Бие махбодтой болох
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 99
“Бие махбодтой болох” нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, бие махбодтой болохын тулд Бурхан эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог. Бие махбодтой болсон Бурханы амьдрал, ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө Түүний амьдардаг амьдрал. Тэрээр хэвийн хүний гэр бүлд, туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, нойр, орон байр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү эхний үе шатанд Тэрээр бурханлаг биш, бүхэлдээ хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхэлдэг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа Түүний амьдардаг амьдрал юм. Тэр мөн л эгэл хүний бүрхүүлтэй хэвийн хүн чанарт оршин, гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлдэггүй. Гэсэн ч Тэр гагцхүү Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ хугацаанд Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ бурханлаг чанарынх нь хэвийн ажлыг хадгалахын төлөө оршдог, учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар үйлчлэлээ хэрэгжүүлж чадахуйц хэмжээнд төлөвшсөн байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь хэвийн хүн чанараараа Өөрийнхөө үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Амьдралынхаа эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанараар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлыг нь хараахан бүрэн хадгалж чаддаггүй, хараахан төлөвшөөгүй байдаг; Түүний хүн чанар төлөвшиж гүйцэн, Өөрийн үйлчлэлийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр гүйцэтгэх учиртай үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлж чадна. Махбод болохын хувиар Тэр өсөж, төлөвших хэрэгтэй тул Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан төрсөн мөчөөсөө л Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлж, ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар бие махбодынх нь мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байж болохгүй бөгөөд хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар бол Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ тэр чигтээ бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь энэхүү мэдэгдэл ердөө оршин байдаггүй бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлснийхээ дараа ч гэсэн, ажлаа хийх үедээ Тэрээр хүний гадаад бүрхүүлтэй бурханлаг чанар дотроо амьдарсаар байдаг; яг тэр үед Түүний хэвийн хүн чанар нь хэвийн махбодоор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилготой байдаг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршин буй бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа ч энэхүү бурханлаг чанар нь Түүний хүн чанар дотор нуугдаж байдаг; мөн чанартаа, Түүний хүн чанар биш, харин бүрэн бурханлаг чанар ажлыг нь хийдэг. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, үүнээс ч чухал нь бурханлаг чанартай байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ухамсарлахад хэцүү байдаг. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адил ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Намайг энэ талаар ийм ихийг ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын дийлэнхэд нууц хэвээр байдаг гэж Би бодож байна. Үнэндээ, энэ асуудал маш энгийн: Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 100
Есүсийн газар дээр амьдарсан амьдрал нь махбодын хэвийн амьдрал байлаа. Тэрээр махбодынхоо хэвийн хүн чанараар амьдарсан. Өөрийн ажлыг хийж, үгээ хэлж, эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах, тийм ер бусын зүйлсийг хийх эрх мэдэл нь ерөнхийдөө Түүнийг үйлчлэлээ эхлэх хүртэл нь харагдаагүй. Хорин есөн наснаас өмнөх, Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхээс өмнөх амьдрал нь Түүнийг ердөө л хэвийн махбод бүхий бие байсан гэдгийг хангалттай нотолсон. Үүнээс болж, мөн Тэр Өөрийн үйлчлэлийг хараахан эхлээгүй байсан учраас хүмүүс Түүнээс ямар ч бурханлаг байдлыг олж хараагүйн дээр ердөө л тухайн үед зарим хүн Түүнийг Иосефын хүү гэж итгэдэг байсан тул ердийн хүн, эгэл хүн л гэж харж байсан юм. Хүмүүс Түүнийг жирийн хүний хүү гэж бодсон бөгөөд Бурханы махбод болсон бие гэж таних ямар ч аргагүй байлаа; Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцад олон гайхамшиг үзүүлж байхад нь хүртэл ихэнх хүн Түүнийг Иосефын хүү гэсээр байсан, учир нь Тэр бол гаднаа хэвийн хүн чанарын бүрхүүлтэй Христ байсан юм. Түүний хэвийн хүн чанар болон ажлын аль аль нь, анх удаа бие махбодтой болсны ач холбогдлыг биелүүлэхийн төлөө, Бурхан махбодод бүрмөсөн ирж, үнэхээр эгэл жирийн хүн болсныг батлахын төлөө оршиж байлаа. Тэрээр Өөрийн ажлыг эхлэхээс өмнө хэвийн хүн чанартай байсан нь эгэл жирийн махбод байсных нь нотолгоо байв; дараа нь Тэр ажилласан нь ч бас эгэл жирийн махбод байсныг нь нотолсон, учир нь Тэр хэвийн хүн чанартай махбодоор тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж байсан билээ. Тэр гайхамшиг үзүүлж чаддаг байсны шалтгаан нь Түүний махбод Бурханы эрх мэдэлтэй, Бурханы Сүнсний өмссөн махбод байсан юм. Бурханы Сүнснээс болоод Тэр ийм эрх мэдэлтэй байсан ба Тэр махбод байгаагүй гэсэн үг биш. Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Өөрийн үйлчлэлээр гүйцэтгэх хэрэгтэй байсан ажил, Түүний хүн чанарт нуугдсан бурханлаг чанарын илэрхийлэл байсан бөгөөд Тэр ямар ч тэмдэг үзүүлж, эрх мэдлээ яаж ч харуулсан байсан, хэвийн хүн чанараар амьдарч, хэвийн махбод хэвээр байсан. Загалмай дээр үхсэнийхээ дараа дахин амилах хүртлээ Тэр хэвийн махбод дотор оршиж байсан. Нигүүлсэл хайрлаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь бүгд Түүний үйлчлэлийн нэг хэсэг байсны дээр эдгээр нь бүгд Өөрийн хэвийн махбодод байхдаа гүйцэтгэсэн Түүний ажил байв. Цовдлогдохоосоо өмнө, Тэр юу ч хийж байсан, хэвийн хүний махбодоо хэзээ ч орхиогүй. Тэр бол Бурханы ажлыг хийж буй Бурхан Өөрөө байсан ч Бурханы махбод болсон бие байсан учраас хоол идэж, хувцас өмсөж, хүний хэвийн хэрэгцээтэй, хүний хэвийн эрүүл ухаан, хэвийн сэтгэхүйтэй байсан. Энэ бүхэн нь Тэр хэвийн хүн байсны нотолгоо бөгөөд Бурханы махбод болсон бие ер бусын биш, харин хэвийн хүн чанартай махбод байсныг нотолсон. Түүний ажил бол эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажлыг гүйцэлдүүлж, эхний удаа бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэх учиртай үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байв. Бие махбодтой болохын ач холбогдол нь эгэл, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг ажлаа хүн чанараар хэрэгжүүлж, улмаар Сатаныг ялдаг. Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбод болдог, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог гэсэн үг; тэрхүү махбодын хийдэг ажил нь махбодод биеллээ олж, махбодоор илэрхийлэгддэг Сүнсний ажил юм. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг хэрэгжүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон бие, энэхүү хэвийн хүн чанар л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан анх ирэх үедээ хорин есөн нас хүрэхээсээ өмнө хэвийн хүн чанартай байгаагүй бол, хэрвээ төрөнгүүтээ л гайхамшиг үзүүлж, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж, газар дээр анх хөл тавьсан үеэсээ л хорвоогийн бүх хэрэг явдлыг ухан ойлгож, хүн бүрийн бодол, санаа зорилгыг ялган таньж чаддаг байсан бол, ийм хүнийг хэвийн хүн гэж нэрлэж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг хүний махан бие гэж нэрлэж болохгүй байх байлаа. Хэрвээ Христ ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар, утга учир алдагдах байв. Тэр хэвийн хүн чанартай байдаг нь махбод болсон Бурхан мөн гэдгийг нь нотолдог; Тэрээр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг туулдаг нь хэвийн махбод мөн гэдгийг нь улам батлан харуулдаг; түүнчлэн, Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс гэдгийг Түүний ажил хангалттай нотолдог. Ажлынхаа хэрэгцээнээс болж л Бурхан махбод болдог; өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор хийх ёстой, хэвийн хүн чанараар гүйцэтгэх ёстой. Энэ нь “Үг махбод болох”, “Үг махбодоор илрэхийн” урьдач нөхцөл, Бурхан хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх билээ. Есүс насан туршдаа гайхамшиг үзүүлсэн, газар дээрх ажлаа дуусгах хүртэл хэвийн хүн чанарын ямар ч шинж тэмдгийг харуулаагүй, Түүнд хүний хэвийн хэрэгцээ, сул тал, хүний сэтгэл хөдлөл байгаагүй, амьдралын үндсэн хэрэгцээ шаардлагагүй байсан, хэвийн хүн шиг ч боддоггүй байсан гэж хүмүүс итгэж магадгүй. Тэд Түүнийг хүний хэрээс хэтэрсэн оюун ухаантай, ер бусын хүн чанартай л гэж төсөөлдөг. Нэгэнт Тэр Бурхан учраас хэвийн хүмүүс шиг бодож, амьдрах ёсгүй, хэвийн хүн буюу жинхэнэ хүн л хэвийн хүний бодлыг бодож, хүний хэвийн амьдралаар амьдарч чадна гэж тэд итгэдэг. Эдгээр нь бүгд хүний санаа, хүний үзэл бөгөөд эдгээр үзэл Бурханы ажлын анхдагч санаа зорилгод харшилдаг. Хүний хэвийн сэтгэхүй нь хүний хэвийн эрүүл ухаан, хэвийн хүн чанарыг хадгалдаг; хэвийн хүн чанар нь махбодын хэвийн үйл ажиллагааг хадгалдаг; махбодын хэвийн үйл ажиллагаа нь махбодыг бүхэлд нь хэвийн амьдруулдаг. Бурхан тийм махбодод ажиллаж байж л бие махбодтой болсон зорилгоо биелүүлж чадна. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан зөвхөн махбодын гадаад бүрхүүлтэй боловч хэвийн хүний бодлыг боддоггүй бол энэхүү махбодод жинхэнэ хүн чанар бүү хэл, хүний эрүүл ухаан ч байхгүй. Хүн чанаргүй ийм махбод нь бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэх учиртай үйлчлэлийг биелүүлж яаж чадах юм бэ? Хэвийн оюун ухаан нь хүний амьдралын бүх талыг хадгалдаг; хэвийн оюун ухаангүй бол хүн, хүн биш байх болно. Өөрөөр хэлбэл, хэвийн бодол боддоггүй хүн бол сэтгэцийн өвчтэй бөгөөд ямар ч хүн чанаргүй, зөвхөн бурханлаг чанартай Христийг Бурханы махбод болсон бие гэж хэлж болохгүй. Тэгвэл Бурханы махбод болсон бие ямар ч хэвийн хүн чанаргүй байж яаж болох юм бэ? Христэд ямар ч хүн чанар байхгүй гэж хэлэх нь доромжлол бус уу? Хэвийн хүмүүсийн явуулдаг бүх үйл ажиллагаа нь хүний хэвийн оюун ухааны ажиллагаанд түшиглэдэг. Үүнгүйгээр, хүмүүс этгээд авирлах байсан; тэр ч бүү хэл тэд хар цагаан, сайн мууг ялгаж чадахгүй байх байсан; тэгээд хүний ёс зүй, ёс суртахууны зарчимгүй байх байсан. Үүний адилаар, хэрвээ бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн шиг боддоггүй байсан бол жинхэнэ бие махбод буюу хэвийн махбод биш байх байсан юм. Юм боддоггүй тийм махбод бурханлаг ажлыг гүйцэтгэж чадахгүй байх байлаа. Тэрээр хэвийн махан биеийн үйл ажиллагааг хэвийн байдлаар явуулж чадахгүй, газар дээр хүмүүстэй хамт амьдарч бүр ч чадахгүй байх байв. Тэгээд Бурхан бие махбодтой болсны ач холбогдол, Бурхан махбодод ирэхийн гол мөн чанар алдагдах байсан юм. Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь махбод дахь хэвийн бурханлаг ажлыг хадгалахын төлөө оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг хадгалдаг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь махбод дахь Бурханы ажлыг хадгалахын тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэхүү махбодод хүний хэвийн оюун ухаан байгаагүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба махбодоор хийх хэрэгтэй зүйлс нь хэзээ ч гүйцэлдэхгүй байх байлаа. Бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан байдаг хэдий ч Түүний ажилд хүний бодол холилддоггүй; Тэр хүний хэвийн бодлоор бус, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдач нөхцөл дор хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг явуулдаг. Түүний махбодын бодол хэчнээн сүрлэг байх нь хамаагүй, Түүний ажилд логик юм уу сэтгэлгээ холилддоггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаас төрөн гардаггүй, харин Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх ёстой үйлчлэл бөгөөд нэгийг нь ч Түүний уураг тархи бодож олдоггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулалтын ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүслийн ажил биш, харин Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил, махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан, хэвийн хүн чанар байх ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 101
Есүс ажлаа гүйцэтгэхээс өмнө ердөө л хэвийн хүн чанараараа амьдарч байлаа. Тэр бол Бурхан мөн гэдгийг хэн ч таньж чадаагүй, бие махбодтой болсон Бурхан гэдгийг нь хэн ч олж мэдээгүй; хүмүүс Түүнийг тун жирийн хүн гэж л мэддэг байсан. Түүний туйлын эгэл жирийн, хэвийн хүн чанар нь Бурхан бие махбодтой болсны нотолгоо, мөн Нигүүлслийн эрин үе нь Сүнсний ажлын эрин үе биш, харин бие махбодтой болсон Бурханы ажлын эрин үе гэдгийн нотолгоо байлаа. Энэ нь, Бурханы Сүнс махбодод бүрэн биеллээ олж, бие махбодтой болсон Бурханы эрин үед Түүний махбод Сүнсний бүх ажлыг гүйцэтгэнэ гэдгийн нотолгоо байв. Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; илүү тодорхой хэлэх юм бол, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээрээ Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ. Эхний удаад бие махбодтой болох үед Бурханы ажил нь золин аврахын төлөө байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн ажил нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдал байсан нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах авралыг нь зөгнөсөн юм. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас Түүний хувьд өвчтэй хүмүүсийг эдгээж, улмаар тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох тэмдэг, гайхамшгийг үзүүлэх шаардлагатай; учир нь Нигүүлслийн эрин үе бол хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох амар тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийг өгөхөд төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, нигүүлсэл хайрлах нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн махбодын төрөлхийн чадвар байсан ба махбодод биеллээ олсон Сүнсний ажил байсан юм. Гэхдээ тийм ажил гүйцэтгэж байх явцдаа Тэр махбодод амьдарч байсан бөгөөд махбодоос хэтрэн гараагүй. Тэр анагааж эдгээх ямар үйл хийсэн нь хамаагүй, мөн л хэвийн хүн чанартай байсан бөгөөд хэвийн хүний амьдралаар амьдарсан хэвээр байсан. Бие махбодтой болсон Бурханы эрин үед махбод нь Сүнсний бүх ажлыг гүйцэтгэдэг гэж хэлдгийн минь шалтгаан бол, Тэр ямар ч ажил хийлээ гэсэн үүнийгээ махбодоор хийсэн билээ. Гэвч Түүний ажлаас болоод хүмүүс Түүний махбодыг бүрэн дүүрэн бие махбодын мөн чанартай гэж үзээгүй, учир нь энэхүү махбод гайхамшиг үзүүлж, зарим нэг онцгой мөчид махан биеэс даван гарсан зүйлсийг хийж байсан юм. Мэдээж, Түүнийг үйлчлэлээ эхэлсний дараа л дөчин өдрийн турш соригдох, уулан дээр хувирах гэх мэтийн энэ бүх явдал тохиолдсон. Иймээс Есүсийн хувьд, Бурхан бие махбодтой болохын утга учир бүрэн гүйцэлдээгүй, харин зөвхөн хагас биелсэн. Өөрийн ажлыг эхлэхээс өмнө махбодод амьдарсан Түүний амьдрал бүх талаараа тун хэвийн байсан. Ажлаа эхэлснийхээ дараа Тэрээр махбодынхоо гадаад бүрхүүлийг л хадгалсан. Түүний ажил бурханлаг чанарын илэрхийлэл байсан учраас махан биеийн хэвийн ажиллагаанаас даван гарсан юм. Эцсийн эцэст, Бурханы махбод болсон бие нь мах, цустай хүмүүсийн биеэс ялгаатай байлаа. Мэдээж, Түүний өдөр тутмын амьдралд бусдын адилаар хоол, хувцас, нойр, орон байр шаардагдаж, бүх хэвийн хэрэгцээ хэрэгтэй байсан ба Тэрээр хэвийн хүний эрүүл ухаантай, хэвийн хүн шиг бодолтой байсан. Түүний хийсэн ажил ер бусын байснаас бусдаар бол хүмүүс Түүнийг хэвийн хүн гэж үзсээр байлаа. Үнэндээ Тэр юу ч хийсэн бай, жирийн, хэвийн хүн чанараар амьдарсан бөгөөд Тэр ажлаа гүйцэтгэж байсан учраас өөр ямар ч хэвийн хүмүүсийнхээс илүүгээр Түүний эрүүл ухаан тун хэвийн, бодол нь нэн тодорхой байсан. Ийм бодол, эрүүл ухаантай байх нь бие махбодтой болсон Бурханд чухал байсан, учир нь эрүүл ухаан нь тун их хэвийн, бодол нь маш тодорхой байдаг махбодоор бурханлаг ажил илэрхийлэгдэх хэрэгтэй байв—зөвхөн ийм маягаар л Түүний махбод бурханлаг ажлыг илэрхийлж чадах байсан юм. Газар дээр амьдарсан гучин гурван жил хагасынхаа туршид Есүс хэвийн хүн чанараа хадгалсан боловч гурван жил хагасын үйлчлэлийн ажлаас нь үүдэн хүмүүс Түүнийг маш гайхалтай, өмнөхөөсөө хамаагүй илүү ер бусын болсон гэж боджээ. Бодит байдал дээр Есүсийн хэвийн хүн чанар нь Түүнийг үйлчлэлээ эхлэхээс өмнө нь ч, дараа нь ч өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн; Түүний хүн чанар цаг ямагт адилхан байсан боловч Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхийн өмнөх ба дараах ялгааных нь улмаас Түүний махбодтой холбоотой хоёр өөр үзэл бодол гарч ирсэн. Хүмүүс юу гэж бодож байсан нь хамаагүй, бие махбодтой болсон Бурхан анхдагч, хэвийн хүн чанараа бүхий л хугацаанд хэвээр хадгалсан, учир нь Бурхан нэгэнт бие махбод болсон болохоор махбодод буюу хэвийн хүн чанартай махбодод амьдарч байсан юм. Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран, Түүний махбодын хэвийн хүн чанарыг арилгаж болохгүй, учир нь хүн чанар бол махан биеийн үндсэн мөн чанар билээ. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлэхээс өмнө Түүний махбод тун хэвийн хэвээр байж, ердийн хүний бүх үйл ажиллагааг гүйцэтгэж байсан; Тэрээр ердөө ч ер бусын харагдаагүй, ямар ч гайхалтай тэмдэг үзүүлээгүй. Тухайн үед Тэрээр Бурханыг шүтэн мөргөдөг маш эгэл хүн байсан, гэхдээ Түүний эрэл хайгуул өөр ямар ч хүнийхээс илүү үнэнч, илүү чин шударга байсан билээ. Түүний туйлын хэвийн хүн чанар ийнхүү илэрхийлэгдэж байсан юм. Өөрийнхөө үйлчлэлийг явуулахаас өмнө Тэр ямар ч ажил хийгээгүй учраас хэн ч Түүний ялгамж чанарыг мэдээгүй, Түүний махбод бусад бүх хүнийхээс өөр гэдгийг хэн ч таньж чадаагүй, учир нь Тэр ганц ч ид шид үзүүлээгүй, Бурханы ажлын өчүүхэн хэсгийг ч гүйцэтгээгүй байсан. Гэхдээ, үйлчлэлээ гүйцэтгэж эхэлснийхээ дараа Тэрээр хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлээ хадгалж, хэвийн хүний эрүүл ухаантай амьдарсаар байсан хэр нь Бурханы Өөрийн ажлыг хийж, Христийн үйлчлэлийг Өөртөө авч, мах цуснаас бүрдсэн, үхэх үйлтэй хүмүүсийн хийж чадахааргүй ажлыг хийж эхэлсэн учраас Тэр хэвийн хүн чанаргүй бөгөөд бүрэн дүүрэн хэвийн махбод биш, харин бүрэн бус махбод гэж хүмүүс боджээ. Түүний гүйцэтгэсэн ажлаас болоод хүмүүс Түүнийг хэвийн хүн чанаргүй, махбод дахь Бурхан гэлцсэн. Энэ нь эндүү ташаа ойлголт юм, учир нь хүмүүс Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг ухаараагүй. Энэхүү буруу ойлголт нь, махбодоор хийгдсэн Бурханы ажил нь хэвийн хүн чанартай махбодоор илэрхийлэгдсэн бурханлаг ажил байснаас үүдэн гарсан. Бурхан махбодоор хувцаслаж, махбод дотор оршсон бөгөөд хүн чанараар хийсэн ажил нь Түүний хүн чанарын хэвийн байдлыг бүрхэгдүүлсэн юм. Ийм учраас хүмүүс Бурханд хүн чанар байхгүй, гагцхүү бурханлаг чанар бий гэж итгэжээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 102
Эхний удаа бие махбодтой болохдоо Бурхан бие махбодтой болсон Бурханы ажлыг гүйцэлдүүлээгүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг гүйцээсэн ба Бурхан үүнийг махбодоор хийх шаардлагатай байв. Иймээс, бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махбодод эргэн ирээд махбодын бүх л хэвийн, бодитой байдлыг амьдран харуулдаг, өөрөөр хэлбэл, Бурханы Үгийг бүхэлдээ хэвийн, эгэл махбодоор илэрхийлж, улмаар махбодоор хийж чадалгүй орхисон ажлаа гүйцээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү хэвийн байдаг. Үүний үр дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн туулдаг зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махбод дахь Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд завхарсан хүний зовлонгоос ялгаатай байдаг. Энэ нь бас Түүний махбодын хэвийн, бодитой байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг туйлын хэвийн, бодитой махбодоор хэрэгжүүлдэг учраас махбод нь асар их зовлон зүдүүрийг туулах ёстой. Энэхүү махбод хэвийн, бодитой байх тусам Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ төдий чинээ их зовно. Бурханы ажил огтхон ч ер бусын биш, маш эгэл жирийн махбодоор илэрхийлэгддэг. Түүний махбод хэвийн бөгөөд хүнийг аврах ажлыг ч бас үүрэх ёстой учраас Тэрээр ер бусын махан биеэс ч илүү их зовдог—энэ бүх зовлон нь Түүний махбодын бодитой, хэвийн байдлаас үүсэн гардаг. Бурханы махбод болсон хоёр биеийн үйлчлэлээ гүйцэтгэх явцдаа туулсан зовлонгоос бие махбодтой болохын мөн чанарыг харж болно. Махбод нь хэвийн байх тусам ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээл туулах ёстой байдаг; ажлыг хийж буй махбод бодитой байх тусам хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу болдог, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай байдаг. Түүнчлэн махбод нь бодитой байх тусам, мөн махбод нь хэвийн хүний бүрэн эрүүл ухаан болон хэрэгцээтэй байх тусам Тэр Бурханы ажлыг махбодоор хийх төдий чинээ чадвартай байдаг. Есүсийн махбод загалмай дээр цовдлогдсон, Тэр Өөрийн махбодыг нүглийн тахил болгосон; хэвийн хүн чанартай махбодын тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь бүрэн төгс махбодоор байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялдаг. Бүрмөсөн хэвийн, бодитой махбод л байлдан дагуулалтын ажлыг бүхэлд нь хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах нь ер бусын ид шид, илчлэлээр бус, махбод дахь Бурханы бодитой, хэвийн байдлаар дамжин үр дүнд хүрдэг. Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь үг хэлж, улмаар хүнийг байлдан дагуулж, төгс болгох явдал юм; өөрөөр хэлбэл, махбодод биеллээ олсон Сүнсний ажил буюу махбодын үүрэг нь үг хэлж, тэгснээрээ хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдан хаях явдал билээ. Иймээс байлдан дагуулалтын ажлаар дамжуулан махбод дахь Бурханы ажил бүрэн гүйцэлдэнэ. Эхний золин авралын ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө л эхлэл байсан; байлдан дагуулалтын ажлыг хийдэг махбод нь бие махбодтой болохын бүх ажлыг гүйцээнэ. Хүйсийн хувьд нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй бөгөөд үүгээр Бурхан бие махбодтой болохын утга учрыг биелүүлж, Бурханы талаарх хүний үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэй аль нь ч болж чадах ба мөн чанартаа бол бие махбодтой болсон Бурхан хүйсгүй юм. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн бөгөөд Түүний хувьд хүйсийн ялгаа байхгүй. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар үр дүндээ хүрнэ. Түүнчлэн, үүний шалтгаан нь энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил бол өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдал биш, харин үгээ хэлж, хүнийг байлдан дагуулах явдал юм, өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлх чадвар нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх, хүнийг байлдан дагуулах билээ. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал тул Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хавьгүй илүү хэвийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд хоёулаа бие махбодтой болсон Бурхан мөн хэдий ч Тэд ав адилхан биш. Есүс хэвийн хүн чанартай, жирийн хүн чанартай байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаа бие махбодтой болсон Бурханаас хүн ямар ч тэмдэг, гайхамшиг харахгүй, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөрийг зайлуулж байгааг ч, тэнгис дээгүүр алхахыг ч, эсвэл дөчин өдрийн турш мацаг барихыг ч харахгүй… Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй бөгөөд энэ нь Түүний махбод мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг үймүүлдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулдаг тул хүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй, иймээс энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөхийн төлөө байдаг. Өнөөдөр чиний хардаг бие махбодтой болсон Бурхан бол бүхэлдээ махбод бөгөөд Түүнд ер бусын зүйл огт байхгүй. Тэр бусдын адил өвддөг, яг л бусдын адилаар хоол, хувцас хэрэгтэй болдог; Тэр бүхэлдээ махбод юм. Хэрвээ энэ удаа, бие махбодтой болсон Бурхан ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, эсвэл нэг үгээр үхүүлж чаддаг байсан бол байлдан дагуулалтын ажлыг явуулж яаж чадах юм бэ? Энэхүү ажил Харь үндэстний дунд түгж яаж чадах юм бэ? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин авралын ажлын эхний алхам байсан бөгөөд Бурхан хүнийг загалмайнаас аварчихсан болохоор уг ажлыг Тэр дахиж хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүстэй адилхан нэг “Бурхан” гарч ирэх юм бол тэр “Бурхан” хэдийгээр Библи дэх Бурханы тодорхойлолттой адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байх ч мөн чанартаа Бурханы Сүнсний өмссөн махбод биш, харин муу ёрын сүнсний өмссөн махан бие байна. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Иймээс хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь эхнийхийн ажлаас өөр байдаг. Эцсийн өдрүүдэд Бурхан байлдан дагуулалтын ажлыг эгэл жирийн, хэвийн махбодоор биелүүлдэг; Тэрээр өвчтэйг эдгээдэггүй, хүний төлөө цовдлогдохгүй, харин гагцхүү махбодоор үг хэлж, махбодоор хүнийг байлдан дагуулдаг. Зөвхөн тийм махбод л Бурханы махбод болсон бие юм; тийм махбод л махбод дахь Бурханы ажлыг гүйцээж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 103
Энэ үе шатанд бие махбодтой болсон Бурхан зовлон бэрхшээл туулж байсан ч, эсвэл Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байсан ч, бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн төлөө үүнийг хийдэг, учир нь энэ бол Бурхан сүүлчийн удаа бие махбодтой болж байгаа хэрэг юм. Бурхан ердөө хоёр удаа л бие махбодтой болж чадна. Гурав дахь удаа гэж байхгүй. Эхний бие махбод нь эрэгтэй байсан, хоёр дахь нь эмэгтэй, иймээс Бурханы махбодын дүр хүний оюун санаанд гүйцэлдсэн; түүнчлэн, хоёр удаа бие махбодтой болсон нь махбодоор хийх Бурханы ажлыг аль хэдийн дуусгасан. Эхний удаад бие махбодтой болсон Бурхан, бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн тулд хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан. Энэ удаа ч Тэр бас хэвийн хүн чанартай байдаг, гэхдээ энэ удаа бие махбодтой болсны утга учир нь өөр: Энэ нь илүү гүн гүнзгий бөгөөд Түүний ажил илүү гүн ач холбогдолтой. Бурхан дахин нэг удаа махбод болсны шалтгаан нь бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн төлөө байдаг. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг бүрмөсөн дуусгах үед бие махбодтой болохын бүхий л утга учир буюу махбод дахь Бурханы ажил дуусах ба махбодоор хийгдэх өөр ажил цаашид байхаа болино. Өөрөөр хэлбэл, одоогоос эхлээд Бурхан Өөрийнхөө ажлыг хийхийн тулд дахин хэзээ ч махбодод ирэхгүй. Зөвхөн хүн төрөлхтнийг аварч, төгс болгохын тулд л Бурхан бие махбодтой болох ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, Өөрийнх нь ажлын төлөө байгаагүй л бол Бурхан махбодод ирэх нь ердийн хэрэг биш юм. Махбодод ажиллахаар ирснээрээ Тэр, Бурхан бол махбод, хэвийн, эгэл жирийн хүн атлаа дэлхийг ялгууснаар хаанчилж, Сатаныг ялж, хүн төрөлхтнийг золин аварч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадна гэдгийг Сатанд харуулдаг! Сатаны ажлын зорилго нь хүн төрөлхтнийг завхруулахын төлөө байхад Бурханы зорилго нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Сатан хүнийг ёроолгүй нүх рүү урхиддаг байхад Бурхан хүнийг тэндээс авардаг. Сатан бүх хүнээр өөрийгөө шүтүүлдэг, харин Бурхан тэднийг Өөрийнхөө ноёрхолд оруулдаг, учир нь Тэр бол бүтээлийн Эзэн билээ. Энэ бүх ажлыг Бурхан хоёр удаа бие махбодтой болсноор гүйцээсэн. Түүний махбод нь мөн чанартаа хүн чанар болон бурханлаг чанарын нэгдэл бөгөөд хэвийн хүн чанартай байдаг. Иймээс Бурханы махбод болсон биегүйгээр Бурхан хүн төрөлхтнийг аврах үр дүнд хүрч чадахгүй бөгөөд махбодынх нь хэвийн хүн чанар байгаагүй бол махбод дахь Түүний ажил амжилттай болж мөн л чадахгүй байх байсан. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь хэвийн хүн чанарыг эзэмших ёстойд оршдог; тэгэхгүй бол энэ нь бие махбодтой болох Бурханы анхдагч санаа зорилгод харшлах байв.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 104
Бие махбодтой болохын утга учир Есүсийн ажлын үе шатанд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүхэлдээ махбод болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махбод дахь Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин авралын ажлыг л хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ шалтгааны улмаас Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэгэнтээ махбод болсон. Ажлын энэ үе шатыг ч бас эгэл жирийн махбодоор хийдэг; хүн чанар нь өчүүхэн төдий ч ер бусын биш, туйлын хэвийн хүн үүнийг хийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бүрэн төгс хүн болсон; Тэр бол уг ажлыг хэрэгжүүлж буй Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махбод юм. Хүний нүдээр Тэр бол огтхон ч ер бусын биш махан бие бөгөөд хурлын том танхимд шашны талаарх дотоод үнэнийг илчлэх нь бүү хэл, ямар ч гайхамшигтай тэмдэг үзүүлдэггүй, ямар ч ид шид үзүүлдэггүй, тэнгэрийн хэлээр ярьж чаддаг тун эгэл жирийн хүн билээ. Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхний махбодын ажилтай тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлын юуг ч энэ удаа харж чадахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхний удаагийнхаас ялгаатай ч Тэдний эх сурвалж ав адилхан биш гэдгийг энэ нь нотолдоггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; ингэж бие махбодтой болсон нь нэг нэгнээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр танин мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу хүний оюун ухааны чадвараас хэтийдсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд адилхан, учир нь Тэдний ажил нэгэн Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие адилхан эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу, эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийсэн ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил тогтсон заншлыг мөрддөггүй, харин тухай бүрдээ шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүсийн оюун санаан дахь эхний махбодын талаарх сэтгэгдлийг гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын аль ч тусгаар үе шат нь хүнд Бурханы талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; үе шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч хүний ойлгох чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх мэдлэг нь хагас хугас хэвээр үлддэг. Хүний хэлийг ашиглаад Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлэх боломжгүй; түүнчлэн, Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж яахан чадах билээ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж болно. Олон янзын ажлаар нь дамжуулан Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм маягаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд хязгаарлагдаагүй, бүрэн дүүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай байдаг ч махбодын мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямартай ч Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанар болон нэгэн адил гарал үүсэлтэй байдаг—энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 105
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийн мөн чанар байдаг; энэхүү мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Тэрээр Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар нэг зүйлийг хийж яавч чадахгүй, Өөрийнх нь хүсэлд харшилдаг үгийг хэзээ ч хэлдэггүй. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар нэг ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврахын төлөө, Бурханы Өөрийн удирдлагын төлөө байдаг. Үүний адилаар, Христийн ажил ч бас хүнийг аврахын төлөө, Бурханы хүслийн төлөө байдаг. Бурхан махбод болсон болохоор мөн чанар нь Түүний махбод дотор биеллээ олж, улмаар Түүний махбод ажлыг нь хариуцахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон байх хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон хугацааны туршид бүх ажлын цөм нь Христийн ажил байдаг. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбод болсон тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор хийж дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх учиртай ажлаа хийж, биелүүлэх учиртай үйлчлэлээ биелүүлдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 106
Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдэл эзэмшдэг боловч Өөрөөс нь гардаг эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махбодын ажил ч бай, аль нь ч нөгөөтэйгөө зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийн дээрх эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махбод ч бас эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махбод дахь Бурхан нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг бүх ажлыг хийж чаддаг. Үүнд нэг ч хүн хүрч, ухан ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл боловч Түүний махбод эрх мэдэлд нь захирагдаж чадна. “Эцэг Бурханы хүслийг Христ дуулгавартай дагадаг” гэдэг үгийн цаад учир энэ билээ. Бурхан бол Сүнс бөгөөд авралын ажлыг хийж чаддаг, хүн болох үедээ ч үүнийг хийж чаддаг. Ямартай ч, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад ч болдоггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй, өөр хоорондоо зөрчилддөг ажил бүр ч хийдэггүй, учир нь Сүнс, махбод хоёрын хийдэг ажлын мөн чанар адилхан юм. Сүнс ч бай, махбод ч бай, хоёулаа нэг хүслийг биелүүлэхийн төлөө ажиллаж, адилхан ажлыг удирддаг. Сүнс, махбод хоёр харьцуулшгүй хоёр өөр чанартай хэдий ч мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанар болон ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан, бүх хайрын илэрхийлэл билээ. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй хандах юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээрээ тийнхүү үйлдэхэд бэлэн байх ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байдаггүй; шударга бус зангийн ямар ч элемент байдаггүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай, хорон муугийн эх сурвалж билээ. Хүнийг Сатан завхруулж, боловсруулсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанарыг агуулдаг ба Сатаны шинж чанарын аль нь ч байдаггүй. Ажил хэчнээн хэцүү бэрх ч бай, махбод хэчнээн сул дорой ч бай хамаагүй, Бурхан махбодод амьдрах зуураа Бурханы Өөрийн ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй, Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүй байдлаар бүр ч хаяхгүй. Эцэг Бурханы хүслээс урвасны оронд махбодын зовлон эдлэхийг илүүд үзнэ; Есүс “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч; гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” гэж залбиран хэлсэнтэй энэ нь яг адилхан юм. Хүмүүс өөрийнхөө сонголтыг хийдэг, харин Христ тэгдэггүй. Хэдий Тэр Бурханы Өөрийн ялгамж чанартай ч махбодын өнцгөөс Эцэг Бурханы хүслийг мөн л эрж хайдаг ба Өөрт нь Эцэг Бурханы даалгасан зүйлийг биелүүлдэг. Энэ нь хүний хүрч чадахгүй зүйл юм. Сатанаас гардаг зүйл Бурханы мөн чанартай байж чаддаггүй; харин Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг мөн чанартай байж л чадна. Сатан Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй, Бурханы хүслийг дуртайяа дуулгавартай дагаж бүр ч чаддаггүй. Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэх зүйл хийж магадгүй бөгөөд Бурханы даалгасан ажлыг нэг ч хүн шууд өөртөө авч чадахгүй; нэг ч хүн Бурханы удирдлагыг өөрсдийн гүйцэтгэх үүрэг гэж үзэж чаддаггүй. Христийн мөн чанар нь Эцэг Бурханы хүсэлд захирагдах явдал юм; Бурханы эсрэг дуулгаваргүй байдал бол Сатаны шинж чанар мөн. Энэ хоёр чанар нь нийцдэггүй ба Сатаны шинж чанартай хэнийг ч Христ гэж нэрлэж болохгүй. Хүн Бурханы ажлыг оронд нь хийж чаддаггүйн шалтгаан гэвэл хүнд Бурханы ямар ч мөн чанар байдаггүй. Хүн хувийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйнхээ тусын тулд Бурханы төлөө ажилладаг, харин Христ бол Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн тулд ажилладаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 107
Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь удирддаг. Хэдий Тэр махбодтой ч, хүн чанар нь тэр чигтээ махан биетэй хүнийхтэй адилгүй. Түүнд Өөрийн гэсэн цор ганц зан араншин байдаг бөгөөд үүнийг ч гэсэн бурханлаг чанар нь удирддаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал гэж хүн чанарынх нь сул талыг хэлдэг. Энэ сул тал нь Түүний бурханлаг чанарыг тодорхой хэмжээнд хязгаарладаг боловч ийм хязгаарлалт нь хэмжээ хязгааргүй бус, харин тодорхой цар хүрээ, цаг хугацаан дотор байдаг. Бурханлаг чанарынхаа ажлыг хэрэгжүүлэх цаг нь болоход, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг. Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь бүрэн чиглүүлдэг. Түүний хүн чанарын хэвийн амьдралаас гадна хүн чанарынх нь бусад бүх үйлдэлд бурханлаг чанар нь нөлөө үзүүлж, нөлөөлж, удирдаж байдаг. Христ хүн чанартай хэдий ч бурханлаг чанарынх нь ажлыг энэ нь тасалдуулдаггүй бөгөөд яг нарийндаа энэ нь Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь чиглүүлдгээс үүдэлтэй; Түүний хүн чанар нь бусадтай харилцахдаа биеэ хэрхэн авч явах тухайд төлөвшөөгүй байдаг ч бурханлаг чанарынх нь хэвийн ажилд нөлөөлдөггүй. Христийн хүн чанар завхраагүй гэж хэлэхдээ Би, Түүний хүн чанарыг бурханлаг чанар нь шууд захирч чаддаг, мөн Тэрээр жирийн хүнийг бодвол илүү эрүүл ухаантай байдаг гэх утгаар хэлдэг юм. Ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад Түүний хүн чанар хамгийн тохиромжтой байдаг; Түүний хүн чанар нь бурханлаг чанарын ажлыг хамгийн сайн илэрхийлж чаддаг, мөн ийм ажилд хамгийн сайн захирагдаж чаддаг. Бурхан махбодод ажиллахдаа махан биетэй хүний биелүүлэх учиртай үүргээс хэзээ ч хараа салгадаггүй; Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин зүрх сэтгэлээр шүтэн мөргөх чадвартай. Түүнд Бурханы мөн чанар байдаг бөгөөд Түүний ялгамж чанар бол Бурханы Өөрийн ялгамж чанар юм. Тэр гагцхүү газар дээр ирээд, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй бүтээгдсэн зүйл болж, урьд нь Түүнд байгаагүй хүн чанарыг эзэмшсэн. Тэрээр тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөж чаддаг, энэ нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд хүн дуурайшгүй билээ. Түүний ялгамж чанар бол Бурхан Өөрөө. Махбодын өнцгөөс л Тэрээр Бурханыг шүтэн мөргөдөг; тиймээс, “Христ тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөдөг” гэх үг буруу биш. Тэрээр хүнээс яг Өөрийн оршихуйг л шаарддаг; хүнээс ийм зүйл шаардахынхаа өмнө Өөрөө энэ бүхэндээ аль хэдийн хүрсэн байдаг. Тэр Өөрөө ангид байх зуураа бусдад хэзээ ч шаардлага тавихгүй, учир нь энэ бүхэн Түүний оршихуйг бүрдүүлдэг. Тэр ажлаа хэрхэн хэрэгжүүлдэг нь хамаагүй, Бурханд дуулгаваргүй ханддаг байдлаар авирлахгүй. Тэр хүнээс юу ч шаарддаг байлаа гэсэн, ямар ч шаардлага нь хүний хүрч чадах зүйлээс хэтэрдэггүй. Түүний хийдэг бүхэн Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд Түүний удирдлагын төлөө байдаг. Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээр байдаг; тиймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн өндөр дээд эрх мэдэл юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар, өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн зан чанар, оршихуй бөгөөд энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний хүн чанар хэчнээн хэвийн ч бай, Түүнд Бурханы Өөрийн ялгамж чанар байдаг гэдэг нь маргаангүй; Тэр ямар өнцгөөс ярьж, Бурханы хүслийг яаж ч дуулгавартай дагадаг байлаа гэсэн, Түүнийг Бурхан Өөрөө биш гэж хэлж болохгүй. Мунхаг, мэдлэггүй хүмүүс Христийн хэвийн хүн чанарыг өө сэв гэж үздэг. Тэр бурханлаг чанарын оршихуйгаа яаж ч илэрхийлж, илчиллээ гэсэн, хүн Түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрөх чадваргүй. Христ Өөрийн дуулгавартай, даруу байдлыг харуулах тусам, тэнэг хүмүүс Христийг улам хөнгөн хуумгай авч үздэг. Түүнд гадуурхаж, басамжилсан хандлагаар ханддаг атлаа ихэмсэг дүртэй “агуу хүмүүс”-ийг шүтэхээр ширээн дээр залдаг хүмүүс ч байдаг. Бурханд хандах хүний эсэргүүцэл, дуулгаваргүй байдал нь, бие махбодтой болсон Бурханы мөн чанар Бурханы хүсэлд захирагддаг баримтаас, мөн Христийн хэвийн хүн чанараас үүдэн гардаг; энэ нь Бурханд хандах хүний эсэргүүцэл, дуулгаваргүй байдлын эх үүсвэр юм. Христэд хүн чанарынх нь гадаад төрх байгаагүй, бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг ч эрж хайгаагүй, харин оронд нь супер хүн чанарыг эзэмшсэн байсан бол хүмүүсийн дунд ямар ч хүн дуулгаваргүй хандахгүй байсан байх. Хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд итгэхэд үргэлж бэлэн байдгийн шалтгаан нь тэнгэр дэх Бурханд хүн чанар байдаггүй, бүтээгдсэн зүйлийн ганц ч чанар байдаггүй. Тиймээс хүн үргэлж тэнгэр дэх Бурханд хамгийн их хүндэтгэлтэйгээр ханддаг боловч Христэд басамжилсан хандлага гаргадаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 108
Газар дээрх Христ нь Бурханы Өөрийн өмнөөс ажиллах чадвартай хэдий ч махбод дахь дүрээ бүх хүнд харуулах санаа зорилготойгоор ирдэггүй. Тэрээр бүх хүнд Өөрийгөө харуулахаар ирдэггүй; Өөрийнх нь гараар удирдуулах боломжийг хүмүүст олгож, улмаар шинэ эрин үе рүү оруулах гэж Тэр ирдэг. Христийн махбодын чиг үүрэг нь Бурханы Өөрийн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, махбод дахь Бурханы ажлын төлөө байдаг болохоос махбодынхаа мөн чанарыг хүмүүст бүрэн ойлгуулахын төлөө байдаггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, Түүний хийдэг юу ч махбодын хийж чадах зүйлээс хэтэрдэггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, хэвийн хүн чанартай махбодоор ажилладаг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг хүнд бүрэн илчилдэггүй. Үүнээс гадна, махбод дахь Түүний ажил хэзээ ч хүний төсөөлдөг шиг ер бусын, үнэлж баршгүй байдаггүй. Христ махбод дахь Бурханыг Өөрийг нь төлөөлж, Бурханы Өөрийн хийх учиртай ажлыг биечлэн хэрэгжүүлдэг хэдий ч тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй, Өөрийнхөө үйл хэргийг ч улайран тунхагладаггүй. Харин ч Тэрээр махбод дотроо даруухнаар нуугдсан хэвээр үлддэг. Христээс гадна, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэрхүү хуурамч Христүүдийн биеэ тоож, өөрсдийгөө өргөмжилдөг зан чанартай харьцуулж үзэх үед, ямархуу махбод үнэхээр Христ вэ гэдэг нь илэрхий болдог. Тийм хуурамч Христүүд хэдий чинээ хуурамч байна, төдий чинээ бардамнадаг бөгөөд хүнийг мэхлэхийн тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанар байдаггүй; хуурамч Христэд хамаардаг ямар ч элемент Христэд холилдоогүй байдаг. Бурхан махбодын ажлыг гүйцэтгэхийн тулд л махбод болдог болохоос, зүгээр л Өөрийгөө хүмүүст харуулах гэсэндээ тэгдэггүй. Харин ч Тэр Өөрийнхөө ажлаар ялгамж чанараа бататгаж, Өөрийнхөө илчилдэг зүйлээр мөн чанараа баталгаажуулдаг. Түүний мөн чанар үндэслэлгүй биш; ялгамж чанараа Тэр Өөрийн гараар булаан аваагүй; энэ нь Түүний ажил болон мөн чанараар тодорхойлогддог. Хэдий Тэр Бурханы Өөрийн мөн чанартай, Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай ч эцсийн эцэст бас л Сүнстэй адилгүй махбод билээ. Тэр бол Сүнсний чанартай Бурхан биш; харин махбодын бүрхүүлтэй Бурхан юм. Тиймээс, Тэр хэчнээн хэвийн, хэчнээн сул дорой ч байсан бай, мөн Эцэг Бурханы хүслийг яаж ч эрж хайдаг бай хамаагүй, Түүний бурханлаг чанарыг үгүйсгэх аргагүй. Бие махбодтой болсон Бурханд хэвийн хүн чанар болон хэвийн хүн чанарын сул талууд оршдог төдийгүй, бурханлаг чанарынх нь гайхалтай, тайлагдашгүй байдал, түүнчлэн махбод дахь бүх үйл хэрэг нь ч бас оршдог. Тиймээс, Христийн дотор хүн чанар, бурханлаг чанарын аль аль нь үнэхээр, бодитоор оршдог. Энэ нь огтхон ч хоосон, ер бусын зүйл биш. Тэрээр ажил гүйцэтгэх үндсэн зорилготойгоор газар дээр ирдэг; газар дээр ажил гүйцэтгэхийн тулд хэвийн хүн чанартай байх шаардлагатай; эс бөгөөс, Түүний бурханлаг чанарын хүч чадал хэчнээн их байсан ч, анхдагч чиг үүргээ сайтар биелүүлж чадахгүй. Түүний хүн чанар асар их ач холбогдолтой хэдий ч энэ нь Түүний мөн чанар биш. Түүний мөн чанар бол бурханлаг чанар юм; тиймээс газар дээрх үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэх мөчид Тэрээр бурханлаг чанарынхаа оршихуйг илэрхийлж эхэлдэг. Түүний хүн чанар нь гагцхүү махбодынхоо хэвийн амьдралыг хангахын төлөө оршдог, ингэснээр Түүний бурханлаг чанар махбодод хэвийн ажиллаж чаддаг; бурханлаг чанар л Түүний ажлыг бүхэлд нь чиглүүлдэг. Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр үйлчлэлээ хэрэгжүүлсэн байх болно. Хүний мэдэх учиртай зүйл бол Түүний бүхий л ажил бөгөөд Өөрийн ажлаар л дамжуулан Тэр Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгодог. Тэрээр ажлынхаа явцад бурханлаг чанарынхаа оршихуйг нэлээд бүрэн илэрхийлдэг бөгөөд энэ нь хүн чанар холилдсон зан чанар юм уу хүний бодол, зан авир холилдсон оршихуй биш. Бүх үйлчлэл нь дуусах цаг ирэхэд Тэр илэрхийлэх учиртай зан чанараа аль хэдийн бүрэн, төгс илэрхийлсэн байх болно. Түүний ажил ямар нэг хүний заавраар явагддаггүй; Түүний зан чанарын илэрхийлэл ч бас нэлээд чөлөөтэй байдаг бөгөөд оюун санаагаар хянуулж, эсвэл бодлоор боловсруулагддаггүй, харин аяндаа илчлэгддэг. Энэ нь хэний ч хийж чадахгүй зүйл юм. Хүрээлэн буй орчин хахир хатуу, тааламжгүй байсан ч гэсэн, Тэрээр тохиромжтой цагт нь зан чанараа илэрхийлж чаддаг. Христ болох Нэгэн нь Христийн оршихуйг илэрхийлдэг бол Христ биш хүмүүст Христийн зан чанар байдаггүй. Тиймээс, Түүнийг бүгд эсэргүүцэж, Түүний талаар үзэлтэй боллоо ч гэсэн, Христийн илэрхийлсэн зан чанар Бурханых мөн гэдгийг хүний үзэлд үндэслээд хэн ч үгүйсгэж чадахгүй. Чин зүрх сэтгэлээр Христийг эрэлхийлдэг, эсвэл Бурханыг зориуд эрж хайдаг бүх хүн, Түүний бурханлаг чанарын илэрхийлэлд үндэслээд Христ мөн гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Хүний үзэлтэй нийцдэггүй ямар нэг талаас нь болж Христийг тэд хэзээ ч үгүйсгэхгүй. Хүн хэдий маш мунхаг боловч хүний хүсэл юу болох, Бурханаас юу үүддэг болохыг бүгд яг таг мэдэж байдаг. Гагцхүү өөрсдийнхөө санаа зорилгоос үүдэн олон хүн Христийг санаатайгаар эсэргүүцдэг. Хэрвээ ийм биш байсан бол, Христийн оршин тогтнолыг үгүйсгэх шалтгаан ганц ч хүнд байхгүй байх байв, учир нь Христийн илэрхийлдэг бурханлаг чанар үнэхээр оршин байдаг ба Түүний ажлыг энгийн нүдээр харж болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 109
Христийн ажил болон илэрхийлэл мөн чанарыг нь тодорхойлдог. Тэрээр Өөрт нь даалгасан зүйлийг чин сэтгэлээр гүйцэлдүүлж чаддаг. Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин сэтгэлээр шүтэн мөргөж чаддаг бөгөөд Эцэг Бурханы хүслийг үнэн зүрх сэтгэлээсээ эрж хайдаг. Энэ бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илэрхийлэл ч гэсэн мөн чанараар нь тодорхойлогддог; үүнийг “төрөлхийн илэрхийлэл” гэж нэрлэдгийн минь шалтгаан нь Түүний илэрхийлэл бол даган дуурайсан явдал биш, хүний олгосон боловсролын үр дүн ч биш, хүний олон жилийн боловсруулалтын үр дүн ч бас биш. Тэр үүнийг сураагүй, эсвэл Өөрийгөө үүгээр гоёогүй; харин ч энэ нь Түүний дотор төрөлхөөсөө байдаг. Хүн, Түүний ажил, илэрхийлэл, хүн чанар болон хэвийн хүн чанарынх нь бүхий л амьдралыг үгүйсгэж болох боловч тэнгэр дэх Бурханыг үнэн сэтгэлээсээ шүтдэг мөргөдгийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй; тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэхээр ирснийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй, мөн Эцэг Бурханыг эрж хайдаг чин сэтгэлийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэдий Түүний дүр мэдрэхүйд таатай биш, яриа нь ер бусын өнгө аясгүй, ажил нь хүний төсөөлдөг шиг газар донсолгож, тэнгэр чичрүүлэм биш боловч Тэр бол үнэхээр тэнгэрлэг Эцэгийн хүслийг үнэн сэтгэлээсээ биелүүлж, тэнгэрлэг Эцэгт бүрэн захирагдаж, үхэн үхтэлээ дуулгавартай байдаг Христ мөн юм. Учир нь Түүний мөн чанар бол Христийн мөн чанар билээ. Энэхүү үнэнд хүн итгэхэд хэцүү боловч энэ нь бодит баримт мөн. Христийн үйлчлэл бүрэн гүйцэлдэх үед, Түүний зан чанар болон оршихуй нь тэнгэр дэх Бурханы зан чанар, оршихуйг төлөөлдөг болохыг хүн Түүний ажлаас харж чадна. Тэр үед, Тэрээр үнэхээр махбод болсон Үг мөн бөгөөд мах цуснаас бүрдсэн хүнтэй адилгүй гэдгийг Түүний бүх ажлын нийлбэр цогц баталж чадна. Газар дээрх Христийн ажлын алхам бүр өөрийн гэсэн бэлгэдлийн ач холбогдолтой байдаг боловч алхам бүрийн бодит ажлыг туулдаг хүн Түүний ажлын ач холбогдлыг ухаарч чаддаггүй. Ялангуяа хоёр дахь удаа бие махбодтой болохдоо Бурханы гүйцэтгэдэг ажлын хэд хэдэн алхмын хувьд ийм байдаг. Христийн үгийг л үзэж дуулснаас биш, Түүнийг хэзээ ч харж байгаагүй ихэнх хүн Түүний ажлын талаар ямар ч үзэлгүй байдаг; Христийг харж, үгийг нь сонссон, мөн ажлыг нь туулсан хүмүүст Түүний ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Христийн гадаад төрх, хэвийн хүн чанар хүнд таалагддаггүй учраас тэр биш үү? Христийг явсны дараа ажлыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүст ийм бэрхшээл гарахгүй, учир нь тэд ердөө л Түүний ажлыг хүлээн зөвшөөрдөг ба Христийн хэвийн хүн чанартай харилцдаггүй. Хүн Бурханы талаарх үзлээ орхиж чаддаггүй, харин ч Түүнийг няхуур судалдаг; энэ нь, хүн Түүний гадаад төрхийг л анхаардгаас биш, ажил болон үгэнд нь үндэслэн Түүний мөн чанарыг таньж чаддаггүйгээс болдог. Хэрвээ хүн Христийн гадаад төрхийг нүдээ анин өнгөрөөж, эсвэл Христийн хүн чанарын талаар ярилцахаас зайлсхийж, ажил болон үгийг нь ямар ч хүн биелүүлэх аргагүй бурханлаг чанарынх нь тухай л ярьдаг бол хүний үзэл хоёр дахин багасаж, бүх бэрхшээл нь шийдвэрлэгдэх хэмжээнд ч хүрнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 110
Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлж чадахгүй; түүгээр ч үл барам, Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэхгүй. Есүсийн гадаад дүр төрх хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний төрх байдал болон хувцаслалт жинхэнэ ялгамж чанарынх нь талаар ямар нэг сэжүүр өгч чадаагүй бус уу? Эртний фарисайчууд Есүсийн гадаад дүр төрхийг л харж, хэлсэн үгийг нь үнэн сэтгэлээсээ авч үзээгүйгээс болоод Түүнийг эсэргүүцсэн биш үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар нэг бүр түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханыг эргэн ирэхэд хэрхэн угтан авахаа анхааралтай бодолцон үзэж, хэрхэн үнэнд захирагддаг хүн байх тухай тодорхой мэдэж байх ёстой. Есүс үүл хөлөглөн эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүрийн хариуцлага энэ билээ. Бид сүнсний нүдээ арчиж цэвэрлэн, хэтрүүлэгтэй уран зөгнөлийн үгэнд автахгүй байх ёстой. Бурханы бодитой ажлын талаар бодож, Бурханы бодит талыг харах ёстой. Эзэн Есүс үүл хөлөглөн, та нарын дунд гэнэт бууж ирээд, Өөрийг нь хэзээ ч мэдээгүй, хараагүй, Өөрийнх нь хүслийг хэрхэн биелүүлэхээ мэддэггүй та нарыг авах тэр өдрийг үргэлж хүсэн хүлээж, сэтгэл хөдлөлдөө бүү авт, эсвэл мөрөөдөлдөө бүү умба. Бодитой хэрэг явдлыг бодсон чинь дээр!
Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 111
Махбод болсон Бурхан ажлаа биечлэн хийж байх энэ хугацаандаа бүх бүтээлд бус, Өөрийг нь дагадаг зарим хүнд л Өөрийгөө харуулдаг. Тэрээр хүнд Өөрийн дүрийг харуулахын төлөө бус, ажлынхаа нэг үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд л махбод болсон юм. Гэхдээ, ажлаа Өөрөө хийх ёстой учраас Түүний хувьд махбодоор үүнийг хийх шаардлагатай. Энэ ажил дуусахад Тэр хүний ертөнцийг орхино; хожмын ажилд саад болох вий гэсэндээ Тэр хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар үлдэж чадахгүй. Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийнх нь дүр биш юм, учир нь Бурханы дүрийг зан чанараар нь л дамжуулан харж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүрээр орлуулж болохгүй. Түүний махбодын дүр нь, махбодод ажиллаж байхад нь Түүнийг дагадаг хүмүүст буюу хязгаарлагдмал тооны хүмүүст л харагддаг. Ийм учраас одоо гүйцэтгэж байгаа ажлыг нууцаар хийдэг. Энэ нь, Есүс ажлаа хийх үедээ Өөрийгөө зөвхөн иудейчүүдэд л харуулаад, бусад улс үндэстэнд Өөрийгөө хэзээ ч ил харуулаагүйтэй адил юм. Тиймээс Өөрийн ажлыг дуусгамагцаа Тэрээр үлдэлгүй, хүний ертөнцөөс даруй явсан; дараа нь, Түүний энэ дүр Өөрийгөө хүнд харуулсан юм биш, харин Ариун Сүнс ажлыг шууд гүйцэтгэсэн юм. Махбод болсон Бурханы ажил бүрэн дуусмагц Тэрээр зуурдын ертөнцийг орхин одох бөгөөд махбодод байхдаа хийсэнтэйгээ адилхан ажлыг дахин хэзээ ч хийхгүй. Үүний дараа ажлыг бүгдийг нь Ариун Сүнс шууд хийдэг. Энэ хугацаанд хүн Түүний махбодын дүрийг бараг харж чаддаггүй; Тэр Өөрийгөө хүнд огтхон ч харуулдаггүй, харин үүрд нуугдмал үлддэг. Махбод болсон Бурханы ажлын цаг хугацаа хязгаарлагдмал. Үүнийг тодорхой эрин үе, цаг хугацаа, улс үндэстэн, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Энэ ажил нь Бурханы бие махбодтой байх үеийн ажлыг л төлөөлдөг; энэ нь эрин үеийг төлөөлж, Бурханы Сүнсний тодорхой нэг эрин үед хийсэн ажлыг төлөөлдөг ба Түүний ажлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Тиймээс махбод болсон Бурханы дүр бүх хүнд харагдахгүй. Олон түмэнд харагддаг зүйл нь Бурханы зөвт байдал, зан чанар бүхэлдээ болохоос биш, хоёр удаа махбод болох үеийн Бурханы дүр биш юм. Ганц дүр нь ч хүнд харагддаггүй, хоёр дүр нь хамтдаа ч харагддаггүй. Тиймээс Бурханы махбод болсон бие хийх учиртай ажлаа дуусгамагцаа газар дэлхийг орхин явах шаардлагатай, учир нь Тэрээр Өөрийн хийх учиртай ажлыг л хийхээр ирдгээс биш Өөрийн дүрийг хүмүүст харуулах гэж ирдэггүй. Бурхан хоёр удаа махбод болсноор бие махбодтой болохын ач холбогдлыг аль хэдийн гүйцээсэн боловч Өөрийг нь өмнө нь хэзээ ч хараагүй улс үндэстэнд Өөрийгөө ил тод харуулахгүй. Есүс зөвт байдлын Нар болж Өөрийгөө иудейчүүдэд дахин хэзээ ч харуулахгүй, мөн Чидун уулан дээр зогсож, бүх хүнд ч үзэгдэхгүй; иудейчүүд Иудейд байх үеийн Есүсийн хөрөг зургийг л харсан. Учир нь, бие махбодтой болсон Есүсийн ажил хоёр мянган жилийн өмнө дууссан; Тэр дахин хэзээ ч иудей хүний дүрээр Иудейд эргэн ирэхгүй, тэр ч бүү хэл Иудейд байх үеийн дүрээрээ Харь үндэстнүүдийн алинд ч Өөрийгөө харуулахгүй, учир нь махбод болсон Есүсийн дүр ердөө л иудей хүний дүр бөгөөд Иоханы харсан хүний Хүүгийн дүр биш билээ. Есүс дахин ирнэ гэж дагалдагчдадаа амласан хэдий ч Харь үндэстнүүд дэх бүх хүнд иудей хүний дүрээр ердөө харагдахгүй. Махбод болсон Бурханы ажил бол шинэ эрин үеийг нээх явдал гэдгийг та нар мэдэх учиртай. Энэхүү ажил хэдхэн жилээр хязгаарлагддаг ба Тэрээр Бурханы Сүнсний бүх ажлыг гүйцэлдүүлж чадахгүй, яг л иудей хүн болох Есүсийн дүр нь Иудейд ажиллаж байх үеийн Бурханы дүрийг л төлөөлж, цовдлолын ажил л хийж чадсантай адилхан. Есүс махбодод байх хугацаандаа эрин үеийг төгсгөх, эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Тиймээс цовдлогдож, ажлаа дуусгасныхаа дараа Тэр хамгийн өндөрт гараад, хүнээс Өөрийгөө үүрд нуусан юм. Тэр цагаас эхлээд Харь үндэстнүүдийн үнэнч итгэгчид Эзэн Есүсийн илрэлийг харж чадалгүй, хананд наасан хөрөг зургийг нь л харах болсон. Энэ хөрөг зураг нь хүний зурсан зураг болохоос биш, Бурхан Өөрийгөө хүнд харуулах үеийн Бурханы дүр зураг биш юм. Бурхан хоёр удаа махбод болсон үеийн дүрээрээ олон түмэнд Өөрийгөө ил харуулахгүй. Хүн төрөлхтний дунд Бурханы хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг ойлгуулахын төлөө байдаг. Өөр өөр эрин үеийн ажлаар дамжуулан энэ бүхнийг хүнд харуулдаг; Есүсийн илрэлээр дамжуулахын оронд Өөрийн мэдэгдсэн зан чанар болон хийсэн ажлаар дамжуулан үүнийг хийдэг. Өөрөөр хэлбэл, махбодын дүрээр дамжуулж биш, харин дүр төрх, хэлбэр галбир бүхий, бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэсэн ажлаар дамжуулан Бурханы дүр хүнд илчлэгддэг; ажлаар нь дамжуулан Түүний дүр харагдаж, зан чанар нь ил болдог. Энэ бол махбодоор хийхийг хүсдэг ажлынх нь ач холбогдол юм.
Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажил дуусмагц Тэр зөвт зан чанараа шүтлэггүй бүх улс үндэстэн даяар үзүүлж, Өөрийн дүрийг олон түмэнд харуулж эхэлнэ. Тэрээр зан чанараа харуулж, үүгээрээ өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөлийг тодорхой болгож, улмаар хуучин эрин үеийг бүхэлд нь төгсгөнө. Махбод дахь Түүний ажил асар өргөн хүрээнд өргөждөггүйн шалтгаан нь (Есүс зөвхөн Иудейд ажиллаж байсан шиг өнөөдөр Би зөвхөн та нарын дунд ажилладаг) махбод дахь Түүний ажил зааг, хязгаартай байдаг. Тэр ердөө богино хугацааны ажлыг эгэл жирийн, хэвийн махбодын дүрээр гүйцэтгэж байгаа; Тэр үүрдийн ажил хийж, эсвэл шүтлэггүй улс үндэстнүүдийн ард түмэнд харагдах ажлыг хийхийн тулд Бурханы махбод болсон энэ биеийг ашиглаагүй. Махбод дахь ажил нь цар хүрээгээрээ л хязгаарлагдмал байж болох (зөвхөн Иудейд, эсвэл зөвхөн та нарын дунд ажиллах гэх мэт) бөгөөд дараа нь эдгээр хил хязгаар дотор хийгддэг ажлаар дамжин цар хүрээ нь өргөжиж болно. Мэдээж өргөжилтийн ажлыг Түүний Сүнс шууд гүйцэтгэдэг бөгөөд тэр үед Түүний махбод болсон биеийн ажил байхаа болино. Учир нь махбод дахь ажил хил хязгаартай байдаг ба орчлон ертөнцийн бүх өнцөг буланд хүрч чадахгүй—үүнийг энэ нь биелүүлж чадахгүй. Махбод дахь ажлаар дамжуулан Түүний Сүнс дараагийн ажлыг нь гүйцэтгэдэг. Тиймээс махбодоор хийдэг ажил нь тодорхой хил хязгаар дотор гүйцэлддэг, эхлэлийн чанартай байдаг; үүний дараа Түүний Сүнс уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, түүнчлэн өргөжүүлсэн цар хүрээнд үүнийг хийдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (2)”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 112
Бурхан эрин үеийг залж чиглүүлэхийн тулд л газар дээр ажиллахаар ирсэн; Тэрээр шинэ эрин үеийг нээж, хуучныг нь төгсгөл болгох л зорилготой. Тэрээр хүний амьдралын замналыг газар дээр амьдран харуулж, хүний ертөнц дэх амьдралын баяр гунигийг Өөрөө мэдрэх гэж, тодорхой нэг хүнийг Өөрийн гараар төгс болгох гэж, эсвэл хэн нэгний өсөж байгааг биечлэн харах гэж ирээгүй. Энэ бол Түүний ажил биш; Түүний ажил бол ердөө шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөл болгох явдал. Өөрөөр хэлбэл, Тэр биечлэн шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь биечлэн төгсгөл болгоод, Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр Сатаныг ялна. Өөрийн ажлыг биечлэн хийх болгондоо Тэр тулааны талбарт хөл тавьж байгаа мэт байдаг. Эхлээд Тэр махбодод байхдаа дэлхий ертөнцийг ялан дийлж, Сатаныг ялдаг; Тэр бүх алдрыг эзэмшиж, бүхэл бүтэн хоёр мянган жилийн ажлын оршлыг эхлүүлж, тэгснээрээ газар дээрх бүх хүнийг алхах зөв замтай, амар амгалан, баяр хөөртэй амьдрах амьдралтай болгодог. Гэхдээ Бурхан газар дээр хүнтэй хамт удаан амьдарч чадахгүй, учир нь Бурхан бол Бурхан бөгөөд эцсийн эцэст хүнтэй адилгүй юм. Тэр насан туршдаа хэвийн хүний амьдралаар амьдарч чадахгүй, өөрөөр хэлбэл, Тэр туйлын эгэл жирийн хүний байдлаар газар дээр оршин сууж чадахгүй, учир нь Түүний амьдралыг хангах хэвийн хүний хэвийн хүн чанар Түүнд тун бага байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан яаж газар дээр гэр бүлтэй болж, ажил мэргэжилтэй болж, үр хүүхдээ өсгөж чадах билээ? Энэ нь Түүний хувьд шившигтэй хэрэг болох биш үү? Түүнд байдаг хэвийн хүн чанар нь, хэвийн хүний адилаар гэр бүл, ажил мэргэжилтэй болох боломжийг Түүнд олгохын тулд биш, хэвийн байдлаар ажиллах зорилготой байдаг. Түүний эрүүл ухаан, хэвийн оюун санаа, Түүний махбодын хэвийн хооллолт болон хувцаслалт нь хэвийн хүн чанартай гэдгийг нь батлахад хангалттай; хэвийн хүн чанартай гэдгээ нотлохын тулд Тэр гэр бүлтэй, эсвэл ажил мэргэжилтэй байх хэрэггүй. Ингэх шаардлага огт байхгүй! Бурхан газар дээр ирнэ гэдэг нь Үг махбод болж байгаа хэрэг; Тэр зүгээр л хүнд үгээ ойлгуулж, үгээ харуулж байгаа, өөрөөр хэлбэл, махбодоор гүйцэтгэдэг ажлыг хүнд харуулж байгаа юм. Хүмүүс Түүний махбодод тодорхой байдлаар хандах бус, харин эцсээ хүртэл дуулгавартай байх буюу Түүний амнаас гарах үг бүрд дуулгавартай байж, Түүний хийдэг бүх ажилд захирагдах нь Түүний санаа зорилго билээ. Тэр зүгээр л махбодод ажиллаж байгаа; Тэрээр Өөрийнх нь махбодын агуу, ариун байдлыг өргөмжлөхийг хүнээс зориуд шаардаж байгаа юм биш, харин Өөрийн ажлын мэргэн ухаан болон Өөрт байгаа бүх эрх мэдлийг хүнд харуулж байгаа юм. Тиймээс хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэр огт зарладаггүй, хийх ёстой ажилдаа л анхаарлаа төвлөрүүлдэг. Бурхан махбод болсон ч Өөрийн хэвийн хүн чанарыг олон нийтэд зарлах юм уу гэрчлэхийн оронд яагаад зүгээр л хийхийг хүссэн ажлаа гүйцэтгэдэг болохыг та нар мэдэх ёстой. Тиймээс, бие махбодтой болсон Бурханаас та нар бурханлаг чанар нь юу болохыг л харж чадна; яагаад гэвэл, Өөрийнх нь хүн чанар бол хүний дуурайх зүйл гэж Тэр хэзээ ч зарладаггүй. Хүн бусдыг удирдах үедээ л тэдний бахдал бишрэл, итгэл үнэмшлийг илүү их олж авч, тэгснээрээ бусдыг манлайлахын тулд өөрөө хүн чанарын хувьд ямар вэ гэдэг тухайгаа ярьдаг. Гэтэл Бурхан гагцхүү Өөрийн ажлаар (өөрөөр хэлбэл, хүний хүршгүй ажил) дамжуулан хүнийг байлдан дагуулдаг; хүн Түүнийг гайхан бахдаж, эсвэл Түүнийг бишрэх эсэх нь чухал бус. Харин Тэрээр Өөрийг нь хүндэтгэх сэтгэлийг, эсвэл Өөрийнх нь ойлгогдошгүй байдлыг мэдрэх мэдрэмжийг л хүнд шингээдэг. Бурханд хүнээр бишрүүлэх шаардлага байхгүй; зан чанарыг нь хармагцаа чи Түүнийг хүндэтгэх нь л Түүнд хэрэгтэй. Бурханы хийдэг ажил бол Түүний Өөрийнх нь; хүн Түүнийг орлон хийж чадахгүй, мөн үүнд хүрч ч чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж, хүнийг шинэ амьдрал руу хөтлөхийн тулд шинэ эрин үеийг эхлүүлж чадна. Бурханы хийдэг ажил нь хүнийг шинэ амьдралтай болгож, шинэ эрин үе рүү оруулахын төлөө байдаг. Үлдсэн ажлыг нь хэвийн хүн чанартай, бусдаар шагшигдан гайхагдсан хүмүүст хүлээлгэн өгдөг. Тиймээс, Нигүүлслийн эрин үед Тэрээр махбодод байсан гучин гурван жилийнхээ ердөө гурван жил хагасын хугацаанд л хоёр мянган жилийн ажлыг гүйцэлдүүлсэн юм. Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхээр газар дээр ирэх үедээ хоёр мянган жилийн ажлыг буюу бүхий л эрин үеийн ажлыг ердөө хэдхэн жилийн дотор үргэлж дуусгадаг. Тэрээр оройтуулдаггүй ба хойшлуулдаггүй; цөөн хэдхэн жилийн дотор хийж дуусгах гэсэндээ л олон жилийн ажлыг товчилдог. Яагаад гэвэл, Түүний биечлэн хийдэг ажил бүхэлдээ, шинэ замыг нээж, шинэ эрин үеийг удирдахын төлөө байдаг билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (2)”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 113
Бурхан ажлаа гүйцэтгэх үедээ ямар нэг бүтээн байгуулалт юм уу хөдөлгөөнүүдэд оролцдоггүй, харин Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлдэг. Түүнийг махбод болох болгонд энэ нь зөвхөн ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлж, шинэ эрин үеийг нээхийн төлөө л байдаг. Одоо Хаанчлалын эрин үе ирсэн, хаанчлалын сургалт ч бас ирсэн. Ажлын энэ үе шат нь хүний ажил биш, хүнийг тодорхой хэмжээнд боловсруулах явдал биш, харин Бурханы ажлын нэг хэсгийг л гүйцээх явдал юм. Түүний хийдэг зүйл хүний ажил биш, газар дэлхийг орхин явахаасаа өмнө хүнийг боловсруулахдаа тодорхой үр дүнд хүрэхийн төлөө биш; харин Өөрийн үйлчлэлийг биелүүлж, хийх учиртай ажлаа дуусгах явдал буюу газар дээрх ажилдаа зүй зохистой зохицуулалт хийж, улмаар алдрыг олж авах явдал юм. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийнхтэй адилгүй. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхээр ирэхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд л анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй бусад бүх хэрэг явдлын тухайд бол, Тэрээр бараг оролцдоггүй, бүр хараагүй мэт өнгөрүүлэхдээ тулдаг. Тэр зүгээр л хийх ёстой ажлаа хийдэг ба хүний хийх учиртай зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийдэг ажил нь гагцхүү Түүний байгаа эрин үе болон гүйцэтгэх учиртай үйлчлэлтэй нь хамаатай байдаг бөгөөд бусад бүх хэрэг явдал Түүний үйл ажиллагааны хүрээний гадна оршдог мэт байдаг. Тэрээр хүн төрөлхтний дунд нэг нь болж амьдрах тухай илүү үндсэн мэдлэгээр Өөрийгөө зэвсэглэдэггүй, нийгмийн илүү их ур чадварт ч суралцдаггүй, мөн хүний ойлгодог өөр бусад зүйлээр ч Өөрийгөө зэвсэглэдэггүй. Хүний эзэмших ёстой бүхнийг Тэр огт анхаардаггүй ба Өөрийнх нь үүрэг болох ажлыг л хийдэг. Иймээс, хүний харж байгаагаар бол, бие махбодтой болсон Бурхан маш их дутагдалтай болохоор хүнд байх учиртай олон зүйлд бүр анхаарлаа ч хандуулдаггүй, мөн тийм зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Амьдралын тухай ерөнхий мэдлэг, түүнчлэн биеэ авч явах, бусадтай харилцах зарчим Түүнд ямар ч хамаагүй мэт харагддаг. Гэхдээ чи бие махбодтой болсон Бурханаас өчүүхэн төдий ч хэвийн бус байдлыг мэдэрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, Түүний хүн чанар нь хэвийн хүний амьдрал болон уураг тархиных нь хэвийн ухааныг л хадгалан, зөв бурууг ялгах чадварыг Түүнд өгдөг. Гэхдээ Тэр өөр юугаар ч зэвсэглэдэггүй, энэ бүхэн нь гагцхүү хүний (бүтээгдсэн зүйлийн) эзэмших ёстой зүйл юм. Бурхан үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд л махбод болдог. Түүний ажил бүхий л эрин үед чиглэдэг ба ямар нэг хүн юм уу газар луу биш, харин бүх орчлон ертөнцөд чиглэдэг. Энэ бол Түүний ажлын чиглэл, Түүний ажилладаг зарчим билээ. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, хүн үүнд оролцох ямар ч аргагүй. Бурхан махбод болох болгондоо тухайн эрин үеийн ажлыг авчирдаг бөгөөд хүнд Өөрийгөө илүү сайн ойлгуулж, мэдүүлэхийн тулд хүний дэргэд хорь, гуч, дөч, эсвэл бүр дал, наян жил амьдрах ямар ч санаа зорилго байдаггүй. Тэгэх шаардлагагүй! Ингэх нь Бурханы төрөлх зан чанарын талаарх хүний мэдлэгийг яавч гүнзгийрүүлэхгүй; харин ч хүний үзлийг л нэмэгдүүлж, хүний үзэл болон бодлыг хуучинсаг болгох байсан. Тиймээс бие махбодтой болсон Бурханы ажил яг юу болохыг та нар бүгд ойлговоос зохино. “Би хэвийн хүний амьдралыг туулахаар ирээгүй” гэж хэлснийг минь та нар мэдээж ойлгосон байлгүй дээ? “Бурхан хэвийн хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирээгүй” хэмээх үгийг та нар мартчихсан уу? Та нар Бурхан махбод болохын зорилгыг ойлгодоггүй, мөн “Бурхан яалаа гэж бүтээгдсэн зүйлийн амьдралыг туулах зорилгоор газар дээр ирэх юм бэ?” гэх үгийн утгыг ч мэддэггүй. Бурхан газар дээр гагцхүү Өөрийн ажлыг дуусгах гэж л ирдэг тул газар дээрх Түүний ажил түр зуурынх байдаг. Бие махбодоо чуулганыг удирдах гоц гойд хүн болгон боловсруулахад Бурханы Сүнсийг хүргэх санаа зорилгоор Тэр газар дээр ирдэггүй. Бурханыг газар дээр ирэхэд Үг махбод болдог; харин хүн Түүний ажлыг мэддэггүй ба Түүнд аливааг хүчээр тулгадаг. Гэхдээ, Бурхан бол Үг махбод болсон хэрэг болохоос бус, Бурханы үүргийг хэсэг зуур авахын тулд Бурханы Сүнсний боловсруулсан махан бие биш юм гэдгийг та нар бүгд ухаарах ёстой. Бурхан Өөрөө боловсруулалтын үр дүн биш, харин Үг махбод болсон хэрэг бөгөөд өнөөдөр Тэр та бүхний дунд Өөрийн ажлыг албан ёсоор гүйцэтгэдэг. Бурхан бие махбодтой болсон нь бодит үнэн гэдгийг та нар бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг ч үүнийг ойлгодог мэт авирладаг. Бие махбодтой болсон Бурханы ажлаас эхлээд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол, мөн чанарыг хүртэл, та нар эдгээрийг өчүүхэн ч ухаарч чаддаггүй бөгөөд зүгээр л үгийг үнэмшилтэйгээр цээжээр уншихад нь бусдыг дагадаг. Бие махбодтой болсон Бурхан чиний төсөөлдөгтэй адил гэж чи итгэж байна уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (3)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 114
Бурхан гагцхүү эрин үеийг удирдаж, шинэ ажил явуулахын тулд махбод болдог. Та нар үүнийг ойлгох шаардлагатай. Энэ нь хүний чиг үүргээс ихээхэн өөр бөгөөд энэ хоёрыг эн зэрэгцүүлэн дурдаж болохгүй. Ажил гүйцэтгэхэд хүнийг ашиглахаас өмнө түүнийг удаан хугацааны турш боловсруулж, төгс болгох хэрэгтэй байдаг бөгөөд хүн чанар нь нэн өндөр түвшнийх байх хэрэгтэй байдаг. Хүн хэвийн хүн чанарын эрүүл ухаанаа хадгалж чаддаг байх ёстойгоор үл барам, цаашлаад бусадтай харилцахдаа биеэ авч явах олон дүрэм, зарчмыг ойлгох ёстой, түүнчлэн хүний мэргэн ухаан, ёс зүйн мэдлэгийн талаар бүр ч ихийг сурах ёстой. Энэ бол хүний эзэмших ёстой зүйл. Гэвч махбод болсон Бурханы хувьд тийм биш, учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний ажлыг ч төлөөлдөггүй; харин ч энэ нь Түүний оршихуйн шууд илэрхийлэл бөгөөд Түүний хийх учиртай ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил тохиромжтой цагт хийгддэг болохоос санаандгүйгээр, хааш яаш хийгддэггүй бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болоход энэ нь эхэлдэг.) Тэрээр хүний амьдрал, эсвэл хүний ажилд оролцдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй (гэхдээ энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Цаг нь болоход Тэр Өөрийн үйлчлэлийг л хэрэгжүүлдэг; Түүний байр суурь ямар ч байсан Тэрээр хийх учиртай ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүн юу мэддэг нь, мөн Түүний тухай ямар бодолтой байх нь Түүний ажилд ердөө нөлөөлдөггүй. Жишээ нь, Есүсийг ажлаа хийх үед Тэр яг хэн байсныг хэн ч мэдээгүй, гэхдээ Тэр зүгээр л ажлаа хийж байсан. Хийх учиртай ажлаа хийхэд нь эдгээрийн аль нь ч Түүнд саад болоогүй. Тиймээс Тэр эхэндээ Өөрийнхөө ялгамж чанарыг илчилж, зарлаагүй ба ердөө л хүнээр Өөрийгөө дагуулсан. Мэдээж энэ нь Бурханы даруу зан төдийгүй, бас махбодод ажилладаг арга зам нь байсан юм. Тэр ийм маягаар л ажиллаж чадах байлаа, учир нь хүн Түүнийг энгийн нүдээр хараад огт таних аргагүй байв. Хүн Түүнийг таньсан ч гэсэн Түүний ажилд тусалж чадахгүй байх байлаа. Үүнээс гадна, Тэрээр хүнд Өөрийнхөө махбодыг мэдэгдэх гэж бус, харин ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд махбод болсон юм. Энэ шалтгааны улмаас Тэр Өөрийн ялгамж чанарыг зарлахад ямар ч ач холбогдол өгөөгүй. Хийх учиртай бүх ажлаа дуусгасных нь дараа Түүний бүхий л ялгамж чанар, байр суурь хүнд аяндаа тодорхой болчихно. Махбод болсон Бурхан чимээгүй байдаг ба хэзээ ч, юуг ч тунхагладаггүй. Тэрээр хүнд ч, эсвэл хүн Өөрийг нь яаж дагаж байгаад ч анхаарал хандуулдаггүй, харин зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэн, хийх учиртай ажлаа гүйцэтгэдэг. Түүний ажилд хэн ч саад тотгор учруулж чадахгүй. Түүний хувьд ажлаа дуусгах цаг ирэхэд үүнийг гарцаагүй дуусгаж, төгсгөлд нь аваачих ба хэн ч өөрөөр тушааж чадахгүй. Түүнийг ажлаа дуусгаад хүнийг орхин одсоны дараа л хүн Түүний хийдэг ажлыг ойлгох боловч бүрэн тодорхой ойлгож мөн л чадахгүй. Түүний анх ажлаа хийж эхэлсэн санаа зорилгыг бүрэн ойлгохын тулд хүн урт удаан хугацаа зарцуулна. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы эрин үеийн ажлыг хоёр хэсэгт хувааж болно. Нэг хэсэг нь, Бурханы Өөрийн махбод болсон биеийн хийдэг ажил болон Бурханы Өөрийн махбод болсон биеийн хэлдэг үгээс бүрддэг. Түүний махбодын үйлчлэл бүрэн дуусмагц Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн хийх, ажлын нөгөө хэсэг үлддэг. Энэ үед хүн чиг үүргээ гүйцэтгэх ёстой болдог, учир нь Бурхан аль хэдийн замыг нээчихсэн ба хүн өөрөө алхах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, махбод болсон Бурхан ажлын нэг хэсгийг гүйцэтгээд, дараа нь Ариун Сүнс болон Ариун Сүнсний ашигладаг хүмүүс энэ ажлыг залгамжилна. Тиймээс, энэ үе шатанд, махбод болсон Бурханы голчлон гүйцэтгэдэг ажил юунд хүргэдгийг хүн мэдэх ёстой бөгөөд Бурхан махбод болохын ач холбогдол яг юу болохыг болон Түүний хийх учиртай ажил юу болохыг ойлгох ёстой болохоос хүнд тавьсан шаардлагын дагуу Бурханд шаардлага тавих ёсгүй. Энд хүний алдаа, түүний үзэл, үүнээс ч илүүтэйгээр түүний дуулгаваргүй байдал оршдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (3)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 115
Бурхан махбод болох нь хүнд Өөрийн махбодыг мэдүүлэх зорилготой биш, эсвэл Бурханы махбод болсон бие болон хүний махан биеийн хоорондох ялгааг таниулах зорилготой биш; Бурхан хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд ч махбод болдоггүй, тэр ч бүү хэл, Бурханы махбод болсон биеийг шүтэн мөргөх боломжийг хүнд олгож, улмаар асар их алдрыг олж авах зорилгоор тэгдэггүй. Эдгээрийн аль нь ч Бурхан махбод болохын санаа зорилго биш. Бурхан хүнийг яллахын тулд, эсвэл зориуд хүнийг илчилж, түүнд хүндрэл учруулахын тулд махбод болдоггүй. Эдгээр зүйлийн аль нь ч Бурханы санаа зорилго биш. Бурхан махбод болох бүр нь ажлын зайлшгүй хэлбэр юм. Тэрээр хүний төсөөлдөг шалтгаанаар бус, харин Өөрийн илүү агуу ажил, илүү агуу удирдлагын төлөө ийнхүү үйлддэг. Бурхан зөвхөн ажлынхаа шаардлагаар л, хэрэгтэй үед л газар дээр ирдэг. Тэрээр зүгээр л эргэн тойрныг харах зорилгоор биш, харин Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхээр газар дэлхийд ирдэг. Эс бөгөөс Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм хүнд ачаа үүрч, ийм агуу эрсдэл хүлээх билээ? Бурхан шаардлагатай үедээ л махбод болдог ба үргэлж өвөрмөц ач холбогдолтой байдаг. Хэрэв энэ нь ердөө хүмүүст Өөрийгөө харуулж, тэдний мэдлэгийн хүрээг тэлэхийн төлөө л байсан бол Тэрээр ийм хөнгөхнөөр хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан нь лавтай. Тэрээр Өөрийн удирдлага болон агуу ажлын төлөө, мөн хүн төрөлхтнөөс илүү олныг олж авахын тулд газар дээр ирдэг. Түүнчлэн эрин үеийг төлөөлж, Сатаныг ялахаар ирдэг ба Сатаныг ялахын тулд махбодоор Өөрийгөө хувцасладаг. Үүнээс ч илүүтэйгээр, бүх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Тэр ирдэг. Энэ бүхэн Түүний удирдлагатай хамаатай, бүх орчлон ертөнцийн ажилтай хамаатай. Хэрвээ Бурхан хүмүүст Өөрийн махбодыг таниулж, хүмүүсийн нүдийг нээхийн тулд л махбод болсон бол яагаад бүх улсаар аялдаггүй юм бэ? Энэ нь туйлын амархан байх бус уу? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд суурьшиж, хийх учиртай ажлаа эхлэхэд тохиромжтой газрыг сонгосон. Энэ махбод ганцаараа л гэхэд үлэмж ач холбогдолтой. Тэрээр эрин үеийг бүхэлд нь төлөөлж, бас бүхий л эрин үеийн ажлыг гүйцэтгэдэг; хуучин эрин үеийг төгсгөл болгохын сацуу шинэ эрин үеийг эхлүүлдэг. Энэ бүхэн нь Бурханы удирдлагатай холбоотой чухал асуудал бөгөөд энэ бүхэн нь газар дээр Бурханы гүйцэтгэхээр ирдэг ажлын нэг үе шатны ач холбогдол юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (3)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 116
Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнс байдлаар хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэртэй болоогүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж чадахгүйн адилаар хүн Түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод үгээ оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүнд үгийг биечлэн хүргэж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг харж, сонсож, түүнчлэн Түүний үгийг эзэмшиж, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв. Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор завхарсан сатанлаг зан чанар мөн л үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь уучлагдсан хүмүүсийг нүглээс нь гэтэлгэж, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс ангижруулж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна. Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба энэ нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний тэрслүү байдлыг шүүж, гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгах хүртэл үргэлжилдэг. Дараа нь л Бурхан авралын ажлаа төгсгөөд амралтад орно. Тиймээс ажлын гурван үе шатанд Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн гүйцэтгэхийн тулд Бурхан хоёр удаа л махбод болсон юм. Яагаад гэвэл, ажлын гурван үе шатны ердөө нэг нь л хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх явдал байсан, харин нөгөө хоёр нь авралын ажлаас бүрддэг. Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг туулж, хэвийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэр, бүтээгдсэн зүйлийн хувиар хүмүүст хэрэгтэй байдаг бодитой үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах, цуснаас бүрдсэн учраас Бурханы Сүнсэнд ойртох нь бүү хэл, Түүний Сүнсийг харах ямар ч аргагүй байдаг. Хүн Бурханы махбод болсон биетэй л харилцаж чадах бөгөөд үүгээр л дамжуулан бүх зам, бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь удаа бие махбодтой болох нь хүний нүглийг арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай байх болно. Иймд хоёр дахь удаа бие махбодтой болоход махбод дахь Бурханы бүх ажил төгсөж, Бурхан бие махбодтой болохын ач холбогдол бүрэн гүйцэд болно. Энэ үеэс махбод дахь Бурханы ажил бүхэлдээ дууссан байх болно. Хоёр дахь удаа бие махбодтой болсныхоо дараа Тэр гурав дахь удаа бие махбодтой болох ажлыг хийхгүй. Учир нь Түүний удирдлага бүхэлдээ төгсчихсөн байна. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг бүрэн олж авсан байх ба эцсийн өдрүүд дэх хүмүүс бүгд төрлөөрөө ангилагдсан байх болно. Тэр авралын ажлыг дахин хийхгүй, мөн ямар нэг ажил хийхийн тулд махбодод ч эргэн ирэхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 117
Хүний одоо хүрсэн зүйл—түүний өнөөгийн биеийн хэмжээ, мэдлэг, хайр, үнэнч зан, дуулгавартай байдал, мэдлэг ухаан—эдгээр нь үгийн шүүлтээр хүрсэн үр дүн юм. Үгийн тусламжтайгаар чи үнэнч байж, өнөөг хүртэл зогссон хэвээр байж чаддаг. Одоо хүн бие махбодтой болсон Бурханы ажил нь үнэхээр ер бусын гэдгийг хардаг бөгөөд үүнд хүний хүрч чадахгүй олон зүйл байдаг, тэдгээр нь нууц болон гайхамшгууд юм. Тиймээс олон хүн захирагдсан. Зарим нь төрснөөсөө хойш хэнд ч, хэзээ ч захирагдаж байгаагүй мөртөө Бурханы өнөөдрийн үгийг харах үедээ өөрийн мэдэлгүй бүрэн захирагддаг бөгөөд үүнийг судалж, эсвэл өөр юм хэлж зүрхэлдэггүй. Хүмүүс үгэн дор унаж, үгийн шүүлт дор нүүрээрээ газар унан мөргөсөн. Хэрэв Бурханы Сүнс хүнтэй шууд ярьсан бол хүн төрөлхтөн бүгд дуу хоолойд захирагдаж, Дамаск явах замдаа Паул гэрэл дунд газар унасантай яг адилаар хүмүүс бүгд илчлэлийн үггүйгээр доош унах байсан юм. Хэрвээ Бурхан ийм маягаар үргэлжлүүлэн ажилласан бол хүн үгийн шүүлтээр дамжуулан өөрийн завхралыг хэзээ ч мэдэж авч чадахгүй, улмаар аврал хүртэхгүй байх байв. Зөвхөн махбод болсноор л Бурхан Өөрийн үгийг хүн нэг бүрийн чихэнд биечлэн хүргэж чадна, ингэснээр чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгийн шүүлтийн ажлыг хүлээн авч болох юм. Энэ нь л Түүний үгийн хүрдэг үр дүн болохоос биш, Сүнс илэрч, хүнийг айлган эрхшээлдээ оруулдаг юм биш. Зөвхөн ийм бодит атлаа ер бусын ажлаар дамжуулан хүний дотор олон жил гүн нуугдсан хуучин зан чанар бүрэн ил болдог, ингэснээр хүн үүнийг таньж, өөрчилж болох юм. Эдгээр нь бүгд бие махбодтой болсон Бурханы бодитой ажил бөгөөд бодитой байдлаар ярьж, шүүлт явуулснаар Тэр үгээр хүнийг шүүх үр дүнд хүрдэг. Энэ бол бие махбодтой болсон Бурханы эрх мэдэл бөгөөд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол билээ. Бие махбодтой болсон Бурханы эрх мэдлийг ил болгохын тулд, үгийн ажлаар хүрсэн үр дүнг ил болгож, Сүнс махбодод ирчихсэн ба хүнийг үгээр шүүснээр дамжуулан эрх мэдлээ харуулж байгааг ил болгох гэж үүнийг хийдэг. Түүний махбод хэдийгээр жирийн, хэвийн хүн чанарын гадаад хэлбэртэй боловч Түүний үгийн хүрдэг үр дүн нь Тэр бол эрх мэдлээр дүүрэн, Тэр бол Бурхан Өөрөө, Түүний үг бол Бурханы Өөрийн илэрхийлэл гэдгийг хүнд харуулдаг. Энэ аргаар Тэр бол Бурхан Өөрөө, Тэр бол махбод болсон Бурхан Өөрөө, Түүнд хэн ч халдаж болохгүй, Түүний үгийн шүүлтийг хэн ч давж чадахгүй, мөн ямар ч харанхуйн хүч Түүний эрх мэдлийг дийлж чадахгүй гэдгийг бүх хүнд харуулдаг. Тэр бол Үг болсон махбод учраас, мөн Түүний эрх мэдлээс болж, Түүний үгийн шүүлтээс болж хүн Түүнд захирагддаг. Бурханы махбод болсон биеийн авчирсан ажил нь Түүний эзэмшдэг эрх мэдэл билээ. Махбод ч гэсэн эрх мэдэл эзэмшдэг учраас Тэр махбод болсон бөгөөд хүн төрөлхтний дунд бодитой байдлаар ажиллаж чаддаг, ийм маягаар хүн харж, хүрч болдог. Энэ ажил нь, бүх эрх мэдлийг эзэмшдэг Бурханы Сүнсний шууд хийдэг ажлаас илүү бодитой, үр дүн нь ч бас илэрхий байдаг. Яагаад гэвэл, Бурханы махбод болсон бие бодитоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махбодын гадаад хэлбэр төрх ямар ч эрх мэдэл агуулдаггүй бөгөөд хүн ойртож болдог байхад Түүний мөн чанар эрх мэдлийг агуулдаг, гэхдээ эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг олж илрүүлж чаддаггүй; энэ нь Түүний бодитой ажилд нэмэр болдог. Энэ бүх бодитой ажил үр дүнд хүрч чадна. Хэн ч Түүнд эрх мэдэл байгааг ухаардаггүй, халдашгүй гэдгийг нь хардаггүй, эсвэл Түүний уур хилэнг хардаггүй боловч далдлагдсан эрх мэдэл, нуугдмал уур хилэн болон ил тод хэлдэг үгээрээ дамжуулан Тэр Өөрийн үгийн зорьсон үр дүнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, Өөрийн дуу хоолойн өнгө, ярианы хатуу чанга байдал, Өөрийн үгийн бүх мэргэн ухаанаар дамжуулан хүнийг бүрэн үнэмшүүлдэг. Ийм маягаар харваас ямар ч эрх мэдэлгүй, бие махбодтой болсон Бурханы үгэнд хүн захирагдаж, улмаар хүнийг аврах Бурханы зорилго биелдэг. Илүү бодитоор ярьж, үгийнх нь бодит байдал хүнд үр нөлөө үзүүлэх боломж олгож, хүнд Бурханы үгийн хүч чадлыг харуулах нь Бурхан бие махбодтой болсны ач холбогдлын өөр нэг тал юм. Тиймээс энэ ажлыг бие махбодтой болсноор дамжуулан хийхгүй бол өчүүхэн төдий ч үр дүнд хүрэхгүй бөгөөд нүгэлт хүмүүсийг бүрэн аварч чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүнд үзэгдэшгүй, баригдашгүй Сүнс хэвээр үлдэх байв. Хүн махан биетэй бүтээл тул Бурхан, хүн хоёр өөр өөр ертөнцөд харьяалагддаг бөгөөд өөр өөр шинж чанартай байдаг. Бурханы Сүнс махан биетэй хүнтэй огт нийцдэггүй, тэдний хооронд харилцаа тогтоох ямар ч аргагүй бөгөөд хүн сүнс болох чадваргүйг дурдахын ч хэрэггүй. Ийм болохоор Өөрийн анхдагч ажлыг хийхийн тулд Бурханы Сүнс бүтээгдсэн зүйл болох ёстой. Бурхан хамгийн өндөр газарт гарч чадахын сацуу Өөрийгөө даруу болгон бүтээгдсэн хүн болж, хүн төрөлхтний дунд ажиллаж, тэдний дунд амьдарч чаддаг, харин хүн өндөрт гарч, сүнс болж чадахгүй, хамгийн доод газарт буун очиж бүр ч чадахгүй. Ийм учраас Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд махбод болох ёстой. Тэрчлэн, эхний удаа бие махбодтой болох үеэр бие махбодтой болсон Бурханы махбод л цовдлолоор дамжуулан хүнийг золин аварч чадсан, харин Бурханы Сүнсний хувьд хүний төлөө нүглийн тахил болон цовдлогдох ямар ч аргагүй байв. Хүний төлөөх нүглийн тахил болохын тулд Бурхан шууд махбод болж чаддаг боловч хүн шууд тэнгэрт гарч, өөрийнх нь төлөө Бурханы бэлтгэсэн нүглийн тахилыг авч чадахгүй. Ийм болохоор энэ авралыг авахын тулд хүнийг тэнгэр лүү гаргалгүйгээр, тэнгэр, газрын хооронд хэд хэдэн удаа нааш цааш явахыг Бурханаас гуйх нь л боломжтой байв, учир нь хүн унаж доройтсон бөгөөд нүглийн тахилыг олж авах нь бүү хэл, тэнгэр өөд гарч ч ер чадахгүй. Тиймээс Есүс хүн төрөлхтний дунд ирж, хүний ердөө хийж чадахгүй ажлыг биечлэн хийх хэрэгтэй байлаа. Бурхан махбод болох бүрд энэ нь зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрвээ эдгээр үе шатны аль нэгийг Бурханы Сүнс шууд хийж чадах байсан бол Тэр бие махбодтой болохын доромжлолд өртөхгүй байх байлаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 118
Бурханы ажлын бай нь Сатаны сүнс, эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатаны завхралд өртсөн хүн учраас Бурхан махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие завхарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; түүнчлэн, хүн завхралын бай учраас Бурхан авралын ажлынхаа бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон юм. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах Нэгэн бол гагцхүү Бурхан билээ. Иймээс, ажлаа хийхийн тулд, Өөрийнхөө ажлыг илүү дээр үр дүнд хүргэхийн тулд Бурхан хүнтэй адил шинж чанартай махбод болох ёстой. Хүн махан биетэй, мөн нүглийг ялан дийлж, махан биеийг орхих чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар, ялгамж чанараас асар их ялгаатай байдаг ч Түүний гадаад төрх хүнийхтэй адилхан; Тэрээр хэвийн хүний дүр төрхтэй, хэвийн хүний амьдралаар амьдардаг бөгөөд Түүнийг харсан хүмүүс хэвийн хүнээс ялгаж огт чадахгүй. Хэвийн хүн чанараар бурханлаг ажлаа хийхэд нь Түүнд энэхүү хэвийн төрх байдал, хэвийн хүн чанар хангалттай. Түүний махбод нь хэвийн хүн чанараар ажиллах боломж олгон, хүмүүсийн дунд ажлаа хийхэд нь тусалдаг, түүнчлэн хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад нь Түүний хэвийн хүн чанар тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүмүүсийн дунд ихээхэн шуугиан тарьсан ч тийм шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний хэвийн махбодын ажил нь хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч Түүний ажил үр дүнд хүрч мөн л чадах ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрдэг. Үүнд эргэлзэх юмгүй. Махбод дахь Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин, эсвэл бүр хэдэн арав дахин ихийг олж авдаг бөгөөд эцэстээ эдгээр үзэл нь бүгд Түүний ажилд залгиулдаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл, Түүний тухай хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хавьгүй их байдаг. Махбодоор хийдэг Түүний ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод махан биетэй ямар ч хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь хэдий адилхан ч мөн чанар нь ижил биш. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг төрүүлдэг ч бас ихээхэн мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба тэр ч бүү хэл адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Учир нь Тэр зүгээр ч нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухан мэдэж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан хүнд үл үзэгдэх Сүнс л байвал Бурханд итгэх нь хүнд маш хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг зөнд нь орхиж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгож чадна. Ийм маягаар, хүмүүс өөрсдийнхөө Бурханы хамгийн дуртай зүйлийг болон хийгээсэй гэж хүсдэг зүйлийг нь ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр, өөрөөс нь өөр хэн ч Бурханд үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад хүмүүс бүгд Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж хүмүүс итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй агаад хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний эрж хайдаг зүйл хоорондоо төдийлөн ялгаагүй бүгд ижилхэн байдаг. Ердөө тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр л өөр боловч мөн чанар нь үнэндээ адилхан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 119
Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь завхарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Энэ нь Бурханы биш, хүний хэрэгцээнээс болдог бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурханы Өөрийн ашиг тусын төлөө биш, харин хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы хувьд ашиг, алдагдал, эсвэл шагнал гэж үгүй; Тэрээр хожмын ургацыг хураахгүй, харин анхнаасаа Өөрийнх нь байсан зүйлийг хураана. Хүн төрөлхтний төлөө Түүний хийдэг, золиосолдог бүхэн нь асар их шагнал олж авахын төлөө биш, харин гагцхүү хүн төрөлхтний төлөө байдаг. Хэдийгээр махбод дахь Бурханы ажил төсөөлөхийн аргагүй олон бэрхшээл агуулдаг ч эцэстээ хүрдэг үр дүн нь Сүнсний шууд хийсэн ажлаас хавьгүй илүү давдаг. Махбодын ажил ихээхэн бэрхшээл дагуулдаг бөгөөд махбодод Сүнстэй адил агуу ялгамж чанар байдаггүй, Сүнстэй адил ер бусын үйл хэргийг гүйцэтгэж чаддаггүй, Сүнстэй адил эрх мэдэл эзэмшиж бүр ч чаддаггүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махбодын хийсэн ажлын мөн чанар нь Сүнсний шууд хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө бүх хүн төрөлхтний хэрэгцээ юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний хэрэглээний үнэ цэн нь махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай атал махбодын ажил нь Өөрийн харилцдаг хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна биет хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаар илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд байдаг; мөнх бус хүмүүсийн хувьд үүнийг ухан ойлгоход хэцүү, харахад бүр ч хэцүү, иймээс тэд зөвхөн хий хоосон төсөөлөлд түшиглэж л чадна. Гэхдээ махбодын ажил хэвийн, бодит байдалд үндэслэдэг, баялаг мэргэн ухаантай байдаг бөгөөд энэ нь хүний нүдээр харж болох баримт юм; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг өөрийн биеэр туулах боломжтой, элбэг арвин төсөөллөө ашиглах шаардлагагүй байдаг. Энэ бол махбод дахь Бурханы ажлын үнэн зөв байдал болон жинхэнэ үнэ цэн мөн. Сүнс хүнд үл үзэгдэх зүйлсийг болон хүн төсөөлөхөд амаргүй зүйлсийг л хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун ухаантай хүнийг ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэдгээр нь зөвхөн сэтгэл хөдөлгөх юм уу өргөн хүрээтэй утга учраар хангахаас биш, үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгийн нарийн зөв удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Иймээс хүн тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй, таамаглал дэвшүүлэх бүр ч хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил хязгаарлагдмал цар хүрээнд л тохиромжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь Сүнсний ажлаас хавьгүй илүү үнэн зөв, чухал шаардлагатай зорилго болон хавьгүй илүү бодит, үнэ цэнтэй мэдлэгийг хүнд өгдөг. Завхарсан хүний хувьд үнэн зөв үгс, эрэлхийлэх тодорхой зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил л хамгийн үнэ цэнтэй юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Үүнийг бие махбодтой болсон Бурхан л биелүүлж чадна; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдын завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс бол Бурханы төрөлх мөн чанар хэдий ч иймэрхүү ажлыг зөвхөн Түүний махбод л хийж чадна. Хэрвээ Сүнс дангаараа ажилласан бол Түүний ажил үр дүнтэй байх боломжгүй байсан—энэ бол илэрхий үнэн юм. Энэхүү махбодоос болж ихэнх хүн Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дуусгах үед Түүний эсрэг байдаг хүмүүс дайснууд нь байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчлэгчид болно. Тэд Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнтэй нийцэлтэй, Түүнээс салшгүй гэрчлэгчид болно. Тэрээр, махбод дахь ажлынхаа ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүний оршин тогтнол дахь энэ махбодын ач холбогдол, хүний амийн өсөлтөн дэх Түүний бодит үнэ цэнийг хүн мэдэх болно, түүнчлэн энэ махбод бол хүний салж үл түвдэх амийн амьд булаг болно гэдгийг ч мэднэ. Хэдийгээр Бурханы махбод болсон бие нь Бурханы ялгамж чанар, байр сууринд нийцэхэд хол, мөн Түүний бодит байр суурьтай нийцэхгүй мэт хүнд санагдавч Бурханы жинхэнэ дүр төрхгүй, эсвэл Бурханы жинхэнэ ялгамж чанаргүй энэ махбод нь Бурханы Сүнсний шууд хийж чадахгүй ажлыг хийж чадна. Энэ бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдол, үнэ цэн бөгөөд энэхүү ач холбогдол, үнэ цэнийг хүн ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бүх хүн төрөлхтөн Бурханы Сүнсийг дээдэлж, Бурханы махбодыг дорд үздэг хэдий ч тэдний хэрхэн харж, боддогоос үл хамааран махбодын бодит ач холбогдол болон үнэ цэн нь Сүнснийхээс хавьгүй хол давдаг. Мэдээж завхарсан хүн төрөлхтний хувьд л ийм байдаг. Үнэнийг эрж хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүн бүрийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн сэтгэл хөдөлгөж, онгодоор хангаж, тайлбарлашгүй, төсөөлшгүй гайхалтай байдлын мэдрэмж, мөн агуу, ер бусын, бишрэм атлаа бүх хүний олж авч, хүрч чадахааргүй мэдрэмжийг л өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, хүн Бурхан хоёрыг үл үзэгдэх заагаар тусгаарласан мэт алсаас л бие биеэ харж чадна. Үнэндээ, Сүнс хүн хоёр нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ нь хүнд Сүнсний өгсөн төөрөгдөл юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй. Махбодын ажил нь хүнд эрэлхийлэх бодит зорилго, тодорхой үгсийг болон Тэр бол бодитой агаад хэвийн, эгэл жирийн агаад даруухан гэх мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айдаг байж болох ч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад тун хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэхүү махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд оршдог учраас хүний хувьд хүрч болохуйц санагддаг бөгөөд хол юм уу ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болохуйц байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 120
Махан биед амьдардаг бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд эрэлхийлэх зорилго шаардлагатай байдаг бөгөөд Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай байдаг. Хоёуланд нь Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодитой махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох шаардлагатай бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээс нь зайлуулах ёстой, хүмүүс завхарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас тэд эхлээд завхарсан зан чанараа мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, хаяж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлсийг бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүрээр орлуулж, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдүүлснээр л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн танин мэддэг. Энэ үр дүнд, Сүнсний шууд удирдлага биш, хэн нэгэн хүний сургаал бүр ч биш, харин бие махбодтой болсон Бурхан л хүрч чадна. Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурханыг албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл бүгд ил болдог. Бие махбодтой болсон Бурхантай сөргүүлэн тавьснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд махан биетэй ямар ч хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. Бурхан завхарсан хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин үүнийг Бурханы Сүнсний өмсдөг махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, хэвийн хүн чанартай хүн, бас бүрэн бурханлаг чанартай Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш бөгөөд Сүнснээс асар их ялгаатай ч тэр бол хүнийг авардаг бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, түүнчлэн махбод билээ. Түүнийг юу гэж нэрлэх нь хамаагүй, эцсийн эцэст Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг авардаг. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгашгүй бөгөөд махбодын ажил ч бас Бурханы Сүнсний ажил юм; зүгээр л энэ ажлыг Сүнсний ялгамж чанараар хийдэггүй, харин махбодын ялгамж чанараар хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг бие махбодтой болсон Бурхан л хийж чадна. Энэ нь энхүү ажилд шаардагддаг зүйл бөгөөд завхарсан хүн төрөлхтний шаарддаг зүйл юм. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шатыг л Сүнс шууд хийсэн ба үлдсэн хоёр үе шатыг Сүнс биш, харин бие махбодтой болсон Бурхан хийсэн. Сүнсний хийсэн Хуулийн эрин үеийн ажил нь хүний завхарсан зан чанарыг өөрчлөхтэй хамаагүй, Бурханы талаарх хүний мэдлэгтэй ч хамаагүй байсан. Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний завхарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамаатай бөгөөд авралын ажлын чухал, шийдвэрлэх хэсэг юм. Тиймээс завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй байдаг. Хүн төрөлхтөнд өөрсдийг нь хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Махбод дахь Бурхан л хүний дотнын нэгэн, хүний хоньчин, байнгын туслагч байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болон өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 121
Хүн Сатаны завхралд өртсөн, Бурханы бүх бүтээлийн хамгийн дээд нь юм, иймээс ч хүнд Бурханы аврал хэрэгтэй. Бурханы авралын бай бол Сатан биш, харин хүн, аврагдах зүйл бол диавол биш, харин хүний махан бие болон сүнс юм. Сатан бол Бурханы устгах бай, хүн бол Бурханы авралын бай бөгөөд хүний махан биеийг Сатан завхруулсан болохоор эхлээд хүний махан бие аврагдах ёстой. Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий завхарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч байтугай Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ завхарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн завхарсан зан чанартай харьцаж, өөрчлөхөөс илүү хэцүү зүйл гэж үгүй. Сатан хүний махан биед ирж үймүүлдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сүйтгэхийн тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Бурханы дайсан, Сатан болсон юм. Хүнийг аврахын тулд эхлээд байлдан дагуулах ёстой. Үүнээс болж Бурхан мөчөөгөө өгөлгүйгээр, зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол завхарсан хүнийг аварч, Өөрийнх нь эсрэг тэрсэлсэн Сатаныг ялж, устгах явдал юм. Хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Тэрээр Сатаныг ялахын зэрэгцээ завхарсан хүн төрөлхтнийг авардаг. Тиймээс энэ нь хоёр зорилгод нэгэн зэрэг хүрдэг ажил юм. Тэр хүнтэй илүү сайн харилцаж, хүнийг илүү сайн байлдан дагуулахын тулд махбодоор ажиллаж, үг хэлж, бүх ажлаа хийдэг. Бурхан сүүлчийн удаа бие махбод болж, Түүний эцсийн өдрүүдийн ажил махбодоор гүйцэлдэнэ. Тэрээр бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилж, Өөрийн бүх удирдлагыг дуусгаж, мөн махбод дахь бүх ажлаа дуусгана. Газар дээрх бүх ажил нь дуусгавар болоход Тэр бүрэн ялсан байх болно. Махбодод ажиллаж байх үедээ Бурхан хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, бүрэн олж авсан байх болно. Энэ нь Түүний бүх удирдлага дуусгавар болно гэсэн үг бус уу? Бурхан махбод дахь ажлаа дуусган, Сатаныг бүрэн ялж, ялалтаа мандуулах үед хүнийг завхруулах боломж Сатанд дахин олдохгүй. Эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь хүнийг нүглээс золин аварч, уучлах явдал байсан. Одоо энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүрэн олж авах ажил юм, ингэснээр Сатан цаашид өөрийн ажлыг хийх аргагүй болж, бүрмөсөн ялагдаж, Бурхан бүрэн ялсан байх болно. Энэ бол махбодын ажил, мөн Бурханы Өөрийн хийдэг ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 122
Бурханы ажлын гурван үе шатны эхний ажлыг махбод биш, Сүнс шууд хийсэн. Харин Бурханы ажлын гурван үе шатны сүүлчийн ажлыг Сүнс шууд хийдэггүй, бие махбодтой болсон Бурхан хийдэг. Дундах үе шатны золин авралын ажлыг ч бас махбод дахь Бурхан хийсэн. Бүхий л удирдлагын ажлаас хамгийн чухал ажил нь хүнийг Сатаны нөлөөнөөс аврах явдал юм. Гол ажил нь завхарсан хүнийг бүрэн байлдан дагуулж, улмаар байлдан дагуулагдсан хүний Бурханыг хүндлэх анхдагч зүрх сэтгэлийг нь сэргээж, хэвийн хүний амьдрал буюу Бурханы бүтээлийн хэвийн амьдралтай болгох явдал юм. Энэ ажил чухал бөгөөд удирдлагын ажлын цөм нь билээ. Авралын ажлын гурван үе шатанд, ажлын эхний үе шат болох Хуулийн эрин үе нь удирдлагын ажлын цөмөөс хол байсан; үүнд авралын ажил өчүүхэн төдий үзэгдэж байсан ба энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг аврах Бурханы ажлын эхлэл байгаагүй. Хуулийн дор хүн зөвхөн хуулийг мөрдөхөө л мэддэг байсан ба хүнд илүү их үнэн байгаагүй, мөн Хуулийн эрин үе дэх ажил хүний зан чанарыг өөрчлөхтэй бараг хамаагүй, Сатаны эзэмшлээс хүнийг хэрхэн аврах тухай ажилтай бүр ч холбоогүй байсан учраас ажлын эхний үе шатыг Сүнс шууд хийжээ. Тиймээс хүний завхарсан зан чанартай хамаагүй туйлын энгийн ажлын энэ үе шатыг Бурханы Сүнс гүйцэтгэсэн юм. Ажлын энэ үе шат удирдлагын цөмтэй өчүүхэн холбоотой бөгөөд хүнийг аврах албан ёсны ажилтай тийм ч их уялдаа холбоогүй байсан тул ажлаа биечлэн хийхийн тулд Бурхан махбод болох шаардлагагүй байлаа. Сүнсний хийсэн ажил далд утгатай, ойлгошгүй, хүний хувьд ихэд айдас төрүүлэм, ойртохын аргагүй байдаг; Cүнс нь авралын ажлыг шууд хийхэд тохиромжгүй, хүнийг амиар шууд хангахад тохиромжгүй байдаг. Хүний хувьд хамгийн тохиромжтой нь Сүнсний ажлыг хүнд ойр арга зам болгон өөрчлөх явдал бөгөөд өөрөөр хэлбэл, Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан эгэл жирийн, хэвийн хүн болох нь хүнд хамгийн тохиромжтой. Сүнсний ажлыг орлохын тулд Бурхан бие махбодтой болохыг энэ нь шаарддаг бөгөөд хүний хувьд үүнээс илүү тохиромжтой арга гэж үгүй. Ажлын энэ гурван үе шатны дундаас хоёр үе шатыг махбодоор гүйцэтгэдэг ба энэ хоёр үе шат нь удирдлагын ажлын гол шат юм. Хоёр удаа бие махбодтой болсон нь харилцан бие биеэ нөхөж, нэг нэгнээ иж бүрэн болгодог. Бурхан бие махбодтой болсон эхний үе шат нь хоёр дахь үе шатны суурийг тавьсан, мөн Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь нэгэн бүхэл болдог ба өөр хоорондоо нийцэлтэй байдаг гэж хэлж болно. Бурханы ажлын энэ хоёр үе шат нь бүхий л удирдлагын ажилд нэн чухал учраас Бурхан үүнийг Өөрийн махбодын ялгамж чанараар гүйцэтгэдэг. Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажилгүйгээр удирдлагын бүхий л ажил зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас цаашгүй болох байсан гэж хэлж бараг болно. Энэ ажил чухал эсэх нь хүн төрөлхтний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдлын хэмжээ болон ажилд саад хийж байгаа байдалд нь үндэслэдэг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажилчны гүйцэтгэсэн ажлын шинж чанар болон чухал байдалд үндэслэн тогтоодог. Энэ ажлын чухал байдлын тухайд бол ажлын ямар арга барил ашиглахтай хамаатайгаар—Бурханы Сүнсний шууд хийдэг ажил, эсвэл бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил, эсвэл хүнээр дамжин хийгддэг ажил—энэ гурвын дундаас эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр дамжин хийгддэг ажил бөгөөд ажлын шинж чанарт үндэслэн, Сүнсний ажлын шинж чанарыг махбодынхтой харьцуулан харвал махбодоор хийгддэг ажил нь Сүнсээр шууд хийгддэг ажлыг бодвол хүнд илүү их ач тустай байж, илүү их давуу тал олгодог гэдгийг эцэст нь тодорхойлж болно. Ажлыг махбодоор хийх үү, эсвэл Сүнсээр хийх үү гэдэг нь тухайн үеийн Бурханы бодлоор шийдэгддэг. Ажлын үе шат бүрд ач холбогдол, үндэслэл бий. Тэдгээр нь үндэслэлгүй төсөөлөл биш, мөн тэдгээрийг дураараа гүйцэтгэдэг ч юм биш; тэдгээрт тодорхой мэргэн ухаан бий. Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн юм. Ялангуяа бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллах ийм агуу ажилд Бурханы төлөвлөгөө бүр ч их байдаг. Иймээс Бурханы мэргэн ухаан болон Түүний оршихуй бүхэлдээ, ажиллаж байх үеийнх нь үйлдэл, бодол, санаа бүрд тусгалаа олдог; энэ бол илүү бодит, системтэй Бурханы оршихуй юм. Эдгээр нарийн бодол санааг төсөөлж, итгэхэд, тэр ч бүү хэл мэдэхэд хүний хувьд хэцүү байдаг. Хүний хийсэн ажил нь ерөнхий зарчмын дагуу хийгддэг ба хүний хувьд тун сэтгэл ханамжтай байдаг. Гэсэн ч Бурханы ажилтай харьцуулахад ердөө дэндүү их ялгаа бий; хэдийгээр Бурханы үйл хэрэг агуу, Бурханы ажил өргөн цар хүрээтэй боловч тэдгээрийн ард хүний төсөөлж чадахааргүй олон нарийн, нягт нямбай төлөвлөгөө, зохицуулалт байдаг. Түүний ажлын үе шат бүр зарчмын дагуу явагддагаар зогсохгүй, хүний хэлээр тодорхой илэрхийлэх боломжгүй олон зүйлийг агуулдаг бөгөөд эдгээр нь хүнд үл үзэгдэх зүйлс юм. Сүнсний ажил, эсвэл бие махбодтой болсон Бурханы ажил байх нь хамаагүй, тус бүрдээ Түүний ажлын төлөвлөгөөг агуулж байдаг. Тэр ул суурьгүй ажилладаггүй, бас ач холбогдолгүй ажил хийдэггүй. Сүнс шууд ажиллах үедээ Өөрийн гэсэн зорилготой байдаг бөгөөд ажиллахын тулд хүн болох үедээ (өөрөөр хэлбэл, гадаад бүрхүүлээ өөрчлөх үедээ) бүр ч зорилготой байдаг. Өөр яах гэж Тэр Өөрийн ялгамж чанарыг дуртайяа өөрчлөх юм бэ? Өөр яах гэж Тэр дуртайяа дорд үзэгдэж, хавчигдах хүн болох юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 123
Ажил гэдэг үүднээс яривал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш, бие махбодтой болсон Бурхан билээ. Бурхан хэзээ нэг цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст харагдаж, улмаар бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, хэнийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршиж магадгүй гэж зарим хүн итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийвэл шүүлтийн ажил биш. Бүх хүн төрөлхтний завхрал адилхан бус уу? Бүх хүн төрөлхтний мөн чанар ижилхэн бус уу? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний завхарсан мөн чанар, Сатаны завхруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй, аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтнийг шүүх ажлыг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Бүлэг хүмүүс дээр Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр махбод дахь Бурхан, бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлүүлэхийн тулд Өөрийг ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний зөвт бус байдал буюу тухайлбал, Бурханд хандах хүний эсэргүүцэл, Бурханыг хүндэлдэггүй байдал, эсвэл Бурханы ажлыг үймүүлдэг байдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болон үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн бодож төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж буй ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан мөн. Энэ махбод болон Түүний ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтнийг шууд шүүх шүүлт юм—энэ нь зөвхөн Хятадын сонгогдсон хүмүүсийн төлөө байдаггүй, цөөн тооны хүмүүсийн төлөө ч байдаггүй. Махбод дахь Бурханы ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ нь хэдийгээр бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээн дэх ажлыг дуусгасныхаа дараа Тэрээр, Есүсийг амилж, тэнгэр өөд гарсны дараа сайн мэдээ нь бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэхүү ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй өргөжүүлнэ. Сүнсний ажил, эсвэл махбодын ажлын аль нь ч бай, хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг ажил боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн бие махбодын ялгамж чанараар гарч ирж ажлаа хийдэг ба махбод дахь Бурхан бол агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Сүнс юм уу махбод байх нь хамаагүй, шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болон өөр хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй. Хэдийгээр хүн эдгээр үгийн талаар үзэл өвөрлөдөг ч бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг шүүж, байлдан дагуулдаг бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хүн энэ талаар юу гэж бодох нь хамаагүй, эцсийн эцэст баримт бол баримт. “Ажлыг Бурхан хийдэг боловч махбод бол Бурхан биш” гэж хэн ч хэлж чадахгүй. Энэ нь утгагүй, учир нь энэ ажлыг махбод дахь Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Энэ ажил хэдийнээ дууссан тул энэ ажлын дараа хүнийг шүүх Бурханы шүүлтийн ажил хоёр дахь удаагаа гарч ирэхгүй; хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурхан бүхий л удирдлагын ажлыг аль хэдийн гүйцэлдүүлсэн бөгөөд Бурханы ажлын дөрөв дэх үе шат гэж байхгүй. Шүүгддэг нэгэн нь махан биеэс бүтсэн, завхарсан хүн болохоос Сатаны сүнс шууд шүүгддэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш, харин хүмүүсийн дунд хийгддэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 124
Хүний махан биеийн завхралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд явуулсан бол бүгдийг хамрахгүй байх байв. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр тулан уулзаж чадахгүй учраас ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс болоод үр дүн нь тэр даруй харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүсэн цагт л Сатаныг бүрэн ялж болно. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар махбод дахь Бурхан хүний зөвт бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал болон Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Бурхан л хүнийг шүүх байр суурьтай байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн болон зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болон зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр дээд бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх зөвт бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний зөвт бус байдлыг сайн илчилж чадахгүй, ийм зөвт бус бус байдлыг бүрэн ил болгож бүр ч чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл болон Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөл рүү, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг—эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л хүн аврагдаж, амнаас нь гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрснөөр амийн хангалтыг Түүнээс хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанараар Бурханы хийсэн ажил биш. Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил хамгийн агуу, хамгийн гүн гүнзгий ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатны шийдвэрлэх чухал хэсэг нь бие махбодтой болох ажлын хоёр үе шат билээ. Хүн гүн гүнзгий завхарсан учраас бие махбодтой болсон Бурханы ажилд асар их саад болдог. Ялангуяа эцсийн өдрүүдийн хүмүүс дээр хийгддэг ажил асар хэцүү, гаднын орчин муу бөгөөд төрөл бүрийн хүний хэв чанар тун дорд байдаг. Гэсэн ч энэ ажил дуусах үедээ ямар ч алдаа мадаггүйгээр, зохих үр дүнд хүрнэ; энэ бол махбодын ажлын үр дүн бөгөөд энэ үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү үнэмшилтэй. Бурханы ажлын гурван үе шат махбодоор гүйцэлдэх бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан дуусгах ёстой. Хамгийн чухал, хамгийн шийдвэрлэх ажлыг махбодоор хийдэг бөгөөд хүнийг аврах ажлыг махбод дахь Бурхан биечлэн гүйцэтгэх ёстой. Хэдий бүх хүн төрөлхтөнд, махбод дахь Бурхан нь хүнтэй хамаагүй мэт санагддаг ч үнэндээ энэ махбод нь бүх хүн төрөлхтний хувь заяа, оршин тогтнолтой холбоотой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 125
Бурханы ажлын үе шат бүр бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг бөгөөд бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Хэдий энэ нь Түүний махбод дахь ажил боловч бүх хүн төрөлхтөнд чиглэдэг; Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн болон бүтээгдээгүй зүйлийн Бурхан юм. Хэдийгээр махбод дахь Түүний ажил хязгаарлагдмал цар хүрээн дотор байдаг, мөн энэ ажлын бай хязгаарлагдмал ч гэсэн ажлаа хийхээр махбод болох бүрдээ Тэр дээд зэргийн бэлгэдлийн чанартай ажлын байг сонгодог; Тэрээр энгийн, бусдаас ялгарах юмгүй бүлэг хүмүүс дээр ажиллахаар сонгодоггүй, харин махбод дахь ажлынх нь төлөөлөгч байж чадах бүлэг хүмүүсийг ажлынхаа бай болгон сонгодог. Махбод дахь Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал учраас энэ бүлэг хүмүүс сонгогддог бөгөөд Түүний махбод болсон биед зориулан тусгайлан бэлтгэгддэг, мөн махбодоор хийх Түүний ажилд зориулан тусгайлан сонгогддог. Бурхан Өөрийн ажлын байг сонгох нь үндэслэлгүй биш, харин зарчмын дагуу хийгддэг: Ажлын бай нь махбод дахь Бурханы ажилд ашиг тустай байж, бүх хүн төрөлхтнийг төлөөлж чаддаг байх ёстой. Тухайлбал иудейчүүд Есүсийн биечлэн хийсэн золин авралыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийдэг байлдан дагуулалтыг хүлээн авахдаа хятадууд бүх хүн төрөлхтнийг төлөөлж чаддаг. Иудейчүүд бүх хүн төрөлхтнийг төлөөлдөгт үндэслэл байдаг, хятад хүмүүс Бурханы биечлэн хийсэн байлдан дагуулалтыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлдөгт мөн л үндэслэл бий. Золин авралын ач холбогдлыг иудейчүүдийн дунд хийгдсэн авралын ажлаас илүүгээр илчилж чадах өөр юу ч байхгүй, байлдан дагуулалтын ажлын бүрэн гүйцэд байдал болон амжилтыг хятадуудын дундах байлдан дагуулалтын ажлаас илүүгээр илчилж чадах юу ч байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажил ба үг цөөхөн бүлэг хүмүүст л чиглэдэг мэт харагдавч үнэн хэрэгтээ Тэр энэ цөөхөн бүлэг хүмүүсийн дунд бүх орчлон ертөнцийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтөнд хандан үгээ хэлдэг. Махбод дахь Түүний ажил дууссаны дараа Түүнийг дагадаг хүмүүс өөрсдийнх нь дунд хийсэн Бурханы ажлыг түгээж эхэлнэ. Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн зүйл нь Тэр үнэн зөв үгс, захиас болон хүн төрөлхтний төлөөх тодорхой хүслээ Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр Түүний дагалдагчид хожим нь махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг хүлээн зөвшөөрдөг хүмүүст илүү үнэн зөвөөр, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбод дахь Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт байж, хамт амьдардаг тухай баримтыг үнэхээр биелүүлдэг. Энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг үзэж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү жинхэнэ, илүү сайхан эрин үед аваачдаг. Тэрээр хууль болон дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсохгүй, илүү чухал нь, бодитой агаад хэвийн, зөвт агаад ариун, удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болон хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахаар эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурхан ажилласны үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед Түүнийг дагадаг хүмүүс оршдог, бас эс оршдог мэт санагддаг тэдгээр зүйлийн хойноос хөөцөлдөн, тэмтчихээ больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбод дахь ажлаа түгээх үед Түүнийг дагадаг хүмүүс махбодоор хийсэн ажлыг нь бүх шашин, урсгалд дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийн сонсдог бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж, сонссон зүйлс байх болно, мөн цуу яриа биш, баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүй бол Түүний сайн мэдээ бүх улс орон, бүх газар нутаг даяар түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр зөвхөн хүний төсөөллөөр бол Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд мэдрэгдэшгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь Бурханы хийсэн ажлын талаарх ямар ч нэмэлт баримт, нотолгоог хүнд үлдээх чадваргүй. Хүн Бурханы бодит нүүр царайг хэзээ ч харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэнэ. Хүн Бурханы нүүр царайг хэзээ ч харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл эцсийн эцэст хоосон бөгөөд Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болон Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Хүмүүсийн дунд Өөрийн ажлыг биечлэн хийдэг бие махбодтой болсон Бурхан л тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болон Түүний ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурхан хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй. Энэ үе шатыг хүртэл ажлаа хийснээр Бурханы ажил аль хэдийн хамгийн сайн үр дүнд хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийсэн ажил Түүний бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл рүү аваачиж, Өөрийнхөө бүх ажилд дүгнэлт гаргаж, зарлан тунхагласан бөгөөд энэ бүх ажилд эцсийн иж бүрэн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон өөр Бурхан гэж байхгүй бөгөөд гурав дахь удаа бие махбодтой болсон Бурханы гайхалтай ажил гэж хэзээ ч байхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 126
Махбод дахь Бурханы ажлын үе шат бүр бүхий л эрин үеийн ажлыг нь төлөөлдөг бөгөөд хүний ажилтай адилаар тодорхой нэг хугацааг төлөөлдөггүй. Иймээс сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажлын төгсгөл нь Түүний ажил бүрмөсөн төгсгөлдөө очсон гэсэн үг биш, учир нь махбод дахь Түүний ажил бүхий л эрин үеийг төлөөлдөг бөгөөд Өөрийн ажлыг махбодоор хийдэг үеийг нь зөвхөн төлөөлдөггүй. Бие махбодтой байх хугацаандаа Тэр бүхий л эрин үеийн ажлаа төгсгөдөг ба үүний дараа энэ нь бүх газар нутагт түгдэг. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үйлчлэлийг биелүүлснийхээ дараа Өөрийг нь дагадаг хүмүүст ирээдүйн ажлаа даалгана. Ийм маягаар, бүхэл эрин үе дэх Түүний ажил тасалдалгүйгээр явагдана. Түүний ажил орчлон ертөнц даяар түгмэгц бие махбодтой болсон бүхий л эрин үеийн ажил бүрэн гүйцэлдсэн гэж тооцож болно. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлдэг хүмүүс бол Түүний ашигладаг хүмүүс юм. Хүний хийдэг ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэл дотор байдаг бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй байх байлаа. Хүний хийдэг ажил ердөө л хүний хувьд хийх боломжтой үүргийнх нь хүрээнд байдаг бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээж чадна, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний хэлж байгаа зүйл бие махбодтой болсны ажилтай холбоотой. Энэ удаа бие махбодтой болсон Бурхан эхлээд хүний үзэлтэй үл нийцэх ажлын алхмыг хийдэг, дараа нь Тэр хүний үзэлд нийцдэггүй илүү их ажлыг хийдэг. Ажлын зорилго нь хүнийг байлдан дагуулах явдал юм. Нэг талаараа бие махбодтой болсон Бурхан ердөө хүний үзэлтэй нийцдэггүйн дээр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажил хийдэг тул хүн Түүний талаар илүү их шүүмжлэлт үзэл санаатай болдог. Харин Тэр ердөө л Түүний талаар тоо томшгүй олон үзэлтэй хүмүүсийн дунд байлдан дагуулах ажил хийдэг. Тэд Түүнд хэрхэн ханддагаас үл хамааран Түүнийг үйлчлэлээ биелүүлмэгц бүх хүн Түүний эрх мэдэлд захирагдана. Энэ ажлын баримт нь зөвхөн Хятад хүмүүсийн дунд тусгалаа олоод зогсохгүй, бас бүх хүн төрөлхтөн хэрхэн байлдан дагуулагдахыг төлөөлдөг. Энэ хүмүүс дээр хүрсэн үр дүн нь бүх хүн төрөлхтөн дээр биелэх үр дүнгийн анхдагч хэлбэр бөгөөд ирээдүйд Түүний хийх ажлын үр дүн нь эдгээр хүмүүст гарсан үр дүнгээс ч улам давна. Махбод дахь Бурханы ажил сүр дуулиантай байдаггүй, үл ойлгогдох зүйлсээр ч хүрээлэгддэггүй. Энэ нь үнэн бодит, мөн нэг дээр нэгийг нэмбэл хоёр гардаг шиг тов тодорхой ажил юм. Энэ нь хэнээс ч нуугдаж, хэнийг ч мэхэлдэггүй. Хүмүүсийн хардаг зүйлс бодит бөгөөд жинхэнэ зүйлс, хүний олж авдаг зүйлс ч бодит мэдлэг болон үнэн юм. Ажил дуусахад хүн Түүний талаар шинэ мэдлэгтэй болох ба үнэхээр эрэлхийлдэг хүмүүс Түүний талаар ямар нэгэн үзэлтэй байхаа болино. Энэ нь дан ганц хятад хүмүүс дээрх Түүний ажлын үр дүн биш, харин бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах Түүний ажлын үр дүнг ч бас төлөөлдөг, учир нь энэ махбод, энэ махбодын ажил болон энэ махбодын бүх зүйл бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажилд хамгийн их ач тустай байдаг. Тэдгээр нь Түүний өнөөгийн ажилд тустай, мөн Түүний хожмын ажилд ч тустай. Энэ махбод бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авна. Бүх хүн төрөлхтөн Бурханыг харж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг мэдэх үүнээс илүү дээр ажил гэж үгүй. Хүний хийдэг ажил хязгаарлагдмал цар хүрээг л хамардаг бөгөөд Бурхан ажлаа хийх үедээ тодорхой нэг хүнтэй ярьдаггүй, харин бүх хүн төрөлхтөнтэй, Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнтэй ярьдаг. Түүний тунхагладаг төгсгөл бол тодорхой нэг хүний төгсгөл биш, харин бүх хүн төрөлхтний төгсгөл билээ. Тэр хэнийг ч тусгайлан харж ханддаггүй, мөн хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, Тэр бүх хүн төрөлхтний төлөө ажиллаж, үгээ хэлдэг. Тиймээс энэ удаа бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг аль хэдийн төрлийнх нь дагуу ангилж, бүх хүн төрөлхтнийг аль хэдийн шүүж, бүх хүн төрөлхтөнд тохирох хүрэх газрыг зохицуулчихсан. Хэдий Бурхан зөвхөн Хятадад Өөрийн ажлыг хийж байгаа ч үнэндээ бүх орчлон ертөнцийн ажлыг аль хэдийн шийдвэрлэчихсэн. Тэрээр бүх хүн төрөлхтний дунд Өөрийнх нь ажил түгсний дараа Өөрийн айлдвар болон зохицуулалтыг алхам алхмаар хийхээр хүлээж тэвчихгүй. Тэгвэл хэт хожимдсон байх бус уу? Одоо Тэр хожмын ажлаа урьдчилан дуусгаж бүрэн чадна. Ажиллаж байгаа Нэгэн бол махбод дахь Бурхан учраас хязгаарлагдмал цар хүрээн дотор хязгааргүй ажил хийж байгаа, үүнийхээ дараа Тэр хүнээр өөрийнх нь үүргийг гүйцэтгүүлнэ; энэ бол Түүний ажлын зарчим юм. Тэр хүнтэй хамт хэсэгхэн зуур л амьдарч чадах бөгөөд бүх эрин үеийн ажил дуусах хүртэл хүнийг дагалдаж чадахгүй. Тэр Бурхан учраас Өөрийн хожмын ажлыг урьдчилан зөгнөдөг. Дараа нь Тэр Өөрийн үгээр бүх хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж, хүн төрөлхтөн Түүний үгийн дагуу алхам алхмаар явагддаг ажилд нь орох болно. Хэн ч зугтан зайлж чадахгүй ба бүгд үүний дагуу хэрэгжүүлэх ёстой. Тиймээс ирээдүйд эрин үеийг Сүнс удирдахгүй, харин Түүний үг удирдана.
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 127
Хүний махан бие Сатанаар завхруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай махан биеэс бүтсэн хүн бөгөөд Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан ч бас хүний махан биеийг ашигладгаас болдог. Сатантай хийдэг тулаан нь үнэндээ хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийм болохоор бие махбодтой болсон Бурханы ажил тун чухал. Сатан хүний махан биеийг завхруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах бай болсон юм. Ийм маягаар, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой байдаг. Энэ бол хамгийн бодитой ажил юм. Бурхан махбодоор ажиллах үедээ үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагддаг нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялагддаг нэгэн нь Түүнтэй дайсагнадаг Сатаны биелэл (мэдээж энэ нь ч бас хүн) бөгөөд эцэстээ аврагддаг нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Бурханы хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай бодитоор тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг, Өөртэй нь адилхан гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй, Сатанд хорлогдсон хүнийг аварч чадна. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, мөн Түүний авралын бай бол Өөрийнх нь бүтээсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм маягаар Түүний ажил хавьгүй илүү хялбар болдог. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чаддаг, түүнчлэн хүн төрөлхтнийг аварч чаддаг. Хэдий энэ махбод хэвийн агаад бодит боловч ердийн нэг махбод биш: Тэр ердөө л нэг хүн чанартай махбод биш, харин хүн чанартай, бас бурханлаг чанартай махбод юм. Энэ нь Түүний хүнээс ялгарах ялгаа бөгөөд Бурханы ялгамж чанарын тэмдэг билээ. Зөвхөн ийм махбод л Түүний хийхээр зорьдог ажлыг хийж, махбод дахь Бурханы үйлчлэлийг биелүүлж, хүмүүсийн дундах Түүний ажлыг бүрэн гүйцэлдүүлж чадна. Хэрэв ийм байгаагүй сэн бол хүмүүсийн дундах Түүний ажил ямагт хоосон, өө сэвтэй байх байлаа. Бурхан хэдийгээр Сатаны сүнстэй тулаан хийж, ялалтаа мандуулж чадах ч завхарсан хүний хуучин уг чанарыг хэзээ ч шийдвэрлэж чадахгүй бөгөөд Бурханд дуулгаваргүй, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс хэзээ ч Түүний ноёрхол дор орохгүй, өөрөөр хэлбэл, Тэр хэзээ ч хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авч чадахгүй билээ. Хэрвээ газар дээрх Түүний ажил шийдвэрлэгдэхгүй бол Түүний удирдлага хэзээ ч дуусгавар болохгүй, бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй. Хэрвээ Бурхан Өөрийн бүх бүтээлтэй хамт амралтад орж чадахгүй бол ийм удирдлагын ажил хэзээ ч үр дүнтэй байхгүй бөгөөд үүний үрээр Бурханы алдар суу алга болно. Хэдийгээр Түүний махбод ямар ч эрх мэдэлгүй ч Түүний хийдэг ажил үр дүндээ хүрсэн байх болно. Энэ бол Түүний ажлын зайлшгүй чиглэл юм. Түүний махбод эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай л бол Тэр бол Бурхан Өөрөө мөн. Энэ махбод хэр хэвийн, эгэл жирийн байх нь хамаагүй, хийх ёстой ажлаа хийж чадна, учир нь энэ махбод бол ердийн нэг хүн биш, харин Бурхан билээ. Хүний хийж чадахгүй ажлыг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар өөр ямар ч хүнийхээс өөр байдгаас болдог. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэрээр махан биетэй жирийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа завхарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал юм. Хэдий хүнтэй ижилхэн ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтний хувьд ямар ч үнэ цэнтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнснээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод хэвийн, эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдол нь Түүнийг ихэд эрхэм нандин болгодог бөгөөд энэ махбодын жинхэнэ үнэ цэн, ач холбогдол ямар ч хүний хувьд хэмжээлшгүй юм. Хэдийгээр энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч гэсэн Өөрийн ажлыг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн ноёрхолд бүрэн захирагдуулж чадна. Бурхан бие махбодтой болсон болохоор Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аварч чаддаг. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин махбод болж, Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийдэг. Ийм маягаар Тэр бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж, завхарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чаддаг. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү их гэрчлэл хийдэг, мөн илүү үнэмшилтэй байдаг. Махбод дахь Бурхан, Бүтээгчийг мэдэхэд нь хүнд илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чаддаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 128
Бурхан хүмүүсийн дунд ажлаа хийж, Өөрийгөө хүнд биечлэн илчилж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгох гэж газар дээр ирсэн; энэ шалихгүй асуудал гэж үү? Энэ бол үнэхээр энгийн нэг хэрэг биш! Хүний төсөөлдөг шигээр, Бурхан хүнд харагдах гэж, мөн тодорхойгүй, хий хоосон биш, харин бодитой гэдгээ, өндөр дээд атлаа даруу гэдгээ хүнд ойлгуулах гэж ирдэг юм биш. Ийм энгийн байж болно гэж үү? Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас, мөн Бурханы аврахаар зорьдог нэгэн нь хүн учраас л чухамдаа Бурхан Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд махбодтой болох ёстой болсон. Энэ нь л Түүний ажилд ашиг тустай юм. Сатаныг ялж, хүнийг илүү сайн аврахын тулд Бурханы хоёр удаа махбод болсон бие оршин байдаг. Учир нь, Бурханы Сүнс байна уу, Бурханы махбод болсон бие байна уу хамаагүй Сатантай тулалддаг нэгэн нь Бурхан л байж чадна. Товчхондоо гэвэл, Сатантай тулалддаг нэгэн нь тэнгэрэлч байж болохгүй, Сатаны ялзруулсан хүн байж бүр ч болохгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийх хүч чадалгүй бол хүн бүр ч хүчин мөхөс. Ийм болохоор, хэрвээ Бурхан хүний амийг боловсруулахыг хүсвэл, мөн хүнийг аврахаар газар дээр биечлэн ирэхийг хүсвэл Өөрийн биеэр махбод болох ёстой, өөрөөр хэлбэл, Тэрээр биечлэн махбодтой болж, төрөлхийн ялгамж чанар, хийх ёстой ажлынхаа хамтаар хүмүүсийн дунд ирж, хүнийг биечлэн аврах ёстой. Ингэлгүй, энэ ажлыг Бурханы Сүнс юм уу хүн хийсэн бол энэ тулаан ямар ч үр дүнд хүрэхгүй, хэзээ ч төгсөхгүй байсан билээ. Сатаны эсрэг дайнд Өөрийн биеэр явахын тулд Бурхан хүмүүсийн дунд махбод болсон үед л хүнд аврагдах боломж гарч ирнэ. Үүнээс гадна, тэр үед л Сатан шившиглэгдэж, завших ямар ч боломж бололцоогүй, хэрэгжүүлэх ямар ч арга мэхгүй үлдэх болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, махан биетэй аливаа хүн Бурханы өмнөөс хийж бүр ч чаддаггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний амийн төлөө, хүний ялзарсан зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол зөвхөн хөөрхийлөлтэйгөөр сандран зугтаж, хүний ялзармал зан чанарыг ер өөрчлөх чадваргүй байх байсан юм. Тэр хүнийг загалмайнаас аварч, бүх тэрслүү хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадалгүй, харин зарчмаас хэтэрдэггүй жаахан хуучин ажил эсвэл Сатаныг ялахтай хамаагүй ажил л хийж чадах байсан. Тэгвэл хийж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтнийг ч олж авч чадахгүй ажил ямар ач холбогдолтой юм бэ? Иймээс Сатантай Бурхан Өөрөө л тулалдаж чадах ба хүн үүнийг ердөө хийх чадваргүй юм. Хүний үүрэг бол дуулгавартай байж дагах явдал, учир нь хүн тэнгэр, газрыг бүтээхтэй дүйцэхүйц ажлыг хийх чадваргүй, түүнчлэн Сатантай тулалдах ажлыг ч хийж чадахгүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлийг хангалуун байлгаж л чадах ба үүний дүнд Сатан ялагддаг; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд, өөрөөр хэлбэл, шинэ эрин үеийн ажил эхлэх бүрд энэ ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийж, үүгээр дамжуулан бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтөнд илүү шинэ замыг нээдэг. Шинэ эрин үе бүрийн үүрийн гэгээ нь Сатантай хийх тулааны шинэ эхлэл юм, үүгээр дамжуулан хүн илүү шинэ, илүү үзэсгэлэнтэй ертөнцөд, Бурхан Өөрөө удирддаг шинэ эрин үед ордог. Хүн бол бүх зүйлийн эзэн боловч авхуулсан хүмүүс нь Сатантай хийсэн бүх тулааны үр жимс болох болно. Сатан бол бүх зүйлийг ялзруулагч, бүх тулааны дараах ялагдагч, мөн эдгээр тулааны дараа шийтгэгдэх нэгэн билээ. Бурхан, хүн, Сатан гурвын дундаас Сатан л жигшигдэн, гологдох нэгэн юм. Сатанаар авхуулсан ч Бурханаар буцаан авхуулаагүй хүмүүс нь харин Сатаны өмнөөс шийтгэл хүртэх хүмүүс болох болно. Энэ гурваас Бурханыг л бүх зүйл шүтэн мөргөх ёстой. Харин Сатаны ялзруулсан боловч Бурханы буцаан олж авсан, Бурханы замыг дагадаг хүмүүс нь Бурханы амлалтыг хүлээн авч, Бурханы төлөө муу хүмүүсийг шүүх хүмүүс болдог. Бурхан гарцаагүй ялж, Сатан лавтай ялагдана, харин хүмүүсийн дунд ялах хүмүүс, ялагдах хүмүүс гэж байх болно. Ялдаг хүмүүс нь ялагчдад харьяалагдаж, ялагддаг хүмүүс нь ялагдагчдад харьяалагдана; энэ бол хүн болгоныг төрлийнх нь дагуу ангилж байгаа явдал бөгөөд энэ нь Бурханы бүх ажлын эцсийн үр дүн. Энэ бол Бурханы бүх ажлын зорилго бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы удирдлагын төлөвлөгөөний үндсэн ажлын цөм нь хүний аврал дээр төвлөрдөг ба Бурхан үндсэндээ энэ цөмийн төлөө, энэ ажлын төлөө, Сатаныг ялахын тулд махбод болдог. Бурхан анх удаа махбод болсон нь ч Сатаныг ялахын тулд байсан: Хүн төрөлхтнийг золин аврах ажил болох эхний тулааны ажлыг дуусгахын тулд Тэр биечлэн махбод болж, загалмайд биечлэн цовдлогдсон юм. Үүний адилаар, ажлын энэ үе шатыг ч гэсэн хүмүүсийн дунд ажлаа хийж, үгээ хэлж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгохын тулд махбод болсон Бурхан биечлэн хийдэг. Мэдээж Тэр зам зуураа зарим нэг өөр ажлыг хийх нь гарцаагүй боловч Өөрийн ажлыг биечлэн хийдгийн үндсэн шалтгаан нь Сатаныг ялах, хүн төрөлхтнийг байлдан дагуулах, энэ хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Иймээс бие махбодтой болсон Бурханы ажил үнэхээр энгийн хэрэг бус. Хэрвээ Түүний зорилго нь, Бурхан бол даруу, нууцлаг, бодитой гэдгийг хүмүүст харуулах л байсан бол, энэ ажлыг хийхийн төлөө л байсан бол махбод болох хэрэг байхгүй байх байлаа. Бурхан махбод болоогүй ч гэсэн, даруу, нууцлаг, агуу, ариун байдлаа хүнд шууд илчилж чадах байсан, гэхдээ ийм зүйлс нь хүнийг удирдах ажилтай ямар ч хамаагүй. Тэдгээр нь хүнийг аварч, эсвэл бүрэн төгс болгох чадваргүй, Сатаныг ялж бүр ч чадахгүй. Хэрвээ Сатаны ялагдал нь зөвхөн Сүнс сүнснийхээ эсрэг хийх тулаантай л хамааралтай байсан бол, ийм ажлын бодит үнэ цэн бүр ч бага байх байсан; энэ нь хүнийг олж авах чадваргүй байж, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг баллах байсан. Иймээс өнөөдрийн Бурханы ажил нь гүн гүнзгий ач холбогдолтой. Энэ нь хүнд зөвхөн Түүнийг харуулж, хүний нүдийг нээж, хүнийг багахан сэтгэл хөдлөл, урам зоригоор хангахын төлөө биш юм; тийм ажил ямар ч ач холбогдолгүй. Хэрвээ чи ийм төрлийн мэдлэгийн талаар л ярьж чаддаг бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг мэддэггүй гэдгийг чинь энэ нь нотолдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 129
Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй хэлбэрээр ирсэн бол Бурхан энэ удаад эмэгтэй хэлбэрээр ирсэн. Үүнээс чи, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн нь Өөрийнх нь ажилд хэрэгтэй байж болохыг харж чадах ба Түүнд хүйсийн ялгаа байдаггүй. Түүний Сүнс ирэхдээ Өөрийн хүссэн ямар ч махбодыг сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлж чадна; эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Түүний махбод болсон бие мөн л бол Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэхдээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол, өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш, харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын одоогийн үе шатыг эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан, тэгсэн ч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байв. Үе шат бүрд хийгдсэн ажил өөрийн гэсэн ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, нөгөөтэйгөө ч зөрчилддөггүй. Тухайн үед, Есүс Өөрийн ажлыг хийж байхдаа цорын ганц Хүү гэж нэрлэгдэж байсан бөгөөд “Хүү” гэдэг нь эрэгтэй хүйс гэсэн утгыг агуулдаг. Тэгвэл одоогийн энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурддаггүй вэ? Яагаад гэвэл, ажил нь Есүсийнхээс өөр хүйстэй байхыг шаардсан юм. Бурханы хувьд хүйсийн ялгаа ер байхгүй. Тэр Өөрийнхөө ажлыг хүссэнээрээ хийдэг ба ажлаа хийхдээ ямар ч хязгаарлалтад баригддаггүй, харин маш чөлөөтэй байдаг. Гэхдээ ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махбод болсон бөгөөд эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болдог нь сүүлчийнх гэдэг нь илэрхий юм. Тэрээр Өөрийн бүх үйл хэргийг мэдэгдэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махбод болоогүй бол, Бурхан эмэгтэй биш, зөвхөн эрэгтэй гэсэн үзэлтэй хүн үүрд зууралдах байлаа. Үүнээс өмнө, Бурхан зөвхөн эрэгтэй байж болох бөгөөд эмэгтэй хүнийг Бурхан гэж нэрлэж болохгүй гэж бүх хүн итгэдэг байв, учир нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү эрх мэдэлтэй гэж бүгд үздэг байсан юм. Ямар ч эмэгтэй хүн эрх мэдлийг авч чадахгүй, зөвхөн эрэгтэй хүн л чадна гэж тэд итгэдэг байлаа. Тэр ч бүү хэл тэд, эрэгтэй хүн нь эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, эрэгтэй хүнээс илүү байж болохгүй гэж ч хэлдэг байв. Урьд нь, эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед энэ нь могойд мэхлэгдсэн Адам, Евад чиглэсэн болохоос бус, анх Еховагийн бүтээсэн эрэгтэй, эмэгтэй хүн рүү чиглээгүй юм. Мэдээж эмэгтэй хүн нөхөртөө дуулгавартай байж, түүнийг хайрлах ёстой, нөхөр нь гэр бүлээ тэжээж, тулж түшиж сурах ёстой. Энэ нь Еховагийн тогтоосон хууль, зарлиг бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг дагаж мөрдөх ёстой. Ехова эмэгтэй хүнд, “Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно” гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор хэвийн амьдралаар амьдарч, хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай, зөв зохистой дэг журмаа алдахгүй байгаасай гэсэндээ Тэр ингэж хэлсэн юм. Тиймээс Ехова эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар зөв зохистой дүрэм журам гаргасан, гэхдээ энэ нь газар дээр амьдарч байгаа бүх бүтээгдсэн зүйлд хамаатай байсан бөгөөд Бурханы махбод болсон биед ямар ч хамаагүй байлаа. Бурхан яаж Өөрийн бүтээсэн зүйлстэй адил байж болох юм бэ? Түүний үг Өөрийнх нь бүтээл болох хүн төрөлхтөн рүү л чиглэж байсан; хүн төрөлхтнийг хэвийн амьдралаар амьдруулахын тулд Тэр эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж дүрэм журам тогтоосон билээ. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ хоёр төрлийн хүнийг буюу эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; иймээс Түүний махбод болсон бие ч бас эрэгтэй, эмэгтэй болж хуваагддаг. Тэр Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ үндэслэн Өөрийн ажлыг шийдээгүй. Тэр хоёр удаа махбод болсон нь бүхэлдээ, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл, ялзруулагдахаас өмнөх эрэгтэй, эмэгтэй хүнд үндэслэн Тэрээр хоёр удаа бие махбодтой болох ажлаа гүйцэтгэсэн юм. Хэрэв хүмүүс могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт Еховагийн хэлсэн үгийг аваад бие махбодтой болсон Бурханы ажилд хэрэглэсэн бол Есүс ч бас эхнэрээ хайрлах учиртай байсан бус уу? Тэгвэл Бурхан бас Бурхан хэвээр байх байсан уу? Хэрвээ тийм байсан бол Тэр Өөрийн ажлыг гүйцэлдүүлж мөн л чадах байсан уу? Хэрвээ Бурханы махбод болсон бие эмэгтэй байх нь буруу юм бол Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн нь мөн асар том алдаа болохгүй гэж үү? Бурхан эмэгтэй хүн болж бие махбодтой болох нь буруу гэж хүмүүс итгэсээр байгаа бол гэрлээгүй, тийм ч болохоор Өөрийн эхнэрийг хайрлаж чадаагүй Есүс одоогийн бие махбодтой болсон Бурхантай адил ихээхэн алдаатай байх бус уу? Өнөө үеийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг хэмжихдээ чи Евад хэлсэн Еховагийн үгийг ашигладаг бол Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Эзэн Есүсийг үнэлэхдээ Адамд хэлсэн Еховагийн үгийг ашиглах ёстой. Энэ хоёр адилхан биш гэж үү? Чи могойд мэхлэгдээгүй эрэгтэйгээр Эзэн Есүсийг хэмждэг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг могойд мэхлэгдсэн эмэгтэйгээр хэмжиж болохгүй. Энэ нь шударга бус! Бурханыг ингэж хэмжиж байгаа нь чамд саруул ухаан дутаж байгааг нотолдог. Ехова хоёр удаа махбод болох үед Түүний махбодын хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байсан; могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүний дагуу Тэр хоёр удаа махбод болсон юм. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэр хоёр хоорондоо огт хамаагүй бөгөөд тэд бол өөр өөр шинж чанартай хоёр эрэгтэй юм. Есүсийн эрэгтэй чанар нь Тэрээр бүх эрэгтэй хүний бус, бүх эмэгтэй хүний тэргүүн гэдгийг баталж байгаа хэрэг биш биз дээ? Тэр бүх Иудейн (эрэгтэй болоод эмэгтэй аль алийг нь багтаагаад) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн эмэгтэй хүний тэргүүн биш, бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүн байхын бэлгэ тэмдэг гэж чи яаж тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр яаж ялзарсан Адамтай адилхан эрэгтэй байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшдэг Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэр тохиолдолд Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова могойд мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор нэгтгэх байсан уу? Өнөө үеийн бие махбодтой Бурхан нь хүйсээрээ Есүсээс ялгаатай боловч уг чанараараа адилхан бие махбодтой болсон Бурханы ажлын өөр нэг тохиолдол биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбодтой болсон Бурхан эмэгтэй байж болохгүй гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх сурвалж тул Бурхан эмэгтэй хүнтэй адил махбод болж болохгүй гэж мөн л хэлж зүрхлэх үү? Чи, “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, хэзээ ч Бурханыг илэрхийлж, эсвэл шууд төлөөлж чадахгүй” гэж хэлж зүрхэлсээр л байна уу? Чи өмнө нь ойлгоогүй байсан боловч одоо ч гэсэн Бурханы ажлыг, ялангуяа Бурханы махбод болсон биеийг доромжилсоор байж чадах уу? Хэрвээ чи үүнийг тов тодорхой ойлгож чадахгүй бол хэл амаа анхаарч байсан нь дээр, тэнэглэл болон мэдлэггүй байдал чинь илчлэгдэж, муу муухай чинь илрэх вий. Чи бүхнийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэг хэсгийг ч ойлгоход харсан, туулсан бүхэн чинь хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгвэл яагаад чи ийм ихэрхүү авирладаг юм бэ? Чиний өчүүхэн жаахан авьяас, туйлын бага мэдлэгийг Есүс Өөрийнхөө ажлын нэг секундэд ч ашиглахад хангалтгүй юм! Чи үнэндээ хэр их туршлагатай вэ? Бүх насаараа харсан, сонссон, төсөөлсөн бүхэн чинь Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи өөнтөглөхгүй байсан нь дээр. Чи хүссэнээрээ биеэ тоож болно, гэхдээ чи бол шоргоолжны хэмжээнд ч хүрэхгүй бүтээлээс цаашгүй! Гэдсэн дотроо агуулдаг бүхэн чинь шоргоолжны гэдсэнд байдгаас ч бага! Бага зэрэг туршлага, зэрэг зиндаа олж авсан учраас энэ нь чамд цадиггүйгээр дохиж зангаж, сайрхах эрх олгодог гэж бүү бод. Чиний туршлага болон зэрэг зиндаа Миний айлдсан үгийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг шаргуу ажил, хөдөлмөрийн чинь үр дүнд ирсэн гэж итгэж байна уу? Өнөөдөр чи махбод болсныг минь харж байна, гагцхүү үүнээс л болж чиний дотор хангалттай баялаг ойлголт, хязгааргүй их үзэл байдаг. Хэрвээ Би бие махбодтой болоогүй бол чи ер бусын авьяастай байсан ч гэсэн ийм олон ухагдахуунтай болохгүй байх байсан; эдгээрээс чиний үзэл гарч ирдэггүй гэж үү? Хэрвээ Есүс анх махбод болоогүй байсан бол чи бие махбодтой болох талаар мэдэх байсан гэж үү? Эхний удаа бие махбодтой болсон нь чамд мэдлэг өгсөн болохоор хоёр дахь удаа бие махбодтой болсныг нь шүүх гэж оролдох эрээ цээргүй зан чамд байгаа бус уу? Дуулгавартай дагагч байхын оронд чи яагаад үүнийг судалж шинжлэх ёстой юм бэ? Чамайг энэ урсгалд орж, бие махбодтой болсон Бурханы өмнө ирэх үед үүнийг судлахыг чинь Тэр чамд зөвшөөрөх үү? Чи гэр бүлийнхээ түүхийг судалж болно, гэтэл Бурханы “гэр бүлийн түүхийг” судлахаар оролдвол өнөөдрийн Бурхан ийм судалгаа хийхийг чинь зөвшөөрөх үү? Чи сохор бус уу? Чи жигшил зэвүүцэл төрүүлдэггүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 130
Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Бидний махбод ямар ч хамаагүй хэдий ч Бидний Сүнс нэг юм; Бидний хийдэг зүйлийн агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш хэдий ч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрхтэй болсон нь эрин үеийн өөрчлөлт болон ажлын маань өөр өөр шаардлагаас үүдэлтэй; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болон хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас өнөөдөр хүний харж, ойлгодог зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй байдаг нь эрин үеийн өөрчлөлтөөс үүддэг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс, дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлд төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод ямарваа төрлийн мах цусны барилдлагагүй ч Тэд бол хоёр өөр цаг хугацаанд бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн. Гэхдээ, Тэд нэг удам сударгүй, эсвэл нэг хэлээр ярьдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь Хятад хэлээр л ярьдаг эмэгтэй хүн). Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр улс оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Тэд адилхан мөн чанартай Сүнс хэдий ч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд адилхан хүн чанартай ч Тэдний махбодын гадаад төрх болон төрөлтийн нөхцөл байдал адилгүй. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог ба Тэдний махбод өөр өөр удам судартай. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Үүний адилаар өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан, Есүс хоёр цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл, Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл, хайр энэрлийн ажлыг, түүнчлэн хүнийг зөв шударгаар шүүж, гэсгээх ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэрээр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 131
Бурхан орчлон ертөнц даяар болон орчлон ертөнцийн дээр хамгийн агуу нь болохоор махбодын дүрийг ашиглаад Өөрийгөө бүрэн тайлбарлаж чадах уу? Бурхан ажлынхаа нэг үе шатыг хийхийн тулд энэ махбодыг өмсдөг. Махбодын энэ дүр төрхөд ямар ч онцгой утга учир байхгүй, энэ нь эрин үе өнгөрөхтэй ямар ч холбоогүй, мөн Бурханы зан чанартай ч хамаагүй. Яагаад Есүс Өөрийн дүр зургийг үлдээгээгүй вэ? Яагаад Тэр дараагийн үеийнхэнд дамжуулахын тулд хүнээр Өөрийнхөө дүрийг зуруулаагүй вэ? Түүний дүр төрх бол Бурханы дүр төрх гэдгийг Тэр яагаад хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлээгүй вэ? Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүрээр бүтээгдсэн боловч хүний гадаад төрх нь Бурханы өргөмжит дүрийг төлөөлөх боломжтой гэж үү? Бурхан махбод болохдоо тодорхой нэг махбодод тэнгэрээс бууж ирсэн төдий юм. Түүний Сүнс махбодод бууж ирсэн ба махбодоор дамжуулан Тэр Сүнсний ажлыг хийдэг. Сүнс махбодоор илэрхийлэгдэж, Өөрийн ажлыг махбодоор хийдэг. Махбодоор хийгддэг ажил нь Сүнсийг бүрэн төлөөлдөг бөгөөд уг махбод ажлын төлөө байдаг боловч махбодын дүр төрх нь Бурханы Өөрийн жинхэнэ дүр төрхийг орлодог гэсэн үг биш; энэ нь Бурхан махбод болсны зорилго, ач холбогдол биш юм. Тэр махбод болсон болохоор л Сүнс Өөрийн ажилд тохирох оршин суух газрыг олж, махбод дахь ажлаа илүү сайн биелүүлж болох бөгөөд ингэснээр хүмүүс Түүний үйл хэргийг харж, Түүний зан чанарыг ойлгож, Түүний үгийг сонсож, Түүний ажлын гайхамшгийг мэдэж чадна. Түүний нэр зан чанарыг нь төлөөлдөг, Түүний ажил ялгамж чанарыг нь төлөөлдөг боловч махбодынх нь гадаад төрх Өөрийнх нь дүр төрхийг төлөөлдөг гэж Тэр хэзээ ч хэлээгүй; тэр нь ердөө л хүний үзэл юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы гол чухал талууд нь Түүний нэр, Түүний ажил, Түүний зан чанар болон Түүний хүйс билээ. Энэ эрин үе дэх Түүний удирдлагыг төлөөлөхөд эдгээр нь ашиглагддаг. Махбод дахь Түүний гадаад төрх нь Түүний удирдлагад ямар ч хамаагүй бөгөөд тухайн үеийн Түүний ажлын төлөө л байдаг. Гэсэн ч бие махбодтой болсон Бурханы хувьд ямар ч тодорхой гадаад төрхгүй байх боломжгүй тул Өөрийнх нь гадаад төрхийг шийдэх тохиромжтой гэр бүлийг Тэр сонгодог. Хэрвээ Бурханы гадаад төрх төлөөллийн ач холбогдолтой бол Түүнтэй төстэй царайтай бүх хүн ч бас Бурханыг төлөөлөх байсан. Тэгэх нь ноцтой алдаа байх бус уу? Хүнээр шүтүүлэхийн тулд Есүсийн хөргийг хүн зурсан. Тухайн үед Ариун Сүнс ямар ч онцгой удирдамж өгөөгүй тул хүн төсөөллийн тэрхүү хөрөг зургийг өнөөдрийг хүртэл дамжуулсан юм. Үнэндээ Бурханы анхдагч санаа зорилгоор бол хүн ингэх ёсгүй байсан. Хүний хичээл зүтгэл л Есүсийн хөрөг зургийг өнөөдрийг хүртэл үлдээсэн юм. Бурхан бол Сүнс бөгөөд Түүний дүр төрх яг ямар болохыг хүн хэзээ ч нэгтгэн дүгнэж чадахгүй. Түүний дүр төрхийг Түүний зан чанар л төлөөлж чадна. Түүний хамар, ам, нүд, үсний харагдах байдлын тухайд бол эдгээр нь нэгтгэн дүгнэх чадвараас чинь давдаг. Иоханд илчлэл ирэх үед тэр хүний Хүүгийн дүрийг харсан: Түүний амнаас хоёр талдаа иртэй хурц сэлэм гарсан, нүд нь галын дөл шиг, толгой болон үс нь ноос шиг цагаан, хөл нь өнгөлсөн хүрэл шиг байсан ба Түүний цээжинд алтлаг тууз байв. Түүний үг туйлын тодорхой байсан хэдий ч түүний дүрсэлсэн Бурханы дүр төрх нь бүтээгдсэн зүйлийн дүр төрх байгаагүй юм. Түүний харсан зүйл ердөө л үзэгдэл байсан ба материаллаг ертөнцийн хүний дүр төрх биш байлаа. Иохан үзэгдэл харсан боловч Бурханы жинхэнэ төрхийг хараагүй. Бурханы махбод болсон биеийн дүр төрх нь бүтээгдсэн зүйлийн дүр болохоор Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадахгүй. Ехова хүн төрөлхтнийг бүтээх үедээ Өөрийн дүрээр бүтээсэн гэж хэлсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн. Тухайн үед Тэр эрэгтэй, эмэгтэй хүнийг Бурханы дүрээр бүтээсэн гэж хэлсэн билээ. Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүртэй төстэй боловч хүний гадаад төрх бол Бурханы дүр мөн гэсэн утгатай хэмээн тайлбарлаж болохгүй. Мөн Бурханы дүр төрхийг бүрэн илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашиглаж ч болохгүй, учир нь Бурхан маш өндөр дээд, маш агуу, тун гайхалтай агаад ойлгохын аргагүй билээ!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 132
Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан газар дээрх хүмүүсийн дунд амьдарч байгааг хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, хүндэтгэх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодоор хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэр, газар асар их өөрчлөгдөх байсан, мөн энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсныг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөнд зайлахын аргагүй гамшиг нүүрлэж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхлийн төлөө залбирах байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсоор байж чадна гэж үү? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс маш их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 133
Бурханы ажил бол чиний ойлгож ухаарч чадахгүй зүйл юм. Хэрвээ чи сонголт чинь зөв эсэхийг ч бүрэн ухаарч чадахгүй, Бурханы ажил амжилт олох эсэхийг ч мэдэж чадахгүй бол азаа үзээд, энэхүү эгэл жирийн хүн чамд асар их тус хүргэх эсэхийг, мөн Бурхан үнэхээр агуу ажлыг хийсэн эсэхийг харж яагаад болохгүй гэж? Гэвч, Ноагийн цаг үед хүмүүс Бурханы хувьд харж тэвчишгүй байх хэмжээнд идэж уун, гэрлэж, нөхөрт гарч байсан тул Тэрээр хүн төрөлхтнийг утсгахын тулд асар их үер буулган, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг өршөөсөн гэдгийг Би чамд хэлэх ёстой. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы өршөөсөн хүмүүс бол эцсээ хүртэл Түүнд үнэнч байсан бүх хүн юм. Энэ хоёр эрин үе нь Бурханы хувьд харж тэвчишгүй асар их завхралын үе байсан ба хоёр эрин үе дэх хүн төрөлхтөн маш их завхарч, Бурхан бол өөрсдийнх нь Эзэн гэдгийг үгүйсгэсэн хэдий ч Бурхан зөвхөн Ноагийн цаг үеийн хүмүүсийг л устгасан билээ. Хоёр эрин үеийн хүн төрөлхтөн Бурханд асар их уй гашуу учруулсан ч Бурхан эцсийн өдрүүдийн хүмүүст өдийг хүртэл тэвчээртэй хандсан. Яагаад тэр вэ? Та нар үүнд гайхаж байгаагүй гэж үү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би хэлээд өгье. Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүст нигүүлсэл хайрлаж чаддагийн учир нь хүмүүс Ноагийн цаг үеийн хүмүүсээс бага завхарснаас, эсхүл тэд Бурханд гэмшлээ харуулснаас болоогүй, эцсийн өдрүүдийн технологи маш их хөгжсөн болохоор Бурхан түүнийг нь устгаж чадахгүй байгаагаас бүр ч болоогүй. Харин ч Бурхан эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст ажлаа хийх ёстой ба Бурхан Өөрөө бие махбодтой болоод энэ ажлыг хийнэ. Түүнчлэн Бурхан энэ бүлгийн нэг хэсгийг авралынхаа бай, удирдлагын төлөвлөгөөнийхөө үр жимс болгохоор сонгож, энэ хүмүүсийг дараачийн эрин үед аваачна. Тиймээс, ямартай ч Бурханы төлсөн төлөөс нь бүхэлдээ эцсийн өдрүүдэд Өөрийн махбод болсон биеэр хийх гэж буй ажлынх нь бэлтгэл байв. Энэхүү махбодын ачаар л та нар өнөөдрийг хүрсэн. Бурхан махбодоор амьдардаг учир та нарт амьд үлдэх боломж бий. Энэ бүх зол завшаан нь энэхүү эгэл жирийн хүнээс улбаатай билээ. Үүгээр ч зогсохгүй, эцэст нь улс орон бүр энэ эгэл жирийн хүнийг шүтэн мөргөхийн сацуу энэ өчүүхэн жаахан хүнд талархаж, түүнийг дуулгавартай дагана, учир нь Түүний авчирсан үнэн, амь, зам нь бүх хүн төрөлхтнийг аварч, хүн Бурхан хоёрын дундах зөрчлийг зөөлрүүлж, хоорондох зайг нь багасгаж, Бурхан хүн хоёрын бодлыг холбосон юм. Тэрээр мөн Бурханы төлөө бүр ч агуу их алдар сууг олж авсан билээ. Ийм эгэл жирийн хүн чиний итгэл, бишрэлийг хүртэхэд зохисгүй гэж үү? Ийм эгэл жирийн махбод Христ гэж дуудуулахад тохирохгүй гэж үү? Ийм эгэл жирийн хүн бусад хүмүүсийн дунд Бурханы илэрхийлэл болж чадахгүй гэж үү? Хүн төрөлхтнийг гамшгаас гэтэлгэсэн ийм хүн Түүнийг гэх хайр, хүслийг чинь хүртэх эрхгүй гэж үү? Та нар Түүний амаар илэрхийлэгдсэн үнэнийг голж, та нарын дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол эцэстээ юу болж хоцрох вэ?
Бурханы эцсийн өдрүүд дэх бүх ажил энэ эгэл жирийн хүнээр дамжин хийгддэг. Тэрээр бүхнийг чамд хайрлах болно, тэгээд ч зогсохгүй чамд хамаатай бүхнийг шийдэж чадна. Ийм хүн та нарын боддог шиг дурдахын ч хэрэггүй тийм энгийн хүн байж болох уу? Түүний үнэн та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Түүний үйл хэргийг харах нь та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Эсхүл Түүний авчирдаг зам цааш алхахад чинь зохисгүй гэж үү? Эцсийн эцэст Түүнийг зэвүүцэж, Түүнийг хаяж, Түүнээс зайлсхийх ямар шалтгаан та нарт байна вэ? Энэ хүн л үнэнийг илэрхийлдэг, энэ хүн л үнэнээр хангадаг, энэ хүн л та нарт дагах зам өгдөг. Та нар эдгээр үнэн дотроос Бурханы ажлын ул мөрийг хайж олж чадахгүй хэвээр байгаа юм гэж үү? Есүсийн ажил байгаагүй бол хүн төрөлхтөн загалмайгаас бууж чадахгүй байсан, харин өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан байгаагүй бол загалмайгаас буусан хүмүүс Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, эсвэл шинэ эрин үед орж чадахгүй байх байлаа. Энэ эгэл жирийн хүн ирээгүй бол Бурханы жинхэнэ төрхийг харах боломж та нарт хэзээ ч олдохгүй, та нар шаардлага ч хангахгүй байх байсан, учир нь та нар бүгд аль эрт устгагдах ёстой байсан бай юм. Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болон ирсэн учраас та нарыг уучилж, өршөөл үзүүлсэн. Ямартай ч, эцэст нь та бүхэнд хэлэх ёстой үг минь бол энэ: Бие махбодтой болсон Бурхан буюу энэ эгэл жирийн хүн та нарт амин чухал юм. Энэ бол хүмүүсийн дунд Бурханы аль хэдийн хийсэн агуу зүйл билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 134
Бодитой Бурханы талаар чи юу мэдэх хэрэгтэй вэ? Бодитой Бурханыг Сүнс, Хүн болон Үг бүрдүүлдэг бөгөөд энэ бол бодитой Бурханы Өөрийн жинхэнэ утга учир юм. Хэрэв чи Түүний зуршил, зан төлөвийг буюу Хүнийг л мэддэг бөгөөд Сүнсний ажлын талаар болон Сүнс махбодод юу хийдгийг мэддэггүй бол, мөн хэрвээ чи бодитой Бурхан дахь Бурханы Сүнсний ажлыг мэдэлгүй Сүнс, Үг хоёрт л анхаарал хандуулж, зөвхөн Сүнсний өмнө залбирдаг бол бодитой Бурханыг мэддэггүй гэдгийг чинь энэ нь баталдаг. Бодитой Бурханы талаарх мэдлэг нь, Түүний үгийг мэдэж, туулах, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмуудыг болон Бурханы Сүнс махбодод хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Түүнчлэн махбод дахь Бурханы үйлдэл бүрийг Сүнс удирддаг бөгөөд Түүний хэлсэн үг бол Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэх явдал ч бас үүнд багтдаг. Тиймээс, бодитой Бурханыг мэдэхийн тулд Бурхан хүн чанар болон бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг мэдэх нь хамгийн чухал; энэ нь эргээд, бүх хүний холбогддог Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.
Сүнсний илэрхийллийн талууд юу вэ? Бурхан заримдаа хүн чанараар, заримдаа бурханлаг чанараар ажилладаг боловч аль ч тохиолдолд Сүнс захирч байдаг. Хүмүүсийн дотор ямар сүнс байна, гадаад илэрхийлэл нь тийм байдаг. Сүнс хэвийн байдлаар ажилладаг боловч Сүнсээр удирдуулахад хоёр хэсэг бий: Нэг хэсэг нь Түүний хүн чанар дахь ажил, нөгөөх нь бурханлаг чанарын ажил юм. Үүнийг чи тодорхой мэдэх ёстой. Сүнсний ажил нөхцөл байдлаас хамааран янз бүр байдаг: Түүний хүн чанарын ажил шаардлагатай үед Сүнс энэхүү хүн чанарын ажлыг чиглүүлдэг, харин бурханлаг ажил нь шаардлагатай үед үүнийг хэрэгжүүлэхээр бурханлаг чанар нь шууд гарч ирдэг. Бурхан махбодоор ажиллаж, махбодоор илэрдэг учраас хүн чанар, бурханлаг чанарын аль алинд ажилладаг. Түүний хүн чанар дахь ажил Сүнсээр удирдуулдаг ба хүмүүсийн махан биеийн хэрэгцээг хангах, Түүнтэй харилцах тэдний харилцааг хөнгөвчлөх, тэдэнд Бурханы бодит байдал болон хэвийн байдлыг харуулах, түүнчлэн Бурханы Сүнс махбодод ирээд, хүмүүсийн дунд, хүнтэй хамт амьдарч, хүнтэй харилцаж байгаа гэдгийг харуулахын төлөө байдаг. Түүний бурханлаг чанар дахь ажил нь хүмүүсийн амийг хангаж, бүх зүйл дээр эерэг талаас нь хүмүүсийг залж чиглүүлж, хүмүүсийн зан чанарыг өөрчилж, махбод дахь Ариун Сүнсний илрэлтийг тэдэнд үнэхээр харуулахын төлөө байдаг. Үндсэндээ, хүний амийн өсөлт нь бурханлаг чанар дахь Бурханы ажил ба үгээр дамжин шууд биелдэг. Бурханы бурханлаг чанар дахь ажлыг хүлээн зөвшөөрч байж л хүмүүсийн зан чанар өөрчлөгдөх ба тэр үед л тэдний сүнс цадна; үүн дээр хүн чанарын ажил буюу Бурханы хүн чанар дахь хариулга, дэмжлэг, хангалтыг нэмсэн тохиолдолд л Бурханы ажлын үр дүнд бүрэн хүрч чадна. Өнөөдөр яригдаж буй бодитой Бурхан Өөрөө хүн чанар болон бурханлаг чанарын аль алинаар ажилладаг. Бодитой Бурханы илрэлтээр дамжуулан хэвийн хүн чанарын ажил, амьдрал болон бүрэн бурханлаг ажил нь хийгддэг. Түүний хүн чанар, бурханлаг чанар хоёр нэг болж, аль алиных нь ажил үгээр дамжин хэрэгждэг; хүн чанараар ч бай, бурханлаг чанараар ч бай, Тэр үг айлддаг. Бурхан хүн чанараар ажиллахдаа хүмүүсийг ойлгож, харилцдаг гэж хүн чанарын хэлээр ярьдаг. Түүний үг илэн далангүй, ойлгоход хялбар болохоор бүх хүнийг хангаж чадна; хүмүүс мэдлэгтэй ч бай, боловсрол муутай ч бай, Бурханы үгийг бүгд хүлээн авч чаддаг. Бурханы бурханлаг чанар дахь ажил ч мөн үгээр хийгддэг боловч энэ нь хангалтаар дүүрэн, амиар дүүрэн байдаг бөгөөд хүний санаа холилдоогүй, хүний шилэлт сонголтыг агуулаагүй, хүн чанарын хязгаарт захирагддаггүй, ямар ч хэвийн хүн чанарын хязгаараас гадна оршдог; энэ нь мөн л махбодоор хийгддэг боловч Сүнсний шууд илэрхийлэл юм. Хэрвээ хүмүүс Бурханы хүн чанар дахь ажлыг л хүлээн зөвшөөрвөл өөрсдийгөө тодорхой хүрээнд хорих тул өчүүхэн төдий өөрчлөлт гаргахын тулд урт удаан хугацааны харьцалт, засалт, сахилгажуулалт шаардагдана. Гэхдээ Ариун Сүнс дэргэд нь байж ажиллахгүй л бол тэд үргэлж бахь байдагтаа эргэн орно; бурханлаг чанар дахь ажлаар л дамжуулан эдгээр эмгэг, дутагдлыг залруулж болох ба тэр үед л хүмүүс бүрэн төгс болгуулж чадна. Байнгын харьцалт, засалтын оронд бүх дутагдлыг залруулахад үг ашиглах, хүмүүсийн бүх байр байдлыг илчлэхэд үг ашиглах, тэдний амьдрал, үг яриа, үйлдэл бүрийг чиглүүлж, санаа зорилго, сэдлийг нь илчлэхэд үг ашиглах эерэг хангалт л шаардлагатай байдаг; энэ нь бодитой Бурханы бодит ажил юм. Тиймээс та нар бодитой Бурханд хандах хандлагаараа Түүний хүн чанарын өмнө захирагдан, Түүнийг таньж, хүлээн зөвшөөрөх ёстой, түүнчлэн чи бурханлаг ажил болон үгийг нь хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой. Бурхан махбодоор илэрнэ гэдэг нь Бурханы Сүнсний бүх үг, ажил Түүний хэвийн хүн чанар болон Бурханы махбод болсон биеэр хийгддэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс хүн чанарын ажлаа чиглүүлж, бурханлаг чанарын ажлыг махбодоор гүйцэтгэдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ бол бодитой Бурхан махбодоор гарч ирэхийн ач холбогдол билээ. Хэрвээ чи үүнийг тодорхой харж чадвал Бурханы бүх ялгаатай хэсгийг холбож чадна; мөн бурханлаг чанар дахь ажлыг нь хэтэрхий чухалчлахаа больж, хүн чанар дахь ажлыг нь хэтэрхий их үл ойшоохоо болиод, хэт туйлшрахгүй, мөн ямар ч тойруу замаар явахгүй. Ерөнхийдөө, бодитой Бурханы утга учир гэвэл Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махбодоор илэрхийлэгддэг, ингэснээр хүмүүс Тэр бол тод томруун, амьд, үнэн бодитой гэдгийг харж чадна.
Хүн чанар дахь Бурханы Сүнсний ажилд шилжилтийн үеүд бий. Хүн чанараа төгс болгосноор Түүний хүн чанар Сүнсний удирдамжийг хүлээн авах боломжтой болдог, үүний дараа Түүний хүн чанар чуулгануудыг хангаж, хариулах чаддаг. Энэ бол Бурханы хэвийн ажлын нэг илэрхийлэл юм. Тиймээс хэрвээ чи Бурханы хүн чанар дахь ажлын зарчмыг тодорхой ойлгосон бол Бурханы хүн чанарын ажлын талаар үзэл өвөрлөх нь юу л бол. Бусад нь ямар ч бай, Бурханы Сүнс буруутна гэж үгүй. Түүний зөв, Тэр алдана гэж үгүй; ямар ч зүйлийг Тэр буруу хийхгүй. Бурханлаг ажил бол хүн чанарын хөндлөнгийн оролцоогүй Бурханы хүслийн шууд илэрхийлэл юм. Энэ нь төгс болголтыг туулалгүй Сүнснээс шууд ирдэг. Гэсэн ч үнэндээ Тэр хэвийн хүн чанараасаа үүдэн бурханлаг чанараар ажиллаж чаддаг; энэ нь ер бусын зүйл огтхон ч биш бөгөөд хэвийн хүн хийж байгаа мэт харагддаг. Бурхан үндсэндээ махбодоор дамжуулан үгээ илэрхийлж, махбод ашиглан Бурханы Сүнсний ажлыг гүйцээхийн тулд тэнгэрээс газар луу ирсэн юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 135
Өнөөдөр, бодитой Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэтэрхий нэг талыг барьсан хэвээр бөгөөд бие махбодтой болсон Бурханы ач холбогдлын талаарх ойлголт нь хэтэрхий өчүүхэн байсаар байна. Бурханы махбод байгаа болохоор Түүний ажил болон үгээр дамжуулан хүмүүс, Бурханы Сүнс ийм ихийг агуулдаг, Тэрээр маш баялаг гэдгийг хардаг. Гэвч үүнээс үл хамааран Бурхан махбодоор юу хийдэг, ямар зарчмаар ажилладаг, хүн чанараар юу хийдэг, бурханлаг чанараар юу хийдэг гэх мэт Бурханы гэрчлэл эцсийн дүндээ Бурханы Сүнснээс ирдэг. Хүмүүс энэ талаар мэдлэгтэй байх ёстой. Өнөөдөр чи энэ хүнд шүтэн мөргөж байж болох ч үнэндээ Сүнсийг шүтэж байгаа хэрэг бөгөөд махбодоор дамжуулан Сүнсний мөн чанарыг мэдэх, махбод дахь Сүнсний бурханлаг ажил болон хүн чанарын ажлыг мэдэх, махбод дахь Сүнсний бүх үг, айлдварыг хүлээн авах, Бурханы Сүнс махбодыг хэрхэн удирдаж, махбодоор хүч чадлаа харуулдгийг харах зэрэг нь бие махбодтой болсон Бурханы талаар хүмүүсийн олж авах ёстой наад захын мэдлэг билээ. Өөрөөр хэлбэл, хүн махбодоор дамжуулан тэнгэр дэх Сүнсийг мэдэж авдаг; хүмүүсийн дундах бодитой Бурханы Өөрийн илрэлт хүмүүсийн үзэл дэх тодорхойгүй Бурханыг арилгасан. Хүмүүс бодитой Бурханыг Өөрийг нь шүтэн мөргөснөөр Бурханд дуулгавартай байдал нь нэмэгдэж, Бурханы Сүнсний махбод дахь бурханлаг ажил болон хүн чанарын ажлаар дамжуулан хүн илчлэл, хариулгыг хүлээн авч, амь зан чанарт нь өөрчлөлт гардаг. Сүнс махбодод ирсний жинхэнэ утга учир үүнд л оршдог бөгөөд үндсэндээ ингэснээр хүмүүс Бурхантай холбогдож, Бурханд найдан, Бурханы талаарх мэдлэгийг олж авч болох юм.
Ер нь хүмүүс бодитой Бурханы талаар ямар хандлага баримтлах ёстой вэ? Бие махбодтой болсон Бурханы талаар, Үг нь махбодоор илэрсэн талаар, Бурхан махбодоор илэрсэн талаар болон бодитой Бурханы үйл хэргийн талаар чи юу мэдэх вэ? Өнөөдрийн ярианы үндсэн сэдэв юу вэ? Бие махбодтой болсон Бурхан, Үг нь махбодод ирэх, Бурхан махбодоор илрэх гэдэг нь та нарын ойлгох ёстой асуудлууд юм. Та нар биеийн хэмжээндээ болон эрин үед үндэслэн эдгээр асуудлыг аажмаар ойлгож, амийн туршлагынхаа явцад эдгээрийг тодорхой мэддэг болох ёстой. Хүмүүс Бурханы үгийг туулах үйл явц нь Бурханы үг махбодоор илрэхийг мэдэж авахтай ижил үйл явц юм. Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ их туулна, Бурханы Сүнсийг төдий чинээ их мэдэх болно; Бурханы үгийг туулснаар хүмүүс Сүнсний ажлын зарчмыг ухаарч, бодитой Бурханыг Өөрийг нь мэдэж авдаг. Үнэндээ Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авах үедээ бодитой Бурханы үйл хэргийг тэдэнд мэдэгдэж байгаа; Тэрээр хүмүүст бие махбодтой болсон Бурханы бодит ач холбогдлыг харуулж, Бурханы Сүнс хүний өмнө үнэхээр илэрсэн гэдгийг үзүүлэхийн тулд бодитой Бурханы ажлыг ашиглаж байна. Хүмүүс Бурханаар авхуулж, Бурханаар төгс болгуулах үед бодитой Бурханы илэрхийлэл тэднийг байлдан дагуулсан; бодитой Бурханы үг тэднийг өөрчилж, Өөрийн амийг тэдэн дотор оруулж, Тэр юу болохоор (Тэр хүн чанарын хувьд юу болох, бурханлаг чанарын хувьд юу болохын аль нь ч бай) тэднийг дүүргэж, Түүний үгийн мөн чанараар тэднийг дүүргэж, Түүний үгийг амьдран харуулахад хүмүүсийг хүргэсэн. Бурхан хүмүүсийг олж авахдаа голчлон бодитой Бурханы үг, айлдварыг ашиглах замаар хүмүүсийн дутагдалтай харьцаж, тэрслүү зан чанарыг нь шүүж, илчилдэг ба хэрэгтэй зүйлээ олж авахад тэднийг хүргэж, Бурхан хүмүүсийн дунд ирсэн гэдгийг харуулдаг. Хамгийн чухал нь, бодитой Бурханы хийдэг ажил хүн бүрийг Сатаны нөлөөнөөс аварч, бохир заваан газраас холдуулж, завхарсан зан чанарыг нь арилгадаг. Бодитой Бурханаар авхуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол нь бодитой Бурханыг үлгэр жишээ, үлгэр дуурайлаа болгон, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, бодитой Бурханы үг, шаардлагын дагуу өчүүхэн ч гажилт, хазайлтгүйгээр хэрэгжүүлж, Түүний хэлсэн ямар ч байдлаар хэрэгжүүлж, шаардсан болгоныг нь биелүүлж чаддаг байх явдал юм. Ийм маягаар Бурхан чамайг олж авах болно. Бурхан чамайг олж авах үед чи зөвхөн Ариун Сүнсний ажлыг эзэмшихгүй; гол нь чи бодитой Бурханы шаардлагыг амьдран харуулж чаддаг байна. Ариун Сүнсний ажилтай байлаа гээд чамд амь байгаа гэсэн үг биш. Гол нь бодитой Бурханы шаардлагын дагуу үйлдэж чадах уу, үгүй юү гэдэг бөгөөд энэ нь Бурхан чамайг олж авч чадах эсэхтэй холбоотой. Эдгээр нь махбод дахь бодитой Бурханы ажлын хамгийн том утга учир юм. Өөрөөр хэлбэл, Бурхан үнэхээр, бодитоор махбодод илэрч, хүмүүст тод томруун, амьд харагдаж, Сүнсний ажлыг махбодоор бодитоор хийж, махбодоор хүмүүст үлгэр дуурайл болсноороо бүлэг хүмүүсийг олж авдаг. Бурхан махбодод ирдэг нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махбодод биежүүлэх, Түүнийг харах, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Энэ маягаар, Түүгээр бүрэн төгс болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн дагуу болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт яриад, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг одоо ч мэдэж чадахгүй байх байв; тэд хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадахаас биш, Бурханы үгийг бодит байдал болгон авч чадахгүй байх байлаа. Бурхан үндсэндээ, олж авсан хүмүүстээ үлгэр жишээ, загвар болохын тулд л газар дээр ирсэн; ийм маягаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба тэр үед л Бурхан тэднийг үнэхээр олж авч чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 136
Бие махбодтой болсон Бурханы ажил хоёр хэсгээс бүрддэг. Эхний удаа бие махбодтой болоход нь хүмүүс Түүнд итгээгүй, Түүнийг мэдээгүй ба Есүсийг загалмайд цовдолсон. Хоёр дахь удаад ч гэсэн хүмүүс Түүнийг мэдэх нь байтугай, Түүнд итгээ ч үгүй ба Христийг дахин нэг удаа загалмайд цовдолсон. Хүн Бурханы дайсан биш гэж үү? Бурханыг мэддэггүй бол хүн яаж Түүний дотнын нэгэн байж чадах юм бэ? Бурханд гэрчлэл хийх шаардлагыг яаж хангах юм бэ? Хүн Бурханыг хайрлаж, Бурханд үйлчилж, Бурханыг алдаршуулж байна гэж хэлдэг нь бүгд зальжин худал үг биш гэж үү? Хэрэв чи амьдралаа эдгээр бодит бус, практик бус зүйлсэд зориулах юм бол чиний хөдөлмөр талаар өнгөрөх бус уу? Бурхан хэн бэ гэдгийг ч мэдэхгүй байж чи яаж Бурханы дотнын нэгэн байж чадах юм бэ? Иймэрхүү эрэл хайгуул чинь тодорхойгүй, хийсвэр биш гэж үү? Ов мэхтэй хэрэг бус уу? Хүн хэрхэн Бурханы дотнын нэгэн болох вэ? Бурханы дотнын нэгэн байхын бодит ач холбогдол юу вэ? Чи Бурханы Сүнсний дотнын нэгэн байж чадах уу? Сүнс хэчнээн агуу, өргөмжит болохыг чи харж чадах уу? Үл үзэгдэх, биет бус Бурханы дотнын нэгэн байна гэдэг тодорхойгүй, хийсвэр зүйл биш үү? Ийм эрэл хайгуулд ямар бодит ач холбогдол байна вэ? Энэ нь бүгд худал, хуурмаг биш гэж үү? Чи Бурханыг мэддэггүй бөгөөд нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй, өөрийнхөө үзлээр бий болгосон, оршин байдаггүй “бүх зүйлийн Бурханыг” эрэлхийлдэг учраас чиний эрж хайдаг зүйл Бурханы дотнын хүн болох явдал боловч яг үнэндээ чи Сатаны бууны нохой юм. Тойруулж хэлбэл, тийм “Бурхан” бол Сатан юм, харин шулуухан хэлбэл энэ нь чи өөрөө юм. Чи өөрийнхөө л дотнын нэгэн байхыг эрэлхийлдэг хэр нь Бурханы дотнын хүн байхаар эрэлхийлж байна гэж хэлдэг—энэ чинь доромжлол биш үү? Ийм эрэл хайгуул ямар үнэ цэнтэй юм бэ? Хэрвээ Бурханы Сүнс махбод болохгүй бол Бурханы мөн чанар нь хүний хувьд хэлбэргүй агаад дүрсгүй, материаллаг бус төрлийн, ойртохын аргагүй хийгээд ойлгогдошгүй, үл үзэгдэх, үл мэдрэгдэх нэгэн амийн Сүнс төдий юм. Хүн ийм материаллаг бус, гайхмаар, ойлгошгүй Сүнсний ойр дотно нэгэн байж яаж чадах юм бэ? Энэ чинь инээдтэй хэрэг биш үү? Тийм утгагүй бодол нь бодит бус, үндэслэлгүй юм. Бүтээгдсэн хүн угаасаа Бурханы Сүнснээс өөр төрлийнх байхад энэ хоёр яаж бие биетэйгээ ойр дотно байж чадах юм бэ? Хэрвээ Бурханы Сүнс махбодод биеллээ олоогүй бол, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болоогүй, бүтээл болж, Өөрийгөө даруу болгоогүй бол бүтээгдсэн хүн Түүний дотнын нэгэн байх эрхгүй, бас байж чадах ч үгүй байсан бөгөөд сүнс нь тэнгэрт орсны дараа Бурханы дотнын нэгэн болох боломжтой үнэн сүсэгт итгэгчдээс бусад ихэнх хүн Бурханы Сүнсний дотнын нэгэн болж чадахгүй байх байв. Хэрвээ хүн бие махбодтой болсон Бурханы удирдамж дор тэнгэр дэх Бурханы дотнын нэгэн болохыг хүсдэг бол тэд гайхмаар тэнэг, хүн-бус биш гэж үү? Хүмүүс ердөө л үл үзэгдэх Бурханд “үнэнч байхыг” зорьдог ба харж болох Бурханд өчүүхэн ч анхаарал хандуулдаггүй, учир нь үл үзэгдэх Бурханыг эрэлхийлэх маш амархан. Хүн үүнийг хүссэнээрээ хийж болно. Харин үзэгдэх Бурханыг эрж хайх нь тийм ч амаргүй. Тодорхойгүй Бурханыг эрж хайдаг хүн Бурханыг олж авч огт чадахгүй, учир нь тодорхойгүй, хийсвэр зүйлс нь бүгд хүний төсөөлөл бөгөөд хүний олж авах боломжтой зүйл биш юм. Хэрвээ та нарын дунд ирсэн Бурхан өндөр дээд, өргөмжит агаад чиний ойртохын аргагүй нэгэн байсан бол Түүний хүслийг та нар хэрхэн ойлгож ухаарч чадах юм бэ? Түүнийг яаж мэдэж, ойлгож чадах юм бэ? Хэрвээ Тэр ажлаа л хийгээд, хүнтэй ямар ч хэвийн харилцаа үүсгэдэггүй байсан бол, эсвэл ямар ч хэвийн хүн чанаргүй, жирийн хүмүүс ойртох аргагүй нэгэн байсан бол, тэгээд хэдийгээр Тэр та нарын төлөө их ажил хийсэн ч, та нар Түүнтэй огт харилцдаггүй, Түүнийг харж чаддаггүй байсан бол та нар яаж Түүнийг мэдэж чадах билээ? Хэвийн хүн чанарыг эзэмшсэн энэ махбод байгаагүй сэн бол хүн Бурханыг мэдэх ямар ч аргагүй байх байлаа; Бурхан бие махбодтой болсны хүчинд л хүн махбод дахь Бурханы дотнын нэгэн байх эрхтэй болдог. Хүмүүс Бурхантай харилцдаг болж, Түүнтэй хамт амьдарч, цагийг хамт өнгөрөөснөөр аажмаар Түүнийг мэдэж эхэлдэг учраас Бурханы дотнын хүн болдог. Ингээгүй бол хүний эрэл хайгуул талаар өнгөрөх байсан бус уу? Өөрөөр хэлбэл, дан ганц Бурханы ажлын хүчинд биш, харин бие махбодтой болсон Бурханы бодитой, хэвийн байдлын хүчинд хүн Бурханы дотнын хүн болж чаддаг. Бурхан бие махбодтой болсон учраас л хүн үүргээ биелүүлэх, мөн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөх боломжтой болсон билээ. Энэ нь хамгийн бодит, жинхэнэ үнэн биш гэж үү? Чи одоо ч гэсэн тэнгэр дэх Бурханы дотнын нэгэн баймаар байна уу? Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд хүртэл даруу болгосноор буюу махбод болсноор л хүн Түүний дотнын, итгэлт нэгэн болж чадна. Бурхан бол Сүнс: Туйлын өргөмжит, ойлгохын аргагүй энэхүү Сүнсний дотнын хүн байхад хүн яаж тэнцэх юм бэ? Бурханы Сүнс махбодод буун ирж, хүнтэй адил гадаад төрхтэй бүтээл болсноор л хүн Түүний хүслийг ойлгож, Түүгээр үнэхээр авхуулж чадна. Тэр махбодоор үг хэлж, ажиллаж, хүний баяр баясгалан, уйтгар гуниг, гай зовлонг хуваалцаж, хүнтэй нэг дэлхийд амьдарч, хүнийг хамгаалж, залж чиглүүлдэг ба үүгээрээ дамжуулан хүнийг цэвэрлэж, Түүний аврал болон ерөөлийг олж авах боломжийг хүнд олгодог. Хүн эдгээр зүйлийг олж авч, Бурханы хүслийг үнэхээр ойлгосноор л Бурханы дотнын нэгэн байж чаддаг, энэ л бодитой. Хэрвээ Бурхан хүнд үзэгддэггүй, баригддаггүй байсан бол хүн яаж Түүний дотнын нэгэн байж чадах юм бэ? Энэ чинь хоосон сургаал бус уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 137
Бурхан газар дээр ирэх үедээ Өөрийнхөө ажлыг л бурханлаг чанараар хийдэг бөгөөд энэ бол бие махбодтой болсон Бурханд тэнгэрлэг Сүнсний даалгасан зүйл юм. Ирэх үедээ Тэр гагцхүү газар нутаг даяар үгээ хэлж, Өөрийн айлдваруудыг өөр өөр аргаар, өөр өөр өнцгөөс айлддаг. Тэр үндсэндээ хүнийг хангаж, хүнд зааж сургах явдлыг Өөрийн зорилго, ажиллах зарчим гэж авч үздэг бөгөөд хүн хоорондын харилцаа юм уу хүмүүсийн амьдралын нарийн ширийнийг анхаардаггүй. Түүний гол үйлчлэл нь Сүнсний өмнөөс ярих явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс махбодод бодитоор илрэх үедээ зөвхөн хүний амийг хангаж, үнэнийг гаргадаг. Тэр хүний ажилд хутгалддаггүй, өөрөөр хэлбэл, хүмүүсийн ажилд оролцдоггүй. Хүмүүс бурханлаг ажил хийж чаддаггүй, Бурхан хүний ажилд оролцдоггүй. Бурхан Өөрийн ажлыг хийхээр энэ газар дэлхийд ирснээсээ хойш энэ бүх хугацаанд үүнийгээ үргэлж хүмүүсээр дамжуулан хийсэн юм. Гэхдээ энэ хүмүүсийг бие махбодтой болсон Бурхан гэж үзэж болохгүй, Бурханы ашигладаг хүмүүс л гэж үзэж болно. Харин өнөөдрийн Бурхан шууд бурханлаг чанарын өнцгөөс үг хэлж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж, Сүнсний өмнөөс ажиллаж чадна. Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан бүх хүн нь мөн л Бурханы Сүнс махан бие дотор ажилласан тохиолдол мөн—тэгвэл яагаад тэднийг Бурхан гэж нэрлэж болдоггүй юм бэ? Гэхдээ, өнөөдрийн Бурхан ч бас Бурханы сүнс шууд махбодоор ажиллаж буй хэрэг бөгөөд Есүс ч гэсэн махбодоор ажилласан Бурханы Сүнс байсан; энэ хоёрыг хоёуланг нь Бурхан гэж нэрлэдэг. Тэгвэл ялгаа нь юу вэ? Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан хүмүүс бүгд хэвийн бодолтой, эрүүл ухаантай байж чадсан. Тэд бүгд биеэ авч явах зарчмыг ойлгосон байв. Тэдэнд хэвийн хүний үзэл санаа байсан бөгөөд хэвийн хүмүүст байх ёстой бүх зүйлийг эзэмшсэн байлаа. Тэдний олонх нь ер бусын ур чадвартай, төрөлхийн ухаантай байсан юм. Энэ хүмүүс дээр ажиллахдаа Бурханы Сүнс, тэдэнд Бурханаас заяасан билиг авьяас болох ур чадварыг нь ашигладаг. Бурханы Сүнс тэдний ур чадварыг нь ажиллуулж, Бурханы төлөө үйлчлэхэд давуу талыг нь ашигладаг. Гэсэн ч Бурханы мөн чанар нь үзэл санаа, бодлоос ангид, хүний далд санаа холилдоогүй байдаг ба хэвийн хүмүүсийн эзэмшдэг зүйл ч дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч явах зарчмыг ч Тэр сайн мэддэггүй. Өнөөдрийн Бурхан газар дээр ирэх үедээ ийм л байдаг. Түүний ажил болон үгэнд хүний санаа зорилго юм уу хүний бодол холилдоогүй байдаг, харин тэдгээр нь Сүнсний санаа зорилгын шууд илрэл бөгөөд Тэрээр Бурханы өмнөөс шууд ажилладаг. Энэ нь, Сүнс шууд үг хэлдэг буюу хүний санаа зорилгыг өчүүхэн төдий ч холилгүйгээр бурханлаг чанар шууд ажил хийдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарыг шууд агуулдаг, хүний бодол, үзэл санаанаас ангид байдаг бөгөөд хүний биеэ авч явах зарчмыг огт ойлгодоггүй. Хэрвээ зөвхөн бурханлаг чанар ажиллаж байсан бол (өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө ажиллаж байсан бол) Бурханы ажлыг газар дээр гүйцэтгэх ямар ч аргагүй байх байлаа. Иймээс Бурханыг газар дээр ирэх үед, бурханлаг чанараар хийдэг ажлынхаа хамтаар хүн чанар дотор ажиллахдаа ашиглах цөөн тооны хүн Түүнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, бурханлаг чанарын ажлаа хадгалахын тулд Бурхан хүний ажлыг ашигладаг. Тэгэхгүй бол хүн бурханлаг ажилтай шууд холбогдох ямар ч аргагүй байх болно. Есүс болон Түүний шавь нарын хувьд ч ийм л байсан. Дэлхий дээр байх хугацаандаа Есүс хуучин хуулийг хүчингүй болгож, шинэ тушаалуудыг тогтоосон. Тэр бас олон үг хэлсэн юм. Энэ бүх ажил бурханлаг чанараар хийгджээ. Петр, Паул, Иохан гэх мэт бусад хүмүүс дараа нь Есүсийн үгэнд суурилан ажилласан билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан тухайн үед Өөрийн ажлыг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тавьсан буюу шинэ эрин үеийг авчран, хуучин эрин үеийг халсан бөгөөд бас “Бурхан бол Эхлэл ба Төгсгөл” хэмээх үгийг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүн бурханлаг ажлын суурин дээр хүний ажлыг хийх ёстой. Есүс хэлэх хэрэгтэй бүхнээ хэлж, газар дээрх ажлаа дуусгамагцаа хүнийг орхиж одсон. Үүний дараа, ажиллаж байхдаа бүх хүн Түүний үгэнд илэрхийлэгдсэн зарчмын дагуу үйлдэж, Түүний хэлсэн үнэний дагуу хэрэгжүүлсэн юм. Энэ бүх хүн Есүсийн төлөө ажилласан. Хэрвээ Есүс ганцаараа ажил хийж байсан бол Тэр хэчнээн их үг хэлсэн ч бай, хүмүүс Түүний үгтэй холбогдох аргагүй байх байв, учир нь Тэр бурханлаг чанараар ажиллаж, бурханлаг чанарын үгийг л хэлж чадах байсан ба хэвийн хүмүүс үгийг нь ойлгож чадах хэмжээнд аливааг тайлбарлаж чадахгүй байх байлаа. Иймээс Түүний ажилд нэмэр болохоор араас нь ирсэн элчүүд болон эш үзүүлэгчид Түүнд хэрэгтэй байсан юм. Бурханлаг чанарын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд махбод болсон биеийг ашиглан үг хэлж, ажиллаад, дараа нь Өөрийн ажилд нэмэр болгохоор Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн хэдэн, эсвэл арай олон хүнийг ашиглах нь бие махбодтой болсон Бурханы ажилладаг зарчим билээ. Өөрөөр хэлбэл, Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдалд оруулахын тулд Бурхан, хүмүүсийг хариулж, услах ажил хийлгэхээр Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг ашигладаг.
Хэрвээ Бурхан махбодод ирэхдээ бурханлаг чанарын ажлыг л хийсэн ба зүрх сэтгэлийнх нь дагуу байдаг цөөн хэдэн хүн Түүнтэй хамтран ажиллаагүй бол хүн Бурханы хүслийг ойлгож, эсвэл Бурхантай харилцаж чадахгүй байх байв. Энэ ажлыг гүйцэлдүүлж, чуулгануудыг харж хандаж, хариулж, мөн хүний сэтгэхүй, уураг тархи төсөөлж чадах түвшинд хүрэхийн тулд Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хэвийн хүмүүсийг ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг чанар дотор хийж байгаа ажлаа “орчуулахын” тулд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн тооны хүмүүсийг ашигладаг, ингэснээр үүнийг тайлж—бурханлаг хэлийг хүний хэл болгон хөрвүүлж чадах бөгөөд хүмүүс үүнийг ухамсарлаж, ойлгож чадна. Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс эцсийн эцэст тун цөөхөн байдаг ба хүний ухамсарлах чадвар сул байдаг учраас хэрвээ Бурхан ийнхүү хийгээгүй бол хэн ч Бурханы бурханлаг хэлийг ойлгож чадахгүй байх байлаа. Тийм учраас махбод болсон биеэр ажиллаж байх үедээ л Бурхан энэ аргыг сонгодог. Хүн Бурханы хэлийг ойлгодоггүй учраас хэрвээ зөвхөн бурханлаг ажил л байсан бол хүний хувьд Бурханыг мэдэж, Түүнтэй холбогдох ямар ч аргагүй байх байв. Гагцхүү Түүний үгийг ойлгомжтой болгодог, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийн дэмжлэгтэйгээр л хүн энэ хэлийг ойлгож чадна. Гэхдээ, хүн чанар дотор ажилладаг тийм хүмүүс л байсан бол тэр нь хүний хэвийн амьдралыг хадгалж л чадах байлаа; энэ нь хүний зан чанарыг өөрчилж чадахгүй байх байв. Тэгвэл Бурханы ажил шинэ эхлэлийн цэгтэй байж чадахгүй; нэгэн хэвийн хуучин зүйлс, нэгэн хэвийн улиг болсон үгс л байх байсан юм. Бие махбодтой байх хугацаандаа хэлэх хэрэгтэй бүхнийг хэлж, хийх хэрэгтэй бүхнийг хийдэг бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар л, мөн дараа нь хүмүүс Түүний үгийн дагуу ажиллаж, туулснаар л хүмүүсийн амь зан чанар өөрчлөгдөж чадах ба тэгж байж л тэд цаг хугацааны урсгалыг дагаж чадна. Бурханлаг чанар дотор ажилладаг Нэгэн нь Бурханыг төлөөлдөг, харин хүн чанар дотор ажилладаг хүмүүс Бурханаар ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан нь Бурханы ашигладаг хүмүүсээс мөн чанартаа өөр юм. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханы ашигладаг хүмүүс тэгж чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд Бурханы Сүнс биечлэн үг хэлж, шинэ эринийг эхлүүлдэг. Түүнийг үг хэлж дуусах үед, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг энэ нь илтгэдэг. Үүний дараа, амийн туршлага руу орохын тулд хүмүүс бүгд Бурханы ашигладаг хүмүүсийн удирдлагыг дагадаг. Тэрчлэн энэ нь бас Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачиж, хүмүүст шинэ эхлэлийн цэг өгдөг үе шат юм—энэ үед махбод дахь Бурханы ажил дуусдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 138
Бурхан хэвийн хүн чанараа төгс болгохын тулд газар дэлхий дээр ирдэггүй, хэвийн хүн чанарын ажлыг хийхийн тулд ч ирдэггүй. Гагцхүү хэвийн хүн чанараар бурханлаг ажил хийхийн тулд л ирдэг. Хэвийн хүн чанарын талаар Бурханы ярьдаг зүйл хүмүүсийн төсөөлдөгтэй адилгүй. Хүн “хэвийн хүн чанарыг” эхнэр, нөхөр, хөвгүүд, охидтой байх явдал гэж тодорхойлдог ба эдгээр нь тухайн хүн хэвийн хүн мөн гэдгийн нотолгоо юм; харин Бурхан ингэж үздэггүй. Тэрээр хэвийн хүн чанарыг, хэвийн хүний бодолтой, хэвийн хүний амьдралтай байж, хэвийн хүмүүсээс төрөх явдал гэж үздэг. Гэхдээ Түүний хэвийн байдал нь, хүн хэвийн байдлын талаар ярьдаг шиг эхнэр, нөхөр, үр хүүхэдтэй байхтай хамаагүй. Өөрөөр хэлбэл, Бурханы ярьдаг хэвийн хүн чанар нь, хүн чанаргүй, бараг сэтгэл хөдлөлгүй, хараажаар бие махбодын хэрэгцээгүй, яг л Есүстэй адил хэвийн хүний гадаад төрхтэй, хэвийн хүний дүртэй мөртөө мөн чанартаа хэвийн хүний эзэмших ёстой бүхнийг бүрэн эзэмшээгүй гэж хүний үздэг зүйл юм. Үүнээс, бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь хэвийн хүн чанарыг бүхэлд нь агуулдаггүй, харин хэвийн хүний амьдралын хэвшлийг хангах, хэвийн хүний эрүүл ухааныг хадгалахын тулд хүмүүст байх ёстой зүйлийн нэг хэсгийг л агуулдаг гэдгийг харж болно. Гэхдээ эдгээр зүйл нь, хэвийн хүн чанар гэж хүний үздэг зүйлтэй ямар ч хамаагүй байдаг. Тэдгээр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой зүйл юм. Гэсэн ч, бие махбодтой болсон Бурхан эхнэртэй, хөвгүүд охидтой, гэр бүлтэй л байх юм бол хэвийн хүн чанартай гэж хэлж болно хэмээн зүтгэдэг хүмүүс бий; эдгээр зүйл байхгүй бол Тэр хэвийн хүн биш гэж тэд хэлдэг. Тэгвэл Би та нараас ингэж асууя: “Бурханд эхнэр байдаг уу? Бурханы хувьд нөхөртэй байх боломжтой юу? Бурхан хүүхдүүдтэй байж болох уу?” Эдгээр нь төөрөгдөл биш гэж үү? Гэхдээ бие махбодтой болсон Бурхан хад чулууны хоорондох ан цаваас үсрэн гарах юм уу тэнгэрээс унаж ирж чадахгүй. Тэр гагцхүү хэвийн хүний гэр бүлд л төрж болно. Тийм учраас Түүнд эцэг эх, эгч дүүс байдаг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанарт байх ёстой зүйл юм. Есүсийн хувьд ч тийм байсан; Есүст эцэг эх, ах эгч дүүс байсан ба энэ бүхэн нь хэвийн байлаа. Гэвч хэрвээ Тэрээр эхнэр, хөвгүүд, охидтой байсан бол тэр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой гэж Бурханы төлөвлөсөн хэвийн хүн чанар биш байх байлаа. Хэрвээ тийм байсан бол Тэр бурханлаг чанарын өмнөөс ажиллаж чадахгүй байх байв. Түүнд эхнэр, хүүхэд байгаагүй ч хэвийн гэр бүлд хэвийн хүмүүсээс төрсөн учраас л Тэрээр бурханлаг чанарын ажлыг хийж чадсан билээ. Үүнийг цааш тодруулбал, Бурханы хэвийн хүн гэж үздэг зүйл нь хэвийн гэр бүлд төрсөн хүн юм. Зөвхөн тийм хүн л бурханлаг ажил хийхэд тохирно. Нөгөө талаар, хэрвээ хүн эхнэр, хүүхэдтэй, эсвэл нөхөртэй байсан бол бурханлаг ажил хийж чадахгүй, учир нь тэр хүн хүмүүсийн шаарддаг хэвийн хүн чанарыг л эзэмших боловч Бурханы шаарддаг хэвийн хүн чанарыг эзэмшихгүй байх байв. Бурханы боддог зүйл болон хүмүүсийн ойлгодог зүйл ихэнхдээ асар их ялгаатай, шал өөр байдаг. Бурханы ажлын энэ үе шатанд хүмүүсийн үзэлтэй зөрчилддөг, хүмүүсийн үзлээс асар их зөрдөг зүйл олон бий. Бурханы ажлын энэ үе шат нь бүхэлдээ бурханлаг чанар шууд ажиллаж, хүн чанар дэмжих үүрэг гүйцэтгэхээс бүрддэг гэж хэлж болно. Учир нь Бурхан Өөрийн ажлыг хүний гараар хийлгэхийн оронд Өөрөө хийхээр газар дэлхий дээр ирдэг ба Өөрийн ажлыг хийхийн тулд Тэр Өөрөө бие махбодтой (бүрэн бус, хэвийн хүн) болдог. Тэрээр хүн төрөлхтөнд шинэ эрин үеийг харуулж, Өөрийн ажлын дараагийн алхмын талаар хүн төрөлхтөнд хэлэхийн тулд энэ бие махбодыг ашигладаг бөгөөд Өөрийнх нь үгэнд дүрсэлсэн замын дагуу хэрэгжүүлэхийг хүмүүсээс шаарддаг. Ийнхүү махбод дахь Бурханы ажил дуусдаг; Тэрээр хүн төрөлхтнөөс хагацаж, хэвийн хүн чанартай махбодод оршин байхаа болиод, харин ч Өөрийн ажлын өөр нэг хэсгийг явуулахын тулд хүнээс холдон явах гэж байна. Дараа нь, Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг ашиглан Тэрээр энэ бүлэг хүмүүсийн дунд газар дээрх ажлаа үргэлжлүүлдэг боловч тэдний хүн чанараар ажилладаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 139
Бурханд өөр хийх ажил маш их байдаг учраас бие махбодтой болсон Бурхан хүнтэй хамт үүрд байж чадахгүй. Тэр махбодоор хязгаарлагдаж болохгүй; хэдийгээр Тэр тус ажлыг махбодын дүрээр хийдэг ч хийх ёстой ажлаа хийхийн тулд махбодыг тайлан хаях хэрэгтэй болдог. Бурхан газар дээр ирэх үедээ хэвийн хүний хүрэх учиртай хэлбэрт хүрэхээ хүлээж, дараа нь насан эцэслээд, хүн төрөлхтнийг орхидоггүй. Түүний махбод хэдэн настай байх нь хамаагүй, ажил нь дуусах үед Тэр хүнийг орхиж явдаг. Түүний хувьд нас гэх зүйл байдаггүй, Тэр хүний амьдралын хугацааны дагуу Өөрийн өдөр хоногийг тоолдоггүй; оронд нь Өөрийн ажлын алхмуудад нийцүүлэн махбод дахь амиа төгсгөдөг. Бурхан махбодод ирээд тодорхой үе шат хүртэл өсөж, насанд хүрч, хөгшрөөд, тэрхүү бие махбод нь насан эцэслэх үед л явах ёстой гэж боддог хүмүүс байж магадгүй. Энэ бол хүний төсөөлөл; Бурхан тэгж ажилладаггүй. Тэрээр хийх ёстой ажлаа хийхийн тулд л махбодод ирдэг бөгөөд хэвийн хүний бүх үйл ажиллагаа буюу эцэг эхээс төрж, өсөж, гэр бүл зохиож, ажил мэргэжилтэй болж, үр хүүхэд төрүүлж өсгөж, эсвэл амьдралын сайн мууг туулан хэвийн хүний амьдралаар амьдрахын тулд ирдэггүй. Бурхан газар дээр ирэх үед Бурханы Сүнс махбод өмсөж, махбодод ирж буй хэрэг боловч Бурхан хэвийн хүний амьдралаар амьдардаггүй. Тэрээр удирдлагын төлөвлөгөөнийхөө нэг хэсгийг биелүүлэхийн тулд л ирдэг. Үүний дараа Тэр хүн төрөлхтнийг орхин явна. Махбодод ирэх үедээ Бурханы Сүнс бие махбодын хэвийн хүн чанарыг төгс болгодоггүй. Харин ч Бурханы урьдчилан тодорхойлсон цагт бурханлаг чанар шууд ажилладаг. Тэгээд Өөрийн хийх хэрэгтэй бүхнийг хийж, Өөрийн үйлчлэлийг бүрэн биелүүлсний дараа энэ үе шатан дахь Бурханы Сүнсний ажил дуусдаг, энэ мөчид бие махбодынх нь амьдрах хугацаа дууссан эсэхээс үл хамааран бие махбодтой болсон Бурханы амь ч бас төгсдөг. Өөрөөр хэлбэл, бие махбод амьдралын ямар үе шатанд хүрэх нь, газар дээр хэр урт наслах нь бүгд Сүнсний ажлаар шийдэгддэг. Энэ нь хүний хэвийн хүн чанар гэж үздэг зүйлтэй ямар ч хамаагүй. Есүсийг жишээ болгон авч үзье. Тэрээр махбодод гучин гурван жил хагас амьдарсан. Хүний биеийн амьдралын хугацааны хувьд бол Тэр уг насандаа үхэх ёсгүй байсан ба явах ёсгүй байсан юм. Гэхдээ үүнийг Бурханы Сүнс огт анхаараагүй. Түүний ажил дууссан, тэр мөчид биеийг нь авч одож, бие нь Сүнстэй хамт алга болсон. Энэ нь Бурханы махбодод ажилладаг зарчим юм. Иймээс нарийн яривал, бие махбодтой болсон Бурханы хүн чанар гол чухал биш. Дахин хэлэхэд, Тэрээр хэвийн хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирдэггүй. Тэр эхлээд хэвийн хүний амьдралыг бүтээгээд дараа нь ажиллаж эхэлдэггүй. Харин ч хэвийн хүний гэр бүлд төрсөн л бол Тэрээр бурханлаг ажил буюу хүний санаа зорилго холилдоогүй, махан биеийн бус, мөн мэдээж нийгмийн арга замуудыг хэрэглэдэггүй, хүний бодол, үзлийг агуулдаггүй, түүнчлэн хүний амьдралын гүн ухаантай хамаагүй ажлыг хийж чадна. Энэ нь бие махбодтой болсон Бурханы хийхээр зорьдог ажил бөгөөд энэ нь бас Бурхан бие махбодтой болохын бодит ач холбогдол юм. Бурхан бусад ялихгүй үйл явцыг туулалгүйгээр үндсэндээ махбодоор хийх хэрэгтэй ажлын үе шатыг хийхийн тулд махбодод ирдэг бөгөөд Түүнд хэвийн хүний туршлага байдаггүй. Бурханы махбод болсон биеийн хийх хэрэгтэй ажил нь хэвийн хүний туршлагыг агуулдаггүй. Иймээс Бурхан махбодоор биелүүлэх хэрэгтэй ажлаа гүйцэлдүүлэхийн төлөө л махбодод ирдэг. Үлдсэн нь Түүнтэй ямар ч хамаагүй. Тэр маш олон ялихгүй үйл явцыг туулдаггүй. Түүний ажил дуусмагц бие махбодтой болохын ач холбогдол нь ч бас төгсдөг. Энэ үе шатыг дуусгах гэдэг нь махбодоор хийх хэрэгтэй Түүний ажил гүйцэлдсэн, Түүний махбодын үйлчлэл гүйцсэн гэсэн үг юм. Гэхдээ Тэр махбодод хязгааргүй хугацаагаар ажиллаад байж болохгүй. Тэр ажиллахын тулд өөр газар луу буюу махбодын гадна орших газар луу шилжих ёстой. Ийм маягаар л Түүний ажил бүрэн биелж, илүү их үр нөлөө үзүүлж чадна. Бурхан Өөрийн анхдагч төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ямар ажил хийх хэрэгтэйг болон ямар ажил гүйцэлдүүлснээ Тэр гарын арван хуруу шигээ тодорхой мэддэг. Бурхан Өөрийн аль хэдийн урьдчилан тодорхойлсон замаар алхахад нь хүн нэг бүрийг хөтөлдөг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бурханы Сүнсний удирдамжийг дагадаг хүмүүс л амралтад орж чадна. Магадгүй хожмын ажилд хүнийг залж чиглүүлэхийн тулд Бурхан махбодоор ярихгүй, харин биет хэлбэртэй Сүнс хүний амьдралыг залж чиглүүлнэ. Тэр үед л хүн Бурханд бодитоор хүрч, Бурханыг харж чадах ба бодитой Бурханаар төгс болгуулахын тулд Бурханы шаарддаг бодит байдалд илүү сайн орж чадна. Энэ нь Бурханы биелүүлэхээр зорьж буй ажил, Түүний аль эртнээс төлөвлөсөн зүйл юм. Үүнээс та бүхэн өөрсдийн явах ёстой замыг харах ёстой!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 140
Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг. Ийм байдлаар, үнэхээр амийн замыг эрж хайхыг хүсвэл чи Бурхан газар дэлхийд ирснээр хүнд амийн замыг хайрлах ажил хийдэг гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой, мөн эцсийн өдрүүдэд Тэрээр хүнд амийн замыг хайрлахаар газар дэлхий дээр ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь өнгөрсөн үе биш; харин өнөөдөр тохиолдож байгаа юм.
Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.
Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно. Иймээс, үнэн л чамд амь авчирч, өөр юу ч биш зөвхөн үнэн л чамд дахин төрж, Бурханы царайг харах боломж олгох учраас Би бүх хүнд үнэний өөдөөс архирч, болгоомжгүй шүүмжлэл хэлэхгүй байхыг зөвлөж байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав