33. Золгүй явдлаар ерөөл хүртсэн нь

Дүжуан, Япон

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харж, амьдралын замналын үе шат бүрээ дурсан санахдаа, замнал нь энхэл донхолтой, эсвэл толигор аль нь ч бай, Бурхан алхам бүрд замыг нь залж чиглүүлж, төлөвлөж өгч байсныг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүртэх чадвартай байна гэдэг хэчнээн агуу завшаан бэ!… Хүнд Бурхан байхгүй, Түүнийг харж чадахгүй, Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан, амьдрах арга зам болон зорилгоор хөөцөлдөх нь эргэн дурсаж ч чадамгүй эцэс төгсгөлгүй их уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайсан цагт л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж эхэлнэ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы энэ үг миний амьдралыг үнэн зөв дүрсэлсэн болохоор сэтгэлийг минь үнэхээр их хөдөлгөдөг.

Хөдөөгийн ядуу гэр бүлд төрсөн намайг хүмүүс насан туршид минь дорд үзэж ирсэн юм. Манай гэр бүл ядуу байсан болохоор би заримдаа дараачийн хоол хэзээ байхыг мэддэггүй, бас дандаа эгчийнхээ хуучин хувцсыг өмсдөг, тэр хувцаснууд надад томддог байсан. Ангийнхан минь бүгд надаар доог тохуу хийж, найзлахыг хүсдэггүй, хүүхэд нас минь үнэхээр зовлонтой байсан юм. Том болоод заавал маш их мөнгө олж, сайхан амьдарна, дахиж хэнд ч дорд үзэгдэхгүй гэж тэр үеэс эхлэн сэтгэл шулуудлаа. Гэр бүл минь ямар ч мөнгөгүй байсан болохоор дунд сургуулиа дүүргэхээсээ өмнө сургуулиа хаяж, хошууны эмийн үйлдвэрт ажиллахаар явсан. Арай их мөнгө олохын тулд шөнийн 10 цаг хүртэл илүү цагаар ажиллах нь олон байлаа. Манай эгч тав хоног ногоо зараад миний нэг сарын цалинг олж чаддаг гэж дараа нь сонссон. Тэгээд ногоо зарахаар эмийн үйлдвэр дэх ажлаасаа шууд гарлаа. Гэрлэсний дараа нөхөр бид хоёр зоогийн газар нээсэн юм. Зоогийн газар ажиллуулаад илүү их мөнгө олно, дараа нь бусдын атаархал, хүндлэлийг хүлээн сүрлэг, нэр төртэй амьдралаар амьдарч болно гэж бодсон. Гэхдээ тэр салбар ширүүн өрсөлдөөнтэй болохоор бид мөнгө хэмнэхийн тулд ганц л үйлчлэгч хөлсөллөө. Би гал тогоо, хооллох танхимын хооронд гүйн, бүгдийг амжуулж, заримдаа хөл дээрээ ч тогтохооргүй болтлоо дэндүү их ядардаг байлаа. Төрийн зарим албан тушаалтан ирээд тооцоогоо хэзээ ч хийдэггүй байсан, бас элдэв янзын торгууль, татвар төлөх болдог байлаа. Заримдаа тэд биднийг торгохын тулд ямар ч хамаагүй шалтаг ашиглаж, өдрийн орлогыг минь аваад явчихдаг байсан. Үүнд үнэхээр уур хүрдэг байсан ч Хятадад үүнийг яах ч аргагүй. Зүгээр л асуудлаас холуур байх ёстой байдаг юм. Бид шаргуу ажиллаад ч нэг их мөнгө олдоггүй байлаа. Би нэг хэсэг бизнес хийснийхээ дараа, “Хэзээ маш их мөнгөтэй сайхан амьдралаар амьдрах бол?” гэж санаа зовж эхэлсэн.

2008 онд нэг найз маань, Хятадад арван өдөр ажиллаад авах мөнгийг Японд нэг өдрийн ажлаар олж болдог гэж надад хэллээ. Үүнийг сонсоод би бөөн баяр болж, бага зэрэг мөнгө олох сайхан боломж эцэст нь олдлоо гэж бодсон юм. Япон явах зуучлалын төлбөр өндөр байсан ч “Зовсны эцэст жаргана. Японд ажилд орж л байгаа цагт тэр мөнгөө үнэхээр хурдан эргүүлээд олчихно” гэж бодлоо. Тэр мөрөөдлөө хөөхөөр нөхөр бид хоёр шууд Япон явахаар шийдсэн. Тэнд очоод өдөр бүр 13-14 цаг ажиллах ёстой боллоо. Тэгээд үхтлээ ядарсан. Ажлын дараа зүгээр л хэвтэж амрахыг хүсдэг, хоол идмээргүй байдаг байсан. Би нурууны доод хэсгээр цаг үргэлж өвдөөд, эмчид үзүүлэх мөнгөгүй болохоор зүгээр л өвчин намдаагч уун аргалдаг байлаа. Өвдөөд зогсохгүй даргадаа загнуулж, ажлынхандаа дээрэлхүүлж байсан юм. Ажилд ороод удаагүй байхдаа нэг удаа ялихгүй алдаа гаргаж, даргадаа үнэхээр их дайрч давшлуулаад, гутарсандаа уйлж билээ. Гэхдээ өөр яалтай билээ? Үргэлжлүүлэн мөнгө олохын тулд зүгээр л сэтгэлээ хатамжлах ёстой байсан юм. “Одоо хэцүү байгаа ч, жаахан мөнгө олчихвол нүүр бардам болж, хүмүүсийг эгцлэн харж чадна. Тэвчих л хэрэгтэй” гэж өөртөө ахин дахин хэлсэн. Тэгээд өдөр болгон мөнгөний машин мэт ажиллан, гүрийсээр л байлаа. 2015 онд би гэнэтхэн хүнд ажилдаа туйлдаад өвчин туссан юм. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлтэл эмч, нурууны диск мултран, мэдрэлийг дарж байна гээд, цаашид ажиллаад байх юм бол хэвтэрт орж, хүний асаргаанд орно гэлээ. Тэгэхэд үүлгүй тэнгэрээс аянга ниргэх шиг л болж, шууд л хамаг бие сулбайсан. Амьдрал минь дөнгөж өнгөлөг харагдаж, мөрөөдөл минь биелэх дөхөж байсан. Гэтэл оронд нь би гэмтээд дууссан юм. Үүнийг хүлээн зөвшөөрч чадалгүй, “Би одоо ч залуу байна. Зүгээр л шүд зуух юм бол үүнийг даваад гарч чадна. Одоо мөнгө олж чадалгүй Хятад руу гар хоосон буцвал ичгүүртэй биш үү?” гэж бодсон. Тийм болохоор шүд зуугаад, өвчтэй биеэ чирэн ажилдаа явсаар л байлаа. Өвдөлт ихсэх үед зүгээр л эмтэй наалт наачхаад зүтгэсээр байсан. Бүтэн өдөржин ажиллаад, шөнө нь маш их өвдсөндөө унтаж чаддаггүй, бараг эргэж хөрвөөж ч чаддаггүй байлаа. Хэдхэн хоногийн дараа бие маш их муудаж, бүр орноосоо мөлхөөд босож ч чадахгүй болсон.

Маш цөхөрч, ганцаардан орондоо хэвтэж байхдаа би, “Цэл залуу насандаа яаж яваад ийм болчхов оо? Эцэстээ би үнэхээр хэвтэрт орно гэж үү?” гэж гайхсан. Тэгээд үгээр илэрхийлшгүй гаслан мэдэрч, “Эцсийн эцэст хүн юун төлөө амьдардаг юм бэ? Үнэндээ зүгээр л мөнгө олж, онцгойрохын төлөө гэж үү? Мөнгө үнэхээр аз жаргал гэсэн үг үү? Мөнгөний төлөө үхэн хатан зүтгэх үнэхээр үнэ цэнтэй гэж үү?” гэж гайхлаа. Би гуч орчим жилийн турш цуцталаа хөдөлмөрлөхдөө үйлдвэрт ажиллаж, ногоо зарж, зоогийн газар ажиллуулж, бас Японд ажиллахаар ирлээ. Энэ хооронд бага зэрэг мөнгө олсон ч маш их шаналсан юм. Эхэндээ би Японд ирээд мөрөөдлөө биелүүлж, дорхноо баяжиж, атаархмаар амьдралаар амьдарна гэж бодсон. Гэвч оронд нь хэвтэрт орж, бүр үлдсэн амьдралаа тэргэнцэртэй өнгөрөөж ч магадгүй болсон. Тэгж бодохоор, мөнгө олж, бусдын дээр гарахын төлөө эцэж туйлдсандаа бүр их харамслаа. Би гомдож, шаналж, гуниглаж байсан. Тэгээд өөрийн эрхгүй уйлсан юм. “Тэнгэр минь, намайг авраач! Яагаад миний амьдрал ийм ядаргаатай, ийм хэцүү юм бэ?” гэж зүрх сэтгэлдээ орь дуу тавилаа.

Яг тэгж арга мухардан, шаналж байх үед эцсийн өдрүүдийн Бурханы аврал над дээр ирсэн юм. Би Бурханд итгэдэг хоёр эгчтэй санаандгүй уулзсан. Бүх зүйлийг Бурхан бүтээсэн, орчлонг бүхэлд нь Бурхан захирдаг, хүн болгоны хувь заяа Бурханы гарт байдаг, Бурхан цаг ямагт хүн төрөлхтнийг замчилж, тэтгэж ирсэн, бас үргэлж хүн төрөлхтнийг харж хандаж, хамгаалдаг гэдгийг эгч нартай хамт Бурханы үг уншиж, үнэний тухай нөхөрлөлийг нь сонсоод ойлголоо. Гэхдээ би нэг юман дээр будилсаар байсан юм. Бидний хувь заяаг Бурхан хянадаг, бас Бурхан биднийг цаг үргэлж удирдаж, хамгаалж ирсэн, тэгэхээр бид аз жаргалтай байх учиртай. Гэтэл бид яагаад өвчин, шаналал туулсаар байгаа юм бэ? Амьдрал яагаад ийм хэцүү юм бэ? Энэ бүх шаналал үнэндээ хаанаас ирдэг юм бэ?

Энэ тухай эгч нараас асуутал Чинь эгч Төгс Хүчит Бурханы үгээс заримыг нь надад уншиж өглөө: “Төрөлт, үхэл, өвчин, өтөл наснаас эхлээд хүмүүсийн туулдаг насан туршийн зовлонгийн эх сурвалж юу вэ? Юунаас болоод хүмүүст эдгээр зүйл байх болсон бэ? Анх бүтээгдэхэд нь хүмүүст ийм зүйлс байгаагүй, тийм биз дээ? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүмүүс Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа бий болсон юм. Хүний махан биеийн өвдөлт, зовлон шаналал, хоосон байдал, мөн түүнчлэн хүний ертөнцийн туйлын золгүй хэрэг явдал нь Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа л бий болжээ. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тарчилгаж эхэлсэн юм. Үүний үрээр хүмүүс улам бүр доройтлоо. Хүмүүсийн өвчин эмгэг улам бүр хүндэрч, зовлон нь улам хэцүү бэрх болжээ. Хүмүүс хүний ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, түүнчлэн тэнд үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлаа улам их мэдэрч, дэлхий ертөнцөд улам бага найдах болов. Тийнхүү энэ зовлонг Сатан хүмүүст авчирсан билээ(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол”). Дараа нь эгч ингэж нөхөрлөсөн: “Бурхан хүнийг бүтээх үед хүн Бурханыг сонсож, захирагддаг байсан. Бурхан тэдэнтэй хамт байж, тэднийг асарч, хамгаалдаг байсан юм. Төрөлт, өтлөлт, өвчин, үхэл гэж байгаагүй, бас зовнил, бухимдал байгаагүй. Хүн Еден цэцэрлэгт эрх дураараа амьдарч, Бурханы хайрласан, эдэлж болох бүх зүйлийг эдэлж, Бурханы удирдамж дор аз жаргалтай, баяр хөөртэй амьдарсан. Гэхдээ дараа нь хүнийг Сатан хуурч, завхруулсан. Тэд Сатаны худал хуурмагт итгэж, нүгэл үйлдэж, Бурханаас урвасан болохоор Бурханы халамж, хамгаалалтыг алдсан. Тэр цагаас хойш бид Сатаны эзэмшилд амьдарч, харанхуйд унасан юм. Нөр их хөдөлмөр, зовнил, шаналал, гунигтай амьдралаар бид амьдардаг. Олон мянган жилийн турш Сатан хүмүүсийг төөрөлдүүлж, хорлохын тулд материализм, бурхангүй үзэл, хувьсал гэх зэрэг тэрс үзэл, төөрөгдөл, бас ‘Хорвоо ертөнцөд Бурхан гэж үгүй’, ‘Эзэн хичээвэл заяа хичээнэ’, ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’, ‘Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах’, ‘Баяжихын тулд хүн юу ч хийнэ’, ‘Амьдрал мөнгөн дээр тогтдог’ гэх мэт алдартнууд болон агуу хүмүүсийн түгээсэн онч үгийг тууштай ашиглаж ирсэн. Эдгээр сатанлаг төөрөгдлийг хүлээн зөвшөөрснийхөө дараа хүмүүс Бурханы оршин тогтнол, захиралтыг үгүйсгэж, Бурханаас зайгаа барьж, урвасан. Хүний зан чанар улам биеэ тоосон, ихэрхүү, илүү аминчхан, зальхай, хорлонтой болсон. Алдар нэр, байр суурь, эд баялгийн төлөө хүмүүс явуулга хийж, тэмцэлдэж, нэгнээ хөнөөдөг. Эхнэр нөхөр, найз нөхөд бие биеэ хуурч, урваж, эцэг хүү хүртэл бие биеийнхээ эсрэг болж, ахан дүүс нэг нэгнээ дайрч давшилдаг. Бид хэвийн хүн чанараа бүрэн алдаж, хүн гэхээсээ илүү адгуус шиг амьдардаг болсон. Сатаны төөрөгдөл маш олон хүнийг хорлосон. Тэд хянаж, өөрчилж чадна гэж бодон, хувь заяаныхаа эсрэг тэмцдэг. Насан туршдаа тэмцээд ч хувь заяагаа өөрчилж чаддаггүйгээс гадна, тэгж оролдож яваад өөрсдөө сүйрдэг. Хүн төрөлхтнийг Сатан төөрөлдүүлж, завхруулсан. Бид бие сэтгэлээ тамлуулан өдөржин хөдөлмөрлөдөг. Элдэв янзын өвчин, зовлон ихсэж байна. Эдгээр зовлон, түгшүүрээс болж энэ ертөнц дэх хүний амьдрал дэндүү хүнд бэрх, ядаргаатай санагддаг. Сатан хүнийг завхруулсны дараа энэ бүхэн бий болдог, Сатан биднийг хорлож байгаа нь энэ, бас хүн төрөлхтөн Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвасны гашуун үр дагавар энэ юм” гэлээ.

Хүний өвчин анх Сатанаас үүссэн гэдгийг Чинь эгчийн нөхөрлөл надад харуулсан юм. Сатан хүнийг завхруулсны дараа бид Бурханы халамж, хамгаалалтыг алдаж, элдэв янзын өвчин, шаналалд өртсөн юм байна. Дараа нь эгч ингэж хэллээ: “Сатан хүн төрөлхтнөөр тоглоом тохуу хийж, зовоохыг Бурхан харж тэвчдэггүй. Хүн төрөлхтнийг золин аварч, бүрэн аврахын тулд Бурхан хоёр удаа бие махбодтой болсон. Эхний удаад Эзэн Есүс болж бие махбодтой болоод, нүглээс маань биднийг золин аврахын тулд хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болон цовдлогдсон. Эзэн Есүст итгэснээр нүгэл маань уучлагддаг ч нүгэлт уг чанар маань хэвээр үлддэг, бас бид нүглээс бүрэн ангижраагүй л байдаг. Биднийг Сатанаас бүрэн аврагдаж, нүглээс ангижирч, цэвэрлэгдэж, эцэст нь Бурханы хаанчлалд хүргэгдээсэй гэсэндээ эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлт, цэвэрлэлтийн ажил хийхээр хүмүүсийн дунд дахин нэг удаа бие махбодтой болсон. Бурханы үгийг илүү их уншсанаар бид үнэнийг ойлгож, ялган таних чадвартай болж чаддаг. Сатан хүнийг яг яаж завхруулдгийг ойлгож, ёрын муу мөн чанарыг нь нэвт харна. Тэгээд Сатаныг голж, нөлөөнөөс нь мултарч чадна, дараа нь Сатан биднээр дахин тоглож, биднийг хорлож чадахгүй” гэсэн. Бурхан биднийг аврахаар биечлэн ирсэн гэдгийг сонсоод би магнай хагартлаа баярласан. Сатанд тэгж хорлуулсаар байхыг үнэхээр хүсээгүй боловч Сатанд яг яаж хорлуулаад байгаагаа сайн ойлгохгүй байсан болохоор, “Би бусдын дээр гарч, онцгойрохын төлөө маш шаргуу ажилласан ч үүнээсээ болж тэсвэрлэхийн аргагүй өвдлөө. Сатан намайг ингэсэн гэж үү?” гэж эгч нараас асуулаа.

Дараа нь Жан эгч миний асуулттай холбоотой Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгсөн. “Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг нь ямар нэг төрлийн радикал арга биш бөгөөд үүгээр дамжуулан хүмүүс Сатаны амьдрах арга зам, амьдардаг дүрэм журмыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, улмаар өөрийн мэдэлгүй амьдралдаа амбицтай болдог. Амьдралын эдгээр амбиц гаднаа хэчнээн агуу сүрлэг санагдах нь хамаагүй, тэдгээр нь ‘алдар нэр’, ‘ашиг хонжоотой’ салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний амьдралдаа дагадаг бүхэн нь ердөө ‘алдар нэр’, ‘ашиг хонжоо’ хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, зөв шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү?… Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI).

Эгч Бурханы үгийг уншсаныхаа дараа Сатан хүнийг завхруулахын тулд алдар нэр, ашиг хонжоог яаж ашигладаг тухай үнэнийг нөхөрлөлөө. Сатан хэчнээн үзэн ядмаар гэдгийг тэгэхэд л ухаарсан! “Зовсны эцэст жаргана”, “Ажлын сайнаар амьдрал дээшилнэ, бэлчээрийн сайнаар мал таргална”, “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэх мэт амьдрах дүрмээрээ биднийг үзэл сурталжуулахын тулд Сатан албан боловсрол, нийгмийн нөлөөг ашигладаг. Эдгээр амьдрах дүрэмд хууртаад хүмүүс мөнгөгүй амьдарч чадахгүй гэж бодон, баяжвал бусдад хүндлэгдэж, нэр төртэй болно, ядуу байна гэдэг бага үнэ цэнтэй байна гэсэн үг гэж үздэг. Тийм болохоор хүмүүс мөнгө, алдар нэр, ашиг хонжооны төлөө насан туршдаа зүтгэж, тэдгээрт хүрэхийн тулд, үр дагаврыг нь үл харгалзан юу ч хийхээс буцдаггүй. Хүмүүс улам завхарч, амьдрал нь улам шаналантай болдог. Сатаны бидэнд зүүлгэсэн дөнгө, бас биднийг завхруулах заль мэх энэ юм. Бусдаас дээр гарч, бусдад өндрөөр үнэлэгдэхийн тулд илүү их мөнгө олох гэж зүтгэсээр би мөнгөний машин болсон байж. Хүсэл минь нэмэгдэж, хэзээ ч сэтгэл ханаагүй, тэгээд эрүүл мэндээ сүйтгэснээр л зогсохоос өөр аргагүй болсон. Би мөнгө, алдар нэр, ашиг хонжооны боол болсон байсан. Алдар нэр, ашиг хонжооны эрэл хайгуул амьдралыг минь үнэхээр маш хүнд, ийм туйлдмаар болгосон юм! Энэ олон жил тийм юм эрэлхийлээд өвдөж, эцэстээ гэмтэж бэртлээ. Сатанд хорлуулж, завхарснаас л энэ бүх зовлон үүдэлтэй байж! Бурханы үгийн илчлэлгүйгээр би, Сатан хүмүүсийг завхруулах гэж мөнгө, алдар нэр, ашиг хонжоо ашигладгийг хэзээ ч мэдэхгүй, алдар нэр, ашиг хонжоо нь хүмүүсийг хүлдэг Сатаны дөнгө гэдгийг бүр ч мэдэхгүй байх байлаа.

Дараа нь Чинь эгч надтай нөхөрлөхөөр маш олон удаа ирсэн. Яваандаа би, хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг арга мэхийг олж харж эхэлсэн юм. Бас Бурханы үгийг уншиж, үнэнийг эрэлхийлж, Бурханы захиралт, зохицуулалтыг дуулгавартай дагах нь хамгийн чухал гэдгийг ухаарч авсан. Энэ бол хамгийн утга учиртай, аз жаргалтай амьдрах арга, бас Бурханы сайшаадаг цорын ганц арга зам юм!

Манай ажлын нэг хүн бүх хүчээ дайчлан мөнгө олохоор нөхөртэйгөө хамт Японд ирсэн гэдгийг би нэг өдөр олж мэдлээ. Тэд багахан мөнгө олсон ч хожим нь нөхрийнх нь бие муудаж, Хятад руу явж эмчлүүлэх ёстой болоод, эцэст нь хорт хавдрын сүүлийн шат гэж оношлогдсон юм. Тэдний гэр бүл айдас, уй гашуу дунд амьдардаг байлаа. Тэдний золгүй явдлаас бие хэврэг, амь нандин гэдгийг гүнээ мэдэрсэн. Амьгүй бол илүү их мөнгөөр яах юм бэ? Мөнгөөр амь худалдаж авч болох уу? Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгээс ингэж уншлаа: “Хүмүүс мөнгө, алдар нэрийн хойноос хөөцөлдөн амьдралаа үрдэг; эдгээр хэрэггүй зүйл тэдэнд байвал амьд явж, үхлээс мултарч чадах юм шиг, цорын ганц найдвар нь хэмээн бодож тэдгээрээс зуурдаг. Гэвч үхэх гэж байхдаа л эдгээр зүйл тэднээс хэчнээн хол, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болох, хэчнээн амархан сүйрдэг, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл алдар нэрээр худалдан авч болдоггүй, хүн хэчнээн баян чинээлэг байх, байр суурь нь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүн адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг ухаардаг. Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр үхлийг баллуурдаж чадахгүй, мөнгө, алдар нэрийн аль нь ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханд итгэж, үнэнийг ойлгохгүй бол Сатаны явуулгыг нэвт харж чадахгүй, бас Сатан хүмүүсийг завхруулахдаа мөнгө, алдар нэр ашигладгийг олж харж чаддаггүй гэдгийг би Бурханы үг надад илүү сайн ойлгуулсан. Бид энэ эргүүлэгт татагдан орж, эргээд гарч чаддаггүй. Тэгээд өөрийн мэдэлгүй Сатанд мэхлүүлж, хорлуулж, бүр амьдралаа сүйтгэдэг. Энэ маш эмгэнэлтэй. Би итгэгч болж, Бурханы маш олон үгийг уншсаны ачаар эдгээрийг эцэст нь ойлгож авсан юм. Итгэгч болж, Бурханы үгийг уншаагүй бол Сатаны завхралыг хаяж хэзээ ч чадахгүй байсан. Зүгээр л харанхуйд, шаналал дунд гарах гарцгүй зовж байх байлаа.

Намайг бэртсэн байхад чуулганы эгч нар олон удаа эргэж, өвдөлтийг минь намжаахад тусалдаг байлаа. Бас гэр орны ажил хийж, намайг гэр бүл нь мэт харж хандсан. Харь нутагт намайг анхаарч харж хандсанд нь миний сэтгэл маш их хөдөлсөн. Тэгээд Төгс Хүчит Бурханд бүр их талархсан юм. Бурханы халамж, хамгаалалтаар миний бие нэг л мэдэхэд сайжирсан.

Дараа нь Төгс Хүчит Бурханы үгээс ингэж уншлаа: “Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харж, амьдралын замналын үе шат бүрээ дурсан санахдаа, замнал нь энхэл донхолтой, эсвэл толигор аль нь ч бай, Бурхан алхам бүрд замыг нь залж чиглүүлж, төлөвлөж өгч байсныг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүртэх чадвартай байна гэдэг хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хүн хувь заяанд сөрөг ханддаг бол, түүнд зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцдэг, түүнд захирагдах хандлага байхгүйг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаар хүн эерэг хандлагатай бол амьдралын замналаа эргэн харж, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэж, хувь заяагаа зохион байгуулахыг Бурханд зөвшөөрч, Бурханы эсрэг тэрслэхээ болихдоо илүү шийдэмгий, итгэлтэй болно. Учир нь хувь заяаг ухаарч ойлгохгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг замнал хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс нь өөрийн гараар сайхан амьдрал бүтээх гэж хичээж байсан бэрх өдрүүдтэйгээ салах ёс хийж, хувь заяаны эсрэг тэмцэж, ‘амьдралын зорилго’ гэх зүйлээ өөрийнхөөрөө эрэлхийлэхээ болихоор мэдэж, хүлээн зөвшөөрөх замыг сонгодог. Хүнд Бурхан байхгүй, Түүнийг харж чадахгүй, Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан, амьдрах арга зам болон зорилгоор хөөцөлдөх нь эргэн дурсаж ч чадамгүй эцэс төгсгөлгүй их уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайсан цагт л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж эхэлнэ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы үг маш бодитой байж, үг бүр нь зүрх сэтгэлийн минь угт хүрдэг. Бурхан бол Бүтээгч, бид бол Бурханы бүтээл гэдгийг Бурханы үгээс би ойлгодог. Хүн болгоны амь Бурханы гарт, Бурханы хяналт, зохицуулалт дор байдаг. Амьдралд бидний олж авдаг бүхнийг Бурхан хянаж, урьдчилан тогтоодог. Ийш тийш яарах нь шийдвэрлэх хүчин зүйл яавч биш. Бурхан хэдий ихийг хайрлана, бид төдий ихийг хүртэнэ. Хэрвээ Бурхан юу ч хайрлахгүй бол бид хэчнээн их хөдөлмөрлөөд ч нэмэргүй. Яг л “Хүн тариа тарьдаг ч Тэнгэр ургацыг шийддэг”, “Хүн санаачилж, Бурхан болгоодог” гэдэг шиг. Бид амьдрахдаа Бүтээгчийн захиралт, зохицуулалтад захирагдах ёстой. Аз жаргалтай амьдрахын нууц энэ шүү дээ! Бас мөнгө, албан тушаал бол ертөнцийн өмч гэдгийг би ойлгосон. Алдар нэр, ашиг хонжооны эрэлд өөрийгөө зориулснаар эцэст нь хоосрол, шаналалд л орно. Эцэстээ тэгээд Сатанд залгиулна. “Зовсны эцэст жаргана” гэх мэт сатанлаг гүн ухаанаар амьдарч, мөнгө, алдар нэр хөөцөлдөж явснаа эргээд бодлоо. Би аз жаргалтай амьдарч, бусдад өндрөөр үнэлэгдэж, атаархуулна гэж бодсон ч оронд нь шаналал, зовлон амсана гэж төсөөлөөгүй юм. Би огт амар амгалан, аз жаргалгүй байсан. Бурханы үгийг уншаад би Бурханы хүслийг ойлгосон. Дахиж хувь заяатайгаа тэмцмээргүй байна, бас алдар нэр, ашиг хонжоо үнэхээр хөөцөлдмөөргүй байна. Би тийм амьдрал хүсэхээ больсон. Амьдралын өөр замаар явахаар шийдээд, үлдсэн амьдралыг минь зохицуулаг гэж Бурханы гарт даатган, Бурханыг дуулгавартай дагаж, үүргээ биелүүлэхээр чармайхыг л хүссэн юм.

Тэгээд итгэлдээ илүү их цаг гаргаж, цуглаанд оролцохын тулд хуучин ажлаасаа гарч, шинэ, арай амархан ажилд орлоо. Ажиллаагүй үедээ ихэвчлэн Бурханы үг уншиж, унших тусам зүрх сэтгэл минь гэгээлэг болдог. Бас хүн нүгэл үйлддэгийн эх сурвалжийг олж мэдээд, Бурхан хүн төрөлхтнийг яаж алхам алхмаар авардаг, хүн юуны төлөө амьдрах ёстой, бас утга учиртай амьдралаар яаж амьдрах ёстойг ойлгодог болсон юм. Ах эгч нартай ойр ойрхон цуглаж, туршлагаа хуваалцан, Бурханы үгийн магтан дуу дуулж сурдаг. Одоо миний амьдрал аз жаргалтай болсон. Урьдынх шигээ их мөнгө олохгүй байгаа ч урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан, тогтвортой байдлыг мэдэрдэг. Одоо эргээд бодоход би золгүй явдлаар дамжуулан ерөөл хүртжээ! Энэ үнэхээр намайг аврах Бурханы аврал юм.

Өмнөх: 32. Өнгөрснөөс бүрмөсөн салсан нь

Дараах: 34. Христэд итгэгчийн сүнслэг сэрэлт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

27. Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

4. Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, БразилБи хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх