхэнэ Бурханы нүүр царайн гэрэлд хөшгөө нээж, дахин сэргэж, зүүднээсээ сэрж, хөрснөөс соёолж буй нахиа мэт байна!
Ай! Цорын ганц жинхэнэ Бурхан дэлхий ертөнцийн хүмүүсийн өмнө гарч ирлээ. Түүнд хэн эсэргүүцлээр хандаж зүрхлэх вэ? Бүгд айн дагждаг. Бүгд бүрэн үнэмшиж, бүгд олонтоо уучлал гуйдаг. Үй олон хүн Түүний өмнө өвдөг сөхөрч, амтай бүхэн Түүнийг шүтэн мөргөдөг! Эх газар, далай, уулс, гол, бүх зүйл Түүнийг эцэс төгсгөлгүй магтдаг! Урин салхи үлээхийг дагаад хавар цаг ирж, хаврын үргэлжилсэн шиврээ бороог авчирна. Хоржигнон урсах горхи, үй олон хүн адилхан, хоёулаа уй гашуу, баяр хөөрөөр бялхаж, өртэй байдлын, өөрийгөө зэмлэсэн нулимс унагана. Гол мөрөн, нуур, давлагаа, долгио бүгд дуулж, жинхэнэ Бурханы ариун нэрийг магтана! Магтаал нь үнэхээр тод цуурайтна! Нэгэн цагт Сатаны ялзруулсан хуучин зүйл бүгд нэг бүрчлэн шинэчлэгдэж, өөрчлөгдөж, цоо шинэ ертөнц рүү орно…
Энэ бол ариун бүрээ, одоо сонсогдож эхэллээ! Чих тавигтун. Чихэнд чимэгтэй энэ чимээ бол сэнтийн айлдвар. Энэ нь улс орон, ард түмэн бүрд цаг ирснийг, эцсийн өдрүүдийн төгсгөл ирснийг тунхаглаж байна. Миний удирдлагын төлөвлөгөө дууссан, Миний хаанчлал газар дээр ил гарч ирж, газрын хаанчлалууд Бурхан Миний хаанчлал болсон. Миний долоон бүрээ сэнтийгээс дуугарч байна, үнэхээр гайхамшигт зүйлс тохиох болно! Газрын зах хязгаар бүрээс хүмүүс цасан нуранги мэт хүч түрж, аянга цахилгаан мэт эрчлэн зүг бүрээс хурдалцгаана…
Миний дуу хоолойг сонсож чаддаг, бүх улс орон, газар бүрээс цугласан Өөрийн ардуудыг Би баяртайгаар харна. Үй олон хүн жинхэнэ Бурханыг хэзээд амнаасаа салгахгүй, эцэс төгсгөлгүй магтаж, үсэрнэ! Тэд дэлхийдхандан гэрчлэл хийдэг бөгөөд жинхэнэ Бурханыг гэрчлэх тэдний дуу яг л их усны нүргэлэх чимээ адил билээ. Үй олон хүн Миний хаанчлал руу цувна.
Миний долоон бүрээ дуугаран үүргэлж буй хүмүүсийг сэрээдэг! Хурдан бос, хэт оройтоогүй байна. Өөрийн амийг хар! Нүдээ нээгээд одоо ямар цаг болохыг хар. Эрж хайх юу байна? Бодох юм юу байна? Зуурах юм юу байна? Миний амийг олж авах болон өөрийн хайрладаг, зууралддаг юм бүхнээ олж авах хоёрын үнэ цэний ялгааг чи хэзээ ч бодож үзээгүй юм гэж үү? Дур зоргоороо байхаа боль, наадан тоглохоо ч боль. Энэ боломжийг бүү алд. Энэ цаг дахин ирэхгүй! Шууд босоод сүнсээ дасгалжуулж, Сатаны алив явуулга, арга залийг нэвт харж, саад хийхийн тулд янз бүрийн арга хэрэгсэл ашиглаж, Сатаныг ялан дийл, тэгснээр чиний амийн туршлага гүнзгийрч, Миний зан чанарыг амьдран харуулаад, амиа төлөвшүүлэн, хатуужуулж, Миний мөрийг үргэлж дагах болно. Бүү шантар, сул дорой бүү бай, замын шууд төгсгөл хүртэл алхам алхмаар, үргэлж урагшил!
Долоон бүрээ дахин дуугарах үед, энэ нь тэрслүү хөвгүүд, бүх үндэстэн болон ард түмнийг шүүлт рүү дуудсан дуудлага байх ба үндэстэн бүр Бурханы өмнө бууж өгнө. Бурхан алдар суут төрхөөрөө бүх үндэстэн, бүх ард түмний өмнө гарцаагүй гарч ирнэ. Хүн бүр бүрэн үнэмшиж, жинхэнэ Бурханыг тасралтгүй дуудан хашхирна. Төгс хүчит Бурхан илүү алдар суутай болж, Миний хөвгүүд Надтай хамт алдрыг хуваалцаж, хааны цол хэргэмийг хуваалцаж, бүх үндэстэн, бүх ард түмнийг шүүж, мууг шийтгэн, Надад харьяалагддаг хүмүүсийг аварч, өршөөн, хаанчлалыг бат бөх, тогтвортой болгоно. Долоон бүрээний дуугаар асар олон хүн аврагдан, өвдөг сөгдөж, Намайг тасралтгүй магтан шүтэн мөргөхөөр Миний өмнө буцан ирнэ!
Долоон бүрээ дахин нэгэнтээ дуугарах үед, энэ нь эрин үеийн төгсгөл хэсэг, диавол Сатаныг ялсан ялалтын бүрээн дуу, газар дээрх хаанчлалын ил тод амьдралыг эхлүүлэх ёслолын буудлага байх болно! Маш сүрлэг энэ дуу, сэнтийн эргэн тойронд цуурайтах энэ дуу, тэнгэр газрыг доргиох энэ бүрээн дуу бол Миний удирдлагын төлөвлөгөөний ялалтын тэмдэг буюу Сатаны шүүлт бөгөөд энэ дуу энэхүү хуучин ертөнцийг бүхэлд нь үхэл рүү, ёроолгүй нүх рүү ялладаг! Энэхүү бүрээн дуу нь нигүүлслийн хаалга хаагдаж, зөв, зүйтэй хаанчлалын амьдрал газар дээр эхлэхийг илтгэдэг юм. Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүсийг авардаг. Тэд Түүний хаанчлал руу буцмагц газар дээрх хүмүүст өлсгөлөн, тахал нүүрлэж, Бурханы долоон аяга буюу долоон гамшиг ар араасаа тохионо. Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс өнгөрөн одохгүй!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 36-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 57
Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, мөн хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, түүхийн утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, үг, түүхийн дөнгөнд захирагддаг хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш зууралдсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд цогцос, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах юм бэ? Чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, зүгээр зогсоод, аливаа зүйлийг байгаагаар нь байлгахаар хичээдэг, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй тул үргэлж Бурханд дайсагнаж байх биш үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт хэмжээлшгүй, хүчирхэг—гэтэл чи юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж, хуучин зүйлстэй зууралдан, өвөр дээр чинь юм унаж ирэхийг хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зууралддаг тэр Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан мөн гэдгийг энэ яаж баталж чадах юм бэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх үг төдий болохоос чамд амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрийн үгс бол зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл; тэдгээр нь хүний амьдралыг мэдэхэд чинь туслах мэргэн ухааны үг биш, төгс төгөлдөр лүү чамайг хөтлөх зам бүр ч биш. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ухааруулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж ятгаж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.
Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн утгагүй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд хэн ч Түүнийг тойрон гарч чадахгүй. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулж чадахгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг хүлээн авч, Түүний Үгийг дуулгавартай дагах ёстой. Чи үнэн болон амийн хангалтыг хүлээн авч чадахгүй байж зөвхөн ерөөл хүртэх талаар бүү бод. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг бүх хүнийг амиар хангах гэсэндээ Христ эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үед орохын төлөө байдаг, энэ ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи Христийг хүлээн зөвшөөрдөггүй, цаашлаад Түүнийг яллаж, доромжилж, хяхан хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн, иймээс хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн авч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүст тохирох залхаан цээрлүүлэлт бүгдэд илэрхий байдаг. Би бас чамд үүнийг хэлье: Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, эцсийн өдрүүдийн Христийг голдог бол үүний үр дагаврыг өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй. Түүнчлэн тэр үеэс хойш Бурханы сайшаалыг хүртэх боломж чамд хэзээ ч олдохгүй; чи өөрийгөө аврахыг хүссэн ч Бурханы царайг дахин хэзээ ч харж чадахгүй. Учир нь чиний эсэргүүцэж буй зүйл хүн биш, чиний голж буй зүйл зүгээр нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу болохыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаж байгаа биш, харин жигшүүрт нүгэл үйлдэж байна. Иймээс Би бүх хүнд үнэний өмнө араа шүдээ ярзайлган, хумс хуруугаа арзайлгаж, дураараа үг хэлэхгүй байхыг зөвлөж байна, учир нь үнэн л чамд амь авчирч чадна, үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 58
Миний нууц илчлэгдэж, нээлттэй харагдаж, нуугдмал байхаа болих нь бүхэлдээ Миний нигүүлсэл, өршөөлөөс болдог. Түүнээс гадна Миний үг хүмүүсийн дунд гарч ирж, цаашид далд бус байх нь мөн л Миний нигүүлсэл болон өршөөлөөс болдог. Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг болон Надад өөрсдийгөө зориулдаг бүх хүнийг Би хайрладаг. Надаас төрсөн мөртөө Намайг мэддэггүй, бүр Намайг эсэргүүцдэг бүх хүнийг Би үзэн яддаг. Миний төлөө чин сэтгэлээсээ байдаг хэнийг ч Би орхихгүй, харин ч тэднийг хоёр дахин их ерөөнө. Ач санадаггүй, Миний сайхан сэтгэлийг хөсөрдүүлдэг хүмүүсийг Би хоёр дахин илүү шийтгэж, амархан тавьж явуулахгүй. Миний хаанчлалд шударга бус байдал, эсвэл хууран мэхлэлт, дэлхийн зүйл буюу үхэгсдийн үнэр байдаггүй. Харин ч бүгд шударга зан, зөвт байдал; бүгд нууж, далдлах зүйлгүй, ариун, нээлттэй байдал; бүгд шинэлэг, бүгд баяр цэнгэл, бүгд босгон байгуулалт юм. Хэн нэгэн үхсэн хүний өмхий үнэрийг ханхлуулсаар байвал яагаад ч Миний хаанчлалд үлдэж чадахгүй, харин Миний төмөр саваанд захирагдах болно. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх бүх эцэс төгсгөлгүй нууц эцсийн өдрүүдэд Миний олж авдаг бүлэг хүмүүс та нарт бүрэн илчлэгдсэн. Та нарт ерөөгдсөн санагдахгүй байна уу? Түүнчлэн, бүх юм ил тод харагдах өдрүүд нь та нар Миний хаанчлалыг хуваалцах өдрүүд юм.
Үнэхээр хаад шиг хаанчилдаг бүлэг хүмүүс Миний урьдчилсан тогтоолт болон сонголтоос хамаардаг ба үүнд хүний хүсэл огт байдаггүй. Хэрэв хэн нэгэн үүнд оролцох гэж зүрхэлвээс Миний гарын цохилтыг амсах ёстой бөгөөд ийм хүмүүс Миний дүрэлзэх галын бай болно; энэ бол Миний зөвт байдал, сүр жавхлангийн өөр нэг тал юм. Би бүх зүйлийг захирдаг, Би бол бүрэн эрх мэдэлтэй ухаалаг Бурхан, Би хэнд ч өршөөнгүй ханддаггүй, туйлын энэрэлгүй, ямар ч хувийн мэдрэмжгүй гэдгээ хэлсэн. Би хэн ч байсан (хэдий сайн ярьдаг байлаа ч Би түүнийг зүгээр өнгөрөөхгүй) Өөрийн зөвт байдал, шударга зан, сүр жавхлангаар ханддаг, энэ зуураа Миний үйл хэргийн гайхамшиг болон Миний үйл хэрэг юу илэрхийлдгийг илүү сайн харах боломжийг хүн бүрд олгодог. Би үйлдсэн янз бүрийн үйлдлийнх нь төлөө муу ёрын сүнснүүдийг нэг нэгээр нь шийтгэж, тэднийг нэг нэгээр нь ёроолгүй нүхэнд хаясан. Цаг хугацаа эхлэхээс өмнө Миний дуусгасан энэ ажил тэднийг ямар ч албан тушаалгүй, ажиллах газаргүй болгож орхисон. Миний сонгосон хүмүүс буюу Миний урьдчилан тогтоож, сонгосон хүмүүсийн нэг нь ч муу ёрын сүнсэнд хэзээ ч эзэмдүүлэхгүй, харин үргэлж ариун байна. Өөрийн урьдчилан тогтоогоогүй, сонгоогүй хүмүүсийг Би Сатанд өгч, тэдэнд цаашид үлдэхийг зөвшөөрдөггүй. Миний захиргааны зарлиг бүх талаараа Миний зөвт байдал, Миний сүр жавхланг агуулдаг. Би Сатаны ажилладаг хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй, харин Би Сатаныг үзэн яддаг учир тэднийг биеийнх нь хамтаар Үхэгсдийн орон руу хаяна. Би үүнийг хэзээ ч амархан өршөөхгүй, харин бүрэн дүүрэн устгаж, ажлаа хийх өчүүхэн ч боломж үлдээхгүй. Сатаны тодорхой хэмжээнд ялзруулсан хүмүүс (гамшгийн бай болсон хүмүүс) Миний гарын ухаалаг зохицуулалт дор байдаг. Үүнийг Сатаны хэрцгий зангаас болж тохиолдсон гэж бүү бод, харин Би орчлон ертөнц болон бүх зүйлийг захирч байдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг мэдэж ав! Миний хувьд шийдвэрлэж болохгүй асуудал гэж байхгүй, гүйцэлдүүлж болохгүй зүйл, эсвэл хэлж болохгүй үг гэж бүр ч байхгүй. Хүмүүс Миний зөвлөгч мэт авирлах ёсгүй. Миний гарт цохиулж, Үхэгсдийн орон руу хаягдахаас болгоомжил. Би чамд хэлчихье! Өнөөдөр Надтай идэвхтэйгээр хамтран ажилладаг хүмүүс бол хамгийн ухаалаг хүмүүс бөгөөд тэд хохирлоос зайлсхийж, шүүлтийн шаналлаас мултарна. Энэ бүгд бол Миний зохицуулалт, Миний урьдчилан тогтоолт; хайхрамжгүй үг бүү хэл, өөрийгөө ихэд бодож, бодлогогүй үг бүү ярь. Энэ бүхэн Миний урьдчилан тогтоосноос болоогүй гэж үү? Миний зөвлөгч болох та нар ямар ч ичгүүр сонжуургүй! Та нар өөрсдийн биеийн хэмжээг мэддэггүй, ямар өрөвдөлтэй өчүүхэн билээ! Гэвч та нар үүнийг том асуудал биш гэж боддог ба өөрсдийгөө мэддэггүй. Та нар Миний үгийг ахин дахин чихнийхээ хажуугаар өнгөрөөж, Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрж, энэ нь Миний нигүүлсэл, өршөөлийн илрэл гэдгийг огт ухаардаггүй. Харин өөрийн овсгоо самбааг ахин дахин гайхуулах гэж оролддог. Үүнийг санаж байна уу? Өөрсдийгөө их ухаантай гэж боддог хүмүүс ямар гэсгээлт хүртэх ёстой вэ? Миний үгэнд хайхрамжгүй, итгэлгүй байж, зүрх сэтгэлдээ сийлдэггүй, энэ тэрийг хийхдээ худал дүр үзүүлэхийн тулд Намайг ашигладаг. Мууг үйлдэгчид ээ! Та нар хэзээ Миний зүрх сэтгэлийг бүхэлд нь бодолцох юм бэ? Та нар Миний зүрх сэтгэлийг бодолцдоггүй, тиймээс та нарыг мууг үйлдэгчид гэж нэрлэх нь зохисгүй хандаж буй хэрэг биш. Харин ч та нарт яг таарна!
Өнөөдөр Би та нарт нэгэнтээ нуугдмал байсан зүйлсийг нэг нэгээр нь харуулж байна. Агуу улаан луу ёроолгүй нүхэнд хаягдаж, бүрэн устгагдсан, учир нь түүнийг байлгах ямар ч хэрэггүй; өөрөөр хэлбэл, энэ нь Христэд үйлчлэл үзүүлж чадахгүй. Үүнээс хойш, улаан зүйлс оршин тогтнохоо болино; тэдгээр нь ор мөргүй арилах ёстой. Би хэлснээ хийдэг; энэ бол Миний ажлын гүйцэтгэл. Хүний үзлээ арилга; Би хэлсэн бүх зүйлээ хийсэн. Сэргэлэн байх гэж хичээдэг хэн ч өөртөө сүйрэл авчирч, зэвүүцэл төрүүлдэг ба амьдрахыг хүсдэггүй. Тиймээс Би сэтгэлийг чинь хангаж, тийм хүмүүсийг огтхон ч байлгахгүй. Үүнээс хойш хүн ам улам бүр сайжирч, харин санаачилгатайгаар Надтай хамтран ажилладаггүй хүмүүс ор мөргүй үгүй болно. Миний хүлээн зөвшөөрсөн хүмүүс бол Миний төгс болгох хүмүүс бөгөөд Би нэгийг нь ч орхихгүй. Миний хэлдэг зүйлд ямар ч зөрчилдөөн үгүй. Надтай идэвхтэй хамтарч ажилладаггүй хүмүүс улам их гэсгээлт амсах ч эцэст нь Би тэднийг гарцаагүй аварна. Харин тэр үед тэдний амийн хэмжээ нэлээд өөр байх болно. Чи тийм хүн болохыг хүсэж байна уу? Бос, Надтай хамтран ажилла! Миний төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг хүмүүст Би мэдээж хэрэг муу хандахгүй. Надад чин сэтгэлээсээ өөрсдийгөө зориулдаг хүмүүст Би Өөрийн бүх ерөөлийг хайрлана. Өөрийгөө бүхэлд нь Надад өргө! Чиний юу идэж, юу өмсөж зүүх болон чиний ирээдүй бүгд Миний гарт байдаг, чиний дундарч, дуусашгүй таашаалын төлөө Би бүхнийг зохих ёсоор зохицуулна, учир нь “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би асар ихээр ерөөх нь гарцаагүй” гэж хэлсэн билээ. Надад өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүн болгонд бүх ерөөл очно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 70-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 59
Үй түмэн хүн Намайг уухайлдаг, үй олон хүн Намайг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг дуудаж, бүх хүн Миний үйл хэргийг харахаар хараагаа бэлчээдэг. Хаанчлал хүний ертөнцөд бууж ирлээ, Миний үнэн бие баялаг агаад элбэг дэлбэг. Үүнд баясахгүй хэн байх билээ? Баяр хөөртэйгөөр бүжихгүй хэн байх билээ? Өө, Сион! Намайг тэмдэглэхийн тулд ялгуусан тугаа өргө! Ялалтын ялгуусан дуугаа дуулж, Миний ариун нэрийг түгээ! Газар дэлхийн зах хязгаар дахь бүх бүтээл ээ! Миний төлөө тахил болохоор өөрсдийгөө яаран цэвэрлэ! Тэнгэр дэх одод оо! Даруйхан байрандаа эргэн очиж огторгуйд Миний сүр хүчийг харуул! Намайг гэх дундаршгүй хайр хүндлэлээ шингээсэн газар дээрх хүмүүсийн дууг Би чих тавин сонсож байна! Бүх бүтээл эргэн амилах энэ өдөр, Би хүний ертөнцөд буун ирсэн. Энэ мөчид, яг энэ үед бүх цэцэг цоморлогоо дэлгэж, бүх шувуу нэгэн өнгөөр жиргэж, бүх зүйл баяр хөөрөөр цалгидаг! Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын нүргээнд дахин хэзээ ч өндийхгүйгээр устан үгүй болдог!
Газар дээр хэн өндийн босож, эсэргүүцэж зүрхлэх билээ? Газар луу буухдаа Би шатаалт, уур хилэн, бүх гай гамшиг авчирдаг. Газар дээрх хаанчлалууд одоо Миний хаанчлал болсон! Тэнгэрт үүлс хөлбөрөн нүүгэлтдэг; тэнгэрийн дор гол нуурууд долгилж, сэтгэл уярам аялгууг баясалтайгаар урсгадаг. Ичсэн амьтад үүрнээсээ гарч, бүх хүнийг Би зүүд нойрноос нь сэрээдэг. Түмэн олон ардын хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ! Тэд хамгийн сайхан дууг Надад өргөн барьдаг!
Ийм сайхан мөчид, энэхүү баярт цаг үед,
дээд тэнгэр, доод газарт хаа сайгүй магтаал ундардаг. Хэн үүнд баярлан хөөрөхгүй байх билээ?
Хэний зүрх сэтгэл уужрахгүй байх билээ? Хэн энэ дүр зурагт нулимс унагахгүй байх билээ?
Тэнгэр урьдын тэнгэр байхаа больж, одоо хаанчлалын тэнгэр болсон.
Газар өмнөх шигээ биш болж, одоо ариун газар болсон.
Аадар бороо өнгөрсний дараа бузар хуучин ертөнц бүрэн шинэчлэгдсэн.
Уулс өөрчлөгдөж байна … ус өөрчлөгдөж байна…
хүмүүс ч бас өөрчлөгдөж байна … бүх зүйл өөрчлөгдөж байна…
Ай, аниргүй уулс аа! Босоод Миний төлөө бүж!
Ай, тогтоол ус аа! Цааш чөлөөтэй урс!
Зүүдэлж буй хүмүүс ээ! Сэрээд эрж хай!
Би ирсэн … Би хаанчилсан…
Бүх хүн Миний царайг нүдээрээ харж, дуу хоолойг минь чихээрээ сонсож,
хаанчлалын амьдралаар өөрсдөө амьдарна…
Хэчнээн жаргалтай … хэчнээн сайхан гээч…
Мартагдашгүй … мартахын аргагүй…
Миний уур хилэнгийн галд агуу улаан луу тэмцэлдэнэ;
Миний сүр жавхлант шүүлтээр диаволууд жинхэнэ төрхөө харуулна;
Миний хатуу үгэнд хүмүүс бүгд гүнээ ичиж, нүүр хийх газаргүй болдог.
Өөрийг минь дооглож, тохуурхаж байснаа тэд эргэн санадаг.
Онгирч бардаагүй цаг үе тэдэнд огт үгүй, Миний эсрэг тэрсэлж байгаагүй цаг үе гэж хэзээ ч үгүй.
Өнөөдөр уйлаагүй хэн байна? Гэмшиж харуусаагүй хэн байна?
Орчлон тэр аяараа уйлаан майлаанд автдаг…
баяр баяслын дуугаар бялхдаг … инээд хөөрөөр цалгидаг…
Зүйрлэшгүй их баяр хөөр … зүйрлэх аргагүй баяр хөөр…
Зөөлөн бороо шивэрч … их цас малгайлан бударна…
Хүмүүсийн сэтгэлд баяр хөөр, уйтгар гуниг сүлэлдэнэ … зарим нь инээнэ…
зарим нь уйлна … бас зарим нь уухайлна…
Үүлэрхэг, хуртай хавар уу, цэцэгс дэлгэрсэн зун уу,
арвин ургацтай намар уу, жавартай хүйтэн өвөл үү гэдгийг
хүн бүр мартчихсан мэт, хэн ч мэдэхгүй…
Тэнгэрт үүлс хөвж, газарт тэнгис цалгилна.
Хөвгүүд гараа даллаж … хүмүүс цогин бүжнэ…
Тэнгэрэлчүүд ажиллаж … тэнгэрэлчүүд хонь хариулж байна…
Газар дээрх хүмүүс яаравчилж, газар дээрх бүх зүйл олширч байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, Хаанчлалын сүлд дуулал
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 60
Хүн төрөлхтний хүн болгон Миний Сүнсний шинжилтийг хүлээн авч, өөрсдийн үг, үйлдэл бүрийг сайтар шинжлэх ёстой, түүнчлэн Миний гайхалтай үйл хэргийг харах ёстой. Хаанчлал газар дээр буун ирэх үед та нарт ямар санагддаг вэ? Миний хөвгүүд болон ардууд Миний сэнтий рүү цутгах үед агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийг Би албан ёсоор эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, газар дээрх ажлаа биечлэн эхлэх үедээ, мөн шүүлтийн эрин үе төгсгөлдөө ойртох үед Би Өөрийн үгийг бүх орчлон ертөнц рүү чиглүүлж, Өөрийн Сүнсний дуу хоолойг бүх орчлон ертөнцөд гаргаж эхэлдэг. Өөрийн үгээр дамжуулан Би тэнгэр газар дахь бүх зүйлийг болон бүх хүнийг цэвэрлэн угаана, ингэснээр газар дэлхий бохир заваан, садар самуун байхаа болиод, харин ариун хаанчлал болно. Би бүх зүйлийг шинэчилнэ, ингэснээр тэд Миний хэрэгцээг хангах ба цаашид газар дэлхийн амьсгалыг агуулахгүй, газрын амтаар цаашид сэвтэхгүй. Хүн газар дээр Миний үгийн эх сурвалж, зорилгыг бэдрэн хайж, Миний үйл хэргийг ажигласан хэдий ч Миний үгийн эх сурвалжийг хэн ч хэзээ ч үнэхээр мэдээгүй, Миний үйл хэргийн гайхалтай байдлыг хэн ч хэзээ ч үнэхээр хараагүй. Өнөөдөр, Өөрийн үгийг хэлэхээр хүмүүсийн дунд биечлэн ирэхэд минь л хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийнх нь бодол дотор “Миний” эзэлсэн орон зайг арилгаад, өөрсдийнхөө ухамсарт бодитой Бурханы орон зайг бий болгодог. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсдэггүй хэн байх билээ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх билээ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь тодорхой бус, хийсвэр санагддаг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ухаарах юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн өчүүхэн ч эргэлзэлгүйгээр үнэхээр баттай итгэх юм бэ? Хүний зүрх сэтгэл дэх “Би” болон бодит байдлын “Би”-гийн хооронд үлэмж их ялгаа байдаг ба хэн ч тэднийг хооронд нь харьцуулж чадахгүй. Хэрвээ Би махбод болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй байх байсан бөгөөд Намайг мэдэж авсан ч гэсэн тийм мэдлэг нь мөн л үзэл байх бус уу? Би хүмүүсийн тасралтгүй урсгал дунд өдөр бүр алхаж, өдөр бүр хүн болгоны дотор ажилладаг. Хүн үнэхээр Намайг харах үедээ Миний үгээс Намайг мэдэж, Миний ярьж буй арга барилыг, түүнчлэн Миний санаа зорилгыг ухаарч чадна.
Хаанчлал албан ёсоор газар дээр ирэх үед бүх зүйлийн дотроос юу чимээгүй байдаггүй вэ? Бүх хүний дундаас хэн айдаггүй вэ? Би орчлон ертөнц даяар хаа сайгүй алхаж, бүх зүйлийг биечлэн зохицуулдаг. Энэ үед, Миний үйл хэрэг гайхалтай гэдгийг хэн мэдэхгүй байх вэ? Миний гар бүх зүйлийг атгадаг ч Би бас бүх зүйлийн дээр байдаг. Өнөөдөр, Би бие махбодтой болж, хүмүүсийн дунд биечлэн байгаа нь Миний даруу, нууцлаг байдлын жинхэнэ утга учир биш гэж үү? Гаднаа олон хүн Намайг сайн хэмээн биширч, сайхан хэмээн магтдаг ч хэн Намайг үнэхээр мэдэх билээ? Өнөөдөр, Намайг мэд гэж Би яагаад та нараас шаарддаг вэ? Миний зорилго бол агуу улаан лууг шившиглэх явдал биш гэж үү? Би Өөрийгөө магтуулахын тулд хүнийг хүчлэхийг хүсдэггүй, харин Өөрийгөө хүнд мэдүүлэхийг хүсдэг, ингэснээр тэр Намайг хайрлах болж, улмаар Намайг магтана. Тийм магтаал нь нэрэндээ таарах бөгөөд энэ нь дэмий хоосон яриа биш; иймэрхүү магтаал л Миний сэнтийд хүрч, тэнгэр лүү хөөрч чадна. Хүн Сатанд уруу татагдаж, завхарсан учраас, мөн үзэл, сэтгэлгээнд автсан учраас бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзлийг илчилж, хүний сэтгэлгээг тасар татахын тулд Би махбод болсон. Үүний үр дүнд, хүн Миний өмнө өөрийгөө гайхуулахаа больж, өөрийн үзлийг ашиглан Надад үйлчлэхээ болиод, улмаар хүний үзэл дэх “Би” бүрмөсөн сарнидаг. Хаанчлал ирэх үед Би юун түрүүнд ажлын энэ үе шатыг эхэлж, Өөрийн ардуудын дунд үүнийг хийдэг. Агуу улаан лууны улс оронд төрсөн Миний ардуудын хувиар та нарын дотор агуу улаан лууны хор жаахан ч, эсвэл хэсэгхэн ч биш, гарцаагүй байгаа. Тиймээс, Миний ажлын энэ үе шат голчлон та нар дээр төвлөрдөг, энэ нь Хятадад бие махбодтой болсны минь ач холбогдлын нэг тал юм. Дийлэнх хүмүүс Миний хэлж байгаа үгийн нэг хэсгийг ч ухаарч чаддаггүй ба ухаарах үедээ тэдний ойлголт нь бүдэг бадаг, будилсан байдаг. Энэ нь Миний ярьдаг арга барилын эргэлтийн цэг юм. Хэрвээ бүх хүн Миний үгийг уншиж, утга учрыг нь ойлгож чаддаг байсан бол хүмүүсийн дундаас хэн Үхэгсдийн орон руу хаягдалгүй, аврагдаж чадах байсан бэ? Хүн Намайг мэдэж, Намайг дуулгавартай дагах үе нь Миний амрах үе байх болно, мөн энэ нь хүн Миний үгийн утгыг ухаарч чаддаг болсон тэр цаг үе байх болно. Өнөөдөр та нарын биеийн хэмжээ хэтэрхий жаахан, эгээ л өрөвдмөөр жаахан, бүр өргөгдөхөд ч зохисгүй—Миний талаарх та нарын мэдлэгийг бол хэлэхийн ч хэрэггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 61
Аянга зүүн зүгээс цахих үе нь бас Би үгээ айлдаж эхлэх яг тэр мөч бөгөөд—аянга цахих үед бүхий л орчлон ертөнц гэрэлтэж, бүх од хувирдаг. Бүх хүн төрөлхтөн ангилагдсан мэт байдаг. Зүүн зүгийн гэрлийн энэхүү цацрагийн туяан дор бүх хүн төрөлхтний анхдагч төрх илчлэгдэж, нүд нь гялбаж, яахаа мэддэггүй бөгөөд үзэшгүй муухай төрхөө яаж нуухаа бүр ч мэддэггүй. Тэд бас Миний гэрлээс зугтан уулын агуй руу дүрвэж байгаа амьтадтай адил байдаг—гэхдээ тэдний дундаас хэн нь ч Миний гэрэл дотроос арчигдан арилж чадахгүй. Бүх хүн гайхаж, бүгд хүлээсээр, бүгд харсаар байгаа; Миний гэрэл ирснээр бүгд өөрсдийн төрсөн өдөрт баярлахын сацуу өөрсдийн төрсөн өдрийг хараадаг. Зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөлийг тодорхой илэрхийлэх боломжгүй; өөрийгөө зэмлэсэн нулимс нь гол горхи үүсгэн, хүчтэй ширүүн урсгалд урсаж, нүд ирмэх төдийд ул мөргүй арилна. Миний өдөр дахин нэг удаа хүн төрөлхтөнд ойртож ирэн, хүн төрөлхтнийг дахин нэгэнтээ сэрээж, хүн төрөлхтөнд шинээр эхлэх цэгийг өглөө. Миний зүрх цохилж, Миний зүрхний цохилтыг дагаад уулс баяртайгаар дэвхэрч, ус баярлан бүжиж, давлагаа хадан цохио мөргөнө. Миний зүрх сэтгэлд юу байгааг илэрхийлэхэд хэцүү. Би бүх бохир зүйлийг Өөрийн харцны дор үнс нурам болтол шатаахыг хүсдэг; бүх дуулгаваргүй хөвгүүдийг дахин хэзээ ч оршин тогтнуулалгүй, нүднийхээ өмнөөс арилгахыг хүсдэг. Би агуу улаан лууны аж төрдөг газарт шинэ эхлэлийг бий болгоод зогсоогүй, мөн орчлон ертөнц дээр шинэ ажил эхлүүлсэн. Удалгүй дэлхийн хаанчлалууд Миний хаанчлал болно; удалгүй Миний хаанчлалаас болж, мөн Би аль хэдийн ялалтад хүрч, ялгууснаар эргэн ирснээс болж газар дээрх хаанчлалууд оршин тогтнохоо үүрд болино. Агуу улаан луу Миний төлөвлөгөөг тасалдуулахын тулд боломжтой бүр аргыг барж, газар дээрх Миний ажлыг үгүй болгохоор найдсан, гэхдээ түүний зальжин арга мэхнээс болж Миний зориг мохож болох уу? Би түүний заналхийллээс сүрдээд итгэл найдвараа алдаж болох уу? Миний гарт байдаггүй ганц ч зүйл тэнгэрт ч, газарт ч хэзээ ч байгаагүй; товойлгогч болж Надад үйлчилдэг энэ хэрэгсэл буюу агуу улаан лууны хувьд бүр ч тийм байдаг бус уу? Тэр ч гэсэн Миний гараар жолоодуулдаг зүйл биш гэж үү?
Намайг хүний ертөнцөд бие махбодтой болсон үед хүн төрөлхтөн Миний удирдамж дор өөрийн мэдэлгүй өдий хүрч, өөрийн мэдэлгүй Намайг мэдэж авсан. Гэвч өмнө нь буй замаар яг хэрхэн алхах талаар хэн ч таамагладаггүй, хэн ч мэддэггүй—тэрхүү зам өөрсдийг нь хааш аваачихыг мэдэх хүн бүр ч байдаггүй. Зөвхөн Төгс Хүчит харж хандвал л хүн замын төгсгөл хүртэл явж чадна; зүүн зүг дэх аянгаар замчлуулснаар л хүн Миний хаанчлалын хаалгаар алхан орж чадна. Хүмүүсийн дунд Миний царайг харсан хүн, зүүн зүгийн аянгыг харсан хүн хэзээ ч байгаагүй; тэгвэл Миний сэнтийгээс гарч буй айлдварыг сонссон хүн хэчнээн цөөхөн байх билээ? Үнэндээ, эрт дээр үеэс хойш нэг ч хүн Миний үнэн биетэй шууд харилцаагүй; өнөөдөр л дэлхий дээр ирсэн үед минь хүмүүс Намайг харах боломжтой болсон. Гэхдээ одоо ч гэсэн хүмүүс Намайг мэдэхгүй хэвээр байна, тэд юу гэж байгааг минь ойлголгүйгээр зүгээр л Миний царайг харж, Миний дуу хоолойг сонсдог. Бүх хүн ийм байдаг. Миний ардуудын нэг болохоор та нар Миний царайг харахдаа гүн гүнзгий бахархлыг мэдэрдэг бус уу? Та нар Намайг мэддэггүй учраас адгийн ичгүүрийг мэдэрдэг бус уу? Би хүмүүсийн дунд алхаж, хүмүүсийн дунд амьдардаг, учир нь Би махбод болж, хүний ертөнцөд ирсэн билээ. Миний зорилго бол хүмүүст Өөрийн махан биеийг харуулах төдийхөн биш; үүнээс ч чухал нь Өөрийгөө мэдүүлэх явдал юм. Түүнчлэн, Би Өөрийн махбод болсон биеэр дамжуулан хүнийг нүглийнх нь төлөө яллана; Өөрийн махбод болсон биеэр дамжуулан Би агуу улаан лууг ялж, ичээг нь бүрмөсөн устгана.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 12-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 62
Орчлон ертөнц дахины хүмүүс Миний өдөр ирснийг тэмдэглэж, тэнгэрэлчүүд Миний бүх ардын дунд алхдаг. Сатан үймүүлэх үед тэнгэр дэх үйлчлэлээсээ болоод тэнгэрэлчүүд Миний ардуудад үргэлж тусалдаг. Миний ардууд хүний сул талаас болж диаволд хууртдаггүй, харин харанхуйн хүчний дайралтаас үүдэн манан дунд хүний амьдралыг туулахаар бүр ч их чармайдаг. Миний бүх ард Миний нэрийн дор буулт хийдэг бөгөөд Намайг илт эсэргүүцэхээр хэн ч, хэзээ ч өндийн босдоггүй. Тэнгэрэлчүүдийн ажлаас үүдэн хүн Миний нэрийг хүлээн авдаг, бүгд Миний ажлын урсгал дунд байдаг. Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Өө, шашны ертөнц! Газар дээрх Миний эрх мэдлээс болж устахгүй байж яаж чадах билээ? Хэн Надад тэрсэлж, Намайг эсэргүүцсээр байж зүрхлэх билээ? Хуулийн багш нар уу? Шашны бүх албан тушаалтан уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс, бүрэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Надаас болж, бүх хүний дундаас хэн тасралтгүй магтан дуулж, хэн дуусашгүй баяртай байдаггүй вэ? Би агуу улаан лууны ичээ буй газар нутагт амьдардаг ч энэ нь Намайг айн чичирч, эсвэл зугтахад хүргэдэггүй, учир нь түүний хүмүүс бүгд аль хэдийн түүнийг үзэн ядаж эхэлсэн. Лууны төлөө, лууны өмнө юу ч, хэзээ ч “үүргээ” биелүүлж байгаагүй; харин ч бүх зүйл зохистой гэж үзсэнээ хийж, дор бүрнээ өөрсдийнхөө замаар явдаг. Газар дээрх улс орнууд мөхөхгүй байж яахан чадах билээ? Газар дээрх улс орнууд нуран унахгүй байж яахан чадах билээ? Миний ардууд баярлан хөөрөхгүй байж яахан чадах билээ? Тэд баяр баясалтайгаар дуулахгүй байж яахан чадах билээ? Энэ нь хүний ажил уу? Хүний гараар хийгдсэн зүйл үү? Би хүнд оршин тогтнолынх нь үндсийг өгч, түүнийг материаллаг зүйлээр хангасан, гэсэн ч хүн одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханадаггүй бөгөөд Миний хаанчлалд оръё гэж гуйдаг. Гэвч төлөөс төлөхгүйгээр, өөрийгөө амь бие хайргүй зориулахыг хүсэхгүйгээр хүн яаж Миний хаанчлалд тийм амархан орж чадах билээ? Хүнээс ямар нэг зүйлийг хатуу нэхэхийн оронд Би газар дээрх Өөрийн хаанчлалыг алдраар дүүргэхийн тулд хүнд шаардлага тавьдаг. Хүн өнөөг хүртэл Надаар замчлуулсан бөгөөд ийм нөхцөл байдалд оршиж, Миний гэрлийн удирдамж дунд амьдардаг. Хэрвээ ийм байгаагүй сэн бол газар дээрх хүмүүсээс хэн өөрсдийн хэтийн ирээдүйг мэдэх билээ? Хэн Миний хүслийг ойлгох билээ? Би хүнд тавих шаардлагадаа Өөрийн хангалтыг нэмдэг; энэ нь байгалийн хуультай нийцдэг бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 22-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 63
Хаанчлалд тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, амийн хүчээ ахин дахин олж авч эхэлдэг. Газар дэлхийн байр байдал өөрчлөгдсөний улмаас нутаг дэвсгэрийн хил хязгаар ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Өмнө нь Би, газар нь газраас тасарч, газар нь газартай нэгдэх үе бол бүх улс орныг бут цохих үе минь байх болно гэж зөгнөсөн. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчлэн бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилж, улмаар орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучныг шинэ болгон хувиргана—энэ бол Миний төлөвлөгөө, эдгээр нь Миний ажил билээ. Бүх улс орон, Миний сонгосон хүн нэг бүр Миний сэнтийн өмнө буцаж ирэхтэй зэрэгцэн Би тэнгэрийн бүх хишгийг хүний ертөнцөд хүртээнэ, ингэснээр Миний ачаар дэлхий ертөнц зүйрлэшгүй их хишгээр бялхана. Хуучин ертөнцийг оршин тогтнох зуур Би Өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарлигаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гэсгээгдэнэ:
Намайг бүх орчлон ертөнцөд хандан үг хэлэхэд бүх хүн Миний дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл, орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дунд унана. Би тэнгэр дэх үй олон одыг шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ, тэнгэрүүд урьдынх шигээ байхаа болино; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ—Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ингэснээр газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг хаанчлал л байх болно; газар дэлхийн бүх улс орон устгагдаж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволын бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн гал дунд унана—өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь бүгд үнсэн товрог болно. Намайг хүн бүрийг гэсгээх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйл хэргээр байлдан дагуулагдана, учир нь тэд “цагаан үүл хөлөглөсөн Ариун Нэгэн” аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гэсгээлтийг хүртэнэ; Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө, газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон, тоймгүй олон хүнд харагдаж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүний нүдэнд үүнийг харуулна.
Миний айлдвар гүнзгийрэхийн хэрээр Би бас орчлон ертөнцийн байр байдлыг ажигладаг. Миний үгээр бүх зүйл шинэчлэгддэг. Тэнгэр өөрчлөгдөж, газар ч бас өөрчлөгддөг. Хүмүүсийн анхдагч төрх ил болж, аажмаар хүмүүс бүгд төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрийн мэдэлгүй “гэр бүлдээ” буцан очдог. Үүнийг Би ихэд таашаадаг. Би үймээнээс ангид бөгөөд нэг л мэдэхэд Миний агуу ажил гүйцэлдэж, бүх зүйл өөрчлөгддөг. Би дэлхийг бүтээхдээ бүх зүйлийг төрлөөр нь ялгаж, хэлбэр дүрстэй бүх зүйлийг ангилсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртох үед Би бүтээлийн хуучны байдлыг сэргээнэ; Би бүх зүйлийг анх байснаар нь сэргээж, бүх зүйлийг нэгд нэггүй өөрчилж, бүх зүйлийг Өөрийнхөө төлөвлөгөөнд оруулна. Цаг нь ирлээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат гүйцэлдэх гэж байна. Аяа, бузар хуучин ертөнц! Энэ нь Миний үгийн дунд гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр энэ нь лавтайяа юу ч биш болно! Аяа, бүх зүйл! Тэд бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна—тэд Захирагчтай болно! Аяа, цэвэр ариун, өө сэвгүй шинэ ертөнц! Миний алдар дунд энэ нь гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул! Чимээгүй байхаа боль—Би ялгууснаар эргэж ирлээ! Бүх зүйлийн дундаас Би газар дэлхийг бүхэлд нь ажигладаг. Газар дээрх хүмүүс шинэ амьдрал эхлүүлж, шинэ итгэл найдвартай болсон. Аяа, Миний ардууд аа! Миний гэрэл дунд та нар яаж эргэн амилахгүй байж чадах юм бэ? Миний удирдамж дор баярлан дэвхцэхгүй байж яаж чадах юм бэ? Хуурай газар баясан хашхирч, ус хөгжөөнтэйгөөр инээн долгилно! Аяа, дахин амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосныг чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль үгүй болж, өнөөгийн Израиль дэлхий дээр өндийн, сүндэрлэн байгуулагдаж, бүх хүний зүрх сэтгэлд бослоо. Өнөөдрийн Израиль Миний ардуудаар дамжуулан оршин тогтнолын үндэс суурьт гарцаагүй хүрнэ! Аяа, заналт Египет ээ! Намайг эсэргүүцэхгүй хэвээр байгаа чинь лавтай гэж үү? Чи Миний өршөөлийг далимдуулж, Миний гэсгээлтээс зугтахыг оролдож яаж чадах юм бэ? Миний гэсгээлт дотор амьдрахгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнх оршин тогтноно, Намайг эсэргүүцдэг бүх хүн Надаар лавтайяа мөнхөд гэсгээгдэнэ. Учир нь Би бол хартай Бурхан бөгөөд хийсэн бүхнийх нь төлөө хүмүүсийг амархан хэлтрүүлэхгүй. Би бүхий л газар дэлхийг нягтлан шинжилж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирж, үй олон хүнд Өөрийгөө илчилнэ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 64
Тэнгэрэлчүүд Намайг магтан хөгжим тоглох үедээ хүнийг өрөвдөх сэтгэлийг минь өөрийн эрхгүй өдөөдөг. Миний зүрх сэтгэл даруй гунигаар дүүрч, энэхүү зовлонт сэтгэл хөдлөлөөс Өөрийгөө салгах боломжгүй байдаг. Хүнээс хагацаж, дараа нь эргэн нийлэхийн баяр хөөр, уйтгар гунигтаа бид хуучин мэдрэмжээ дурсаж чаддаггүй. Дээд тэнгэр, доод газарт тусгаарлагдсан хүн бид хоёрын уулзаж чадах цаг хугацаа ховорхон. Хэн урьдын мэдрэмжүүдээ санагалзахаас ангижирч чадах билээ? Өнгөрсний талаар дурсан санахаа хэн больж чадах билээ? Урьдын мэдрэмжүүдийг үргэлжлүүлэхээр найддаггүй хэн байх билээ? Миний эргэн ирэхийг хүсэмжилдэггүй хэн байх билээ? Хүнтэй эргэн нэгдэхийг минь хүсэн хүлээдэггүй хэн байх билээ? Миний зүрх сэтгэл гүнээ түгшиж, хүний сүнс ихэд санаа зовдог. Сүнсээрээ адилхан хэдий ч бид үргэлж хамтдаа байж, бие биеэ дандаа хараад байж чаддаггүй. Тиймээс бүх хүн төрөлхтний амьдрал уй гунигаар дүүрэн, эрч хүчээр дутмаг байдаг, учир нь хүн үргэлж Намайг хүсэн эрмэлзэж байсан билээ. Хүмүүс тэнгэрээс цохигдон унасан зүйлс мэт байсан; тэд газар дэлхий дээрээс Миний нэрийг дуудан хашхирч, газраас харцаа өргөн Над руу хардаг—гэвч тэд яаж ховдог чонын амнаас зугтаж чадах билээ? Тэд үүний заналхийлэл, уруу таталтаас өөрсдийгөө чөлөөлж яаж чадах билээ? Хүмүүс Миний төлөвлөгөөний зохицуулалтад дуулгавартай байдгаасаа болоод өөрсдийгөө золиослохгүй байж яаж чадах билээ? Тэднийг чангаар гуйх үед Би тэднээс нүүр буруулаад, цааш нь харж тэвчдэггүй; гэсэн ч тэдний уйлааныг Би яаж сонсохгүй байж чадах билээ? Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засна. Би дэлхий даяар Өөрийнхөө ажлыг гардан хийнэ, ардуудыг минь дахин хорлохыг Сатанд зөвшөөрөхгүй, хүссэн бүхнээ дахин хийхийг дайснууддаа зөвшөөрөхгүй. Би газар дээр Хаан болж, Өөрийн сэнтийг тэнд шилжүүлээд, бүх дайснаа газар унаган мөргүүлж, тэдний нүглийг Өөрийн өмнө улайлгана. Уйтгар гунигтай минь уур холилдон, Би орчлон ертөнцийг бяц дэвсэж, хэнийг ч өршөөхгүйгээр, дайснуудынхаа зүрх сэтгэлд айдас хуруулна. Би газар дэлхийг тэр чигт нь үнсэн товрог болгож, дайснуудаа сүйрэлд унагана, тийнхүү үүнээс хойш тэд хүн төрөлхтнийг завхруулахаа болих юм. Миний төлөвлөгөө хэдийнээ тогтоогдсон бөгөөд хэн ч үүнийг өөрчлөх ёсгүй. Намайг орчлон ертөнц дээгүүр сүр жавхлантайгаар хэрэн явахад бүх хүн шинэ болж, бүх зүйл амь орно. Хүн уйлахаа больж, Надаас тусламж гуйн хашхирахаа болино. Тэгэхэд Миний зүрх сэтгэл баярлан хөөрч, хүмүүс баяр хөөрөө тэмдэглэн Над руу ирнэ. Орчлон ертөнц тэр аяараа дээрээсээ доош хүртэл хөөрөн баясна…
Өнөөдөр Би дэлхийн улс үндэстнүүд дунд Өөрийн биелүүлэхээр зорьсон ажлыг хийж байна. Би хүн төрөлхтний дунд явж, Өөрийн төлөвлөгөөн дэх бүх ажлыг хийдэг бөгөөд бүх хүн Миний хүслийн дагуу янз бүрийн улс орнуудыг хагалан бутаргаж байна. Тэр өдөр үнэндээ ойртож, тэнгэрэлчүүд бүрээгээ дуугаргаж байгаа учраас газар дэлхий дээрх хүмүүс өөрсдийн хүрэх газарт анхаарлаа хандуулдаг. Цаашид ямар ч саатал байхгүй, үүнээс болоод бүх бүтээл баяр хөөртэйгөөр бүжиглэж эхэлнэ. Хэн Миний өдрийг хүссэнээрээ уртасгаж чадах юм бэ? Дэлхийн хүн үү? Эсвэл тэнгэр дэх одод уу? Эсвэл тэнгэрэлчүүд үү? Израилийн ард түмний авралыг эхлүүлэхээр айлдвараа айлдах үед Миний өдөр бүх хүн төрөлхтөнд тулан ирдэг. Хүн бүр Израилийг эргэн ирэхээс эмээдэг. Израиль эргэн ирэх үед тэр нь Миний алдрын өдөр байх тул энэ нь бас бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэх өдөр байх болно. Зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ханддаг тул бүх хүн хулчийж айдаг, учир нь хүний ертөнц зөвт байдлын талаар сонсож байгаагүй. Зөвт байдлын Нар гарч ирэх үедээ Зүүн зүгийг гэрэлтүүлж, дараа нь орчлон ертөнцийг тэр аяар нь гэрэлтүүлэн, хүн бүрд хүрнэ. Хэрвээ хүн үнэхээр Миний зөвт байдлыг үйлддэг бол айх зүйл юу байх юм бэ? Миний ардууд бүгд Миний өдөр хүрэлцэн ирэхийг хүлээдэг, тэд бүгд Миний өдөр ирэхийг хүсэн хүлээдэг. Зөвт байдлын Нар болон бүх хүн төрөлхтөнд хариуг нь өгч, хүн төрөлхтний хүрэх газрыг зохицуулахыг минь тэд хүлээдэг. Миний хаанчлал бүх орчлон ертөнцийн дээр хэлбэржиж байгаа ба Миний сэнтий хэдэн зуун сая хүний зүрх сэтгэлийг эзэмддэг. Тэнгэрэлчүүдийн хамтын ажиллагаатайгаар Миний агуу үйл удахгүй үр дүнд хүрнэ. Миний хөвгүүд болон ардууд бүгд эргэн ирэхийг минь тэсэн ядан хүлээж, хэзээ ч дахин салахгүйгээр Надтай эргэн нэгдэхээр хүсэн тэмүүлдэг. Миний хаанчлалын үй олон ард түмэн өөрсөдтэй нь хамт байгаад минь баярлан хөөрч, бие бие рүүгээ гүйлдэхгүй байж яаж чадах билээ? Энэ нь ямар ч төлөөс төлөх хэрэггүй нэгдэл юм гэж үү? Би бүх хүний нүдэнд хүндтэй бөгөөд бүгдийнх нь үг Намайг тунхагладаг. Түүнчлэн, Би эргэн ирэх үедээ дайсны бүх хүчийг байлдан дагуулна. Цаг нь ирсэн! Би Өөрийн ажлыг өрнүүлж, хүмүүсийн дунд Хаан болон хаанчилна! Би эргэж ирэх гэж байна! Мөн Би явах гэж байна! Энэ бол хүн бүрийн найдаж буй зүйл, тэдний хүсдэг зүйл билээ. Миний өдөр ирэхийг Би бүх хүнд харуулна, тэд бүгдээрээ Миний өдөр ирэхийг баяр хөөртэйгөөр угтана!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 27-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 65
Бүх зүйл дахин амилсан өдөр Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр дотно байдлыг жаахан мэдэрдэг ба Надтай харилцах нь улам байнгын болох тусам тэрээр Надад юу байгаа, Би юу болох талаар зарим нэгийг ойлгодог—үүний үр дүнд тэр Миний талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авдаг. Бүх хүний дунд Би толгойгоо өргөж харахад тэд бүгд Намайг хардаг. Гэсэн ч дэлхийд гай гамшиг тохиолдох үед тэд тэр даруй зовон түгшиж, Миний дүр төрх тэдний зүрх сэтгэлээс арилдаг; гамшиг ирэхэд тэд балмагдаж, Миний сургамжийг үл ойшоодог. Би хүмүүсийн дунд олон жилийг өнгөрүүлсэн боловч хүн дандаа анзааргагүй хэвээр байж, Намайг ер мэдээгүй. Өнөөдөр Би хүнд энэ тухай Өөрийн амаар хэлсэн, ингэснээр хүмүүс Надаас ямар нэг зүйл авахын тулд Миний өмнө ирэх ч Надаас зай барьсан хэвээр байгаа тул Намайг мэддэггүй. Миний хөл орчлон ертөнц болон газар дэлхийн зах хязгаар хүртэл алхах үед хүн өөрийгөө эргэцүүлж эхлэх ба бүх хүн Над руу ирж, Миний өмнө мэхийн ёсолж, Намайг шүтэн мөргөнө. Энэ нь Би алдрыг олж авах өдөр, Миний эргэн ирсэн өдөр, мөн Миний явах өдөр байх болно. Одоо Би бүх хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг эхлүүлсэн, орчлон ертөнцөд Өөрийн удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн хэсгийг албан ёсоор эхлүүлсэн. Анхаарал болгоомжгүй хэвээр байгаа хэн боловч хэдийд ч өршөөлгүй гэсгээлтэд унана. Би цэвдэг сэтгэлтэйдээ энэ биш; харин ч энэ нь Миний удирдлагын төлөвлөгөөний нэг алхам; бүгд Миний төлөвлөгөөний алхмуудын дагуу явах ёстой ба ямар ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Намайг ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүн Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц дэх хүмүүс Надтай хамт завгүй болж, бүхий л орчлон ертөнц “баярлаж хөөрсөн” байдалтай болох ба хүн Надад дайчлагдана. Үүний үр дүнд агуу улаан луу хүртэл Надад дэнслэгдэн Миний өмнө тэвдэж, сандран будилж, Миний ажилд үйлчлэл үзүүлэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслийг дагаж чадалгүй, Миний хүссэнээр зохион байгуулуулахаас өөр ямар ч аргагүй болно. Миний бүхий л төлөвлөгөөнд агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан, гэхдээ бас Миний зарц; тиймээс Би тэрэнд тавих Өөрийн “шаардлагуудыг” хэзээ ч сулруулаагүй. Тийм учраас бие махбодтой болсон Миний ажлын сүүлчийн үе шат тэрний гэрт гүйцэлддэг—энэ нь агуу улаан луу Миний төлөө сайн үйлчлэл үзүүлэхэд илүү тустай бөгөөд үүгээр Би агуу улаан лууг байлдан дагуулж, Өөрийн төлөвлөгөөг гүйцээнэ. Намайг ажиллаж байхад тэнгэрэлчүүд бүгд Надтай хамт шийдвэрлэх тулаан эхлүүлж, сүүлчийн шатанд Миний санаа зорилгыг хангахаар шийддэг, ингээд газар дээрх хүмүүс тэнгэрэлчүүдийн адилаар Миний өмнө бууж өгч, Намайг эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болж, Надаас урвах юу ч хийдэггүй. Эдгээр нь орчлон ертөнц дэх Миний ажлын өрнөл хандлага билээ.
Хүмүүсийн дунд Миний ирсэн зорилго болон ач холбогдол нь бүх хүн төрөлхтнийг аварч, бүх хүн төрөлхтнийг Өөрийнхөө гэрт буцааж авчран тэнгэрийг газартай дахин нэгтгэж, мөн хүнийг тэнгэр, газрын хооронд “дохио” дамжуулдаг болгох явдал, учир нь энэ бол хүний төрөлхийн чиг үүрэг билээ. Хүн төрөлхтнийг бүтээх үедээ Би бүх зүйлийг тэдэнд бэлдэж хийсэн ба дараа нь Миний шаардлагын дагуу өөрсдөд нь өгсөн баялгийг хүлээн авахыг хүн төрөлхтөнд зөвшөөрсөн. Тиймээс Миний удирдамж дор хүн төрөлхтөн өнөөдөртэй золгосон гэж Би хэлдэг. Энэ нь бүгд Миний төлөвлөгөө юм. Бүх хүн төрөлхтний дотор тоо томшгүй олон хүн Миний хайрын хамгаалалт дор оршин суудаг, бас тоо томшгүй олон хүн Миний үзэн ядалтын гэсгээлт дор амьдардаг. Хүмүүс бүгдээрээ Надад залбирдаг ч өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж чадахгүй л байдаг; найдвараа алдахаар тэд жам ёсонд захирагдахаас аргагүй болж, Надад дуулгаваргүй хандахаа больж чаддаг, учир нь хүний гүйцэтгэж чадах юм энэ л юм. Хүний амьдралын байдлын тухайд гэвэл, хүн жинхэнэ амьдралыг хараахан олоогүй, тэрээр энэ хорвоогийн шударга бус байдал, гансрал гутрал, золгүй байдлыг ухаарч хараахан чадаагүй—тиймээс, хэрэв гай зовлон гараагүй бол ихэнх хүмүүс мөн л Байгаль Эхийг шүтэх байсан ба өөрсдийнхөө “амьдралын” амтанд татагдсаар байх байсан. Энэ нь хүний ертөнцийн бодит байдал биш гэж үү? Хүнд хэлж буй Миний авралын дуу хоолой энэ биш гэж үү? Яагаад хүн төрөлхтний дотроос нэг нь ч Намайг хэзээ ч үнэхээр хайрлаж байгаагүй вэ? Хүн яагаад зөвхөн гэсгээлт, шалгалтын дунд байхдаа л Намайг хайрладаг мөртөө Миний хамгаалалт дор байхдаа хэн ч Намайг хайрладаггүй юм бэ? Би Өөрийн гэсгээлтийг хүн төрөлхтөнд олон удаа хүртээсэн. Тэд үүнийг хардаг боловч дараа нь үл ойшоодог, тэгээд тэд үүнийг тухайн үедээ судалж, цэгнэдэггүй, иймээс хүнд очдог бүхэн бол ердөө л хайр найргүй шүүлт юм. Энэ бол Миний ажиллах аргуудын зөвхөн нэг нь боловч энэ нь мөн л хүнийг өөрчилж, хүнээр Өөрийгөө хайрлуулахын тулд байдаг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 29-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 66
Би хаанчлалд хаанчилдаг, цаашлаад Би бүхий л орчлон ертөнцөд хаанчилдаг; Би бол хаанчлалын Хаан, орчлонгийн Тэргүүний аль аль нь билээ. Энэ цагаас эхлээд Би сонгогдоогүй бүх хүнийг цуглуулж, Өөрийн ажлыг Харь үндэстний дотор эхлэх болно, мөн Би Өөрийн захиргааны зарлигийг бүхий л ертөнцөд зарлаж, ингэснээр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттай эхлүүлнэ. Би Өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд гэсгээлт ашиглана, өөрөөр хэлбэл, Би Харь үндэстнүүдийн эсрэг хүч хэрэглэнэ. Мэдээжээр, энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай зэрэг хийгдэнэ. Миний ардууд газар дээр засаглаж, эрх мэдэл эзэмших үе нь бас газар дээрх бүх хүнийг байлдан дагуулсан өдөр байх бөгөөд цаашлаад энэ нь Миний амрах цаг байна—зөвхөн тэр үед л Би байлдан дагуулагдсан бүхэнд харагдана. Би ариун хаанчлалд харагдаж, бузар газар нутгаас Өөрийгөө нууна. Байлдан дагуулагдсан, Миний өмнө дуулгавартай болсон бүх хүн Миний царайг нүдээрээ харж, Миний дуу хоолойг чихээрээ сонсож чадна. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн ерөөл, энэ бол Миний урьдчилан тогтоосон ерөөл бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчилж чадахгүй. Ирээдүйн ажлын төлөө өнөөдөр Би ингэж ажилладаг. Миний бүх ажил хоорондоо хамааралтай, бүгдэд нь дуудлага ба хариу байдаг: Ямар ч алхмыг хэзээ ч гэнэт зогсоодоггүй, хэзээ ч ямар ч алхмыг бусдаас нь тусад нь гүйцэтгэдэггүй. Ийм биш гэж үү? Өнгөрсөн үеийн ажил өнөөдрийн ажлын суурь биш гэж үү? Өнгөрсөн үеийн үг өнөөдрийн үгийн анхдагч биш гэж үү? Өнгөрсөн үеийн алхмууд өнөөдрийн алхмын эхлэл биш гэж үү? Би хуйлмал номыг албан ёсоор нээх үе нь орчлон ертөнц даяарх хүмүүс гэсгээгдэх үе, дэлхий дахины хүмүүст шалгалт тулгарах үе бөгөөд энэ нь Миний ажлын оргил үе юм; бүх хүн гэрэл гэгээгүй газар амьдарч, бүх хүн хүрээлэн буй орчныхоо заналхийлэл дунд амьдардаг. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүмүүсийн туулаагүй амьдрал энэ бөгөөд эрин үеүдийн турш хэн ч ийм амьдралыг “эдэлж” байгаагүй, иймээс Би өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийсэн гэж хэлж байгаа юм. Энэ нь хэрэг явдлын бодит байдал бөгөөд энэ нь дотоод утга учир билээ. Миний өдөр бүх хүн төрөлхтөнд ойртож байгаа учраас, мөн энэ нь хол юм шиг харагдахгүй, харин яг хүний нүдний өмнө байгаа учраас хэн айхгүй байж чадах юм бэ? Бас хэн үүнд баярлахгүй байж чадах юм бэ? Бузар Вавилон хотын төгсгөл эцэстээ ирлээ; хүн цоо шинэ дэлхийтэй дахин учирч, тэнгэр, газар өөрчлөгдөн шинэчлэгдсэн.
Намайг бүх улс үндэстэн, бүх хүнд илрэн харагдах үед тэнгэрт цагаан үүлс хөврөн Намайг далдална. Мөн газар дээрх шувууд Миний төлөө баяртайгаар дуулан бүжиглэж, газар дээрх уур амьсгалыг онцлон тэмдэглэх бөгөөд ингэснээр газар дээрх бүх зүйл амилж, цаашид “аажмаар доош живэхээ” больж, харин эрч хүчтэй уур амьсгал дунд амьдарна. Намайг үүлсийн дунд байхад хүн Миний царай, Миний нүдийг бүдэг бадаг хардаг ба энэ үедээ бага зэрэг айдас мэдэрнэ. Урьд нь тэр Миний тухай түүхэн баримтуудыг домгоос сонссон ба үүний үр дүнд Надад хагас итгэж, хагас эргэлзэж байна. Тэр Миний хаана байгааг, эсвэл Миний царай хэр томыг буюу энэ нь далай шиг өргөн үү, эсвэл ногоон зүлэг шиг хязгааргүй юу гэдгийг мэдэхгүй. Хэн ч эдгээр зүйлийг мэдэхгүй. Хүн Миний царайг өнөөдөр үүлэн дундаас хараад л домогт гардаг Би бол бодит гэдгийг мэдэрнэ, тэгээд Надад арай нааштай хандах ба Миний үйл хэргээс болж л Намайг бахдах нь жаахан ихэснэ. Гэхдээ хүн Намайг мэдэхгүй хэвээр байгаа бөгөөд Миний нэг хэсгийг л үүлэн дундаас хардаг. Дараа нь Би Өөрийн гарыг сунгаж хүнд үзүүлнэ. Хүн гайхширч, гараараа амаа таглан Миний гарт цохиулахаас ихэд айх ба тэгээд бахдалдаа бага зэргийн хүндлэл нэмнэ. Хүн анхааралтай байхгүй л бол Надад цохиулна хэмээн жигтэйхэн айж, Миний хөдөлгөөн бүрийг нүд салгалгүй хардаг—гэхдээ хүн ажигласнаас болж Би хязгаарлагддаггүй, Би гар дахь ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Миний хийдэг бүх үйл хэрэг хүнийг Надад илүү таатай ханддаг болгосон ба ингээд яваандаа Надтай харилцах гээд Миний өмнө ирдэг. Би хэн болох нь хүнд бүхэлдээ илчлэгдэх үед хүн Миний царайг харна, түүнээс хойш Би цаашид ахин нуугдахгүй, эсвэл Өөрийгөө хүнээс далдлахгүй. Орчлон ертөнц даяар Би бүх хүнд ил харагдах ба мах цуснаас бүрдсэн хүн бүр Миний үйл хэргийг бүгдийг нь харна. Бүхий л сүнслэг хүмүүс Миний гэрт гарцаагүй амар амгалан орших ба Надтай хамт гайхалтай ерөөлүүдийг эдлэх нь эргэлзээгүй. Миний анхаардаг бүх хүн гэсгээлтээс гарцаагүй мултрах бөгөөд сүнсний шаналал, бие махбодын зовлонгоос зайлсхийх нь гарцаагүй юм. Би бүх хүнд ил харагдаж, эрх мэдлийг атган ноёрхоно, ингэснээр үхдэлийн үнэр орчлон ертөнцөд тархахаа болино; үүний оронд Миний цэнгэг анхилуун үнэр бүхий л дэлхий даяар тархана, Миний өдөр ойртож байгаа учраас хүмүүс сэрж, газар дээрх бүх зүйл эмх журамдаа орж, газар дэлхийн оршин байх өдрүүд үгүй болж байна, учир нь Би ирчихсэн!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 29-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 67
Би дээд тэнгэрийг Өөрийн үйлийн илрэлээр дүүргэж, газар дээрх бүх зүйлийг Өөрийн хүч чадлын дор сөхрүүлэн унагаж, тийнхүү “дэлхийн эв нэгдлийн” төлөөх төлөвлөгөөгөө биелүүлж, Өөрийн энэ хүслийг биелүүлэх болно. Ингэснээр хүн газрын хөрсөн дээр “тэнүүчлэхээ” больж, харин удалгүй тохиромжтой хүрэх газартай болно. Би хүн төрөлхтний төлөө бүхий л талаар санаа тавьдаг, ингэснээр хүн төрөлхтөн мөдхөн амар амгалан, аз жаргалын нутагт амьдарч, амьдралынх нь өдөр хоногууд зэврүүн байхаа болино, ийнхүү Миний төлөвлөгөө газар дээр бүтэлгүйтэхгүй. Хүний оршин тогтнолын улмаас Би Өөрийн хаанчлалыг газар дээр байгуулна, учир нь Миний алдрын илрэлийн нэг хэсэг газар дээр байдаг. Дээд тэнгэрт Би Өөрийн хотыг эмх цэгцтэй болгож, тэгснээрээ дээр дооргүй бүх зүйлийг шинэчилнэ. Би тэнгэрийн дээр болон доор орших бүхнийг нэгтгэх болно. Ингэснээр газар дээрх бүх зүйл тэнгэр дээрх бүх зүйлтэй нэгдэнэ. Энэ бол Миний төлөвлөгөө; энэ бол эцсийн эринд Миний гүйцэлдүүлэх зүйл юм—Миний ажлын энэ хэсэгт хэн ч хөндлөнгөөс бүү оролцог! Харь үндэстнүүдийн дунд ажлаа түгээх нь газар дээрх Миний ажлын сүүлийн хэсэг юм. Миний хийх ажлыг хэн ч ойлгож чаддаггүй, үүнээс болж хүмүүс ихэд төрөөлддөг. Би газар дээр ажлаа хийгээд завгүй байдаг учраас хүмүүс боломжийг ашиглан “зугаацдаг”. Хөнгөн хуумгай авирлахаас нь сэргийлж Би тэднийг эхлээд Өөрийн гэсгээлт дор тавьж, галт нуурын “сургалтыг” хүлээн авхуулсан. Энэ бол Миний ажлын нэг алхам бөгөөд ажлынхаа энэ алхмыг биелүүлэхийн тулд Би галт нуурын хүчийг ашиглана; эс бөгөөс Өөрийн ажлыг гүйцэтгэхэд хэцүү байх болно. Би орчлон даяарх хүмүүсийг Өөрийн сэнтийн өмнө дуулгавартай байлгаж, шүүлтийнхээ улмаас өөр өөр ангилалд хувааж, төрлийнх нь дагуу ангилж, улмаар гэр бүлийн овогт нь хамааруулна. Ингэснээр бүх хүн төрөлхтөн Миний эсрэг тэрслэхээ больж, харин ч Миний нэрлэсэн ангиллын дагуу дэг журамтай, цэгцтэй зохицуулалтад орох болно—хэн ч хүссэнээрээ хөдөлж үл болно! Орчлон даяар, мөн үүний дээр Би шинэ ажил хийлээ; орчлон ертөнц дэх бүх хүн Миний гэнэтийн илрэлтэд алмайран гайхширч, Миний ил тод илрэлт тэдний мэдлэгийн хүрээг үлэмж тэлсэн. Өнөөдөр тийм биш байна гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 43-р бүлэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 68
Би өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээж байна. Миний алдар суу ертөнц даяар гялалздаг; од-од-цэг-цэг хүмүүс бүгд Миний санаа зорилгыг дотроо тээж, бүгд Миний гараар залуурдуулж, Миний даалгасан даалгаврыг эхлүүлэхээр бэлддэг. Энэ мөчөөс эхлэн би шинэ эрин үе рүү орж, бүх хүнийг өөр ертөнцөд авчирлаа. Би “эх нутаг” руугаа буцахдаа анхны төлөвлөгөөнийхөө өөр нэгэн хэсгийг эхлүүлсэн, ингэснээр хүн Намайг илүү гүнзгий мэддэг болно. Би хорвоо ертөнцийг бүхэлд нь хардаг бөгөөд энэ цаг үеийг миний ажилд тохиромжтой гэж үзэж байна.а Тиймээс Би хаа сайгүй яаравчлан, хүн дээр шинэ ажлаа гүйцэтгэж байна. Эцсийн эцэст энэ бол шинэ эрин үе бөгөөд Би илүү олон шинэ хүнийг шинэ эрин үе рүү оруулах, хаях ёстой хүмүүсээсээ илүү олныг таягдан хаяхын тулд шинэ ажлыг авчирлаа. Агуу улаан лууны улсад Би хүн төрөлхтний ойлгошгүй ажлын үе шатыг хэрэгжүүлсэн бөгөөд үүний улмаас хүн төрөлхтөн салхинд ганхаж, дараагаар нь олонх нь үлээх салхинд туугдан чимээгүй одсон. Чухамдаа, энэ бол Миний цэвэрлэх гэж буй “шигшүүрийн талбай”; энэ бол Миний хүсэж буй зүйл бөгөөд Миний төлөвлөгөө юм. Намайг ажлаа гүйцэтгэж байхад олон ёрын муу хүн шургалан орж ирсэн ч Би тэднийг хөөх гэж яарахгүй байна. Харин цаг нь болоход Би тэднийг тараан сарниулна. Түүний дараа л Би амийн ундарга болж, Намайг үнэхээр хайрладаг хүмүүст Надаас инжир модны үр жимс, сараана цэцгийн үнэрийг авах боломж олгоно. Сатан оршин суудаг, тоос шороотой газарт шижир алт үлдээгүй, элс л байдаг тул эдгээр нөхцөл байдалтай тулгараад Би ажлын ийм үе шатыг хийдэг. Миний эндээс олж авах зүйл бол элс биш шижир, тунгаамал алт гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Ёрын муу хүмүүс Миний гэрт яахан үлдэж болох билээ? Миний диваажинд шимэгч болохыг Би үнэгнүүдэд яахан зөвшөөрөх билээ? Эднийг зайлуулахын тулд Би ашиглаж болох бүх аргыг ашиглана. Миний санаа зорилго илчлэгдэхээс өмнө хэн ч Миний юу хийх гэж буйг мэддэггүй. Энэ завшааныг ашиглан Би тэдгээр ёрын муу хүмүүсийг хөөж, тэд Миний дэргэдээс холдохоос өөр аргагүй болно. Ёрын муу хүмүүст Би ийм зүйл хийдэг ч Надад үйлчлэл хийх өдөр тэдэнд бас ирнэ. Хүмүүсийн адислал хүртэх хүсэл хэтэрхий хүчтэй байна; тиймээс Би эргэн харж, Харь үндэстнүүдэд алдар суут төрхөө харуулах болно. Ингэснээр хүмүүс бүгд өөрсдийн ертөнцөд амьдарч, өөрсдийгөө шүүх хооронд Би хэлэх ёстой үгээ хэлж, хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангасаар байна. Хүн төрөлхтөн ухаан ороход Би ажлаа аль эрт түгээчихсэн байх болно. Дараа нь Би хүмүүст санаа зорилгоо илэрхийлж, ажлынхаа хоёр дахь хэсгийг хүмүүс дээр эхлүүлж, ажилтай минь зохицохын тулд Намайг ойрхон дагахыг бүх хүнд зөвшөөрч, хийх ёстой ажлыг минь хамт хийлцэхийн тулд чадах бүхнээ хийх боломжийг хүнд олгоно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна
Тайлбар:
а. Эх бичвэрт “гэж үзэж байна” гэх хэллэг байдаггүй.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 69
Миний алдар сууг харна гэж хэн ч итгэдэггүй бөгөөд Би ч тэднийг албаддаггүй, харин хүн төрөлхтний дундаас алдар суугаа салган авч, өөр ертөнцөд аваачдаг. Харин хүмүүс дахин гэмшихэд Би алдар суугаа авч ирэн, итгэл үнэмшилтэй илүү олон хүнд үзүүлэх болно. Энэ бол Миний ажилладаг зарчим. Миний алдар суу Канааныг орхих цаг байдгийн адил Миний алдар суу сонгогдсон хүмүүсийг орхих үе бас бий. Цаашилбал Миний алдар суу бүх дэлхийг орхин, дэлхий ертөнц бүүдийж, харанхуй руу умбах цаг үе бий. Канааны нутаг хүртэл нарны гэрлийг харахгүй; бүх хүн итгэлээ алдах болно, гэхдээ Канаан нутгийн анхилам үнэрийг хэн ч орхиж түвдэхгүй. Шинэ тэнгэр газар луу орохдоо л Би Өөрийнхөө алдрын нөгөө хэсгийг авч ирэн, Канааны нутагт анхлан илчилж, тас харанхуй газар дэлхий даяар сүүмэлзэх гэрэл гаргана. Ингэснээр бүх дэлхий гэрэлд гарна. Ингэснээр дэлхий дахины хүмүүс гэрлийн хүчийг татна, Миний алдар суу улам нэмэгдэж, улс орон бүрд шинээр гарч ирнэ. Намайг хүний ертөнцөд аль эрт ирж, алдар суугаа аль эрт Израилиас зүүн зүгт аваачсаныг бүх хүн ухаарна, учир нь Миний алдар суу Зүүн зүгээс гэрэлтдэг, үүнийг Нигүүлслийн эрин үеэс энэ өдөрт авчирсан билээ. Гэхдээ Би Израилиас явсан, тэндээс Би зүүн зүгт ирсэн. Зүүн зүгийн гэрэл аажмаар цайрах үед л дэлхий даяарх харанхуй аажмаар гэгээрч эхэлнэ, тэр үед л Намайг Израилиас аль хэдийн яваад зүүн зүгт шинээр мандаж буйг хүн олж мэднэ. Би нэгэн цагт Израильд буун ирээд, дараа нь тэндээс явсан, дахин нэгэнтээ Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирдан чиглүүлдэг, үүнээс гадна аянга зүүнээс баруун зүгт цахидаг. Энэ шалтгааны улмаас Би зүүн зүгт буун ирж, Канааныг зүүн зүгийн Өөрийн сонгосон хүмүүст авчирсан. Би Өөрийн сонгосон хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс Канааны нутагт авчирна, тиймээс бүх орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байх болно. Энэ үед газар дэлхий даяар гэрэл байхгүй. Канаанаас бусад газруудад бүх хүнд өлсгөлөн, хүйтэн заналхийлж байна. Би алдар суугаа Израильд өгч, дараа нь үүнийг шилжүүлсэн, улмаар израильчуудыг зүүн зүгт аваачиж, бас бүх хүнийг зүүн зүгт аваачиж, бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр тэд гэрэлтэй эргэн нэгдэж, холбоотой болж, цаашид хайхаа болино. Би эрж хайж буй бүх хүнд гэрлийг дахин харуулж, Израильд байсан алдар суугаа харуулж, Би аль эрт хүн төрөлхтний дунд цагаан үүл хөлөглөн бууж ирсэн гэдгээ харуулж, бөөн цагаан үүл, элбэг дэлбэг жимсийг тэдэнд харуулна. Үүнээс ч илүүтэйгээр Би тэдэнд Израилийн Ехова Бурханыг харуулж, иудейчүүдийн “Багш”, хүсэн хүлээсэн Мессиаг болон эрин үеүдийн туршид хаадад хавчигдаж ирсэн Өөрийнхөө дүр төрхийг бүхэлд нь харуулна. Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, бүхий л алдар суу, бүх үйл хэргээ эцсийн өдрүүд дэх хүнд илчилж, олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хяхан хавчдаг бүх хүн төрөлхтөнд Өөрийн алдар суут царайг бүрэн илчилнэ, ингэснээр Би аль эрт алдар суугаа аваад, зүүн зүгт авчирсан, энэ нь Иудейд байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно, учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!
Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгааны нүргээн зогсолтгүй дуугарч, бүх улс үндэстэн, шашны урсгалыг доргиож байна. Миний айлдварууд л бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг Миний айлдвараар байлдан дагуулагдаж, энэ урсгалд цутгаж, Миний өмнө бууж өгөхөд хүргэдэг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эргүүлэн авч, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангадаггүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалздаггүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй хэн байна вэ? Канааны баялгийг харахгүй хэн байна вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Агуу хүч чадалтай Түүнийг биширдэггүй хэн байна вэ? Миний айлдвар газар дэлхий даяар тархана; хүчит аянга уул, усыг доргиох адил Би сонгосон хүмүүстээ хандан илүү их айлдаж, үг хэлнэ. Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Тиймээс, Миний амнаас гарах үгс хүний эрдэнэс болж, бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга зүүнээс баруун тийш цахилдаг. Хүн Миний үгээс хагацаж салах дургүй байдаг, бас Миний үгийг хүн ойлгохын аргагүй байдаг, үүнээс ч илүүтэйгээр хүнд баяр хөөрийг мэдрүүлдэг. Дөнгөж төрсөн нярайн адилаар бүх хүн баярлаж, хөөрч, Миний ирснийг тэмдэглэдэг. Айлдвараараа дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчирна. Түүнээс хойш Би хүмүүсийн дунд албан ёсоор орно, ингэснээр тэднийг Намайг шүтдэг болгоно. Цацруулж буй алдар суу, амнаас гарах үгээсээ үүдэн Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж буйг, зүүн зүгийн “Чидун уулан” дээр бууж ирсэн гэдгээ, аль эрт газар дэлхийд ирсэн, цаашид иудейчүүдийн Хүү биш, харин Зүүний Аянга гэдгийг бүх хүн харна. Учир нь Би аль хэдийн дахин амилж, хүн төрөлхтний дундаас явсан, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол тоймгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нярай билээ. Үүнээс ч илүүтэйгээр Би өнөө үеийн алдар суугаар дүүрэн Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суутай царайг харж, айлдварыг минь сонсож, Миний үйлийг хараг. Энэ бол Миний бүхий л санаа зорилго; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: үй олон улс үндэстэн Намайг шүтэж, тоймгүй олон ам Намайг хүлээн зөвшөөрч, үй түмэн хүн Надад итгэлээ өгч, Миний сонгосон бүх хүн Надад бууж өгнө!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 70
Аврагчийн ирэхийг нүдээр үзэж чадах юм сан хэмээн хүн хэдэн мянган жилийн туршид эгээрэн хүссэн. Мянга мянган жилийн турш Өөрийг нь санан бэтгэрч, хүсэн мөрөөссөн хүмүүсийн дунд Аврагч Есүс цагаан үүл хөлөглөн, Өөрийн биеэр бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Хүн бас Аврагч эргэн ирж, бидэнтэй эргэн нэгдээсэй гэж хүсэн хүлээж байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн мянган жилийн туршид хүмүүсээс алс байсан Аврагч Есүсийг буцаад ирээсэй, иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, хайр энэрэлтэй хандаасай, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгээсэй хэмээн хүн хүсэмжилдэг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил хайр татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай, энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, хариуцлагыг нь үүрч, бүр хүний төлөө өмнөх шигээ загалмай дээр нас эцэслээсэй гэж хүсэн хүлээдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөнгөө баран Түүнийг санан бэтгэрч, хүлээсээр ирсэн юм. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүн Аврагч Есүс цагаан үүлэн дээр буун ирж, бүх хүний дунд гарч ирэх эцсийн өдрүүд дэх тэр нэгэн баярт өдрийг хүсэмжилсээр байна. Мэдээж энэ бол мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн авч байгаа бүх хүний хамтын хүсэл юм. Есүс Христ газар дэлхий дээр байхдаа хэлсэн “Би яг л явсан шигээ ирнэ” гэх үгээ биелүүлэхээр гэнэт ирэхийг нь орчлон ертөнц даяарх Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүн цөхрөнгөө баран хүсэн хүлээсээр ирлээ. Цовдлуулж, дахин амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн боддог. Үүний адилаар, Есүс Өөрийг нь хэдэн мянган жилийн турш цөхрөнгөө баран хүсэн хүлээсэн хүмүүсийн дунд дахин, цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэр лүү буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) бууж ирэх ба иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байх юм. Тэрээр хүний өмнө гарч ирснийхээ дараа тэдэнд хоол хүнс хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулаад, хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд, бодитоор амьдрах болно. Энэ бүх үзэл нь хүмүүсийн боддог зүйл юм. Гэвч Аврагч Есүс ингээгүй; Тэр хүний төсөөлснөөс эсрэг зүйл хийсэн. Эргэн ирэхийг нь хүсэн хүлээж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй, бас цагаан үүл хөлөглөж бүх хүнд харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн мэддэггүй бөгөөд мэдлэггүй хэвээр үлддэг. Хүн Түүнийг зүгээр л зорилгогүй хүлээж байгаа бөгөөд Түүнийг аль хэдийн “цагаан үүлэн” дээр (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр юу болох юм) бууж ирчхээд, одоо эцсийн өдрүүдэд бий болгох бүлэг ялагчдынхаа дунд байгаа гэдгийг мэддэггүй. Хүн үүнийг мэдэхгүй: Ариун Аврагч Есүс хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн боловч бузар буртаг, ариун бус сүнснүүдийн амьдран суудаг “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Түүний ирэхийг хүн хүлээсээр байгаа боловч зөв шударга бусын махыг идэж, зөв шударга бусын цусыг ууж, зөв шударга бусын хувцас өмсдөг, Түүнд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж сүрдүүлж юм авдаг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Хүн Аврагч Есүсийг хайраар дүүрч, энэрэл ундарсан бөгөөд золин авралаар дүүрэн нүглийн тахил юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бас зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхаж, эрх мэдлийг эзэмшсэн, эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэн хүлээж, мөрөөсөл болдог бөгөөд “Тэнгэр” хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн, Өөрт нь итгэдэг ч Өөрийг нь мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагддаггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 71
Бурханы удирдлагын зургаан мянган жилийн төлөвлөгөө дуусаж байгаа бөгөөд Түүний илрэлтийг эрж хайдаг бүхэнд хаанчлалын үүд хаалга аль хэдийн нээгдээд байна. Хүндэт ах эгч нар аа, та бүхэн юу хүлээгээ вэ? Юу эрж хайгаа вэ? Бурханыг илрэхийг хүлээж байгаа юм уу? Түүний мөрийг хайж байна уу? Бурханы илрэлтийг хэчнээн их хүсэн хүлээдэг билээ! Бурханы мөрийг олох хэчнээн хэцүү билээ! Ийм эрин үед, ийм дэлхий ертөнцөд Бурханы илрэх өдрийг нүдээр үзэхийн тулд бид яах ёстой вэ? Бурханы мөртэй хөл нийлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Ийм төрлийн асуултууд Бурханыг илрэхийг хүлээж байгаа бүх хүнд тулгардаг. Та бүхэн эдгээрийг нэг бус удаа бодож үзсэн, гэхдээ үр дүн нь юу байв? Бурхан хаана илэрдэг юм бэ? Бурханы мөр хаа байгаа юм бэ? Хариултыг нь та нар олсон уу? “Бурхан Өөрийг нь дагадаг бүх хүний дунд гарч ирдэг, Түүний мөр бидний дунд байдаг; Ийм л энгийн!” гэж олон хүн хариулна; Улиг болсон хариултыг хэн ч өгч чадна, гэхдээ Бурханы илрэлт болон Түүний мөр гэдэг нь юу гэсэн утгатайг та нар ойлгодог уу? Бурханы илрэлт гэдэг нь Тэр газар дэлхий дээр ажлаа хийхээр Өөрөө биечлэн ирэхийг хэлдэг. Тэрээр эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил явуулахын тулд Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, мөн Өөрийн төрөлх арга замаар хүн төрөлхтний дунд буудаг. Энэ төрлийн илрэлт нь нэг төрлийн ёслол биш юм. Энэ бол тэмдэг, дүр зураг, гайхамшиг, ямарваа агуу үзэгдэл биш, нэг төрлийн шашны зан үйл ч биш. Энэ бол хэний ч харж, хүрч болох жинхэнэ, бодит баримт билээ. Энэ төрлийн илрэлт нь ёс төдий зүйл хийхийн төлөө, эсвэл богино хугацааны даалгаврын төлөө байдаггүй; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын нэг үе шатны төлөө байдаг. Бурханы илрэлт нь үргэлж утга учиртай байдаг бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байдаг. Энд буй илрэлт гээч нь Бурхан хүнийг залж, чиглүүлж, гэгээрүүлдэг төрлийн “илрэлт”-ээс тэс өөр юм. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын нэг алхмыг хийдэг. Энэ ажил нь өөр ямар ч эрин үеийн ажлаас өөр билээ. Энэ нь хүний ухаан санаанд багтамгүй ба хүн үүнийг хэзээ ч туулж байгаагүй. Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөдөг ажил бөгөөд хүн төрөлхтнийг аврахын төлөө шинэчилж, сайжруулсан ажлын нэг хэлбэр юм; түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү аваачдаг ажил билээ. Энэ бол Бурханы илрэлтийн утга учир юм.
Та нар Бурханы илрэлт гэж юу болохыг ойлгомогцоо Бурханы мөрийг хэрхэн хайх ёстой вэ? Энэ асуултыг тайлбарлахад хэцүү биш: Бурханы илрэлт хаа байна, мөрийг нь тэндээс олох болно. Ийм тайлбар ядах юмгүй сонсогдож болох ч хэрэгжүүлэхэд төдий л амаргүй байдаг, учир нь Бурханыг хаана гарч ирдгийг олон хүн мэддэггүй, Тэр хаана илрэхийг хүсэж байгааг, эсвэл хаана илрэх ёстойг бүр ч мэддэггүй. Ариун Сүнс хаа ажиллаж байна, тэнд Бурхан илэрдэг гэж зарим нь ойворгон боддог. Эсвэл сүнслэг хүмүүс хаа байна, тэнд Бурхан илэрдэг гэж боддог. Эсвэл нэр алдартай хүмүүс хаа байна, тэнд Бурхан илэрдэг гэж боддог. Ийм бодол нь зөв, буруу эсэхийг түр хойш тавья. Ийм асуултыг тайлбарлахын тулд бидний зорилго эхлээд тодорхой байх ёстой: Бид Бурханы мөрийг хайж байгаа. Сүнслэг хүмүүсийг хайгаагүй, алдар нэртэй хүмүүсийг бүр ч дагаагүй; Бурханы мөрийг дагаж байгаа. Ийм учраас, нэгэнт бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы санаа зорилго, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой. Учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг; Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг орхигдуулсан. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэж боддоггүй, Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлт хүний үзэлд нийцэх боломжгүй, Бурхан хүний шаарддаг байдлаар гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд үүнийг хүн бүр мэдэх ёстой. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох учиртай. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардаж болохгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлаж ч болохгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн эрж хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажлыг хэрхэн дуулгавартай дагах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн авч, дуулгавартай дагах ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 72
Чи америк, британи, өөр аль ч үндэстэн бай хамаагүй, өөрийнхөө үндэс угсааны баригдмал байдлаас гарч, өөрийгөө даван, бүтээгдсэн зүйлийн ялгамж чанараас Бурханы ажлыг харах хэрэгтэй. Ингэснээр чи Бурханы мөрөнд хязгаарлалт тогтоохгүй. Учир нь одоо цагт олон хүн Бурханыг тодорхой нэг улс үндэстэнд, тодорхой нэг ард түмний дунд гарч ирэх боломжгүй гэж үздэг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн гүн гүнзгий, Бурханы илрэлт хэчнээн чухал билээ! Хүний үзэл, бодол тэдгээрийг яаж хэмжиж чадах билээ? Иймээс чи Бурханы илрэлтийг эрж хайхын тулд үндэс угсааныхаа үзлийг эвдэх ёстой гэж Би хэлдэг. Ингэснээр л чи өөрийн үзлээр хязгаарлагдахгүй; ингэснээр л чи Бурханы илрэлтийг угтан авахад тэнцэнэ. Эс бөгөөс мөнхийн харанхуйд үлдэж, Бурханы сайшаалыг хэзээ ч олж авахгүй.
Бурхан бол бүхий л хүн төрөлхтний Бурхан юм. Тэрээр Өөрийгөө ямар ч улс орон, үндэстний хувийн өмч гэж үздэггүй, харин ямар нэг хэлбэр, улс орон, үндэстэнд хязгаарлагдалгүйгээр Өөрийн төлөвлөснөөр ажлаа хийдэг. Чи магад энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлөөгүй байх, эсвэл энэ хэлбэрт үгүйсгэх хандлагаар ханддаг байх, эсвэл Бурханы гарч ирдэг улс орон, үндэстэн нь хүн болгонд ялгаварлан гадуурхагддаг, газар дэлхий дээр хамгийн хоцрогдмол байж таардаг байх. Гэвч Бурханд Өөрийн мэргэн ухаан гэж бий. Тэрээр Өөрийн агуу хүч чадлаар, Өөрийн үнэн, зан чанараар Өөртэй нь нэг санаатай бүлэг хүмүүсийг олж авсан, Тэрээр Өөрийнхөө бүрэн төгс болгохыг хүссэн, бүх төрлийн шалгалт, зовлон, хавчлага туулснаар Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнийг эцсээ хүртэл дагаж чадах бүлэг хүмүүсийг үнэхээр олж авсан. Бурханы илрэлт ямар нэг хэлбэр, улс оронд хязгаарлагддаггүйн зорилго нь ажлыг төлөвлөснөөрөө гүйцэлдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Бурхан Иудейд махбод болох үедээ бүхий л хүн төрөлхтнийг золин аврах цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх зорилготой байсантай энэ нь яг адилхан. Гэвч Бурхан ийм зүйл хийх боломжгүй гэж иудейчүүд бодсон бөгөөд Бурхан махбод болж, Эзэн Есүсийн дүрээр гарч ирэх боломжгүй гэж бодсон юм. Тэдний “боломжгүй” гэдэг нь Бурханыг яллаж, эсэргүүцэх үндэслэл нь болж, эцэстээ Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн үүнтэй төстэй алдаа гаргажээ. Тэд Бурханы илрэлт айсуй гэж бүх чадлаараа тунхагладаг атлаа бас хажуугаар нь Түүний илрэлтийг ялладаг; “боломжгүй” гэдгээрээ тэд Бурханы илрэлтийг дахин нэг удаа төсөөллийнхөө хязгаар дотор хорьдог. Иймээс Бурханы үгтэй тулгарсныхаа дараа олон хүн тачигнатал инээд алддагийг Би харж байсан. Гэтэл энэ инээд иудейчүүдийн яллалт, доромжлолоос ер нь ялгаатай гэж үү? Та нар үнэний өмнө хүндлэлтэй ханддаггүй, хүсэн тэмүүлсэн хандлага ч байдаггүй. Та нар зүгээр л муйхраар судалж, хайхрамжгүй хүлээдэг. Ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурханы хувийн удирдамжийг авч чадна гэж үү? Бурханы айлдварыг ялган таньж чадахгүй юм бол чи Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд яаж тэнцэх юм бэ? Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэнэ, тэнд Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадна, тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах шалгуурыг хангадаг. Үзлээ хая! Тайван байж, эдгээр үгийг анхааралтай унш. Үнэнийг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй байх л юм бол Бурхан чамайг гэгээрүүлнэ, ингэснээр чи Түүний санаа зорилго, Түүний үгийг ойлгоно. “Боломжгүй” гэх үзэл баримтлалаа орхи! Хүмүүс ямар нэг зүйлийг боломжгүй гэж үзэх тусам болох магадлал өндөртэй байдаг, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэрүүдээс ч дээгүүр, Бурханы бодол хүний бодлоос дээгүүр бөгөөд Бурхан хүний бодол, үзлийн хязгаарыг давсан ажил хийдэг. Ямар нэг зүйл хэдий чинээ боломжгүй байна, түүнээс эрж хайх үнэн төдий чинээ их байдаг; ямар нэг зүйлийг хүний үзлээр төсөөлж болохгүй байх тусам, энэ нь Бурханы санаа зорилгыг бүр их агуулж байдаг. Учир нь, хаана ч гарч ирлээ гэсэн Бурхан бол Бурхан хэвээр, илрэлтийнх нь байршил, эсвэл хэв маягаас үүдэн Түүний мөн чанар яавч өөрчлөгдөхгүй. Мөр нь хаана байгаагаас үл хамааран Бурханы зан чанар өөрчлөгдөхгүй, Бурханы мөр хаа ч байлаа гэсэн Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан, Эзэн Есүсийн адилаар Тэр бол израильчуудын Бурхан төдийгүй бас Ази, Европ, Америкийн бүх хүний Бурхан, түүнээс ч илүүтэйгээр бүхий л орчлон ертөнцийн дээрх, бүх орчлон даяарх цор ганц Бурхан. Иймээс Бурханы айлдвар болон үгээс Түүний санаа зорилгыг хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний мөртэй хөл нийлүүлцгээе! Бурхан бол үнэн, зам, амь. Түүний үг болон Түүний илрэлт зэрэгцэн оршдог, Түүний зан чанар болон мөр хүн төрөлхтөнд цаг үргэлж ил тод харагддаг. Хүндэт ах эгч нар аа, та нар бүгд эдгээр үгээс Бурханы илрэлтийг харж, Түүний мөрийг гүйцэж, шинэ эрин үе рүү алхаж эхлэн, Өөрийнх нь илрэлтийг хүлээдэг хүмүүст зориулан Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан шинэ тэнгэр, газарт орж чадна гэж Би найдаж байна!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 73
Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжиж, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Тэр удирдлагаа төлөвлөгөөнийхөө дагуу, алхам бүрийг нь тооцоолон, чимээгүйхэн, сүр дуулиан болгохгүйгээр явуулдаг хэдий ч Түүний мөр алхам алхмаар хүн төрөлхтөн рүү улам бүр ойртон урагшилж, шүүлтийн суудал нь орчлон ертөнцөд аянгын хурдаар заларч, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдэлтэй, хайр энэрэл өршөөлөөр дүүрэн Тэрээр бидний дунд сэмхэн ирдэг. Бурханы ирэлтийг хэн ч анзаардаггүй, Түүний ирэлтийг хэн ч угтдаггүй, үүнээс ч илүүтэйгээр Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь хэвээрээ байна, өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бидний дунд, бусдын л адил хүн, хамгийн шалихгүй дагагчдын нэг, эгэл итгэгчийн хувиар амьдардаг. Тэрээр Өөрийн гэсэн эрэлхийлэл, зорилготой; үүнээс ч илүүтэйгээр эгэл хүмүүст байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй, Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч мэдрээгүй. Бид хязгаарлагдалгүй, айж эмээлгүйгээр Түүнтэй хамт амьдардаг, учир нь Тэр бидний нүдэнд зөвхөн шалихгүй нэгэн итгэгч. Тэрээр бидний хөдөлгөөн бүрийг ажиглаж, бүх бодол, санаа маань Түүний өмнө ил болдог. Түүний оршин тогтнолыг хэн ч сонирхдоггүй, Түүний чиг үүргийн талаар хэн ч, юу ч төсөөлдөггүй, үүнээс ч илүүтэйгээр Түүний ялгамж чанарын талаар хэн ч өчүүхэн төдий ч сэжиг аваагүй. Тэр бидэнд ямар ч хамаагүй мэтээр бид эрэлхийллээ л үргэлжлүүлдэг…
Санамсаргүй тохиолдлоор, Ариун Сүнс Түүгээр “дамжуулан” хэсэг үг илэрхийлэв, энэ нь маш гэнэтийн санагдавч бид ямартай ч үүнийг Бурханаас ирж буй айлдвар хэмээн таниад, Бурханаас уриалгахан хүлээн авдаг. Учир нь эдгээр үг Ариун Сүнснээс гарч байгаа цагт хэн илэрхийлэх нь хамаагүй, бид хүлээн зөвшөөрөх ёстой ба татгалзаж болохгүй. Дараагийн айлдвар нь надаар, чамаар, эсвэл түүгээр ч дамжин ирж болно. Хэн ч байлаа гэсэн, бүгд Бурханы нигүүлсэл юм. Гэвч энэ хүн хэн ч байлаа гэсэн бид шүтэн мөргөж болохгүй, учир нь энэ хүн яасан ч Бурхан байж таарахгүй, түүнчлэн бид яасан ч ийм эгэл хүнийг Бурханаа хэмээн сонгохгүй. Бидний Бурхан маш агуу агаад хүндтэй; ийм шалихгүй хүн яаж Түүний оронд зогсож чадах юм бэ? Бас дээр нь бид Бурхан ирж, биднийг тэнгэрийн хаанчлал руу авч явахыг хүлээж байгаа, гэтэл ийм шалихгүй хүн яаж тийм чухал, хүнд хэцүү даалгаврыг хийж чадах юм бэ? Эзэн дахин ирвэл бүхий л олон түмэнд харагдахуйц байдлаар цагаан үүл хөлөглөн ирэх ёстой. Тэгвэл хэчнээн суу алдартай байх билээ! Тэрээр бүлэг эгэл хүмүүсийн дунд сэмхэн нуугдаж байж яаж болох билээ?
Гэсэн хэдий ч, энэ эгэл жирийн хүн л хүмүүсийн дунд нуугдаж, биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л Өөрийн төлөвлөгөө, дэс дарааллын дагуу хийдэг. Түүний үг, айлдвар улам олон удаа тохиолддог. Тайтгаруулах, ятгах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах нь хүртэл; зөөлөн, аядуу өнгөнөөс ширүүн, сүр жавхлант үг хүртэл—бүгд хүнд асар их өршөөл, дээд зэргийн айдас мэдрүүлдэг. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. Энэ хүний зүрх сэтгэл дэх Бурхан бидэнд үнэхээр хайртай эсэх, мөн Тэрээр яг юу хийх гэж байгаа талаар бид эргэлзэж эхэлдэг. Магадгүй энэ бүх зовлонг туулсныхаа дараа л бид өргөгдөж чадах юм болов уу? Хожмын хүрэх газар, ирээдүйн хувь заяаныхаа талаар … толгой дотроо бид тооцоолж байдаг. Бурхан бидний дунд ажиллахаар аль хэдийн махбод болсон гэдэгт урьдын адилаар бидний хэн нь ч итгэхгүй л байдаг. Тэрээр маш урт удаан хугацаанд бидэнтэй хамт байж, маш олон үгийг бидэнд нүүр тулан хэлсэн боловч бид ийм эгэл хүнийг ирээдүйнхээ Бурхан хэмээн хүлээн авах хүсэлгүй хэвээр байдаг, мөн ирээдүй, хувь заяаныхаа хяналтыг энэ шалихгүй хүнд даатгахыг бүр ч хүсдэггүй. Түүнээс бид амьд усны дуусашгүй хангалтыг эдэлж, Түүгээр дамжуулан хүн Бурхан хоёр нүүр тулан амьдрах амьдралаар амьдардаг. Гэвч бид тэнгэр дэх Эзэн Есүсийн нигүүлсэлд л талархдаг бөгөөд бурханлаг чанартай энэхүү эгэл хүний мэдрэмжийг хэзээ ч анхаарч байгаагүй. Гэсэн ч Тэр махбодод даруухнаар нуугдан урьдын адилаар ажлаа хийж, зүрх сэтгэлийн дуу хоолойгоо илэрхийлсээр, яг л хүн төрөлхтөн Өөрийг нь голохыг мэдэрдэггүй мэт, хүний төлөвшөөгүй байдал, мэдлэггүй байдлыг мөнхөд уучилдаг мэт, Өөрт нь хандах хүний хүндлэлгүй хандлагыг үүрд хүлцдэг мэт байдаг.
Бидэнд мэдэгдэлгүйгээр энэ шалихгүй хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөө алхам руу чиглүүлсэн. Бид тоймгүй олон шалгалт, үй олон цээрлүүлэлт туулж, үхлээр соригддог. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр энэрэл, өршөөлийг эдлэн, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг ойлгож авч, Бурханы хайр татам байдал болон хүнийг аврах гэсэн яаруу санаа зорилгыг нь хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы санаа зорилгыг ойлгож, хүний уг чанар-мөн чанарыг мэдэж, аврагдаж, төгс болгуулах замыг хардаг. Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа буруутай, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг бидэнд баяр баясал, амар амгалан бас хязгааргүй их шаналал авчирдаг. Заримдаа бид Түүний хүссэнээр нядлагдах, Түүний гар дахь хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр шөнөгүй олно гэж сэтгэл шулуудсан алдагдсан хоньд нь юм. Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг зэвүүцдэг, Тэр биднийг өргөдөг, биднийг тайтгаруулж, ятгадаг, биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр өдөр шөнөгүй бидний төлөө санаа зовж, биднийг хамгаалж, халамжлахаа хэзээ ч больдоггүй, дэргэдээс маань хэзээ ч холддоггүй. Тэрээр бидний төлөө зүрх сэтгэлийнхээ хамаг цусыг урсгаж, бүх төлөөсийг төлдөг. Энэхүү шалихгүй, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. Гэсэн хэдий ч нэрэлхүү зан бас л бидний зүрх сэтгэлд төвөг удаж, бид ийм хүнийг Бурханаа гэж дуртайяа хүлээн авахыг бас л хүсдэггүй. Хэдийгээр Тэр бидэнд маш их манна өгч, маш их эдлэх зүйл өгсөн боловч үүний аль нь ч бидний зүрх сэтгэл дэх Эзэний байрыг эзэлж чадахгүй билээ. Бид энэ хүний онцгой ялгамж чанар, байр суурийг асар дурамжхан л хүндэлдэг. Намайг Бурхан гэдгийг хүлээн зөвшөөр хэмээн Тэр Өөрийн амаар биднээс хүсэхгүй л бол Түүнийг удахгүй ирэх, тэгсэн мөртөө бидний дунд ажиллаад удаж байгаа Бурхан гэдгийг нь бид хэзээ ч сайн дураараа хүлээн зөвшөөрөхгүй билээ.
Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, олон өнцөг ашиглан, юу хийх ёстойг маань бидэнд сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлдэг. Түүний үг амийн хүчтэй, алхах ёстой замыг маань бидэнд өгч, үнэн гэж яг юу болохыг бидэнд ухамсарлуулдаг. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярианы өнгө, хэв маягт анхаарал хандуулж, энэ ялихгүй хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг дотоод ухамсартаа анхаарч эхэлдэг. Тэр бидний төлөө эцэж цуцталаа ажиллаж, бидний төлөө нойр хоолоо умартаж, бидний төлөө мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвдсөндөө ёолдог; Тэрээр бидний хүрэх газар, авралын төлөө доромжлолыг тэвчдэг; бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрх сэтгэлээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүнд ийм оршихуй, ийм эзэмшил байхгүй, ямар ч завхарсан хүн үүнийг эзэмшиж, үүнд хүрч чадахгүй. Ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээр Түүнд байдаг бөгөөд Түүний хайр бол ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, уг чанар болон мөн чанарыг маань нэвт шувт мэдэж чадахгүй, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүж, тэнгэр дэх Бурханы өмнөөс ингэж бидэнд үг хэлж, бидэн дээр ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болон Бурханы эзэмшил, оршихуй бүхэлдээ Түүнээс харагддаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, бидэнд гэрэл авчирч чадахгүй. Бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы ил болгоогүй нууцуудыг Түүнээс өөр хэн ч задалж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг; Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой, Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин үе, шинэ эринийг нээж, шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирсан, Тэр бидэнд итгэл найдвар авчирч, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, бүхий л оршихуйд маань авралд хүрэх замыг бүрэн харуулсан. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, маш удаан хугацаанд бидэнд гологдсон энэ эгэл жирийн, шалихгүй хүн өдөр шөнөгүй үргэлж бидний бодолд байдаг, өдөр, шөнөгүй бидний хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр биднийг дахин амьдруулж, бидэнд гэрлийг харуулж, зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхгүй болгосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний царайг харж, урд байгаа замыг харсан. Энэ мөчид Тэрээр бидний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан; бид Түүний хэн бэ гэдэгт эргэлзэхээ больж, ажил, үгийг нь эсэргүүцэхээ зогсоон, Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг дагаж, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг болон биднийг гэх хайрыг нь хариулан, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Түүний ажилтай хамтран ажиллаж, бидэнд даалгасан зүйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг л хүсдэг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 74
Бурхан, хүн хоёрыг эн тэнцүү мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан хүн төрөлхтний дунд биечлэн Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлээгүй бол юу ч боллоо гэсэн, хүн Бурханы санаа зорилгыг хэзээ ч ойлгож чадахгүй байх байлаа. Тэгвэл бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний сайшаалыг хүртэж чадахгүй байх байв. Хэрвээ Бурхан ажиллаж эхлэхгүй бол хүн хэчнээн сайн ажиллалаа ч гэсэн, бүгд хий дэмий болно, учир нь Бурханы бодол үргэлж хүний бодлоос дээгүүр байх ба Бурханы мэргэн ухааныг ямар ч хүн ухан ойлгож чадахгүй. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “бүрэн ойлгодог” гэж хэлдэг хүмүүс бол чадваргүй хүмүүс гэж Би хэлдэг; тэд бүгд их зантай, мэдлэггүй. Хүн Бурханы ажлыг тодорхойлох ёсгүй; түүнчлэн, хүн Бурханы ажлыг тодорхойлж чадахгүй. Бурханы нүдээр бол хүн ердөө шоргоолжноос өчүүхэн; тэгэхээр хүн яаж Бурханы ажлыг ойлгож чадах юм бэ? “Бурхан ингэж, тэгж ажилладаггүй”, эсвэл “Бурхан ийм, тийм” хэмээн чалчих дуртай хүмүүс биеэ тоосон байдалтай ярьж байгаа бус уу? Махан биетэй хүнийг Сатан завхруулсан гэдгийг бид бүгд мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь хүн төрөлхтний уг чанар юм. Хүн төрөлхтөн Бурхантай эн зэрэгцэж чадахгүй, Бурханы ажилд зөвлөгөө өгч бүр ч чадахгүй. Бурхан хүнийг хэрхэн залж чиглүүлдгийн тухайд бол, энэ нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн ийм, тийм гэсэн үзэл бодол илэрхийлэлгүйгээр захирагдах ёстой, учир нь хүн бол тоос шороо төдий билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар зорьж байгаа тул Бурханыг бодолцож үзэг гэсэндээ Бурханы ажилд өөрсдийн үзлийг нэмэх ёсгүй, тэр ч байтугай Бурханы ажлыг зориуд, идэвхтэйгээр эсэргүүцэхийн тулд завхарсан зан чанараа ашиглах ёсгүй. Тэгвэл бид антихристүүд болох бус уу? Тийм хүмүүс яаж Бурханд итгэж чадах юм бэ? Бид Бурхан байдаг гэдэгт итгэдэг, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүнийг харахыг хүсдэг учраас үнэний замыг эрэлхийлэх ёстой ба Бурхантай нийцэлтэй байх замыг хайх ёстой. Бид Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж зогсох ёсгүй. Тийм үйлдлээс ямар сайн үр дагавар гарах юм бэ?
Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн. Чи эдгээр үгийг хүлээн авч чадахгүй байж магад, тэдгээр нь чамд сонин санагдаж магад боловч төрөлхийн чанараа бүү илчил гэж Би чамд зөвлөе, учир нь одоо Бурханы өмнө зөвт байдлын төлөө үнэхээр өлсөж цангадаг хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэн сүсэгт хүмүүсийг л Бурхан гэгээрүүлж, залж чиглүүлж чадна. Хэрүүл маргаанаар биш, тайван тогтуунаар үнэнийг эрж хайснаар үр дүнд хүрдэг. “Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн” гэж Би хэлэхдээ Бурхан махбодод эргэн ирсэн явдлыг хэлж байгаа юм. Магадгүй эдгээр үгийг чи тоодоггүй байх; магадгүй чи тэдгээрийг үзэн яддаг; эсвэл магадгүй асар их сонирхдог байх. Ямартай ч, Бурханы илрэлтийг үнэхээр хүсэн хүлээдэг бүх хүн яаран дүгнэлт гаргахын оронд энэ баримттай нүүр тулж, няхуур шинжлэн үзэж чадна гэж Би найдаж байна; энэ бол ухаалаг хүний хийх ёстой зүйл юм.
Ийм зүйлийг судалж шинжлэх нь хэцүү биш боловч бид дор бүрнээ энэ нэг үнэнийг мэдэх шаардлагатай байдаг: Тэр бие махбодтой болсон Бурхан тул Бурханы мөн чанартай байдаг, Тэр бие махбодтой болсон Бурхан тул Бурханы илэрхийлэлтэй байдаг. Бурхан махбод болдог болохоор хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог болохоор Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрх биш, харин Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн мунхаг, мэдлэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлж чадахгүй; түүгээр ч үл барам, Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэхгүй. Есүсийн гадаад дүр төрх хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний төрх байдал болон хувцаслалт жинхэнэ ялгамж чанарынх нь талаар ямар нэг сэжүүр өгч чадаагүй бус уу? Анхны фарисайчууд Есүсийн гадаад дүр төрхийг л харж, Түүний амнаас гарсан үгийг нухацтай хүлээн аваагүйгээс болоод Есүсийг эсэргүүцсэн биш үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар нэг бүр түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдолж болохгүй. Бурханыг эргэн ирэхэд хэрхэн угтан авахаа анхааралтай бодолцон үзэж, хэрхэн үнэнийг дуулгавартай дагадаг хүн байх талаар толгой сэргэг байх ёстой. Есүс үүл хөлөглөн эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүрийн үүрэг хариуцлага энэ билээ. Бид сүнсний нүдээ арчиж цэвэрлэн, хэтрүүлэгтэй уран зөгнөлийн үгэнд автахгүй байх ёстой. Бурханы бодитой ажлын талаар бодож, Бурханы бодит талыг харах ёстой. Эзэн Есүс үүл хөлөглөн, та нарын дунд гэнэт бууж ирээд, Өөрийг нь хэзээ ч мэдээгүй, хараагүй, Өөрийнх нь хүслийг хэрхэн дагахаа мэддэггүй та нарыг авах тэр өдрийг үргэлж хүсэн хүлээж, сэтгэл хөдлөлдөө бүү авт, эсвэл мөрөөдөлдөө бүү умба. Бодитой хэрэг явдлыг бодсон чинь дээр!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 75
Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь-үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, үүнээс ч илүүтэйгээр Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч холбогдож байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Тэдний энэ итгэл нь утгагүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь тухайн үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэж чаддаг байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, хараан зүхэж чаддаг. Үүнээс ч илүүтэйгээр Есүсийн эргэн ирэлтийг Сатаны төөрөгдүүлэлт гэж харж чадна, энэ хүмүүсийн дийлэнх нь махбодоор эргэн ирсэн Есүсийг яллана. Та нар айхгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг жигшин голохтой та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үедээ хийх ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн авдаггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг доромжилдог хүмүүс гарцаагүй мөн, тэд бол лавтайяа устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг л хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ илэрхийлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өгөх вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ амаараа улайх чин сэтгэлээ юу? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлын хөрөнгөө юу? Эргэн ирсэн Есүсийг та нар юугаараа өөрсдөдөө итгүүлэх вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараараа юу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 76
Та нар үгээрээ л үнэнч байдаг, мэдлэг чинь бодол сэтгэлгээ, үзэлд оршдог, хөдөлмөр чинь тэнгэрийн ерөөлийг олж авахын төлөө байдаг, тэгвэл итгэл чинь ямар болж таарах вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэддэггүй, Еховагаас хэрхэн эмээхийг мэддэггүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэддэггүй, Бурханы Өөрийн ажил болон хүний төөрөгдүүлэлтийг хэрхэн ялгахаа мэддэггүй. Чи Бурханы илэрхийлсэн, бодолтой чинь нийцдэггүй үнэний үгийг яллахаа л мэддэг. Даруу байдал чинь хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үнэнч байдал чинь хаана байна вэ? Үнэнийг эрж хайх хандлага чинь хаана байна вэ? Бурханаас эмээдэг сэтгэл чинь хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн авч чаддаггүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, үүрд устгагдах төрөл юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үе чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэх цаг байх болно гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүссээр байна. Магадгүй тэр нь чиний хувьд маш сэтгэл догдлом мөч байж болох юм. Гэсэн хэдий ч Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе бол бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь, Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөл тунхаглагдсан цаг үе, Бурхан сайныг шагнаж, ёрын мууг шийтгэдэг үе байх болно гэдгийг чи мэдэх ёстой. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы сэнтийн өмнө хүргэгдэж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч христ” хэмээн итгэсээр байдаг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлтийг илэрхийлж, амь болон үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л тэдэнтэй тооцоо бодно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Ийм хог шаарнууд яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнээр цангаж, үнэнийг эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дур зоргоороо бүү дүгнэлт хий; үүнээс ч илүүтэйгээр, Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, хайнга бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад Бурханаас эмээдэг сэтгэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэр нь хямсганадаг хүмүүс бол мунхаг, мэдлэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийдэг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс бол биеэ тоосон хүмүүс билээ. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд эрүүл ухаантай, үнэнийг хүлээн авдаг хүмүүс байх ёстой. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншаад, энэ 10,000 үгээс ганц нь л чиний үзэл бодол болон Библитэй нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэт итгэлтэй байж, өөрийгөө хэт өндөрт өргөмжлөлгүйгээр даруу байхыг Би чамд бас зөвлөе. Өчүүхэн төдий ч болов Бурханаас эмээдэг сэтгэлтэй бол чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж, ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч христ байна” гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг! Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар эцсийн өдрүүдэд хуурамч христүүд гарч ирдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, төөрөлдөхөөс айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар харамсалтай бус уу? Ихээхэн судалж шинжилснийхээ дараа ч чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэж бодсоор байвал эцэстээ шийтгүүлж, ямар ч ерөөлгүй хоцорно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн авч чадахгүй бол Бурханаар авруулахад тохирохгүй бус уу? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн очих ерөөлгүй хүн биш гэж үү? Бодоод үз! Бодлогогүй, хуумгай бүү бай, Бурханд итгэх итгэлд тоглоом мэт бүү ханд. Хүрэх газрынхаа төлөө, хэтийн ирээдүйнхээ төлөө, амийнхаа төлөө бод, мөн өөрөөрөө бүү тогло. Чи эдгээр үгийг хүлээн авч чадах уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно